| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2018/00113/И |
| Дугаар | 142 |
| Огноо | 2018-10-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Ш холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Э.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Ш бид 2016 онд танилцаж, үерхэж байгаад хамтран амьдарсан бөгөөд 2016.11.19-нд хүү Б маань төрсөн юм. Э.Ш нь хүүгээ төрсний дараа 5 сар л бидэнтэй хамт амьдарсан юм. Э.Ш нь хүүгээ 5 сартай байхад нэг өдөр гэртээ архи ууж согтуу ирээд намайг архи уулаа, надтай хэрэлдэж, намайг зодсон. Тэгэхэд манай ах маань ирж хүү бид хоёрыг аваад явсан. Тэгээд нэг сарын дараа утсаар манай гэрлүү залгаж манай настай ээжийг маань гичий минь үхэж далд ор гэж харааж загнасан байсан. Ингээд ахиж бид хоорондоо холбоо бариагүй өдийг хүрсэн. Миний бие ийм хүнтэй цаашид хамтран амьдрах хүсэлгүй байгаа тул хүү Б аа өөрийн асрамжид үлдээж, Э.Ш гаас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд Э.Ш гаас хүү Ш.Б т хуулийн дагуу сар бүр хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.Ш шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “О бид хоёр 2016 онд танилцаад үерхэж эхэлсэн. О нь байнга хамт байгаагүй. Ирэн, очин байдаг байсан. Тэгээд 2017 оны 11 сарын 19-ний өдөр Б төрсөн. Хүүгээ төрүүлээд бид хоёр цөөхөн сар хамт амьдарсан. О Хэнтий аймгийн Баянмөнх суманд, би Бор-Өндөр суманд амьдардаг байсан. Ингээд 2016 оны цагаан сараар О ирсэн. Ирээд ахынхаа гэрт 1-2 хоноод манайд ирсэн. Тэгээд дотно харьцаанд орсон. Тэр үед дотно харьцаанд орохдоо хүүхдийн эцэг байх хэмжээнд ороогүй гэж үзэж байна” гэв.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Э.Ш д холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Ш.Б т хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Ш гийн хүсэлтээр шүүгч захирамж гарган Э.Ш нь хүү Ш.Б ын биологийн эцэг мөн эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Гантуяагийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 8378 дугаартай дүгнэлтээр Э.Ш нь Ш.Б ын биологийн эцэг байх боломжгүй гэсэн хариуг ирүүлжээ. /хх-н 34 хуу/
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан, хүүхдээ тэжээн тэтгэхийн тулд тухайн хүүхдийн эцэг, эх байх шаардлага хуулиар тавигдана. Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харьцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэх бөгөөд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр Ш.Б ын төрсөн эцэг нь Э.Ш байх боломжгүй гэсэн тул түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Отгончимэгийн хариуцагч Э.Ш гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгийн дүнгээр тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.606 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР