| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2022/0285/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/319 |
| Огноо | 2022-07-25 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Одгэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
-улсын яллагчаар М.Одгэрэл,
-хохирогч Н.Батцэрэн,
-шүүгдэгч О.Ог, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.От холбогдох 2234001840220 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодох мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх О.Ог
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч О.Ог нь согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүрд” нэртэй баарны үүдэнд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Н.Батцэрэнг түлхэж унагаан өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Д.Одонтунгалаг нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Н.Батцэрэн нь: “2022 оны 03 дугаар сарын 03- ний өдөр бааранд төрсөн өдөр тэмдэглэхээр явсан. Тэгээд мөнгөнөөс болоод маргалдаад баарнаас гартал араас эхнэр гарч ирээд намайг араас түлхээд газар унагасан. Тэгээд босож 2 ирэх хооронд манай эхнэр миний баруун талын нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд миний нүднээс цус гарсан. Одоо гайгүй гомдол санал байхгүй” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 22340001840220 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: Шүүгдэгч О.Ог нь согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүрд” нэртэй баарны үүдэнд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Н.Батцэрэнг түлхэж унагаан өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,
-Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8тал/,
-Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 9-11 тал/,
Хохирогч Н.Батцэрэнгийн өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум Хүрд бааранд эхнэр О.Огийн төрсөн өдрийг нөхөж тэмдэглэхээр болоод эхнэрийн найзууд болох Отгоо, Өсөхөө, Цагаанаа гэх хүмүүстэй хамт бид тавуулаа бааранд орж архи пиво ууж сууцгаасан. Тэгээд хүмүүс дайлаад байхаар нь бид хоёр санаа зовоод өөрсдөө мөнгө гаргахаар болоод манай эхнэр найз н.Өсөхөөгийн эгчээс 100.000 төгрөг зээлэхээр болоод би гэрт очоод авсан. Тэгээд би нөгөө 100.000 төгрөгийг нь өсгөх санаатай гар утсаар тоглодог покерт мөнгөө байршуулаад алдчихсан юм. Тэгээд тооцоо хийх болоод би эхнэртээ бүх үнэнээ хэлсэн. Тэгтэл манай эхнэр уурлаад чамайг покер тогло гэж мөнгө зээлж өгөөгүй биз дээ гэж уурласан тэгэхээр нь би явлаа гээд баарнаас гартал араас эхнэр гарч ирээд намайг араас түлхээд газар унагасан. Тэгээд босож ирэх хооронд манай эхнэр миний баруун талын нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд миний нүднээс цус гарсан. Тэгтэл Отгоогийн нөхөр Эрхэмбаяр ирээд намайг өргөж босгосон. Тэгээд миний баруун талын нүд юм харахгүй байсан. Би тухайн үед миний нүд юм харахгүй байна гэдгээ хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ яваад гэртээ очоод цаг харахад 21 цаг өнгөрч байсан. Миний баруун нүд юм харахгүй байсан. Тэгээд эмнэлэг дуудахад намайг хүрээд ир гэж байсан. Тэгээд би өөрөө эмнэлэгт очсон...гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
-Гэрч О.Огийн өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр урьд өдөр нь болсон миний төрсөн өдрийн манай нөхөр Н.Батцэрэн, манай найз болох Өсөхбаяр, Цагаанаа, Отгонтуяа бид тавуулаа Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хүрд нэртэй бааранд орой 18 цагийн үед орж суугаад 3 шил 0.75 граммын архи удаа зэргийг худалдаж аваад сууцгаасан. Тэгээд төрсөн өдөр гээд бүгдээрээ л архиа хувааж уугаад байсан. Тухайн үйл явдалд нөхөр Батцэрэн бид хоёр огт мөнгө гаргаагүй байсан. Тэгээд би нөхөртэйгөө ярилцаад хүмүүс юм авч өгч байхад хоёулаа хэдэн төгрөг гаргахгүй бол болохгүй гээд манай найз Өсөхбаярын эгчээс 100.000 төгрөг зээлэхээр болоод би нөхрийгөө явуулсан. Тэгээд манай нөхөр удалгүй ирээд бид нар архиа уугаад баяраа тэмдэглээд сууцгаасан. Тэгээд тооцоо хийхээр болоод найз Өсөхбаяр нөхөр Батцэрэн хоёр тооцоо хийх гээд тек рүү явсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би яваад очтол Өсөхбаяр Батцэрэнг 3 80.000 төгрөгийг нь хийчих үлдсэнийг нь би хийе гэсэн. Нийт 189.000 төгрөг болсон байсан. Тэгтэл манай нөхөр Батцэрэн би яахаараа тооцоо хийдэг юм бэ гээд гараад явчихсан. Тэгээд би араас нь очоод баарны үүдэнд Батцэрэн бид хоёр уулзаад юу болсон юм бэ яагаад тооцоо хийхгүй гээд байгаа юм бэ гэхэд гар утсаа гаргаж ирээд би покер тоглож байна. Одоохон гэхээр нь би чамайг покер тоглуулах гэж найзынхаа эхнэрээс 100.000 төгрөг зээлээгүй шүү чи яагаад намайг бодсонгүй юм бэ би найзуудаасаа ичиж байна гээд би гомдож уйлсан тэгтэл Батцэрэн өөдөөс чамаас болж би 100.000 төгрөгөө алдчихлаа гээд Батцэрэн баарнаас гараад явчихсан. Тэгтэл миний уур маш их хүрч араас нь араад чи хаачих гээд байгаа юм бэ гээд Батцэрэнг араас нь уурандаа түлхчихсэн чинь Батцэрэн замын боржууранд тээглээд газар уначихсан. Тэгтэл манай найз Отгонтуяа болон түүний нөхөр Эрхмээ ирчихсэн байсан. Манай нөхрийг Эрхэмээ татаад босгосон. Тэгээд Батцэрэн босож ирээд чи муу намайг түлхэж унагаасан гээд миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд Батцэрэнгийн баруун нүднээс нь цус гарч байсан. Тухайн үедээ хөмсөгнөөс нь цус гарч байна л гэж бодсон. Тэгээд манай нөхөр цусаа гоожуулаад гэртээ харилаа гээд яваад өгсөн. Манай найз Отгонтуяа намайг баар руу буцаагаад оруулсан. Тэгээд баарандаа 1 цаг гаруй сууж байгаад баарнаас гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
-Гэрч Н.Өсөхбаярын өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр найз О.Огийн төрсөн өдрийг нөхөж тэмдэглэхээр болоод тухайн өдөр 17 цагийн үед Одонтунгалаг түүний нөхөр Батцэрэн, найз Отгонтуяа түүний нөхөр Эрхэмбаяр, найз Цагаач нарын хамтаар Төв аймгийн Зуунмод сумын Хүрд бааранд орж суусан. Тэгээд нийт нэг шил архи, пиво зэрэг зүйл аваад ширээгээ тойроод сууцгаасан. Тэгээд манай найз Одонтунгалаг надаас мөнгө зээлэхээр болоод би өөрийн эгчээсээ зээлж өгөөд Одонтунгалагийн нөхөр болох Батцэрэнг явуулсан. Тэгээд удалгүй Батцэрэн ч хүрээд ирсэн. Тэгээд баарандаа бид нар авсан архи, пиво уугаад Одонтунгалагийн төрсөн өдрийг нь тэмдэглэсэн. Тэгээд ойролцоогоор 20 цагийн үед тооцоогоо хийхээр болоод Батцэрэнг 100.000 төгрөгийн тооцоо хийчих бусад нь үлдсэн тооцоог бид нар хийе гэж тохирсон. Тэгээд Батцэрэн бид хоёр баарны тек дээр очоод тооцоо хийх гэтэл Батцэрэн тооцоо хийхгүй зогсож байсан. Тэгээд удалгүй Одонтунгалаг яваад ирсэн. Тэр хооронд би 00 орчхоод гараад иртэл ширээн дээр найз Эрхэмбаяр,Отгонтуяа хоёр бас байхгүй байсан. Тэгээд удалгүй Одонтунгалаг гаднаас бааранд ороод ирсэн. Уйлчихсан байсан. Тэгээд Батцэрэн нөгөө 100.000 төгрөгөөр гар утсаараа покер тоглоод алдсан гэж байна гээд уйлаад байсан. Тэгээд би Одонтунгалагийг тайвшруулаад ширээн дээр суулгасан. Араас нь Эрхэмбаяр, Отгонтуяа хоёр орж ирээд Батцэрэн, Одонтунгалаг хоёр гадаа муудалцсан. Одонтунгалаг Батцэрэнг түлхэж унагаасан тэгээд Эрхэмбаяр, Батцэрэнг татаж босгоод Батцэрэнгийн хөмсөг хэсгээс цус гарсан тэгээд Эрхэмбаяр маскаараа цусыг нь арчаад байсан гэж байсан. Батцэрэн бол бааранд эргэж орж ирээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
-Гэрч Б.Эрхэмбаярын өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай эхнэр Отгонтуяа руу Одонтунгалаг залгаад төрсөн өдрөө нөхөж тэмдэглэх гэж байна Хүрд бааранд хүрээд ир гэсэн. Тэгээд манай эхнэр 19 цагийн үед Хүрд баар руу явсан. Тэгээд над руу манай эхнэр 20 цагийн үед утсаар залгаад намайг Хүрд баарнаас ирээд аваач гэхээр нь би хүрд бааран дээр яваад очиход хүрд баарны гадаа манай эхнэр Отгонтуяа, Одонтунгалаг хоёр зогсож байсан. Батцэрэн нэг 4 цэгийн Хаан банкны АТМ-ээс ирж байгаа харагдсан. Тэгээд бүгдээрээ баар руу ороод ширээн дээр суусан. Тухайн ширээн дээр Өсөхбаяр гэх эмэгтэй Цагаач гэх эмэгтэй Батцэрэн, Одонтунгалаг нар тэгээд эхнэр бид хоёр байсан. Тэгээд баарнаас гарахаар болоод тооцоо хийхээр болоод л Өсөхбаяр,Одонтунгалаг, Батцэрэн нар тек рүү явсан. Тэгээд Одонтунгалаг, Батцэрэн хоёрын дунд тооцоо хийх мөнгө байгүй гэсэн хэрүүл болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа эхнэр бид хоёр ширээн дээрээс босоод баарнаас гарах гэтэл баарны үүдэнд Одонтунгалаг Батцэрэн хоёр хоорондоо хэрэлдээд “мөнгө үрлээ чи намайг эвгүй байдалд орууллаа” гээд Одонтунгалаг уйлаад байсан. Эхнэр бид хоёр ч баарнаас гарсан Өсөхбаяр, Цагаач хоёр ширээн дээрээ үлдсэн. Тэгээд баарны хойд талын хоёр давхар шар байшингийн зүүн хойд талын буланд эхнэр бид хоёр тамхи татаад зогсож байтал пит хийсэн хүн газар унах шиг чимээ гарсан. Тэгээд бид хоёр хартал тухайн хоёр давхар шар байшингийн зүүн урд булан хэсэгт Батцэрэн газар уначихсан байсан. Тэгээд би гүйж очоод Батцэрэнг татаад босгоход Батцэрэнгийн баруун нүд нь цус болсон байсан. Би амныхаа маскаар цусыг нь арчсан. Тэгээд Батцэрэн эхнэр рүүгээ дайрсан эхнэр бид хоёр нэг нэгээр нь Батцэрэн Одонтунгалаг хоёрыг салгасан. Тэгээд Батцэрэн гэртээ харилаа гээд цаашаа яваад өгсөн. Тухайн үед нүд гэмтсэн эсэх талаар Батцэрэн юм яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
-Гэрч С.Отгонтуяагийн өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай найз Одонтунгалаг над руу утсаар залгаад орой төрсөн өдөр тэмдэглэнэ Хүрд бааранд 16 цагт ирээрэй гэсэн. Тэгээд би ажил амжихгүй байсаар байгаад нөхөр Эрхэмбаярт хэлээд орой 19 цагийн үед байх би Хүрд бааранд очсон. Тэгээд Одонтунгалаг, Цагаач, Өсөхбаяр гурав сууж байсан. Тэгээд би хамт жаахан сууж байгаад нөхрийгөө ирж ав гэж дуудсан тэгээд манай нөхөр ч удалгүй ирээд бид зургуулаа хамт нэг ширээн дээр байсан нэг шил архи хүн хүний урд талд шилтэй пиво байсан. Намайг анх бааранд ирэхэд Цагаач, Өсөхбаяр, Одонтунгалаг гурав нэг шил архи уусан шинжтэй байсан. Тэгээд орой 20-21 цагийн үед байхаа баарны тооцоо хийхээр Өсөхбаяр, Батцэрэн, Одонтунгалаг гурав тек рүү тооцоо хийхээр явсан. Тэгээд мөнгө хүрэхгүй бололтой Батцэрэн, Одонтунгалаг хоёр маргалдаад байсан. Тэгээд Батцэрэн уурлаад гараад явсан араас нь Одонтунгалаг гарсан. Бид дөрөв ширээн дээрээ сууж байсан. Тэгээд ойролцоогоор 20-30 орчим минутын дараа нөхөр бид хоёр баарнаас гарах үед Одонтунгалаг Батцэрэн хоёр баарны үүдний үүдэнд хэрэлдээд зогсож байсан. Одонтунгалаг уйлж байсан тэгээд нөхөр бид хоёр Хүрд баарны хойд талын 2 давхар шар байшингийн хойд зүүн буланд зогсож байсан. Манай нөхөр тамхи татаад байж байсан. Тэгтэл шар байшингийн урд талд дуу гарсан хүн газар унах чимээ гарсан тэгээд байшингийн урд очтол Батцэрэн газар уначихсан байсан. Нөхөр Эрхэмбаяр, Батцэрэнг татаад босгоход Батцэрэнгийн баруун нүднээ хацрыг нь дагаад цус гарч байсан. Манай нөхөр Батцэрэнгийн цусыг амныхаа маскаар арчаад байсан. Тэгээд Батцэрэн эхнэр рүүгээ дайрсан. Нөхөр Батцэрэнг хориод би Одонтунгалагийн хорьсон Одонтунгалаг уйлаад байсан. Тэгээд Батцэрэн гэр рүүгээ гадуураа куртик өмсөлгүй нимгэн яваад өгсөн. Тэгээд бид гурав баар руу буцаж ороод тэр доороо тарцгаасан. Тэгээд нөхөр бид хоёр гэр рүүгээ харьсан. Маргааш өглөө нь Одонтунгалаг над руу утсаар залгаад “нөхөр бид хоёр хүнээс 100.000 төгрөг зээлээд баарны тооцоо хийх гэтэл манай нөхөр Батцэрэн тухайн мөнгөөр мөрийтэй тоглоом гар утсаараа тоглоод алдсан байсан. Тэрнээс болж бид хоёр 5 муудалцаад би Батцэрэнг уурандаа түлхээд унагаасан тэгтэл нүд нь сохроод гэмтлийн эмнэлэг рүү явчихлаа” гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “...Н.Батцэрэнгийн биед баруун нүдний алимын хагарал, нүдний агуулагдахууны гадагшлалт, шилэнцрийн бүдэгшилт, торлогийн хууралт гэмтэл учирсан, үүний улмаас баруун нүд хараагүй болсон нь тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65% тогтонги алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
-“MED TRAUMA HOSPITAL” дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 31 тал/,
-Шүүгдэгч О.Огийн яллагдагчаар өгсөн “...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбатын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр урьд өдөр нь болсон миний төрсөн өдрийн манай нөхөр Н.Батцэрэн, манай найз болох Өсөхбаяр, Цагаанаа, Отгонтуяа бид тавуулаа Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хүрд нэртэй бааранд орой 18 цагийн үед орж суугаад 3 шил 0.75 граммын архи удаа зэргийг худалдаж аваад сууцгаасан. Тэгээд төрсөн өдөр гээд бүгдээрээ л архиа хувааж уугаад байсан. Тухайн үйл явдалд нөхөр Батцэрэн бид хоёр огт мөнгө гаргаагүй байсан. Тэгээд би нөхөртэйгөө ярилцаад хүмүүс юм авч өгч байхад хоёулаа хэдэн төгрөг гаргахгүй бол болохгүй гээд манай найз Өсөхбаярын эгчээс 100.000 төгрөг зээлэхээр болоод би нөхрийгөө явуулсан. Тэгээд манай нөхөр удалгүй ирээд бид нар архиа уугаад баяраа тэмдэглээд сууцгаасан. Тэгээд тооцоо хийхээр болоод найз Өсөхбаяр нөхөр Батцэрэн хоёр тооцоо хийх гээд тек рүү явсан. Тэгээд манай нөхөр тооцоогоо хийхгүй зогсоод байхаар нь би нөхөр дээрээ очоод нөгөө зээлсэн 100.000 төгрөгөө өгөөч ээ гэхэд манай нөхөр тооцоо хийхгүй текнээс холдоод баарны үүдэнд зогсоод байсан. Тэгээд би нөхөр дээрээ очоод мөнгөө яасан юм бэ гэхэд манай нөхөр тухайн мөнгөөр гар утасны покер тоглоод алдчихлаа гэхээр нь би уурлаад уйлаад чи яасан намайг боддоггүй юм бэ найзуудаасаа ичиж байна гээд би нөхөртэйгөө хэрэлдсэн. Тэгээд манай нөхөр уурлаад хэд хэдэн удаа цохисон тэгээд баарнаас гараад явсан. Би араас нь гараад хаашаа явах гээд байгаа юм бэ гээд уурандаа нуруу хэсэг рүү гараараа цохисон чинь манай нөхөр замын боржурт тээглээд газар уначихсан. Тэгээд босож ирээд над руу дайрсан. Тэгээд манай найз Отгоо, Эрхмээ хоёр хорьж болиулсан. Тэгээд Батцэрэн шууд явлаа гээд гэр рүүгээ яваад өгсөн. Тухайн үед Батцэрэнгийн нүднээс цус гарч байсан. Тухайн цусыг манай найзын нөхөр Эрхэмээ амныхаа маскаар арчаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,
-Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 55-60 тал/,
-Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 62-63 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд 6 заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч О.Ог нь согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүрд” нэртэй баарны үүдэнд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Н.Батцэрэнг түлхэж унаган өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч О.Ог нь хохирогч Н.Батцэрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.
Тухайлбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь шүүгдэгч О.Ог нь хохирогчийг түлхэж унагаан өшиглөсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба материаллаг бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн, төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.
Энэхүү хуулиар бусдын бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь хууль бус шинжтэйг мэдсээр байж уг хууль бус үйлдлээ хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус шинжтэй санаатай үйлдэл, эс үйлдэхүй, учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Түүнчлэн прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч О.Ог болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О.Огийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Одгэрэлээс: “Шүүгдэгч О.Огт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч О.Ог нь 1 нас 7 сартай бага насны хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөн хугацаагаар хойшлуулах саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: “Шүүгдэгч О.Огт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэм буруутай тооцсон учраас 10.000.000 төгрөгөөр торгож өгч торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэх” дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч О.Огийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч О.Огт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цэнгүүнд оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Огт оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Огийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэл эдэлж байгаагүй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “.... гурав хүртэлх насны хүүхэдтэй эх...хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж зааснаар шүүгдэгч О.Ог нь “..1 нас 7 сартай бага насны хүүхэдтэй..” тул шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж өгнө үү “ гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгч О.Огийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч үзэхэд шүүгдэгч О.Ог нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өнөөдрийг хүртэл маргаж мэтгэлцээгүй, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал 1-10 насны 3 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийг ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч О.Огийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Батцэрэнгийн биед хүнд хохирол учирсан байна.
Хохирогч Н.Батцэрэн нь шүүхийн шатанд “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Огаас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2234001840220 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Ог нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2., 36.6., 36.7., 36.8, 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Оийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Огт оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй 9 тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Огт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.От шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2234001840220 дугаартай хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ог нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Огт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА