| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0581/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/782 |
| Огноо | 2022-08-03 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/782
2022 8 03 2022/ШЦТ/782
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2022/0581/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүгч Х.Идэр, А.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч: С.Эрдэнэтуяа,
иргэдийн төлөөлөгч Э.Минжмаа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч М.Золзаяа,
шүүгдэгч М.Э түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э-д холбогдох эрүүгийн 2109000001470 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1961 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн .... тоотод оршин суух хаягтай боловч хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүргийн ..... тоотод оршин сууж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Улаанбаатар хотын шүүхийн 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 169 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 73а-д заасан бусдыг хутгалж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт нутаг зааж суулгахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид эдлүүлэхээр ял шийтгүүлж, биеэр 2 сар 13 хоногийн ял эдэлж байсныг БНМАУ-ын Дээд шүүхийн 1979 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15 тоот мэдэгдэх хуудсаар уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, М.Э /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.Э нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19-р хороо, ... тоотод иргэн Д.Н-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн зодож, түүний биед “дух, зулай, дагзны баруун хэсгийн хуйхны олон тооны цавчигдсан шарх, дух, зулай, чамархай, дагз яс нь үйрч бяцарсан хугарал, хатуу хальсны урагдал, гавлын орой ясны цавчигдсан цилиндр хэлбэрийн хугарал, дух ясны баруун талд хагас дугуй хэлбэрийн цавчигдсан хугарал, баруун шанаа, эрүү, баруун чих, баруун хөхлөг сэртэн, дагзны баруун ар хэсэг, баруун чамархайнаас баруун зулайн ар хэсгийн хамарсан зулайн баруун урд ба ар хэсгийн цавчигдсан шарх, баруун шуу, баруун сарвууны эрхий болон долоовор хурууны завсар, зүүн бугалга, шуу, зүүн бугуйн үе, зүүн сарвууны зүсэгдсэн шарх, хүзүүний зулгаралт, зүүн гуя, шилбэний цус хуралт” бүхий олон тооны гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1979 онд Нийслэлийн Ерөнхий боловсролын 52 дугаар дунд сургуулийг төгссөн. 1979 онд хэрэгт шийтгүүлж байсан боловч удалгүй суллагдсан. 1986-1989 онд Хөдөө аж ахуйн Сантехникийн трестийг слесарь мэргэжлээр суралцаж төгссөн. 1990 оноос хойш 2000 он гартал хувиараа хувцас, малгай оёж зарж борлуулдаг ажил хийдэг байсан ...Би хань ижил үр хүүхэдгүй, ээж маань саявтархан нас барж ахтайгаа хамт амьдарч байсан боловч ах маань намайг энэ хэрэгт холбогдоод хоригдож байх үед нас барсан. Бас олон жил ор сураггүй болоод байсан нэг ах маань нас барсан оршуулагдсан байсныг энэ хэрэгт холбогдохоос өмнөхөн мэдсэн. Би амьдрал ахуйн хувьд ийм хүнд нөхцөлтэй байгаа хүн. Холбогдсон хэргийн тухайд 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 5 хоногийн өмнө Д.Н буюу талийгаач нь Энхмөнхийг дагуулаад манай гэрт ирсэн. Ирэхдээ би 10 хоног архи уусан бие дийлэхээ болилоо, мөн Энхмөнхийн цонх хагарсан байна намайг цонхийг нь үзээдэх гэж хэлсэн. Тэгээд би Энхмөнхийн цонхийг шиллэж өгсөн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр цонхийг нь шиллэж бүрэн дуусгачхаад Баттулгын гэрт очсон. Баттулгын дүү Мөнхөө гэж залуу гэрт нь байсан бөгөөд намайг түлээ хөрөөдөөд өг гэхээр нь тусалсан. Тэгээд Мөнхөө надад тусалсан гээд 1 шил архи өгсөн. Би архинаас уухгүй явсан бөгөөд гэртээ очиход манай урд талын лагерийн хүмүүс хоол ид гэж дуудсан. Удалгүй танай хашааг хүн давах гэж байна гэхээр нь явж очиход Баттулга манай хашааг давах гээд байж байсан ба би манай гэрийнхэн ирсэн байна хашаа давж болохгүй гэж хэлсэн. Баттулга энэ урд талын хашааг чи авсан юм уу? гэхээр нь би тийм гээд хэлчихсэн. Гэтэл Баттулга Д.Н ах дуудаж байна хамт явъя гэж хэлсэн. Манай ээж нас барсан байсан тул би гэртээ хүн оруулахгүй байсан бөгөөд түрүүлээд явж бай гэж хэлээд явуулсан. Тэгээд би удалгүй Д.Н ахтай уулзаагүй удсан юм чинь биеийг нь асууя гээд Баттулгын араас очсон. Намайг очиход тэр хоёр нэлээн дээшээ явж байсан бөгөөд гүйцээд очиход 1 шил архины талыг Энхмөнх, Баттулга хоёр уусан байсан. Бид гурав Д.Н ахынд ороход Баттулгыг Д.Н ах яах гэж манай гэрт ирсэн юм бэ? гэж хэлж байсан. Түүнээс хойш Д.Н ахынд архи ууж суусан ба би тэрхүү Хараа гэж архинаас 3 татсан бөгөөд удалгүй би явлаа гэж хэлсэн. Ингээд намайг гарах үед Баттулга дэндүү их согтсон байдалтай Д.Н ахын бурхан шүтээн лүү хөлөө харуулаад хэвтэж байсан ба би Баттулгыг өөр тийшээ хараад унт, та нар битгий маргаарай гэж хэлээд гарсан байдаг. Би маргааш өдөр нь өчигдөр Д.Н ахын гэр рүү явж байхдаа харсан вакум шилийг санаад авахаар очиход шил байгаагүй. Ийм л зүйл болсон...би хүн амины хэрэг үйлдээгүй” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би аав дээр 7 хоног бүр очиж хүнс аваачиж өгдөг байсан бөгөөд аавтайгаа өдөр бүр утсаар ярьдаг байсан. Хэрэг гарсан өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өдрийн 12 цагийн үед аав дээр хүргэн ахын хамт очсон. Тэндээс 13 цагийн үед хөдлөөд хотод гэртээ буцаж ирсэн. Тэгээд 14 цагийн үед гэртээ ирсэн гэж аавтайгаа ярьсан. Орой 18 цагийн үед аав руу залгасан боловч ярьж чадаагүй. Тэгээд тэр өдрөөс хойш холбогдохгүй байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр найз охинтойгоо гэрт нь очсон. Яваад очиход хашааны хаалга нь онгорхой байдаггүй атал хаалга нь онгорхой байсан ба би гүйгээд ортол аав нас барсан байдалтай байсан. Би өмнө нь аавтайгаа хамгийн дээд тал нь 3 хоног л холбоогүй байж үзсэн. Аав дээр очсон өдөр цас орсон байдалтай байсан. Ингээд манай найз охин намайг гэрээс гаргаад бид хоёр цагдаад дуудлага өгсөн. Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хорооны хүнтэй яриад аавыг асуухад эгч нь холбогдоогүй гэж хэлсэн. Очих өдрийн өмнө нь орой бас асуухад холбогдоогүй гэхээр нь хагас сайн өдөр шууд явж очсон. Манай аав айлаас тавуулаа бөгөөд шударга, хүнийг их дайламтгай, боловсролтой хүн. Хүнтэй муудалцаад яваад байдаггүй, хөгширсөн, нэг хөл нь доголсон байсан ба бие нь сул дорой болсон байсан. Хүнтэй ноцолдох ямар ч хүч чадал байгаагүй. Ажил явдал болон оршуулгын зардал болох 9.132.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би аавыгаа тийм байдалтай хараад унтаж чадахгүй болсон, аймхай болсон сэтгэл санаагаар маш их хохирч байна. Хуулийн дагуу үнэн зөв гэм бурууг нь шүүж өгнө үү.” гэв.
Гэрч Д.Энхмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баттулга, Мөнхтулга, Мөнхбат бид дөрөв өглөө нь хамт байсан бөгөөд Баттулгын гэрт 2 шил архи хувааж уусан. Өдөр Мөнхтулга гэр рүүгээ явлаа гэж гарч яваад өдөр Д.Н ах ярилаа манай охин 2 шил архи явуулсан гэж хэлж байна та нар хүрээд ир гэж хэлснийг хэлсэн. Мөнхтулга өөрөө харин ээж дээрээ очно гээд түрүүлээд гараад явсан ба харин Мөнхбат ах руугаа явсан. Ингээд би бас гараад Ариунаа гэж хүүхнийд ороод цай ууж байгаад Д.Н ахтай ярьсан бөгөөд Д.Н ах намайг гэрт хүрээд ир гэж дуудсан. Хэн хэнтэй хамт байна гэхээр нь Баттулга байна гэхэд хүрээд ир гэж хэлсэн. Ингээд Д.Н ах ярихдаа замаараа М.Э-г бас аваад ир гэсэн тул замаараа М.Э-г дуудаад гурвуулаа гэрт нь очсон. Очиход Д.Н ах бага зэрэг согтуу байсан ба архинаасаа нилээн уусан байдалтай байсан. Тэр үед Баттулгыг Д.Н ах чи яагаад ирсэн юм бэ? гэж загнасан. Ингээд байж байгаад Баттулга, М.Э хоёр гарлаа гэхэд Д.Н ах өөрөө буцааж дуудаад тоглоом даахгүй юм аа гэж хэлсэн. Үүний дараа М.Э манай ах ирсэн би явлаа гээд явсан бөгөөд удалгүй буцаж орж ирээд малгайгаа хаясан байна гэж хэлсэн. Харин би таны малгай байхгүй, та малгайгүй ирээ биз дээ гэхэд М.Э уурлаж надад хутга тулгаад би хүн алж чадна шүү гэж хэлсэн. Д.Н ах М.Э-г чи боль гээд загнасан бөгөөд удалгүй Баттулга бид хоёр дэмий ирсэн байна гээд намайг дагуулаад гарч яваад бид хоёр доор байх дэлгүүрээс архи авч уусан.” гэв.
Гэрч М.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр би талийгаачийнд Энхмөнхтэй хамт очсон. Ороход тал шил архи байсан. Тухайн үед Д.Н ах өөрөө бага зэрэг халамцуу байсан ба би хоёр хундага архи уугаад Энхмөнхийг авч гарсан. Тэгээд Энхмөнхтэй гэр рүүгээ харьсан. Энхмөнх манайд хоночхоод манай хүүтэй тэтгэмжээ авахаар явсан. Би хүүгийндээ очиж хоноод 5 дахь өдөр хэрэг гарсныг мэдсэн. Тэгээд намайг сэжигтнээр татаад би 2 хоног хоригдсон.” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Н.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би аавдаа 7 хоногтоо л хүнс хүргэж өгдөг юм. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19-р хороо Баянбулаг зуслангийн 50 тоотод аав Д.Н-н “гэрт” байх газар очихдоо ...0,75 литртэй цагаан нэртэй архи 1 ширхэг ...зэргийг авч хүргэн ах Чинзоригийн хамт хүргэн ахын Приус-41 маркийн 67-11 гэсэн улсын дугаартай авто машинтай очсон. Чинзоригийн дугаар нь 88107740 гэсэн дугаар байгаа. Очиход аав өөрийгөө хэд хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэсэн бөгөөд царай зүс нь хэвийн сайхан харагдаж байсан. Авч очсон эд зүйлсээ хөргөгч болон гэрт нь байрлуулж, янзалж өгөөд аавын утасны цагийг нь янзалж юу хийж байгаа талаар асуухад 3-4 өдөр Батаагийнд байсан гэж хэлсэн. Өөр авах зүйл байгаа эсэх талаар нь тодруулж, гэрээсээ битгий олон хоногоор гарч бай гэж хэлээд ирэх 7 хоногт түлээ, нүүрс дөхүүлэхээр болоод удалгүй гарсан. Гэрээс гарахдаа цаг хараагүй хотод гэртээ ирээд аавтайгаа утсаар ярьсан тэр үед 14 цаг 48 минут болж байсан. Аавын 88875420 дугаартай утас нь миний нэр дээр байдаг би дараа нь хэдэн цаг байсныг нь шүүлгэж үзэхэд тэр 14 цаг 48 минут гэж гарч ирсэн. Тухайн өөрчлөлт бол цагийг нь хараагүй утсаар ярьж байхад аав гэртээ байгаа гээд авч ирсэн ундаанаас нь уугаад зурагт үзээд сууж байна гэсэн цаана нь зурагт дуугараад байсан дандаа орос суваг үздэг орос суваг гарч байгаа бололтой чимээ гарч байсан. Тэгээд 2021 оны 10 сарын 31-ний өдөр дахин залгаж яриагүй. Маргааш нь 2021 оны 11 сарын 01-ний өдөр 16 цагийн үед цайны цагаараа аавтай холбоо барих гэж 88875420 дугаар руу өөрийн 88004944 дугаарын утаснаас залгахад холбогдохгүй байсан. Тэгээд аав ерөнхийдөө 3-н өдрөөс илүү, утас нь холбогдохгүй болж байгаагүй утас нь болохгүй байсан тохиолдолд над руу өөр утаснаас залгаж хэлдэг байсан миний ажил амжихгүй, боломж олдохгүй өдөр бүр залгаад утас холбогдохгүй байсан өдөрт хэд залгаснаа сайн санахгүй байна. Шүүж үзэхэд залгаад аваагүй дуудлага шүүгдэж гарч ирдэггүй юм байна лээ. 2021 оны 11 сарын 04-ний орой 20 цаг 50 минутын үед том эгч Ууганцэцэгт фейсбүүк чатанд аав 4 хоног утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Том эгч доошоо буугаад архи уугаад явсан юм байлгүй дээ Баттулгындаа орчихсон байх гэсэн утгатай чат бичсэн намайг архи аваачаад өгсөн бол аргагүй гэсэн. Аавын гэрт очих машин олдохгүй байхаар нь би 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 11 цаг 26 минутын үед найз охин Бадамцэцэгтэй фэйсбүүк хаягаар чат бичиж, аав 6 хоног утас нь холбогдохгүй байна найз нь аав дээр очмоор байна машин байгаа юу гэж асуухад найз охин маань 14 цагийн үед явъя гэсэн. Манай найз охин манай гэрээс машинтай ирж намайг авсан. Яг хэдэн цагт ирж авсныг санахгүй байна. 16 цагийн үед хотоос хөдлөөд 17 цаг 20 минут болж байхад Сүхбаатар дүүргийн 19 хороо Баянбулаг зуслангийн 50 тоот буюу аавын гэрийн гадаа буугаад хашааны явган хүний төмөр хаалга онгорхой гэрийн хаалга хаалттай байсан яндангаас ямар нэгэн утаа гарахгүй байсан. Аав гэртээ байх үедээ болон орж гарахдаа дандаа хашааны хаалгаа хаадаг юм, утаа яндангаас гарахгүй, хаалга онгорхой байсныг нь хараад би шууд гэр рүү гүйж орж харахаар шийдсэн. Гэрт ороход гэрт байх эд хогшил, ширээ домын зууханд наалдаад ширээн дээрх зүйл газарт унаад аав ороо налаад газарт доош харж тулсан толгой хэсэгт нь хагарч цус гарсан байсан. Орныхоо хажууд эвхээтэй байдаг зүйлс газарт унасан байсан. Би тэгээд аавд хүрэх гээд зүрх хүрэхгүй зогсож байхад манай найз 102, 103-т залгаж дуудлага өгсөн. Би том эгч Ууганцэцэгтэй 88909997 гэх дугаар руу нь өөрийн утаснаас залгаж ярьсан. Би утсаар ярьж чадалгүй найз охин Бадамцэцэгт утсаа өгсөн. Тэр үед би шоконд орсон юу хийх учраа сайн олохгүй байсан. Удалгүй цагдаа эмнэлэг ар араасаа залгаж зам асууж ирсэн. Аав надад хэлдэг байснаар Батаа гэх ахын гэрт ихэвчлэн нийлж олон хоногоор ихэвчлэн уудаг. Батаа, Мөнхөө, М.Э гэх хүмүүстэй нийлж найзалдаг. Батаа гэх хүнийг нь би урьд 2 удаа л таарч байсан. Мөнхөө нь ээжтэйгээ амьдардаг гэсэн. Аавыг Мөнхөөгөөс нь хааяа залгаж асуухад ах нь гэртээ ирчихсэн байна гэдэг. Миний ойлгож байгаагаар хамт уучихаад ер нь гэртээ харьчихдаг юм шиг байгаа юм. Аав 1952 онд Бээжинд төрсөн айлын 4 дэх хүүхэд эхээс тавуулаа. Хаана ямар сургууль төгссөн талаар сайн мэдэхгүй байна. Манай ээж Уранчимэг 1994 онд насан эцэслэж тэрнээс хойш аав өөр хүнтэй гэр бүл болоогүй. аав Д. Нацагдоржийн номын санд зураачаар ажиллаж байсан өөр олон газар ажиллаж байсан сайн хэлж мэдэхгүй байна. Тэтгэвэрт 2012 онд гарсан бөгөөд гарахаасаа өмнө хэсэг ажил хийгээгүй. Сүхбаатар дүүргийн 19 хороо, Баянбулаг зуслангийн 50 тоотод 10-12 жил амьдарч байна...Баянбулаг зусланд хашаанд байх гурван байшин, аавын эгч, дүү, эгчийнхээ хүүхдүүдийн байшин байгаа тэр байшинг харж тэнд амьдардаг байсан. Аав маань яриасаг шооч хараалын үгэнд дургүй, хараал хэлдэггүй, хүнд тусалдаг, найзалдаг хүмүүстээ миний авч өгсөн эд зүйлсийг өгчихсөн байдаг байсан цайлган хүн. Архи уусан үедээ ч янз бүрийн зан гаргадаггүй биеийн хүч суларч, их сул дорой болсон таяг тулж явдаг. Намайг очиход хашааны хаалга онгорхой, гэрийн хаалга хаалттай, гэрэл нь асаалттай байсан. Яндангаас ямар нэгэн утаа гараагүй байсан. Гэрт ороход их хүйтэн байсан аав сүхээ гар хийцийн заазуур дээр турба гагнасан гэж хэлсэн. Энд тэнд хаа хамаагүй газар тавьдаггүй гэрийн хаалганы хажууд хатавчинд, эсвэл зуухны доод талд тавьсан байдаг байсан. Би яг тогтож сайн харж хэрэглэж байгаагүй. Энэ харааны шил манай аавын ном уншихдаа зүүдэг харааны шил мөн байна. Хар өнгийн нокиа маркийн гар утас байгаа товчтой. Тэр өдөр харсан тэр өдөр буйдан дээр байсан хүрэм нь манай аавын хувцас байгаа юм. Гомдолтой байна хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү гэж хүсч байна. Мөн оршуулгын зардал гэж 9.132.000 төгрөг болсон түүний баримтыг хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 170-181 дэх тал)
Гэрч М.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 30-н билүү 31-нд цагийг нь сайн санахгүй байна үдийн өмнө байхаа Д.Н ах надруу өөрийнхөө 88875420 дугаараас залгаад бага охин Мөөжгий ирээд явлаа надад нэг бүтэн, нэг хугас шил архи байна хүрээд ир гэхээр нь би чадахгүй зүүн хөлнийхөө өвдгийг гэмтээсэн гэж хэлсэн. Тэр үед би өөрөө Баянбулаг төвөөс 0,75 литрийн хараа архи зээлээр авчихсан ганцаараа ууж байсан болохоор тийшээ очих шаардлага байгаагүй. Баттулга ах манайд байсан болохоор би Баттулга ахад Д.Н ах хүрээд ир гэж байна гэж хэлсэн Баттулга гараад явсан. Би үдээс хойш Баттулгынх руу очиход Энхмөнх, Баттулга хоёр ирчихсэн Энхмөнх надад Д.Н ах сум нь хөдлөөд Баттулгыг хөөгөөд яв зайл гээд байхаар нь хүрээд ирлээ гээд эрүүл архи дарс уусан шинжгүй байсан…” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 188-195 дахь тал)
Гэрч Д.Энхмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /2021.11.06-ны өдөр/.: “Би 2021.10.31-ний өдрийн 14 цагийн үед Баттулга ахын гэрт сууж байсан чинь Баттулга ахын дүү Мөнхтулга орж ирээд Д.Н ах утасдсан охин нь ирсэн хоёр шил архи байна хүрээд ир гэж байна гэсэн тэгээд жоохон байж байтал Д.Н ах өөрөө Мөнхтулгын утас руу яриад Энхмөнхөө Д.Н ах ярья гэж байна гээд утсаа өгсөн би утсыг нь аваад Д.Нтэй ярьсан чинь наана чинь хэн хэн байна гэсэн тэгэхээр нь Батаа ах Мөнхтулга бид гурав байна гэсэн чинь намайг ганцаараа хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Баттулга ахыг хоёулаа цуг явъя гэсэн чинь зөвшөөрсөн. Мөнхтулга ах согтуу байсан болохоор би явж чадахгүй гээд яваагүй, Д.Н ах утсаар ярьж байхдаа замаараа М.Эыг аваад ирээрэй гэсэн тэгээд Баттулга бид хоёр замаараа М.Эыг аваад Д.Н ахынд очсон, очиход нэг архинаасаа нилээн уучихсан нэг шил нь бүтнээрээ ширээн доор нь байсан, тэгээд бид гурвыг ороход Д.Н ах нилээн согтсон Баттулга ахыг чи яах гэж ирсэн юм бэ гээд Баттулгыг загнасан. Баттулга ах өөдөөс нь чи манайд өчнөөн хонодог байж ганц ирэхээр хөөгөөд байхдаа яадаг юм бэ гэсэн, ...тэр үед Баттулга хоёулаа явъя гээд бид хоёр гараад явсан, ...гал түлээгүй хоол цай хийж идээгүй...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 197-200 дахь тал)
Д.Энхмөнхийн гэрчээр дахин өгсөн: /2021.11.07-ны өдөр/.. “14 цаг 30-н минутын үед Ариунаагийн гэрт цай уухаар ороход Ариунаа бага хоёр хүүхэдтэйгээ байж байсан. Би Ариунаатай жаал юм ярьж цай ууж сууж байгаад Ариунаагийн утсаар Д.Н ахруу залгаж ярихад Д.Н ах чи хаана байна гэхээр нь би Ариунаагийнд байна гэж хэлсэн. Тэгсэн Д.Н ах Баттулгынд хэн байна гэхээр нь би Баттулга, М.Э хоёр байгаа гэсэн чинь Д.Н ах надад чи М.Эыг аваад хүрээд ир Баттулга нь хэрэггүй наанаа үлдээ гэж хэлсэн. Тэгээд би гараад Баттулгынд очиход Баттулга ах ганцаараа М.Э явчихсан байхаар нь би М.Э хайччихсан юм бэ гэхэд М.Э гэррүүгээ явсан. Ах нь ирчихсэн байгаа гэхээр нь би Д.Н ах дуудаад байна хоёр шил архи байна гэнээ хоёулаа цуг очъё замаараа М.Эыг авчихъя гээд Баттулга ах зөвшөөрөөд Д.Н ахынхруу явсан. Д.Н ахынхруу явах замаараа М.Эын гэрээр дайраад М.Эын хашааны хаалгыг нүдээд тайлахгүй байхаар нь Баттулга ах наадах чинь унтаж байгаа байх би хашааг нь даваад оръё гээд намайг хөлнөөс өргөж бай гээд би Баттулга ахын хөлнөөс нь өргөж байтал Баттулга ах за за буулгачих өөрөө ирж байна гээд би Баттулга ахыг доошоо буулгасан. М.Э өөрөө хашааныхаа хаалгыг онгойлгоод ах ирчихсэн байна Баттулга мөн үү гэж асууж байна лээ гэсэн. Тэгээд М.Э бид гурав цугтаа дээшээ алхаад Д.Н ахынх руу би түрүүлээд орсон миний араас Баттулга, тэгээд М.Э цувраад Д.Н ахынд орсон. Бид нарыг ороход Д.Н ах 2 шил архиныхаа нэгийг нь талд нь ортол ганцаараа уучихсан байсан. Тал шил архи нь ширээн дээр нь бүтэн задлаагүй архи нь ширээн доор нь байсан. Хоёулаа 075-грийн архи байсан. Цагаан нэртэй архи байсан байхаа яг сайн санахгүй байна. Ер ны бол охин нь дандаа цагаан архи авчирж өгдөг юм. Д.Н ах намайг ороход миний дүү ганцаараа ирсэн үү гэхээр нь би гурвуулаа ирсэн Баттулга, М.Э бид гурав ирсэн гэж хэлэхдээ зэрэгцээд Баттулга, М.Э хоёр араас цувраад ороод ирсэн чинь Д.Н ах Баттулга, М.Э хоёрыг хараад энэ хоёрыг яах гэж дагуулж ирсэн юм бэ, Баттулга ах руу хандаж чи яах гэж ирсэн юм бэ хэн чамайг дуудсан юм бэ гэсэн чинь Баттулга ах “өө чи манайд зөндөө хонодог байж ганц ирэхэд яагаад хөөгөөд байгаа юм бэ” гэсэн, тэгсэн Нэргуй ах намайг за за Энхмөнх наад архиа явуул гэхээр нь би ширээн дээр байсан шилэн жижиг рункээр архийг хийж Д.Н ахад өгсөн Дараа Баттулга, М.Э би өөртөө хийж тойруулсан чинь Д.Н ах дахиад Баттулга руу ер нь чи яах гэж ирсэн юм бэ юу хулгай хийх гэж байгаа юм гээд Баттулгыг загнасан чинь Баттулга ах босоод М.Эыг хоёулаа явъя гээд Баттулга түрүүлээд гарсан араас нь М.Э гараад тэр хоёр хашааны хаалганы үүдэн дээр очиход Д.Н ах тэр хоёрыг хүрээд ирээ тоглож байхад чинь гээд дуудсан чинь М.Э, Баттулга хоёр буцаад ороод ирсэн. Тэгээд Д.Н өөрийнхөө баруун хойморт байдаг сандал дээрээ суусан. Би Д.Н ахын зүүн талд өмнөөс нь хараад газар суусан. Харин Баттулга, М.Э хоёр гэрийн зүүн талаар гудас дэвсээд дарааллаад суусан. Баттулга дээд талд нь М.Э доод талд нь суусан, би нөгөө хундагаараа архиа тойруулсан, ...Баттулга ах намайг Энхмөнхөө хоёулаа шал дэмий ирлээ явъя гээд Баттулга ах бид хоёр гараад явсан юм. Бид хоёрыг гарахад ууж байсан архи маань жаахан үлдсэн байсан байхаа бараг дуусч байсан. Нөгөө архи нь бол бүтнээрээ үлдсэн. Д.Н ах сандал дээрээсээ босоод зогсчихсон М.Э өмнөөс нь хараад маргалдаад үлдсэн.” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 207-211 дэх тал)
Д.Энхмөнхийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг /2021.11.07-ны өдөр/..Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна...Баттулга, Д.Н ах, бид 3 уух гээд сууж байсан чинь М.Э буцаж орж ирээд би малгайгаа орхисон байна миний малгай хаана байна гэхээр нь би та толгой нүцгэн орж ирээ биз дээ гэсэн чинь М.Э хуцаад бай, би мэдэж байна би өөрөө өмсөж ирсэн гээд чи муу яах гээд байнаа гээд намайг заамдаж аваад өмднийхөө баруун халааснаас жижиг саарал өнгийн төмөр тонгорог гаргаж ирээд миний хүзүүний зүүн талд тулгаад гүрээний судсыг чинь ханаж чадна шүү, би хүний амь хөнөөж чадна шүү, би олон жил шоронд явсан хүн шүү гэж хэлсэн юм. Тэгсэн чинь Д.Н ах ширээний цаанаас босч ирээд чи наадахаа яах гээд байгаа юм бэ чи наад хутгаа далд хий гээд хэлсэн чинь М.Э Д.Н ах руу явж очоод би малгайгаа авмаар байна, ер нь би хүн хөнөөж чадна шүү гэж хэлсэн. Тэр үед нь Баттулга босч ирээд хоёулаа явья, чи бид хоёр шал дэмий ирлээ гэж хэлээд бид хоёр Д.Н ахынхаас гарч яваад шууд доошоо уруудаад засмал гараад чигээрээ явсаар байгаад Баттулгын гэрт ирэхэд Мөнхтулга байж байсан юм. Д.Н ахын гэрт шал дэмий очлоо гэж хэлсэн чинь Мөнхтулга наад М.Э чинь архи уухаараа агсам тавиад байдгийн байна лээ гэж хэлсэн гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 204-205 дахь тал/
Д.Энхмөнхийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг /2021.12.02-ны өдөр/...Д.Н ах. Баттулга, М.Э, би гээд дөрвүүлээ архи тойруулаад юм яриад сууцгаасан. Тэгсэн хүмүүсийн дуу өндөрсөж байгаад М.Э манай ах ирчихсэн байгаа би харилаа гээд босоод гарсан. Би М.Э ахыг хашааны үүдээр гаргаж дөнгөж уруудуулаад ингээд явж чадах уу гэсэн М.Э чадна гээд доошоо явж байх шиг байсан..би буцаж орж ирээд за нөгөөдөх чинь явлаа одоо тайван сууя гээд ганц ганц хундага татаад сууж байтал М.Э буцаад орж ирснээ миний малгай хаана байна би малгайгаа авья гэхээр нь би та чинь малгайгүй орж ирээ биз дээ гэсэн чинь М.Э намайг чи муу юу гэж хуцаад байгаа новш вэ гээд намайг заамдаж аваад баруун өмднийхөө халааснаас жижиг тонгорог гаргаад миний хүзүүний зүүн хэсэгт тулгаад гүрээний чинь судсыг ханана шүү гээд би хүн амь хийж чадна шүү, би олон жил шоронд суусан гэж хэлсэн. Энэ үед Д.Н ах М.Эыг чи яагаад хүүхэд айлгаад байгаа юм бэ наад юмаа далд хий гэж М.Э-г загнасан чинь ..М.Э Д.Н ах дээр очоод та тэгээд юу гээд байгаан би хүн амь хийж чадна шүү, гэдсийг чинь хүүлнэ шүү гээд хэрэлдэж байхад Баттулга ах Энхмөнхөө чи бид хоёр шал дэмий ирлээ хоёулаа явья гэж хэлээд бид хоёр Д.Н ахынхаас гарч явсан..гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 207-211 дэх тал/
Д.Энхмөнхийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг /2022.03.04-ны өдөр/...төө хэрийн урттай саарал өнгийн тонгорог байх шиг байсан. Тэр үедээ бол би тэгж харсан. Гэтэл сүүлд М.Э бид хоёрыг нүүрэлдүүлж мэдүүлэг авахаар нэг өрөөнд хамт байлгаж байхад М.Э намайг чи баттулгын үгэнд ороод байна гэж хэлсэн тэгэхээр нь би тийм зүйл байхгүй би болсон асуудлыг бүгдийг үнэн зөвөөр нь өгсөн гэж хэлсэн. М.Э тэр үед надад хутга байхгүй, хаалга онгойлгодог автерко байсан түүнийг надад тулгасан гэж хэлсэн..би бол тухайн архи уусан гэх өдөр М.Э хоолойг чинь хэрчинэ шүү гэж хэлээд тулгахад нь хутга байна л гэж харсан..Гэрийн хойморт талийгаач сууж байсан сандал дээрээсээ босоод зогссон М.Э өөдөөс нь хараад хэрэлдээд байсан. Яг тэр үед нь Баттулга ах чи бид хоёр шал дэмий ирлээ хоёулаа явья гэж хэлээд бид хоёр гараад явсан...би М.Эыг их төлөв хүн гэж бодож байсан сүүлд талийгаачийн гэрт их сонин зан гаргасан эхлээд би тоглож байна гэж бодсон тэгтэл үнэнээсээ уурлаад бид хоёр гарсан юм...11 сарын 02-ны өдөр би М.Э ахын гар утас руу залгаад Д.Н ах та хоёр үлдсэн юу болсон бэ үлдсэн архиа хувааж уусан уу гэж асуусан чинь өөдөөс би түрүүлээд гараад явсан биз дээ гэсэн тэгэхээр нь би та хоёр үлдсэн шүү дээ гэтэл тийм юм байхгүй, ах нь завгүй хотод явж байна дараа чам руу залгана гэж хэлээд залгаагүй...
Гэрч М.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Д.Н гэх хүнийг танина. Д.Н нь Баянбулаг зусланд байнга амьдраад 14-15 жил орчим болж байгаа манай гэрээс дээш Тэрбишдагва гуайн зуслангаар өгсөөд гэр нь байдаг юм. Манайхаар ирж очин хонож өнжөөд явдаг хүн байгаа юм. Бид 2 найзууд байгаа юм гэхдээ надаас ах хүн байгаа. Баянбулаг зусланд нүүж ирээд ганц нэг жил болсны дараахан байх манайх үхэртэй байсан болохоор манайхаас ирж сүү авдаг байсан юм тэгэхэд танилцаж байсан. 2021 оны 10 сарын 30-ны өдөр гэж санаж байна. Энхмөнх гээд манай гэрийн ойролцоо байдаг байшинг хардаг хүн манай гэрт байхад залгаад хүрээд ир 2 шил архи байна хувааж ууя гэж хэлсэн гэсэн гээд Баттулга ахаа хоёулаа цуг явъя ханиндаа гэж хэлээд надтай цуг явсан. Тэгээд замд Д.Н-н гэр рүү явж байхад М.Э гээд бас гэр нь Баянбулаг зуслангийн хогийн цэгийн тэнд байдаг хүн тааралдахаар нь бид 2 Д.Н-х рүү явж байгаа талаараа хэлсэн. Тэгээд бид 2 Д.Н-н гэрт нь очоод байж байхад араас М.Э ирсэн. Бид 2 Д.Н-н гэрт нь очоод нэг нэг хундага архи уучихаад гараад явсан. М.Э Д.Н 2 цуг үлдсэн. Тэгээд би дахиж очоогүй. Тэднийхээс гараад шууд гэр рүүгээ Энхмөнхтэй цуг очсон” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 223-225 дахь тал)
Гэрч М.Баттулгын дахин өгсөн: “Тухайн өдөр Энхмөнх манай гэрт гэрээсээ ирлээ гэж ирсэн. Манай гэрт Энхмөнх бид хоёр нэг шил архи аваад дөнгөж задлаад ууж байтал М.Э манай гэрт ирсэн тэгээд бид гурав нөгөө архиа хувааж уугаад дууссан. Тэгтэл М.Э манай ах ирж байна гэж хэлээд гараад яваад өгсөн. Энхмөнх гэрээс гараад удаагүй буцаж орж ирээд Д.Н ах дуудаад байна. 2,3 шил архи байна ирээд цуг уучих би ганцаардаад байна гэж хэлж байна хоёулаа цуг явъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай гэрээс гараад дээшээ өгсөж байгаад М.Э-н хашаагаар өнгийсөн тэгтэл М.Э өөрийн хашааны гадаа цаана байдаг айлын гадаа байж байсан. тэгээд Баттулга гуй хашаа давахгүй шүү гэсэн тэгээд би буугаад Энхмөнх бид хоёр дээшээ талийгаачийн гэрлүү явж байхад араас М.Э ирсэн тэгээд бид талийгаачийн гэрт орсон. Дээрээс нь жаахан уусан архинаас Энхмөнх хийж өгөөд бид хоёр 1-2 удаа л уусан байх тэгтэл талийгаач та нарыг хэн урьсан юм бэ? Та нар яв гээд хөөгөөд тэгээд би Энхмөнхийг явъя гэж хэлээд гараад явсан. Бид хоёрыг гарахад М.Э талийгаачийн гэрт үлдсэн...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 233-235 дахь тал)
Гэрч М.Баттулгын гэрчээр дахин өгсөн: /2021.12.02-ны өдөр/...Д.Н ахынд Энхмөнх, М.Э бид гурав цувраад гэрт нь орсон чинь хэн та нарыг дуудсан юм бэ урилгатай урилгагүй ирлээ гээд нэг шил 0,75 литрийн архи задлаад ширэээн дээрээ тавьчихсан байж байсан...Энхмөнх архиа хундагалаад тойруулж байсан. Энэ үед М.Э ах ирчихсэн байгаа гээд гараад удалгүй эргэж орж ирээд миний малгай байхгүй байна гээд малгайгаа асуугаад ороод ирсэн чинь Энмөнх миний араар гараад та чинь малгайгүй орж ирсэн ш дээ гэж хэлсэн Д.Н ах бас малгай толгой чинь манайд байхгүй бүгдээрээ зайлцгаа гэсэн тэгээд л М.Э Энхмөнхийг хоолойг чинь хэрчинэ гэсэн чинь Д.Н ах М.Э-г чи манай дүүг дээрэлхээд байгаан биш биз дээ гэсэн чинь М.Э Д.Н ахыг гэдсийг чинь цувуулна шүү гэж байсан. Тэгээд би бушуухан Энхмөнхийг явья гээд бид хоёр цугтаа гарсан...М.Э Д.Н ах хоёр гэрийн хоймор хэсэгт орных нь өмнө өөд өөдөөсөө хараад зогсоод үлдсэн. Талийгаач болохоор зайлцгаа гэж байгаа байсан. М.Э болохоор бид нар хулгайч юм уу гэсэн юм яриад тэр хоёр үлдсэн...гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 228-231 дэх тал/
Б.Ариунаагийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д.Н ахтай 2021 оны 10 дугаар сарын 10-ны орчимд уулзсан, яг хаана хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Тэрнээс хойш Д.Н ахтай ерөөсөө уулзаагүй. Нэргүй ах Баттулга ахын гэрт байнга ирдэг. Харин Баттулга ахын гэрт баахан тэр хавийн хүмүүс очдог. 2021 оны 10 дугаар сарын 31 -ны өдөр байх ч ямар ч байсан хагас бүтэн сайн өдрийн аль нэг өдөр байхаа Мөнхтулга, Энхмөнх 2 манай гэрт өдрийн цагаар ирсэн. Энхмөнх ах “Дэлгүүр онгойчихвол, тамхи тариагаа авмаар байна” гэж хэлсэн. Баттулга тухайн үед “өчигдөр Д.Н ахын гэрт очиход Д.Н ах зөнөсөн юм уу хаашаа юм, олон юм яриад байна лээ Энхмөнх рүү ганцаараа ир гэж байхад хүн дагуулаад ирлээ гээд уурлаад дайраад байсан. Бид нэг хундага уугаад архи уучхаад гараад явсан” гэж хэлсэн. Энхмөнх, Баттулга хоёр манайд ирэхдээ эрүүл архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Манай гэр дэлгүүрийн хажууд байдаг болохоор дэлгүүр онгойхыг хүлээгээд Энхмөнх, Баттулга 2 манайд байнга орж ирдэг, ...тэр үед Мөнхтулга ах “Өө нээрээ хэлэхээ мартсан байна. Д.Н ахынх нь утас нь болохгүй байна гэж хэлж байсан” гэж хэлж байсан. Тэгтэл Баттулга ах “Өө тийм үү ямар сонин юм бэ” гэж гайхаад “хүүхэд нь над руу утсаар холбогдох ёстойдоо” гэж хэлсэн. Манайхаар өдөр Энхмөнх, Баттулга нар ирэх болгонд би өөрийнхөө 99176819 гэсэн дугаараас Д.Н ахын дугаар луу залгах үед эхний 2 хоног нь утсаа авахгүй байсан. Сүүлдээ гар утас нь холбогдох боломжгүй болсон байсан.” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 7-8 дахь тал)
Гэрч Б.Ариунаагийн дахин өгсөн: “Мөнхтулга ах нь Баттулга ахын дүү юм. Баттулга ахынд хааяа очиход Д.Н Баттулга нар хамт байдаг байсан. Энхмөнхийг 3 жилийн өмнөөс таньдаг болсон. М.Э нь сүүлд жилийн өмнөөс Баттулга ахтай танилцаж байсан юм. Тухайн үед ногоо тарьж өгч байсан юм. Манай гэрээр байнга орж ирдэг Мөнхтулга Баттулга нар орж ирж доод Баянбулаг дэлгүүр онгойхыг хүлээж 09 цагт ирдэг юм. Баттулга Энхмөнх согтуудаа ч эрүүлдээ ч янз бүрийн зан гаргаж байгаагүй. Мөнхтулга ах архи уухаараа үглэж байгаад ээж дээрээ заавал очдог. Д.Н ах архи уухаараа янз бүрийн зан гаргадаг. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэн нь ирсэн талаар сайн мэдэхгүй байна. 2021 оны 11 сарын 01-ний өглөө Энхмөнх, Баттулга, Мөнхтулга нар 09 цагийн үед орж ирсэн юм. Дэлгүүрээс картаа аваад 7 буудал явна гэж байсан. Тэрнээс хойш 11 сарын 01 хойш өдөр болгон Мөнхтулга Энхмөнх ах ирсэн, Баттулга ахыг хүү нь дуудаад хот орсон гэж ярьж байсан бөгөөд 11 дүгээр сарын 01-нд Мөнхтулга, Энхмөнх нар архи зарахгүй өдөр гээд орж ирсэн. Ирэхдээ үсээ засуулаад хүлээж байсан юм. Тэрнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр билүү гэртээ ирж хоночхоод ирлээ гээд Энхмөнх, Баттулга, Мөнхтулга 3 орж ирээд юм ярьж байгаад Д.Н ахын талаар ярихад Д.Н ах утсаа авахгүй байна гэж хэлсэн чинь Баттулга ах яасан бол гэж хэлээд хүүхдийнх нь утсыг хаанаас асуух уу гэж ярьж байсан чинь Баттулга ах дээр архи ууж байхад миний ойлгосноор 2021 оны 10 дугаар сарын 31-ний хавьцаа Энхмөнх ах руу Д.Н ах залгаад ганцаараа ир гэсэн юм шиг байна лээ. Тэгээд М.Э, Баттулга, Энхмөнх гурав Д.Н ахынд очсон чинь Д.Н ах Энхмөнхийг хүн нэмж ирлээ гээд уурлаад байсан. Тэгээд Д.Н ах Баттулгад хандаж “чи юу хийж хаана явж байгаад ирэв” гэж хэлээхээр нь хийж өгсөн архинаас нь 1,1 татчихаад ирлээ гэж хэлж байсан юм. Тэрнээс хойш Энхмөнх ах манай гэрт байхдаа 11 сарын 03, 04 хавьцаа М.Э-н утас руу залгаад Д.Н ах яасан бэ? гээд асуусан чинь Баттулга та хоёр үлдсэн биз дээ гэж хэлдэг байна ш дээ муу тэнэг чинь гээд Энхмөнх ах ярьж байсан юм. Тухайн үед Мөнхтулга ах Д.Н ахынд очоогүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 10-14 дахь тал)
Гэрч Б.Бадамцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 11 сарын 06-ны өдөр манай найз Н.М аав руу оччихоод ирье гэхээр нь ажилтай байсан болохоор 14 цагт уулзахаар болоод тэгээд амжаагүй 15 цагт өнгөрөөд гэрийнх нь гадаа очиж аваад зуслан руу Н.Мийн аавынх руу нь явсан. Очиход 16 цаг өнгөрч байсан. Хашааных нь төмөр жижиг явган хүний хаалга нь онгорхой, гэрийн хаалга нь хаалттай тэгээд гэр рүү нь явж ороход гэрийн эд хогшил эмх замбараагүй талийгаач нь гэрийн хойморт суугаад ор луугаа гараа дэрлээд налчихсан толгой хэсгийн цус нь хатчихсан толгой хэсэгт нь юмаар цохиж цус нь хатаад хар болчихсон байсан. Тэгээд би найз Н.Мийг татаж гэрийн гадаа гаргачхаад цагдаа, түргэн тусламж дуудаад Н.Мийн эгч рүү залгасан. Тэгээд бид 2 машиндаа суугаад байж байхад харуй бүрий болоод цагдаа нар ирсэн, тэгээд түргэн ирээд Н.Мийн 2 эгч, хүргэн ах нь ирсэн. Н.М надад аав ерөөсөө утсаа авахгүй байна цуг яваад ирье 6 хоног утас нь холбогдохгүй санаа зовоод байна гэж хэлсэн. Тэгээд 14 цагаас хойш явах уу гэж хэлээд би 15 цаг өнгөрч байхад Н.Мийн гэрийн гадаа Хурд хорооллын тэнд очоод аваад зуслан руу явсан юм. Хашааны хаалга нь онгорхой байсан. Уг нь өөрөө цоожилдог юм. Гэрийн хаалга нь цоожгүй зүгээр хаалттай байсан. Би олон удаа очиж байсан” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 29-31 дэх тал)
Гэрч Г.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр манай эхнэр Ганцэцэгийн төрсөн дүү Н.Мийн хамтаар 10 цаг 30 минутын үед 7 буудлын хүнсний дэлгүүр рүү орж Н.М аавдаа хүнсний зүйл авч гарч ирсэн. Би машиндаа үлдээд хүлээж байсан юм. Талийгаач гэртээ байгаагүй гэж ярьсан. Тухайн үед айлын хүмүүс нь манай хадам аавд байшин харж байгаарай гээд заримдаа ойр зуурын юм, хүнс дөхүүлж өгдөг юм байна лээ. Тэгээд манай хадам дүү Н.М-тэй тэр айлын хүмүүс сэтгэл дундуур байдаг талаараа ярьж байсан гэж Н.М хэлсэн. Хадам аавын гэрийн урд А4 цаасан дээр “Зарлал” гээд биччихсэн энэ байшинд хамаагүй орж болохгүй ойртож болохгүй гэсэн утга бүхий зарлалын хуудас 2-3 ширхэг байсан тэгээд энэ талаар ярьсан юм. Тэгээд байж байгаад 30 орчим минут болоод Н.М бид 2 хот руу буцсан. Тэгээд хотод ирэхэд 14 цагийн орчим Н.Мийн гэрийнх нь гадаа буулгасан. Тэгээд би гэртээ ирсэн. Холбоо ярьж утсаар яриагүй. Тэндээс жоохон хөдлөөд 2 шуудай мод худалдаж аваад цааш зуслан руу явсан. Улмаар Жигжид зуслангийн хуушуур зардаг газар орж 8 хуушуур аваад 4-ийг нь идээд үлдсэнийг нь аав Д.Н өвөөгийнд өгнө гээд боож авч явсан. Тэгээд хөдлөөд дэлгүүрээс 5 литрийн 4 ширхэг цэвэр ус худалдаж аваад хадам аав Д.Н-н гэрт 11 цаг 30 минутаас 12 цагийн үед очсон. Очоод хүнсний юмаа гаргаж өгчхөөд байж байгаад хадам аав Д.Н дараа гэрийн цоож аваад ирээч энэ хуучин цоож нь ажиллахгүй байна гэж хэлж байсан юм. Тэгээд хэд хоногийн өмнө урд байдаг айл руу нь хулгай орсон тэгээд 2 ширхэг буу алдагдсан гэж ярьж байсан. Би талийгаачийн намтар түүхийг сайн мэдэхгүй. Ер нь бол зураач байсан талаар сонсож байсан. Би талийгаачийн гэрт нь сүүлийн 1 жилийн хугацаанд сардаа 2 удаа очдог байсан. Очихдоо бол бөөнөөрөө очдог байсан. Талийгаач нь зан аашны хувьд номхон дөлгөөн талдаа, их шооч хошин зантай хүн байгаа. Илүү хурц огцом зан ааш бол байгаагүй. Архи уусан үедээ зан ааш нь өөрчлөгдөж байдаггүй тийм л хүн байгаа. Талийгаач нь архи согтууруулах ундааг байнгын хэрэглээ шахуу болсон гэж бодож байна. Ер нь бол уудаг юм. Бага охин нь яагаад архи авч ирсэн бэ гэвэл архи байхгүй бол гэрээсээ гараад явчихдаг доогуур айлаар яваад байдаг болохоор охин нь архи аваачиж өгдөг байсан” гэх мэдүүлэг. (3-р хавтаст хэргийн 39-41 дэх тал)
Гэрч З.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Д.Н гэх хүн танина. Манай эмээ Ундрахын төрсөн дүү нь байгаа. Манай эмээгийн лагерийн хашаанд байх 3 байшинг харж 10 гаруй жил ганцаараа амьдарч байгаа. Хүүхдүүд нь байнга очиж хоол хүнс хүргэж өгдөг. Зундаа лагерь дээрээ хамгийн сүүлд очдог байгаа. Зуны сард 2-3 удаа очдог. Өвөл хавар намартаа ер нь очдоггүй байгаа. Лагерь дээр очихдоо хааяа нэг гэрээр нь ордог байсан. Манай хүүхэд, нохой орчхоод байдаг юм. Тэгээд орж гаргадаг. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны 20 цагийн үед эгч Наранжаргалаас салаад Сүхбаатар дүүргийн 19-р хороонд байх лагерь дээр 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 00 цаг 26 минутын үед очсон байгаа. Мод хагалдаг хуучны заазуур дээр төмөр гагнаж хийсэн сүх байдаг. Тэр зүйлийг ашиглаж лагер дээр очихоороо модоо хагалдаг байсан. Тэр сүх хийсэн заазуурыг би бага байхдаа Жигжидийн ууланд эмээ ахын хамт явж байгаад олж авч байсан. Манай ах буюу талийгаач тухайн заазуураар ард нь шуу гаргаж сүх хийсэн нь одоог хүртэл ашиглаж байгаа юм. Тухайн өдөр гэрт нь очиход тэр сүх байгаагүй, талийгаач зуухныхаа доор байнга тавьдаг байсан. Зуухны хүхээг хэсгийн доор..." гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 43-45 дахь тал)
Ц.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2010 оны 6 дугаар сараас хойш Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны хэсгийн ахлагч болсноос хойш танина. Талийгаач Д.Н нь Сүхбаатар дүүргийн 10-р хорооны Баянбүрд зуслангийн 50 тоотод амьдардаг. Д.Н 2021 оны 09 дүгээр сард надад хандаж гэрийн дулаалга хийж өг гэж хэлсэн. Би 2021 оны 09 сарын 27-ны үед Д.Н-н гэрт нөхөр Батсүхийн хамт очиж гэрийг нь дулаалж өгөөд яваад өгсөн. Тэрнээс хойш уулзаагүй утсаар ярьдаг байсан. Би 2021 оны 11 cap гаргаад 86818665, 96616676 дугаарын утаснаас талийгаачийн 88875420 дугаар луу залгахад утас нь холбогдохгүй байсан. Өчигдөр буюу 2021.11.05 өдөр Д.Н-н бага охин 88004944 дугаараас залгаад түлшний карт хэрэгтэй байна гэхээр надад карт байгаа ирээд ав гэж хэлээд танай аавын утас нь холбогдохгүй байна гэхэд охин нь би бас залгаад холбогдохгүй байна гэсэн. Тэрнээс хойш охин нь над руу залгаагүй өнөөдөр 18 цагийн үед охин нь залгаад Д.Н-г нас барсан байна гэсэн...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 49-50 дахь тал)
Яллагдагч М.Э гэрч М.Баттулга нарыг нүүрэлдүүлж авсан “Баттулга нь Лагерын найз нөхдийн харилцаатай. Би Баттулгад гэрийнхэн ирчихсэн гээд худлаа ярьчихсан болохоор тэрэндээ болоод явлаа гээд явчихсан юм.” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 112 дахь тал)
Гэрч О.Рэнцэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай зуслангийн хашаа байшингийн доод буланд ямар нэг вакум цонх хагарсан байсныг анзаарч хараагүй. Хэрвээ байсан бол анзаарч харах л байсан. Манайх өөрөө хашаандаа олон вакум цонхтой учир юун шил вэ гээд харж магадгүй байсан. Тиймээс байгаагүй болоод л анзаараагүй байх” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 122-123 дахь тал)
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулж байгаа бүрэлдэхүүн яллагдагч М.Э-с 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өглөө хаанаас шил авах гэж очсон газраа зааж өгнө үү гэсэн асуулт тавьснаар мэдүүлэг шалгах ажиллагаа эхэлж яллагдагч М.Э нь Сүхбаатар дүүргийн 19-р хороо Баянбулаг зуслан руу эргэж өөрийнхөө хашааны хойгуур гарч амь хохирогч Д.Н-н гудамжаар дээшээ өгсөөд 200 орчим метр яваад уг гудамжны зүүн талд байрлах ногоон энгийн төмөр чингэлэгийг зааж энд вакум цонхны хагархай байсан юм тэрнийг авах гэж ирсэн гэв. Яллагдагч М.Э нь 2021.11.01-ны өглөө хагархай вакум цонхны шил авах гээд очиход шил байхгүй байсан газраа зааж өгч байгаа зураг. Уг шил авах гээд очсон газрыг заалгуулсны дараа 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өглөө хот руу аль автобусны буудлаас автобусанд сууснаа зааж өгнө үү гэж асуулт тавьсны дагуу яллагдагч М.Э нь шил байсан гэх газраас буцаж доошлоод хар зам дагаж яваад Баянбулагийн хот руу явах автобусны буудлыг зааж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө энэ автобусны буудлаас автобусанд сууж хот руу орсон гэж хэлээд хот руу явах чиглэлийн Баянбулагийн автобусны буудлыг заасныг гэрэл зургаар бэхжүүлэв. Яллагдагч М.Э нь Баянбулагийн хот руу чиглэлийн автобусны буудлыг зааж байгаа фото зураг” гэх тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 15-17 дахь тал)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 21-24 дэх тал)
Мөрдөн шалгах туршилт хийсэн “нийт алхах хугацаа 31 минут, ... М.Э-н хашааны үүднээс 14 цаг 13 минутанд “Майхан толгой-1 ” зуслангийн хот руу явах чиглэлийн автобусны буудал руу алхуулахад 14 минут алхсан,...” гэх тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 61-66 дахь тал)
Цогцост үзлэг хийсэн: “...үзлэгээр амь хохирогч 178 см урттай. Толгойдоо 5-8 см буурал орсон хар өнгийн үстэй. Биеийн галбир зөв 68 настай эрэгтэй хүний цогцос байв. ...амь хохирогчийн зулай, дагзны баруун хэсэг, зулайн баруун ар хэсэгт учирсан цавчигдсан гэх шарх орчмын үснүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлийн улмаас тасарсан байна.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 67-68 , 69-72 дахь тал)
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах зэргийн шинжээч эмч Ж. Ганцэнгэлийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №2423 тоот Шинжээчийн дүгнэлтэнд: “Цогцосны гадна үзлэг: Цогцосны урт 178 см, биеийн жин 70 кг, биеийн галбир зөв, булчингийн хөгжил дунд, өөхөн эдийн хөгжил дунд, толгойдоо 5-8см буурал орсон үстэй, нүдний зовхинууд аниастай, салстын өнгө улаан ягаан, өөрчлөлтгүй, хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, эвэрлэг булингартай, хамрын яс мөгөөрс бүтэн, хамрын нуруу баруун тийш хуучин мурийлттай, хамраас гарсан зүйлгүй, уруул хүрэн ягаан өнгөтэй, ам хагас жимийлттэй, амнаас гарсан зүйлгүй, уруулыг сөхөж үзэхэд доод эрүүндээ шүдгүй, дээд эрүүний шүднүүд бүтэн, буйл завьжны салст хөхөлбөр ягаан өнгөтэй, чихнээс гарсан зүйлгүй. Цогцосны эрт үеийн өөрчлөлт: Цогцос хөрсөн, хөшилт эрүү, хүзүүнд суларсан, дээд, доод мөчдийн булчинд тод илэрсэн, хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр улаан хүрэн өнгөөр үүссэн, дарахад арилахгүй, хаталт үүсээгүй. Хожуу үеий өөрчлөлт: хэвлий цавины хэсгээр ногоорсон. Цээжний хэлбэр зөв, бортгон, хэвлий хавирганы нумаас доош, өөрчлөлтгүй, шээс, өтгөний сүвнээс гарсан зүйлгүй, гадна бэлэг эрхтний хөгжил зөв, төмсөг хуйхнагт тэмтрэгдэнэ, хуйхнаг хүрэн бор өнгөтэй болж хаталт үүссэн, гэмтэлгүй. Цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлтүүд, содон тэмдэг: Баруун шанаа эрүүнд 9 см урттай Г хэлбэрийн, баруун чихний доод хэсэгт 9см, 7см, 6,5см, баруун хөхлөг сэртэнгийн хуйханд 5,5см, дагзны баруун ар хэсэгт Юсм, баруун чамархайнаас баруун зулайн ар хэсгийн хамарсан 11 см, 3 см, Зулайн баруун урд хэсэгт 3,5см, 4см, 5см, ар хэсэгт 6 см, 4см нийтдээ 13 орчим зах ирмэг нь тэгш нь цавчигдсан шархнуудтай. Уг шархнуудаар гавлын яс цөмөрч бяцарсан хугарлууд харагдах ба тархины эд ил харагдана. Баруун шууны дунд 1/3-т 4x0,Зсм, 1,5x0,2cm, 0,8х0,2см, 1x0,Зсм, баруун сарвууны эрхий хуруунд ар дээд хэсэгт 1,5x0,Зсм, эрхий болон долоовор хурууны завсарт 2x0,Зсм, зүүн бугалганы доод 1/3-т 1x0,2см, шууны гадна гадаргууд дунд 1/3-т2хО,Зсм, зүүн тохойд 1,2х0,3см, зүүн бугуйн үений гадна хэсэгт 2x0,Зсм, зүүн сарвууны ар гадаргууд 4,5x0,3cm, 2,5х0,3см, 0,5x0,1см зах ирмэг нь тэгш зүсэгдсэн шархнуудтай. Хүзүүний зүүн хажуу хэсэгт 2x0,Зсм, 0,5х0,2см хүрэн өнгийн зулгаралттай. Зүүн гуяны урд дээд хэсэгт 12x1 Осм, доод хэсэгт 10х5см, зүүн шилбэний урд гадаргууд 8х6см хар хүрэн өнгийн хар хүрэн өнгийн цус хуралттай.
Дотор эрхтнүүдийн шинжилгээ: Толгойн хуйх дух, зулай, дагзны баруун хэсэгт олон тооны цавчигдсан шархнуудтай. Уг шархнуудыг сөхөж үзэхэд дух, зулай, чамархай, дагз яс нь үйрч бяцарч хугарсан, хатуу хальс урагдаж тархины эд ил гарсан байна. Гавлын орой ясанд 5x0,9см, 3x0,5 хэмжээтэй цавчигдсан цилиндр хэлбэрийн хугаралтай байна. Дух ясны зүүн талд хагас дугуй хэлбэрийн цавчигдсан хугаралтай. Тархи 1200 гр жинтэй, 18,5x15,5x8,0см, тогтоц улбагардуу, 2 тал бөмбөлөг тэгш хэмтэй, ховил гүехэн, далан намссан. Оройн судсууд өргөссөн, суурийн судсууд хөөхөд салаалалт хэвийн, судсууд хана нимгэн, гөлгөр толигор, судас хатуурлын товруунуудтай, аалзан хальс нимгэн, цайвар, цус дүүрэлттэй, хусахад цус чөлөөтэй хөөгдөнө, зүслэгт 2 эдийн зааг тод, эд ногоорсон, орой хэсгээр цайвар бижрүүнүүд олширч зузаарсан өөрчлөлттэй, 2 хажуугийн ба ховдлуудын хана чөлөөтэй, хана гялгар цэвэр, судсан сүлжээ цусархаг. 2 тал бөмбөлөгийн зулайн дэлбэн, 2 хажуу гадаргууд тархмал аалзан хальсан дорхи цус харвалттай. Баруун талбөмбөлөгийн дагзны дэлбэнгийн хэлбэр дүрс алдагдаж бяцарсан, ногоорсон байна. Бага тархи 135.0 гр жинтэй, 9,0х6,0хЗ,0см хэмжээтэй, модлог бүтцээ хадгалсан, аалзан хальс нимгэн толигор, цус дүүрэлттэй, хусахад цус чөлөөтэй хөөгдөнө, Эдийн зааг тод, эдэд эмгэг өөрчлөлт: Муудаж зөөлөрсөн, дух ясны баруун хэсгээс гавлын баруун урд, дунд, арын хонхорын хэлбэр дүрс алдагдаж үйрч бяцарсан хугаралтай.
Их биеийн ясны өөрчлөлт: Цээжний хэнхэрцэг бүтэн, өвчүү, хавирга, нугалам /нугас/ хугарал, гэмтэлгүй. Баруун болон зүүн хавирганы булчин хооронд цус нэвчсэн. Аарцаг, ууц яс бүтэн, хугаралгүй. Дээд, доод мөчдийн яс бүтэн, хугаралгүй.
Үндсэн гэмтэл, эмгэг өвчин: Гавал тархины амьдрах боломжгүй гэмтэл: дух, зулай, дагзны баруун хэсгийн хуйхны олон тооны цавчигдсан шарх, дух, зулай, чамархай, дагз яс нь уйрч бяцарсан хугарал, хатуу хальс урагдал, гавлын орой ясны цавчигдсан цилиндр хэлбэрийн хугарал, дух ясны баруун талд хагас дугуй хэлбэрийн цавчигдсан хугарал, баруун шанаа, эрүү, баруун чих, баруун хөхлөг сэртэн дагзны баруун ар хэсэг, баруун чамархайнаас баруун зулайн ар хэсгийн хамарсан, зулайн баруун урд ба ар хэсгийн цавчигдсан шарх. Баруун шуу, баруун сарвууны эрхий болон долоовор хурууны завсар, зүүн бугалга, шуу, зүүн бугуйн үе, зүүн сарвууны зүсэгдсэн шарх, хүзүүний зулгаралт. Зүүн гуя, шилбэний цус хуралт. Дагалдах ба хавсарсан гэмтэл дунд зэргийн согтолт, ялзрал,
Амь хохирогч Д.Н-н биед дух, зулай, дагзны баруун хэсгийн хуйхны олон тооны цавчигдсан шарх, дух, зулай, чамархай, дагз яс нь үйрч бяцарсан хугарал, хатуу хальсны урагдал, гавлын орой ясны цавчигдсан цилиндр хэлбэрийн хугарал, дух ясны баруун талд хагас дугуй хэлбэрийн цавчигдсан хугарал, баруун шанаа, эрүү, баруун чих, баруун хөхлөг сэртэн, дагзны баруун ар хэсэг, баруун чамархайнаас баруун зулайн ар хэсгийн хамарсан, зулайн баруун урд ба ар хэсгийн цавчигдсан шарх. баруун шуу, баруун сарвууны эрхий болон долоовор хурууны завсар, зүүн бугалга, шуу, зүүн бугуйн үе, зүүн сарвууны зүсэгдсэн шарх, хүзүүний зулгаралт, зүүн гуя, шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Д.Н нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогч цусанд 2,4%о, шээсэнд 2,6%о, булчинд 1,9%о спиртийн зүйл илрэв гэжээ.
Амь хохирогчийн цусны бүлэг BIII
Амь хохирогч нь нас бараад 48 цагаас дээш болсон байна” гэх дүгнэлт (3-р хавтаст хэргийн 137-143 дахь тал)
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...камерт дээгүүрээ хар бараан өнгийн богино куртик өмссөн цайвар саарал өнгийн өмдтэй малгайгүй түрийгүй гуталтай/ гутал тодорхой харагдахгүй” хүн бичлэгт тодрон харагдана” гэх тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 150-156 дахь тал)
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Уг 3 хүн нийлж хойд зүгт 14:53:24 цагт хамт явна хоёр хүн нь бие биеэ түшиж, сугадаж явна баруун гар талд нь нэг хүн нь тусдаа явна” гэх тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 156-160 дахь тал)
Хүний биед үзлэг хийсэн: “...сэжигтэн М.Э-н зүүн өгзөгний дээд хэсэгт 5x2.5 хэмжээтэй цус хуралттай, баруун өвдөгний доод хэсэгт 1x0.5 хэмжээтэй тав тогтсон шархтай, баруун хөлийн шилбэний урдаас арагш булчин хэсэгт 8x1.5 см хэмжээтэй хуучин сорвитой, баруун хөлийн шилбэний урд хэсэгт 3.5x0.5 хэмжээтэй хуучин сорвитой, баруун хөлийн шилбэний урд хэсэгт 3.5x0.5 хэмжээтэй хуурчин сорвитой, зүүн өвдгөнд 1x0.5 хэмжээтэй тав тогтсон шархтай, баруун гарын дунд хурууны дунд хэсэгт нэгдүгээр үен дээр 0.5x0.3 хэмжээтэй тав тогтсон шархтай байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 206-217 дахь тал)
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...куртик нь өвдөгний дээд хэсгээр татсан. Доогуураа хар бараан өнгийн өмдтэй хар өнгийн гуталтай, хоёр гартаа бээлий өмссөн дүрс хяналтын камерын бичлэгт худалдааны төвийн урд талын саадны голын явган хүний замаар хойшоо чиглэлтэй явж өнгөрөв” гэх тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 53-55 дахь тал)
Таньж олуулах ажиллагаа явуулсан гэх тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 56-59 дэх тал)
Мобиком ХХК-ийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 89-91 дэх тал)
Юнител ХХК-ийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 95-128 дахь тал)
Скайтел ХХК-ийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 129-138, 6хх-ийн 249-250 дахь тал)
2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дугаартай “...М.Э нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт (5-р хавтаст хэргийн 105-106 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
шүүгдэгч Мянган овогт Мянганбуугийн М.Э нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зуслангийн 50 тоотод амь хохирогч Далхжавын Д.Н болон Д.Энхмөнх, М.Баттулга нарын хамт архидан согтуурч энэ үедээ өөрийнх нь өмсөж явсан малгай алга боллоо гэх үл ялих зүйлээр шалтаглан тэдэнтэй хэрүүл маргаан үүсгэж улмаар Д.Энхмөнхийн хоолойд хутга тулган “гүрээний судсыг нь ханана, би хүн амь хийж чадна, би олон жил шоронд суусан хүн шүү гэх зэргээр амь нас, эрүүл мэндэд нь халдахаар заналхийлж тухайн үед түүний энэ үйлдлийг нь хориглож таслан зогсоох зүй ёсны шаардлага тавьсан амь хохирогч Д.Н-г “би хүн амь хийж чадна шүү, гэдсийг чинь хүүлнэ шүү, цувуулна шүү гэж заналхийлж байсан ба Д.Энхмөнх, М.Баттулга нарыг амь нас, эрүүл мэндэд нь халдахаар заналхийлж айлгасны улмаас тэднийг Д.Н-н гэрээс өөрөөс нь зугтаж орой явсны дараа амь хохирогч Д.Н-г алахаар заналхийлж байснаа бодитоор гүйцэлдүүлж түүнийг толгойн тус газар нь хүйтэн зэвсэг болох заазууран сүхээр олон удаа цавчих, гар хөлөөрөө өшиглөж цохих зэргээр зодож биед нь “дух, зулай, дагзны баруун хэсгийн хуйхны олон тооны цавчигдсан шарх, дух, зулай, чамархай, дагз яс нь үйрч бяцарсан хугарал, хатуу хальсны урагдал, гавлын орой ясны цавчигдсан цилиндр хэлбэрийн хугарал, дух ясны баруун талд хагас дугуй хэлбэрийн цавчигдсан хугарал, баруун шанаа, эрүү, баруун чих, баруун хөхлөг сэртэн, дагзны баруун ар хэсэг, баруун чамархайнаас баруун зулайн ар хэсгийн хамарсан зулайн баруун урд ба ар хэсгийн цавчигдсан шарх, баруун шуу, баруун сарвууны эрхий болон долоовор хурууны завсар, зүүн бугалга, шуу, зүүн бугуйн үе, зүүн сарвууны зүсэгдсэн шарх, хүзүүний зулгаралт, зүүн гуя, шилбэний цус хуралт” бүхий олон тооны шарх гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч М.Э нь “тухайн гэмт хэргийг үйлдээгүй, Д.Н-г алаагүй. Гэрч гэх Д.Энхмөнх, М.Баттулга, Б.Ариунаа нар нь үгсэн хуйвалдаж, намайг гүтгэж байна. Би тухайн өдөр Д.Н-н гэрээс хамгийн түрүүнд гарч явсан бөгөөд Д.Энхмөнх, М.Баттулга нар Д.Н-н гэрт үлдсэн” гэж мэдүүлдэг боловч уг мэдүүлэг нь гэрч Д.Энхмөнх, М.Баттулга нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт гэрчээр өгсөн “...тухайн өдөр бид хоёр Д.Н-н гэрээс түрүүлж гарсан, М.Э талийгаачтай хамт үлдсэн...” гэх /2 дугаар хавтаст хэргийн 197-200, 204-205, 207-211, 223-225, 228-231, 233-235 дугаар хуудас/ мэдүүлгүүд, гэрч Б.Ариунаагийн “...2021.11.01-ний өдрийн өглөө эрт Энхмөнх, Баттулга нар манайд ирсэн, ирээд Д.Н ах өчигдөр яах гэж ирсэн юм гээд хөөхөөр нь ганц, ганц татчихаад ирсэн гэж ярьж байсан бөгөөд шал дэмий очлоо гэж хоорондоо ярьцгааж байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 7-8, 10-14 дүгээр хуудас, гэрч М.Мөнхтулгын 2 дугаар хавтаст хэргийн 188-195 дугаар хуудсанд байх гэрчээр өгсөн...2021 оны 10 сарын 31-ний өдөр үдээс хойш М.Баттулгынд очиход Д.Энхмөнх, М.Баттулга хоёр ирчихсэн байж байсан. Д.Энхмөнх надад хэлэхдээ..бид хоёр түрүүлээд гарсан. М.Э Д.Н ахынд үлдсэн гэх мэдүүлгүүд, яллагдагч М.Э-г гэрч М.Баттулга, Д.Энхмөнх нартай нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлүүд түүнчлэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянбулагийн зуслангийн задгай тоотод оршин суугч Г.Ганбатын гэрт байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл...камерын дэлгэцэнд 2021.10.31-ний өдөр 14 цаг 55 минут 15 секундэд хар бараан өнгийн хувцастай 2 хүн /Д.Энхмөнх, М.Баттулга/ явж байна...үүнээс хойш 3 минутын дараа уг 2 хүний араас нэг хүн /М.Э/ гүйцэж ирнэ..уг 3 хүн нийлж 14.53.24 цагт хамт явна...тухайн камерт урдаас хойд зүгт хамт явсан 3 хүний хоёр / Д.Энхмөнх, М.Баттулга/ нь 17.05.20 цагт буцаад урд зүгт явж байна... уг хоёр хүн нь хоорондоо бие биенээ түшсэн байдалтай сугадалцаад хойноосоо урд зүгт доороос дээш яваад 2 цаг 14 минут 6 секундын дараа буцаж ирж байгаа харагдана гэх камерын дүрс бичлэг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий, мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан журмын дагуу бэхжүүлэн авсан нотлох баримтуудаар няцаагдаж Д.Энхмөнх, М.Баттулга нар амь хохирогч Д.Нн гэрт сүүлд үлдээгүй, харин өөрөө амь хохирогчтой сүүлд гэрт нь үлдсэн байдлыг нотолж байна.
Ийнхүү 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчим амь хохирогч Д.Нн гэрт М.Э, Д.Энхмөнх, М.Баттулга нар нь архи уухаар очсон... амь хохирогч Д.Нгийнд 4-үүлээ хамт архидан согтуурч байх үедээ шүүгдэгч М. М.Э нь өөрийнх нь өмсөж явсан малгай алга боллоо гэх шалтгаанаар тэдэнтэй хэрүүл маргаан үүсгэсэн, улмаар Д.Энхмөнхийн хоолойд хутга тулган “гүрээний чинь судсыг ханана, би хүн амь хийж чадна, би олон жил шоронд суусан хүн шүү... амь хохирогч Д. Д.Нг “би хүн амь хийж чадна шүү, гэдсийг чинь хүүлнэ шүү, цувуулна шүү гэх зэргээр амь нас, эрүүл мэндэд нь халдан довтлохоор заналхийлж байсан, шүүгдэгчийн энэ бодитой халдлага довтолгоо, аюул заналхийллээс айж эмээсэн Д.Энхмөнх, М.Баттулга нар нь амь хохирогч болон шүүгдэгч хоёрыг үлдээн 17.05.20 цагийн орчим буюу талийгаач Д.Ннд очсоноос хойш барагцаалбал 2 цагийн дараа зугтан гарч явсан үйл баримтууд эргэлзээгүй тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Э талийгаач Д.Н нар нь өөд өөдөөсөө хараад босоод зогссон, хурц маргалдсан байдалтай, шүүгдэгч М.Э-н зүгээс амь хохирогчийг “би хүн амь хийж чадна шүү, гэдсийг чинь хүүлнэ шүү, цувуулна шүү” гэж заналхийлэн түүний амь насыг хохироох санаа зорилгоо бусдын өмнө ноцтойгоор шууд илэрхийлж, анхааруулсаар үлдсэн нөхцөл байдлын талаар гэрч Д.Энхмөнх, М.Баттулга нар нь тогтвортой мэдүүлж байна.
Гэрчүүд болон амь хохирогчийг малгай алга боллоо гэх үл ялих зүйлээр шалтаглан бүгдийг нь алахаар заналхийлж, өөрийгөө олон жил орон шоронд явсан, хүн амины хэрэг хийж чадна гэх зэргээр айлган сүрдүүлж хутга хүйтэн зэвсэг барин харгис догшин авирлаж танхайрч байгаа дээрх нөхцөл байдал нь шүүгдэгчийн хүн алах гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт, зорилгыг тодорхой харуулж байна.
Би олон жил шоронд суусан хүн, би хүн амь хийж чадах хүн шүү зэрэг заналхийлэл, үг хэллэгээр гэмт хэргээ сэдэлжүүлж байгаа шүүгдэгчийн энэ гэмт зан төрх нь тохиолдлынх биш бодит бөгөөд тэрбээр одоогоос 42 жилийн өмнө буюу 1979 онд 18 настай байхдаа бусдыг үл ялих зүйлээр шалтаглан маргалдах явцдаа зүрхэн тус газарт нь хутгалж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгтээ хуульд заасны дагуу ял шийтгүүлж байсан, тодорхой хугацаанд хоригдож явсан хувийн байдлаа илэрхийлсэн хэрэг билээ.
Энэ нь шүүгдэгчийн тухайд амь хохирогч Д.Н-н амь насыг хөнөөх санаа зорилгоо бодитойгоор урьдчилан өөрт нь болон бусдад хэлж анхааруулж, өөртөө хүч зориг өгч, хүн алж чадах боломжтой, тийм туршлагатай хүн гэдгээ нотлох, амь насыг нь хороож хохироохоор хүсэж байгаагаа илэрхийлж буй түүний хүн алах гэмт хэргийн субьектив шинж байдал, олон жилийн дараа ч хүний амь бие, эрүүл мэндэд халдах гэмт хэрэг үйлдэхээр тэсрэн гарч байгаа түүний харгис хэрцгий, гэмт зан төрхийг тодорхой харуулж байна.
Дашрамд шүүгдэгч М.Э нь 2021 оны 10 сарын 31-ний өдөр амь хохирогчийн гэрээс гарч, доошоо өөрийнхөө гэр рүү уруудан явж байгаа дүрс бичлэг хяналтын камерт огт бичигдээгүй байдаг бөгөөд харин маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 08.07.26 цагт урдаасаа хойшоо буюу дээшээ талийгаачийн гэр рүү хар өнгийн богино куртик, цайвар саарал өнгийн өмд, түрийгүй гуталтай, толгой нүцгэн өгсөн явж байгаа, буцаад ирэхдээ 08.24.21 цагт өмсөж явсан хувцас дээрээ бараан өнгийн малгай өмссөн байдалтай дээрээсээ доошоо уруудан явж байгаа дүрс 1 дүгээр хавтаст хэргийн 148-156 дугаар хуудсанд байх Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи-нд бичигдэн үлдсэн байна.
Энэ байдал нь урд өдөр гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн үндэс болсон амь хохирогчийнд үлдсэн байсан малгайгаа очиж аваад буцаж яваа шүүгдэгчийн байдлыг харуулсан баримт нотолгоо гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн шүүгдэгч М.Э-д 2021.11.07-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээр биеийн тодорхой хэсгүүдэд цус хуралттай, тав тогтсон шархтай байсан талаар тэмдэглэж, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр дээрх байдлыг баталгаажуулжээ.
Шүүгдэгчийн М.Э-н биед үүссэн энэ няцралт, тав тогтсон шархнууд нь талийгаач Д.Н-н зүгээс амь тэнссэн аюултай нөхцөлд байдалд өөрийгөө хамгаалах үйлдэл хийсний улмаас шүүгдэгчид үүссэн гэмтэл, ул мөр байж болох талтай юм.
Амь хохирогч Д.Н-н цогцост хийсэн 2021.11.30-ны өдрийн №2423 тоот Шинжээчийн дүгнэлтэд: талийгаач нь гавал, тархины амьдрах боломжгүй олон тооны гэмтлүүд тухайлбал: дух, зулай, дагзны баруун хэсгийн хуйхны олон тооны цавчигдсан шарх, дух, зулай, чамархай, дагз яс нь үйрч бяцарсан хугарал, хатуу хальсны урагдал, гавлын орой ясны цавчигдсан цилиндр хэлбэрийн хугарал, дух ясны баруун талд хагас дугуй хэлбэрийн цавчигдсан хугарал, баруун шанаа, эрүү, баруун чих, баруун хөхлөг сэртэн, дагзны баруун ар хэсэг, баруун чамархайнаас баруун зулайн ар хэсгийн хамарсан, зулайн баруун урд ба ар хэсгийн цавчигдсан шарх гэмтэл учирсны улмаас нас барсан болохыг дүгнэжээ.
Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч М.Э нь амь хохирогчийг гэр дотроо мод түлээ, нүүрс зэргийг цуулах жижиглэхэд хэрэглэдэг гар хийцийн заазууран сүхээр нь тархи толгойн тус газар нь олон удаа цавчиж амьдралд үл нийцэх гэмтлүүдийг учруулж онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон болох нь №2423 дугаартай Шинжээчийн дүгнэлт болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 25-41 дүгээр хуудас/ тухайлбал хэргийн газрын орны дээд хэсгийн унь болон гэрийн дотуур цавагны хэсэгт доороос дээш чиглэсэн янз бүрийн хэлбэр хэмжээтэй олон тооны цусны толбонууд тогтсон байсан зэргээс үзэхэд тухайн цаг үед шүүгдэгч нь амь хохирогчийг хайрлах, өршөөх өчүүхэн ч сэтгэлгүйгээр зэрлэг балмадаар аллага үйлдэх явцад амь хохирогчийн тархи толгойноос урссан, олгойдсон цус дээшээгээ гэрийн цаваг, унь руу цацагдаж байсан ул мөр тод үлджээ.
Амь хохирогч Д.Н нь гэртээ мод хагалдаг хуучны заазуур дээр ард нь төмөр иш залгаж гагнасан сүх ашигладаг байсан тухай, тэр сүхийг талийгаач зуухныхаа хүхээг доор байнга тавьдаг байсан тухай, 2021.11.07-ны өдөр өдөр гэрт нь очиход тэр сүх байгаагүй талаар амь хохирогчийн нагац дүү З.Дөлгөөн тодорхой мэдүүлсэн бол амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний охин Н.М ..аав сүхээ гар хийцийн заазуур дээр турба гагнасан гэж хэлж байсан. Сүхээ энд тэнд хаа хамаагүй газар тавьдаггүй гэрийн хаалганы хажууд хатавчинд, эсвэл зуухны доод талд тавьсан байдаг байсан гэж мэдүүлдэг.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчийн дүрслэн мэдүүлсэн чухам энэ гар хийцийн 50 см орчмын төмөр иштэй заазууран сүхээр шүүгдэгч М.Э нь аллага үйлдсэн болох нь №2423 тоот Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан..хурц иртэй зүйлийн..олон удаагийн цавчих үйлдлээр...цавчигдсан шарх...цавчигдсан хугарал..зах ирмэг нь тэгш зүсэгдсэн шархнуудтай..гэж цогцост үүссэн гэмтлийн шинж байдлыг нэг бүрчлэн тодорхой зааж өгүүлсэн нь хэргийн бодит нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ заазууран сүхийг зэвсэг болгон хэрэглэж, түүгээр талийгаачийг толгойн тус газар нь олон удаа цавчиж зэрлэг хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн байдлыг шинжлэх ухааны талаасаа ч нотолж байгааг дүгнэн хэлэх нь зүйтэй юм.
Шүүгдэгч М.Э-н аллага үйлдэхдээ ашигласан, талийгаачийн хэрэглэдэг байсан тэр заазууран сүх гэмт хэрэг гарснаас хойш олдоогүй бөгөөд амь хохирогчийн ар гэрийнхэн сүх байхгүй болсныг мэдүүлж цагдаагийн байгууллагын алба хаагчид алга болсон сүхийг нохойтой эрж бүр металл хайгчтай олон хоног хэргийн газар болон ойр хавь орчмын газруудаар үзлэг, самналт хийгээд олоогүй байдлыг шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн зэвсэг хэрэгслээ устгаж нуусан үйлдэл гэж шүүх үзнэ.
Гэсэн хэдий ч шүүгдэгч М.Э-н онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний гэмт хэрэг үйлдэхээс өмнө түүнчлэн гэмт хэрэг үйлдэх үедээ болон гэмт хэрэг үйлдсэний дараах бүхий л үйл явдлын өрнөл дараалал, цаг хугацаа, орон зайн хамаарал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, зорилго, гэмт хэрэгтээ хандаж байсан хандлага, түүний үйл хөдлөл, шүүгдэгч М.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, М.Э-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт нохойтой нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, сэжигтэн, яллагдагч нарын гэр орон, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч М.Э-г гэрч М.Баттулга, Д.Энхмөнх нартай нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2423, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн болон генетикийн, криминалистикийн шинжээчийн дүгнэлтүүд, гарын хээ, үс, хумс болон дуу авиа, дүрс бичлэг, мөр судлалын шинжилгээнүүд, шүүгдэгчид хийсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, М.Э-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх гурван хүнээс нэгийг нь гэмт хэрэг үйлдсэн гэж урьдаас таамагласан нөхцөл байдал байгаа. Мөн энэ хэрэгт гэрчүүдийн мэдүүлэг яагаад үнэн зөв болоод яллагдагчийн мэдүүлэг яагаад худал болоод байна вэ. Тухайн гэмт хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, энэ хэргийг онц харгис хэрцгийгээр гэж зүйлчилж байна. Тиймээс энэ хэргийг яаж болсныг тогтоолгүйгээр шууд М.Э-г буруутан гэж үзэх үндэсгүй. Шинжээчийн дүгнэлтээр М.Э хохирогчийг хөнөөсөн гэх зүйл байхгүй, гэмт хэрэг гарсан цаг хугацаа мөн тодорхой биш. М.Э гэмт хэрэг үйлдсэн гэхэд ямар арга хэрэгслээр яаж үйлдсэн гэдгийг тогтоогоогүй. Хэргийн газраас олдсон бусад эд зүйл байдаг бөгөөд эдгээр нь амь хохирогчийн эд зүйл гэснийг нотолсон гэрчилсэн баримт хэрэгт байдаггүй. Мөн тухайн гэрт өөр хүмүүс байсан эсэхийг мухарлаагүй байгаа бөгөөд түүнчлэн прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Э энэ гэрт байсан гэдгээр үзлэг хийж тухайн баримтаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байдаг. Тухайн камерт дүрс бичлэг байх боловч хаана байсан ямар зориулалттай камер байсныг зохих журмын дагуу бэхжүүлж аваагүй байдаг. Энэ камер энэ газар байрлалтай байсан гэдгийг нотлон тогтоох ёстой ба ингэж байж хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзэх үндэстэй. Ингэж нотлоогүйн улмаас камерын бичлэгт байх гурван хүн энэ гурван хүн мөн биш эсэх дээр эргэлзээтэй байдал үүсэж байна. Мэргэжлийн шинжээчээр тухайн гурван хүнийг мөн эсэхийг тогтоолгоё гэсэн боловч шинжээч ийм зүйлийг тогтоох боломжгүй гэсэн. Гэвч гэрч Б.Ариунаагаар таньж олуулах ажиллагаа хийж тогтоосон гэх боловч энэ баримтыг нотлох өөр нэг баримт байх ёстой. Эдгээр үндэслэлүүдээр М.Эыг амь хохирогчтой хамт байсан гэдгийг тогтоох боломжгүй. Эд зүйл хураан авсан байгаа. Эдгээр баримт дотроос хэрэг болсон газрын ул мөр илрээгүй ба өөр гаднын биет мөн илрээгүй. Хүчин төгөлдөр мөрдөн шалгах ажиллагааны үед хураан авсан эд мөрийн баримтаас өөр ул мөр илрээгүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд байгаа нь үндэсгүй байна. Иймд хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал байх тул шүүгдэгч М.Эад ашигтайгаар шийдэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж саналыг гаргаж байна.
Гэвч шүүгдэгч М.Э нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хууль болон, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу энэ хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байх ба мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан бүхий л нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой нотлох баримтууд байх ба эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч М.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд бүхэлдээ хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэлгүй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч М.Э нь амь хохирогч Д.Н-г хүйтэн зэвсэг хэрэглэн алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М нь амь хохирогч Д.Н-н оршуулгын зардалд 9.132.000 төгрөг баримтаар нэхэмжилсэн бөгөөд талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан уг зардал нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх заалтанд.. хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасны дагуу дээрх нэхэмжлэлийг зайлшгүй гаргуулах ёстой зардалд тооцон шүүгдэгч М.Э-с гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч М.Э-д 19 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил нь ялын санал гаргаагүй болно.
Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Э.Минжмаа нь “шүүгдэгч М.Э-г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Энэ нь камерын бичлэгээр нотлогдож мэдүүлэг нь няцаагдаж байна” гэсэн дүгнэлт хэлснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Э-д ял оногдуулахдаа үйлдсэн хэргийн шинж, гэм буруугаа ойлгож, гэмшээгүй зэрэг байдлуудыг харгалзан түүнд хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Ингэхдээ түүний энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 269 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хураан авсан шүүгдэгч М.Э-н өмсөж явсан болон түүний гэрээс хураан авсан гэх хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, шаргал өнгийн ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн брюкэн даавуун өмд 1 ширхэг, хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн канттай саарал бэлтгэлийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн канттай хар саарал өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн хөлний шуумгаараа цацруулагчтай ажлын өмд 1 ширхэг, ногоон өнгийн даавуун өмд 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, ногоон өнгийн даавуун ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн хантааз 1 ширхэг, бор өнгийн кепкэн малгай 1 ширхэг, хар өнгийн малгайтай нимгэн хүрэм 1 ширхэг, бор өнгийн үдээстэй арзгар ултай гутал 1 хос, хар өнгийн хагас түрийтэй үдээстэй гутал 1 хос, бор өнгийн үдээстэй арзгар ултай гутал 1 хос, бор өнгийн үдээстэй гутал 1 хос, амь хохирогч Д. Д.Нн өмсөж байсан гэх хар өнгийн ноосон цамц, бор өнгийн ноосон цамц, хөх өнгийн фудволк, биеийн тамирын өмд, хар хөх өнгийн хагас түрийтэй гутал, мөн хэргийн газраас хураан авсан “Хараа” нэртэй архины шил, Цагаан нэртэй архины шил 2 ширхэг, нүдний шил, цагаан өнгийн металл бөгж 1 ширхэг, дээрээ “хараа” гэсэн бичиглэл бүхий шилэн хундага 1 ширхэг, амь хохирогчийн барьж байсан гэх “Нокиа” маркийн товчлууртай хар өнгийн гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.Э-г онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Э-д 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 269 /хоёр зуун жаран ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч М.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-с 9.132.000 /есөн сая нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-т олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдан ирсэн шүүгдэгч М.Э-н өмсөж явсан болон түүний гэрээс хураан авсан гэх хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, шаргал өнгийн ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн брюкэн даавуун өмд 1 ширхэг, хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн канттай саарал бэлтгэлийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн канттай хар саарал өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн хөлний шуумгаараа цацруулагчтай ажлын өмд 1 ширхэг, ногоон өнгийн даавуун өмд 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, ногоон өнгийн даавуун ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн хантааз 1 ширхэг, бор өнгийн кепкэн малгай 1 ширхэг, хар өнгийн малгайтай нимгэн хүрэм 1 ширхэг, бор өнгийн үдээстэй арзгар ултай гутал 1 хос, хар өнгийн хагас түрийтэй үдээстэй гутал 1 хос, бор өнгийн үдээстэй арзгар ултай гутал 1 хос, бор өнгийн үдээстэй гутал 1 хос, амь хохирогч Д.Н-н өмсөж байсан гэх хар өнгийн ноосон цамц, бор өнгийн ноосон цамц, хөх өнгийн фудволк, биеийн тамирын өмд, хар хөх өнгийн хагас түрийтэй гутал, мөн “Хараа” нэртэй архины шил, Цагаан нэртэй архины шил 2 ширхэг, нүдний шил, цагаан өнгийн металл бөгж 1 ширхэг, дээрээ “хараа” гэсэн бичиглэл бүхий шилэн хундага 1 ширхэг, амь хохирогчийн барьж байсан гэх “Нокиа” маркийн товчлууртай хар өнгийн гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч М.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР
ШҮҮГЧИД Х.ИДЭР
А. МӨНХСАЙХАН