Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
Хэргийн индекс | 176/2022/0274/Э/223/2022/0053 |
Дугаар | 2022/ШЦТ/322 |
Огноо | 2022-07-27 |
Зүйл хэсэг | 27.10.3., |
Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранчимэг,
-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,
-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хүүхайчин, түүний өмгөөлөгч Ч.Сайнжаргал,
-хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхбат,
-иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Оюунтөгс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
-шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Ц.Нарантуяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ч.Тт холбогдох эрүүгийн 2234000780218 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч кранистийн дохиочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч.Т
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос 134 дэх км шонгийн ойролцоо "Тоёота Марк" маркийн “37-73 ДАР” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 13.1 " Жолооч гүйцэж төрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим. хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдвэл зохино" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан Ц.Мөнхбатын жолоодож явсан "Пажеро" маркийн 82-28 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж 37-73 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Бийн амь нас хохирч, 82-28 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч П.Золжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр, 37-73 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Г.Баасандорж, Ө.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ч.Т нь мэдүүлэхдээ: “2021 оны 12 сарын 29-ний өдөр өмнөх өдөр нь шөнийн ээлжид ажилласан. Талийгаач Б.Б текнээс 60.000 төгрөг алга болсон олох гээд камер шүүж байхад зохион байгуулагч орсон ирсэн. 12 дугаар сарын 30-ны өдөр байгууллагын шинэ жил болох гэж байсан. Тэгээд Г.Баасандолгор, Ө.Баасансүрэн, Б.Бтай хамт үсчин гоо сайханд орчхоод гэж хэлсэн. Би зохион байгуулагчаас түлхүүрийн авч, 3 хохирогчтой хамт явсан. Урд явж байсан портер автомашиныг гүйцэт түрүүлэх гээд гишгэсэн. Тэгээр өөдөөс ирж байсан пажиро маркийн автомашиныг мөргөсөн” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хүүхайчин нь мэдүүлэхдээ: “Талийгаач миний төрсөн дүү юм. Намайг оюутан байх хугацаанд ажил хийж настай аав ээжийг тэжээгдэг байсан. Ажлаасаа буцаж ирэх замд энэ хэрэг гарсан. Энэ хэргээс хойш настай аав, ээж хоёрын дарамт ихсэж, хүнд байна. Манай гэр бүлийн амьдралыг хөмөрсөн. Одоо хохирлоо тодорхой хугацаанд барагдуулах бол би гомдолгүй байна. Сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг, урсгал зардал нийлээд 21.790.000 төгрөгөөс 15.680.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 6.110.000 төгрөг, нийт 26.110.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхбат нь мэдүүлэхдээ: “2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гарсан аваарын талаар шүүгдэгч үнэн зөв тодорхой ярьж байна. Тэр талаар ярихгүй. Эхнэр хүнд гэмтэж, эмчилгээний зардал 2 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан учраас гомдолгүй гэх саналтай хуралд оролцоогүй. Гэхдээ эхнэр эмчилгээнд явж байна. Би 3 хүүтэй. Энэ хүү миний бага хүүтэй адил настай байна. Миний зүгээс сэтгэл санааны хохирол, ажил зогссон зэрэг зардлыг нэхэмжлэхгүй байна. Тээврийн хэрэгслийг үнэлгээ 8 сая төгрөг гаргасан. Гэтэл миний машин зөв талдаа үрүүлтэй учраас завсарт оруулах боломжгүй байна. Иймд зах зээлийн үнэ 20.000.000 төгрөгийг нэхэмжилж, тээврийн хэрэгслийн үнэлгээ 8.890.000 төгрөгийг хасаж, зөрүү болох 11.110.000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Өөр гомдол санал байхгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нь мэдүүлэхдээ: “ Иргэний нэхэмжлэгч хариуцагч Б.Оюунтөгсийг иргэний хариуцагчаар татаагүй юм байна гэж ойлгож байна. Өнөөдөр хохирлыг шүүгдэгчээс гаргуулан гэх тайлбарын хэлж байна. Хохирогч иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхбатыг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан гомдол нь “Чингис реди” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж өгнө үү гэх гомдол нь үндэслэлтэй байна. Учир хэргийн материалд Ч.Т, Г.Баасандолгор, Ө.Баасансүрэн, талийгаач Б.Б нарын тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдсан байна. Хохирогчид 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тухайн байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцох гэж явж байгаад осолд орсон. Зам тээврийн осол бол болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг юм. Шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдал, хохирол төлбөрийн талд өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Хохирогчдод хохирол төлбөрийг эцэг эхээс нь төлсөн байна. Мөрдөн байцаалт прокурорын шатанд хариуцлагагүй хандсан байна. Эдгээр хүмүүс ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд орсон. Хохирол төлбөрийг хариуцвал зохих этгээд “Чингис реди” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах ёстой байсан. Хохирогчийн зүгээс иргэний хариуцагчаар татах хүсэлт гаргасны дагуу Чингис реди” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй байсан. 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зам тээврийн осол, үйлдвэрлэлийн осол болсноос хойш 6 сарын дотор үйлдвэрлэлийг ослын акт үйлдэх боломжтой байсан. Мөн амь хохирогчийн гэр бүлд сарын 700.000 төгрөгийн 36 сарын тэнцэх хэмжээний төгрөгийг олгох боломж байсан. Шүүгдэгч сайн дураараа компанийн өмнөөс нэхэмжлэлийг төлж байна гэж үзэж байна. Бодит хохирлыг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан байна. Харин Б.Оюунтөгс иргэний хариуцагч биш байна. Иргэний хариуцагчаар татах, хохирол төлбөрийг барагдуулах гомдол саналыг гаргаагүй байна. Иймд Б.Оюунтөгсийг иргэний хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна. Мөн иргэний нэхэмжлэгч Б.Оюунтөгс нь Ч.Ттэй ураг төрлийн холбоотой. Өөрийн эзэмшлийн 4773ТӨВ дугаартай марк 2 тээврийн хэрэгсэл дахин сэргээн завсарлах боломжгүй эвдэрсэн боловч хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй гэх мэдүүлгээ мөрдөн байцаалтын шатанд буюу 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн. Ажлын газраас холгүй осол гарсан байдаг. Иймд “Чингис реди” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хохирогчдын хохирол төлбөрийг барагдуулах байсан. Мөн Б.Оюунтөгсийг иргэний хариуцагчаас чөлөөлж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2234000780218 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос 134 дэх км шонгийн ойролцоо "Тоёота Марк" маркийн 37-73 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 13.1 " Жолооч гүйцэж төрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим. хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдвэл зохино" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан Ц.Мөнхбатын жолоодож явсан "Пажеро" маркийн “82-28 УНҮ” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж 37-73 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Бийн амь нас хохирч, “82-28 УНҮ” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч П.Золжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр, 37-73 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Г.Баасандорж, Ө.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт нь дараах:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-
ийн 5 дугаар хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 8-11 дугаар хуудас/,
-Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-20 дугаар хуудас/,
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хүүхайчингийн ... "Би эхээс гурвуулаа айлын дунд хүүхэд байгаа юм, амь хохирогч Б.Б бол миний доодох дүү байгаа юм аав ээж хоёр маань хөдөө байгаа учир энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно. Б.Б маань 2021 оны 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Урьхан зоогийн газраас Лүн сумын төв орох гэж ажлын газрын хүний машинд зорчиж байгаад Улаанбаатараас 134 дэх км-ийн ойролцоо зам тээврийн осолд орж, Ослын улмаас ухаан алдаж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ухаан оролгүй тархи, гэдэсний хавсарсан гэмтэл гэсэн оноштойгоор эмчлэгдэж байгаад нас барсан гэх мэдүүлэгт /1-р хх-ийн 34 дугаар хуудас/,
-2 дахь удаагаа өгсөн ... " талийгаачийг эмнэлэгт үзүүлж байх үеийн зардал болон ажил явдлын үеийн зардал 41,790,000 төгрөг /1-р хх-ийн 241 дүгээр хуудас/,
-Хохирогч Ө.Баасансүрэнгийн "...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн үед Баасандолгор бид хоёр менежерээс маргааш нь буюу 30-ны өдөр болох шинэ жилдээ зориулж Лүн сумын төв ороод үсчин ороод ирье гэж асуугаад менежер зөвшөөрөөд манай дүү Ч.Ттэй бөөнөөрөө яваад эргээд менежерийн марк 2 маркийн цагаан өнгийн машинтай Ч.Т жолоо бариад Банзрагч жолоочийн хажууд суугаад Баасандолгор Ч.Тийн ард суугаад би Урьхан зоогийн газраас Лүн сум руу хөдлөөд гүүрэн дээр явж байснаа хамгийн сүүлд санаж байна. Тэгээд ухаан ороход нэг машины арын суудал дээр Улаанбаатар хотод түгжрэл дунд сэрсэн. Тэгээд ГССҮТ-п хэвтсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36 дугаар хуудас/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 40- 44 дүгээр хуудас/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 28 дугаартай “...Талийгаач Б.Бийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доор цус харвалт, зүүн тал бөмбөлгийн эдийн няцрал, цус харвалт, хажуугийн ховдхолд цусан хураатай, хуйханд цус хуралт, үнхэлцэг хальсны урагдал, цус хуралт, зүрхний булчинд цус хуралт, элэг, чацархайд цус хуралт, бөөрний өөхөн эдэд цус хуралт. /2021.12.29-ны мэс засалд хэвлийн хөндийн цус хуралдалт 200 мл/, эрүүнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь 4-р бүлгийн цустай байна, Талийгаач нь авто осол хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 104-105 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1700 дугаартай “...Ц.Мөнхбатын биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр , нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 115-116 дугаар хуудас/,
-Цогцсонд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 106-112 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1699 дугаартай “...П.Золжаргалын биед баруун атгаал яс, зүүн 1,2,3,4,6-р хавирганы далд хугарал, хоёр нүдний зовхи, баруун өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна, Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 118-119 дүгээр хуудас/,
-“Эм Жэй Жэй ЭМ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06/40 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 125-143 дугаар хуудас/,
-“Эм Жэй Жэй ЭМ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06/38 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 149-166 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаартай “...Ө.Баасансүрэнгийн биед эрүү, ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт. /1-р хх- ийн 168 дугаар хуудас/,
-2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан цагдаагийн ахмад Б.Бат-Очирын “...Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Тоёота марк-2” маркийн “37-73 ДАР” улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрч гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж, ...“Пажеро” маркийн “82-28 УНҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Мөнхбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж.., “...замын болон цаг агаарын нөхцөл байдлыг асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, тогтуун, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ, хашлагагүй, хайсгүй гэсэн байна. Иймд уг зам тээврийн осол болоход зам болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж .., “...Тоёота Марк-2” маркийн “37-73 ДАР” улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрч гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалт зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж ...,”.... хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 172-173 дугаар хуудас/,
-Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 190 дугаартай “...Г.Баасандолгорын биед зүүн талын умдаг ясны дэд доод салаа зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх- ийн 183-184 дүгээр хуудас/,
-Хохирогч Г.Баасандолгорын “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагийн үед Төв аймгийн Лүн сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Урьхан зоогийн газраас Баасансүрэн, Ч.Т, Банзрагч нарын хамт цагаан өнгийн Марк 2 маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй тээврийн хэрэгслийг Ч.Т жолоодоод Лүн сумын төвд үсчин орох зорилгоор хөдөлсөн тэгээд хөдлөхдөө жолоочийн арын суудалд би сууж жолоочийн эсрэг талын зорчигчийн суудалд Банзрагч сууж, түүний арын суудалд Баасансүрэн сууж явсан, миний аарцаг болон нурууны ясандаа гэмтэлтэй гэж гарсан. Ч.Т архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198-199 дугаар хуудас/
-Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхбатын "...Би 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн 82-28 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй эхнэр П.Золжаргалын хамт явж байгаад Төв аймгийн Лүн сумын нутагт зам тээврийн осолд орж тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, гэмтэл авсан болсон хэргийн талаар өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан, өнөөдрийн байдлаар энэ хэрэгтэй холбоотой эмчилгээний зардалд 176,000 төгрөг, тээврийн хэрэгсэлтэй хохиролтой холбоотой 20,744,500 төгрөг нийт 20,920,500 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 223-224 дугаар хуудас/,
-Ц.Мөнхбатын гэрчээр өгсөн мэдүүлэгт ... " 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийнхөө 82-28 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй эхнэр Золжаргалын хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын чиглэлд явж байсан улмаар өдөр 12 цагийн өнгөрч байсан санагдаж байна Төв аймгийн Лүн сум өнгөрөөд Лүн толгойгийн хажуугаар явж байхад өөдөөс Портер маркийн тээврийн хэрэгсэл явж байсан тэгээд тухайн машинтайгаа зөрөх үед гэнэт ардаас нь явж байсан цагаан өнгийн суудлын машин гэнэт эсрэг урсгал сөрж ирээд мөргөсөн улмаар би явж байсан засмал замынхаа баруун гар тал руу шороон хэсэг рүү гараад зогссон харин тэр машин болохоор засмал зам дээр хөдөлгөөнд зогссон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23 дугаар хуудас/
-Хохирогч П.Золжаргалын ... " Би 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутагт зам тээврийн осолд орж улмаар баруун атгаал ясны зүүн 1,2,3,4,6 дугаар хавирганы далд хугарал, мөн хоёр нүдний зовхи, баруун өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл учирсан, өнөөдрийн байдлаар энэ хэрэгтээ холбоотой эмчилгээний зардалд 2,152,157 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг
/1-р хх-ийн 231 дүгээр хуудас/
-Сэжигтэн Ч.Тийн... Би гүйцэж түрүүлэх үйлдлээ хийх явцдаа өөдөөс ирсэн машиныг амжчих болов уу гэсэн боловч амжихгүй, урсгал сөрж мөргөлдөөд осол гаргачихлаа, би өөрийнхөө буруутай үйлдлээс болж осол гаргасан гэдгээ ойлгож байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг болон шүүгдэгч Ч.Тийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос 134 дэх км шонгийн ойролцоо "Тоёота Марк" маркийн 37-73 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 13.1 " Жолооч гүйцэж төрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим. хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдвэл зохино" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан Ц.Мөнхбатын жолоодож явсан "Пажеро" маркийн 82-28 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж 37-73 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Бийн амь нас хохирч, 82-28 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч П.Золжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр, 37-73 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Г.Баасандорж, Ө.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ч.Т нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас зорчигч Б.Бийн амь нас хохирсон, мөн Ц.Мөнхбатын биед хөнгөн, П.Золжаргал, Ө.Баасансүрэн, Г.Баасандорж нарын биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан байна.
Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас 1 хүний хүний амь нас хохирсон, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Шүүгдэгч Ч.Тийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.
Иймд шүүгдэгч Ч.Тийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагчаас: “Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлбөр төлсөн зэрэг байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Нарантуяагаас “Манай үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Урьд нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Мөн хавтаст хэрэгт Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, торгууль оногдуулсан шийтгэврийн баримтууд байдаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан бодит хохирлыг 27.822.457 төгрөгийг төлж барагдуулсан. Хөнгөрүүлэх байр суурь нь улсын яллагчаас 3 жилийн хугацаагаар нэмэгдэл ял, 2 жилийн хугацаагаар хорих ял гэж байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай, Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын хэрэгт хамаарах бөгөөд болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг юм. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах эрхийг оногдуулж өгнө үү. Үйлчлүүлэгч маань дөнгөж 19 нас хүрч байна. Одоогоор ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа боловч 2 дүүгийн хамтаар амьдардаг. Хохирол төлбөрийг эцэг эх нь төлсөн боловч өөрөө ажил хийж төлсөн, 19 настай зэргийг харгалзан үзэж, биечлэн эдлүүлэхгүйгээр залуу нас, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлсөн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагаас “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 259 дүгээр тогтоолоор үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан гүйцэтгэх гүйцэтгэх дүрмийн 1.1-т өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж хариуцна. Ч.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Санаатайгаар гэмт хэргийн хийгээгүй. Гэтэл мөрдөн байцаагч, прокурорын энэ байгууллагаас нэг ч удаа тайлбар аваагүй. Эдгээр хүмүүс Урьхан зоогийн газарт амьдарч байсан. Тэнд үсчин гоо сайхан байхгүй. Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулалттай байгууллага хариуцах ёстой. Хамгийн харамсалтай нь амь хохирогчийн асуудал байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс тус компанид нэг удаа хүсэлт, гомдол гаргаж байгаагүй” гэх дүгнэлтийг,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамаас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд иргэний хариуцагчийг тодорхойлсон. Улсын яллагчийн зүгээс иргэний хариуцагч Б.Оюунтөгсөд ямар нэг хохирлыг барагдуулах үүрэг өгөөгүй учраас иргэний хариуцагч биш байна. Хөдөлмөрийн тухайн хуулийн 4.1.1, 4.1.9, 7.7-т заасны дагуу олон нийтийн арга хэмжээнд оролцох гэж явж байсан. Энэ олон нийтийн арга хэмжээ хамаарна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 125-т ажил олгогч үйлдвэрлэлийн ослын улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Хохирогч нар хохирол шууд учирсан хохирлыг шүүгдэгч төлсөн байна. Миний үйлчлүүлэгчийг иргэний хариуцагчаар чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Ч.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох оршуулга, зан үйлтэй холбоотой хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар 1-д “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Ч.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг дурдаж,
Шүүгдэгч Ч.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Тд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэл эдэлж байгаагүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Шүүгдэгч Ч.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Тийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Б.Бийн амь нас хохирч, Ц.Мөнхбатын эрүүл мэндэд хөнгөн, П.Золжаргал, Г.Баасандорж, Ө.Баасансүрэн нарын эрүүл мэндэд хүндэвтэр учирсан байна.
Хохирогч Г.Баасандолгор, П.Золжаргал, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Оюунтөгс нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хүүхайчин нь сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөгийн оршуулга болон бусад зардалд 41.790.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 5.342.175 төгрөг нь нотлох баримтын шаардлага хангасан байна.
Шүүгдэгч Ч.Т нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хүүхайчинд 15.680.000 төгрөгийг, хохирогч Г.Баасандолгорт 500.000 төгрөгийг, хохирогч Ө.Баасансүрэнд 600.000 төгрөгийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхбатад 8.890.000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Оюунтөгсийн эд хөрөнгөнд 1.628.350 төгрөгийн хохирол учирсанг шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Оюунтөгсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа “ гомдол санал нэхэмжлэх зүйлгүй хохирол төлсөнд тооцоход татгалзах зүйлгүй” гэсэн байх тул иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Оюунтөгсөд төлөх төлбөргүй, хохирогч Ц.Мөнхбат, П.Золжаргал, Г.Баасандорж, Ө.Баасансүрэн нар нь гомдол саналгүй болохыг тус тус дурдаж,.
Энэ гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсонг мөнгөн дүнгээр үнэлэх боломжгүй, сэтгэл санааны хохирол болон бусад зардлын 21.110.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой,
-иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхбат нь машиныг ашиглах боломжгүй, зах зээлийн үнэ болох 11.493.500 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн байх тул үүнтэй холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь тус тус нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2234000780218 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА