Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранчимэг,

Улсын яллагчаар Х.Билгүүн,

Иргэний хариуцагч Э.Төгсбаяр,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Энхманлай,

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Снд холбогдох эрүүгийн 2234000300226 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Сн

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 04 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн нутагт Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн 77/257 дахь километрийн шонгийн ойролцоо тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэж Nissan Advan маркийн 32-68 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож авто тээврийн хэрэгсэл жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.1а, 3.4 б, 3.7 а, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч 14 настай, эрэгтэй Э.Сумъяабазар нас барж, Э.Энхманлайн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Есөн шижир инвест ХХК-ны эд хөрөнгөнд 7.733.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.С нь “2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Утсаа хайж явсан. Тэрнээс хойш санахгүй байна” гэв.

Хохирогч, иргэний хариуцагч Э.Энхманлай нь: “Одоо бие зүгээр байна. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 24 цагийн үед амарч байхад хашааны хаалга нүдсэн. Нохой хуцаж гаслаад унасан. Гэрийн хаалга нүдэхээр нь тайлахад Б.С, талийгаач 2 явж байсан. Яасан хө гэхэд утсаа хаячихлаа гэж хэлсэн. Хаана явж байгаад хаясан гэхэд хүмүүстэй хамт пиво ууж яваад утсаа хаячихлаа. Дээшээ яваад хоёулаа үзье гэж байсан. Манайд 2 цаг сууж байгаад 02 цаг 30 минутад гэрээс гарсан. Би өөрөө машинаа барьж явсан. Тэгээд утсаа хайж байгаад манайд ирж, 04 цаг 00 минут хүртэл сууж байгаад намайг хүргээд өгчих гэж хэлсэн. Эмээгийнх рүү хүргэж өгөх гээд явж байхад байшингийн суурин дээр утсаа хаясан байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд тийшээ очиж үзэх гээд явж байхад эмээгийн гадаа талийгаачийг буулгах гэж зогссон. Буух гэж байхад Б.С яахын байхгүй бол буцаж, ирээд нойлын хавьд хайна гэж хэлсэн. Тэгээд талийгаачтай хамт явсан. Тэгээд дээшээ явж байгаад талийгаач бид хоёр буугаад буцаж машиндаа суухад жолоочийн талд Б.С сууж байсан. Согтуу байна машин бариад яахын гэж хэлсэн. Эмээгийнх 4 хашааны цаана байдаг. Тэр хооронд ийм юм болно гэж бодоогүй. Эмээгийн гадаа очиж 5 минут болсон. Доор н.Асралт гэх залуу утас авсан байж магадгүй гээд тэднийх рүү явах замд осол гарсан. Тэр үед зам дээр машин шарваж байгаа нь мэдэгдсэн. Сүүлд харахад 75 км хурдтай явж байсан. Миний машины кардан нь доороо гишгэдэг тул зогсоох боломж байгаагүй. Би машины жолоочийн талын хаалганы хажууд дагзаараа унасан байрлалтай сэрсэн. Машин хажуу тийшээ унасан байсан. Эхлээд босоход машин дотор хүн байгаагүй. Миний хөл гацчихлаа гэж орилоход хүн байгаагүй. Тэгээд энэ хоёр машинаас шидэгдсэн байна гэж бодсон. Хугарсан талын хөлөөрөө машины урд шилийг өшиглөж гарсан. Зам дээр явж байгаа машины гэрэлд харахад Б.С өмдний танк нь харагдаж байсан. Талийгаачийг зүгээр үү гэхэд дуу нь гарахгүй байсан. Дахиад том машин өнгөрөхөд Б.Сы амнаас уур гарч байсан. Тэгээд Б.С руу очсон. Дараа нь талийгаач руу очиход амьсгалахгүй байсан. Тэгээд цээжийг нь чагнахад хүржигнэсэн дуу гарч байсан боловч амьсгалахгүй байсан. Амийг нь нээж үзэхэд дүүрэн нөж гарсан. Тэрнээс хойш түргэн дуудсан” гэв.

 

Иргэний хариуцагч Э.Төгсбаяр нь: “2021 оны 12 дугаар арын 05-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг урьдчилгаа өгч, банк бусаар авсан. Талийгаач руу залгахад утсаа салгаж, сүүлдээ талийгаачийн утас холбогдох боломжгүй болсон. Би жоохон хүүхэдтэй гарч чадаагүй. Нөхөр лүүгээ ярихад осол орчихлоо гэж хэлсэн. Би эмээгийнд очиж хэлсэн. Тэгээд намайг очиход цагдаа ирж байсан. Машин дээр оччихоод эмнэлэг дээр ирэхэд талийгаач, Б.С нар ухаангүй байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ 3 хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 04 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн нутагт Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн 77/257 дахь километрийн шонгийн ойролцоо тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэж Nissan Advan маркийн 32-68 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож авто тээврийн хэрэгсэл жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.1а, 3.4 б, 3.7 а, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч 14 настай, эрэгтэй Э.Сумъяабазар нас барж, Э.Энхманлайн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Есөн шижир инвест ХХК-ны эд хөрөнгөнд 7.733.000 төгрөгийн хохирол учруулж, гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх-ийн 5 тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1- р хх-ийн 8-15 тал/,

-Эд зүйлд үзлэг хийсэг тэмдэглэл болон гэрэл зургийг үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-23 тал/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 24-25 тал/,

-Хохирогч Э.Энхманлайн өгсөн “... Би 2021 оны 12 дугаар сарын 14-ны шөнө гэртээ эхнэр Төгсбаяр, охин Сувдансондор нарын хамт унтаж байсан чинь шөнө 2 цаг 30 минутын үед манайд гаднаас Саруулбуян, Сумъяабазар нар гэрт орж ирээд Саруулбуян би гар утсаа хаячхаж би согтуу байна надтай цуг айлд очоод үзээд өгөөч гэхээр нь би босоод за тэгье утсаа хаячихсан юм уу олоод өгье гэж хэлээд хувцсаа өмсөж гэрээс гараад хашаанд байгаа өөрийнхөө “Nissan Advan” маркийн “68-32 УАЕ” улсын дугаартай машиныг асаагаад Саруулбуян, Сумъяабазар нарын хамт Баяраа гэх айлын гадаа ирээд Саруулбуян Баяраа гэх айлд орж утсаа асуучхаад гараад ирсэн. Дараа нь Саруулбуян, Сумъяабазар бид гурав Баяраа гэх хүний машинд Саруулын утас байна уу гэж үзсэн. Тэгсэн машин дотор Саруулын утас байсангүй. Тэгээд би нөгөө хэд маань согтуу өөрийнхөө утастай андуураад явчихсан юм байлгүй дээ маргааш өглөө нэг нь аваад ирэх байх гэж Саруулд би хэлээд би гэр рүүгээ явсан. Бид гурав 3 цагийн үед манайд ирсэн. Тэгээд би хашаандаа машинаа оруулж тавьчхаад бие засаад гэртээ ороод Саруулбуянтай хамрын тамхи татаж суусан. Удалгүй Саруулбуян надтай юм ярьж сууж байгаад 4 цаг 30 минутын орчимд Сумъяабазар бид хоёрыг хүргээд өг гэхээр нь би за тэгье гэж хэлээд бид гурав гэрээс гарч хашаанд дахь машинаа асаагаад гараад эмээгийн гэр рүү явж байтал Саруулбуян хөгшин нь нээрээ энэ дээр нэг газарт хэсэг архи уусан юм байгаа тэр газраас очиж нэг хараад байхгүй гэхээр нь би Саруулбуянг ахын дүү гэртээ буу гэж хэлсэн. Саруулбуян яах юм бэ надтай цуг явж бай буцах замдаа хашаан дотор бас утсаа үзэх болохоор байсан. Тэгээд бид гурав Саруулбуян архи уусан гэх газарт ирээд Сумъяабазар бид хоёр тэр газраар 4 нь утасны гэрэл болон асаагуурын гэрэл тусгаад хайж байгаад бие засчхаад буцаад машин дээрээ ирсэн чинь Саруулбуян жолооч талын суудал дээр суучихсан та хоёр суучихаа би эмээгийн рүү хүртэл машиныг минь бариад явъя гэж хэлээд сууж байсан. Тэгэхээр нь өмнө Саруулбуян зүгээр машин бариад явдаг байсан болохоор бас эмээгийн гэр ойрхон байсан болохоор нээх юм бодоогүй за тэг тэг гэж хэлээд Саруулбуян тухайн газраас машин бариад явсан. Тэгээд эмээгийн гэр рүү явж байх замд Саруулбуян би Жаргалтын гэрт очиж үзмээр байна тэр л аваад явчихсан би утсаа олохгүй бол болохгүй байна. Миний нойр хүрэхгүй байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би за за тэгье нэг бүр гэрээс гарсан дээрээ очоод үзчихдээ найз утсаа олохгүй хэцүү байгаа бол гэж хэлсэн. Тэгсэн Саруулбуян засмал зам дээр гараад Эрдэнэ сумаас зүүн тийшээ явахаар нь Асралтын гэр рүү явж байгаа юм байна гэж бодсон. Би Асралтын гэр хаана байдгийг нь мэдэхгүй болохоор Саруулбуян Тэсийн колонк өнгөрөөд цаашаагаа засмал зам яваад байхаар нь яаж яваад байгаа юм бэ би машинаа баръя гэж хэлэхийн завдалгүй машин замаас гараад Саруулбуян, Сумъяабазар бид гурав замын урд тал руу онхолдсон. Машин онхолдож байхад би Сумъяабазар ахын дүү хоёр суудлын голоор хэвтээрээ гэж хэлсэн. Дараа нь машин 2-3 удаа эргэж онхолдоод зогссон. Би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Тэгээд би сэртэл машин дотор дээшээ хараад хэвтчихсэн байсан. Ингээд би нөгөө хоёрыгоо та 2 байна уу гэж асуухад хариу өгөхгүй байсан болохоор асаагуурын гэрэл хаалганаасаа аваад тусгаж хартал машин дотор тэр хоёр байхгүй болохоор нь би машины урд талын салхины шилийг хөлөөрөө өшиглөж хагалж байгаад машин дотроос гарч ирээд тэр хоёрыг байна уу гээд хартал замаар явж байсан машины гэрэлд Саруулбуяны хувцасны зах нь харагдсан тэгээд аваад очих гэсэн чинь миний хөл эвгүй болчихсон босож чадахгүй газар унасан. Дараа нь би мөлхөөд Сумъяабазар дээр очоод ахын дүү сэрээрэй гээд татаж үзэхэд сэрэхгүй байсан. Сумъяабазараас 4 метрийн зайд газарт Саруулбуян амнаас нь уур савсаад хэвтэж байхаар нь би Саруулбуян дээр очоод дуудсан чинь нүдээ нээж чадахгүй шөрмөс бариад хашхираад байсан. Дараа нь би хувцаснаасаа эмээгийн утас байна уу гээд хайсан тэгээд байгаагүй. Би буцаж Сумъяабазар руу мөлхөөд энгэрийн халааснаас нь өөрийнх нь утсыг аваад эхнэр Төгсбаяр руу залгаж үзэхэд утас нь нэгжгүй байсан. Тэгэхээр нь би утасных нь гэрлийг асаагаад зам дээр явж байгаа машин руу дохисон. Тэгсэн замаар явж байгаа машинууд зогсохгүй болохоор Сумъяабазарын утсаар зээл авч үзэхэд болсон. Би эхнэр Төгсбаяр руу залгаж тусламж дуудсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-34 тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэчулууны өгсөн “... 2021 оны 12 дугаар сарын 15-ны өглөө миний дугаар руу манай төрсөн дүү Ууганбаатар залгаад ахаа Сумъяабазар Саруулбуян 2 Эрдэнэ сумын эмнэлэг дээр ухаангүй байна гэхээр нь би яасан юм бэ гээд асуусан чинь машинтай явж байгаад осолд орсон гэж байна гэхээр нь би Улаанбаатар хотоос эхнэр Ригжилмаагын хамт Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төв дээр ирсэн. Эхнэр бид хоёрын эмнэлэг дээр ирэхэд манай хүүхэд ухаангүй хүлээн авахын өрөөнд байж байсан. Тэгээд Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийн түргэний машинтай Улаанбаатарт Гэмтэл согог судлалын төв рүү Саруулбуян болон манай хүү Сумъяабазар нарыг аваад явсан. Тэгээд манай хүү Сумъяабазар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт 14 хоног ухаангүй байж байгаад ухаан оролгүй нас барсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39 тал/,

-Иргэний хариуцагч Э.Энхманлайн өгсөн “...2021оны 12 дугаар сарын 14- өөс 15-ны өдөр шилжих шөнө намайг гэртээ амарч байхад гаднаас Саруулбуян согтуу, Сумъяабазартай гэрт орж ирсэн. Тэгээд Саруулбуян найз гар утсаа хаячихлаа надтай цуг гараад хайлцаад өгөөч гэхээр нь би унтаж байсан болохоор орноосоо босоод хувцсаа өмсөөд Саруулбуяны утсыг нь хайхаар хашаанд байсан “Nissan Advan” маркийн 32-68 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаагаад би өөрөө жолоодоод гэрийн хашаанаас гараад Баяраа гэх айлын гадаа орчоод Баяраагийн машинд үзээд дараа утас нь байхгүй байсан болохоор өглөө хэн нэгэн хүн чамд утсыг чинь авчраад өгөх байлгүй дээ гэж хэлээд Саруулбуян, Сумъяабазар нартай хамт гэртээ буцаж ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд бид хэд жаал юм ярьж сууж байгаад шөнийн 04 цаг өнгөрөөгөөд Саруулбуян намайг гэр рүү машинтайгаа хүргээд өг гээд байхаар нь за за тэгье гэж хэлээд Саруулбуян, Сумъяабазар бид гурав гэрээс гарч мөн хашаанаас “Nissan Advan” маркийн 32-68 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодож хашаанаас гарч Саруулын гэрийн гадаа очоод зогстол Саруулбуян би гудамжны үзүүрт очиж газраар утсаа хайж үзмээр байна би тэр газарт сүүлд машинд сууж архи уусан юм гэж хэлэхээр нь би тэгвэл талийгаач Сумъяабазарыг гэртээ ороод унтаж бай ах нь Саруулбуян ахыг чинь гэрт нь хүргээд өгнө гэж хэлэхэд яах юм бэ би хашааны дээд үзүүрт машинтайгаа очоод Сумъяабазартай бууж гар утасны гэрэл тусгаж Саруулын утсыг нь хайж байгаад машин иртэл Саруулбуян жолооч талын суудал дээр суучихсан байхаар нь би буу би чамайг хүргэж өгчхөөд харилаа гэсэн чинь Саруулбуян одоо гэр хүртлээ би машиныг чинь бариад явъя ойрхон газар юм чинь гэж хэлээд буухгүй байгаад байсан болохоор нь за за ойрхон газар юм чинь гэж бодоод машинаа Саруулбуянд бариулаад Саруулбуяны гадаа ирсэн. Тэгээд Саруулбуяныг гэрийн чинь гадаа ирчихлээ буу гэж хэлэхэд би буухгүй Асралтын гэрт очиж гар утсаа үзмээр байна яг Асралт миний утсыг авчихсан юм шиг байна гээд миний машиныг жолоодоод шууд доошоо явсан. Хэсэг явж байгаад асфальтан зам дээр гарч ирээд сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн тийшээ явсан. Асфальтан зам дээр Саруулбуян зам голлож яваад хоёр тийшээ дайвалзаж яваад байхаар нь би машинаа жолоодож явъя гэж хэлсэн чинь надад хариу хэлэхгүй байж байгаад нэг мэдсэн замын хажуу тал руу онхолдсон... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

-Иргэний нэхэмжлэгч П.Ганбилэгийн өгсөн “... “Nissan Advan” маркийн 68- 32УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Есөн шижир инвест ХХК-ний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Харин 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Энхбат овогтой Төгсбаяр нь уг тээврийн хэрэгслийг зээлээр авч унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалсан сарын 3.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай барьцаалж 6.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцааны гэрээний үүргийг хангахын тулд барьцаа хөрөнгө буюу тээврийн хэрэгслийг манай ХХК-ний нэр дээр шилжүүлдэг ба захиран зарцуулахаас бусад бүх эзэмших ашиглах унаж хэрэглэх эрх нь зээлдэгчийн хувьд өөрт нь байдаг. Мөн Бүрэн бүтэн байдлыг давхар хангах гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх үүрэгтэй байдаг. Сар болгоны 15-ны өдөр 363.000 төгрөгийн төлөлт хийх графиктай. Эхний төлөлт 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөөр гэрээг хийсэн боловч одоогоор нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй байгаа юм. Манайх учирсан хохирол нь үндсэн зээлийн төлбөр 6.000.000 төгрөгийн хүүгийн төлөлт нь 2.735.650 төгрөг байгаа юм. Нийт төлбөр нь 8.735.650 төгрөг төлөх ёстой байгаа. Энэ манай Есөн шижир 6 инвест ХХК-ний учирсан бодит хохирол юм. Зээлдэгч зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийг төлүүлэх талаар гэрээнд заасан... гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/,

-Иргэний хариуцагч Э.Төгсбаярын өгсөн “....Шөнө унтаж байхад талийгаач Сумъяабазарыг дагуулан манай гэрт орж ирээд Саруулбуян нь хүмүүстэй архи ууц байгаад утсаа алдчихлаа олоод өгөөч гэж хэлээд манай нөхөр Энхманлайг дагуулаад манай “Nissan Advan” маркийн 32-68 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй манай нөхөр Энхманлай, талийгаач Сумъяабазар, Саруулбуян нар 2 цаг өнгөрч байхад гараад явсан. Удалгүй орж ирээд утсаа олсонгүй гээд манайд байхдаа талийгаач Сумъяабазар нь идэх юм байна уу гэж асуухаар нь би хөргөгчид идэх юм байгаа аваад ид гэж хэлсэн. Саруулбуян, талийгаач Сумъяабазар нь манайд юм ярьж сууж байгаад 4 цаг өнгөрч байхад Саруулбуян нь гэр рүүгээ хүргүүлмээр байна гээд манай нөхөр Энхманлай, талийгаач Сумъяабазар, Саруулбуян нар гараад явсан. Тэгээд гараад явснаас хойш 20 минут орчмын дараа талийгаач Сумъяабазарын утас руу залгахад утсаа салгаад байхаар нь Саруулбуян нь эмээгийн утастай явж байсан болохоор Саруулбуяны утас руу залгахад авахгүй байсан. Тэгж байснаас хойш 10 минутын дараа Энхманлай нь талийгаач Сумъяабазарын гар утаснаас миний гар утас руу залгаад энэ доор осолд орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би эмээгээ дуудаад, хэрэг болсон газар очсон... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/,

-Гэрч Г.Оюунчимэгийн өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө би гэртээ хүү Ууганбаатар ач Сумъяабазар нарын хамт унтаж байхад шөнө 2 цагийн үед манай гэрийн хаалгыг эгчээ хаалга хаа гээд Саруулбуян нүдэхээр нь би босож хаалгаа тайлж өгчхөөд эргээд орондоо орсон. Тэгсэн Саруулбуян орж ирээд эгчээ би гудамжинд утсаа хаячихсан юм шиг байна. Та миний 85999933 гэсэн дугаар утас руу залгаад өгчих гэхээр нь би өөрийнхөө утсаар залгаад үзэхэд холбогдох боломжгүй гэж байсан. Тэгээд Саруулбуян эгчээ би Сумъяабазар авч гараад утсаа гудамжиндаа гэрэл тусгаж хайж байгаад эргээд ороод ирье гэж хэлсэн. Би машинаас буухдаа утсаа унагачихсан юм шиг байна гэхээр нь би ач хүү Сумъяабазарыг миний хүү босож ахынхаа утсыг хайж өгчхөөд ороод ир гэж хэлсэн. Тэгээд Сумъяабазар орноосоо босоод хувцсаа өмсөөд Саруулбуян Сумъяабазар нар гэрээс гараад явсан. Тэгээд би нэг хэсэг буцаад унтчихсан байсан. Тэгтэл нэг сэрээд Сумъяабазарыг гэртээ ирээгүй байсан болохоор нь би 3 цаг өнгөрөөгөөд Сумъяабазарыг гэртээ ирээгүй байсан болохоор би 3 цаг өнгөрөөгөөд Сумъяабазарыг гэртээ ирээгүй байсан болохоор нь би 3 цаг өнгөрөөгөөд Сумъяабазарыг 95449265 гэсэн дугаар руу өөрийн дугаараас залгахад Сумъяабазар утсаа аваад эмээ би Энхманлай ахын гэрээс гарч байна. Одоо очлоо надад хэлэхээр нь за за гээд утсаа салгасан. Тэгээд нээх удаагүй дээ Энхманлай эхнэр нь над руу залгаад Манлай залгаж байна. Нөгөө хэд чинь машинтайгаа явж осолд орчихсон юм шиг байна гэж хэлэхээр нь би орилоод хувцсаа өмсөж гараад өсөл болсон газарт очсон. Намайг очиход Саруулбуян, Сумъяабазар нар машинаас нэлээн зайтай газар хэвтэж байсан. Тэгээд Ууганбаатар эмнэлэг цагдаа руу ярьж дуудаад удалгүй Эрдэнэ сумын эмнэлгийн түргэний тэрэг ирээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 60 тал/,

-Гэрч Э.Төгсбаярын өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 14-ны шөнө 1 цаг 39 минутын үед над руу Саруул 99895448 дугаараас нэг удаа дуудлага хийхээр нь би аваагүй. Тэгээд 2 цаг 34 минутад Эмээгийн дугаараас дуудлага ирээд байхаар нь 7 би 3 дахь дуудлагыг нь аваад ярьсан чинь Саруулбуян байсан. Тэгээд байна уу гэж хэлээд утас нь тасарчихсан. Тэгээд нээх удалгүй нохой хуцаад гаднаас Саруулбуян, Сумъяабазар хоёр манай гэрт ороод ирсэн. Тэгээд манай нөхрийг босгоод Саруулбуян би утсаа хаячихсан хамт яваад айлуудаар асууя гээд байсан. Тэгээд манай нөхөр манай Саруулбуянтай явж утсыг нь цуг хайхаар гэрээс Саруулбуян Сумъяабазар хоёртой хамт гарч хашаанд байсан машинд суугаад явсан. Дараа нь удалгүй 10-20 минутын дараа тэр гурав гэрт ороод ирсэн. Тэгээд бид нар юм ярьж сууж байгаад 4 цаг 30 минут хүргэсэн. Дараа нь Саруулбуян Манлайд бид хоёрыг хүргээд өгөх үү гэсэн манай нөхөр тэгье гэж хэлээд манайхаас гараад машинаа асаагаад явсан. Тэд нарыг явах гэж байхад нь би цуг явах уу гэсэн чинь хүүхэд дагаад байсан болохоор манай нөхөр ойрхон юм чинь би хүргээд өгье гээд гарсан. Дараа нь ирэхгүй байхаар нь би Сумъяабазарын дугаар руу залгахад утсаа салгаад байсан. Тэгэхээр нь би тэд нарыг эмээгийн гадна юм яриад байж байгаа байх гэж бодсон. Тэгтэл манай нөхөр Энхманлайд 4 цаг 54 минутад над руу залгаад бид нар аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө хоёр минь зүгээр юм уу гэж асуухад ухаангүй байна гэж хэлсэн. Тэгээд би ах, дүү нартаа хэлсэн. Дараа нь намайг очиход Саруулбуян, Сумъяабазар манай Энхманлай нар сумын эмнэлэг дээр ирчихсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/,

-Гэрч Ж.Отгон-Эрдэнийн өгсөн “....2021 оны 12 дугаар сарын 14-ны орой 19 цагийн үед Саруулбуян Асралт 2 манай гэрийн гадаа ирээд намайг дуудахаар нь гэрээс гараад иртэл Саруулбуян гартаа 2 том нийслэл нэртэй пиво барьчихсан Асралт, Саруулбуян нар согтуу уучихсан ирсэн. Саруулбуян намайг хойшоо гэр рүү дөхүүлээд өгчих гэхээр нь би за гэж хэлээд хашааны гадаа байсан ахын Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг асуугаад тэр хоёрыг суулгаад хойшоо Саруулбуяны гэр рүү явж байхад замд Н.Баярсайхан ахтай таараад нөгөө Саруулбуяны барьж явсан 2 том нийслэл нэртэй пивыг уухаар болсон. Тухайн пивыг тэд нар гадаа гудамжинд уусан. Дараа нь пиво ууж дуусаад бид нар тухайн газарт жаахан юм ууж сууж байгаад бүгдээрээ явахаар болоод би Саруулбуяныг гэрийнх нь би шөнийн 12 цаг 34 минутад буулгаж өгсөн. Дараа нь Асралтыг гэрийнх нь гадаа буулгасан. Сүүлд нь Н.Баярсайханыг гэрийнх нь гадаа буулгаад би өөрөө гэр рүүгээ явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65 тал/,

-Гэрч О.Асралтын өгсөн “...Би хамгийн сүүлд хэрэг учрал болдог орой 18 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сум үсчингийн уулзвар дээр таараад надаас 10.000 төгрөг аваад хоёр пиво аваад ирье гээд дэлгүүр явсан. Би үсчинд үсээ засуулаад үлдсэн байсан. Тэгээд Саруулбуян дэлгүүрээс хоёр том пиво авчраад бид хоёр Лхагва-Эрдэнэ гээд залуугийн марк экс маркийн тээврийн хэрэгсэлд Саруулбуян бид хоёр пиво уусан. Лхагва-Эрдэнэ нь уг пивоноос уугаагүй. Тэгээд Саруулбуян бид хоёр машинаас нь буугаад Хаан банкны тийшээ тамхи авах гээд явсан тэр хооронд Лхагва-Эрдэнэ машинаа унаад гэр рүүгээ явсан байсан. Тэгээд бид хоёр Отгон-Эрдэнэ гээд найзтайгаа таараад Баяраа ахын машинд Баяраа, би Саруулбуян бид гурав мөн пиво уусан. Отгон-Эрдэнэ нь пиво уухгүй машиныг нь барьж байсан. Тэгээд тэр орой 00 цагийн орчимд байхдаа сайн санахгүй байна. Хамгийн эхлээд Саруулбуян Төв аймаг Эрдэнэ сум 5 дугаар баг гэрийнх нь урд буулгаад тэгээд би гэртээ бууц үлдээд унтсан. Тэрнээс хойш Саруулбуянтай таараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 тал/,

-Гэрч Н.Баярсайханы өгсөн “... 2021 оны 12 дугаар сарын 14-ны орой 21 8 цагийн үед би хөдөөгөөс Эрдэнэ сумын төв дээр орж ирээд гэр рүүгээ машинтайгаа явж байтал замд Саруулбуян, Асралт, Отгон-Эрдэнэ нартай тааралдаад машин дотор орж ирж суусан. Тэгсэн Саруулбуян машин сууж байснаа ахаа бид нарт 2 том пиво байна энийг яах вэ гэхээр нь би манай гэрийн ойролцоо зогсож байгаад машин уучихъя гэж хэлээд гэрийн ойролцоо очиж зогсоод тухайн 2 савтай 2.5 литрийн нийслэл нэртэй пивыг уусан. Дараа нь Отгон-Эрдэнэ гэх залуу нь пиво уугаагүй эрүүл байсан болохоор би машинаа бариулаад Саруулбуян, Асралт нарыг гэрийнх нь гадаа буулгаж өгчхөөд дараа нь Отгон-Эрдэнэ миний машиныг манай хашаанд оруулж өгчхөөд гэр рүүгээ явсан. Отгон-Эрдэнийн гэр манай гэрийн хажууханд байдаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 70 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлт “Талийгаач Э.Сумъяабазарын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дух, зулай, суурь ясны хугарал, тархины эдэд няцрал, хажуугийн ховдолд цусан хураа, эдийн эвдрэл, хуйханд цус хуралт, дух зүүн хацар, баруун сарвуу, зүүн ташаа, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаач 1-р бүлгийн цустай байна. Талийгаач Э.Сумъяабазар нь авто осол гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-79 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “...Б.Сы биед баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийд хий, шингэн хугаралт, баруун хөндийд хий, шингэн урагдалт, баруун 5, 6-р хавирганы хугарал, тархины баруун тал бөмбөлгийн эдийн няцрал, элэгний эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.12-нд зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Э.Энхманлайн биед сүүж ясны хугарал, зүүн умдаг ясны сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаа хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” Гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн83-84 тал/,

-Тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан болон гэрэл зургийн үзүүлэлт “хх-ийн 88-101 тал/,

-Гэрч Б.Сы өгсөн “...Би Төв аймгийн Эрдэнэ суманд амьдардаг. Эрдэнэ суманд байрлах махны үйлдвэрт мах зөөдөг ажил хийдэг байсан. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Aqua” маркийн тээврийн хэрэгсэлтэй би өөрөө машиныг жолоодоод дүү талийгаач Сумъяабазар миний хажууд сууж явсан. Тэгээд засмал замаар явж байтал миний нойр хүрээд үйрмэглээд байсан би урд өдөр нь шөнөжингөө ажил дээрээ хонож ажиллаж байсан учир ядарч нойр их хүрч байсан. Тэгээд машинаа жолоодоод бага зэрэг нойр хүрээд явж байтал гэнэт Улаанбаатар хотын ГССҮТ-д сэрсэн намайг замын хажуу тал руу онхолдож осол гаргасан гэж байсан. Би жолоо барьж байхдаа нойр хүрээд үүрмэглэсэн учраас хэрхэн юу болсныг санахгүй байна. Ослын улмаас манай хамаатан дүү Сумъяабазар нас барсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-107 тал/,

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 279 дугаартай “Б.С нь сэтгэцийн хувьд F07.2 Тархины доргилтын дараах хам шинж эмгэгтэй байна. Б.С нь сэтгэцийн хувьд F07.2 тархины доргилтын дараах хам шинж эмгэгтэй байна. Дээрхи эмгэг нь тархины хүнд гэмтэл, бэртлийн дараа үүсдэг эмгэг байдал болно...Б.Сд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 111-114 тал/,

-Шинжээчээр томилох хүний тусгай мэдлэг, мэргэшил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл /хх-ийн 119-128 тал/,

-Шинжээчийн дүгнэлт 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаартай “Nissan Advan” маркийн 32-68 УАЕ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв...гэх дүгнэлт /хх-ийн 133-134 тал/,

-Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 137-140 тал/,

-Шүүгдэгч Б.Сы яллагдагчаар өгсөн “...Би тогтоолыг уншиж танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 150 тал/

-шүүгдэгч Б.Сгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 151 тал/ зэрэг болон шүүгдэгч Б.Сгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 04 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн нутагт Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн 77/257 дахь километрийн шонгийн ойролцоо тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэж Nissan Advan маркийн 32-68 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож авто тээврийн хэрэгсэл жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.1а, 3.4 б, 3.7 а, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч 14 настай, эрэгтэй Э.Сумъяабазар нас барж, Э.Энхманлайн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд согтуугаар замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас Э.Сумьяабазарын амь нас хохирсон байна.

 

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 04 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн нутагт Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн 77/257 дахь километрийн шонгийн ойролцоо тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэж Nissan Advan маркийн 32-68 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож авто тээврийн хэрэгсэл жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.1а, 3.4 б, 3.7 а, 12.3” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх 4.1-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэсний дагуу шүүгдэгч Б.Сгийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас буюу согтуурсан үедээ үйлдсэний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, нэг хүний амь насыг хохироосон нь хүндрүүлсэн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг юм.

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл 11 үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй. Мөн шүүгдэгч Б.С нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ. Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай гэх этгээд хийсэн хууль бус үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг, мөн хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх гэсэн нөхцөлүүдийг бүгдийг нь ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг.

 

Иймд шүүгдэгч Б.Сг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: “Шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасах, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай” гэх ялын дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санкцын хувьд 2-8 жилийн хугацаагаар хорих ялтай бөгөөд өмгөөлөгчөөс 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, оногдуулсан хорих ялын 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэх саналын шүүхэд оруулж байна. Б.Сы хувьд энэ гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авч, олдмол сэтгэцийн эмгэгтэй болсон. Одоо байнгын эм уудаг. Эдгээр хувийн байдлыг харгалзан үзэж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзнэ үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл 12 байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцүүлэн” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан ” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” шүүх хорих ялыг хөнгөрүүлж болно гэсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Сы буруутай үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирч бусдад хүнд хор уршиг учирсан ч амь хохирогч Э.Сумьяабазартай садан төрлийн холбоотой бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол санал гараагүй байдал, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.С нь хүнд гэмтэл авч, сэтгэцийн хувьд F07.2 тархины доргилтын дараах хам шинж эмгэгтэй зэрэг хувийн байдлыг харгалзан өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Сд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Сгийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Э.Сумъябазарын амь нас хохирогч Э.Энхманлайгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун болон хохирогч Э.Энхманлай нь шүүхийн шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж үзсэн болно.

Иргэний хариуцагч Э.Төгсбаяр нь “ Есөн шижир инвест” ББСБайгуулагтай “Nissan Advan” маркийн “32-68 УАЕ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэйгээр 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцааны гэрээний үүргийг хангахын тулд барьцаа хөрөнгийг “Есөн шижир инвест” ББСБайгуулагад шилжүүлж, уг барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй талаар үүрэг хүлээсэн байдаг байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний хариуцагч Э.Энхманлай, иргэний хариуцагч Э.Төгсбаяр нар нь уг тээврийн хэрэгслээ шүүгдэгч Б.Сд өгч явуулсан талаар маргадаггүй бөгөөд гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Эрүүгийн 2234000300226 тоот хэргийн хувьд иргэний хариуцагч Э.Энхманлай, Э.Төгсбаяр нараас гаргуулах хохирол байхгүй байна.

Харин зээлийн гэрээний үүрэг биелүүлэхтэй холбоотойгоор хохирогч Э.Энхманлай нь “Nissan Advan” маркийн “32-68 УАЕ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн эд хөрөнгө гэж үзэн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т “ ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж зааснаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Сгаас нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С нь бусдад учруулан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлдэг.

Эрүүгийн 2234000300226 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Снг согтуугаар авто тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Снг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Снд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн 14 тоолсугай.

 

5. Эрүүгийн 2134000000478 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй, шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хариуцагч Э.Энхманлай, Э.Төгсбаяр нараас гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч Э.Энхманлай нь хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээхийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ял эдлэх хугацааг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА