| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2021/0043/Э/223/2021/0035 |
| Дугаар | 2022/ШЦТ/325 |
| Огноо | 2022-08-01 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэмбаатар |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
Улсын яллагчаар Г.Эрдэмбаатар,
Гэрч Э.Баасанбат,
Шүүгдэгч Ч.Ш, түүний өмгөөлөгч Т.Ганзориг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Шт холбогдох эрүүгийн 1802004370022 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй , “Оюу толгой” ХХК-д ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг, Хайлаас туул голын гүүрний орчим оршин суух хаягт бүртгэлтэй боловч одоогоор тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Ч.Ш
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Ш нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Баянгол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 8.520.045 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Ч.Ш мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сард Э.Баасанбаттай нөхөн сэргээлтийн гэрээ хийсэн” гэв.
Гэрч Э.Баасанбат нь мэдүүлэхдээ: “2017 онд эхнэртэйгээ хамт 16168 гэх лицензийг худалдаж авсан. Манай талбай дээр өмнө нь олон компани орж ажиллаж байсан болохоор нөхөн сэргээлт хийхгүй удчихсан овлосон шороо байна. Эхнээс нь эмх цэгцтэй нөхөн сэргээлт хийн гэж бодоод Ч.Штай гэрээ хийсэн. Энэ нөхөн сэргээлт болж байвал цаашид хамтарч ажиллана гэх гэрээ хийсэн” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 1802004370022 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: Шүүгдэгч Ч.Ш нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Баянгол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 8.520.045 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 7-16 тал/,
- 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол / 1-р хх-ийн 17 тал/,
- Иргэний нэхэмжлэгч Г.Ган-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... Би Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын байцаагчаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Танай байгууллагаас 2018 оны 11 сарын 27-ны өдөр ирүүлсэн 11/8-5918 дугаартай албан бичгийн дагуу байгууллагаа төлөөлж, хууль ёсны төлөөлөгч би оролцож байна. Төв аймгийн Заамар сумын 3-р баг, Баянгол гэх газарт Ч.Ш нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулсан гэх хэргийг Ч.Ш гэдэг хүн газар ухсан гэж мэдэхгүй байна. Энэ газарт шалгалтаар би 6 дугаар сард очиж байсан. Тэгэхэд үйл ажиллагаа явуулаагүй бэлтгэл ажил хангаж байна гээд Э.Баасанбатын дүү гэх н.Бат-Эрдэнэ байж байсан. Энэ ухагдсан газар бол сумын тусгай хэрэгцээний газар “Бат-Алт” ХХК-аас Э.Баасанбат тусгай зөвшөөрөл шилжүүлж авч байгаа гэдэг боловч албан ёсоор шилжсэн материал байхгүй кемпээ байгуулж бэлтгэсэн байсан. Түүнээс яг энэ газар дээр ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Сумын тусгай хэрэгцээний газар дээр ямар нэгэн ашигт малтмалын уйл ажиллагаа явуулах ёсгүй. Хэрэв үйл ажиллагаа явуулах бол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бичил уурхайн зориулалтаар ашиглахаар тусгай хэрэгцээнээс чөлөөлдөг. “БатАлт” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй газрын талбайн гадна талд Ч.Ш гэх хүний олборлолт хийсэн гэх талбай байна. Тийм учраас энэ ухсан талбай нь ямар нэгэн зөвшөөрөлгүй сумын тусгай хэрэгцээний газар байгаа юм. Ухсан газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгүүлэх шаардлагатай байна...” /1-р хх-ийн 23- 24 тал/
- гэрч Б.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 03 цагт уг уурхайн захирал аав руу яриад шороо зөөгөөд өг, миний улаан Хово эвдэрчихсэн гээд цагийн 30.000 төгрөгөөр тохирсон юм. Уг өдөр 40-50 удаа шороо зөөж, усан бууны доод талд буулгаад байсан. Тэгээд 21 цагийн үед цагдаа ирээд үйл ажиллагааг зогсоосон. Усан буу шөнө 2 цаг орчим ажилласан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 29-30 тал/,
- гэрч Х.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс шороо зөөж байгаад 26, 27-ны өдрүүдэд зогсож 3 байсан. Бусад өдрүүдэд шороо зөөвөрлөсөн. 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн үед гараад шороо зөөх гэсэн чинь цагдаа нар эксковатор дээр ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 31-32/,
- гэрч Э.Баасанбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... Төв аймгийн Заамар сумын Баянгол гэх газарт энхэр н.Эрдэнэсүхийн худалдаж авсан “1668А” тоот лицензийн дагуу уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг. Эхнэр н.Эрдэнэсүх нь 1 ой 8 сартай жаахан хүүхэдтэй тул хүүхдээ харж гэртээ байдаг. Би уурхайн ажлыг хариуцаж хийлгэж байгаа. 7 дугаар сард уурхайн үйл ажиллагаа эхлэхээр гарч бэлтгэл ажил хийгдсэн. 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цагдаагаас уурхай дээр шалгалт ирж шалгах үед Ч.Ш гэдэг хүн хариуцан уулын ажлыг явуулж байсан. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ч.Ш манай эхнэр н.Эрдэнэсүхтэй 27 га талбайн зүүн урд талын 1 га талбайд нөхөн сэргээлт хийж 2018 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болгон хүлээлгэж өгнө гэж гэрээ хийж ажиллаж байсан. Би нүдэн багцаагаар Ч.Шт зааж хүлээлгэн өгсөн. Яг гэрээ нь ямар нэртэй ямар гэрээ байсанг нь санахгүй байна. Ямар ч байсан Ч.Шт 1 га талбай дээр нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж байсан. Манай энхэр бид 2 үйл ажиллагаа явуулаагүй. Ч.Ш нөхөн сэргээлтийн ажил хийж байсан. Цагдаа ирэхэд би байгаагүй Ч.Шын ажилчид байсан байх. Энэ ажиллаж байсан хүмүүс манай ажилчид биш Ч.Ш ажиллуулж байсан хүмүүс. Уурхайг нь манайх гэж ойлгосон болохоор л миний уурхайд ажиллаж байгаа гэж бодсон байх. Энэ асуудал эхнэр бид хоёрт хамаагүй. Хийсэн гэрээ Ч.Шт байгаа. Ч.Ш хариуцна...” гэх /1-р хх-ийн 36-38 тал/,
- гэрч Ү.Эрдэнэсүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би олборлолтын үйл ажиллагаа явуулдаггүй. Харин манай нөхөр Э.Баасанбат уурхай ажиллуулж олборлолт хийх санаатай яваад байгаа. Гэвч техник байхгүйгээс үйл ажиллагаагаа явуулаагүй байх. “Чингэсийн есөн өрлөг” ХХК-аас ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Ч.Штай гэрээ хийсэн, түүнээс нарийн учрыг нь мэдэхгүй. Манай нөхөр хийгээдэх гэхээр нь л хийсэн. Би ер нь уйл ажиллагаанд нь оролцдоггүй. Гэрээ болон “Чингэсийн есөн өрлөг” ХХК-ийн үйл ажиллагааг манай нөхөр мэднэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-44 тал/,
- 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/63 дугаартай “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 50-80 тал/,
- Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 7/7129 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 91 тал/,
- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 06б/7280 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 97-98 тал/,
- 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах” гэрээ / 1-р хх-ийн 146-147 тал/,
- “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан / 1-р хх-ийн 177-196 тал/,
- Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7/4610 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 39-40 тал/,
- Төв аймгийн Заамар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18/06 дугаартай акт / 2-р хх-ийн 59 тал/,
- 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/15 дугаартай “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 65-94 тал/,
-Шинжээч А.Цэнд-Аюушийн мэдүүлэг /2- р хх-ийн 97-99 тал/,
- шүүгдэгч Ч.Шын “...2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Үаамарт байдаг 4 н.Мөнхбат гэдэг залуугаас эксковаторыг өдрийн 800.000 төгрөгөөр амаар ярьж тохиролцоод түрээсэлсэн. Н.Отгондаваа гэдэг хүнээс “20-33” УБЕ дугаартай хово, мөн “64-76 УНР” дугаартай машиныг мөн цагаар түрээсэнд явдаг газраас түрээсээр авч ажиллуулсан. Ямар хүний эзэмшлийнх болохыг мэдэхгүй. Эдгээр 3 техник хэрэгслийг л ажиллуулж байгаад баригдсан. Ашигт малтмалын эрэл хайгуул хийхээр газар шорооны ажил хийж байсан. Түүнээс ямар нэгэн ашигт малтмал олборлоогүй, ашиглалт болон боловсруулалт хийхээр угаалга явуулаагүй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 101-103 тал/,
- “1668А” дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл /2-р хх-ийн 130 тал/,
- иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... “64- 76” УНР улсын дугаартай цагаан өнгийн өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл нь аав бид хоёрын худалдан авсан машин байгаа юм. Гэтэл аав бид хоёр машиныг зээлээр авах болохоор хотын хаягтай хүний нэр дээр авах шаардлагатай болсон юм. Тэгээд машинаа аавын төрсөн дүү болох Алтангэрэлийн Батхуяг гэж хүний нэр дээр аваад “Жи Ди Би Ар” капитал гэх барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан байгаа юм. Одоо бол энэ машин нь тухайн байгууллагын нэр дээр буюу өмч нь болоод явж байгаа. Бид нар гэрээний дагуу мөнгө төлөөд барьцаанаас гаргаж авах юм. А.Батхуяг ахын нэр дээрээс барьцаанд тавьсан байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 137-138 тал/,
- иргэний нэхэмжлэгч Д.Баатарсүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Дээрх “20-33” УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг нь үнэн юм. Гэхдээ миний эхнэр Ж.Бямбажавын төрсөн дүү болох Г.Отгондаваа дүүгийн маань машин байгаа юм. Тухайн үед буюу 2018 оны хавар тэр машиныг худалдан авч байхад Г.Отгондаваа нь хөдөө орон нутгийн хаягтай болохоор хотод байдаг гээд миний нэр дээр худалдан авч байсан. Би бол тэр машин тэргэнд нь оролцоод байдаггүй юм. Дүү Г.Отгондаваа л машинаа наана цаана ажиллуулдаг юм. Би ер нь Г.Отгондаваад машиныг нь шилжүүлж өгөх бодол байгаа. Яагаад гэвэл дүү маань хотод ирээд хотын хаягтай болсон байгаа...” гэх мэдүүлэг /2-р ххийн 161-162 тал/,
- иргэний нэхэмжлэгч П.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Энэ компани нь миний өөрийн үүсгэн байгуулсан барьцаалан зээлдүүлэх уйл ажиллагаа явуулах компани байгаа юм. Тус компанийг 2018 оны 01 дүгээр сарын 29 ний өдөр нэг хүний гишүүнтэйгээр байгуулсан. Компанийн нэр “Жи Ди Би Ар” капитал гэж нэршилтэй байгаа ба байгуулагдсанаас хойш Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хороолол 3 дугаар байрны 01 тоотод үйл ажиллагаа явуулж байсан юм. Одоо бол уйл ажиллагаа явуулахгүй байгаа. 2018 оны 07 дугаар сарын сард манай байгууллага дээр Алтангэрэл овогтой Батхуяг гэж хүн ирээд барьцааны шалгуур үзүүлэлт хангаад 8,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан байна. Гэтэл энэ авсан зээлээ 2019 оны 06 сарын 21-ний өдөр төлж дуусаад гэрээгээ сунгаад тэр өдөр дахин 6.000.000 төгрөгийн зээл авсан байна. Энэ сүүлд авсан зээл нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлж дуусах графиктай байна. Сарын төлөлт нь 639.788 төгрөг байдаг. Энэ машиныг Алтангэрэл овогтой Батхуяг гэж өөрийн эзэмшлийн машинаа барьцаанд тавьсан байгаа. Иймд дээрх тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын нэр дээр албан ёсоор шилжиж ирсэн байгаа. Барьцаанд тавьсан эзэн нь болох А.Батхуяг нь зээлээ төлж дуусаад машинаа чөлөөлж авах гэрээтэй байгаа юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 165-166 тал/,
- иргэний нэхэмжлэгч Э.Баасанбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... “HYUNDAI 3000 LC-7” маркийн эксковатор нь миний эзэмшлийн техник байгаа юм. 2018 оны намар Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байрлах Баянголын аманд Ч.Шын үйл ажиллагаа явуулж байсан газарт өөрийн байсан “HYUNDAI 3000 LC-7” маркийн эксковатораа түрээсэлсэн юм. Тэгтэл ажиллаад удаагүй байхад цагдаагийн байгууллагаас ирээд шалгалт явуулаад тухайн уурхайн үйл ажиллагааг зогсоож, “HYUNDAI 3000 LC-7” маркийн эксковаторын компьютерыг хууран авсан байдаг. Тухайн цаг хугацаанд би өөрөө байхгүй байсан. Би аман гэрээ байгуулаад ажилласан юм тав таван хоногоор нь мөнгийг нь өгөхөөр тохирсон байсан. Ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Миний эзэмшлийн “HYUNDAI 3000 LC-7” маркийн эксковаторыг 100.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг / 3-р ххийн 145-147 тал/,
- Шүүгдэгч Ч.Шын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...Би “Чингисийн есөн өрлөг” ХХК-ийн захирал Ү.Эрдэнэсүхтэй 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байх нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан юм. Харин надтай гэрээ байгуулсан “Чингисийн есөн өрлөг” ХХК нь ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Надад хэлэхдээ “Бат-Алт” ХХК-аас ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл журмын дагуу шилжүүлэн авсан гэж байсныг санаж байна. “Чингисийн есөн өрлөг” ХХК нь энэ талбай гэж зааж өгсөн, тодорхой солбилцлын цэг тавьж, зааж өгөөгүй. Талбай хэтэрсэн эсэхийг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 149-150 тал/,
- Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 8/3211 дугаартай албан бичиг /3-р хх-ийн 152 тал/,
- 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын лиценз шилжүүлэх 01 дугаартай гэрээ / 3-р хх-ийн 128-129 тал/,
- -Иргэний нэхэмжлэгч Э.Эрхэмбаярын “...Дээрх техник буюу HYUNDAI 3000LC-7 маркийн эксковатор нь манай байгууллагын “Прогресскапитал” ББСБ-ын эзэмшлийн техник байгаа юм. Дээрх 06”-68 УН” улсын дугаартай техникийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 70.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байгаа. Иймд дээрх техник хэрэгсэл нь манай байгууллагын хөрөнгө мөн юм. Би “Прогресскапитал” ББСБ-ын зээлийн хэлтсийн захирал ажилтай байгууллагадаа 8 дахь жилдээ ажиллаж байна. Шүүх хуралд сууна. Манай байгууллагаас 70.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа. Дээрх мөнгийг гэрээний дагуу хүүгийн хамт гаргуулж хохирлыг барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 110-11 тал/,
- “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /4-р хх-ийн 125-144 тал/,
- Шүүгдэгч Ч.Шын яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр би бол ажилтан цалин авч ажилладаг хүн байгаа юм. Хэрэгт Э.Баасанбатыг оруулан саналтай байна гэж хэлсэн нь үнэн юм. Тухайн үед өөрийн өмгөөлөгч болох Г.Мөнхбаяртай хоорондоо ярилцаж тохироод шүүх хурал дээр Э.Баасанбатыг хэрэгт оруулах нь зүйтэй гэж үзээд шүүх хурал дээр хэргээ мөрдөн байцаалтын шатанд буцаалгах санаатай байсан. Ер нь бол хэргийг буцаалгах нь гол санаа байсан. Өмнө нь би хэрэгт болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Өмнөх мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг нь үнэн. Харин шүүх хурал бол хэргээ дахин мөрдөн байцаалтад буцаахаар 6 санаатай ийм үйлдэл хэллэг хэлсэн байгаа. Хавтаст хэрэгт техникүүдийг үнэлсэн үнэлгээ нь өндөр тэр үнэлгээг дахин хийлгэх санал хүсэлттэй байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 146-147 тал/,
- Гэрч Э.Баасанбатын “...Би 2018 оны 09 дүгээр сард Төв аймгийн Заамар сумын Баянгол гэх нэртэй газар хайгуул болон нөхөн сэргээлтын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Гэтэл 2018 оны 06 дугаар сард тус аймгийн Заамар сумын Баянгол гэх нэртэй газар №1668 бүхий дугаартай Ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй газрын урд хэсэгт 1 га талбайд нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулахаар Ч.Штай гэрээ хийж ажилласан. Тухайн үед Ч.Шт сольбилцлын цэгийг яг зааж өгөөгүй, овоолсон шороог хотгор газар руу нь хийгээд тэгшилж бай, яг нөхөн сэргээлтын ажиллагаа явуулаад ирэхээр нь цэгийг нь тодорхой зааж өгнө гэж ярилцсан байсан. Гэтэл нөхөн сэргээлт хийхээр гэрээ хийсэн Ч.Ш нь тухайн лицензтэй талбайгаас зүүн тийшээ 20 орчим метр хэтрүүлж нөхөн сэргээлтын ажлыг хийсэн байсан. Ч.Ш нь албан ёсны нөхөн сэргээлтын мэргэжилтнээр нөхөн сэргээлтын ажиллагааг хийж гүйцэтгүүлээгүйн улмаар талбай хэтрүүлж газар ухсан байсан... 2017 онд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт Баянголын ам гэх газар тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулахаар худалдан авсан байсан. Тэрнээс хойш тухайн уурхай дээрээ өөрөө очиж ажиллаж байсан. Тэр хавийн нутгийн иргэд болон тэнд үйл ажиллагаа явуулдаг уурхайн ажилтан нар н.Бааскагийн уурхай гэж нэрлэдэг байсан. Тэгээд манай уурхайг үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгоод Э.Баасанбатын уурхай гэж ойлгосон байх. Би бол дээрх хүмүүсээс ямар нэгэн техник, тээврийн хэрэгсэл түрээсэл ажиллуулсан зүйл байхгүй. Тухайн үед буюу 2018 оны 09 дүгээр сард би өөрөө Улаанбаатар хотод ажилтай байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 149-151 тал/,
- Иргэний нэхэмжлэгч Г.Отгондаваагийн “...Надад БНХАУ-д үйлдвэрлэсэн Хово маркийн ногоон өнгөтэй том оврын өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл байгаа. Тухайн тээврийн хэрэгслээр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хөлсөөр ажиллаж байхад цагдаагийн байгууллагаас ирээд тэр уурхайн үйл ажиллагааг зогсоож байсан. Тэгээд цагдаагийн байгууллага дээр дуудагдаж ирж байсан. Хөлсөөр ажиллаж байсан уурхайн эзнийг нь Ч.Ш гэж залуу ажиллуулж байсан. Тэр үед миний “20-33 УБЕ” улсын дугаартай Хово маркийн машин ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан байсан. Одоо бол энэ машин нь миний өөрийн эзэмшилд байдаг юм. Аль нэг байгууллагын барьцаанд байхгүй байгаа...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 175-176 тал/,
- “Сонгомол хүлэг” ХХК-ийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 107-113 тал/,
- Шүүгдэгч Ч.Шын яллагдагчаар өгсөн “...Би 2018 оны 09 дүгээр сард Э.Баасанбаттай уулзаад нөхөн сэргээлтийг нь хийж өгье, эхний ээлжинд 1 га газарт нөхөн сэргээлт хийе гэж тохиролцсон. Тухайн үед Э.Баасанбатын үйл ажиллагаа явуулж байсан уурхай дээр нөхөн сэргээлт хийхээр эхлүүлсэн юм. Ингээд нөхөн сэргээлтийн ажил эхлүүлээд 1, 2 хонож байхад цагдаагийн алба хаагчид шалгалт явуулаад зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлсэн байна гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм... Э.Баасанбат бид хоёр нэг нутгийн хүмүүс байгаа юм. Э.Баасанбатыг таньдаг болоод 10 гаруй ажил болж байна... Э.Баасанбат энэ хэрэгт ямар ч оролцоо байхгүй. Намайг нөхөн сэргээлтийн ажил эхлүүлж байхад Э.Баасанбат бид хоёрын аль аль нь байгаагүй юм. Тухайн үед миний өмгөөлөгчөөр ажиллаж байсан Г.Мөнхбаяр гэх хүн шүүх хурлаа хойшлуулах 7 юм бол өршөөлийн хуульд орж магадгүй, иймд Э.Баасанбатыг хэрэгт хамааралтай, энэ хэргийг дахин шалгуулъя гэх юм бол хэрэг буцна гэж хэлсэн юм. Ингээд л би худлаа ярьчихсан юм...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 121-122 тал/,
- Иргэний нэхэмжлэгч Э.Баасанбатын “...Би 2017 оны 04 дүгээр сард Төв аймгийн Заамар сумын Баянголын адаг гэх газар “а” лицензтэй уурхайг н.Амгаланбаяр гэх хүнээс худалдаж авсан юм. Ингээд ямар нэг үйл ажиллагаа эхлүүлээгүй, уурхайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх ажил хийх шаардлага гарсан юм. 2018 оны 06 дугаар сард Ч.Штай уулзаж нөхөн сэргээлтийн ажил хийхээр төлөвлөсөн юм. Ингээд 2018 оны 08 дугаар сарын сүүлээр Ч.Ш нь манай уурхайд хүрч ирээд нөхөн сэргээлтийн ажил эхлэхээр боллоо эксковатрыг би өөрөө олохоор болсон, чи надад өөр бусад машин олж өгч тулаарай гэсэн юм. Тухайн үед түрээсээр ажил үйлчилгээ явуулдаг хувь хүмүүстэй уулзаж байгаад хово маркийн 2 машиныг олж өгсөн юм. Би техник олж өгчихөөд хот руу ажлаар явчихсан байсан. Намайг хотод явж байхад 2 хоногийн дараа Ч.Ш нь миний гар утас руу залгаад нөхөн сэргээлт хийж байгаа газар нь орон нутгийн талбай байна, лицензтэй талбайгаас хэтрүүлсэн байна. Цагдаа нар ирээд шалгаж байна гэж хэлсэн юм. Би уул нь өөрийн лицензтэй талбайг зааж өгсөн боловч Ч.Ш нь 20 гаруй метр хэтрүүлээд ухчихсан байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 128 тал/,
- шүүгдэгч Ч.Шын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 153, 214 тал/,
- шүүгдэгч Ч.Шын эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 154 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ч.Ш нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Баянгол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 8.520.045 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт “Ашигт малтмал олборлохоос өөр зорилгоор газрын хэвлийд халдсан эсэх..., эрэл хайгуул хийсэн үү ашиг олсон уу” гэх агуулга бүхий хүсэлт гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд шүүгдэгч Ч.Шыг эрэл хайгуул хийсэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, гэмт хэргийн шинжгүй байна. Харин олборлолт явуулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/63 дугаартай дүгнэлт, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/15 дугаартай дүгнэлт зэргээр нотлогддог болно.
Иймд шүүгдэгч Ч.Шыг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Баянгол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Тэрээр энэхүү тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлосон өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Ч.Ш нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байх тул шүүгдэгч Ч.Шыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Эрдэмбаатараас “...Шүүгдэгч Ч.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ч.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгуулагдаа эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 9 Ч.Шын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнэн дүн болох 137.000.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Шаас гаргуулж улсын орлог болгох саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хурагдсан компьютер нь мөрдөн байцаалтын албаны хүрээлэн буй орчин гэмт хэрэг үйлдэх мөрдөн байцаах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд шүүхийн шитгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус компьютерыг буцаан олгох саналтай. Шүүгдэгч нь цагдаан хоригдсон хоноггүй түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх саналтай байна...” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ганзоригоос: “Эрүүгийн хуулийн 6.5 зааснаар гэмт хэрэг үйлдээд хохирлоо нөхөн төлсөн мөн тухайн нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Нөхцөл байдлыг буруугаар ойлгож андуурсны улмаас дээрх гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх хэд хээн нөхцөл байдал харагдаг. Тээврийн хэрэгслийн үнэлгээ гаргуулах дээр хэд хэдэн анхаарах зүйлс байдаг үүнийг шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзээд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэрч нарын мэдүүлэг байдаг 1 экскаватор 2 ховоо ажиллуулсан уусан буу тэнд байсан боловч ашиглаагүй гэж Э.Баасанбат мөн шүүгдэгч шүүх хуралдааны үед хэлсэн байдаг. Ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулах ёстой боловч ашиглаагүй тээврийн хэрэгслийн үнийн дүнтэй дүйцүүлж үнэлгээ гаргаж байгаа хуульд нийцэхгүй. Зөвхөн ашигласан гэх энэ 1 экскаватор 2 ховоогийн үнийг гаргуулж улсын орлог болгож өгнө хэмээн шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Компьютерын хувьд буцаж тохирсон эзэндээ өгөх нь зүйтэй байх гэх саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 заасан хүндрүүлэх нөхцөл байдал энэ хэрэгт харагдахгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирол нөхөн төлсөн ийм хүнд хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлд заасан энэ өөрөө хөнгөн ангиллын гэмт хэрэг байдаг 6.7 дугаар зүйлийн 1.2 зааснаар 5 жил түүнээс баг хугацаагаар тэнцүүлж үүрэг төлүүлэх эрх хязгаарлах албадлага арга хэмжээ авахаар заасан. Заавал биечлэн эдлүүлэх шаардлагатай юм уу Эрүүгийн хуулийн 24.1 зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж 1 жилээр тэнсэж өгнө үү хэмээн шүүхээс хүсэж байна. Мөн 3 тээврийн хэрэгсэл ашигласан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдог харин бусад тээврийн хэрэгсэл ашигласан талаар тодорхой баримт аваагаагүй. Прокурор бол 7.5 зааснаар бүхэлдээн багтан үнэн дүнг гаргуулах гэж байгаа нь хуульд нийцээгүй байна. Нийгмийн аюулын шинж чанар ярьж байна тухайн хэргийн хохирлоо төлсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж энэхүү ялын хамгийн доод хэмжээ 1 жил хорих 1 жил тэнсэх ял оногдуулж өгнө үү хэмээн шүүхээс хүсэж байна. Шүүгдэгч гэм хэрэг үйлдсэн боловч энэ хэргээс ямар нэгэн ашиг олоогүй байдаг мөн ийм их хэмжээний хохирол төлөх асуудал яригдаж байгаа учир шүүгдэгчийн зөвхөн ашигласан тээврийн хэрэгсэл 1 экскаватор 2 ховогийн үнийн дүнд тэнцэх хэмжээний мөнгө шүүгдэгчээс гаргуулж улсын орлог болгож өгнө үү хэмээн хүсэж байна”... гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Ч.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа байгаль орчинд учруулсан хохирлоо тодорхой хэмжээнд төлж байгаа байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн ерөнхий ангийн 1.3 10 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шудрага ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Шын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ч.Шын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 8.520.045 төгрөгийг хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 5 -1-д “ газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 17.040.090 төгрөгийг нөхөн төлсөн ба нөхөн сэргээлтийн ажлын зардалд нийт 1.175.135 /нэг нэг зуун далан таван мянга нэг зуун гучин тав/ төгрөгийн гаргуулахаар шийдвэрлсэныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Ч.Ш нь экологи эдийн засгийн хохирол нөхөн төлбөр болон нөхөн сэргээлтийн ажлын зардал 1.175.135 /нэг нэг зуун далан таван мянга нэг зуун гучин тав/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлтийг үндэслэн мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5 хоногийн хугацаагаар завсарлуулж хохирлыг бүрэн төлсөн байна. Иймд энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.
Эрүүгийн 1802004370022 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч Ч.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял 11 оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ч.Шын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “64-76 УНР” улсын дугаартай “Jianhuai” маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 30.000.000 /гучин сая/ төгрөгийг, “20-33 УБЕ” улсын дугаартай “Sinotruck-ZZ3257” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөгийг, Хьюндай 3000 LC-7” маркийн эксковаторын үнэлгээ болох 30.000.000 /гучин сая/ төгрөгийг, “XCMG” ковшийн үнэ болох 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг, алт угаах төхөөрөмжийг үнэ болох 20.000.000 /хорин сая / төгрөгийг нийт 137.000.000 / нэг зуун гучин долоо сая/ төгрөгийг тус тус шүүгдэгч Ч.Шаас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэж, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Б.Мөнхбатын эзэмшлийн “Хьюндай 3000 LC-7” маркийн эксковаторын компьютерыг битүүмжилсэн 2018 оны 10 дугар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 101 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, “Хьюндай 3000 LC-7” маркийн эксковаторын компьютерыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Мөнхбатад буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...усан бууг ашиглаагүй, ашигласан гэх 1 эксковатор 2 ховогийн үнийг гаргуулж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Учир нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон гэрч Б.Мөнхбатын “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 03 цагаас хойш ажиллаад 40-50 удаа шороо зөөж усан бууны доод талд авчирч буулгаад байсан... усан буу шөнө 2 цаг орчим ажилласан...” гэх мэдүүлгээр усан бууг ашиглаагүй гэж үндэслэлгүй байна.
Эрүүгийн 1802004370022 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч Ч.Ш нь цагдан хоногдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Шыг тусгай зөвшөөрөлгүйгээр 12 олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Шт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Шт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ш хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Шаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “64-76 УНР” улсын дугаартай “Jianhuai” маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 30.000.000 /гучин сая/ төгрөгийг, “20-33 УБЕ” улсын дугаартай “SinotruckZZ3257” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөгийг, Хьюндай 3000 LC-7” маркийн эксковаторын үнэлгээ болох 30.000.000 /гучин сая/ төгрөгийг, “XCMG” ковшийн үнэ болох 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг, алт угаах төхөөрөмжийг үнэ болох 20.000.000 /хорин сая / төгрөгийг нийт 137.000.000 / нэг зуун гучин долоо сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
6.Эрүүгийн 1802004370022 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Мөнхбатын эзэмшлийн “Хьюндай 3000 LC-7” маркийн эксковаторын компьютерыг битүүмжилсэн 2018 оны 10 дугар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 101 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, “Хьюндай 3000 LC-7” маркийн эксковаторын компьютерыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Мөнхбатад буцаан олгохыг, иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч Ч.Ш нь цагдан хоногдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, 13 тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА