Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/714

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг

Улсын яллагч Д Мөнхтогоо,

Шүүгдэгч О.Б, З.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.З , О.Б нарт холбогдох эрүүгийн 1909022110369 дугаартай 2 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б  овогт З ийн З , /РД:.../;

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” нарийн боовны үйлдвэрт борлуулагч ажилтай, эцэг, эх, дүү нарын хамт ...тоотод оршин суух бүртгэлтэй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт О ы Б , /РД:... /;

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.З нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “... ” барилгын материалын дэлгүүрт худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа худалдан борлуулсан бараа, материалын төлбөрийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...  дугаартай дансаар авч, ...  компанийн 48.090.200 төгрөгийн орлогыг хувьдаа завшиж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “... ” барилгын материалын дэлгүүрт худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа худалдан борлуулсан бараа, материалын төлбөрийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...  дугаартай дансаар авч, ...  компанийн 12.177.500 төгрөгийн орлогыг хувьдаа завшиж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбаргүй...” гэжээ.

Шүүгдэгч З.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Шүүгдэгч З.З нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “... ” барилгын материалын дэлгүүрт худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа худалдан борлуулсан бараа, материалын төлбөрийг өөрийн эзэмшлийн Хаан банкны  ...  дугаартай дансаар авч, ...  компанийн 48.090.200 төгрөгийн орлогыг хувьдаа завшиж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “... ” барилгын материалын дэлгүүрт худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа худалдан борлуулсан бараа, материалын төлбөрийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...  дугаартай дансаар авч, ...  компанийн 12.177.500 төгрөгийн орлогыг хувьдаа завшиж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б ын гэрчээр өгсөн “... Манайх Улаанбаатар хотод обойны худалдаа хийдэг 2 дэлгүүртэй ...  нэртэй дэлгүүрт 2015 оноос хойш З  гэдэг нэртэй эрэгтэй худалдагч ажилд авсан.Тэгтэл З  манай дэлгүүрт 2017 оноос хойш одоог хүртэл ажиллах явцдаа манай дэлгүүрийн барааг бусдад зарж бэлэн болон орлогын мөнгийг өөртөө авч ашигласан өөрийн дансандаа байршуулж үрж зарсан байна. Манай ...  нэртэй дэлгүүрт 2017 оноос хойш О.Бийг ажилд авсан.О.Б 2018 оны 03 сараас эхлэн 2019 оны 02 сарын 20-ыг хүртэлх хугацаандаа мөн дэлгүүрийн барааг удаа дараа бусдад зарж, өөрийн дансанд байршуулсан үрж зарсан байна.Би 2019 оны 02 сарын 20-ны өдөр дэлгүүрийн хяналтын камерыг үзэхэд худалдагч Б  нь орлогын мөнгийг өөрөө шууд авч хармаалаад авч явсан байсан тул би энэ талаар Б ийг дуудаж асуухад Б  удаа дараа бэлэн мөнгө буюу орлогын мөнгийг өөртөө авсан талаар надаа хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-10/-р тал,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.М ын “... Би энэ компанид 2017 оны 04-р сараас эхлэн нягтлан бодогчоор ажиллах болсон. Энэ З , Б  нар нь  намайг ажилд ороход ажиллаж байсан юм.З  бол 11-р хороололд байдаг дэлгүүрт худалдагч, Б  бол тэр дэлгүүрт туслахаар ажилладаг байсан. Б  бол байнгын биш зуны амралтаараа ирж ажилладаг байсан юм. З , Б  дандаа  захиралтай тооцоогоо тулдаг байсан.Намайг шаардлага тавихаар урдаас ярзага ярзага гээд миний үгийг авдаггүй байсан тэгээд би юм хэлэхээ  болчихсон юм.Тэгээд ч надад ажлаа сайн хийж байгаа юм шиг санагддаг байсан.Ямар ч гүйлгээ хийсэн дэлгүүрийн орлогын дэвтэр дээр бичих ёстой, дансаар шилжүүлж байгаа бол байгууллагын болон захирлын данс руу шилжүүлэх ёстой юм. З , Б  нар нь өөрийн дансны хуулга дээрх тэмдэглэгээг 2 өөрсдөө хийсэн ба тухайн үед З , Б , захирал Б  бид 4 цуг байж байгаад обой гэсэн утгатай орлогыг түүж тэмдэглүүлсэн байгаа ...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16/-р тал,

Ажилд томилох тухай тушаал, ажлаас халах тухай тушаал / 1 дүгээр хавтаст хэргийн 199/-р тал,

Хөдөлмөрийн гэрээний хуулбарууд / 1 дүгээр хавтаст хэргийн 200-201/-р тал,

Яллагдагч З.З гийн Хаан банкны ...   дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл / 2 дугаар хавтаст хэргийн 170-174/-р тал,

Яллагдагч З.З , ...  ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Б  нарын хороонд байгуулсан төлбөр барагдуулах гэрээ / 2 дугаар хавтаст хэргийн 111/-р тал,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч З.З гийн яллагдагчаар өгсөн “...Би анх ...  ХХК-ны ...  нэртэй обойны дэлгүүрт худалдагчаар ажилд орж, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан.Энэ хугацаанд би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  дэлгүүрт худалдааны зөвлөх хийдэг байсан. Хааяа бараа ирэхээр буюу сард 1-2 удаа агуулах дээр очиж бусад ажилчдын хамт бараа буулгадаг байсан.2017 оноос хамт ажиллаж байсан эмэгтэй ажлаас гарсан тэр үед Б  гэдэг хүн туслах ажилтнаар ажилд орж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 100 айл худалдааны төвд байрлах агуулахад туслах ажилтнаар ажиллаж байсан энэ хугацаанд дэлгүүрт их хэмжээний бараа материал буусан үед дуудаж бараа материал буулгалцдаг байсан.Миний ажиллаж байсан ...  дэлгүүрт ажиллаж байх хугацаанд өнгө, загвар нь муудаж, хуучирсан обойнуудыг хямдралтай үнээр 35,000 төгрөгөөс хямд зарж борлуулдаг гэж захирал хэлдэг байсан.Тухайн обойнуудыг би таньдаг болон урьд өмнө бараа авсан хүмүүстээ 5-10 мянган төгрөг нэмж зарж борлуулж ашиг авч зөрүү мөнгийг өөрийн хувийн дансаар авч байсан.Энэ үед би ажлынхаа хажуугаар хувиараа автомашин сэлбэг хэрэгсэл зарж борлуулсан, засвар хийж мөнгө одоо байсан уг мөнгийг өөрийнхөө хувийн дансаар авдаг байсан.Өөрөөр хэлбэл миний хувийн дансанд орсон мөнгө болгон Б ын мөнгө биш байсан.Сүүлд бид харилцан тохиролцож миний учруулсан хохирлын хэмжээг 48,000,000 төгрөгт эцсийн байдлаар тооцож төлбөр барагдуулах гэрээ байгуулан, график гаргаж одоо хүртэл төлбөрөө барагдуулж байгаа...”гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 144-146/-р тал,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б ын гэрчээр өгсөн “... Манайх Улаанбаатар хотод обойны худалдаа хийдэг 2 дэлгүүртэй ...  нэртэй дэлгүүрт 2015 оноос хойш З  гэдэг нэртэй эрэгтэй худалдагч ажилд авсан.Тэгтэл З  манай дэлгүүрт 2017 оноос хойш одоог хүртэл ажиллах явцдаа манай дэлгүүрийн барааг бусдад зарж бэлэн болон орлогын мөнгийг өөртөө авч ашигласан өөрийн дансандаа байршуулж үрж зарсан байна.Манай ...  нэртэй дэлгүүрт 2017 оноос хойш О.Бийг ажилд авсан.О.Б 2018 оны 03 сараас эхлэн 2019 оны 02 сарын 20-ыг хүртэлх хугацаандаа мөн дэлгүүрийн барааг удаа дараа бусдад зарж, өөрийн дансанд байршуулсан үрж зарсан байна.Би 2019 оны 02 сарын 20-ны өдөр дэлгүүрийн хяналтын камерыг үзэхэд худалдагч Б нь орлогын мөнгийг өөрөө шууд авч хармаалаад авч явсан байсан тул би энэ талаар Б ийг дуудаж асуухад Б  удаа дараа бэлэн мөнгө буюу орлогын мөнгийг өөртөө авсан талаар надаа хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-10/-р тал,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.М ын “... Би энэ компанид 2017 оны 04-р сараас эхлэн нягтлан бодогчоор ажиллах болсон.Энэ З , Б  нар нь намайг ажилд ороход ажиллаж байсан юм.З  бол 11-р хороололд байдаг дэлгүүрт худалдагч, Б  бол тэр дэлгүүрт туслахаар ажилладаг байсан. Б  бол байнгын биш зуны амралтаараа ирж ажилладаг байсан юм. З , Б  нар дандаа  захиралтай тооцоогоо тулдаг байсан. Намайг шаардлага тавихаар урдаас ярзага ярзага гээд миний үгийг авдаггүй байсан тэгээд би юм хэлэхээ  болчихсон юм.Тэгээд ч надад ажлаа сайн хийж байгаа юм шиг санагддаг байсан.Ямар ч гүйлгээ хийсэн дэлгүүрийн орлогын дэвтэр дээр бичих ёстой, дансаар шилжүүлж байгаа бол байгууллагын болон захирлын дансруу шилжүүлэх ёстой юм.З о, Б  нар нь өөрийн дансны хуулга дээрх тэмдэглэгээг 2 өөрсдөө хийсэн ба тухайн үед З , Б , захирал Б  бид 4 цуг байж байгаад обой гэсэн утгатай орлогыг түүж тэмдэглүүлсэн байгаа ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16/-р тал,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.О ын өгсөн “... Би 2019 онд 100 айл дээр барилгын материал зардаг байсан ба яг худалдагч манайд хэдэн удаа обойн цавуу авчирч 2 өөр үнээр зараад байгаа юм бэ чи хулгайлаад байгаа юм уу гэж асуутал үгүй цалиндаа хямдхан авч байгаа учраас хямд зарж байгаа гэж хэлсэн учраас үгэнд нь итгэсэн.Тухайн үед Б  өдрийн цагаар ажил дээр авч ирж байсан.Б  надад нийт хэдэн төгрөгийн цавуу зарсныг мэдэхгүй.Мөнгийг дансаар өгч байсан учраас Б  Хаан банкны дансны хуулга дээр миний ...  гэсэн данс гарч ирэх ёстой...” гэх мэдүүлэг / хх-ийн 106-р тал/,

 Ажилд томилох тухай тушаал, ажлаас халах тухай тушаал /1-р хх-ийн 196-197 хуудас/

Хөдөлмөрийн гэрээний хуулбарууд /1-р хх-ийн 194-196, 200-201-р тал/

Яллагдагч О.Бий Хаан банкны эзэмшлийн ...  дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 175-176-р тал

О.Б, ...  ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б  нарын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээ /2 –р хх-ийн 105-106/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Бий яллагдагчаар өгсөн “...Хамгийн анх намайг байгууллагын бараа материал зарж борлуулсан төлбөрийг хувьдаа ашигласан байна гэдгийг Б  ах мэдмэгц нь би өөрөө түүнд үнэнээ хэлээд Хаан банкны ... дугаарын дансны хуулга авчирч өгтөл Б  ах шүүж үзээд миний учруулсан хохирлын хэмжээг гаргасан.Би уг мөнгөн дүнтэй санал нэг байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 162-165/-р тал зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг, тайлбар авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хуулиар хамгаалах эрх ашиг нь бусдын өмчлөх эрх байдаг.

Шүүгдэгч О.Б, З.З нар нь ...  барилгын материалын дэлгүүрт худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр худалдан борлуулсан бараа, материалын төлбөрийг өөрийн дансаар авч завшсан  гэх үйл баримт хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдсон байх бөгөөд прокуророос шүүгдэгч нарын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирчээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.З нар нь ...  барилгын материалын дэлгүүрт худалдааны төлөөлөгчөөр, О.Б нь туслах ажилтнаар тус тус ажиллаж байгаагын хувьд өөрсдийн худалдан борлуулж байгаа бараа, материалын талаар иргэдэд суртачлах, мэдээлэл өгөх үйл ажиллагаанд туслах үндсэн үүрэгтэй бөгөөд худалдан борлуулсан орлогыг дэлгүүрийн данс буюу тухайн дэлгүүрийг эзэмшигчийн дансанд шилжүүлэх ёстой атал өөрсдийн дансаар дур мэдэн авч захиран зарцуулах эрхгүй гэдгээ өөрсдөө мэдсээр байж хувьдаа завшсан үйлдэл нь завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Нөгөөтээгүүр шүүгдэгч О.Б, З.З нар нь өөрсдийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд аливаа хэлбэрээр маргаагүйн дээр хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүхээс хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд, шүүгдэгч О.Б, З.З нарыг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

            Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

   Хохирогч болон шүүгдэгч нарын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл хангагдсан гэж үзэн мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч З.З д 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж заасан бол

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

Шүүгдэгч О.Б, З.З нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.

Мөн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон...” эсэх,

4.2-т заасан “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” эсэх,

4.3-т заасан “...Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн...” эсэх,

4.5-т заасан “...Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн...” эсэх,

4.6-т заасан “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон...” эсэхийг тус тус хянахаар зохицуулжээ.

Шүүгдэгч О.Б, З.З нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, өөрсдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой гэрээ байгуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорт хандаж гаргасан хүсэлт болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Б.Б д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, саналгүй...” гэх тайлбарыг гаргасан болохыг тэмдэглэж байна.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг судалж үзээд шүүгдэгч О.Б, З.З нарт холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б д 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.З д 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б д оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.З д оногдуулсан 5.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.З , О.Б нар нь шүүхээс оногдуулсан торгуулийн шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

 

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч О.Б, З.З нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч О.Б ээс нийт 12.177.500 төгрөгийг, шүүгдэгч З.З гоос нийт 35.590.200 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Б д олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт З ийн З г үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч А овогт О ы Б ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б д 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.З г 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б д оногдуулсан 3.000.000 төгрөгийг торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 /зургаа/-н сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.З д оногдуулсан 5.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, З.З нар нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Б ээс нийт 12.177.500 төгрөгийг,

-Шүүгдэгч З.З гоос нийт 35.590.200 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б-д олгосугай.

6. Шүүгдэгч О.Б, З.З нар нь энэ хэргийн учир  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б, З.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ИДЭР