| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2018/00155/И |
| Дугаар | 153 |
| Огноо | 2018-10-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Капитал банк, Хэнтий салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Г-т холбогдох
“Үндсэн зээл 7.951.462.93 төгрөг, зээлийн хүү 1.315.563.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 322.528.60 төгрөг нийт 9.589.554.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Капитал банк, Хэнтий салбарын эрхлэгч М.Э , хариуцагч Б.Г нар оролцов.
Т О ДО Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Хэнтий салбарын эрхлэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Г нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус банкнаас 2054000243 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 9.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Зээлдэгч Б.Г нь 2016 оны 01 дүгээр сараас эхлэн банктай байгуулсан зээлийн гэрээний хувиараа зөрчиж эхэлсэн бөгөөд зээлийн төлбөрийг хугацаанд төлөөгүйгээс өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл 7.951.462.93 төгрөг, зээлийн хүү 1.188.339.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 297.084.90 төгрөг нийт 9.436.887.45 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлдэгч Б.Г ээс зээлээ хугацаанд нь төлөхийг банкны зүгээс удаа дараа шаардаж байж зарим саруудад хэдэн төгрөг төлүүлдэг бөгөөд 2018 оны 05 дугаар сард 350.000 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй банкийг хохироож байна. Иймээс зээлдэгч Б.Г ээс үндсэн 7.951.462.93 төгрөг, зээлийн хүү 1.315.563.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 322.528.60 нийт 9.589.554.84 төгрөгийн төлбөрийг түүний орлогоос гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 оны 05 дугаар сарын 30-нд Говьсүмбэр аймгийн Капитал банкнаас 9.500.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлийг иргэн Н.Мөнхнаран гэдэг хүнд өгсөн боловч одоо болтол тухайн хүнээ олж төлбөр мөнгөө барагдуулж аваагүй байна. Тухайн үед би жирэмсний амралтаа аваад, ажлаа хийх боломжгүй болж зээлийн хугацаа хэтрүүлэн төлж чадахгүй байсан нь үнэн. Удалгүй ажилдаа орж зээлийг сар бүр 350.000 төгрөгөөр төлж эхэлсэн боловч тухайн мөнгө зээлийн алданги төлөгдөөд үндсэн зээл огт хасагдахгүй байсан. Ингээд Говьсүмбэр аймгийн Капитал банкны захиралд болон төв салбарын Говьсүмбэр аймгийг хариуцсан мэргэжилтэнд зээлийн хугацааг уртасгаж алданги зогсррх хүсэлтээ удаа дараа тавьсан боловч шийдвэрлэх талаар хариу өгөхгүй захирал нь байнга солигдсоор 2018 он гарсан. Ингээд төв Капитал банкны зээлийн эдийн засагчтай холбогдож зээлийн маань үндсэн мөнгөнөөс хасагдахгүй байгаа тул цаашид би сар бүр алданги төлөөд явах боломжгүй байна шүүхэд хандах хүсэлт гаргасан. Нэхэмжилсэн 9.589.554 төгрөгийг төлөх нь үнэн болно. Одоогоор миний бие 523.535 төгөргийн цалинтай нөхөр хоёр хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг. Тухайн зээлийг цалин авдаг Хаан банкнаас зээл аваад өгөх гэсэн боловч зээлийн мэдээллийн санд найдваргүй зээлдэгчээр бүртгэгдсэн гэсэн хариу өгсөн. Нөхөр цалингийн зээлтэй. Иймд 2018 оны 12 сараас эхлэн сар бүр 350.000 төгөргөөр хоёр жилийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. Өөр надад орлогын эх үүсвэр болон бөөнөөр төлөх ямар ч боломж байхүй байна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Капитал банк, Хэнтий салбар нь Б.Г-т холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 9.589.554.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хариуцагч нь Капитал банкны Говьсүмбэр салбараас 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2054000243 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 9.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.60 хувийн хүүтэйгээр зээлсэн болох нь хэрэгт авагдсан Зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Зохигч нь зээлийн үнийн дүн, зээлийн төлөлт, нэхэмжилж байгаа үнийн дүн зэрэг дээр маргаагүй байна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заасан байна. Хариуцагч нь зээлийн гэрээний 5.1.1-т заасан “зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй, зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2018 оны 12 сараас эхлэн 2 жилийн хугацаагаар сунгаж өгөх саналыг нэхэмжлэгч талд тавьсан боловч нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дууссан, манайх энэ төрлийн зээлийг олгохгүй байгаа мөн зээлдэгч нь Бор-Өндөр сумын харьяалалтай тул хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн тайлбарыг гаргаж байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч нарыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр заажээ.
Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 7.951.462.93 төгрөг, зээлийн хүү 1.315.563.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 322.528.60 төгрөг нийт 9.589.554.84 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Т О Г ТО О Х нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР