Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 161

 

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Т холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 1810000 /нэг сая найман зуун арван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад 

                                                                              Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Засаг даргын тамгын газрыг төлөөлж Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн Ц.Т нь "Малчид, мал бүхий иргэдийн хэрэгцээнд шаардлагатай өвсийг авчирч, худалдан борлуулах ажил"-ыг гүйцэтгүүлэхээр Л.Т тэй 2017 оны 11 сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Л.Т  нь ажил гүйцэтгэх гэрээнд заагдсан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн баталгаанд заагдсан хугацаанд төлбөрийг Засаг даргын Тамгын газрын дансанд шилжүүлээгүй байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний хөлс 1810000 / нэг сая найман зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Тунгалагтуяа би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас “хариуцагч Л.Т холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 1810000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор томилж өгнө үү” гэх хүсэлтийн дагуу Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээдээр оролцож байна. Засаг даргын тамгын газрыг төлөөлж Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн Ц.Т нь "Малчид, мал бүхий иргэдийн хэрэгцээнд шаардлагатай өвсийг авчирч, худалдан борлуулах ажил"-ыг гүйцэтгүүлэхээр Л.Т тэй 2017 оны 11 сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Л.Т  нь ажил гүйцэтгэх гэрээнд заагдсан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 1810000 / нэг сая найман зуун арван мянган/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Л.Т  нь 2018 оны 11 сард 1810000 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасан тул татгалзах зүйлгүй” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүхэд гаргасан тайлбартаа: “Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжилсэн    1810000 төгрөгийг хариуцагч Л.Т  нь 2018 оны 11 сард багтааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь Л.Т өөс өөр нэхэмжлэх зүйлгүй болно” гэжээ.

  Хариуцагч Л.Т  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ” Л.Т  миний бие нь Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 09 сарын 24-ний өдрийн 608 тоот нэхэмжлэлтэй танилцлаа. Дээрх нэхэмжлэлд нэхэмжилсэн 1810000 төгрөгийг 2018 оны 11 сардаа багтааж төлж барагдуулах болно. Тус төлбөрийг төлөөгүй шалтгаан нь засаг даргын тамгын газраас бэлнээр авчирч өгөхөөр шаардсанд байгаа болно. Нэхэмжлэлд тусгагдсан 1810000 төгрөгийг дансаар шилжүүлэх бөгөөд тус шилжүүлэх дансыг 11 сардаа багтаан 99030907 дугаарт ирүүлнэ үү. Нэхэмжлэлд шаардсан 1810000 төгрөгийг төлөхөд ямар нэгэн маргаантай зүйл байхгүй болно” гэжээ. 

                                                                                               Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Л.Т өөс ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 1810000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь "Малчид, мал бүхий иргэдийн хэрэгцээнд шаардлагатай өвсийг авчирч, худалдан борлуулах ажил"-ыг гүйцэтгүүлэхээр Л.Т тэй 2017 оны 11 сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Л.Т өөс ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 1810000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Т  нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1810000 төгрөгийг 2018 оны 11 сард төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяа нь нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Т холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 1810000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа нь Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хуульд нийцсэн байна.

Иймд хариуцагч Л.Т  нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1810000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Т холбогдох 1810000 /нэг сая найман зуун арван мянган/ төгрөгийг хариуцагч Л.Т  нь 2018 оны 11 сард төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 1810000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 43910 төгрөгийг тал хувиар бууруулж улсын тэмдэгтийн хураамж 21955  төгрөгийг хариуцагч Л.Т өөс гаргуулж, төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Т  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ