| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
| Хэргийн индекс | 157/2018/00176/И |
| Дугаар | 173 |
| Огноо | 2018-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж, шүүгч Р.Батбаяр, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Нэхэмжлэгч Г.Д
Хариуцагч У.Г
Иргэдийн төлөөлөгч С.Г нарыг оролцуулан нэхэмжлэгч Г.Д ийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Г-д холбогдох “гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1450000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Д миний бие Уламбаярын Ганбаттай 2018 оны 04 сарын 23-ны өдөр малын бэлчээрээс болж маргалдаж, улмаар У.Г миний биед гэмтэл учруулсан. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 сарын 10-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тус шийтгэх тогтоолд "Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай" гэсэн байна. Иймд миний бие Улаанбаатар хот руу эмчилгээнд явахдаа М.П ''Малчнаар ажиллуулах гэрээ" байгуулан малаа маллуулж, 2018 оны 07 сарын 17-ны өдөр хөлсөнд нь 1000000 төгрөг төлсөн. Мөн Улаанбаатар хот руу эмчилгээнд явахдаа хүнээс 1500000 төгрөгийг 15 хувийн хүүтэйгээр зээлж, хүүнд нь 450000 төгрөг төлсөн. У.Г уг төлбөрийг нэхэмжилсэн боловч өдийг хүртэл төлөхгүй байна. Эрүүл мэндийн шалтгааны улмаас би М.Пүрэвбадрахыг малчнаар ажиллуулсан. 1 сарын 400000 төгрөгөөр тохирсон. 2 сар 15 хоног мал малласан. Энэ төлбөрт 1 сая төгрөг төлсөн. Төлбөр төлсөн баримтыг өгсөн. Сафир-Эрдэнэс ХХК-ийн барьцаат зээлийн газраас барьцааны зээлийн гэрээ байгуулж 1500000 төгрөгийг 2018 оны 05 сарын 21-ний өдөр авсан. Зээлийн хүүгийн төлбөрт 2018 оны 07 сарын 30-ны өдөр 450000 төгрөг төлсөн. Төлбөр төлсөн баримтыг өгсөн. Улаанбаатар хотод 10 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Иймд хариуцагч У.Г малчны хөлсөнд төлсөн 1000000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 450000 төгрөг нийт 1450000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч У.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Уламбаярын Ганбат миний бие Г.Д ийн нэхэмжлэлтэй гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 1450000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "миний бие Улаанбаатар хот руу эмчилгээнд явахдаа М.П "Малчнаар ажиллуулах гэрээ" байгуулан малаа маллуулж, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хөлсөнд нь 1000000 төгрөг төлсөн" гэжээ. М.П нь тэдний малчин биш түүний төрсөн эгчийн хүүхэд бөгөөд өөрийнх нь мал Г.Д ийн дээр байдаг болохоор түүний малыг болон өөрийнхөө малыг маллалцаж амьдарч байсан хүн юм. М.П нь энэ хэрэг явдал болохоос өмнө Г.Д ийн дээр малаа маллаж амьдарч байсныг нутгийн иргэд бүгд мэднэ. Үнэхээр миний хийсэн буруутай үйлдлийн улмаас эмчилгээ хийлгэхийн тулд малчин авч малаа маллуулсан бол надад энэ төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Гэтэл өөрийнхөө малыг маллаж хамт амьдарч байсан хүнтэй энэ хэрэг явдалтай холбогдуулан дүр үзүүлсэн гэрээ байгуулж надаас мөнгө авах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Г.Д нь “Улаанбаатар хот руу эмчилгээнд явахдаа хүнээс 1500000 төгрөгийг 15 хувийн хүүтэйгээр зээлж, хүүнд нь 450000 төгрөг төлсөн" гэжээ. Нэхэмжлэлдээ зээлийн хүү төлсөн баримт хавсаргасан байгаа боловч хэнтэй, хэзээ зээлийн гэрээ байгуулж 1500000 төгрөгийг 15 хувийн хүүтэйгээр зээлсэн гэх нотлох баримт байхгүй байгаа тул зээлийн хүүнд төлсөн гэх 450000 төгрөг төлөхийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Би эмчилгээний төлбөрт 3004040 төгрөгийг төлсөн.
Иймд Г.Д ийн нэхэмжлэлтэй гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 1450000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч У.Г гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1450000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч Г.Д нь Улаанбаатар хот руу эмчилгээнд явахдаа М.П ''Малчнаар ажиллуулах гэрээ" байгуулан малаа маллуулж, 2018 оны 07 сарын 17-ны өдөр хөлсөнд нь 1000000 төгрөг төлсөн. Мөн Улаанбаатар хот руу эмчилгээнд явахдаа хүнээс 1500000 төгрөгийг 15 хувийн хүүтэйгээр зээлж, хүүнд нь 450000 төгрөг төлсөн. У.Г уг төлбөрийг нэхэмжилсэн боловч өдийг хүртэл төлөхгүй байгаа тул У.Г малчинд төлсөн 1000000 төгрөг, зээлийн хүү 450000 төгрөг, нийт 1450000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч У.Г нь “М.П нь тэдний малчин биш түүний төрсөн эгчийн хүүхэд бөгөөд өөрийнх нь мал Г.Д ийн дээр байдаг болохоор түүний малыг болон өөрийнхөө малыг маллалцаж амьдарч байсан хүн юм. М.П нь энэ хэрэг явдал болохоос өмнө Г.Д ийн дээр малаа маллаж амьдарч байсныг нутгийн иргэд бүгд мэднэ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбар гаргасан байна.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн тус шүүхийн 2018 оны 07 сарын 10-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор У.Г нь Г.Д ийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулж, ял шийтгүүлсэн, уг шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон болох нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч Г.Д ийн малчин авч ажиллуулсны хөлс 1000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
өдрийн Г.Д ээс М.П малчны хөлс 1000000 төгрөг төлсөн орлогын мэдүүлэг, 2018 оны 05 сарын 15-ны өдрийн “малчнаар ажиллуулах гэрээ” зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул 1 сая төгрөгийг хариуцагч У.Г гаргуулж нэхэмжлэгч Г.Д д олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.Д ийн эмчилгээ хийлгэхээр 1500000 төгрөгийг барьцаалан зээлдэх газраас зээлсэн мөнгөний хүүгийн төлбөр 450000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
өдөр Г.Д ээс зээлийн хүү төлөв гэсэн утгатай 450000 төгрөг төлсөн орлогын мэдүүлэг, 2018 оны 05 сарын 21-ний өдөр “Сафир эрдэнэс” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул 450000 төгрөгийг хариуцагч У.Г гаргуулж нэхэмжлэгч Г.Д д олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлд зааснаар зохигчид нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Хариуцагч У.Г нь “гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 1450000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцэж байх боловч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн хүсэлтийн дагуу гэрчээр мэдүүлэг өгсөн Х.Отгонбаяр, Х.Г нар нь “М.П-ыг Г.Д тэй хамт мал малладаг, М.П нь Г.Д ийн малчин биш” гэх мэдүүлгийг өгсөн боловч Г.Д М.П нар нь 1 сая төгрөгний хөлсөөр мал малласан, гэрээ байгуулсан эсэх талаар мэдүүлэг өгөөгүй байна.
Харин Г.Д нь М.П ''Малчнаар ажиллуулах гэрээ" байгуулсан болох нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдож байна.
М.П нь Г.Д тэй хамт малаа малладаг гэх гэрчүүдийн мэдүүлэг нь М.П нь үнэ төлбөргүй мал малладаг /хөлсөөр ажилладаг/ гэдгийг нотлох баримт биш юм.
Хариуцагч У.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан тайлбарыг гаргасан боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхэд нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Г.Д ийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Ганбатад холбогдох гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1450000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн
81.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.БАЙГАЛЬМАА
ШҮҮГЧИД Р.БАТБАЯР
М.ЭНХМАНДАХ