Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар  2022/ШЦТ/243

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
 Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: Ч.Н   
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Х овогт Чгийн Нд холбогдох 2212000000259 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Х суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн Х сумын Ө багийн Бага бургаст гэх газар оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Чгийн Н /РД:АМ99121313/


Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ч.Н нь 2022 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед Архангай аймгийн Х сумын төвд цагдаагийн албан хаагч П.Аыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн албан хаагчийн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,  мөн тухайн цаг хугацаанд хохирогч П.Аын толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун чихний ар хэсэг, зүүн шанаа орчим зөөлөн эдийн няцрал гэмт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2212000000259 дугаартай эрүүгийн хэргээс:  
*Хохирогч П.Аын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Х сумын төвд тус аймгийн Х багийн наадам болсон. Энэхүү наадамд хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Л, Төвшрүүлэх сумын хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Цийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Орой наадам 19 цагийн үед тарж, сумын төв, авто зам дээр эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад 00 цаг 30 минутын үед сумын орчмоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 2 морьтой залуу төв дээр голлочихсон дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг явуулахгүй, цонх, шилийг нь хагалчих гээд хөндөлдөөд байхаар нь очоод амрыг эрье гэж өөрийгөө танилцуулж, нэр болон хаанаас явж байгаа талаар асуухад 2-лаа нэрээ болон хаанаас явж байгаа талаараа хэлээгүй, согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байдалтай байсан. Би зам чөлөөлж, замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх талаар хууль ёсны шаардлага тавьсан, мөн орой үдэш болсон байна, согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байна, аюулгүй байдлаа хангаж гэртээ харьж амрах талаар шаардлага тавихад хамт яваа бор өнгийн дээлтэй залуу нь шаардлага биелүүлж, мориноосоо буугаад хамт яваа залуудаа зам чөлөөлөх талаар хэлэхэд хамт яваа ягаан өнгийн дээлтэй, дунд зэргийн биетэй залуу үгэнд нь орохгүй байсан. Мөн мориноосоо буухгүй, урт ташуур барьчихсан цохих гээд эргүүлээд байсан, тэгэхээр нь морийг нь шанаадаж барьж авахад хамт яваа залуу нь ташуурыг нь булааж авах үед хэсгийн төлөөлөгч Б.Л, хэв журмын цагдаа Т.Цийн хамтаар мориноос нь татаж буулгасан. Тэгсэн өөдөөс муу сайн цагдаа нарыг ална аа, та нар юу юм бэ гээд хуруу гараа гозолзуулаад дайраад байсан, тэгээд замаас чөлөөлж ахин гэртээ харих талаар шаардлага тавихад биелүүлээгүй бөгөөд гэнэт баруун чихний ар хэсэг рүү гараа атгаад нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд бид нар биеийн хүч хэрэглэж, газар унагааж гавлаж машин дотор суулгаж аймгийн төв рүү авчирч, эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Хамт яваа залуу сүүлд өөрийгөө Э гэж нэрээ хэлээд тухайн морьдыг үлдээж, аюулгүй байдлаа хангаж харих талаар хэлээд үлдээсэн. Мөн аймгийн төвд ирэхэд өөрийгөө Н гэж хэлсэн, хаана юу хийдэг талаар асуухад Архангай аймгийн Х сумын Ө багт малчин гэж өөрийгөө хэлсэн. Мөн эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгөхөд миний зүүн шанаа хэсэг рүү гараа атгаад нэг удаа цохисон. Архангай аймгийн Х сумын төвд хэсгийн төлөөлөгч Б.Л, Төвшрүүлэх сумын хэсгийн төлөөлөгч Т.Ц, хамт яваа Э гэх залуу, намайг цохидог Н гэх залуучууд байсан, Өөр хүн байгаагүй. Тухайн наадмыг Архангай аймгийн Х сумын засаг дарга болон тамгын газраас зохион байгуулсан Х багийн наадам бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд болж өнгөрсөн наадам байсан юм. Би зам чөлөөлж, замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх талаар хууль ёсны шаардлага тавьсан, мөн орой үдэш болсон байна, согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байна, аюулгүй байдлаа хангаж гэртээ харьж амрах талаар шаардлага тавьсан. Миний баруун чихний ар хэсэг овойж хавдсан, дарахад хөндүүртэй, зүүн шанаа хэсэгт мөн овойж хавдсан, дарахад хөндүүртэй , зүүн шанаа хэсэгт мөн овойж хавдсан байдалтай байна. Э гэх залуу ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Н гэх залуу хэл амаар доромжлоод байсан. Надаас өөр цагдаа нарын биед халдаагүй. Э болон Н гэх залуус согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан. Э гэх залуу шаардлага биелүүлээд хамт яваа залуудуу болохгүй талаар хэлэхэд үгэнд нь орохгүй байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/, 

*Хохирогч П.Аын дахин өгсөн “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/, 

*Гэрч Б.Лын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Х сумын төвд тус аймгийн багийн өдөрлөг наадам болж Х сумын хэв журмын цагдаагийн дээд ахлагч П.А, Төвшрүүлэх сумын хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Цийн хамт хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэсэн. Орой наадам 19 цагийн үед тарж, сумын төв, гудамж талбайгаар эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад 00 цагийн үед сумын доод хороололд 2 морьтой залуу төв дээр голлочихсон дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг явуулахгүй, замын хөдөлгөөнд саад учруулаад байхаар нь хэв журмын цагдаа П.А, Т.Ц нарын хамт очиход 2 морьтой залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай, урт ташуур барьчихсан байдалтай байсан. Тэгэхээр нь бид зам чөлөөлж, замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх талаар хууль ёсны шаардлага тавьсан, харьж амрах талаар шаардлага тавихад хамт яваа бор шаргал өнгийн дээлтэй залуу нь шаардлага биелүүлж, мориноосоо буугаад хамт яваа залуудаа зам чөлөөлөх талаар хэлэхэд хамт яваа ягаан өнгийн дээлтэй залуу нь үгэнд орохгүй байсан. Хаанаас яваа, нэр усыг нь асуухад хэлэхгүй байсан. Зам чөлөөлөх талаар удаа дараа шаардлага тавихад мориноосоо буухгүй, урт ташуур барьчихсан цохих гээд эргүүлээд байсан, тэгэхээр нь морийг нь шанаадаж барьж авахад хамт яваа залуу нь ташуурыг нь булааж авах үед бид мориноос нь татаж буулгасан.  Энэ үед бид нарыг муу сайн цагдаа нарыг ална аа, та нар юу юм бэ гээд хуруу гараа гозолзуулаад хэл амаар доромжлоод байсан, намайг унаж яваа морийг барьж байх хооронд хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.Аын баруун талын чих орчим нэг удаа гараараа цохисон. Тэгээд бид нар биеийн хүч хэрэглэж, газар унагааж гавлаад аймгийн төв рүү авчирсан, зам ална тална, гээд машин тэрэг рүү хөлөөрөө жийгээд байсан. Эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Эрүүлжүүлэх саатуулах байранд хувцсыг нь тайлахгүй , А ноцолдох үед зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тухайн наадмыг Архангай аймгийн Х сумын засаг дарга болон тамгын газраас зохион байгуулсан Х багийн наадам бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгуулсан. Бид зам чөлөөлж, замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх талаар хууль ёсны шаардлага тавьсан, гэртээ харьж амрах талаар шаардлага тавьсан. Аын баруун чихний ар хэсэг овойж хавдсан, байдалтай харагдсан. Хөндүүр байна гэж өөрөө хэлсэн. Н гэх залуу П.Ааас өөр цагдаагийн албан хаагчийн биед халдаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/,

*Гэрч Т.Цийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Х сумын төвд тус аймгийн багийн өдөрлөг наадам болж, Х сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Б.Л болон Х сумын хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.А нарийн хамт хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэсэн. Орой наадам 19 цагийн үед тарж, сумын төв, гудамж талбайгаар эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад 00 цагийн үед сумын доод хороололд 2 морьтой залуу төв дээр голлочихсон замаар яваа тээврийн хэрэгслийг явуулахгүй, замын хөдөлгөөнд саад учруулаад байхаар нь хэв журмын цагдаа П.А, хэсгийн төлөөлөгч Б.Л нарын хамт очиход 2 морьтой залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай, мориныхоо амыг ангалзуулаад байсан. Тэгэхээр нь бид нар зам чөлөөлж, замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, харьж амрах талаар шаардлага тавихад хамт яваа залуу нь үгэнд орж, шаардлага биелүүлээд, хаанаас яваа, нэр усыг нь асуухад нөгөө залуу нь хэлэхгүй, өөдөөс хэрүүл маргаан үүсгээд байсан. Зам чөлөөлөх талаар удаа дараа шаардлага тавихад мориноосоо буухгүй, урт ташуур барьчихсан цохих гээд эргүүлээд байсан, тэгэхээр нь морийг нь шанаадаж барьж авахад хамт яваа залуу нь ташуурыг нь булааж авах үед бид мориноос нь татаж буулгасан. Энэ үед бид нарыг ална аа, та нар юу юм бэ гээд дайраад доромжлоод байсан, хэсгийн төлөөлөгч Б.Л унаж яваа морийг барьж байх хооронд хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.А бид 2 мориноос татаж буулгасан, энэ үед Аын баруун талын чих орчим нэг удаа гараараа цохисон. Хамт яваа залуугаас нь нэр усыг нь асуухад Аыг цохисон залууг Н гэж хэлсэн. нөгөө залуу нь өөрийгөө Э гэж хэлж байсан. Тэгээд бид нар биеийн хүч хэрэглэж, газар унагааж гавлаад аймгийн төв рүү авчирсан, зам ална тална гээд машин орилоод байсан. Эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Эрүүлжүүлэх саатуулах байранд хувцсаа тайлахгүй , А хувцсыг нь тайлах гээд ойртох үед Аын зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тухайн наадмыг Архангай аймгийн Х сумын засаг дарга болон тамгын газраас зохион байгуулсан Х багийн наадам бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгуулсан. Бид зам чөлөөлж, замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх талаар хууль ёсны шаардлага тавьсан, гэртээ харьж амрах талаар шаардлага тавьсан. Аын баруун чихний ар хэсэг овойж хавдсан, байдалтай харагдсан. Н гэх залуу П.Ааас өөр цагдаагийн албан хаагчийн биед халдаагүй. Тухайн залуус нэлээн согтуу байсан. Хаана согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаараа хэлээгүй. Тухайн үед байсан цагдаа нараас Эрдэмээ болон Н гэх залуусын биед халдаагүй. Н гэх залуугийн гарын 2 бугуйнд гавны ором гарсан байсан. Тухайн үед Эрдэмээ болон Н нар нь морьтойгоо байсан. Унаж явсан морийг нь Эрдэмээ гэх залууд хүлээлгэн өгсөн. Тухайн залуу хөтлөөд сумын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/,

*Гэрч М.Эийн өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр найзтайгаа хамт сумын төвд наадам үзэхээр хөдөөгөөс морьтойгоо орж ирсэн. Тухайн орой Нгийн гэрт  хоноод маргааш өдөр салаад өөр өөрсдийн найзтайгаа яваад наадмын орой болсон хойно сумын төв рүү ороод цагдаа нартай тааралдсан. Тухайн үед бид хоёр морьтойгоо зам хөндлөн зогсож байхад цагдаа нар ирээд Нтай юм яриад байсан. Би нэлээн согтуу байсан болохоор цаана нь зогсож байсан, тэгсэн цагдаа нар Нтай нэлээн юм ярьж байснаа мориноос нь буулгаад авч үлдээд надад Нгийн морийг хүлээлгэн өгөөд, би сумын төвд айлд хоносон. Маргаан сонсоход Нг аймгийн төв рүү авч явсан байсан. Тухайн үед цагдаа нар таарчихсан орой болсон байна харьж амрах талаар юм яриад байсан, Н цагдаа нартай нэлээн удаан юм яриад байсан, юу яриад байсныг нь мэдэхгүй байна, Би цаана нь морьтойгоо зогсож байсан. Би тэрийг мэдэхгүй байна. Би тэрийг мэдэхгүй байна. Бид 2 нэлээн согтуу байсан. Ч.Н нь аав, ээжийн хамт Архангай аймгийн Х сумын Ө багт малчин, хааяа пиво уудаг, алиа марзан, хөгжилтэй зантай залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/,

*Ч.Нгийн яллагдагчаар өгсөн: “... Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Маргах зүйл байхгүй. Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн тайлбар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/, 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 269 дугаартай 
1.    П.Аын биед баруун чихний ар хэсэг, зүүн шанаа орчим зөөлөн эдийн 
няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 
3.    Дээрх гэмтэл нь хэрэг болох гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.    Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг 
тогтоох журмын 2.4.1-д зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх 
дүгнэлт /хх-ийн 33-34 хуу/,

     Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66 хуу/,
        Архангай аймгийн Х сумын Ө багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 68-69 хуу/, 
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 41 хуу/,
            Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 75-76 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Ч.Н нь 2022 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед Архангай аймгийн Х сумын төвд цагдаагийн албан хаагч П.Аыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн албан хаагчийн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, мөн тухайн цаг хугацаанд хохирогч П.Аын толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун чихний ар хэсэг, зүүн шанаа орчим зөөлөн эдийн няцрал гэмт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Эрүүгийн 2212000000259 дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Н нь 2022 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед Архангай аймгийн Х сумын төвд цагдаагийн албан хаагч П.Аыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн албан хаагчийн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, мөн тухайн цаг хугацаанд хохирогч П.Аын толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун чихний ар хэсэг, зүүн шанаа орчим зөөлөн эдийн няцрал гэмт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч П.Аын: “...Би зам чөлөөлж, замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх талаар хууль ёсны шаардлага тавьсан, мөн орой үдэш болсон байна, согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байна, аюулгүй байдлаа хангаж гэртээ харьж амрах талаар шаардлага тавихад хамт яваа бор өнгийн дээлтэй залуу нь шаардлага биелүүлж, мориноосоо буугаад хамт яваа залуудаа зам чөлөөлөх талаар хэлэхэд хамт яваа ягаан өнгийн дээлтэй, дунд зэргийн биетэй залуу үгэнд нь орохгүй байсан. Мөн мориноосоо буухгүй, урт ташуур барьчихсан цохих гээд эргүүлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/, гэрч Б.Лын: “...Тэгэхээр нь бид зам чөлөөлж, замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх талаар хууль ёсны шаардлага тавьсан, харьж амрах талаар шаардлага тавихад хамт яваа бор шаргал өнгийн дээлтэй залуу нь шаардлага биелүүлж, мориноосоо буугаад хамт яваа залуудаа зам чөлөөлөх талаар хэлэхэд хамт яваа ягаан өнгийн дээлтэй залуу нь үгэнд орохгүй байсан. Хаанаас яваа, нэр усыг нь асуухад хэлэхгүй байсан. Зам чөлөөлөх талаар удаа дараа шаардлага тавихад мориноосоо буухгүй, урт ташуур барьчихсан цохих гээд эргүүлээд байсан, тэгэхээр нь морийг нь шанаадаж барьж авахад хамт яваа залуу нь ташуурыг нь булааж авах үед бид мориноос нь татаж буулгасан.  Энэ үед бид нарыг муу сайн цагдаа нарыг ална аа, та нар юу юм бэ гээд хуруу гараа гозолзуулаад хэл амаар доромжлоод байсан, намайг унаж яваа морийг барьж байх хооронд хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.Аын баруун талын чих орчим нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/, гэрч Т.Цийн: “...Зам чөлөөлөх талаар удаа дараа шаардлага тавихад мориноосоо буухгүй, урт ташуур барьчихсан цохих гээд эргүүлээд байсан, тэгэхээр нь морийг нь шанаадаж барьж авахад хамт яваа залуу нь ташуурыг нь булааж авах үед бид мориноос нь татаж буулгасан. Энэ үед бид нарыг ална аа, та нар юу юм бэ гээд дайраад доромжлоод байсан, хэсгийн төлөөлөгч Б.Л унаж яваа морийг барьж байх хооронд хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.А бид 2 мориноос татаж буулгасан, энэ үед Аын баруун талын чих орчим нэг удаа гараараа цохисон. Хамт яваа залуугаас нь нэр усыг нь асуухад Аыг цохисон залууг Н гэж хэлсэн. нөгөө залуу нь өөрийгөө Э гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/ Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 269 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Ч.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, цагдаагийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн албан хаагчийн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаагаас  шүүгдэгч Ч.Нн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч П.А, гэрч Б.Лын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Ч.Н  нь 2022 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед Архангай аймгийн Х сумын төвд цагдаагийн албан хаагч П.Аыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн албан хаагчийн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, мөн тухайн цаг хугацаанд хохирогч П.Аын толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун чихний ар хэсэг, зүүн шанаа орчим зөөлөн эдийн няцрал гэмт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж шүүх дүгнэв.   

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Ч.Н нь иргэн П.Аын биед баруун чихний ар хэсэг, зүүн шанаа орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 01-ний  өдрийн 269 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Иймд шүүгдэгч Ч.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн албан хаагчийн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 
   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ч.Нн үйлдлийн улмаас хохирогч П.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 269 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34 хуу/-ээр тогтоогдож байна. 
Хохирогч П.А нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ч.Нг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэв.  

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.Н нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт  хэргийг мөн  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Ч.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Ч.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус оногдуулан  шийтгэх нь зүйтэй байна  гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Ч.Н нь Архангай аймгийн Х суманд оршин суух хаягтай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Х сумын нутаг дэвсгэрээс явахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд  хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Н нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Нгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ч.Нг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                                   ТОГТООХ нь:

1.      Шүүгдэгч Х овогт Чгийн Нг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Ч.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

5.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Х сумын нутаг дэвсгэрээс явахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглосугай.                                                                                                              

7.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч  Ч.Н нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

8.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Ч.Нд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд  хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

9.     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч П.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

10.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.     Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ч.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
           

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ