Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/253

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0201/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч О.А-н өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч С.Б-ы өмгөөлөгч Ө.Ганзориг,

Шүүгдэгч Б.У, Б.Б нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Шүүгдэгч О.А, С.Б, Б.У, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Жо овогт О-н А, Б Л овогт С-н Б, Олхнорууд овогт Б-н У, У овогт Б-н Б нарт холбогдох эрүүгийн 2218000000192 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Ж овогт О-н А /РД:......./ ...... оны ...... дугаар сарын .....-ны өдөр ...... аймгийн ...... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ........ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ...... аймгийн ..... сумын ..... дүгээр баг .... дугаар байрны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

2. Монгол Улсын иргэн, Б Л овогт С-н Б /РД: ........../, ...... оны ..... дугаар сарын .....-ний өдөр ...... аймгийн ..... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.......” ХХК-д механик засварчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт ....... аймгийн ...... сумын ..... дугаар баг ..... байрны ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

3. Монгол Улсын иргэн, О овогт Б-н У /РД: ......../, ...... оны ...... дүгээр сарын .....-ны өдөр ...... аймгийн ...... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “........” ХХК-д туслах ажилтан, ам бүл 3, эгч, дүүгийн хамт ..... хот ...... дүүрэг ..... дүгээр хороо ..... дугаар гудамжны ..... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:

......, ......, ...... дүүргийн ...... оны ...... дугаар сарын ......-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 10 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,

4. Монгол Улсын иргэн, У овогт Б-н Б /РД: ......./ ...... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр ...... аймгийн ..... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...... ............. оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ..... аймгийн ..... сумын ...... дүгээр баг ..... байрны ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.А, С.Б, Б.У, Б.Б нар нь бүлэглэн 20.... оны ..... дугаар сарын .....-ны өдөр ...... аймгийн ..... сумын ..... дугаар баг ..... орчмоос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, иргэн А.Б-н өмчлөлийн ...... ДАУ улсын дугаартай “Hyandai Santa Fe-CM” маркийн тээврийн хэрэгсэлд нийт 0,4 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Б-ы өгсөн: 20..... оны ..... дугаар сарын .....-ны өдөр А, Б бид гурав уулзаад У-ын гэрийн гадаа очсон. Б аавынхаа машиныг унаж ирсэн. У гарч ирээд бид нар машин дотор өвс хэрэглэсэн. Гэтэл цагдаа нар ирээд шалгалт хийсэн. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчийн мэдүүлэг худал юм. Учир нь А эхлээд гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэгээд гарч ирээд би ингэж мэдүүлэг өгсөн гэж хэлэхээр нь адилхан мэдүүлэг өгсөн. Тэр өдөр бид нар ...... явж өвс түүгээгүй. Би жил гарангийн өмнө Микрийн хойд талын шинэ замын орчмоос түүгээд 25-р хорооллын тэнд төмөр шон дотор хийчихсэн байсан. Тэр өдөр ...... явах замдаа очиж үзэхэд байхаар нь аваад очсон юм гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.А-ын өгсөн: Би 20..... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Б бид хоёр аавынх нь машинтай явж байтал Б ах над руу залгаад биллъярд, теннис тоглоё, 380-ийн энд хүрээд ирэх үү? гэсэн. Тэгээд Б бид хоёр Б-тай уулзаад У-ын байрны гадаа очиж Уранбаттай уулзсан. Бид дарав теннис тоглох уу? гээд ярилцаж байж байтал Б халааснаасаа ууттай мансууруулах өвс гаргаж ирээд хэрэглэх үү гэж асуусан. Тэгээд бид нар зөвшөөрөөд тугалган цаасанд дээр шатаагаад сорж байтал цагдаа нар ирсэн. Би тэр үед анх удаагаа сорж үзсэн гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Б-н өгсөн: Би 20.... оны ..... дугаар сарын .....-ны өдөр ээжээсээ машиныг нь гуйж аваад 17 цагийн үед А-тай Монта-5 дугаар байрны гадаа уулзсан. Тэгээд бид хоёр Хараагийн голд очиж А-ын найз охинтой уулзаж байх үед Б ах А руу залгаад биллъярд тоглоё гэсэн. А бид хоёр ........ хажуу талын “.......” зочид буудлын урд Б ахтай уулзаад байж байтал манай эхнэр намайг хоол аваад ир гэхээр нь хуучин Дархан орж хоол аваад эхнэртээ хүргэж өгсөн. Дараа нь бид гурав У-н байрны гадаа очиж У-тай уулзаад машин дотор сууж байх үед Б ах цаасанд боосон өвс гаргаж ирсэн. Тэгээд бид нар тэр мансууруулах өвсийг хэрэглэсэн гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.У-н өгсөн: 20... оны ..... дугаар сарын .....-ны оройны 21 цагийн үед Б, А, Б нар манай гэрийн гадаа ирээд уулзсан. Тэгээд Б-н эхнэрт хоол аваачиж өгсөн. Дараа нь буцаад хуучин хорооллын ..... дугаар байрны гадаа машинтайгаа зогсож байх үед цагдаа нар цонх тогшоод бичиг баримт шалгасан. Нэг цагдаа нь машин дотор нэгжлэг хийгээд голын хайрцагт байсан НӨАТ-ын баримтын цаастай өвсийг гаргаж ирээд бүрэлдэхүүн дуудсан. Цагдаагийн бүрэлдэхүүн нь ирээд Б, Б бид гуравтай харилцахгүйгээр зөвхөн А-ыг тусад нь дуудаж юу болсон талаар асууж тодруулсан. Би дэлгүүрээс мөнгөлөг цаастай чихэр худалдаж авсан. Тэгээд мөнгөлөг цаасан дээрээ мансууруулах өвсөө тавьж байгаад Б, Б нар сорсны дараа урдуур цагдаа нар явж таарсан. А бид хоёр хойно сууж байсан болохоор сороогүй. Миний шээсний шинжилгээнээс илэрсэн шинж тэмдэг нь өмнө нь мансууруулах өвс хэрэглэсэнтэй холбоотой гэж бодож байна. Зуны дэлгэр цагт энэ мансууруулах өвс нь хаа сайгүй ургадаг. Манай орцны үүдэнд ч ургасан байдаг. Тухайн өдөр буюу 20... оны ..... дугаар сарын .....-ны өдөр бид нар энэ мансууруулах өвсийг түүж, бэлтгэсэн зүйл байхгүй. Тэр өдөр Б халааснаасаа мансууруулах өвс гаргаж ирээд энийг хэрэглэж үзэх үү гэж хэлсэн. 20.... оны ..... дугаар сарын ......-ний өдөр А эхлээд мэдүүлэг өгчихөөд гарч ирэхдээ би Б-ны тэндээс түүгээд подвалкны дээр үрээд хэрэглэсэн гэж хэлсэн шүү гэсэн. Тэгэхээр нь бид гурав А-ын хэлсэнтэй адилхан мэдүүлэг өгсөн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

20.... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн: Хэрэг учрал болсон гэх газар нь ..... аймгийн ...... сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ...... сургуулийн хичээлийн .... байрны урд талын авто машины зогсоол ертөнцийн зүгээр хойд зүгт хандаж зогссон ..... ДАУ улсын дугаартай .... саната маркийн тээврийн хэрэгсэл дотор үзлэг хийхээр тогтов. Тээврийн хэрэгслийн зүүн урд талын хаалгыг онгойлгоход зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл байх ба жолоочийн суудал дээр амны цаас, гялгар ууттай байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авав. Уг тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалгыг нээхэд жолоочийн суудлын ард шалавчны дээр Е баримтын цаасан болон тугалган цаасанд боосон элс мэт зүйлийг хураан авав. Тээврийн хэрэгслийн арын тээшний хаалгыг нээхэд төмөр савын ёроолд шатсан зүйлийн үлдэгдэлтэй сав байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. ...... ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулах хашаанд саатуулахаар тогтов.” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/,  

20..... оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн ..... ДАУ улсын дугаартай ..... маркийн хар өнгийн ....... арлын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Х.Б-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9/

20..... оны ...... дүгээр сарын .....-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр хураан авсан төмөр никель өнгөтэй сав, Е баримтын цаас, тугалган цаасанд боосон ургамал мэт 0.4 грамм цэвэр жинтэй зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/,

Шүүгдэгч С.Б-ы гэрчээр өгсөн: 20.... оны .... сарын .....-нд 20 цагийн үед А, Б хоёртой ........-ийн гадаа уулзсан. Тэндээсээ хуучин хорооллын ..... дугаар байранд очиж У-тай уулзсан. Б аавынхаа машинтай явж байсан. Ингээд бид дөрөв өвс түүж татая гэж ярилцаад Б-н явсан. А машинаас буугаад нэг мөчир зулгааж аваад машинд суусан. ДН –ийн хажууд ирээд өвсөө А-ын подволкон дээр үрж шороо шиг нунтаг тоосыг нь тугалган цаасан дээр тавьж шатаагаад утааг нь сорж хэрэглэсэн. Тэгээд У-г хүргэж өгөх гээд ...... сургуулийн хойд зогсоол дээр зогсож байтал 2 цагдаа ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Шүүгдэгч Б.Б-н гэрчээр өгсөн: 20.... оны ..... сарын .....-нд 20 цагийн үед А бид хоёр Б ахтай уулзаад У-д очсон. Тухайн үед би аавын ......ДАУ улсын дугаартай машиныг унаж явсан. Ингээд бид дөрөв машин дотор юм ярьж сууж байгаад өвс соръё гээд Б-н яваад нэг гудамжинд зогссон. А бууж нэг мөчир аваад буцаж ДН -н хажууд очиж зогссон. А-ын подволкон дээр гудамжнаас авсан өвсөө үрж доор нь унасан шороо шиг нунтаг зүйлийг нь тугалган цаасан дээр тавьж доороос нь шатаагаад утааг нь сорж хэрэглэсэн. Тэгээд Уранбат ахыг хүргэж өгөх гээд ...... зогсоол дээр ирээд зогсоход 2 цагдаа ирээд бид нарыг шалгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Шүүгдэгч Б.У-ын гэрчээр өгсөн: 20.... оны ..... сарын ....-нд 20 цагийн үед Б, Б, А нар ирсэн. Б ээжийнхээ машинтай явж байсан. Ингээд бид дөрөв юм ярьж байгаад Б-н орж өвс түүж соръё гээд явсан. Б-д нэг гудамжинд зогсоод А машинаас буугаад хар тамхины төрлийн өвч аваад ороод ирсэн. Тэндээсээ хөдлөөд А татах өвсөө бэлдсэн. Ингээд бид 4 мөнгөлөг цаасан дээр хар тамхины төрлийн авснаас гаргаж авсан тоосоо шатааж байгаад утааг нь сорж хэрэглэсэн. Тэндээсээ намайг хүргэж өгөхөөр ...... сургуулийн зогсоол дээр ирээд зогсож байтал 2 цагдаа ирээд бид нарыг шалгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Шүүгдэгч О.А-ын гэрчээр өгсөн: Тухайн өдөр найз Б-тэй уулзаад Ба-н ээжийн машинтай гадуур явж байгаад Б ахтай ........... дэлгүүрийн урд уулзсан. У-ыг хуучин хорооллын .....дугаар байрнаас гэрийнх нь гаднаас авсан. Тэгээд бид дөрөв уулзаад өвс олж татая ...... сумын ...... дугаар баг Мангиртын цагдаагийн хэсгийн цаад талын гудамж руу орсон. Хашааны ёроолоор хар тамхины төрлийн өвч байхаар нь би бууж түүсэн. ............ дэлгүүрийн хажууд ирж зогсоод миний муу подволк дээр авсан өвсөө үрж нарийн тоос гаргаж аваад түүнийгээ дөрвүүлээ хэрэглэсэн. Үлдсэн бага зэрэг тоосоо аваад У-г хүргэж өгөх гээд гэрийнх нь гадаа ирээд зогсож байтал цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Гэрч Н.Н-ын өгсөн: 20.... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн ..... цаг 00 минутаас ..... оны ..... дугаар сарын .....-ний өдрийн .... цаг 00 минут хүртэл ..... аймаг, ..... сум .... дүгээр багийн нутаг дэвсгэрт цагдаагийн ахлах ахлагч П.Б-н хамт 47 станцын дуудлагатай явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Орой 22 цаг 30 минутын орчим ...... сургуулийн хичээлийн байрны урд талын авто машины зогсоол дээр ..... ДАУ улсын дугаартай машин дотор сэжиг бүхий хүмүүс сууж байхаар нь очиж шалгаж үзэхэд тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд суудал доор цагаан өнгийн цаас байсныг залдаж үзэхэд дотороос нь хүрэн бор өнгийн нунтагласан шавар мэт зүйл гарч ирсэн бас саарал өнгийн тугалган цаасыг жижиглэж бөөрөнхийлсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20/

Гэрч П.Б-н өгсөн: ...4 эрэгтэй хүнээс согтуурах ундааны зүйл үнэртэхгүй мөртлөө хөл дээрээ гуйваад зогсож чадахгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22/

Гэрч А.Б-н өгсөн: ...... ДАУ улсын дугаартай Hyandai santa Fe-CM маркийн тээврийн хэрэгслийг 20..... оны ..... дүгээр сард 6,000,000 төгрөгөөр худалдан авсан. Ямар нэгэн зээлийн барьцаанд байдаггүй. Миний өөрийн нэр дээр байгаа. Миний хүү Б.Б нь үг дуу цөөтэй, ямар нэгэн элдэв ааш зан байхгүй. Багаасаа боксын спортоор хичээлэдэг байсан. Одоо төмөр замын дээд сургуульд сурдаг. Би хүүтэйгээ сайн ярилцаж зөвлөгөө өгч байгаа. Дахин ийм хэрэг үйлдэхгүй гэдгээ надад хэлж амалсан гэх мэдүүлэг /хх-ийн 24/

Гэрч Д.М-н өгсөн: Миний хүү Б.Б нь багаасаа спортоор хичээллэдэг, үг дуу цөөтэй, аав, ээжийнхээ үгнээс гардаггүй 3 дүүгээ сайн харж ханддаг. Б.Б нь Т-тай үерхэж нөхөрлөж 20.... оны ...... дугаар сард охинтой болсон. Одоо Т нь ... сартай жирэмсэн гэх мэдүүлэг /хх-ийн 25/

Гэрч Л.О-ийн өгсөн: Миний хүү О.А нь даруухан зан ааштай, хэнтэй ч эв зүйгээ олоод харьцчихдаг хүүхэд. Миний хүү сагс, хөл бөмбөгийн спортоор хичээллэдэг. Гэр орны ажилд ээждээ тус нэмэртэй байдаг. Урьд өмнө нь ямар нэгэн байдлаар мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэж ямар нэгэн асуудалд орж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 27/

Гэрч Я.Ц-ийн өгсөн: Миний хүү С.Б нь одоо Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг ...... ХХК-нд завсарчинаар ажиллаж байгаа. Сардаа 1,000,000 төгрөгийн цалин авдаг. С.Б ямар нэгэн байдлаар аав ээжийнхээ үгнээс зөрөөд гадуур дотуур тэнээд байдаггүй. Аливаа зүйлд их нухацтай ханддаг гэх мэдүүлэг /хх-ийн 30/

Гэрч Ц.З-н өгсөн: Б.У-ын аав, ээж хоёр нь бага байхад салаад хоёр тийшээ болцгоосон хэн хэн нь тусдаа амьдрал зохиогоод явчихсан хүмүүс байдаг. Б.У нь манай гэрээр л байдаг. Би хувиараа шалны будаг хийдэг юм. Тэгээд миний ажилд туслаад надаас цалин хөлсөө аваад явдаг юм. Аав, ээжтэйгээ Б.У нь ямар нэгэн холбоогүй. Зан аашны хувьд их дуулгавартай хар ажилд сайн хүүхэд байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 32/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20.... оны ..... дүгээр сарын ....-ний өдрийн 1935 дугаартай “Б.Б, О.А, Б.У, С.Б гэж хаягласан шээсний дээж тус бүрээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20.... оны ..... дүгээр сарын .....-ний өдрийн .... дугаартай өдрийн “Төмөр савнаас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Тугалган цаас, нунтаг ургамал мэт зүйл тус бүрээс дэльта-9-тетрагидроканнабинол илэрсэн гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47/

20.... оны ..... дүгээр сарын ......-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн Hyandai santa Fe-CM маркийн ..... ДАУ улсын дугаартай хар өнгийн суудлын автомашин 2007 он 6,000,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55/

20..... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн хүний биеэс биологийн дээж авахад О.А, С.Б, Б.У, Б.Б нараас ТНС хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэх тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 138-149/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч О.А, С.Б, Б.Б, Б.У нар нь 20.... оны ..... дугаар сарын .....-ны өдөр ..... аймгийн ..... сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэр ...... орчмоос сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын жагсаалтад багтсан ургамлыг түүж бэлтгэсэн, тээврийн хэрэгсэлд хадгалсан гэх үйл баримт нь мөрдөн байцаах шатанд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед бол шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэж байна. Гэхдээ тухайн мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжүүлсэн. Энэ хүмүүс нийлээд мансууруулах өвс бэлтгэж хэрэглэсэн, тээврийн хэрэгсэлдээ хадгалсан гэх үйл баримт нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. Иймд Шүүгдэгч О.А, С.Б, Б.Б, Б.У нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Шүүгдэгч С.Б-ы өмгөөлөгч Ө.Ганзориг дүгнэлтдээ: Дархан-Уул аймгийн Прокурорын газраас миний үйлчлүүлэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Энэ яллах дүгнэлттэй С.Б ба өмгөөлөгч миний зүгээс маргалдаж мэтгэлцэх зүйл байхгүй. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Харин гэрчийн мэдүүлэг өгөх үедээ хэн хэнийгээ бодож адилхан мэдүүлэг өгсөн байдаг. Яллагдагчаар татагдсан үеээс үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. С.Б мансууруулах өвсийг бэлтгэсэн, хадгалсан гэдэг дээр маргах зүйлгүй. Шүүгдэгч Б.Б, Б. У, О.А нарын хувьд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч О.А-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч О.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Б үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийх боломжтой байсан. Сая шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь ..... дугаар хорооллын ойр орчмоос сэтгэцэд нөлөөлөх ургамлыг авчирсан гэж мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байж прокурор гэм буруутайд тооцох санал гаргаж байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Мөрдөгч нь өгсөн мэдүүлгийн дагуу гэмт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалгаж тухайн ургамлыг хаанаас түүснийг тогоох боломжтой байна. Гэтэл зөвхөн тээврийн хэрэгсэл байсан газарт үзлэг хийгээд орхисон нь хангалтгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг өмгөөлөгчийн хувьд баримталж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.А, Б.У, Б.Б нар нь гэм буруутай эсэх нь тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах саналтай байна. Харин О.А, Б.У, Б.Б нарт Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мансуурсан зөрчил үйлдсэн нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч Б.У, Б.Б нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч Б.У, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр хүний хувь заяаг шийддэг тул нягт нямбай хандах ёстой. Тухайн өдөр шүүгдэгч нар нь уулзсаныхаа дараа сонирхоод хэрэглэсэн. Шүүгдэгч О.А нь бусдыгаа бодоод гэрчээр мэдүүлэг өгөхдөө буруу зөрүү мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хүмүүст холбогдох хэрэгт нухацтай хандах ёстой байтал зөвхөн гэрчийн мэдүүлэг болон шээсний шинжилгээгээр эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин олон нийтийн газар мансуурсан гэх нөхцөл байдал бол тогтоогдож байгаа. Иймд шүүгдэгч Б.У, Б.М, О.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлэхэд яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч О.А, С.Б, Б.У, Б.Б нар нь 20.... оны ..... дугаар сарын .....-ны өдөр ...... аймгийн ....... сумын ..... дугаар баг ..... орчмоос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэх үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь тухайн хэрэгт хамааралтай этгээдүүд болох шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн ........ аймгийн ..... сумын ..... дугаар багийн нутаг Б-н орчмоос уг ургамалыг түүж бэлтгэсэн... гэх мэдүүлгээр дээрх үйл баримт нь тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай ба шүүгдэгч нар нь яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгээ үгүйсгэж “машин дотор сууж байхад Б халааснаасаа цаасанд боосон өвс гаргаж ирсэн. Тэрийг нь бид нар хэрэглэсэн” гэж мэдүүлж байгаа нь тэдний мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

Мөн тухайн хэрэгт хамааралтай, гэмт хэрэгт буруутгагдаж байгаа этгээдийн гэрчээр өгсөн мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй ба уг мэдүүлгийн эх сурвалж болох этгээд нь дараа дараагийн мэдүүлгүүдээрээ өмнөх мэдүүлгээ үгүйсгэж байхад шүүх шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж нотлох баримтаар үнэлэх боломжгүй, энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Д.Оюунчимэг нарын дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А, Б.У, Б.Б нарын өгсөн ... машин дотор сууж байхад Б халааснаасаа цаасанд боосон өвс гаргаж ирсэн. Тэрийг нь бид нар хэрэглэсэн... гэх мэдүүлэг, шүүгдэгч С.Б-ы ... Би жил гарангийн өмнө Микрийн хойд талын шинэ замын орчмоос түүгээд .....-р хорооллын тэнд төмөр шон дотор хийчихсэн байсан. Тэр өдөр Шинэ дархан явах замдаа очиж үзэхэд байхаар нь аваад очсон юм... гэх мэдүүлэг, шүүгдэгч нарыг саатуулсан цагдаагийн байгууллагын алба хаагч нар болох гэрч Н.Н, П.Б нарын мэдүүлэг, ..... ДАУ улсын дугаартай Hyandai santa Fe-CM маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тугалган цаас, нунтаг ургамал мэт зүйл илэрснийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч нарын биеэс авсан биологийн дээж буюу шээснээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн, ..... ДАУ улсын дугаартай Hyandai santa Fe-CM маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хурааж авсан тугалган цаас, нунтаг ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь 20... онд Дархан сумын .... дугаар багийн нутгаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамал түүж төмөр шон дотор хийж хадгалсан. 20.... оны .... дугаар сарын .....-нд уг хадгалсан ургамалаа авч ..... аймгийн ..... сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ..... сургуулийн хичээлийн .... байрны урд талын авто машины зогсоол дээр А.Б-н өмчлөлийн ..... ДАУ улсын дугаартай “Hyandai Santa Fe-CM” маркийн тээврийн хэрэгсэлд О.А, Б.У, Б.Б нарын хамт хэрэглэсэн гэх үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч С.Б-ы “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол"-ийн агууламж бүхий ургамалыг түүсэн, төмөр шон дотор хийж хадгалсан, О.А, Б.У, Б.Б нарт өгсөн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан санаатай гэм буруугийн санаатай хэлбэрээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар, худалдаалах зорилгогүйгээр бэлтгэж, хадгалсан, бусдад өгснөөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Харин хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгч О.А, Б.У, Б.Б нар нь шүүгдэгч С.Б-ы хамт 20.... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамалыг ...... аймгийн ..... сумын ...... дугаар баг ..... орчмоос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээтэй, шүүгдэгч нар нь А.Б-н өмчлөлийн ...... ДАУ улсын дугаартай “Hyandai Santa Fe-CM” маркийн тээврийн хэрэгсэлд Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамалыг хэрэглэсэн гэх үйл баримт тогтоогдож байгаа боловч энэ нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх шинжийг агуулахгүй байна.

Иймд шүүгдэгч О.А, Б.У, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж үндэслэлээр О.А, Б.У, Б.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч С.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 111/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч С.Б-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдож байгаа, хийсэн үйлдэлдээ гэмшиж, дахиж давтахгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар улсын яллагчаас гаргасан ялын саналыг тэнсэж шийдвэрлэж өгнө үү гэж мэтгэлцэж байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч С.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан Е баримтын цаас болон тугалган цаасанд боосон ургамал мэт зүйл 0.4 грамм, шатсан зүйлийн үлдэгдэлтэй 1 ширхэг төмөр сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б-д хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.У, Б.Б, О.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйл 1.1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт О-н А, Б Л овогт С-н Б, О овогт Б-н У, У овогт Б-н Б нарт холбогдох 2218000000192 дугаартай эрүүгийн хэргээс Ж овогт О-н А, О-д овогт Б-н У, У овогт Б-н Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.А, Б.У, Б.Б нарыг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Б Л овогт С-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А, Б.У, Б.Б нарт холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Е баримтын цаас болон тугалган цаасанд боосон ургамал мэт зүйл 0.4 грамм, шатсан зүйлийн үлдэгдэлтэй 1 ширхэг төмөр сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шүүгдэгч Б.У, О.А, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, С.Б-д оногдуулсан хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР