Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар  2022/ШЦТ/228

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж,
Улсын яллагч: Э.Оргилбат
Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оргилбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Гын Б /РД: А***********/-д холбогдох  эрүүгийн 2212000000241 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Архангай аймгийн Ц суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ц сум Жаст ойл ШТС-д түгээгч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Ц сумын Алтан-О багийн Оны өвөр гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй хэрэг хариуцах чадвартай, Г овгийн Гын Б, /РД:А**********/,


Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Архангай аймгийн Ц сумын Алтан-О багийн Оны өвөр гэх газар байх гэртээ 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 22 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу өөрийн эхнэр Г.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 
                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Эрүүгийн 22120000000241  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

*Хохирогч Г.Бын өгсөн: “...Манайх Архангай аймгийн Ц сумын Алтан-О багийн Оны өвөр гэх газар байдаг юм би нөхөр Г.Бтай гэр бүл болоод 7 жил гаран болж байна бид 3 хүүхэдтэй манай нөхөр 2022 оны 06 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед согтуу орж ирээд унтах гээд хэвтэж байх үед Б нь надад хандан чи ажилгүй жил болгон төрдөг нохойн гөлөг шиг гэж доромжилсон. Тэгэхээр нь би юу гэнээ гээд пүүз аваад шидсэн тэр шидсэн пүүз орны урд нь унасан. Тэгсэн Б босож ирээд намайг барьж толгой руу цохих гээд байхаар нь би тонгойсон чинь миний зүүн талын нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би гүйж гараад хажуу талын айл болох Ч ахынд орсон. Тэгээд өөр зүйл болоогүй. Бид гэрлэлтээ батлуулаагүй байгаа бид дундаасаа 3 хүүхэдтэй тухайн өдөр Б нь их согтоогүй байсан юу ярьж хэлж байгаагаа мэдэж байсан. Намайг жил болгон төрөх юм,  би тэр үед нөхөр Б руу пүүз шидсэн боловч оноогүй. Харин манай нөхөр унтах гэж байсан болохоор Б хөл нүцгэн хөлөөрөө миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Урьд өмнө 04 сард гараараа цохиж зодож байсан би тэр үед нь цагдаагийн байгууллагад хандаагүй өнгөрсөн. Манайх гэр бүлээрээ байсан өөр хүн байгаагүй. Нөхөр би манай 3 хүүхэд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/,

*Хохирогч Г.Бын дахин өгсөн: “...  Би албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. Бид хоёр 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хуримаа хийсэн. Бид хоёрын дундаас 3 хүүхэд гарсан одоо Архангай аймгийн Ц сумын Алтан О багийн нутаг Оны өвөр гэх газар амьдарч байгаа юм. Манай нөхөр нь надтай гэр бүл болсноос хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож цохиж байгаагүй. 2022 оны 04 дүгээр сард манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ надтай хэрүүл маргаан хийж байсан юм. Тэгээд тухайн хэрүүл маргаанд миний түргэн уурласан, буруутай явдал байсан учраас цагдаагийн байгууллагад хандаагүй эвлэрээд учир зүйгээ олсон юм. Өөр бид хоёр хэрүүл маргаан хийгээд байдаггүй юм. Тухайн үед Б намайг зодсон талаар Ч гэх айл мэдсэн гэртээ Ч ах эхнэртэйгээ хамт байдаг юм. Б бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Манай нөхөр намайг эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгүүлсэн. Зүгээр болсон тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/,

*Гэрч С.Чолын өгсөн: “…Тухайн шөнө 22 цагийн үед унтаж байтал манай хажуу айлын Бийн эхнэр Б уйлаад ороод ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад Б нүд рүү өшиглөчихлөө гэсэн. Тэгээд манай эхнэр Ц дагуулаад гараад  явсан. Эхнэр эргээд ганцаараа орж ирээд гэрт нь оруулж өгчихөөд гараад ирлээ. Б согтуу байх шиг орон дээр хэвтэж байна. Хүн байхгүй байна гэж байсан. Нүдээ гараараа дарчихсан гараа авахгүй байгаад байсан. Өөр зүйл анзаарагдаагүй. Өмнө зодож цохидог эсэхийг сайн мэдэхгүй байна. Манайд анх удаа тэгж орсон. Б хааяа архи ууж харагддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/, 

*Г.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр сумын төв рүү хувийн ажлаар ороод буцаад явж байтал замд найз тааралдаад ганц пиво уух гэсэн чинь уух газар олдохгүй байна гэхээр нь манайд очоод уучих гэж хэлсэн тэгээд бид хоёр гэрт ирээд найз Шоовдор хочтой бүтэн нэрийг мэдэхгүй байна 2,5 литрийн пиво гаргаж ирээд хуваагаад ууж байтал манай эхнэр Б гэртээ оройтож ирлээ архи уулаа гээд үглээд уурлаад байсан тэгсэн чинь пиво гүйцэд уугаагүй найз Шоовдор пиво аваад явсан тэгээд би ороо засаад орондоо ороод хэвтэж байсан чинь манай эхнэр уурлаад над руу пүүз аваад шидсэн намайг оноогүй тэгээд бид хоёр хэрүүл хийгээд эхнэр намайг хөнжилтэй хамт татаад орноос буулгахаар нь би уурлаад нүүр хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь гэрээс гараад явсан буцаад ороод ирэх байх гэж бодож байгаад унтчихсан байсан өглөө нь манай эхнэр Ч гэх айлд хонолоо гэж хэлсэн болсон үйл явдал энэ л байна. Энхэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Пиво уулаа гээд үглээд хэрүүл хийгээд байхаар нь би өшиглөсөн юм. Өөр зодож цохисон зүйл байхгүй. Би урд өмнө зодож цохиж байгаагүй 2022 оны 04 дүгээр сард нь би эхнэр бид хоёр хэрүүл хийгээд маргалдаж байсан юм зодож цохисон зүйл байхгүй. Манай хөрш айл Ч ахынх байгаа өөр айл байхгүй. Би эхнэрээ эмэгтэйчүүдийн эмнэлэгт хэвтүүлээд эмчилгээ хийлгүүлсэн, эхнэрээсээ би уучлалт гуйсан бид хоёр сайн дураараа эвлэрсэн би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,

    *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 237 дугаартай дүгнэлт:
1.     Г.Бын биед зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд 
цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.      Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн 
үйлдлээр үүсгэгдэнэ.
3.    Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр 
хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
4.     Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-
ийн 13-14 хуу/,

*Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 хуу/,
    *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 34 хуу/  
     *Нийгмийн даатгалын лавлагаа /хх-ийн 38 хуу/,
     *Оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 39 хуу/,
      *Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 57-58 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 22 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу өөрийн эхнэр Г.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Бид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2212000000241 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 22 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу өөрийн эхнэр Г.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Г.Бын: “...Б босож ирээд намайг барьж толгой руу цохих гээд байхаар нь би тонгойсон чинь миний зүүн талын нүд рүү хөлөөрөө өшиглөсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08, 42-43 хуу/, гэрч С.Чын: “...22 цагийн үед унтаж байтал манай хажуу айлын Бийн эхнэр Б уйлаад ороод ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад Б нүд рүү өшиглөчихлөө гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 237 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оргилбатаас шүүгдэгч Г.Бийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Г.Б нь хохирогч Г.Бын биед зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 237 дугаартай дүгнэлт дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  
  
Иймд шүүгдэгч Г.Бийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 
Хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Г.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж  үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Г.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан шүүгдэгч Г.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

     Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

    Шүүгдэгч Г.Бийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                                       ТОГТООХ нь: 


1.    Шүүгдэгч Г овогт Гын Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялын 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.     Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.     Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ