Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/643

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            09           29                                         2022/ШЦТ/643                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ, хохирогч А.С, шүүгдэгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-ы С-ад холбогдох эрүүгийн 21100 0000 0887 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Таван толгой түлш” ХХК-д шугамын ажилтан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ж-ы С /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.С нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны орой Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 14-614 тоотод хохирогч А.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар дух руу тамхины үнсний шилэн саваар цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч Ж.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ж.С-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Хохирогч бид хоёр маргалдаад би гараараа цохисноос шүдний эмтрэл гэмтэл үүссэн байх. Хохирогчийн нэхэмжилж байгаа хохирлыг төлнө. Маргааш миний цалин буух тул буухаар нь хохирол төлөхөөр бид хоёр тохиролцсон байгаа. Манай ээжийн бие өвдөөд, мөнгөө ээжийн эмчилгээнд зарцуулсан болохоор хохирлыг төлж чадалгүй удаасан. Бид хоёр архи ууж байхад А.С ах тамхины үнсээ хоолны таваг дээр хаяад байснаас болж бид хоёр маргалдсан. 1 шил архийг дундаа хувааж уусан. Урьд өмнө нь нэг нэгнээ таньж мэддэг байсан, хэрэг болсноос хойш би хохирогчоос уучлалт гуйсан.“ гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч А.С-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би гэртээ байж байхад Ж.С манай гэрт ирээд, бид хоёр гэрт нь очиж 0.75 литрийн архи уусан. Тухайн үед ямар нэгэн маргаан гараагүй. Намайг таваг дээр тамхины үнс хаясан гээд таваг шидээд, дараа нь миний дээр гарч нүүр лүү цохисон. Тэр үед эхнэр хүүхэд нь салгасан юм. Би гараад гэр рүүгээ харьсан.

Миний духанд 2 газар язарч, Гэмтлийн эмнэлэг дээр очиж 11 оёдол тавиулсан. Уруулын орчимд сорвитой болж, үүдэн 2 шүд эмтэрсэн. Би 21 хоног боолттой байж байгаад оёдол авхуулсан. Одоо хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. Эм тарианы 203.150 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хүзүү толгой өвдөж байгаа тул компьютер томографын шинжилгээ хийлгэхэд 150.000 төгрөг, 21 хоног боолттой байснаас хөдөлмөрийн чадваргүй болсон. Өдрийн 40.000 төгрөгийн орлого олж таксинд явж амьжиргаагаа залгуулдаг байсан.

Мөн би түрээсийн байранд амьдардаг. Тэтгэвэр түрээсэнд таардаг. 22 хоног таксинд явж чадаагүй учир 800.000 төгрөг олох байсан боломж алдагдсан байгаа. Үүдэн 2 шүд суларч хөдөлгөөн орсон. Эмнэлэгт үзүүлэхэд эмчилгээ байхгүй, шүд унана, хиймэл шүд 750.000 төгрөг болно гэж хэлсэн. Сорви арилгуулах гэхэд 2.000.000 төгрөг болж байгаа. Нийт 3.991.150 төгрөг хохиролд нэхэмжилж байгаа. Хохирлоо барагдуулаад авчихвал өөр гомдол саналгүй.“ гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 21100 0000 0887 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч А.С-ын биед үзлэг хийсэн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 03-04 дэх тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.С-ын хохирогчоор өгсөн:

“...2022 оны 6 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчимд би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 13-614 тоотод байх Ж.С-ын гэрт байж байхад түүний эхнэр Хараа нэртэй 0.75 литрийн савлагаатай архи авч ирсэн. Ингээд Ж.С бид хоёр хувааж уусан юм. Архиа ууж сууж байгаад хоолны таваг дээр тамхины үнсээ хийсэн чинь Ж.С намайг “хоолны тавагт үнс хийлээ” гээд тамхины үнсний шилэн саваар духан тус газар нэг удаа цохисон. Тэгээд босож ирээд намайг газар дарж байгаад нүүрэн тус газар болон биеийн бусад хэсэгт цохиод зодоод байсан. Ингэж байхад эхнэр нь дүүгийнхээ хамт намайг салгасан ба би гэрээс нь гарч явсан.

Маргааш нь би гэртээ байж байхад Ж.С эхнэртэйгээ хамт ирээд “Гэмтлийн эмнэлэг явах уу” гэсэн боловч жолоо барих хүнгүй болоод явж чадаагүй. Тэгээд эхнэр нь миний утсыг авчирч өгсөн. Түүнээс хойш уулзаагүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 07-08 дахь тал),

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 8913 дугаартай:

1. А.С-ын биед духны шарх, нүүрний зулгаралт, үүдэн дээд баруун 1, зүүн 1 шүдний цөгцний эмтрэл, баруун гарын эрхий хурууны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь нийтдээ болон тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хэргийн 18-19 дэх тал),

 

4. Хохирогч А.С нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 41-43 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Сын яллагдагчаар өгсөн

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ Алтансүх гэдэг ахтай архи уусан ба удаагүй тэр хүн харилаа гээд явсан. Энэ үед А.С ах гаднаас согтуу орж ирсэн. Манай гэрт архи дууссан байсан учир урд талын Дэлгэрэх нэртэй дэлгүүрт очиж 0.75 литрийн Хараа архи аваад, манай гэрт хувааж уусан юм. А.С ах хоолны таваг дээр тамхины үнсээ хаяад байхаар нь би уурлаад “ахаа, битгий хоолны таваг дээр тамхины үнсээ хаяад бай” гэхэд “энд үнсний сав алга” гээд уурласан.

Тэгээд би үнсний сав энэ байна гээд хажууд байсан үнсний савыг аваад шидэхэд А.С ахын духан тус газар оноод, цус гарсан. Би өмсөж байсан футболкоороо толгойг нь боож өгөөд, эмнэлэг явцгаая гэхэд надад гомдол байхгүй гээд хамт архиа уугаад гараад явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 27-28 дахь тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 31 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 32 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 35 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.С-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ж.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 16-ны орой Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 14-614 тоотод хохирогч А.С-тай “тамхины үнс хоолны таваг дээр хаялаа” гэснээс хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар дух руу тамхины үнсний шилэн саваар, мөн нүүр лүү нь гараараа цохиж зодон биед нь “...духны шарх, нүүрний зулгаралт, үүдэн дээд баруун 1, зүүн 1 шүдний цөгцний эмтрэл, баруун гарын эрхий хурууны шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч А.С-ын биед үзлэг хийсэн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 03-04 дэх тал),

- хохирогч А.С-ын: “...2022 оны 6 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчимд би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 13-614 тоотод байх Ж.С-ын гэрт байж байхад түүний эхнэр Хараа нэртэй 0.75 литрийн савлагаатай архи авч ирсэн. Ингээд Ж.С бид хоёр хувааж уусан юм. Архиа ууж сууж байгаад хоолны таваг дээр тамхины үнсээ хийсэн чинь Ж.С намайг “хоолны тавагт үнс хийлээ” гээд тамхины үнсний шилэн саваар духан тус газар нэг удаа цохисон. Тэгээд босож ирээд намайг газар дарж байгаад нүүрэн тус газар болон биеийн бусад хэсэгт цохиод зодоод байсан. Ингэж байхад эхнэр нь дүүгийнхээ хамт намайг салгасан ба би гэрээс нь гарч явсан.

Маргааш нь би гэртээ байж байхад Ж.С эхнэртэйгээ хамт ирээд “Гэмтлийн эмнэлэг явах уу” гэсэн боловч жолоо барих хүнгүй болоод явж чадаагүй. Тэгээд эхнэр нь миний утсыг авчирч өгсөн. Түүнээс хойш уулзаагүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 07-08 дахь тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 8913 дугаартай:

1. А.С-ын биед духны шарх, нүүрний зулгаралт, үүдэн дээд баруун 1, зүүн 1 шүдний цөгцний эмтрэл, баруун гарын эрхий хурууны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь нийтдээ болон тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хэргийн 18-19 дэх тал),

- хохирогч А.С нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 41-43 дахь тал) болон шүүгдэгч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг мэдүүлэг (хэргийн 27-28 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч А.С-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...духны шарх, нүүрний зулгаралт, үүдэн дээд баруун 1, зүүн 1 шүдний цөгцний эмтрэл, баруун гарын эрхий хурууны шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ж.С түүний нүүр лүү гараараа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ж.С-ын дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Ж.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Ж.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч А.С-ын биед учирсан “...духны шарх, нүүрний зулгаралт, үүдэн дээд баруун 1, зүүн 1 шүдний цөгцний эмтрэл, баруун гарын эрхий хурууны шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч А.С нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Эмчилгээ, эм тарианы зардал болон цаашид гарах эмчилгээний зардал, бусад зардалд нийт 3.991.150 төгрөг нэхэмжилж байна.” хэмээн (хэргийн 41-43 дахь тал) мэдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.  

 

Хохирогчоос бодитой гарсан эмчилгээний зардлын баримтыг хэргийн 41-43 дугаар хавсарган бэхжүүлснийг шүүх нэг бүрчлэн судлахад 353.113 төгрөг болж байх тул хохирогч А.С-ад нөхөн төлөгдөх хохирол, хор уршгийн баримттай гарсан эм тариа худалдан авсан 203.113 төгрөг, КТГ-ын шинжилгээний 150.000 төгрөг, нийт 353.113 төгрөгийн шаардлагыг хангаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч Ж.С-аас 353.113 /гурван зуун тавин гурван мянга нэг зуун арван гурав/ төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн болно.  

 

Харин хохирогчийн нэхэмжилсэн ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй хугацааны олох байсан орлого 880.000 төгрөг, мөн гоо сайхны эмчилгээ хийлгэж сорви арилгуулна гэх зардлын 2.000.000 төгрөг болон шүдний эмчилгээ үйлчилгээ хийлгэхэд гарах зардал гэх 750.000 төгрөгийн шаардлагыг “нотлох баримт хангалтгүй” үндэслэлээр шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч А.С нь дээрх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Ж.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 31 дүгээр талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүх, шүүгдэгч Ж.С-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.С-ад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт Ж.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

                                                           ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ж-ы С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.С-ад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.С нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Ж.С-аас 353.113 /гурван зуун тавин гурван мянга нэг зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч тоотод оршин суух, Б овогт А-ийн С /РД: /-д олгосугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.С-ын гаргасан өвчний учир ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй хугацаанд олох байсан орлого 880.000 төгрөг, гоо сайхны эмчилгээ хийлгэж сорви арилгуулна гэх зардлын 2.000.000 төгрөг, шүдний эмчилгээ үйлчилгээ хийлгэхэд гарах зардлын 750.000 төгрөг тус тус нэхэмжилсэн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь дээрх шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт Ж.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.С-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД