Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар    2022/ШЦТ/242

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж,
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: А.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Агийн Т, /РД:А********/-т холбогдох эрүүгийн 2212000000262 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 

    Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Ө суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Ө сумын Я багийн Дэрстэй ганц толгой гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд тус аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн, Д овогт Агийн Т, /РД:А****/ 
  
                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Т нь Архангай аймгийн Ө сумын Хөшөөт багийн нутаг Орхон голын гүүрний урд байх хүнсний дэлгүүрийн үүдэнд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэн Н.Бтэй “архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар суга цээж орчим нь өшиглөж, баруун уушги авчилт бүхий амь биед аюултай эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
         Эрүүгийн 2212000000262  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Н.Бийн өгсөн:...2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би өөрийнхөө мотоцикльтой Ө сумын төв орж бензин авах ажлаар ганцаараа 12 цагийн үед орж ирээд ажлаа амжуулчихаад явж байтал 17 цагийн үед Орхон голын гүүр цагдаагийн байрны ард Өлзий гэх хүний дэлгүүрийн үүдэнд нутгийн залуу Ттай таарсан тухайн үед би архи уучихсан халамцуу явж байсан юм. Т мөн адил архи уучихсан согтуу байсан тэгээд Т намайг архи аваад өг гэхээр нь би Ө дэлгүүрээс 0,5 литрийн лаазтай пиво 2 ширэхийг авч өгсөн чинь өвөртөө хийчхээд архи авч өг гэхээр нь би надад мөнгө байхгүй гэхэд зээлээр бичүүлээд авч өг гэж хэлсэн. Тэгээд би чамд яасан гэж архи авч өгөх ёстой юм пиво авч өгсөн болоо юм биш үү гэж хэлээд дэлгүүрээс гараад үүдэнд нь утсаар яриад сууж байтал миний утсыг шидээд шууд миний баруун суга цээж хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би амьсгаа авч чадахгүй байж байгаад ухаан алдаад унасан нэг сэрсэн чинь манай сумын цагдаа ирчихсэн Т хажууд нь зогсож байсан. Тэгээд намайг цагдаа машиндаа суулгаад сумын Эрүүл мэндийн төвд ирээд эмчид үзүүлсэн би амьсгалж чадахгүй байгаагаа хэлсэн чинь аймаг юм уу эсвэл Улаанбаатар хот явж зураг авхуулах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд Архангай аймгийн төвд Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлж зураг авахуулсан чинь эмч надад хэлэхдээ уушги чинь унасан байна эмнэлэгт хэвтэж гуурс тавьж эмчлүүл гэж хэлсэн. Тэгээд нэгдсэн эмнэлэгт 5 хоног эмчилгээ хийлгээд гарсан юм. Бид хоёрын хажууд ямар ч хүн байгаагүй. Ө дэлгүүрийн худалдагч харсан байж магадгүй замаар явж байсан хүмүүс цагдаад дуудлага өгсөн юм шиг байна лээ. Намайг ухаан алдаж унасны дараа нэмж өшиглөсөн юм шиг байна лээ зодуулсны дараа миний хамаг бие хөндүүр болчихсон байсан. Уруулын дотор тал хэгзэрчихсэн байсан зургийг нь тухайн үед гар утас дээрээ зургийг нь дарж авсан байгаа. Би Т цохиж зодсон зүйл байхгүй намайг дэлгүүрийн довжоо дээр сууж байхад өшиглөж зодсон юм. Жи мобайлын товчлууртай утас байсан. миний утас эвдэрсэн зүйл байхгүй зүгээр байн лээ. Тийм зүйл байхгүй, согтуу намайг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар зодсон юм. Т нэг их согтоогүй байсан байх би өөрөө архи уучихсан байсан болохоор хэр зэрэг согтуу байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Ө дэлгүүр дотор байхдаа би худалдагчид нь хандаж Т ах намайг зодох гээд байна танайх камертай биз дээ гэж хэлсэн, тэгээд дэлгүүрээс гараад үүдэнд нь сууж байсан юм. Би гомдолтой байна. Ө сумаас машин хөлсөлж ирэхэд 150 мянга, эмнэлэгт хэвтэхэд ор хоногийн мөнгө гэж 230 гаруй мянган төгрөг, цээжинд хийсэн гуурс 45 мянгаар авсан. Тэгээд ойр зуурын зүйл аваад 300 гаруй мянган төгрөг болсон баримтууд нь байгаа гаргаж өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн  07-08 хуу/ 
Хохирогч Н.Бийн дахин өгсөн:.. Би тухайн үед Ттай гүүрний рашаан дээр хамт пиво ууж дуусаад мотоцикльтой нь хамт гүүрний урд талын дэлгүүр дээр ирээд тэгээд маргаан болж зодуулсан юм. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ пиво уусан талаараа хэлэх гэж байгаад тэрүүхэн хоорондоо мартсан байна лээ. Миний нойр булчирхай өвддөг, мөн сахартай өөр ямар нэгэн өвчин байхгүй. Гэхдээ миний уушгинд авсан гэмтэл энэ хоёр өвчинтэй ямар нэгэн хамаарал байхгүй. Би Ттай сайн дураараа эвлэрсэн, Т надаас уучлалт гуйсан. Эмчилгээний зардал бэлэн 2 сая 800 гаруй мянган төгрөг өгсөн одоо надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 хуу/ 
Гэрч Г.Нийн өгсөн:.. 2022 оны 06 сарын 09-ны өдөр манай дэлгүүрт Т, Б гэх хоёр хүн орж ирээд Т гэдэг хүн Бийг надад архи авч өг гээд чинь Д гэх хүн үнэтэй архи авч өгч чадахгүй гээд гэсэн. Тэгсэн чинь Т гэдэг хүн Бийгээ явуу гээд доромжлоод энэ хоёр хүн хоорондоо барьцалдаж аваад Т гэдэг хүн Бийгээ цохиод байсан. Тэгээд Б нь цагдаа дууд гээд явсан. Тэгээд буцаад манай дэлгүүрийн гадаа ирээд Т гэдэг хүн Б гэх хүнийг газар түлхэж унагаад цохисон байх гэж бодож байна. Би тухайн үед цонхоор харж байсан. Б нь газар унаж байсан. Мөн Т гэдэг хүн мотоцикль унаад бензин тохсон байсан.Т гэдэг хүн Бийн нүүрэн тус газар нь гараараа цохиж байсан. Газар түлхэж унагааж байсан. Унасан хойно нь цохисон талаар хараагүй. Би цонхоор харж байсан болохоор харагдахгүй байсан. Б гэдэг хүн Т гэдэг хүнийг цохиогүй. Би хүн цохихгүй гээд өөрөө цохиулаад байсан. Энэ хоёр хүн хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/ 

Гэрч П.Аын өгсөн:... 2022 оны 06-р сарын 09-ны өдөр манай хотод байдаг оюутан хүүхэд над руу залгаад аав цагдаад баригдсан байна ирж ав гэж байна гэхээр нь би сумын төв орж ирж өөрийн нөхөр А.Т цагдаагаас хүлээж авсан. Тэгэхэд манай сумын цагдаа танай нөхөр хүнтэй маргалдаж зодоон хийсэн байна хүн эмнэлэг дээр байгаа та нөхрийгөө аваад яв гэж хэлсэн. Тэгээд өөрийн нөхөр Т аваад шууд гэр рүүгээ харьсан. Би өөрийн нөхрийг цагдаагаас хүлээж авах явцад манай нөхөр хэнтэй зодоон хийсэн байна гэхэд Н.Д гэдэг хүнтэй маргалдаж зодоон хийсэн байна гэж хэлсэн. 2022 оны 06-р сарын 14-ны өдөр Дийн төрсөн эгч болох Т гэдэг хүн миний утас руу Д хагалгаанд орсон дахиад орох шаардлагатай ирж хар гэж мессеж бичсэн байсан. Тэгээд буцаагаад залгаад утсаа аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуу/ 

Гэрч Д.Эийн өгсөн:… 2022 оны 06-р сарын 09-ны орой эмнэлэг дээрээ очиход манай эмнэлэгт Ө сумын Я багийн иргэн Н.Д нь бусад зодуулсан эгэм хугарсан гээд эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд үзлэг явуулахад артерийн даралт 110-70 тай байсан зүрхний цохилт 91-тэй байсан. Мөн баруун талын эгэм хугарсан, баруун 4,5-р хавирганы орчим эмзэглэлтэй байсан.  Эгэмний хугаралд нь сойлт хийж өгсөн хавирга орчим газар нь өвчин намдаах наалт нааж өгсөн өвчин намдаах эм бичиж өгсөн. Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй байсан өвдөхөөрөө эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэж байсан. Ил харагдах шарх сорви ажиглагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуу/ 

Гэрч Л.Бын өгсөн: “...2022 оны 06-р сарын 09-ны өдөр Ө сумаас Я баг яваад буцаад ирж явахад Гүүрний хажуу талын дэлгүүрийн гадна хоёр хоорондоо барьцалдаад авсан байдалтай байсан би очиход Я багийн иргэн Т Д нар зодоон хийгээд байсан. Би тэр хоёр хүнийг салгаад цагдаа дуудсан. Намайг харахад Т Дийг газар унагаагаад гараараа дээрээс цохиод бас хөлөөрөө цохиод байсан. би очиж хооронд салгасан тэгээд цагдаа ирээд Т гэх хүнийг аваад явсан Дийг эмнэлэг ирээд аваад явсан. Д доор орсон байсан цохиж харагдаагүй. Дийн амнаас цус гараад байсан Т биед ямар нэгэн шарх сорви харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуу/

А.Т яллагдагчаар өгсөн: ... Би 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Ө сумын Я багийн нутаг Ар худаг гэх газар гэрээсээ Ө сумын төв рүү орж бензин масло авах мөн ноолуур зарах ажлаар ганцаараа мотоцикльтой явсан юм. Тэгээд би суманд ажлаа амжуулаад сумын төвд танил хүмүүстэй 2-3 жил архи хувааж ууцгаасан, орой гарахдаа бензин аваад Орхон голын гүүрний хажууд байдаг худалдагчид өртэй байсан түүнийгээ өгөөд гараад явж байтал гүүрний цаана Б, Сод, Саран нартай архи уугаад сууж байхаар нь би зогсоод хамт уусан. Мөн өвөртөө байсан пиво гаргаж ирээд ууцгаасан юм. Манай эхнэр залгаад Б яваад очлоо гэж хэлсэн байсан үүнийг би сүүлд эхнэрээсээ сонссон. Тухайн архи пиво уугаад би согтсон байсан ухаан санаа орж гараад байсан юм. Б бид хоёр Цагдаагийн постын хажууд буюу Орхон голын гүүрний хойд талд байх дэлгүүрт ороод пиво авсан бид хоёр архи уудаггүй гэх зүйл яриад хэрүүл хийгээд тэгээд дэлгүүрээс гараад ирсэн чинь миний мотоциклийг газар унагаачихсан байхаар нь бид хоёр хэрүүл хийгээд би Бтэй зодоон хийсэн. Тэгээд нэг сэргэхэд цагдаа ирчихсэн байсан бид хоёрыг цагдаа аваад сумын эрүүл мэндийн төв дээр очоод Бийг эмчид үзүүлсэн надад гэмтэл байхгүй байсан учир эмчид үзүүлээгүй цагдаагийн байр руу явсан юм орой намайг манай эхнэр ирж авсан. Би хэрхэн зодсон талаар сайн санахгүй байна. Бид хоёрыг хэрүүл маргаан хийж байхад Б цагдаа дуудлаа шүү гэж байсан. Б миний толгой хэсэг цохисон тухайн үед жаахан өвдөж байгаад зүгээр болсон ямар нэгэн гэмтэл байхгүй. Бид хоёр архи пивоноос болсон мөн миний мотоцикль унагааснаас болсон байх. Би Бтэй уулзаагүй байгаа. Эмчилгээний зардал мөнгө хохирлыг барагдуулах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 72 хуу/

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаартай дүгнэлт:
1.    Н.Бийн биед Цээжний битүү гэмтэл: Цээжний баруун хөндийд хий хуралт, 
баруун уушги авчилт, баруун доод дөрөвдүгээр шүдний их биед хугарсан, уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Цээжний баруун хөндийд хий хуралт, баруун уушги авчилт гэмтэл нь тус бүр  
гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, баруун доод 4-р шүдний их бие хугарсан, уруулын дотор салстад цус хуралт гэмтэл нь тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 34-37 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 76 хуу/  
Иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 75 хуу/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 82-85 хуу/
Мал А дансны хуулбар /хх-ийн 86-91 хуу/,
Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 107-108 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Т нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэн Н.Бтэй “архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар суга цээж орчим нь өшиглөж, баруун уушги авчилт бүхий амь биед аюултай эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Тт  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2212000000262 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч А.Т нь хохирогч 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэн Н.Бтэй “архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар суга цээж орчим нь өшиглөж, баруун уушги авчилт бүхий амь биед аюултай эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч Н.Бийн:.. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би өөрийнхөө мотоцикльтой Ө сумын төв орж бензин авах ажлаар ганцаараа 12 цагийн үед орж ирээд ажлаа амжуулчхаад явж байтал 17 цагийн үед Орхон голын гүүр цагдаагийн байрны ард Өлзий гэх хүний дэлгүүрийн үүдэнд нутгийн залуу Ттай таарсан тухайн үед би архи уучихсан халамцуу явж байсан юм. Т мөн адил архи уучихсан согтуу байсан тэгээд Т намайг архи аваад өг гэхээр нь би Ө дэлгүүрээс 0,5 литрийн лаазтай пиво 2 ширхгийг авч өгсөн чинь өвөртөө хийчихээд архи авч өг гэхээр нь би надад мөнгө байхгүй гэхэд зээлээр бичүүлээд авч өг гэж хэлсэн. Тэгээд би чамд яасан гэж архи авч өгөх ёстой юм пиво авч өгсөн болоо юм биш үү гэж хэлээд дэлгүүрээс гараад үүдэнд нь утсаар яриад сууж байтал миний утсыг шидээд шууд миний баруун суга цээж хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би амьсгаа авч чадахгүй байж байгаад ухаан алдаад унасан нэг сэрсэн чинь манай сумын цагдаа ирчихсэн Т хажууд нь зогсож байсан. Тэгээд намайг цагдаа машиндаа суулгаад сумын Эрүүл мэндийн төвд ирээд эмчид үзүүлсэн би амьсгалж чадахгүй байгаагаа хэлсэн чинь аймаг юм уу эсвэл Улаанбаатар хот явж зураг авахуулах хэрэгтэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн  07-08 хуу/ хохирогч Н.Бийн дахин өгсөн:...Миний нойр булчирхай өвддөг, мөн сахартай өөр ямар нэгэн өвчин гэх - байхгүй. Гэхдээ миний уушгинд авсан гэмтэл энэ хоёр өвчинтэй ямар нэгэн хамаарал байхгүй. Би Ттай сайн дураараа эвлэрсэн, Т надаас уучлалт гуйсан. Эмчилгээний зардал бэлэн 2 сая 800 гаруй мянган төгрөг өгсөн одоо надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 хуу/ гэрч Г.Нийн:....2022 оны 06 сарын 09-ны өдөр манай дэлгүүрт Т, Б гэх хоёр хүн орж ирээд Т гэдэг хүн Бийг надад архи авч өг гээд чинь Д гэх хүн үнэтэй архи авч өгч чадахгүй гээд гэсэн. Тэгсэн чинь Т гэдэг хүн Бийгээ явуул гээд доромжлоод энэ хоёр хүн хоорондоо барьцалдаж аваад Т гэдэг хүн Бийгээ цохиод байсан...Б нь газар унаж байсан. Мөн Т гэдэг хүн мотоцикль унаад бензин гоожсон байсан.Т гэдэг хүн Бийн нүүрэн тус газар нь гараараа цохиж байсан...Энэ хоёр хүн хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/ гэрч Л.Бын өгсөн: “...2022 оны 06-р сарын 09-ны өдөр Ө сумаас Я баг яваад буцаад ирж явахад Гүүрний хажуу талын дэлгүүрийн гадна хоёр хоорондоо барьцалдаад авсан байдалтай байсан би очиход Я багийн иргэн Т Д нар зодоон хийгээд байсан би тэр хоёр хүнийг салгаад цагдаа дуудсан. Намайг харахад Т Дийг газар унагаагаад гараараа дээрээс цохиод бас хөлөөрөө цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуу/А.Т яллагдагчаар өгсөн: ... Би 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Ө сумын Я багийн нутаг Ар худаг гэх газар гэрээсээ Ө сумын төв рүү орж бензин масло авах мөн ноолуур зарах ажлаар ганцаараа мотоцикльтой явсан юм. Б бид хоёр Цагдаагийн постын хажууд буюу Орхон голын гүүрний хойд талд байх дэлгүүрт ороод пиво авсан бид хоёр архи уудаггүй гэх зүйл яриад хэрүүл хийгээд тэгээд дэлгүүрээс гараад ирсэн чинь миний мотоциклийг газар унагаачихсан байхаар нь бид хоёр хэрүүл хийгээд би Бтэй зодоон хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 72 хуу/,Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 17 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс нь шүүгдэгч А.Т үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 3.1-д Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнцсэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 3.1.11. Цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх Үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна гэж заасан бөгөөд хохирогч Н.Бийн биед цээжний битүү гэмтэл: цээжний баруун хөндийд хий хуралт, баруун уушги авчилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12- т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, баруун доод 4-р шүдний их бие хугарсан, уруулын дотор салстад цус хуралт гэмтэл нь тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Т үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч А.Т хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 
Хохирогч Н.БТ  эмчилгээний зардалД 2.800.000 төгрөгийг  шүүгдэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр 5070458778 тоот ХААН банкны дансанд төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байгаа мөн тус шүүхэд хохирогч Н.Бийн нь гаргасан хүсэлтэд 2.800.000 төгрөг авсан гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Т нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байх тул түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 113-116 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч А.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жил 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 
 
     Шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                                       ТОГТООХ нь: 
1.     Шүүгдэгч Д овогт Агийн Т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь торгох ялын 10.000.000 /арван сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч  хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ