Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2018/03124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, өөрийн байранд байрлах, РД-2578697, Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 35А байрны 08 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УС75120705, Боржигон овогт Лувсандагвын Өлзийбаярт холбогдох,

хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, 18-р хороо, 35-р байрны 08 тоотод байрлах орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэмүүлэн, хариуцагч Л.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, 18-р хороо, 35-р байрны 08 тоотод байрлах орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-12-01 өдрийн 102/ШЗ2016/05927 захирамжаар Л.Өлзийбаяр, Х.Рина нараас 40 209 575 төгрөгийг гаргуулж, Хас банк ХХК-д олгох, хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл Баянгол дүүрэг, 18-р хороо, 35-р байрны 08 тоотод байрлах орон сууцаар үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг явуулуулж, уг ажиллагааны явцад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож, Хас банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг төлбөр төлөгч хүссэн тул хүсэлтийг нь харгалзаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017-06-13 өдрийн 1/14104 албан бичгээр төлбөр төлөгч Л.Өлзийбаяр, Х.Рина нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, улсын бүртгэлийн Ү-2205035329 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 18-р хороо, 35-р байрны 08 тоотод байрлах орон сууцыг төлбөр авагч Хас банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж, манайх 000574844 дугаартай, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан.

Л.Өлзийбаярын хүсэлтийн дагуу уг үл хөдлөх хөрөнгийг 6 сарын хугацаанд бусдад худалдан борлуулахгүй байх, уг хугацаанд Өлзийбаяр төлбөрөө төлөх, орон сууцыг зөвхөн Л.Өлзийбаярт буцаан худалдахаар тохирсон.

Гэтэл Л.Өлзийбаяр нь тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй, буцаан худалдаж аваагүй, банкны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч шаардлагыг үл биелүүлж, өнөөдрийг хүртэл орон сууцыг эзэмшиж, хууль ёсны өмчлөгчийн эрхийг зөрчиж байна.

Иймд Л.Өлзийбаярын хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, 18-р хороо, 35-р байрны 08 тоотод байрлах орон сууцыг чөлөөлж өгнө үү? гэв.

Хариуцагч тайлбартаа: Миний бие байраа чөлөөлж өгөхийг зөвшөөрөхгүй байна. Байрыг чөлөөлөх хугацааг 3 сараар сунгаж өгнө үү. Энэ 3 сард багтаан төлбөрөө төлөх хүсэлттэй байна. Уг байрыг анх худалдан авахад урьдчилгаа 9,5 сая, 2011-2015 он хүртэл нийт 18 хувийн хүүтэй 33 сая гаруй төгрөгийн төлбөр төлж байсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд би хүүхэд асрах чөлөөтэй байснаар өрхийн орлого багасч, төлбөр төлөх чадваргүй байсан. Одоо бид шаланз машинаар тээврийн ажил эхлүүлсэн тул төлбөрөө төлж барагдуулахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ, итгэмжлэл, шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичиг, төлбөр төлөгчийн хүсэлт, битүүмжилсэн, хураасан хөрөнгийг чөлөөлөх тухай тогтоол, албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай тогтоол, өмчлөх эрхийн гэрчилгээ, шаардах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

           ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-12-01 өдрийн 102/ШШ2016/05927 захирамжаар нэхэмжлэгч Хас банк, хариуцагч Л.Өлзийбаяр, Х.Рина нар зээлийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөгийг 2016-12-25 өдрийн дотор Хас банкинд төлсөн тохиолдолд зээлийн гэрээг цуцлахгүй үргэлжлүүлэх, эс төлбөл зээлийн гэрээг цуцалж, нэхэмжилсэн 40 209 575 төгрөгийг хариуцагч нар төлөх, 40 209 575 төгрөгийг эс төлбөл Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 35-р байрны 08 тоот дахь, улсын бүртгэлийн Ү-2205035329 дугаарт бүртгэлтэй, хариуцагч Л.Өлзийбаярын өмчлөлийн 41,52 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулахаар зохигч эвлэрсэн эвлэрлийг шүүх баталсан байна.

Зээлдэгч нар эвлэрлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ тохирсон хугацаандаа биелүүлээгүй, төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зээлийн гэрээний үүрэг болох 40 209 575 төгрөгийг сайн дураар төлөөгүйгээс төлбөр авагч нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр тогтоож, 117 тоот гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 онд батлагдсан хуулийн дагуу барьцааны хөрөнгийг битүүмжлэх, хураах, албадан дуудлага худалдаагаар худалдах ажиллагаа явуулсан байх боловч төлбөр төлөгч, барьцаалсан орон сууцны өмчлөгч нар орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаас татгалзаж, үүрэгтээ төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан байна.

2017-05-25 өдөр гаргасан төлбөр төлөгчийн хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дах хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар хоорондоо эвлэрсэн гэж үзэж, төлбөр төлөгч нарын үүрэгт барьцаалагдсан орон сууцыг битүүмжилсэн, хураасан, албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон шийдвэрээ цуцалж, орон сууцыг өмчлөх эрхийг төлбөр авагчид шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

Үүрэг ноогдсон хөрөнгө болох орон сууцыг төлбөр төлөгч нар одоог хүртэл эзэмшиж байгаа байх бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохирч, төлбөр төлөгч нарт 2017-12-15 өдрийг хүртэл орон сууцыг эзэмшүүлэх, энэ хүртэл хугацаанд орон сууцыг бусдад худалдахгүй байх үүргийг төлбөр авагч хүлээсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх бөгөөд орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Хас банкинд 2017-06-15 өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагааны дагуу шилжүүлсэн байна.

Хариуцагч нь орон сууцыг 2017-12-15 өдрөөс хойш хэлцлээр тохирсон үндэслэлгүйгээр, хууль бусаар эзэмшиж байгаа байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.