Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/294

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0250

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн п ын газрын хяналтын п  Т.Дэлгэрсайхан,

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн п ын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э  т овогт Г-ийн Ат холбогдох 2218000000018 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

  

Шүүгдэгч биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Э т  овогт Г-ийн А /РД: /................. /, ...........  оны ......  дугаар сарын ........ -ны өдөр ...........   аймгийн ........ суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ..............  газрын ...........-т ...........  ажилтай, ам бүл ...... , ...............-ийн хамт .........  аймгийн ........  сумын ......  дугаар багийн .........-ийн ....  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй /.......... хотын ...... дүүргийн ....  дүгээр хороо ....  дүгээр байрны ...  тоотод оршин суудаг/, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ........  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн.

 

П оос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Г.А нь Дархан-Уул аймгийн .......................  ажиллаж байх хугацаандаа зөрчлийн ..........  дугаартай хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зшаявуулахдаа 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 5 дугаар багийн .......-ийн өрөөнд 11 цаг 40 минутаас 12 цаг 00 минутын хооронд Г.Ч-аас хохирогчоор дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 5 дугаар багийн ...........-ийн өрөөнд 15 цаг 30 минутаас 15 цаг 55 минутын хооронд Ч.Д-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 5 дугаар багийн .....-ийн өрөөнд 16 цаг 40 минутаас 17 цаг 00 минутын хооронд Б.Б гээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

мөн зөрчлийн ..........  дугаартай хэрэгт зөрлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ......... ажиллагаа явуулахдаа 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 5 дугаар багийн ...........-ийн өрөөнд 10 цаг 30 минутаас 11 цаг 00 минутын хооронд Н.Ж-аас хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 5 дугаар багийн ........-ийн өрөөнд 13 цаг 10 минутаас 13 цаг 45 минутын хооронд Г.Г-с гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аын мэдүүлсэн: ...Өмнө 2012 онд ........-аар томилогдож ирсэн. Өмнө нэг удаагийн шийтгэлтэй. Улмаар 2018 онд Хбаар дахин томилогдож ажилласан. 2020 оны 06 дугаар сард зөрчлийн хэрэг үүссэн санагдаж байна. Миний нэртэй адилхан н.А гэдэг байцаагч шалгаж байсан. Миний бие 5 дугаар багийн Хб байсан. Хб ээлжийн амралттай холбоотойгоор тухайн 2 зөрчил над дээр ирсэн. Хэргийн хугацаа дуусахаас өмнө ойролцоогоор 7 орчим хоногийн өмнө аймгийн п ын газрын хяналтын п  К.Нд болон Д.Э нартай уулзсан. Д.Э п  Ааа эзэн холбогдогч нь тогтоогоогүй үндэслэлээр хэрэг хаахаар манай ажлын үзүүлэлт унах гээд байна, өөр шийдэх арга байна уу гэсэн. Би тухайн үед хохирогч нар нь ямар нэгэн гомдол, санал байхгүй юм чинь асуудалгүй шийдэх боломжтой гэж хэлэхэд Д.Э п  шууд юу яриад байгаа юм, би чиглэл өгөхгүй шүү дээ гэж хэлсэн. Тухайн яриа яригдаад дууссан. Хоёр, гурав хоногийн дараа К.Нд п той уулзаж ярилцсан. Эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байгаа хэргийг яах вэ хугацаа нь дууслаа, хэргийг хэрхэн шийдвэрлэх вэ?, нөгөө хоёр хэргийг яах вэ?, ярьснаараа шийдэх үү? гэж хэлэхэд яг тэг гэж хэлээгүй. Нэлээн удаан суусны эцэст хэргээ оруулаад ир, би хянаад өгье гэж хэлсэн. Энэ дээрээс би юу ойлгосон вэ гэвэл миний зөрчлийн хэргийг п  хянах эрхтэй, би хохирогч нараас авсан мэдүүлгийг би өөрсдөөс нь авсан гэж хэлээгүй. Шахалт дарамт гэж хэлэх хэцүү, болзол ч гэх юм уу. Гол нь ажлын үзүүлэлттэй холбоотой гэж хэлсэн юм чинь хяналтын п  юм чинь хэргийг шийдчих юм байна гэсэн үүднээс ярьснаараа оруулж ирсэн. Анхнаасаа би энэ хэргийг шалгаагүй. А гэдэг байцаагч шалгаж байгаад амралттай болоод над дээр энэ хэрэг ирсэн. Таны ярьсантай санал нэг байна. Гэхдээ хэрэгсэхгүй болгосноор надад ашиг нь юу юм. Юу ч байхгүй. Би хэргийг хуулийн дагуу шийдэхэд миний цалингаас хасах уу надад ямар ч муу үр дагавар байхгүй. Би яагаад хэргийн хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө оруулж ирсэн болж таарах вэ? Надад шууд тулгаж хэлээгүй ч гэсэн  ингээд ярьснаараа хийчихвэл асуудалгүй, хэргийн үзүүлэлтэд нь муугаар нөлөөлөхгүй юм байна гэж л бодсон. ...Сидин дээр дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй гэсэн боловч К.Нд гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө өөрөөр мэдүүлэг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл зөрчилд хяналт тавих эрх бүхий албан тушаалтан нь п  мөн. Эрх бүхий албан тушаалтны хувьд п ын байгууллагатай хамтарч ажилладаг. Яагаад тэгж хэлснийг нь мэдмээр байна. Хэргийг п т буцааж өгнө үү гэж хэлмээр байна. ...Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоход дээрх нэр дурдсан албан тушаалтнууд нөлөөлсөн гэж үзэж байгаа. гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000018 дугаартай хэргээс:

 

Зөрчлийн ..........  дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 5 дахь тал, гэрч Г.Чийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74-76 дахь тал/, гэрч Ч.Д ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 78-79 дэх тал/, Зөрчлийн ..........  дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 108-109, 110-169 дэх тал/, гэрч Н.Ж ы мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 172-173 дахь тал/, гэрч Д.Эгийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 217-220 дахь тал/, гэрч К.Ндын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 211-214 тал, 2 дахь хавтаст хэргийн 42-44 дэх тал/, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  01/1211 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал/, яллагдагч Г.Аын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 100, 195-195, 2 дахь хавтаст хэргийн 58-60 дахь тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, п оос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Аын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Г.А нь .................  тасгийн Хб-ийн ажиллаж байх хугацаандаа зөрчлийн ..........  дугаартай хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зшаявуулахдаа Г.Ч-аас хохирогчоор дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, Ч.Д аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл, Б.Б-ээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

мөн зөрчлийн ..........  дугаартай хэрэгт зөрлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зша явуулахдаа Н.Ж аас хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, Г.Г-ээс гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл нь хууль сахиулагч байдаг. Зшш-гч нь тусгай субъект мөн. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд п ууд нөлөөлсөн гэж байгаа боловч мэдүүлгээр нь үгүйсгэгдсэн. П ууд үүрэг даалгавар өгсөн талаар тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэв.

 

Шүүгдэгч Г.А нь ...........-тасгийн Хб-ийн алба хааж байх хугацаандаа буюу 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зөрлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн ..........  дугаартай хэрэгт зшаявуулахдаа 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 5 дугаар багийн ....-ийн өрөөнд Г.Ч-аас хохирогчоор дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 5 дугаар багийн ......-ийн өрөөнд Ч.Д аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 5 дугаар багийн ......-ийн өрөөнд Б.Б-ээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн,

......................- тасгийн Хб, .....-ийн адГ.А нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зөрлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн ..........  дугаартай хэрэгт зшаявуулахдаа 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаар багийн ........ ийн өрөөнд Н.Ж аас хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 5 дугаар багийн .........-ийн өрөөнд Г.Г-ээс гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

 

Гэрч Г.Чийн мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 12-ны өглөө босоод байрныхаа гадаа байрлуулж тавьсан байсан машиндаа суугаад хөдлөх гэтэл тар няр гэж дуугараад машинаасаа буугаад харахад жолоочийн эсрэг талын арын дугуй байхгүй, хулгайд алдсан байсан. Тэгээд ...........-т дуудлага өгч цагдаа нар ирээд зураг дараад үзлэг хийгээд явсан. Би тэр өдөртөө .......... очиж хулгайд алдсан талаараа мэдүүлэг өгсөн. Би дахиж ......... очоогүй, миний машины дугуй олдоогүй. Олдуул надад хэлэхээр байх гэж бодоод хүлээсэн боловч миний машины дугуй өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Би он сар өдрийг нь санахгүй байна 2020 оны 12 дугаар сард манай гэрт нэг цагдаа ирээд “дугуйгаа алдсан Ч эгч мөн үү гээд манай гэрт орж ирээд 2020 оны 12 сар болоод оны эцсийн ажил дүгнэх болж байгаа юм таны гаргасан “дугуй алдсан” хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, хаачих уу? гэж асуусан тэгэхээр нь би өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа дугуй одоо олдоно гэж юу байхав, нэг ч гэсэн хүний ажил бүтэмжтэй байг гэж бодоод хэргийг хаахыг зөвшөөрөөд гарын үсэг зурж өгсөн. Би юун дээр гарын үсэг зурснаа мэдээгүй. Хэрэг хаалаа л гэж нэг цаасан дээр гарын үсэг зуруулаад явсан юм. Тэгтэл энэ оны 05 дугаар сард аймгийн п ын газраас нэг хүн утсаар залгаж дуудаад “та машиныхаа дугуйгаа алдсан уу? юу болсон талаар асуусан” тэгэхээр нь би дээрх болсон явдлын талаар ярьсан. Миний дугуй алдсан хэргийг хаахдаа ..-ийн алба хаагч нар “манай нөхрийг архи уудаг найз нь Б  билүү Б  гэж найзтай гэдэг хүн дугуйг нь аваад явсан байсан” худлаа мэдүүлэг өгүүлсэн мэтээр материал бүрдүүлсэн байсныг мэдсэн юм. ...Би ........-ийн хэсгийн байранд очиж мэдүүлэг өгч үзээгүй. Би машиныхаа дугуйг алдаад цагдаад дуудлага өгдөг өдөртөө ........ийн газрын төв байрны 1 давхарт ирж нэг удаа мэдүүлэг өгч байсан. Өөрөө мэдүүлэг өгч байгаагүй. Уг мэдүүлэгт дурдсан “Би нөхөртэйгөө тухайн үед маргалдаагүй, миний нөхөр надтай машин булаацалдах хүн биш учир нь жолооч биш, машин барьдаггүй, манай нөхөрт Б  гэж найз байдаггүй, манай нөхөр архи уудаггүй, би нөхөртэйгөө маргалдаж манай нөхөр намайг чадах гэж машины дугуй тайлж авсан үйлдэл болоогүй. Энэ мэдүүлэгт намайг хэлсэн мэтээр ингэж худал зүйл бичсэнд гомдолтой байна. Энэ мэдүүлгийн тэмдэглэлд Чинтуяа гэж миний гарын үсэг мөн юм шиг харагдаж байна. 2020 оны 12 дугаар сард манай гэрт ирэхдээ гарын үсэг зуруулах үед би энэ тэмдэглэлд харалгүйгээр гарын үсэг зурчихсан байж магадгүй юм байна...”, “...Манай нөхрөөс авсан мэдүүлгийн тэмдэглэлтэй танилцлаа. Биеийн байцаалт хэсэгт Булган аймагт төрсөн гэж бичсэн байна. Манай нөхөр Эрдэнэт хотод төрсөн гэж ярьдаг. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэж бичсэн худлаа байна. Манай нөхөр Дархан төмөрлөгийн үйлдвэрт 19 дэх жилдээ гагнуурчнаар ажиллаж байна. Мөн операторчин мэргэжилгүй, гагнуурчин мэргэжилтэй хүн. Мөн утасны дугаарыг нь худлаа бичсэн байна. манай нөхрийн утасны дугаар .... . Мөн мэдүүлэгт дурдсан надтай маргалдсан, машины дугуйг өөрөө очиж тайлж авсан, найз Б тэй архи уусан, надтай машин булаацалдсан, гэртээ ирж хоноогүй гэж ярьсан зүйл бүгд худлаа байна. Манай нөхрөөс мэдүүлэг аваагүй байж ийм зүйл болсон мэтээр мэдүүлэг зохиож бичсэн байна...” гэх мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 74-76 дахь тал/,

 

Гэрч Ч.Д ын мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Би тухайн өдрийн 07 цаг 10 минутын үед гэрээсээ гараад Дархан төмөрлөгийн үйлдвэр рүү ажилдаа явсан байсан юм. Тэгтэл манай эхнэр машины дугуй алдагдаад цагдаа нар ирсэн байна гэж хэлж байсан. Дугуй нь олдоогүй. Хэзээ гэдгийг нь санахгүй байна манай гэрт 2 цагдаа орж ирээд дугуй хулгайлсан хүн нь олдохгүй байна хэргийг нь хаачих уу гэж асууж байсан тэгтэл манай эхнэр яах уу гэж надаас асуухаар нь би тэг тэг гээд хэргээ хаахад татгалзах зүйл байхгүй гэж эхнэр хэлээд цагдаа нар манай гэрээс явсан. Ийм л зүйл болсон. Миний биеийн байцаалт болон мэдүүлэгт дурдсан зүйл худал байна. Би .......... газар очиж мэдүүлэг өгөөгүй. Надад Б  гэж найз байхгүй, би эхнэрийнхээ машины дугуйг авсан асуудал байхгүй. .............  чинь ингэж материал бүрдүүлдэг юм уу? би бүүр гайхаж байна. Энэ миний гарын үсэг биш байна. би .......-ийн газар очиж мэдүүлэг өгөөгүй юм чинь юу гэж миний гарын үсэг байх билээ.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  01/1211 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал/,

 

..........  дугаартай зөрчлийн хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хуулбарлан авсан баримтууд /1 дэх хавтаст хэргийн 108-109, 110-169 дэх тал/,

 

Гэрч Н.Ж  мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: ...Тухайн өдрийн орой 20-21 цагийн орчим Дархан сум Өргөө баг 7 дугаар байрны 3 дугаар орцны харалдаа авто машины зогсоол дээр байрлуулан тавьсан .......  улсын дугаартай цагаан өнгийн приус 30 маркийн авто машины жолоочийн хойд талын 17 размерын өвлийн дугуйг хулгайч авсан байсныг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 08 цагийн үед мэдээд .........-ийнбайгууллагад дуудлага өгч шалгуулсан. .........-ийналба хаагч нар ирээд зураг дарж үзлэг хийгээд .........-ийнгазрын 1 давхрын өрөөнд дуудаж надаас мэдүүлэг авсан. Тэр өдрөөс хойш дахиж .........-ийнгазар дуудаж, мэдүүлэг авч уулзаагүй. Харин хэзээ гэдгийг /он сар өдөр/ нь санахгүй байна. Цагаан өнгийн приус 20 машинтай 2 цагдаа манай гэрийн гадаа ирж уулзаад машины чинь дугуй олдохгүй байна, хэргийг чинь хаагдаж байна шүү гэж хэлэхээр нь за ойлголоо наадах чинь одоо олдоно гэж байхгүй байх гэж хэлэхэд зузаан цаас барьчихсан гарын үсгээ зурчих гэж хэлээд нэлээн олон удаа гарын үсэг зуруулсан. Тэр өдрөөс хойш энэ асуудлаас болж .........-ийнгазар ирээгүй байж байтал 2021 оны 11 дүгээр сард П ын байгууллагаас нэг эмэгтэй утсаар залгаж дуудахаар нь очиж уулзахад хэдэн удаа мэдүүлэг өгсөн талаар асуусан би нэг удаа мэдүүлэг өгсөн гэхэд надаас дахин нэг удаа мэдүүлэг авсан гэх тэмдэглэл танилцуулсан. Тэр мэдүүлгийн тэмдэглэлд намайг архи ууж байгаад өөрөө машиныхаа дугуйг хүнд өгч явуулсан мэтээр бичсэн байсан. Тэгээд би тийм зүйл яриагүй, мэдүүлэг өгөөгүй талаараа п  эмэгтэйд хэлж гарын үсэг зурсан. Би 5 дугаар багийн .........-ийн хэсгийн байранд очиж мэдүүлэг өгч байгаагүй. Би .........-ийнбайгууллагад машиныхаа дугуйг хулгайд алдсан өдрөө .........-ийнтөв байрны 1 давхарт ирж мэдүүлэг өгсөн. Түүнээс дахиж өөр хүнд энэ асуудлын талаар мэдүүлэг өгөөгүй. Дээрх танилцуулсан мэдүүлэгт дурдсан Г гэж хүнийг би танихгүй. Надад Г  гэж үеэл байхгүй. Би архи уудаггүй, манай гэрт архины цуглуулаг байхгүй. Би машиныхаа дугуйг хэн нэгэнд тайлж өгч явуулаагүй, хэрэв тийм зүйл болсон бол би юу гэж .........-ийнгазар гомдол гаргах бэ. Энэ мэдүүлэгт дурдсан намайг ярьсан мэтээр бичсэн зүйл бүгд худал байна. Мөн энэ мэдүүлэгт бичсэн гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би .... гэж хүн танихгүй, манай гэрт намайг байхгүй байхад манай гэрт тийм хүн ирээгүй, би гэртээ .... гэж хүнтэй архи ууж байгаагүй. Ер нь яагаад .........-ийнбайгууллагын ажилчид миний танихгүй хүнээс намайг таньдаг мэтээр бүүр манай гэрт очиж архи дарс уусан, намайг тасарсан мэтээр зохион бичлэг шиг зүйл хийж байгаад гайхаж байна. Ийм зүйл огт болоогүй. Энэ худлаа. Би .... гэж хүнтэй уулзаж яагаад ийм зүйлийн талаар яриад байгааг нь асуумаар байна. Нүүрэлдэж мэдүүлэг өгөхөд бэлэн байна. Миний хулгай алдсан дугуй олдоогүй, хулгайч нь олдоогүй гээд хэргийг хаалаа гэж надад энэ хэргийг шалгаж байсан цагдаа хэлсэн. гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 172-173 дахь тал,

 

Гэрч К.Н-ын мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 21, 05 дугаар сарын 20-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Улсын Ерөнхий п оос ирүүлсэн албан даалгавар, чиглэл, мэдээлэл зэргээр Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргийг п  тухай бүр хянаж дүгнэлт хийх талаар заасан байдаг. Ийм шаардлага тавьдаг учраас бид эрх бүхий албан тушаалтнуудад эзэн холбогдогчийг заавал ол гэсэн шаардлагыг тавьдаг. Хяналт тавьж ажилласан .......... , ..........  дугаартай хэргүүдэд нийтийн хэв журам хамгаалах тасгийн Хб, .........-ийнахмад Б.А эхлээд зөрчлийн хэрэг нээж шалгасан. Тэгээд 2020 оны 7 дугаар сар байна уу? 8 дугаар сард адГ.Ат удирдах албан тушаалтны тушаалаар хэргийг шилжүүлсэн байсан. Тухайн хэргийг бол хугацаа сунгах саналтай п т ирүүлэхэд нь уншиж танилцсан. 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 42, 4З дугаартай п ын эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай даалгавар бичсэн байдаг. Энэ даалгаврыг анх шалгаж байсан Б.Ат бичсэн. 2020 оны 10 сарын эхээр санагдаж байна. Г.Ат хэргийн хугацаа дөхөж байна, эзэн холбогдогчоо олж тогтоох талаар ямар ажиллагаа хийж байна вэ? Хэргээ олж илрүүлээрэй гэдэг чиглэлийг өгч байсан. Эрэн сурвалжлах ажиллагаа явуулах талаар дорвитой ажиллагаа хийхгүй байсаар байгаад 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр п ын хяналтад зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж ирүүлсэн байсан. 2 хэрэг нь 2-лаа машины дугуй алдагдсан гэсэн хулгайн хэрэг байсан юм. 1 хэрэг нь 1 гэрчтэй, 1 хэрэг дээр нь 2 гэрчтэй байсан, мөн 2 хэргийн хохирогч нар 2-лаа мэдүүлэг өгсөн байсан. Тухайн хэргүүдийг уншиж танилцахад 2 хэргийн хохирогч нар нь 2-лаа эд зүйлс алдагдаагүй гэсэн мэдүүлэг өгчихсөн, мөн гэрчүүд мэдүүлэг өгчихсөн байсан. Хохирогч нарын гарын үсгүүдийг өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нь харьцуулж харахад зөрүүгүй ижилхэн харагдаж байсан учраас үнэхээр ийм мэдүүлгүүд өгсөн байна гэж дүгнэсэн. Мөн өмнө нь гэрчийн мэдүүлгүүд байгаагүй бөгөөд гэрч нар анх удаа мэдүүлэг өгсөн баримтууд байсан учраас гэрчийн мэдүүлгүүдийг үнэн, худлыг мэдэх боломжгүй байсан. Мөн хэргийн хугацаа нь 2020 оны 11 сарын 14-ний өдөр дуусахаар байхад 2020 оны 11 сарын 10-ны өдөр зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тогтоолоор гаргасан материалуудыг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр п ын хяналтад ирүүлсэн юм. Ингээд хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон гэж үзээгүй юм. Эрх бүхий албан тушаалтнууд буюу Хб нар өдөр болгон л п  дээр хэрэг өгөх, зөвшөөрөл авах байдлаар байнга ирж уулздаг байсан бөгөөд тэр үед нь Г.Ат эзэн холбогдогчоо олж тогтоогоорой гэж хэлж байсан. Г.А нь ер нь бол энэ хэрэг дээр ажиллагаа хийхгүй л яваад байсан юм. Тэрнээс Г.Аыг энэ хэргүүдийг шийдвэрлүүлэх гэж дуудаж уулзаад өөрөө мэдээд шийд гэдэг юм уу тиймэрхүү чиглэл өгч байгаагүй. Ер нь бол эрх бүхий албан тушаалтнуудад өөрсдөө хэргээ шийд, шийдсэний дараа хууль зүйн үндэслэлтэй байна уу гэдгийг л хянах шаардлага тавьдаг. Эрх бүхий албан тушаалтнуудад Зөрчлийн хэрэг бүртгэлтэд удирдах албан тушаалтан буюу Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга мэргэжил аргазүйн удирдлагаар хангаж хэргийн талаар чиглэлийг өгөх ёстой. П ууд хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл өгөх үүрэг байдаггүй. Зөрчлийн шинжгүй үндэслэлээр юм уу, ийм байдлаар шийд гэж чиглэл өгч байгаагүй. Г.А нь ямар учиртай бид хоёрыг ингээд байгааг ойлгохгүй байна. ...Бичлэг дээрх ярьсан эмэгтэй би мөн байна. Г.А миний ....  дугаарын утас руу залгасан билүү би залгасан билүү сайн санахгүй байна. Тухайн үед утсаар ярьсан яриаг бичлэг болгон хадгалсан байна. А надтай утсаар ярьж байхад Э п  манай өрөөнд орж ирээд Г.Атай намайг ярьж дууссаны дараа үргэлжлүүлээд ярьсан тэр бичлэг алга байна. ...Дархан-Уул аймаг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл “0” зогсолт хийсэн. Тухайн үед .........-ийнбайгууллагын эрх бүхий албан тушаалтнуудаас хэрэг материалаа ирүүлэхийг шаардах ямар ч боломжгүй байсан. Улсын Ерөнхий п ын газраас Зөрчлийн талаар гомдол мэдээлэл, хэргийн шийдвэрлэлтийн талаар цахим бүртгэл мэдээллийг 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  19 цагаас өмнө нөхөж бүртгэх талаар цахим хаягаар чиглэл ирүүлсэн. Энэ чиглэлийн дагуу бүх эрх бүхий албан тушаалтнуудтай утсаар холбогдож хугацаа дууссан болон эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрлэсэн зөрчлийн хэргүүдийн талаарх мэдээллийг авч цахим бүртгэлд шивэлт хийсэн. ” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 211-214-р тал, 2 дахь хавтаст хэргийн 42-44 дэх тал/,

 

Гэрч Д.Э-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: Ердийн журмын хэрэг шалгах хугацаа 58 хоног өнгөрч эзэн холбогдогч нь тогтоогдоогүй тохиолдолд хэрэгсэхгүй болгоно. Тусгай журмын хэрэг шалгах хугацаа 148 хоног өнгөрч эзэн холбогдогч нь тогтоогдоогүй тохиолдолд хэрэгсэхгүй болгоно.Хяналт тавьж байгаа п т хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт байхгүй. Ер нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажлыг п  удирддаггүй. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж шийдвэр гаргадаг. Эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй эсэхэд п  хяналт тавьж ажиллаж байна. Эрх бүхий албан тушаалтны хүний эрх зөрчсөн, эд хөрөнгийг хохирол учирсан хэргүүдийг шалгалгүй дарагдуулах, эзэнгүй хэргүүдэд эрэн сурвалжлах ажлыг бодитой явуулж байгаа эсэхэд п  хууль зүйн дүгнэлт хийдэг. Түүнээс п  зөрчлийн хэрэг шалгах явцад эрх бүхий албан тушаалтанд өдөр тутмын мэргэжлийн арга зүйгээр хангах үүрэггүй байдаг. Энэ үүргийг тухайн эрх бүхий албан тушаалтын удирдах албан тушаалтан буюу тасгийн дарга нь өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж мэргэжлийн арга зүйгээр хангаж байх ёстой. Энэ хэрэг дээр хяналт тавьж ажиллаагүй. Дээрх 2 зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтын гаргасан шийдвэрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийн материалтай нь танилцаагүй. Харин хяналтын явцад хяналтын п  К.Н-ыг эзэнгүй үед 1 удаа зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийн хугацаа сунгасан. Тэр үед хэргийн материалтай танилцахад ахмад Б.А-аас адГ.А руу хэргийг шилжүүлсэн байсан. адГ.А нь хэрэгт тодорхой ажиллагаа хийгээгүй байсан бөгөөд зөрчил үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг бодитой зохион байгуулах, алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах талаар Г.Ат амаар чиглэл өгсөн. Г.Ат сунгасан хугацаанд тодорхой ажиллагаа хийх, бодитой ажил зохион байгуулахгүй бол хариуцлага тооцох, шаардлага хүргүүлэх талаар хэлж байсан. Хэргийн материалууд дээр тодорхой ажиллагаа хийгээгүй, мөрдөгчийн тэмдэглэл үйлдсэнээс өөр бодитой эрэн сурвалжлах ажил хийгээгүй байсан. Мөн хэргийн талаар танилцуулахдаа хохирогч гомдол санал байхгүй, алдагдсан гэх машины дугуйгаа хамаатан нь ч бил үү, танил нь ч гэл үү аваад явчихсан байна гэж танилцуулж байсан. Тэгэхээр нь би наад хохирогч чинь энэ хэдэн сарын хугацаанд яагаад хэлж мэдэгддэггүй юм бэ, худал мэдүүлэг өгсөн асуудал болно, наад асуудлаа хуульд заасан журмын дагуу шийдвэрлэ, хэрэг дээр бодит ажил зохион байгуулж эрэн сурвалжлах ажил явуулсан эсэхийг хэрэг п ын хяналтад орж ирсэн үед нь хууль зүйн дүгнэлтийг хийнэ гэж хэлж байсан.  Түүнээс п  тийм шийдвэр гарга гэж чиглэл өгөхгүй гэж Г.Ат би хэлсэн. Миний Г.Атай ярилцсан зүйл дээрх мэдүүлэгт нь дурдагдсан байна. Гэхдээ гол утга санааг гуйвуулж мэдүүлсэн байна. Г.Ат дээрх зөрчлийн 2 хэрэгт хугацаа сунгуулах болон хугацаа дуусах дөхсөн байх үед эрэн сурвалжлах бодитой ажиллагаа хийгээгүй,  эрэн сурвалжилсан гэх мөрдөгчийн тэмдэглэлээс өөр зүйл хийгээгүй байсан тул би Г.Ат ажиллагаа хийгээгүй, эзэн холбогдогч тогтоогоогүй, хэргийг хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тохиолдолд холбогдох хариуцлагын асуудал ярина, өмнө өгсөн даалгавар үүрэг чиглэл биелүүлэхгүй байгаа юм бэ хэлж байсан. Г.А тухайн үед хэрэгт бодитой ажиллагаа хийгээгүй байсан учраас п ын шаардлага авахгүйн тулд дээрх хуурамч нотлох баримт бүрдүүлэх болсон байх гэж бодож байна.  Г.А энэ 2 зөрчлийн хэргийн хугацаа дуусаад 1 сар орчим хугацаа өнгөрсөн байхад хэргийг п т авчирч өгсөн. Би тасгийн даргад нь хэлж байж п т хүргүүлж авсан. Энэ асуудалд шаардлага бичнэ гэхэд Г.А нь би Улаанбаатар хот руу шилжиж байгаа. Та шаардлага битгий бичээч гэж хэлж байсан. Тэгээд би хүн дэвшээд явах гэж бахад нь болъё гэж бодоод шаардлага хүргүүлээгүй. Би хугацаа хэтэрсэн асуудлаас өөр хууль зөрчсөн зүйл байгаа эсэхийг хяналтын п  Ндаас асуухад хохирогч мэдүүлгээрээ алдагдсан эд зүйлээ олсон гэж мэдүүлсэн. Мөн түүнийг гэрчилсэн гэрчийн мэдүүлгүүд байна гэж хэлж байсан. Түүнийг хуурамч нотлох баримт бүрдүүлснийг тухайн үед мэдээгүй. Би дээрх 2 зөрчлийн хэргийн  эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэртэй танилцаагүй. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 217-220 дахь тал/,

 

Яллагдагч Г.Аын гар утсан үзлэг хийсэн тухай ...Дэлгэц дээр Phone, Messages, Gallery, eПатрол  гэх 4 цэс байх ба Gallery цэсийн Camera цэсэнд хадгалагдаж байгаа 1 бичлэг байна. Уг бичлэг нь 3 минут 6 секундын дүрсээр бичлэг хийгдсэн ба Details хэсэгт нэвтрэн үзэхэд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 37 минутад хийгдсэн бичлэг байна. Дээрх бичлэгийг тодруулахад харанхуй /хар өнгийн/ дүрс бичлэг хийгдээгүй эрэгтэй, 2 эмэгтэй хүний харилцан яриа бичигдсэн байна. эмэгтэй: иж бүрэн шалгалт буугаад, эрэгтэй: за, эмэгтэй: тэгээд би намайг өвчтэй байхад тайлбар майлбар бичиж өг гээд байсан тэр хэргийг л Авилгаар шалгуулахаар явуулчихсан байна шдээ, эрэгтэй: Улсын п оос явуулж байгаа юм уу тэ, эмэгтэй: тийм, Улсын п ын газраас, эрэгтэй: өө наад чинь яасан балай юм бэ. Тэр хохирогч нь одоо тэгээд баахан юм ярьчихсан юм байхдаа, эмэгтэй: ай, эрэгтэй: Хохирогч нь баахан юм ярьчихсан юм байхдаа, эмэгтэй: Мэдэхгүй, одоо юу гэж ярьсан юм бол. Би ч мэдэхгүй байна. Өнөөдөр намайг бол тайлбар өгөөрэй. Та шийдсэн юм байна гэж авилгын мөрдөгч нь, эрэгтэй: За, харин манай хэлтсийн дарга чамайг дуудан ирүүлэх хуудсаар дуудуулж байнаа гээд харин тийм юм ярьсан. Би харин гайхаад юу яасан юм болдоо гээд учрыг нь ч олоогүй, ямар ч байсан одоо тэгээд Дархан руу гарч байна. Маргааш өглөө 9 цаг гээд дуудаж байна. Нөгөө өнгөтөөс алдагдсан 2 дугуй гээд нөгөө эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байсан 3 хэрэг байсан шдээ тэ 3 хэргээс, эмэгтэй: Хорин оны хоёр хэрэг байналээ. Ямарч байсан машины дугуй алдагдсан гэсэн юм байналээ, эрэгтэй: Харин тийм, Наадах чинь нөгөө ярьж байгаад шийдсэн хэрэг байна шдээ новш юм аа. Эмэгтэй: Тэгээд Чимэддорж дээр нэг хэрэг байналээ. Тэгээд одоо яаж юу гэж мэдүүлэг авсан юм мэдэхгүй. Эрэгтэй: Тийм үү ямар балай юм бэ наадах чинь, эмэгтэй: тэгээд одоо хохирогч нь юу гэж ярьсан юм юу гэж хэлсэн юм юу гэж мэдүүлэг өгсөн юм байгаан. Есөн шидийн юм яриад л, эрэгтэй: Тийм үү, өө шал дэмий юм байна. Эмэгтэй: Өмнө нь чам руу яриагүй юу. Аль дээрээс хойш шалгаад байсан юм шиг байналээ шдээ. Эрэгтэй: Над руу ерөөсөө яриагүй шдээ. Тэгээд би харин хэлтсийн дарга тийм юм ярихаар нь гайхахгүй юу. Юун тийм юм билээ гээд. Дарханд байж байхдаа нэг асуудал болсон юм биш үү гэхээр нь би одоо тэгээд мэдсэн ч үгүй, мэдэхгүй дарга одоо ямарч байсан дуудсан юм бол очиж уулзчихаад ирье гэлээ. Эмэгтэй: мхн. Эрэгтэй. Тэгээд одоо мэдсэн бол наадхыг чинь шал дэмий тэгж шийдэж байхад тэгээд хөөн хэлэлцэх хугацаагаар нь хэрэгсэхгүй болгодог байж новш юм аа. Эмэгтэй: Мэдэхгүйдээ тийм юм ярьж байна гэж яаж юу гэж мэдүүлсэн авсан юм байгаан. Тэр хүмүүс юу гэсэн юм байгаа юм мэдэх юм алга. Эрэгтэй: Харин тиймээ тэр хүмүүс одоо юу гэсэн  юм болдоо гөлөг юмаа. Уг нь би чинь наадах чинь нөгөө нэг аа гарын үсэг мүсэг .../үгийг нь тэслэн эмэгтэй үг хэлэв/. Эмэгтэй: Гар хөлийн үсгийг нь дуурайж муурайж зурж мурчихсан юм байгаан биш биздээ. Эрэгтэй: Үгүй, үгүй гар хөлийн үсгийг нь дуурайж зурсан юм байхгүй. Яагаав нөгөө нэг /үгийг нь эмэгтэй таслан үг хэлэв/. Эмэгтэй: Өөрсдөө мэдүүлгээ өгсөн юм байгааздээ. Эрэгтэй: Өөрсдөө мэдүүлэг зэдүүлгээ яахав бол нөгөө нэг яриад байсан шдээ Э п  гурвуулангийнх нь яриад байсан яагаад нөгөө хөөн / үг таслан эмэгтэй үг хэлэв/. Эмэгтэй: Ярьсан ч гэждээ чи нэг юм яриад л байсан. Тийм юм байхгүй л гэж хэлсэн шдээ чамд. Эрэгтэй: Харин тийн нөгөө хөөн хэлэлцэх /үг таслан эмэгтэй үг хэлэв/. Эмэгтэй: сүүлд ороод ирсэн байхаар нь би  нэг сэргээх гэснээ 4 хоног дутуу 12 сард орж ирсэн хэрэг байналээ шдээ. 1 сарын, 11 сарын арван хэднээр хэрэгсэхгүй болгосон хэргийг 12 сард манайд оруулж ирсэн байналээ шдээ. Эрэгтэй: Тийм, тийм. Эмэгтэй: Тэгээд нэг сэргээх гэснээ за одоо 4 хоногийн хугацаанд буцаад шал дэмий хэрэгсэхгүй болгосноос хойш гээд орхисон. Эрэгтэй: Харин тийн нөгөө гурвуулангийн ярьж байгаад Э п , п  зааварчилгаа өгөхгүй шдээ. Чинлэл өгөхгүй. Юу яриад байгаа юм. Тэгээд би/эмэгтэй: нг үг хэлсэн нь тодорхой сонсогдохгүй байна/ заза п ын ажлын үзүүлэлт мүзүүлэлт гээд нөгөө бодож байгаад шийдчихсэн нөгөө хэрэг чинь байна л даа, угаасаа гөлөг юм аа гэсэн бичлэг байсныг тэмдэглэлд тусгав. гэх тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

Зөрчлийн хэрэг материал хүлээн авсан бүртгэлийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 23-25/

 

Гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: ...Тасгийн дарга миний бие Хб, эрх бүхий албан тушаалтнуудыг Зөрчлийн хэргийг п т шилжүүлэх тогтоолыг баталдаг. Би .......... , ..........  дугаартай зөрчлийн хэргийн тогтоолтой танилцлаа. Уг тогтоол дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн байна. би баталсан байна. Уг зөрчлийн хэрэг батлахдаа хууль тогтоомжийн дагуу хууль хэрэглэсэн эсэх, үг үсгийн алдаа, хэргийн хугацаа алдсан эсэх, процесс зөрчлийг нягталж шалгаад баталдаг байсан. Уг  хэргийн мэдүүлэгтэй танилцаагүй. Зөрчлийн хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд ямар нэгэн хариуцлагын арга хэмжээ авч байгаагүй. Харин .........-ийналба хаагч гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргийн хүрээнд зөрчлийн хэргүүдийг илрүүл гэж үндсэн зарчимч үүрэг даалгавар өгч ажилладаг. гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 50-52 дахь тал/,

 

.........-ийнгазрын зөрчил шалган шийдвэрлэх ажлын дүн мэдээ /2 дахь хавтаст хэргийн 53-55 дахь тал/,

 

Г.А-ын яллагдагчаар 2022 оны 01 дүгээр сарын 06, 04 дүгээр сарын 27-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Зөрчлийн ..........  дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга .........-ийн....  Н.Б-ийн тогтоолоор шилжүүлснийг хүлээн авсан. Би уг хэргийг хүлээн авч зшаявуулахдаа 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Г.Чаас дахин мэдүүлэг, хохирогчийн нөхөр Ч.Д аас гэрчийн мэдүүлэг, Ч.Д ын найз Б гээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Авсан мэтээр материал бүрдүүлснээ хүлээн зөвшөөрч байна. Зөрчлийн хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болговол шаардлага бичнэ гэж Э п  хэлсэн. Дараа нь хэргийн хугацаа дуусахаас өмнө 10-15 хоногийн өмнө Э, Нанжинканд п  нарыг Э п ын өрөөнд байхад нь би хохирогч нар нь  гомдол саналгүй юм чинь хэрэгсэхгүй болгох үндэслэлээ өөр байдлаар оруулаад ирэх үү гэж цаад санаа нь алдагдсан эд зүйлийг алдаагүй мэтээр болгоод гэж хэлэхэд Э п  п  чиглэл өгөхгүй дээ Ааа гэж донжтой хэлсэн. Тэгээд би хэргийн хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө К.Нанижинханд п той уулзахад эзэнгүй нөгөө хэргээ яасан гэж асуухаар нь би Э п  та хоёрт хэлснээрээ янзлаад ирэх үү гэж асуухад за ч гэж хэлээгүй үгүй ч гэж хэлээгүй бөгөөд мэдэхгүй ээ мэдэхгүй гэж цааргалсан. Тэгэхээр нь би Дархан-Уул аймгийн П ын газрын ахлах п  Э, хяналтын п  Нд нарт дээрх хэргийг хэрхэн шийдвэрлэх талаараа хэлэхэд болохгүй гэж хэлэхгүй байсан болохоор дээрх зөрчлийн хэргүүдэд алдагдсан эд зүйлийг алдагдаагүй мэтээр нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх болсон. Би хэргээ п т шилжүүлсний дараа Н , Э п  нар ямар нэгэн зүйл яриагүй болохоор асуудалгүй болчих юм байна гэж бодсон. Би Э п ын өрөөнд Э, Нд нарт алдагдсан эд зүйлийг алдагдаагүй болгоод янзлаад ирье гэж хэлж байхад хоёулаа сонсож мэдэж байсан. Гэхдээ дээрх зөрчлийн хэрэгт хохирогч Г.Чаас дахин мэдүүлэг, Ч.Д , Б.Б нарын гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэнийг мэдээгүй байх. Би хэлээгүй. Ерөнхий агуулгаар нь буюу алдагдсан эд зүйлийг алдагдаагүй болгож п т шилжүүлснийг мэдэж байсан. ...Зөрчлийн ..........  дугаартай хэрэгт зшаявуулахдаа 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Н.Ж аас дахин мэдүүлэг, 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Г.Г-ээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг аваагүй байж авсан мэтээр материал бүрдүүлснээ хүлээн зөвшөөрч байна. ...Намайг энэ гэмт хэргийг үйлдэхэд хүргэсэн шалтгаан нөхцөл нь болсон буюу ахлах п  Э, хяналтын п  Нд нарт гурвуулангийнхаа ярьж байгаад шийдсэн хэрэг асуудал болсон байна гэж хэлж өөрсдөөр нь хэлүүлж баримтжуулах гэж бичлэг хийсэн юм. Зүгээр хөөн хэлэлцэх хугацаагаар нь хэрэгсэхгүй болгох гэж байсан хэргийг п ын ажлын үзүүлэлт энэ тэр гэж хүнээр ийм юм хийлгэчхээ өөрсдөө өнөөдөр ажил төрөлтэйгөө үлдээд би ажил төрөлгүй болох гэж байгаа нь асуудал болоод байна. Зөрчлийн  хэргийг ажиллагаанд нь п оос татаж авч хянаад даалгавар бичээд хэргээ илрүүл илрүүлэхгүй бол шаардлага бичнэ гэж дарамталдаг байсан. Гэхдээ би п ын шаардлага авч байгаагүй. .......... , ..........  дугаартай зөрчлийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаах боломжтой байсан.  Гэтэл Д.Э п  жилийн эцэс болж байна ямар нэгэн аргаар шийдвэрлэх гарц гаргалгаа юу байна гэж хэлэхээр нь би асуудалгүй болно шдээ хохирогч нар нь гомдол саналгүй болчихсон байгаа гэж хэлсэн. Тэгэхэд Д.Э п  п  чиглэл өгөхгүй шдээ гэж инээгээд биеийн хэлэмж байгаа байдлаар зөвшөөрсөн үйлдэл гаргасан. Тэгээд ч угаасаа п  амаараа шууд тийм үүрэг өгч болохгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгээд би дээрх үйлдлийг хийсэн.гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 100, 195-195, 2 дахь хавтаст хэргийн 58-60 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Аыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг нь хууль сахиулагч, өмгөөлөгч, п , шүүгч, нотлох баримтыг хадгалах үүрэг бүхий албан хаагч, ажилтан үйлдсэн байхыг шаарддаг тусгай  субьекттэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Г.А нь .................- тасгийн Хбийн алба хааж байх хугацаандаа зша-ны явцад гэрч, хохирогчийн мэдүүлэг буюу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үйлдэл нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Г.Аыг нотлох баримт хуурамчаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А нь “...Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, гэмт хэрэг үйлдэхэд п  Э, Нд нар нөлөөлсөн асуудлыг эцэслэн шалгуулах хүсэлтэй байна...” гэж маргаж мэтгэлцсэнийг үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь энэ хэрэгт шалгавал зохих зүйлийг бүрэн шалгасан, нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас бодит хохирол хор уршиг учраагүй тул шүүгдэгчээс гаргуулах  хохиролгүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад биеэ зөв авч явсан болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, хохирол, хор уршгийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  1 ширхэг сидиг хэрэгт хадгалах саналтай, шүүхийн шийдвэр гарах хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх саналтай байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Г.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Г.А нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй боловч уг ялаа эдэлсэн байх тул түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

 Шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгааг харгалзан торгох ял шийтгэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхээс шүүгдэгч Г.Ат ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э т овогт Г-ийн А-ыг нотлох баримт хуурамчаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн Г.Ат оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны п  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР