Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/249

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


     Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж,
Улсын яллагч: А.Амарсанаа
Гэрч: А.Г /онлайнаар/ У.Б, Г.Т, Л.М, 
Шүүгдэгч Л.Э түүний өмгөөлөгч: Г.Э, шүүгдэгч А.Г түүний   өмгөөлөгч: Ц.Б, шүүгдэгч М.В түүний өмгөөлөгч: Д.О нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Бүжинлхамаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Аийн Г /РД:******/,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Мын В /РД:******/, Б овогт Лгийн Э /РД:******/ нарт холбогдох эрүүгийн 2002001380044 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Архангай аймгийн Т хэлтсийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт У хот дүүрэг, ** дугаар хороо 000 байрны ...... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт Аийн Г /РД:******/, 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Т суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, цагдаагийн ажилтан мэргэжилтэй, Архангай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ****** асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн **** сумын ** дугаар баг ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Мын В /РД:******/, 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Б суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, цагдаагийн ажилтан мэргэжилтэй, Архангай аймгийн Цагдаагийн газрын ********** тасгийн ********* мөрдөгч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн *** сумын ** дугаар баг **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Лгийн Э /РД:******/, 

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г нь Нийтийн албан тушаалтан буюу Архангай аймгийн Тын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн цагдаагийн ахлах мөрдөгч М.Втой бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ц сумын О багын Чулууны нуруу гэдэг газарт байрлалтай ашигт малтмалын үндсэн орд бүхий газраас хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олборлосон 12 шуудайнд савласан эрдсийн агууламжтай баялгийг цагдаагийн албан хаагчид түр хураан авах үед, тухайн орд газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан Л.Эт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар нөлөөлж, эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг шороогоор солиод өгч явуулах үүрэг өгсөн, улмаар хууль бусаар олборлосон эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг хууль бусаар олборлосон Т.Т нартай Өвөрхангай аймгийн Хархорин суманд тээвэрлэн очиж, түүний эзэмшлийн чулуун тээрэмд эрдсийг тээрэмдүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон,
Шүүгдэгч М.В нь Нийтийн албан тушаалтан буюу Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн цагдаагийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа тус аймгийн Тын хэлтсийн дарга ажилтай А.Гтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ц сумын О багын Чулууны нуруу гэдэг газарт байрлалтай ашигт малтмалын үндсэн орд бүхий газраас хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олборлосон 12 шуудайд савласан эрдсийн агууламжтай баялгийг цагдаагийн албан хаагчид түр хураан авах үед тухайн орд газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан Л.Эт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар нөлөөлж, эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг, шороогоор солиод өгч явуулах үүрэг өгсөн,улмаар хууль бусаар олборлосон эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг хууль бусаар олборлосон Т.Т нартай Өвөрхангай аймгийн Хархорин суманд тээвэрлэн очиж, түүний эзэмшлийн чулуун тээрэмд эрдсийг тээрэмдүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Л.Э нь Нийтийн албан тушаалтан буюу Архангай аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ц сумын О багын Чулууны нуруу гэдэг газарт байрлалтай ашигт малтмалын үндсэн орд бүхий газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, хураан авсан, хууль бусаар олборлосон 12 шуудайд савласан эрдсийн агууламжтай баялгийг тус аймгийн Тын хэлтсийн дарга ажилтай А.Г, Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн цагдаагийн ахлах мөрдөгч М.В нарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу баялгийг, 12 шуудай шороогоор солиод өгч явуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
            Шүүгдэгч Л.Эын өгсөн: “...Намайг дур мэдээд тус шороог сольж өгч явуулсан мэтээр хэргийг шалгасан байгаа. Би эдгээр А.Г, М.В нар өгсөн үүрэг чиглэлийн дагуу наад шороогоо өгөөд явуул бид нар өөрсдөө эндээс тосож аваад шалгачихна. Чи шалгах эрх бүхий албан тушаалтан биш, гэх байдлаар ярьсан учраас  тухайн үед шороог нь сольж өгч явуулсан...” гэв.

Эрүүгийн 2002001380044 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед:
*Гэрч Б.Нгийн өгсөн: “...Надад танилцуулсан эрх үүргийг ойлголоо. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх болно. Би 1983 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн И суманд айлын том хүү болж төрсөн доороо 3 дүүтэй. Би тус аймгийн И суманд бага насаа өнгөрөөсөн цэцэрлэгт явж байсан. 1990 оноос 2000 оны хооронд И сумын арван жилийн сургуулийг төгсөж ерөнхий боловсрол эзэмшсэн. Манайх 1996 онд Архангай аймгийн төв рүү нүүж орж ирсэн. Би 2000 оноос 2002 оны ажилгүй байсан ба аймгийн төв рүү болон сумандаа ирж очин байдаг байсан. 2002 оноос 2003 оны хооронд Улаанбаатар хотод дотоодын цэргийн 0804 дүгээр ангид нэг жилийн цэргийн алба хааж 2003 оны хавар Архангай аймагт ирж аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтэст гал сөнөөгчөөр ажилд орж тус байгууллагад одоог хүртэл ажиллаж байна. Би эхнэр М.Этай 2005 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд 3 хүүхэдтэй. Би тус аймгийн Онцгой байдлын газарт тасралтгүй 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд, ахлах ахлагч цолтой албан тушаал өөрчлөгдөж байгаагүй. Би 2013 онд Бүгд найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд нэг жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэсэн. Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэргэжлийн хяналтын жолооч Б, цагдаагийн дэд ахлагч Ж гэх залуу нарын хамт Архангай аймгийн Ц суман дахь Оы уурхай руу хамгаалах, хяналт тавихаар очсон. Тэгээд очсон өдрөө буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны орой контейнерын лац болон, өмнө нь ухчихсан гэх дарсан шороо зэргийг хүлээн авсан, тухайн үед би өөрөө зургийг нь утсан дээрээ авч байсан боловч миний утасны дэлгэц нь эвдэрчихсэн юм. Мөн хоёр Монгол гэр байсан бөгөөд урд гэрт нь нэг эмэгтэй, эрэгтэй хоёр байсан эмэгтэй нь Т гэгчийн дүү нь гэсэн, нөгөө гэрт нь 3-4 залуу байсан нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд би ээлж хүлээж авч байгаа хүнээсээ буюу манай ажлын О болон цагдаагийн ахлагч Бөхбат нараас юун гэр юм ямар учиртай юм гэж асуутал энэ контейнер энэ хавиа манаж байгаа хүмүүс гэсэн, аймгаас шийдвэр гаргаад энэ 2 гэрийг буулгах байлгүй гэж хэлсэн. Тухайн орой Т гэх хүн ирж байсан бөгөөд 2 гэрт байгаа хүмүүст хоол хүнс авчирч өгч байна гэсэн. Тус контейнер нь Тын контейнер юм шиг байна лээ, түүнийг нь аймгаас өмнө нь лацадсан гэсэн. 2019 оны 12 сарын 23-ны өдрөөс эхлээд 2019 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл тус уурхай руу ямар ч хүн нэвтрээгүй тэндээ бид нар хэвийн үүргээ гүйцэтгэж байсан. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үдээс хойш ойролцоогоор 15-16 цагийн орчимд аймгийн цагдаагийн газраас В, Э гэх хоёр цагдаа ирээд үүрэг гүйцэтгэж байсан Жавхаа гэх цагдаа буулгаж Э нь үлдсэн. Тэгээд үүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хооронд нэг өдөр нь мотор дуугараад байна гэхээр нь Б, Э бид гурав очиж шалгахад нөгөө 2 гэрт хүмүүс контейнерын дээд талын шорооноос ухаад байж байсан. Тэгээд бид нар болиулчхаад мэргэжлийн хяналт руу Б ах ярьсан тэгээд буцаад доор байх гэр лүүгээ очсон. Тэгэхэд Т гэх Хаммер маркийн машинтай хүн Ттай хамт бид нартай уулзаад танай даргад чинь хэлчихсэн байгаа гээд байсан тэгэхээр нь би газрын дарга хурандаа Э луу залгаж ярихад тийм асуудал байхгүй, хяналтаа сайн тавиад үүргээ гүйцэтгэ гэж хэлсэн. Тухайн үед би Эаас энэ Т, Т нар нь ямар учиртай хүмүүс юм бэ, доош дээшээ яваад байх юм дахин дахин явуулмааргүй байна гэж асуухад Э дуугарахгүй байсан, тэр үед бид гурав очиж шалгахад шороо шуудайлсан зүйл байхгүй байсан. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өглөө ойролцоогоор 07-08 цагийн орчимд Тын дарга Г, Байгаль орчны дарга Б, цагдаагийн ахмад В, мэргэжлийн хяналтын байцаагч, Тын хар хөх өнгийн Ланд крузер маркийн машинтай жолоочтой нь ирээд Этай тэд нар уулзчихаад хоол идчихээд явсан. Тэд нар уулзаад юу ярьсан эсэхийг нь мэдэхгүй гэрээс гарч уулзсан ойролцоогоор цаг гаруй хугацаанд байж байгаад явсан. Тэгээд тухайн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр орой ойролцоогоор 18 цагийн орчимд бидний постны гэрт байх утас руу Архангай аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ц залгаад дээшээ хүрээд ир гэж хэлсэн тэгээд бид 3 яваад очтол нөгөө 2 гэрийн хүмүүс контейнерын дээд талд байх шороог ухаад шуудайлчихсан байдалтай байсан, тус 2 гэрт байсан хүмүүс нэмэгдсэн байсан ойролцоогоор 8-9 орчим хүн болчихсон байсан. Тэнд онцгой байдлын газрын дарга Э, аймгийн тамгын дарга Ц, манай холбооны мэргэжилтэн ахлах дэслэгч Ч нар ирчихсэн байсан бөгөөд энийг яагаад шалгахгүй байгаа юм бэ, энэ чинь ухчихсан байна шидээ, энэ дээ арга хэмжээг нь ав, ямар арга хэмжээ авах ёстой юм гэж хэлсэн. Тэгээд бид 3 нөгөө хүмүүсийн ухсан 12 шуудай шороог машинд ачиж постны гэр лүү зөөсөн, тэнд байсан хүмүүсийн овог нэр регистрийн дугаарыг нь хэлүүлж Э гар утсан дээрээ бичлэг хийж авсан. Тухайн үед контейнерын лац хөдлөөгүй байсан, харин дээд талд байсан шороог ухсан байсныг нь булуулсан. Уг шороог булахаас нь өмнө утсан дээрээ зургийг нь авсан гэхдээ миний утас эвдэрчихсэн байгаа. Нөгөө хүмүүс тэндээ үлдсэн бөгөөд аймгаас цагдаа иртэл эндээ байж байгаарай гэж Э хэлж байсан. Тухайн үед Ц даргад шороог нь зөөж авчирсан, хүмүүсийнх нь овог нэрийг нь тэмдэглэсэн гэж Э хэлсэн. Тэгээд Ц дарга, Э дарга, Ч нар орой ойролцоогоор 20-21 цагийн орчимд явсан. Тухайн өдөр аймгаас бүрэлдэхүүн, цагдаа ирээгүй. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үүргээ гүйцэтгэж байтал өдөр ойролцоогоор 14, 15 цагийн орчимд Т Хаммер маркийн машинтайгаа 2 залуутай ирээд Этай уулзсан. Тэгээд Б ах бид хоёр гэрт байж байтал Э ганцаараа орж ирээд шороог нь солиод өгөөд явуулчихъя гэж хэлэхээр нь өө мэдэхгүй, тийм юм байхгүй гэж хэлсэн. Ерөнхийдөө Э Б ах руу хандаж хэлээд байсан, Б ах ч гэсэн тийм юм байхгүй, мэдэхгүй гээд байсан. Тэгтэл Э манай газрын дарга мэдэж байгаа, Тын дарга бас мэдэж байгаа тэгээд яриад байна, энэ 12 шуудай шороог нь солиод өгчихье гэж хэлсэн. Тэгээд Хүрэлбаатар нь нөгөө 2 залуутайгаа уг шороо байсан постны цагаан өнгийн машинаас шороог өөрийнхөө Хаммер маркийн машин руу зөөж, оронд нь өөрийнхөө машинд байсан 12 шуудай шороог мэргэжлийн хяналтын цагаан машинд ачаад аваад явсан. Үүнээс хойш 2020 оны 1 сарын 03-ны өдөр хүртэл тэндээ үүргээ гүйцэтгэсэн бөгөөд өөр ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй. Тухайн үед Э би өөрөө мэдэж байгаа гээд байсан. Түүнээс биш надад ямар нэгэн шан харамж, мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Э рапорт хөтөлж байсан, миний хувьд тэмдэглэсэн зүйл байхгүй.  Би Тын газрын дарга Г, Т, Т гэх хүмүүсийг танихгүй, ямар нэг харилцаа холбоо байхгүй, тухайн уурхайн постонд үүрэг гүйцэтгэж байхдаа л харж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-97 хуу/,

*Гэрч Б.Нгийн дахин өгсөн: “...Тухайн илтгэх хуудаст зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Уг илтгэх хуудсыг цагдаагийн алба хаагч буюу Э өөрөө бичсэн бөгөөд илтгэх хуудсаа биччихлээ гарын үсгээ зураарай гэхээр нь сайн хараагүй гарын үсгээ зурчихсан юм. Миний хувьд уг илтгэх хуудсанд яг юу бичсэнийг нарийн уншаагүй анзаараагүй зурчихсан байна. Би одоо илтгэх хуудсыг уншиж үзлээ тухайн үед болсон асуудлыг илтгэх хуудсанд бүрэн тусгаагүй байна, би үүнийг нь анзаараагүй гарын үсэг зурчихсан байна. Би тухайн асуудал болоход дарга удирдлагадаа мэдэгдсэн учраас надад зөрчилгүй гэсэн илтгэх хуудас бичих шаардлага байхгүй.  Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 99/, 

    Гэрч Д.Бын өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр ерөнхий сайдын үүргийн дагуу з-1игт малтмал олборлох лицензүүд цуцлагдсан юм. Архангай аймгийн Ц агийн нутагт алтны орд газар байдаг бөгөөд тус орд газрыг хамгаалахаар цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газраас нэг, нэг алба хаагч томилогдож 10 хоног орд газрыг хамгаалдаг юм. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн алба хаагч Ж, Онцгой байдлын газраас Н бид гурав алтны орд газрыг хамгаалах гээд элжинд гарсан. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн төлөөлөгч В ахлах дэслэгч Эын хамт өөрийнхөө хувийн машинтай, энгийн хувцастай ирсэн. В тухайн газар 5 минут ч болоогүй Жийг Эаар сольсон. Эыг ирснээс хойш 2-3 цагийн дараа нөгөө алтны орд газарт хүмүүс дугарч эхэлсэн. Манай хамгаалалтын пост уулын доор байдаг. Харин алтны орд газар уулын орой дээр байдаг. Шөнө 05 цагийн үед уул нь дээр болон моторын чимээ гараад байхаар нь Эт очиж шалгах талаар хэлтэл Э намайг сонсож байгаа нь мэдэгдэхгүй хэвтээд байсан. Маргааш өглөө цагийн үед уул руу гарсан чинь 8-9 хүн ажиллаж байсан. Ер нь бол уул нь дээр 2 -эр байдаг бөгөөд уг хоёр гэр нь тус орд газрыг эзэмшиж байсан Тын гэр юм. Э, Н бид гурав нөгөө хууль бусаар алт олборлож байсан хүмүүсийг аад Эт чи хууль бус алт олборлож байгаа хүмүүсийн тоног төхөөрөмжийг хураагаад ав гэж хэлтэл Э ерөөсөө хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь бид гурвын үүрэг уулыг хамгаалах ёстой юм чинь Эаа чи хүмүүсийг доошоогоо журамлаад аваад яв гэж хэлтэл хөдлөхгүй байсан. Тэр үед Э энэ хүмүүс дарга нартай ярьсан байх. Дарга нарын зөвшөөрлөөр ажиллаж байгаа байх гээд хэлсэн чинь Н тийм зүйл байхгүй гээд шууд даргатайгаа утсаар ярьсан. Нгийн дарга нь тийм зүйл байхгүй. Наад хүмүүсээ хурдан буулга. Бүх юмыг хуулийн дагуу хийнэ шүү гэж үүрэг өгсөн. Би ч гэсэн байгууллагын даргатайгаа утсаар ярих гэтэл Э түр хүлээж бай, учрыг нь олж байж ярья гээд намайг утсаар яриулахгүй байсан. Дараад нь бид гурав постон дээрээ ирээд байж байтал Э дарга намайг явуулсан шидээ гээд байхаар нь дотроо энэ хүмүүс цагдаагийн даргатай холбоотой юм байна гэж бодсон. 2019 оны 12 дугаар сарын 27-ны орой 17 цаг 50 минутад Улсын ахлах байцаагч М гэдэг хүнтэй утсаар яриад хамгаалж байгаа газарт хүмүүс хууль бусаар ороод алт олборлоод байна. Энэ хүмүүст арга хэмжээ аваарай гэж хэлсэн. М надад хэлэхдээ та цагдаагийн байр байдлыг ажиглаад байж бай. Бид нар арга хэмжээ авна гэж хэлсэн. Мөн дээрээс нь хаашаа ямар машин явахыг нь сайн хараарай гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 07 цагийн үед Тын газрын дарга Г, Байгаль орчны аялал жуулчлалын газрын дарга Б, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч М нар ирсэн. Дээрх дарга нар бид нар дээр ирчхээд хууль бус алт олборлож байгаа хүмүүстэй ерөөсөө уулзаагүй. Дарга нарыг ирэхэд алт олборлож байсан хүмүүс уул нь дээр байж л байсан. Дарга нар ирчхээд хоол идчихээд буцаад явсан. 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 16 цагийн үед аймгийн засаг даргын тамгын газрын Ц, Онцгой байдлын газрын дарга Э, мэргэжилтэн гээд нэг залуу ирсэн. Ц дарга болон бусад хамт явж байсан хүмүүс бид нартай уулзахгүй шууд уулын орой дээр гарч нөгөө хууль бусаар алт олборлож байгаа хүмүүсийг барьж авсан. Тэгээд дараад нь бид гурвыг утсаар дуусан. Бид гурав уул нь дээр гарсан чинь Ц дарга хууль бусаар алт олборлож байсан хүмүүсийг зогсоогоод зургийг нь дараад загнаж байсан. Ц дарга Эыг чи яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ гээд уурлаад загнаад байсан. Угаасаа цагдаагийнхан та нар оролцоотой гээд байсан. Дараад нь Ц дарга ирсэн хүмүүстэйгээ уулнаас буугаад хамгаалалтын пост руу явсан. Э, Н бид гурав хууль бусаар алт олборлож байсан хүмүүсийн тоног төхөөрөмжийг нь хураагаад араас нь очсон. Ц дарга ирсэн хүмүүстэйгээ 2 цаг орчим хамт байж байгаад буцаад явсан. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны хооронд 7667 гэсэн дугаартай Хаммер маркийн тээрийн хэрэгсэл уулнаас шороо зөөгөөд байсан. Тус тээврийн хэрэгсэл нь Т гэдэг хүний тээврийн хэрэгсэл байсан. Хаммер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн Этай шууд хариуцаад уулзаад байдаг байсан. 2019 оны 12 дугаар сарын 27-ны орой 19 цагийн үед Т уулнаас машинтай бууж байхаар Н бид хоёр зогсоогоод машинаа шалгуул гэж хэлтэл Т шалгуулахгүй гэхээр нь машинд чинь шороо байгаа юм биш үү гэж хэлтэл Т шороо угаасаа байгаа гэж хэлсэн. Машинд ачсан шороог дээр байгаа хүмүүс бэлэглэсэн юм гээд байсан. Тэгэхээр нь Эт наад машинд чинь шороо байна. Чи шалгаад хураагаач гэж хэлтэл Э ерөөсөө шалгахгүй байсан. Дараад нь Э, Т хоёр уулзаад гэрээс гараад явсан. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бид гурав хамгаалалтаас буусан. Тын газрын дарга ямар зорилготой ирсэн талаар бид нарт хэлээгүй. Хоол идчихээд яваад өгсөн. Намайг хамгаалалтад гарсан байхад уг хоёр гэр байж л байсан. Намайг ирэхэд байж байсан. Э, Н бид хоёрыг байхад хүнтэй ерөөсөө утсаар ярьдаггүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-89 хуу/,

*Гэрч Л.Мийн өгсөн: “...Надад танилцуулсан эрх үүргийг ойлголоо. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх болно. 2019 оны 12 дугаар сарын Ж гээд манай дүү Улаанбаатар хотоос хүмүүс ирсэн байна. Энэ хүмүүс Ц сумын О багийн уурхайгаас гар аргаар алт олборлох гэж байна. Та хамт явах уу гэж асуухаар нь тэгье гээд хамт явсан. Архангай аймгийн төвөөс Ж, Б, Г, Т гэх хүмүүс уурхай дээр очсон. Уурхай дээр очиход Т ах байсан. Бид нарыг уурхай дээр очиход газар ухсан байсан. Тэгээд тэр газартаа 2-3 хоног олборлолт явуулж байгаад олборлосон алтны чулуугаа Тын Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах алтны тээрэм дээр очиж нэг шөнө алттай гэх шороогоо тээрэмдсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын буюу Тын алтны тээрэм дээр очиход Бийн портер машинтай нь явсан. Бийн портерт зөвхөн бид хоёр л явсан. Араас Тын Хаммер маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлд Го явж байсан. Тын алтны тээрэм дээр Тын газрын дарга Г, цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч В, Т нар байсан. Тын алтны тээрэм дээр очиход гадаа гэгээ тасарсан байсан. Алтны тээрэм дээр Го, Т, В, Г, Т, Б бид нар байсан. Тэгээд бид нар алт тээрэмдэж дуусчхаад маргааш өглөө нь гэртээ ирсэн. Тын алтны тээрэм дээр очиход танихгүй хүмүүс болон хуулийн байгууллагын хүмүүс байсан болохоор сүүлд нь хэрэг төвөгт орчих байх гэж бодоод Г, Т, В нарын зургийг нийт 2 удаа авсан. Маргааш нь гэртээ ирээд Ж руу нөгөө гурвын зургаа явуулсан. Би он, сар өдрийг нь санахгүй байна. Сүүлд нь Т хүрч ирээд та нар бичлэг хийсэн байна гээд миний гар утсыг аваад явсан. Т хэлэхдээ Г чиний утсыг аваад ир гэж байна гээд миний гар утсыг авч яваад 2-3 цагийн дараа буцаагаад өгсөн. Би ямар нэгэн бичлэг хийгээгүй. Би Ттай хамт ажиллаад 100,000 орчим мянган төгрөг авсан. Алтай чулууг тээрэмдэхэд Го, Б бид гурав тээрэмдсэн. Гарч ирсэн алтыг Т авч байсан. Тээрэмдсэн чулуунаас тийм ч их алт гарч ирээгүй. Т хэлэхдээ 20 орчим грамм алт гарч ирсэн гэж хэлсэн.  Алт олборлож байхад цагдаагийн алба хаагч ирж болиулах шаардлага тавиагүй. Хэн гэдэг алба хаагч гарч байсныг мэдээгүй. Ж бид нартай хамт алт олборлоогүй. Тухайн газар дээр ирчхээд буцаад явсан. Тэд нарын зураг байхгүй Т утас нь дээр байсан зургийг устгасан. Би энэ талаар мэдэхгүй байна. Намайг ирэхэд байж байсан. Би энэ талаар мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-111 хуу/,

*Гэрч Л.Мийн дахин өгсөн: “...Би тухайн газарт 2019 оны 12 сард нэг удаа л очиж байсан. Тухайн 12 шуудай чулууг тээрэмдсэн газар нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт сумын төвөөс зүүн урд зүгт 4-5 км зайд байрлах ба тус сумын төв талаасаа засмал замаар ертөнцийн зүгээр зүүн тийш явах бөгөөд засмал замаас зүүн гар тал руугаа салж шороон замаар ойролцоогоор 500 метр орчим явахад том блокоо хашаатай газар байсан. Уг хашаа нь ертөнцийн зүгээр чанх урагш харсан хаалгатай бөгөөд бид машинтайгаа тус хашаа руу орсон. Хашаан дотор яг юу юу байсныг нь хараагүй тухайн үед харанхуйд очсон. Ямар ч байсан жижгэвтэр байшин байсан контейнер байсан байж магадгүй би яг тодорхой санахгүй байна. Тухайн үед 12 шуудай чулууг бүгдийг нь тээрэмдсэн бөгөөд тухайн жижиг байшинд Б, Го бид гурав ойролцоогоор шөнийн 00 цагаас өглөө үүр цайтал 7, 8 цагийн үе хүртэл 5-6 цагийн хугацаанд тээрэмдсэн. Бид 3-ыг тээрэмдэж эхлэх үед урьд мэдүүлэгт дурдагдсан хүмүүс бүгд байсан бөгөөд тээрэмдэх хугацаанд гараад явцгаасан яг хаана байсан талаар нь мэдэхгүй байна. Өглөө нь би В, Г гэх хүмүүсийг дахин хараагүй. Тэгээд тухайн өглөө нь Б бид 2 Архангай аймгийн төв рүү буцсан. Тухайн шөнө бид 3 чулуунуудыг тээрэмдэж нунтаг болгож өгсөн. Цааш нунтаг шорооноос яаж алтаа гаргаж авсан талаар би мэдэхгүй байна тухайн үедээ нунтаг шороогоо Тт үлдээсэн. Эргээд 2-3 хоногийн дараа хэдэн грамм алт гарсан талаар сураглахад 20 орчим грамм гарсан гэж байсан. Тухайн үед би хөлсөөр ажиллаж байсан болохоор тохирсон хөлс болох 100.000 гаруй төгрөг авч байсан. Уг мөнгөө би энэ ажлын дараа буюу хэд хоногийн дараа Жаас авч байсан. 12 шуудай чулууг тээрэмдэхэд ойролцоогоор 2 шуудай нунтаг шороо болно. Тухайн тээрэмдэх үйл ажиллагаа явуулсан байшинд нэг тээрэм байсан бөгөөд уг тээрэм нь тоогоор ажилладаг. Тээрмийн хувьд миний санаж байгаагаар 120 орчим см өндөртэй тавцантай, 3 метр урттай урсдаг зам бүхий тоног төхөөрөмж байсан төмөр төхөөрөмж байсан. Уг тээрмийг будсан зүйл байхгүй төмрөөрөө байсан санагдаж байна. Тухайн тээрмийн газар нь Тын эзэмшлийн газар гэж ярьж байсан. Тухайн тээрмийг зөөвөрлөх боломжтой. Би тухайн тээрэмдсэн газраа зааж өгч чадна. Дээрх тээрэмдсэн чулуу, шороог цааш яасан талаар би мэдэхгүй байна. Хэнд хэдэн төгрөгөөр зарж борлуулсан талаар мэдэхгүй байна. Миний хувьд дараа нь 20 грамм гарсан гэж сонссон болохоос яг хэдэн грамм гарсныг бол би өөрөө хараагүй, хэдэн төгрөгөөр зарж борлуулан хэдэн төгрөгийн орлого олсныг мэдэхгүй байна. Тухайн орлогоос нь хэн хэн авсныг мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 97 хуу/,
  
*Гэрч Б.Жын өгсөн: “...Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх болно. Би Архангай аймгийн О багт малчин хийдэг. Өвөл Архангай аймгийн төвд орж хувиараа ажил хийдэг. Би хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Би ганц, нэг удаа хувиараа алт олборлож байсан удаа байдаг. Манайх малтай учраас малаа малладаг. Би энэ хүнийг танина. Энэ хүн алтны уурхайтай бөгөөд зун уурхай дээрээ ажиллаад өвөл нь манай хадам дээр техник тоног төхөөрөмжөө тавьдаг болохоор таньдаг болсон. Намайг Т гэж хүмүүс дуудаг. Би өмнө нэрээ сольж байсан. Намайг анх Б гэдэг байж байгаад 2 дугаар ангидаа нэрээ сольсон. Би энэ хүнийг 6-7 жилийн өмнө таньдаг болсон. Энэ хүн алтны шорооны уурхайтай. Энэ хүн манайхаа мал авдаг болсон цагаас хойш таньдаг болсон. Би энэ хүнтэй хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын үед уулзаж байсан. Энэ хүн 7667 гэсэн дугаартай, саарал өнгийн Хаммер маркийн тээврийн хэрэгсэлтэй. 2019 оны 12 дугаар сард аймаг дээр байж байтал Т ах намайг дуудаад О багт алт олборлох гэсэн юм. Алт ухахаар хэл ам гарах гээд байна. Нутгийн иргэд хэл ам хийдэг гэнэ. Танай хадмууд чинь уурхайн ойр байдаг гэнэ. Чи хадмуудтай хэлээд хэл ам битгий хийгээрэй гэж хэлээд өгөөч гэж хэлсэн. Мөн дээрээс нь ухдаг, мэддэг хүн байна уу? Чи тэр хүмүүстэй уулзуулаад өг гэж хэлсэн.Тэгэхээр нь би Го, М, Х, Хар гэх хүмүүстэй уулзуулсан. Би Х, Хар гэх хоёр хүн нутгийн иргэд бөгөөд би энэ хоёр хүний нэрийг нь бүтэн мэдэхгүй байна. Тэгээд М, Хар, Х гэх хүмүүсийг би Ттэй холбож өгсөн. Харин Гог хэн дуудсан талаар мэдэхгүй байна. Го өөрөө Ттэй нийлсэн байсан. Го Архангай аймгийн иргэн юм. Т Б, Тийн дүү Т нар нийлж алт ухсан. Т ах нутгийн иргэдээс хэл ам гаргахгүй байх дээр анхаараад өгөөч гэж гуйсан болохоор О багт байдаг хадмууд дээрээ очиж битгий хэл ам хийгээрэй гэж хэлээд буцаад аймгийн төв дээр ирсэн Би алт олборлосон асуудал байхгүй. Тэгээд цаашаагаа юу болсон талаар мэдэхгүй. Надад 500,000 төгрөг өгсөн шиг санагдаж байна. Би Ттэй нийлж алт олборлосон асуудалгүй байхгүй. Намайг Т, М болон бусад хүмүүс мэднэ. Би энэ хоёр хүнийг танихгүй. Би энэ хоёр хүнтэй ганц ч удаа уулзаж байгаагүй. Би сарыг нь санахгүй байна. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Т манай гэрийн гадаа ирээд надтай уулзаад чамд янз, янзын зураг хөөрөг байгаа юм биш үү гээд миний утсыг үзсэн. Тухайн үед М над руу алт олборлож байсан нүхний ганц, хоёр зураг фейсбүүкийн мессенжерээр явуулсан байсан. Тэр зургийг Т миний утаснаас устгасан. Т миний утсанд нэг бичлэг байгаа гээд байсан. Ямар учиртай бичлэг байгаа талаар хэлээгүй. Нэг бичлэг байгаа гээд байсан. Т хэлэхдээ чи бичлэг хийсэн байна. Хүмүүс чамайг бичлэг хийсэн талаар яриад байна. Би бичлэг хийчхээд хүмүүст зарсан байна гээд байсан. Тэгээд миний утас нь дээр байсан зургийг харчхаад энэ зургийг хэн явуулсан талаар асуухаар М явуулсан гэж хэлсэн чинь Мтэй уулзаад утсыг нь аваад цагийн дараа буцаагаад утсыг нь өгсөн. Ямар учиртай бичлэг нэхээд байгааг мэдээгүй. Нэг бичлэг байгаа гээд байсан. М бид хоёр ах дүү хоёрын хүүхдүүд юм. Би Мөөс асуухад ямар нэгэн бичлэг хийгээгүй гэж хэлсэн. Би энэ талаар мэдэхгүй байна. Энэ талаар М мэдэж байгаа. Би энэ талаар мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-108 хуу/

*Гэрч Д.Эын өгсөн: “...2019 оны 12 дугаар сар сүүлээр аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ц Ц сумын О багт байрлах хамгаалалтын пост руу явчхаад ирье гэж хэлсэн. Тухайн газар манай алба хаагч Н гарч байсан. Хамгаалалтын газар буюу уурхай руу очиход орой болж байсан учраас шууд уул нь дээрх алтны чулуун орд руу гарсан чинь 10 орчим залуучууд байсан. Ц дарга бид нарыг алтны чулуун орд дээр ирэхэд газар доороо чулуу гаргаад шуудайнд хийсэн байсан. Тэгэхээр нь хамгаалалтад гарч байсан цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын алба хаагч нарыг дуудаад шуудайтай чулуу болон тоног төхөөрөмжийг нь хүлээлгэж өгөөд буцаад Архангай аймгийн төв рүү явсан. Тухайн үед орой болсон байсан. Тухайн үед орчим шуудай шороо хамгаалалтад гарч байсан алба хаагч нарт хүлээлгэж өгсөн. Хамгаалалтад гарч байсан алба хаагч нарт хуулийн дагуу арга хэмжээ ав гэж чиглэл өгсөн. Н үүрэг гүйцэтгэж байхдаа уурхай руу машин тэрэг яваад байна. Таниас зөвшөөрөл авсан юм уу гэж асуухаар нь тийм зүйл байхгүй. Чи хуулийн дагуу ажиллаарай гэж хэлсэн. Уурхайг хамгаалах үүрэг нь манай б байгууллагын чиг үүрэг биш. Харин Цагдаагийн байгууллагын чиг үүрэг. Манай байгууллага туслах чиг үүрэгтэй гэж бодож байна. Би энэ талаар мэдэхгүй байна. Над руу яриад хамт уурхайг шалгаад ирье гэж хэлсэн. Ц дарга хууль бусаар алт олборлож байсан зургийг нь аваад байсан. Би энэ хүнтэй ямар нэгэн холбоо байхгүй. Би энэ хүнийг албан ажлаар танина. Өөр найз нөхдийн холбоо байхгүй. Би өдрийг нь санахгүй байна. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр очсон Надтай Г утсаар яриагүй. Г надтай ярих шаардлага байхгүй. Би тэр цагдаагийн алба хаагчийг танихгүй. Ямар ч байсан цагдаагийн дэслэгч цолтой цагдаагийн алба хаагч байсан. Надтай хэн нэгэн албан тушаалтан яриагүй. Манай алба хаагч нар хоногийн мэдээ гэж өгдөггүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-114 хуу/,

*Гэрч Б.Цын өгсөн: “...Надад танилцуулсан эрх үүргийг ойлголоо. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх болно. 2005-2008 онд Улаанбаатар хотод Соёлын дээд сургуулийн багш, 2009- 2011 онд Архангай аймгийн МСҮТ-д дэд захирал, 2011-2016 онд Архангай аймгийн Музейн захирал, 2016 оноос өнөөдрийг хүртэл Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байна. 2018 онд аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Яагаад ажлын хэсэг байгуулах болсон бэ гэхээр О багт уул уурхайн чиглэлээр олборлолт явуулж байгаа ААН-д ямар нэгэн байдлаар асуудал гаргах болгонд аймгийн удирдлагуудыг хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж нутгийн иргэд яриад гаргадаг байсан учраас аймгийн засаг дарга ажлын хэсэг байгуулж О багт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-д хяналт тавиулах гэж ажлын хэсэг байгуулсан. Одоо бол О багт уурхайн чиглэлээр ААН-д үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Харин төрийн байгууллагуудаас нэг, нэг төлөөлөл гарч хамгаалалтад байнга гарч байгаа. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр буюу амралтын өдөр байсан шиг санагдаж байна. Би өдрийг санахгүй байна. Би аймгийн Онцгой байдлын дарга Эын хамт хяналт тавих үүргийнхээ дагуу очиж хяналт тавьсан. Намайг алтны чулуун орд газарт очиход гэр барьсан, 10 орчим чулуу шуудайнд хийсэн байдалтай 7-8 хүн байсан. Тухайн үед хууль бусаар алт олборлож байсан хүмүүсийн нэрийг нь асуусан чинь нэрээ хэлэхгүй байсан шиг санагдаж байна. Тэгэхээр нь хамгаалалтад гарч байсан алба хаагч нарыг дуудаад нөхцөл байдлыг танилцуулаад эд зүйлийг нь хурааж авах үүрэг өгсөн. Дараад нь хамгаалалтад гарч байсан алба хаагч нарт яагаад хамгаалалтад гарч байж хяналтаа тавиагүй талаар асууж өндөр дуугаар загнаж байгаад явсан. Тэр өдрөөр Архангай аймгийн Цагдаагийн газрын даргатай утсаар яриад нөхцөл байдлын талаар хэлээд холбогдох арга хэмжээгээ аваарай гэж хэлсэн. Би өмнө тус уурхай дээр хяналт тавих гээд очиход алтны чулуун орд газарт хоёр гэр байсан. Уг гэр нь “Э” ХХК-ний захирал Тын гэр гэж байсан. Алтны орд газрын эзэмшигч нь Т гэж хүн байсан бөгөөд түүний лиценз нь цуцлагдсан.  Шуудайтай чулууг хамгаалалтад гарч байсан алба хаагч нарт хүлээлгэж өгсөн. Би шуудай чулууг дараад нь хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар эрх бүхий албан тушаалтан болон хамгаалалтад гарч байсан алба хаагч нараас асуугаагүй. Намайг очиход Мэргэжлийн хяналтын газрын жолооч Б, Цагдаагийн байгууллагаас Э, Онцгой байдлын газраас нэг алба хаагч байсан. Би энэ хүмүүсийн бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Уг газар утасны сүлжээ байдаггүй. Надтай хэн нэгэн албан тушаалтан утсаар яриагүй. Утасны сүлжээ уул нь дээр барьдаг. Ажлын өдөр явах боломжгүй байдаг болохоор амралтын өдөр явсан. Шалгалт гэдгээсээ илүү хяналт тавих гэж л очсон. Шалгалтыг чинь мэргэжлийн байгууллага хийдэг гэж бодож байна. Харин би болохоор хамгаалалт буюу постын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна уу гэдгийг л хянахаар очсон. Надтай Г яриагүй. Би алт хууль бусаар олборлож байсан хүмүүсийг тухайн үед нэрийг асууж байсан. Гэхдээ нэрийг нь одоо санахгүй байна. Би тэр хүмүүсийг танихгүй. Уг орд газрыг “Э” ХХК-ний захирал Тынх гэж сонсож байсан. Намайг хяналт тавих гээд очиход хууль бусаар алт олборлож байсан хүмүүсийн ахлагч нь нэг шар нөхөр байсан бөгөөд тэр хүнийг би Т гэж бодоод харилцаад байсан чинь биш байсан. Харин сүүлд нь өөрөө би Т гэж хүн биш Т гэдэг хүн байна гэж өөрөө надад хэлсэн. Тын газрын дарга, Цагдаагийн газрын дарга, Аймгийн засаг даргатай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би энэ хүмүүсийг ажлын журмаар танина. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-117 хуу/,

*Гэрч Б.Цын дахин өгсөн: “...Би тодорхой санахгүй байна, гэхдээ тухайн үед би өөрийнхөө утсаар зураг дарсан бил үү бичлэг хийсэн санагдаж байна. Би тухайн үед барьж байсан гар утсаа гар утсаа 2020 оны 03 сарын 01-ний өдөр алдчихсан юм. Тэгэхээр одоо надад зураг бичлэг гэх зүйлүүд байхгүй. Тухайн үед гэгээ тасраад харанхуй болж байсан ямар ч байсан хүмүүсийг зогсоогоод нэрийг нь асууж байсан. Өөр бусад хүмүүс зураг дарж бичлэг хийсэн эсэхийг би анзаараагүй. Тухайн үед би хяналтаар оройхон очсон бөгөөд постны хажуугаар шууд хэлэхгүй явж алт олборлож байгаа гэх газрыг очиж шалгахад хэдэн хүмүүс нүхнээс чулуу гаргаж байсан. Ингээд тухайн хүмүүсийн үйлдлийг таслан зогсоогоод постод ажиллаж байгаа алба хаагчдыг ирэхээр нь нөхцөл байдлыг нь хэлээд нүхнээс авсан шуудайтай чулуунуудыг тоолоод хүлээж ав, яагаад хяналтаа сайн тавихгүй байгаа талаар үүрэг чиглэл өгсөн. Би тэнд байх үедээ аймгийн Цагдаагийн газрын даргатай утсаар яриад ийм асуудал болсон яаралтай холбогдох арга хэмжээг аваарай гэж хэлсэн. Тухайн үед алт олборлож байсан Т гэх хүний утас тэнд сүлжээ барьж байсан учраас түүний утсаар Цагдаагийн даргатай ярьсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 95 хуу/,

*Гэрч С.Пийн өгсөн: “...Надад танилцуулсан эрх үүргийг ойлголоо. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх болно. 2019 оны 12 дугаар сарын 03-аас 2019 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүртэл Архангай аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэрт байрлах уурхайн хамгаалалтад гарсан. Миний чиг үүрэг болохоор алтны уурхай руу хүн оруулахгүй байх чиг үүрэгтэй ажилласан. 2019 оны 12 дугаар сарын 08-09-ны хооронд байх шиг санагдаж байна. Тухайн өдөр 12 цагийн үед 3 тээврийн хэрэгсэл ирээд уурхай руу орох гээд байсан. Тэгэхээр нь нөгөө гурван тээврийн хэрэгслийг зогсоогоод ямар учраас уурхай руу орох гэж байгаа талаар асуухад Т гэж хүн энэ уул нь дээр миний зөвшөөрөлтэй газар байгаа юм. Бид нар алт олборлохгүй. Өөрийн эзэмшлийн газар дээрээ хамгаалалтаа байгуулах гэж байгаа юм. Бид нар Улаанбаатар хотоос явж байна гэж хэлсэн. Тэр өдөр 6-7 хүн Т гэх хүнтэй явж байсан. Би тэр хүмүүсийг хамгаалалтын бүс рүү оруулаагүй. Би шууд болсон хэргийн талаар аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэн. Үүнээс хоёр өдрийн дараа Эрүүгийн төлөөлөгч В албаны машинтай хүрч ирээд Ттай уулзсан. В, Ттай уулзаад дараад нь надтай уулзсан. Надтай В уулзаад энэ хүмүүс өөрсдөө хамгаалалт гаргах гэж байгаа юм байна. Энэ газар Т гэдэг хүнийх юм байна. Хайгуулын лиценз нь шүүх дээр маргаантай байгаа. Өөрийнхөө эзэмшлийн газар дээрээ гэр барих гэж байгаа юм байна. Чи энэ хүмүүсийг хамгаалалтын бүс рүү оруулчих гэж хэлсэн. Мөн дээрээс нь энэ хүмүүсээр алт олборлуулж болохгүй шүү. Маш сайн хяналтаа тавиараа гэж хэлээд явсан. Би үүнээс гурван хоногийн дараа миний үүрэг гүйцэтгэх хугацаа дуусаад хамгаалалтаас буусан. Намайг хамгаалалтад гарч байхад уурхай дээр ирсэн нэг ч хүн хууль бусаар алт олборлосон асуудал гараагүй. Нэг өдөр нь идшиндээ явна гээд хоёр үхэр айлаас худалдаж аваад бэлдсэн. Нэг өдөр нь гэрээ барьсан Би энэ хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Тухайн үед уурхай руу орох гээд надтай маргалдаад байсан. Тэр үед л Т гэж ийм хүн байдаг юм байна гэж харсан. Би өмнө мэдүүлсэн. Надад тэгж хэлсэн болохоор би хамгаалалттай бүсэд Тын хүмүүсийг оруулсан. В оруулчих гэж хэлсэн. Намайг гарч байхад хэн нэгэн хүн хууль бусаар алт олборлосон зүйл байхгүй. Тухайн үед надад хэн нэгэн албан тушаалтан хамгаалалтын бүсэд оруул гэж хэн нэгэн албан тушаалтан үүрэг, чиглэл өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 хуу/,

*Гэрч А.Гийн өгсөн: “...Би 1977 оны 1 сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд айлын 2 дахь хүүхэд болж төрсөн. Тус сумандаа 10 жилийн сургуульд суралцаж 8 дугаар анги төгсөж ерөнхий боловсрол эзэмшсэн. 1998-1999 оны хооронд Улаанбаатар хотод Зэвсэгт хүчний 032 дугаар анги хүндэт харуулын ангид цэргийн алба хаасан. Үүнээс хойш Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 2004 он хүртэл мал малладаг байсан, 2005 онд анх Архангай аймгийн Ц сумын О багт ирж суурьшиж амьдарч байгаад 2012 оны үеэр аймгийн төв рүү хүүхдээ сургуульд явуулахаар орж ирсэн. Зундаа О багт гарч нутагладаг. Ерөнхийдөө 2005, 2006 оны үеэс эхлэн алтны ажилд явдаг болсон хаяа алт олборлож байгаа газар очиж ажилладаг, өөрөөр хэлбэл нинжа хийдэг. Одоо би Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын 3 дугаар баг цогт уулын 1-25 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Би найз Б /****/, М /****/ жинхэнэ нэрийг нь мэдэхгүй, Хар, Х нарын хамт 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Ц сумын О багт байх Чулууны нуруу гэх газарт алт олборлох ажил хийсэн, тухайн газар нь Т гэх хүний лицензтэй газар бөгөөд Т гэх хүнтэй нь өөртэй нь ярилцаж байгаад нүхэнд нь 2 хоног ажилласан бөгөөд миний санаж байгаагаар ойролцоогоор ихдээ л 6-8 бондгор шороо, чулуу гаргаж авсан. Тухайн газарт Ц өнгийн контейнер, 2 монгол гэр байсан бөгөөд хойд гэрт нь бид 4 Тын 6 ажилчидтай хамт байсан. Энэ ажлыг хийх талаар Т бидэнд хэлээд хамт очиж хийсэн. Тухайн үед бид нарыг тус газарт очиход контейнерын хаалгыг лацадсан цоожтой байсан бөгөөд тус контейнерын хойд хэсэгт байх онгорхой нүх рүү орж ажилласан. Тухайн нүхийг урьд нь ухчихсан байсан бөгөөд ойролцоогоор 6-7 метр гүн байсан. Бид очсон өдрөө тухайн нүхээ цэвэрлээд маргааш нь тэндээс миний санаж байгаагаар 6 бондгор буюу 6 ширхэг шуудайны тал чулуу гаргаж ирсэн. Нөгөө Тын хүмүүс мөн орж ойролцоогоор 6-7 орчим шуудайтай шороо, чулуу авсан байх. Тухайн үед нүхэн дотор ороод ажиллаж байхад аймгийн тамгын газрын дарга, онцгой байдлын хүмүүс ирчихсэн бичлэг хийгээд та нар наадхаа зогсоо боль гэж шаардаад байсан. Тэр үед нь би нүхнээс гарч ирээд буруу хараад алхчихсан юм. Тэгээд тэр оройдоо бид нар тараад явсан, Тын хүмүүс үлдсэн. Тэгээд маргааш нь байх Тын Хаммер маркийн машинтай тус газарт М, Т бид 3 шуудайтай шороо бэлдэж очсон ойролцоогоор 8-9 орчим шуудай шороо авч очсон. Тэр үед бүрий болж байсан нар арай жаргаагүй байсан постон дээр очоод Т постны гэр лүү орж уулзаад гарч ирээд шуудайтай шороогоо сольж авахаар болоод тус постны гадаа машины ачаан дээр байсан хураагдсан шороо чулууг аваад Тын Хаммер маркийн машин руу М бид хоёр ачиж оронд нь авчирсан шороогоо тус мэргэжлийн хяналтын машинд ачиж тавьсан. Яг хэдэн шуудай гэдгийг нь мэдэхгүй байна 8, 9 шуудайгаас хэтрээгүй байх. Шуудайтай шороо чулууг ачиж байхад постны цагдаа, ажилчид харж байсан мэдэж байсан, тухайн постны хүмүүстэй Т гэр лүү нь орж уулзсан болохоор юу ярьсан талаар мэдэхгүй байна ямар ч байсан шороог сольж ачсан нь үнэн. Тэгээд М, Т бид 3 сольж авсан шороо, чулуугаа Бийн гэр лүү буюу Архангай аймгийн Аж ахуй нэртэй сум руу аваачаад контейнерт нь хийсэн. Ойролцоогоор 2 хоногийн дараа Т, М, Б бид 4 тэндээс шороо чулуугаа аваад Өвөрхангай Хархорин сум руу Тын эзэмшлийн газарт очсон. Тэнд очиход чулуу бутлах тээрэм байсан Т өөрөө байсан, мөн аймгийн цагдаа В, аймгийн Тын дарга Г нар байсан, мөн Тын 2-3 ажилчин байсан санагдаж байна. Тэндээ шуудайтай чулуунуудаа тээрэмдээд маргааш өглөө нь тэндээс гаргасан шалаамаа буюу нийт ойролцоогоор 2-3 ширхэг бондгор шалаамыг 1 бондгор нь шуудайны тал хэмжээтэй ойролцоо гэх/ Т, М бид 3 аваад Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт байдаг алт олборлох тээрэм, ширээн дээр аваачаад алтаа ялгаж авсан. Тухайн үед ойролцоогоор 50 гаруй грамм алт гарсан санагдаж байна тус тээрэмд нь алтаа газар дээр нь зарсан. Ойролцоогоор 4.200.000 төгрөг болсон санагдаж байна, тэгээд гар дээр бэлэн ойролцоогоор 1 сая төгрөг ирсэн бид 4 хувааж авсан үлдсэн мөнгийг нь Т өөрөө аваад үлдсэн. Бидний очсон газар нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг аймгийн төвөөс 30 орчим км зайд байх “Хүдэр боловсруулах үйлдвэрт” очиж шалаамаас алтаа ялгаж авсан нэрийг нь мэдэхгүй байна, алт авдаг ченжид нь өгсөн. Тэгээд шууд буцаад Архангай аймагтаа ирээд салцгаасан. Тухайн үед миний хувьд дээрх үйл явцын зургийг авч бэхжүүлсэн зүйл байхгүй, алтаа тушааж байгаа, тээрэмдэж байгаа талаар зураг огт аваагүй, надтай хамт байсан хүмүүс ч гэсэн намайг байхад лав зураг авч байгаагүй. Хархорины тээрэм дээр М зураг авсан байсныг нь сүүлд харсан тухайн зурагт тээрэм болон тэнд байсан В, Г, Т нар байсан. Үүнээс өмнө би 2019 оны 7, 8 сарын үеэр зөвшөөрөл цуцлагдаагүй байх үед Тын нүхэн дээр ажиллаж байсан, уг шороо чулуугаа Баянхонгор аймагт Баян Овоо сумын “Хүдэр боловсруулах үйлдвэрт” аваачиж тээрэмдээд тэндээ тухайн үедээ зарж байсан. Намайг очиход Г, В, Т нар байж байсан яг ямар шалтгаанаар тэнд байсан талаар нь мэдэхгүй байна. Энэ талаар Т мэдэх байх. Бидний очсон газар Т гэх хүний мэдлийн газар бөгөөд алт олборлох зөвшөөрөлтэй гэж байсан. Тухайн үед Ерөнхий сайдын шийдвэрээр уул уурхай алт олборлолтын зөвшөөрөл цуцлагдсан байсан, үүнийг мэдэж байсан. Миний хувьд гэр бүлээ тэжээх гэж л мөнгө олохын тулд ажилласан юм. Би тухайн үед **** дугаартайгаа байсан. Намайг байх үед Архангай аймгийн засаг даргын тамгын газрын дарга, онцгой байдлын хүмүүс л ирж шалган үйл ажиллагааг зогсоосон тэр үед постны цагдаа нь бидний нэр регистрийн дугаарыг хэлүүлээд утсан дээрээ бичиж авч байсан. Өөр ямар нэг албан тушаалтнууд ирж шалгаагүй. Миний хувьд хууль хяналтын байгууллагын дарга нарыг танихгүй, огт харилцаагүй, Т нь тэдгээр хүмүүсийг таньдаг эсэх талаар мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-123 хуу/,

*Гэрч Ц.Мын өгсөн: “...Надад танилцуулсан эрх үүргийг ойлголоо. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх болно. Архангай аймгийн геологи уул уурхай хяналтын чиг үүрэг манай хэлтэст харьяалагдаг учраас аймгийн тамгын газраас баталж өгсөн хуваарийн дагуу байгууллагын авто машиныг жолооч Бын хамт байгууллагаас томилж Ц сумын О баг үүрэг гүйцэтгүүлэхээр явуулсан. 2019 оны 12 дугаар сарын 27-ны орой 19 цагийн үед жолооч Б утсаар яриад хамгаалалтад байгаа газраас хэсэг хүмүүс хууль бус үйлдэл гаргаад байна гэж хэлэхээр нь наана чинь цагдаагийн алба хаагч байгаа биз дээ. Энэ талаараа эртхэн хэлэхгүй яасан юм бэ гэж хэлсэн хэлтэл жолооч Б цагдаагийн алба хаагч мэдэж байгаа. Цагдаагийн байгууллагын даргадаа хэлсэн байгаа. Удахгүй чиглэл өгнө гэсэн гэж хэлсэн. Бын хэлсэн нөхцөл байдлын талаар аймгийн засаг даргын тамгын газрын дарга Цад болсон хэргийн талаар хэлсэн. Ц дарга өөрөө ажлын хэсгийн ахлагч юм. Ц дарга ажлын хэсгийнхэнтэйгээ холбогдоод эргээд хариу хэлнэ гэж хэлсэн. Дараад нь Ц дарга утсаар буцаж холбогдоод Байгаль орчин аялал жуулчлалын дарга Бөд хэлсэн. Чи Мэргэжлийн хяналын газрыг төлөөлөөд чи газар дээр нь очиж танилцаад ир гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед Б дарга гэрийн чинь гадаа ирчихлээ явъя гэж хэлсэн. Намайг гэрээсээ гарахад Тын газрын дарга Г, Б дарга нар ирсэн байсан. Тэгээд аймгаас гарахдаа Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч Вийг авсан. Тэгээд бид нар Ц сум руу явж байхдаа хамгаалалтын алба хаагч нарт тээврийн хэрэгсэл байх юм бол зогсоож байгаарай гэдэг үүрэг өгсөн чинь хууль бусаар алт олборлож байсан хүмүүс зугтаасан гэж хэлсэн. Хамгаалалтад гарч алба хаагч нар хууль бусаар алт олборлож байсан хүмүүсийн дунд Т гэдэг хүн байсан талаар мэдээлэл өгсөн учраас Т олборлосон шороогоо Өвөрхангай аймгийн Хархорин суманд байдаг аж ахуйн хашаандаа авчрах байх гэж бодоод хашаанд нь очтол байхгүй байхаар нь ирэх байх гэж бодоод хашааныхан ойролцоо шөнийн 3 цаг хүртэл харж зогссон. Т ирэхгүй байхаар нь үүрийн 5 цагт Ц сумын О багийн хамгаалалтад гарч байгаа алба хаагч нар дээр ирсэн. Тэгээд өөрийнхөө байгууллагын ажилтан Бтай уулзахад хууль бусаар алт олборлож байсан хүмүүсийн зургийг баримтжуулсан байхаар нь өөрийнхөө утас нь дээр буулгаж авсан. Бид нарыг уурхай дээр очиход хууль бусаар алт олборлож байсан хүмүүс байхгүй байсан. Тэгээд буцаад хүрээд ирсэн. Тын газрын дарга ажлын хэсэгт байдаг бөгөөд намайг гэрээсээ гарахад Тын машинтай байсан. Би энэ талаар мэдэхгүй байна. Би Ц даргатай л утсаар ярьсан. Г бид нартай явчхаад л ирсэн. Уурхай дээр очоод хамгаалалтад гарсан алба хаагч нартай нээх их юм яриагүй. Би уурхайгаас ирчхээд нөхцөл байдлын талаар хэлсэн. Харин Ц дарга, Онцгой байдлын даргатай очиж шалгасан.  Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 124-125 хуу/,

*Гэрч Ц.Мын дахин өгсөн: “...Тухайн үед буюу 2019 оны 12 сарын 27-ны орой ойролцоогоор 19 цагийн үед над руу Б залгаад 2 машинтай хүмүүс ирчихсэн, хууль бусаар алт олборлоод байгаа талаар хэлсэн тэгэхээр нь наана чинь цагдаагийн алба хаагч, онцгой байдлын алба хаагч хамт үүрэг гүйцэтгэж байгаа биз дээ наад хүмүүс чинь хяналт тавихгүй байна уу гэтэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна гэж хэлсэн, тэгэхээр нь за ямар ч байсан нөхцөл байдлыг ажиглаад байж бай, болж байгаа үйл явдлыг болж өгвөл баримтжуулаад байж байгаарай, би аймгийн ажлын хэсгийн даргад нь мэдэгдээд эргээд хариу хэлье гэж хэлсэн, мөн машинууд нь хаашаа явахыг нь хараарай гэж захисан. Тухайн үед утсаар ийм яриа болсон. Би уг мэдээллийг аваад шууд тухайн үедээ О багт хяналт тавих ажлын хэсгийн дарга Б.Ц руу **** дугаар луу нь залгаад Од ажиллаж байгаа манай алба хаагчаас хууль бусаар алт олборлоод байгаа талаар мэдээлэл ирсэн гэж мэдэгдсэн. Ингээд байж байтал 21 цагийн үед над руу аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б залгаад ажлын хэсгийн дарга ярилаа О руу ажлын хэсэг явахаар боллоо мэргэжлийн хяналтаас өөрийг чинь аваад яв гэж байна явах бэлтгэлээ хангаарай гэж хэлсэн. 22 цагийн үед гэрийн гадаа Тын дарга Г жолоочтойгоо машинтайгаа ирсэн бөгөөд дотор нь Б дарга байсан би машинд суугаад цааш явж цагдаагийн байгууллагын ажилтан Вийг аваад Ц сумын О баг руу хөдөлсөн. Миний санаж байгаагаар 23 цагийн орчимд аймгаас хөдөлсөн санагдаж байна. Ц сум руу явж байх замдаа би алба хаагч Бтай утсаар холбогдож бид очиж байна наанаа биднийг очиж байгаа талаараа хүнд битгий хэлээрэй гэж, хамт үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүстээ хэлээд хэрэггүй гэж хэлсэн. Тэгтэл Б энд байсан 2 машин хөдлөөд яваад өглөө нэг хүн нь Т гэх хүн байсан гэж хэлсэн. Тэгээд бид нэг машинд явж байсан болохоор хамт явсан хүмүүс маань Т гэх хүнийг явж байсныг мэдсэн. Ингээд Тын эзэмшлийн хашаа Хархорин суманд байдаг талаар мэдээлэл авч тухайн хашаанд нь очиж отож уулзахаар шийдсэн. Тэгээд бид шууд Хархорин сум руу Т гэх хүний эзэмшлийн хашааны ойролцоо шөнийн 02 цагийн орчимд очсон. Очоод хашааных нь ойролцоо гадаа машиндаа гэрлээ унтраагаад хүлээсэн, мөн хашаан доторх зүйлүүдийг нь гаднаас нь харсан. Тухайн газарт 04 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь шууд Ц сумаар дайраад О баг руу явсан. Ингээд О багийн постод өглөө үүр цайж байхад ойролцоогоор 06 цагийн орчимд очсон санагдаж байна. 2019 оны 12 сарын 28-ны өглөө эрт ажлын хэсгийн хүмүүс буюу Тын дарга Г, цагдаагаас В, Байгаль орчноос Б, мэргэжлийн хяналтаас би өөрөө жолоочтойгоо 5-уулаа очсон. Тухайн үед биднийг очиход хууль бусаар алт олборлож байсан хүмүүс байхгүй байсан, В нь тэнд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчаа яагаад явуулчихсан юм бэ, машиныг нь үзсэн юм уу гээд асуугаад байсан. Биднийг очих үед постонд үүрэг гүйцэтгэж байсан 3 алба хаагч л байсан өөр хүн байгаагүй. Тухайн үед би тусдаа жолооч Бтай уулзаад яг ямар асуудал болсон юм бэ гэдгийг асуугаад утаснаас нь бичлэг, зурагнуудыг бүлүүтүүд ашиглан татаж авсан. Ингээд алба хаагчдадаа чиглэл чиглэлээр нь сайн ажиллах талаар хэлж сануулаад буцаад аймгийн төв рүү ойролцоогоор 11,12 цагийн үед ирсэн. Биднийг О багийн постны хяналт тавьж буй газарт ирэхэд алт олборлож байгаа хүмүүсээс нэг ч хүн байхгүй байсан, контейнерын дээд хэсэгт нүх ухсан байдалтай хүнгүй байсан. Контейнер бол лацтайгаа байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 101 хуу/

 *Гэрч У.Бгийн өгсөн: “...Надад танилцуулсан эрх үүргийг ойлголоо. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх болно. Би өдрийг нь санахгүй байна. Миний таньдаг Т гэдэг хүн Архангай аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэрт байрлах алтны чулуун орд газар байдаг гэнэ. Тэр газар очиж алт ухаж үзье гэж санал тавьсан. Би өмнө Ттай хамт Төв аймгийн замаар суманд нинжаа хийж байсан. Т бид хоёр Го гэдэг манай найзыг аваад алтны орд газар дээр ирэхэд Т ах өөрийнхөн хүмүүс болох нийт 6 хүнтэй байсан. Тухайн үед Ттай ахтай уулзаад энэ газар чинь өмнө ухаж байсан хуучин нүх байгаа тэрийг дахин ухаж үзье гэж хэлсэн чинь Т ах энэ чинь миний хайгуулын лицензтэй газар байгаа юм. Би энэ газартаа хүн оруулахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь гуйсаар байгаад зөвшөөрүүлээд хуучин ухаж байсан нүхээ сэргээгээд 10-12 шуудай чулуу буюу үүрэг гаргаж авсан. Үүрэг гэдэг нь шуудайны талыг хэлдэг. Нүхнээс чулуу гаргаж аваад байж байтал хамгаалалтад гарч байсан цагдаа хүрч ирээд гаргаж авсан чулууг хурааж авсан. Бид нар нэг шөнө, нэг өдөр нүх ухаж чулуу гаргаж авсан. Бид нарыг алт олборлож байхад аймгийн төвөөс хоёр дарга ирээд бид нарын чулууг хурааж авсан юм. Тэгээд хурааж авсан чулууг хамгаалалтад гарч байсан цагдаад хүлээлгэж өгсөн. Аймгаас ирсэн дарга нарыг ирээд явахад Т ах манай хайгуулын лиценз шүүх дээр маргаантай байгаа. Ерөөсөө дахин хууль бусаар алт олборлож болохгүй гэхээр дахиад нэг шөнө ухчхаад болъё гэж хэлээд дахиад нэг шөнө ажиллаад гарч ирсэн чулуугаа Тын Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах алтны тээрэм дээр ирж чулуугаа тээрэмдсэн. Тын тээрэм дээр ирэхэд хүн байхгүй байсан. Т араас шөнө хүрч ирсэн. Тын алтны тээрэм дээр нийт 16 шуудай чулуун тээрэмдсэн бөгөөд 16 шуудай гэдэг нь шуудайны талыг хэлж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хэрэв 16 шуудайг дүүргэх юм бол 8 шуудай болно гэсэн үг юм. Тын алтны тээрэм дээр чулуугаа тээрэмдэхэд 4 дай нунтаг, гурил шиг болсон. Дараад нь нөгөө тээрэмдсэн чулууг Т, Го, Бөндөгөө гурав Баянхонгор аймаг руу алтыг нь ялгуулах гэж аваад явсан. Би буцаад гэртээ ирсэн. Маргааш нь Т руу залгаад хэр их юм гарч байна гэж асуухад. Т их муу гарсан. Гарсан алтыг тушаасан чинь 3 сая орчим төгрөг болж байна. Явсан зардалдаа шатаад дуусах юм байна гэж хэлсэн. Тэгээд дахиж алт олборлоогүй. Би энэ талаар мэдэхгүй байна. Т хамгаалалтад гарсан цагдаатай уулзаад байсан. Хураалгасан чулуугаа авсан болоод л тээрэмдсэн байх. Би ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Т их муу гарсан гээд надад мөнгө өгөөгүй. Мөн дээрээс нь намайг нүхэнд чулуу гаргаж байхад Тын ах Т ирсэн гэж хэлсэн. Алт олборлож байсан нүх нь доошоогоо 4 метр байсан шиг санагдаж байна. Т, Го, М гэдэг хүмүүсийн хамт алт тээрэмдсэн.  Намайг очиход байхгүй байсан. Би шөнө 02 цагийн үед чулуугаа тээрэмдээд өглөө 08 цагийн үед чулуугаа тээрэмдээд дуусгасан. Би худлаа яриагүй.  Би Вийг танихгүй. Харин Тын газрын дарга Г бид хоёр төрсөн ах дүү хоёрын хүүхдүүд Гэхдээ бид хоёр тийм нэртэй байдаг боловч тийм сүртэй харилцаад байдаггүй. Бид хоёрын харилцаа хол хөндий байдаг. Би энэ талаар мэдэхгүй байна. Цагдаа ирсэн боловч Т ах тэр цагдаатай уулзаад айсан. Дараад нь Т ах одоо больё гэж хэлсэн. Т ах өөрөө тэр алтны тээрмийг хийсэн гэсэн бөгөөд бид нарын чулууг тээрэмдэж үзье гэж хэлсэн. Угаасаа тэр тээрэм нь их муу юм байсан. Тад ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-129 хуу/,

*Гэрч П.Гын өгсөн: “...Би 1992 оны 03 сарын 21-ний өдөр Архангай аймгийн Ц суманд айлын 3 дахь хүүхэд болж төрсөн дээрээ 2 эгчтэй, 3 дүүтэй. Бага насандаа Баянхонгор аймгийн төвд 1-р ангид суралцаж байгаад сургуульд сурахаа больсон гэхдээ уншиж чадна. Манайх намайг бага байхаас эхлэн Архангай аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэрт суурьшиж одоог хүртэл амьдарч байгаа, би одоо эхнэр 2 хүүхдийн хамт мал маллаж тухайн О багт нутаглаж амьдардаг. Манай О багт алтны уурхай их байдаг учраас мал маллахын хажуугаар алтны уурхайд ажил хийдэг юм. Би 2019 оны 12 дугаар сарын сүүлээр яг он сар өдрийг нь санахгүй байна Архангай аймгийн Ц сумын О багт гэртээ байж байтал зүс таних Г, М нар манай гэрт ирээд чулууны нуруунд ажиллах уу гэхээр нь тэгье гээд хамт явсан, тэгээд манайхаас ойрхон Хынд очиж Хыг аваад чулууны нуруу руу явсан. Тэнд очоод эхний өдөр ухсан байсан нүхийг онгойлгож алт олборлоход бэлэн болгож янзалсан. Тэгээд маргааш орой нь би нүх рүү орж ажилласан бөгөөд шороо чулууг нүхнээс гаргаж шөнөжингөө ажилласан. Тэгээд өглөө нь гаргасан чулуу, шороогоо Хаммер маркийн Тын машинд ачсан, ойролцоогоор 10 гаруй бондгор чулуу шороог ачиж өгөөд явуулсан үүнээс хойш би тэнд нүхний шороог булаад үлдсэн бөгөөд дуусаад гэр лүүгээ харьсан. Бондгор гэдэг нь тал шуудайтай нүхнээс гаргаж авсан шороо, чулууг хэлээд байгаа юм. Тухайн бондгорыг Тын машинд ачиж өгсөн, тухайн үед Т өөрөө байсан. Би үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Намайг машинд ачиж байхад 12 ширхэг бондгор байсан. Г нь ойролцоогоор 7 хоногийн дараа ажлын хөлс гэж 150.000 төгрөг надад өгсөн. Энэ талаар мэдэхгүй байна. Миний хувьд чулууны нуруу гэх газарт эхний өдөр нь алт олборлох бэлтгэл ажлыг хийсэн, дараагийн өдрийн шөнө нь алт олборлож ажилласан буюу нүхнээс шороо чулууг гаргаж Тын машинд нь тухайн газарт ачиж өгсөн. Бусад зүйлийг мэдэхгүй байна. Тус чулууны нуруу гэх газарт уулын бэл хэсэгт пост гэх цагдаа, мэргэжлийн хяналтын хүмүүс байсан гэхдээ намайг ажиллаж байх хугацаанд очиж шалгаагүй, Г надад хүнтэй нь ярьчихсан байгаа гэж хэлсэн. Хэнтэй ярьсан талаар нь мэдэхгүй байна. Бидний очсон газар Т гэх хүний эзэмшлийн газар бөгөөд алт олборлох зөвшөөрөлтэй гэсэн. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан. Ажил хийх хэрэгтэй байсан. Г ажиллах уу, ямар ч асуудалгүй гэж санал тавьсан болохоор ажилласан юм. Уул уурхай алт олборлолтын зөвшөөрөл цуцлагдсан байсныг би мэдэж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд шалгалтаар хүн ирээгүй, намайг явсан хойгуур ирсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-132 хуу/,

*Гэрч М.Хын өгсөн: “...Би 1987 оны 1 сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн төвд айлын 2 дахь хүүхэд болж төрсөн дээрээ нэг эгчтэй, доороо 3 дүүтэй. Би бага наснаасаа Архангай аймгийн Ц сумын О багт өссөн. Одоо хүртэл тэндээ нутаглаж мал маллаж эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Мал маллахын хажуугаар алтны уурхайд ажил хийдэг байсан. Би 2019 оны 12 дугаар сарын сүүлээр яг он сар өдрийг нь санахгүй байна Архангай аймгийн Ц сумын О багт гэртээ байж байтал Г, М, Хар буюу Г нар Тын саарал Хаммер маркийн машинтай манайд ирж намайг гэрээс аваад алтны ажил байна гэсэн. Тэд нар над руу ирэхдээ замаараа Гыг мөн ажил хийе гэж хэлээд аваад ирсэн. Бид нар тус Чулууны нуруу гэх газарт ойролцоогоор бүрэнхий болж байхад очсон. Тэр үед пост байсан тэнд нь цагдаа байсан ч асуудалгүй гэж ярьж байсан, тэрүүгээр мал хүртэл явуулдаггүй шүүдээ гэж би тухайн үед хэлэхэд Г Т цагдаа асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд бид нар постны хажуугаар гараад Чулууны нуруу гэх газартаа очиход Ц контейнер түүний хажууд 2 Монгол гэр байсан. Тэнд Т өөрөө байсан, тогооч нь гэх эмэгтэй байсан мөн тэнд ойролцоогоор нийт 9 орчим хүн байсан санагдаж байна. Тухайн очсон өдрийн оройдоо тэнд байсан контейнерын хойд дээд хэсэгт байсан ухчихсан бэлэн нүх рүү би ороод шороо гаргаж, хадыг нь татсаар байтал тэр өдөр дууссан. Тэгээд манай гэр ойрхон учраас би гэртээ очиж хоносон маргааш нь би мотоцикльтой ар талын нуруугаар дамжин өглөө 07, 08 цагийн орчимд очсон. Тэгээд тэр өдрөө тухайн нүхнээс чулуу, шороо олборлосон, дундуур нь Тын хүмүүс бас орсон тэр үед Т өөрөө байсан. Үдээс хойш нь бид нар орж шороо, чулуу олборлох ажил хийж байгаад орой 19 цагийн үед би гэр лүүгээ яваад амарчхаад маргааш нь өглөө 09 цагийн орчимд ирэхэд тэнд ажиллаж байсан хүмүүс урд орой чамайг явсны дараа аймгаас хүмүүс ирж шалгаад бичлэг хийж авсан гэж яриад байсан. Намайг очиход постны цагдаа болон хүмүүс ирчихсэн байсан бөгөөд шуудайтай чулуу, шороог машинд ачсан, би өөрөө хамт ачиж өгсөн. Тэгээд тэр өдрөө уулнаас шуудайтай шороо, чулууг буулгаж пост руу аваачсан. Тэнд байсан Ланд 77 маркийн цагаан саарал өнгийн автомашинаар нүхний хажуугаас металлгүй шороо шуудайлсан байсныг ачиж пост РУУ буулгасан тухайн машин нь Тын Ланд 77 биш өөр 77 байсан. Харин металлтай шороо чулууг Хаммер маркийн машинтай уулнаас пост руу зөөсөн. Тэгээд постны гэрт аваачсан байсан бондгор чулуу, шорооны оронд дээрээс авчирсан шуудайтай шороогоо байрлуулж сольж тавиад металлтай чулуу, шороогоо Тын Хаммер маркийн машинд ачсан тэр үед тухайн машинтай Т, Г, найз нь гэх хүн тэр 3 явсан. Тухайн Хаммер машинд нийтдээ 12 бондгор шороо, чулуу ачсаныг тэр 3 авч явсан. Тэгээд үүнээс хойш ойролцоогоор үд дундын үед би гэртээ харьсан. Үүнээс хойш тухайн бондгороос юу гарсан яасан эсэхийг нь мэдэхгүй надад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Уул нь Г надад ажиллуулсан хөлс мөнгө өгөх ёстой боловч өгөөгүй, сүүлд нь хэд хоногийн дараа би Гид уурлахад надад 50.000 төгрөг данс руу шилжүүлсэн. Тухайн үед миний хувьд Гийн хий гэж байсныг хийж байсан. Цаанаа ямар хүмүүстэй харьцдаг талаар нь мэдэхгүй байна, Г нь Ттай харьцаж байсан. Хаммер маркийн /улсын дугаарыг нь мэдэхгүй/ Тын машинд 12 ширхэг шуудайтай бондгор металлтай чулуу, шороог өдөр ачиж авч явсан. Би өөрөө тухайн шороог Тын нэг хүнтэй хамт постны гэр дотроос ачилцаж өгсөн. Тухайн металлтай чулуу, шороо нь постны 2 гэрийн баруун талын гэрт байсныг зөөсөн. Тухайн шуудайтай чулууг сольж зөөж ачиж байхад цагдаа нь болон постны хүмүүс харсан мэдэж байсан. Бидний очсон газар Т гэх хүний эзэмшлийн газар бөгөөд алт олборлох зөвшөөрөлтэй эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн үед уул уурхай алт олборлолтын зөвшөөрөл цуцлагдсан байсныг би мэдэж байсан. Анх Г нь асуудалгүй гэж надад хэлсэн, Тын ах Т дээгүүрээ ярьчихсан юм шиг байна лээ асуудалгүй гэж хэлсэн. Яг хэнтэй ямар хүнтэй дээгүүрээ ярьсан гээд байгаа талаар нь мэдэхгүй байна. Намайг байх үед шалгалтаар хүн ирээгүй, намайг явсан хойгуур ирсэн гэж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-135 хуу/,

*Гэрч Б.Тын өгсөн: “...Миний бие 1994 онд Архангай аймгийн 2-р арван жилийн дунд сургуулийг 8 дугаар ангийг суралцаж төгсөн бүрэн бус дунд боловсролтой болсон. 1994 онд Улаанбаатар хотод орж ирсэн. 1994-1996 онд “Гурванбилэг” ХХК-д /одоо 3-р хорооллын их дэлгүүр байдаг/ энэ газарт барилгын тусалж ажилтнаар, 1996-2006 онд Хархорин зах дээр махны худалдаа эрхэлсэн, 2006 оноос одоог хүртэл Нарантуул захын Баялаг ундраа төвийн 201-206 тоотод хөшигний худалдааны лангуу, мөн Дүнжингарав худалдааны төвийн ***, *** тоотод хүүхдийн тоглоом худалдааны лангууг тус тус ажиллуулж байна. Миний бие 1994 онд Улаанбаатар хотод орж ирсэн, тус аймагт ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, харин манай төрсөн ах Баасанхүүгийн Т нь миний санаж байгаагаар 2015 оноос Архангай аймгийн Ц сумын О багт алтны уурхайг хувиараа ажиллуулж байгаад 2019 онд МУ-ын Ерөнхий сайдын уурхайнуудын тусгай зөвшөөлийг цуцлах шийдвэр гарсан цагаас хойш ажиллаагүй. Б.Т ахаас өөр хүмүүс ажил хөдөлмөр эрхэлдэг зүйл байхгүй ээ. Миний бие Архангай аймгийн нутаг дэвсгэрт уул уурхай, алтны үйл ажиллагаа эрхэлдэггүй, уурхайн талаар мэдэхгүй. “Э” ХХК-ийн захирал Т.Т гэх хүнийг ах Б.Төөс уурхай ажиллуулдаг гэж сонсож байсан. 2019 оны 12 дугаар сарын үед /хэдний өдөр байсныг хэлж мэдэхгүй байна/ намайг Архангай аймагт явж байхад ах Б.Т нь сахрын өвчтэй бие муу байсан, намайг Архангай аймгийн Ц сумын О баг руу уурхай руу очоод Т.Ттай уулзаад ир, тэрний газрын чулуу, шороо руу орох хэрэгтэй байна гэх зүйлийн талаар ярих юм байна, Т.Тын утас нь болохгүй байгаа болохоор чи очоод намайг яаралтай яриулах хэрэгтэй байна гэхээр нь миний бие Б.Тийн шаргал өнгийн Хаммер Эйч-3 /Н11ММЕР НЗ/ 76-67 /серийн дугаарыг нь санахгүй байна/ унаж очоод уулзах гэтэл Т.Т нь байхгүй, уулзаж чадаагүй буцаж байсан. Тэгээд уулзаж чадаагүй тул хэд хоногийн дараа Т.Т нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд тариалангийн газартай юм байна лээ, тэр дээрээ байна гэхээр нь очиж ахыг Ттай гар утсаар яриулсан, тэр хоёр нь утсаар /алтны газар шорооны ажлын талаар, уурхай руу орох гарах, чулуу шорооны талаар ярилцсан/ гэж ойлгосон, тэгээд миний бие хот руу явсан. Түүнээс хойш ахиж Т.Ттай уулзаж ярилцсан зүйл байхгүй, түүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, таньж мэдэхгүй ээ. Тэр алтны шороо, чулууны ажлын талаар миний бие хэлж мэдэхгүй байна. Архангай аймгийн Тын газрын дарга Г ахыг багаасаа мэддэг байсан, тус аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт морь уядаг, морь малтай. Түүний дүү Чулуунбат гэх залуутай миний бие сайн найз нөхдийн харилцаа холбоотой, арван жилийн сургуулийн нэг төгсөлтийн найзууд юм, Чулуунбат нь Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг, одоогоор ажилгүй, гэртээ байгаа. Г ахаас өөр бусад хууль хяналтын байгууллагаас таньж мэдэх хүн байхгүй ээ. Энэ талаар хэлж мэдэхгүй байна. 2019 оны 12 сарын сүүлээр 20-ны үеэр Б.Т ах намайг Т.Тын уурхай дээр очоод ир, тэндээс хэдэн шуудай чулуу авна, замаас чинь Т.Т чамайг тосно, түүнд намайг очно шүү гээд хэлсэн байгаа, замаасаа Буяндэлгэрийг Ц дээрээс аваарай, давааны наана Т хүлээж байх ёстой, Т нь орон нутгийн айлуудын хүүхдүүдийг олоод бэлдсэн байгаа тэд нарт хэлсэн байгаа гэхээр нь миний бие хэлснийх нь дагуу Б.Т ахын дээр хэлсэн Хаммер маркийн автомашинаар очиход уурхайны давааны наана Т машинтайгаа хүлээж байсан, Т нь намайг машинаа энд үлдээ гээд тэнд нь дэлгүүр байдаг юм байна лээ, тэрний гадаа Т ахын машиныг үлдээлгээд түүний Ланд Круйзер-76 маркийн цагаан өнгийн автомашинд суугаад харуул хамгаалалт гэх 3 гэр, гэрийн гадна цагдаагийн логотой фургон машин зогсож байсан, тэд нарын хажуугаар шууд гараад дээшээ давхиад алтны газар дээрээ ирсэн. Алтны газар дээр ирэхэд 2 гэр барьсан байсан, тэнд Тын ажлын ажилтан гэх 3 залуу бид нарыг тосож авсан. Тэндээ байж байхад Тгийн ярьсан гэх мотоциклтэй 3 залуу ирсэн, ер нь бол Т ах, Т нарын тохиролцсоноор Тын 3 хүмүүс нь хагас шөнө, Т ахын ярьсан Тгийн олсон 3 залуу хагас шөнө нүх рүү орж олборлолт хийж ажиллахаар тохиролцсон юм байна лээ. Ингээд шөнөжин ажилласан, миний бие тэр газарт нийт хэдэн шуудай чулуу гаргах, хяналт тавих үүрэгтэй очсон, тэгээд миний бие орой болсон тул нэг гэрт нь орж амрахаар ороход Т.Т нь намайг гэрт орж амарч бай, маргааш гарсан чулуунуудаа аваад миний Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах тариалангийн газар дээр ирээрэй, тэндээ бутлаад алт болгоно шүү гэж хэлээд шөнөдөө яваад өгсөн. Ингээд маргааш өглөө нь цагдаагийн болон аймгийн хууль хяналтын хүмүүс ирсэн, ирээд бид нарыг хууль бусаар олборлолт хийж байна гэж бичлэг хийгээд Т.Тад хариуцлага тооцно, гээд шөнөжин ухаж гаргасан 10 орчим шуудайг битүүмжлээд хураан авч, бид нарыг тарцгаа, Т дээр арга хэмжээ авна, явцгаа гэсэн. Тэр үед миний Хаммер машины түлхүүр Тгийн хүмүүст байсан юм, шөнөдөө миний машины ар талд 25 кг-ын талаар 4 ширхэг шуудайтай чулуу ачсан байсан, тэдгээр чулуунуудыг аваад аймгийн төв орчоод Өвөрхангай аймгийн Хархоринд байх Т.Т дээр очсон, тэндээ бутлах гэхэд том томоор бутлагдаад буталж болохгүй байсан. Тэр үед Тгийн авч ирсэн Го гэх залуу наа чинь болохгүй юм байна, Баянхонгорт мөнгө төгрөгийг нь өгөөд тээрэмддэг газар байдаг юм, тийшээ очоод бутлуулъя гээд утсаар яриад Баянхонгорын төвөөс 20 орчим км зайтай газарт очсон /ямар газар байсныг нь мэдэхгүй байна/. Тэнд очоод авч ирсэн чулуунуудаа 2 цагийн дотор тээрэмдүүлсэн, тээрэмдүүлсэн чулуунуудаас 40 орчим грамм алт гарсан, гарсан алтаа тэнд нь үнэ ханшаар нь бодож 3,800,000 орчим төгрөгөөр худалдаж борлуулсан. Бид нар буцаад Архангай аймаг дээр ирээд Т ахтай уулзаад алт зарсан мөнгөө өгсөн, Т ах надад 500,000 төгрөгийг өгөөд, үлдэгдэл мөнгийг Т эд нарт хувааж өгсөн байх, миний бие тэгээд Улаанбаатар хот руу буцсан. Түүнээс хойш ахиж алт олборлох зорилгоор чулуу авсан зүйл байхгүй ээ. Тэрийг би мэдэхгүй байна. Миний бие тэрийг сайн хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-142 хуу/,

*М.Вийн яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчийн эрх үүрэг болон Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2002001380044 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй. Би энэ хэрэгт холбоогүй бөгөөд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө.Одоо мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 126 хуу/,

*М.Вийн яллагдагчаар дахин өгсөн:“...Би өмгөөлөгч авч чадаагүй байгаа өмгөөлөгч авах шаардлагагүй гэж үзэж байна. Би одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх болно. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан тогтоолд тусгагдсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надаас энэ чулуутай холбоотой асуудлаар нэг ч удаа мэдүүлэг аваагүй байж, юу болсон талаар сайн тогтоогоогүй байж уг хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна. Би тухайн хэрэгтэй холбоотойгоор өөрийн мэдэх зүйл одоо мэдүүлэх болно. 2019 оны 12 сарын 25-ны үед Цагдаагийн ерөнхий газраас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн бид өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж байсан. Тухайн үед Архангай аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэрт алт олборлох үйл ажиллагааг хянах зорилгоор хяналтын пост ажиллаж байсан. Миний санаж байгаагаар Цагдаагийн газраас ахлагч Жавхлан гэх залуу О багийн хяналтын постонд мэргэжлийн хяналт болон онцгой байдлын алба хаагч нартай үүрэг гүйцэтгэж байсан. 2019 оны 12 сарын 26-ны өдөр Архангай аймаг дахь цагдаагийн газрын дарга хурандаа Э.Золбаатар өрөөндөө намайг дуудаж өндөржүүлсэн бэлэн байдлын үед Ц сумын О багийн уул уурхайн хяналтын постонд хариуцлагатай офицероор үүрэг гүйцэтгүүлэх талаар хэлсэн. Тухайн үед би хариуцсан Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга Б.Баасанжаргалд уг байдлыг танилцуулахад Ц сумын хэсгийн төлөөлөгч ээлжийн амралттай байсан бөгөөд оронд нь ахмад Баяртогтох, ахлах дэслэгч Э нар ажиллаж байгаа тул Эыг цааш нь хяналтын постонд үүрэг гүйцэтгүүл гэж хэлсэн. Тухайн үед Эыг намайг хүргэж өгөөд Ц сумын Оы нөхцөл байдалтай биечлэн танилцаад ирэх талаар үүрэг чиглэл өгсөн. Тухайн үед албанаас бензин авч албаны машинтай явах гэтэл зарим машин нь ажилтай, зарим нь эвдэрсэн байсан. Тэгээд би өөрийн эзэмшлийн 0094-АРХ улсын дугаартай автомашинаар Эыг Ц сумын О багийн хяналтын постонд хүргэж өгсөн. Тэнд онцгой байдлын ахлагч Н, мэргэжлийн хяналтын газрын Б гэх хүмүүс үүрэг гүйцэтгэж байсан. Э болон Б, Н нарт хууль бусаар алт олборлож болзошгүй үйлдлүүдэд хяналт тавих, эргүүлийг чанартай сайн хийх талаар үүрэг чиглэл өгсөн. Ингээд би буцаад Архангай аймгийн төвд ирж Цагдаагийн газрын даргад Ц сумын О багт газар хөлдсөнтэй холбогдуулан ажиллаж байгаа уул уурхай байхгүй, гар аргаар алт олборлож байгаа хүн байхгүй байгаа талаар танилцуулсан. Би Эыг хүргэж өгсний маргааш нь санагдаж байна Ц сумын О багийн нутаг дэвсгэрт байрлах чулуун орд луу хүмүүс ороод байж болзошгүй талаар мэдээлэл авагдсан. Шууд удирдах даргын хувьд Эрүүгийн тасгийн дарга Б.Баасанжаргал, газрын дарга Золбаатар нарт миний бие энэ талаар танилцуулахад Золбаатар дарга яг миний хажууд Ц сумын Оы ажлын хэсгийн даргаар ажиллаж байсан Засаг даргын тамгын газрын дарга Ц руу утсаар ярьж шинэ жилийн үеэр урд талын чулуун орд руу нинжа нар орох гээд байгаа талаар мэдээлэл авагдсан гэж хэлсэн мөн хяналт шалгалт хийх талаар хэлсэн. Тухайн танилцуулсны маргааш шөнө нь санагдаж байна шөнө 2, 3 цагийн үед аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц, мөн цагдаагийн газрын жижүүрээс над руу залгаж Ц сумын О баг руу ажлын хэсэг явах гэж байна, чулуун орд руу хүмүүс орох гээд байж магадгүй гэсэн. Намайг ажлын хэсгийнхэнтэй цуг явах талаар хэлсэн. Тэгээд манай гэрийн гадаа Тын машинтай ажлын хэсгийнхэн гэж Тын дарга Г, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б, мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М нар ирсэн байсан бөгөөд би машинд нь суугаад Ц сумын О баг руу явсан. Тухайн үед О багийн постонд үүрэг гүйцэтгэж байгаа Этай утсаар холбогдоход чулуун орд руу нинжа нар шөнө нууцаар ороод Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын чиглэл рүү явлаа бидний машин гүйцсэнгүй гэсэн мөн Мэргэжлийн хяналтын М постонд гарч байгаа Бтай утсаар холбогдоход нинжа нар чулуу орд руу ороод Бат-Өлзий чиглэл рүү зугтлаа гэж ярьсан. Мөн Б нь Өвөрхангай аймгийн Хархорин сум руу орох магадлалтай талаар хэлсэн та хэд урдаас нь тосоод засмал замаар явбал Хархоринд шалгах боломжтой гэж хэлэхээр нь ажлын хэсгээрээ ярилцаад шууд Хархорин руу явсан. Хархорин сумын цаахан талд Т гэх хүний чулуун тээрэм байдаг талаар мэдээлэл авагдсан байсан тул тээрмийн хажууд нь бараг 2 цаг гаруй нууцаар хүлээсэн. Тын блокон хашаан дээгүүр давж харахад хүн байхгүй байсан. Тэгээд тэндээс Цийн О баг руу явах шороон замаар урдаас нь тосож яваад Цийн О ороход замдаа тааралдаагүй Өглөө нь Цийн Оы постон дээр очиход шөнө дунд чулуун орд руу нинжа нар орсон байсан наанаас нь өгсөөд явж байхад нөгөө талаар нь буугаад зугтсан гэж постны хүмүүс хэлсэн. Яг ямар ямар хүмүүс байсан талаар асуухад цагаан өнгийн /Лоонг/ жийп маягийн машин байсан гэж хэлсэн. Тухайн үед тэнд хоол идчихээд Чулуун орд руу дээшээ гарч харахад чулуун ордын нүх рүү хүн орсон шинжтэй байсан. Аюулгүй байдлаа бодоод доошоо орж чадаагүй. Тэнд ажиллаж байсан алба хаагч нарт шөнө эргүүл хяналт шалгалтаа сайн хийх талаар үүрэг чиглэл өгөөд аймгийн төвд ирсэн. өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор О багт офицер хяналтын постонд ажиллахаар болсон тул хүргэж өгч тухайн газрын нөхцөл байдалтай танилцаж ажлын шугамаар явсан. Надад ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүй. Би постонд гарч байгаа алба хаагчийг дур мэдэн солих эрх бүхий албан тушаалтан биш мөн ахлах дэслэгч Э нь миний хариуцсан албан тушаалтан биш юм. Яллагдагчаар татах тогтоолтой танилцахад намайг Тын дарга Г гэх хүнтэй хамтран чулуун орд руу хүн оруулж 12 шуудаа чулуу авч Т гэх хүний тээрэмд тээрэмдэж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр яллагдагчаар татсан байна. Миний зүгээс чулуун орд руу хүн оруулаагүй, орсон гээд байгаа хүмүүсээс нэгийг нь ч би танихгүй, 12 шуудай чулууг би хараагүй энэ талаар би үнэхээр мэдэхгүй байна. Намайг үндэслэлгүй яллагдагчаар татсан гэж үзэж байна. Миний хувьд Тын Хархоринд байрлах зүчээн дээр 2019 оны 10, 11 сарын үеэр очиж байсан нь үнэн. Тухайн үед би зүчээний адууг нь сонирхож очиж байсан. Тухайн үедээ Тын чулуу тээрэмддэг тээрэм байдаг гэсэн түүнийг чинь үзье гэж хэлээд үзэх гэтэл цас маш их орсон газар ухсан зоорь маягийн юм байсан. Тэнд нь төмөр контейнер байсан бөгөөд дотор нь орж үзэхэд 2 том гэрэлгүй төмөр байсан. Гэрлийг нь залгуулан дотор байгаа байдлыг нь нэг бүрчлэн үзэхэд тэнд чулуу тээрэмдэх боломжгүй буюу бутлуур эд зүйл нь дутуу байсан, уг контейнер лүү хүн орохын аргагүй цас хунгарласан байсан. Тухайн газарт нэг биш нэлээдгүй хүмүүс байсан адуучин, бусад ажилтнууд нь байсан. Надад чулуу тээрэмдэж үүнээс ашиг олсон зүйл байхгүй, өөрийн хийгээгүй, хараагүй үйлдэлд яллагдагчаар татсанд гомдолтой байна. Энэ асуудлыг нэг бүрчлэн шалгаж өгөхийг хүсэж байна. Тын зүчээ гэх газар нь миний О багийн ажлын хэсгийнхэнтэй очиж байсан газар мөн Ажлын хэсгийнхэнтэй дараа нь очиж хашааных нь гадна хүлээж байгаад явсан юм. Аймгийн Тын дарга Г нь Архангай аймагт морь уядаг юм. Би мөн адил морь уядаг бөгөөд бид нэг газар ойролцоо морио тэжээдэг байсан юм. Тухайн үед буюу 2019 оны 10, 11 сарын үед байх Г дарга бид хоёр түүний жолоочтой Хархоринд очиж Тын шар хээр хурдан азаргыг үзсэн юм. Мөн азарганы төлүүдийг харсан. Үүнээс хойш шалгалтаар нэг шөнө очоод гадаа нь байж байгаад ирсэн юм. Энэ 12 шуудай чулууг хэн хэн ухсан, хэний үүрэг даалгавраар ухсан, ямар албан тушаалтнууд холбогдож байгааг нэг бүрчлэн шалгуулах хүсэлтэй байна. Миний зүгээс энэ асуудалд ямар ч хамаа байхгүй. Буруу ойлголттой байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 128-129 хуу/,

*А.Гын яллагдагчаар өгсөн: “...Би Нийслэлийн Прокурорын Газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бүжинлхамын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол болон дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 12 сарын 28-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц над руу утсаар яриад “ Ц сумын О багийн нутагт байрлах “Чулууны нуруу” гэх газарт алтны орд газарт нутгийн иргэд хууль бусаар очиж алт олборлоод байна ажлын хэсгийн алба хаагчдын хамт очихгүй бол болохгүй байна” гэсэн. Тэгээд би аймгийн Мэргэжлийн хяналтын орлогч дарга М, аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б, аймгийн цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч В болон манай жолооч нарын хамт албаны автомашинтай Ц сумын О багийн Чулууны нуруу гэх газар руу очихоор аймгийн төвөөс гарсан. Гэтэл явж байх замд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б нь одоо наад хууль бусаар алт олборлосон хүмүүс чинь Өвөрхангай аймгийн Хархорин суманд байдаг Тын чулуу бутлах тоног төхөөрөмж рүү орсон байх гээд шууд Хархорин сум руу очсон.  Гэтэл Хархорин суманд Тын чулуу буталдаг газарт ямар ч хүнгүй манаач нь байсан. Тэгээд бид нар буцаад Ц сумын О багийн Чулууны нуруунд байрлах уурхайн хамгаалалтын постод очицгоосон. Тэндээ цай хоол идээд өглөө хууль бусаар алт олборлосон газар болох уул руу очих үед тухайн газарт манаачаар ажиллаж байсан болон тогооч нарын нийлсэн 4 хүн байсан. Тухайн хүмүүсээс цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч В ямар хүмүүс ирж хууль бусаар алт олборлосон талаар сууж шалгаж байсан. Харин миний хувьд миний тэнд байсан хүмүүсийн бичиг баримтыг шалгаж тогооч гэх эмэгтэйгээс бичгээр тайлбар авсан. Тэгээд бид нар аймгийн төв рүү буцаж “О” ажлын хэсгийн дарга Цтай уулзаж үүссэн нөхцөл байдлын талаар хэлж танилцуулсан байгаа. Энэ асуудлаас хойш миний хувьд Ц сумын О багийн Чулууны нуруунд байрлах уурхай руу ахиж очоогүй. 2020 оны 01 дүгээр сарын эхээр Өвөрхангай аймгийн Хархорин сум руу Ц сумын О багийн Чулууны нуруунд байрлах уурхай лиценз эзэмшигч Т нь хурдан удмын үрээ зарна гэж байсан учраас аймгийн Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч Вийн хамт тэр зарна гэсэн адууг нь үзэхээр гэрт нь очсон юм. Тын гэр нь Хархорин сумын зүүн захад байрлах том аж ахуйнд байсан ба тухайн зарна гэж байсан адуу нь гэрээс нь 2-3 км-т байрлах жүчээнд байсныг очиж үзсэн. Тэгээд авах гээд үнэ тохироогүй учраас больсон. Тэндээсээ В бид 2 Тын гэрт нь буцаж очоод эхнэр нь цай хоол хийсэн байсан учраас гэрт нь орж цай хоол идсэн юм. Тэр үед Т нь В бид 2-т хандаж “та нар дээр манай хашаанд байдаг чулуу бутлуурыг шалгах гэж ирсэн гэсэн одоо энд ирсэн дээрээ шалгачих” гэхээр нь бид 2 аж ахуй хашаанд байрлах сэндвичээр барьсан агуулах руу нь орж үзсэн. Тухайн агуулах нь тог цахилгаангүй ойрын хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй шинжтэй тоног төхөөрөмж байсан. Тэгээд В бид 2 буцаад Архангай аймаг руу ирцгээсэн. Би Архангай аймгийн цагдаагийн газрын алба хаагч цагдаагийн ахлах дэслэгч Л.Эыг 2019 оны 12 дугаар сарын 29-ны үүрээр Ц сумын О багийн Чулууны нуруунд байрлах уурхайн хамгаалалтын постод очихдоо л анх удаа харсан. Урд өмнө нь бол огт таньж мэдэхгүй. Миний хувьд хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч Л.Этай 2019 оны 12 дугаар сарын 29-ний 17 цагийн орчимд утсаар ярьж хууль бусаар алт олборлож байсан хүмүүсээс хураагдсан 12 шуудай шороог сольж өгч явуул гэж огт хэлээгүй. Би тухайн уурхайгаас ямар хүмүүс хэдэн шуудай шороо чулуу хууль бусаар олборлосон талаар огт мэдээгүй. Л.Э гэх цагдаагийн алба хаагч намайг илтэд гүтгэж худал мэдүүлсэн байна. Миний хувьд Л.Э цагдаа нь хууль бусаар алт олборлодог хүмүүстэй хувийн ашиг сонирхлын үүднээс холбоотой гэж үзэж байна. Миний ярьсан бүхэн үнэн зөв. Эрүүгийн үүсгэж яллагдагчаар татах тогтоолд Л.Э гэх цагдаагийн алба хаагч намайг Т гэх хүний утсаар ярьж хураагдсан 12 шуудай чулууг сольж өгч явуул гэж мэдүүлсэн байсан. Миний хувьд Т гэх хүнтэй харилцаа хамаарал байхгүй. Тийм учраас Л.Э гэх цагдаагийн алба хаагчтай намайг утсаар яриулсан гэх Таас мэдүүлэг авч, гар утасны лавлагаа мэдээллийг авч шалгуулах, мөн Т гэх хүн миний нэрийг барьж Л.Мийн гар утсыг авч гар утас дээрх зураг бичлэгийг устгасан гэх асуудлыг шалгаж тогтоолгох хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 149-150 хуу/,

*Гэрч Ц.Мын гар утсанд үздэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 126 хуу/,
*Гэрч Б.Жын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 154-162/
*Ц сумын О багт хамгаалалтад ажиллах алба хаагчдын хуваарь /1-р хх-ийн 63 хуу/,
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 148-149 хуу/,
*Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, СД /1-р хх-ийн 150-152 хуу/,
*Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /1-р хх-ийн 194/,
*Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /1-р хх-ийн 198 хуу/,
*Ял шийтгэлийн тэмдэглэл /1-р хх-ийн 218-220, 3-р хх-ийн 155-157 хуу/,
*Мобиком корпорацын 2020-07-01-ээс 2020-09-18-ны өдрийг хүртэлх А.Г, М.В нарын гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтын хавсрал /2-р хх-ийн 52-90 хуу/,
*Голомт банкны лавлагаа /2-р хх-ийн 142-152 хуу/,
*Хаан банкны лавлагаа /2-р хх-ийн 153-238 хуу/, 
*Архангай аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нарын хоногийн рапортын дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 03-81 хуу/,
*Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3-р хх-ийн 105-109 хуу/,
*А.Гын Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа /3-р хх-ийн 161-166 хуу/,
*М.Вийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа /3-р хх-ийн 167-170 хуу/,
*Л.Эын Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа /3-р хх-ийн 171-172 хуу/,
* Тээврийн хэрэгслийн лавлагаа /3-р хх-ийн 174-176 хуу/,
* Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн лавлагаа /3-р хх-ийн 179-243 хуу/,
* Хэргийн материал танилцуулсан баримт / 3-р хх-ийн 83-86 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч А.Г, шүүгдэгч Л.Э, шүүгдэгч М.В нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн 2002001380044 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Хттай байна гэж шүүх үнэллээ.  

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Г нь Нийтийн албан тушаалтан буюу Архангай аймгийн Тын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн цагдаагийн ахлах мөрдөгч М.Втой бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ц сумын О багын Чулууны нуруу гэдэг газарт байрлалтай ашигт малтмалын үндсэн орд бүхий газраас хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олборлосон 12 шуудайнд савласан эрдсийн агууламжтай баялгийг цагдаагийн албан хаагчид түр хураан авах үед, тухайн орд газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан Л.Эт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар нөлөөлж, эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг шороогоор солиод өгч явуулах үүрэг өгсөн, улмаар хууль бусаар олборлосон эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг хууль бусаар олборлосон Т.Т нартай Өвөрхангай аймгийн Хархорин суманд түүний эзэмшлийн чулуун тээрэмд эрдсийг тээрэмдүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон, шүүгдэгч М.В нь Нийтийн албан тушаалтан буюу Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн цагдаагийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа тус аймгийн Тын хэлтсийн дарга ажилтай А.Гтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ц сумын О багын Чулууны нуруу гэдэг газарт байрлалтай ашигт малтмалын үндсэн орд бүхий газраас хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олборлосон 12 шуудайд савласан эрдсийн агууламжтай баялгийг цагдаагийн албан хаагчид түр хураан авах үед тухайн орд газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан Л.Эт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар нөлөөлж, эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг, шороогоор солиод өгч явуулах үүрэг өгсөн, улмаар хууль бусаар олборлосон эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг хууль бусаар олборлосон Т.Т нартай Өвөрхангай аймгийн Хархорин суманд, түүний эзэмшлийн чулуун тээрэмд эрдсийг тээрэмдүүлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, шүүгдэгч  Л.Э нь Нийтийн албан тушаалтан буюу Архангай аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ц сумын О багын Чулууны нуруу гэдэг газарт байрлалтай ашигт малтмалын үндсэн орд бүхий газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, хураан авсан, хууль бусаар олборлосон 12 шуудайд савласан эрдсийн агууламжтай баялгийг тус аймгийн Тын хэлтсийн дарга ажилтай А.Г, Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн цагдаагийн ахлах мөрдөгч М.В нарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу баялгийг, 12 шуудай шороогоор солиод өгч явуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн  байна. 

Гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч А.Г нь нийтийн албан тушаалтан буюу Архангай аймгийн Тын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа шүүгдэгч М.Втой бүлэглэн, шүүгдэгч М.В нь нийтийн албан тушаалтан буюу Архангай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн цагдаагийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа шүүгдэгч А.Гтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ц сумын О багын Чулууны нуруу гэдэг газарт байрлалтай ашигт малтмалын үндсэн орд бүхий газраас хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олборлосон 12 шуудайнд савласан эрдсийн агууламжтай баялгийг цагдаагийн албан хаагчид түр хураан авах үед, тухайн орд газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан Л.Эт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар нөлөөлж, эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг шороогоор солиод өгч явуулах үүрэг өгсөн, улмаар хууль бусаар олборлосон эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг хууль бусаар олборлосон Т.Т нартай Өвөрхангай аймгийн Хархорин суманд түүний эзэмшлийн чулуун тээрэмд эрдсийг тээрэмдүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон, , шүүгдэгч  Л.Э нь Нийтийн албан тушаалтан буюу Архангай аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ц сумын О багын Чулууны нуруу гэдэг газарт байрлалтай ашигт малтмалын үндсэн орд бүхий газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, хураан авсан, хууль бусаар олборлосон 12 шуудайд савласан эрдсийн агууламжтай баялгийг тус аймгийн Тын хэлтсийн дарга ажилтай А.Г, Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн цагдаагийн ахлах мөрдөгч М.В нарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу баялгийг, 12 шуудай шороогоор солиод өгч явуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт буруутай болох нь: Гэрч Л.Нгийн: ... 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үдээс хойш ойролцоогоор 15-16 цагийн орчимд аймгийн цагдаагийн газраас В, Э гэх хоёр цагдаа ирээд үүрэг гүйцэтгэж байсан Жавхаа гэх цагдаа буулгаж Э нь үлдсэн... 2019 оны 12 дугаар сарын 29-ний өглөө ойролцоогоор 07-08 цагийн орчимд Тын дарга Г, Байгаль орчны дарга Б, цагдаагийн ахмад В, мэргэжлийн хяналтын байцаагч, Тын хар хөх өнгийн Ланд крузер маркийн машинтай жолоочтой нь ирээд Этай тэд нар уулзчихаад хоол идчихээд явсан. Тэд нар уулзаад юу ярьсан эсэхийг нь мэдэхгүй гэрээс гарч уулзсан ойролцоогоор цаг гаруй хугацаанд байж байгаад явсан. Тэгээд тухайн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр орой ойролцоогоор 18 цагийн орчимд бидний постны гэрт байх утас руу Архангай аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ц залгаад дээшээ хүрээд ир гэж хэлсэн тэгээд бид 3 яваад очтол нөгөө 2 гэрийн хүмүүс контейнерын дээд талд байх шороог ухаад шуудайлчихсан байдалтай байсан... 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үүргээ гүйцэтгэж байтал өдөр ойролцоогоор 14, 15 цагийн орчимд Т Хаммер маркийн машинтайгаа 2 залуутай ирээд Этай уулзсан. Тэгээд Б ах бид хоёр гэрт байж байтал Э ганцаараа орж ирээд шороог нь солиод өгөөд явуулчихъя гэж хэлэхээр нь өө мэдэхгүй, тийм юм байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Э манай намын дарга мэдэж байгаа, Тын дарга мэдэж байгаа тэг дээ яриад байна аа энэ 12 шуудай шороог нь солиод өгчихье гэж хэлсэн.. уг шороо байсан постны цагаан өнгийн машинаас шороог өөрийнхөө хамер маркийн машин руу зөөж оронд нь өөрийнхөө машинд байсан 12 шуудай шороог мэргэжлийн хяналтын цагаан машинд ачаад аваад явса ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-97 хуу/, гэрч Д.Бын өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр ерөнхий сайдын үүргийн дагуу ашигт малтмал олборлох лицензүүд цуцлагдсан юм. 2019оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед аймгийн цагдаагийн газраас эрүүгийн төлөөлөгч В ахлах дэслэгч Эын хамт өөрийнхөө хувийн машинтай энгийн хувцастай ирсэн. В тухайн газар 5 минут ч болоогүй  Жийг Эаар сольсон. Эыг ирснээс хойш 2-3 цагийн дараа нөгөө алтны орд газарт хүмүүс дуугарч эхэлсэн. Шөнө 5цагийн үед уулан дээр моторын чимээ гараад байхаар нь Эт очиж шалгах талаах хэлтэл Э намайг сонсож байгаа нь мэдэгдэхгүй хэвтээд байсан...Тэр үед Э энэ хүмүүс дарга нартай ярьсан байх дарга нарын зөвшөөрлөөр ажиллаж байгаа байх гээд хэлсэн чинь Н тийм зүйл байхгүй гээд шууд даргатайгаа утсаар ярьсан...2019 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 07 цагийн үед Тын дарга Г, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б, Мэргэжлийн хяналтын улсын ахлах  байцаагч М нар ирсэн.Дарга нарыг ирэхэд алт олборлож байсан хүмүүс уулан дээрээ байж л байсан.2019 оны 12 дугаар сарын 26-наас 2019 оны 12 дугаар сарын 30-ны хооронд 7667 гэсэн дугаартай Хайммер маркийн тээврийн хэрэгсэл уулнаас шороо зөөгөөд байсан.Тус тээврийн хэрэгсэл нь Т гэдэг хүний тээврийн хэрэгсэл байсан.Хаммер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн Этай шууд харьцаад байдаг байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-89хуу/, гэрч Л.Мийн ... 2019 оны 12 дугаар сарын Ж гээд манай дүү Улаанбаатар хотоос хүмүүс ирсэн байна. Энэ хүмүүс Ц сумын О багийн уурхайгаас гар аргаар алт олборлох гэж байна. Та хамт явах уу гэж асуухаар нь тэгье гээд хамт явсан. Архангай аймгийн төвөөс Ж, Б, Г, Т гэх хүмүүс уурхай дээр очсон. Уурхай дээр очиход Т ах байсан. Бид нарыг уурхай дээр очиход газар ухсан байсан. Тэгээд тэр газартаа 2-3 хоног олборлолт явуулж байгаад олборлосон алтны чулуугаа Тын Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах алтны тээрэм дээр очиж нэг шөнө алттай гэх шороогоо тээрэмдсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын буюу Тын алтны тээрэм дээр очиход Бийн портер машинтай нь явсан. Бийн портерт зөвхөн бид хоёр л явсан. Араас Тын Хаммер маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлд Го явж байсан. Тын алтны тээрэм дээр Тын газрын дарга Г, цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч В, Т нар байсан. Тын алтны тээрэм дээр очиход гадаа гэгээ тасарсан байсан. Алтны тээрэм дээр Го, Т, В, Г, Т, Б бид нар байсан. Тэгээд бид нар алт тээрэмдэж дуусчхаад маргааш өглөө нь гэртээ ирсэн. Тын алтны тээрэм дээр очиход танихгүй хүмүүс болон хуулийн байгууллагын хүмүүс байсан болохоор сүүлд нь хэрэг төвөгт орчих байх гэж бодоод Г, Т, В нарын зургийг нийт 2 удаа авсан. Маргааш нь гэртээ ирээд Ж руу нөгөө гурвын зургаа явуулсан. Би он, сар өдрийг нь санахгүй байна. Сүүлд нь Т хүрч ирээд та нар бичлэг хийсэн байна гээд миний гар утсыг аваад явсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-111 хуу/, гэрч Б.Жын өгсөн: 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Т манай гэрийн гадаа ирээд надтай уулзаад чамд янз, янзын зураг хөөрөг байгаа юм биш үү гээд миний утсыг үзсэн. ..Тэр зургийг Т миний утаснаас устгасан...Т хэлэхдээ чи бичлэг хийсэн байна. Хүмүүс чамайг бичлэг хийсэн талаар яриад байна. Би бичлэг хийчхээд хүмүүст зарсан байна гээд байсан. Тэгээд миний утас нь дээр байсан зургийг харчхаад энэ зургийг хэн явуулсан талаар асуухаар М явуулсан гэж хэлсэн чинь Мтэй уулзаад утсыг нь аваад цагийн дараа буцаагаад утсыг нь өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-108 хуу/гэрч А.Гийн өгсөн: “... Тухайн үед нүхэн дотор ороод ажиллаж байхад аймгийн тамгын газрын дарга, онцгой байдлын хүмүүс ирчихсэн бичлэг хийгээд та нар наадхаа зогсоо боль гэж шаардаад байсан. Тэр үед нь би нүхнээс гарч ирээд буруу хараад алхчихсан юм. Тэгээд тэр оройдоо бид нар тараад явсан, Тын хүмүүс үлдсэн. Тэгээд маргааш нь байх Тын Хамер маркийн машинтай тус газарт М, Т бид 3 шуудайтай шороо бэлдэж очсон ойролцоогоор 8-9 орчим шуудай шороо авч очсон. Тэр үед бүрий болж байсан нар арай жаргаагүй байсан постон дээр очоод Т постны гэр лүү орж уулзаад гарч ирээд шуудайтай шороогоо сольж авахаар болоод тус постны гадаа машины ачаан дээр байсан хураагдсан шороо чулууг аваад Тын Хамер маркийн машин руу М бид хоёр ачиж оронд нь авчирсан шороогоо тус мэргэжлийн хяналтын машинд ачиж тавьсан. Яг хэдэн шуудай гэдгийг нь мэдэхгүй байна 8, 9 шуудайгаас хэтрээгүй байх. Шуудайтай шороо чулууг ачиж байхад постны цагдаа, ажилчид харж байсан мэдэж байсан, тухайн постны хүмүүстэй Т гэр рүү нь орж уулзсан болохоор юу ярьсан талаар мэдэхгүй байна ямар ч байсан шороог сольж ачсан нь үнэн. Тэгээд М, Т бид 3 сольж авсан шороо, чулуугаа Бийн гэр рүү буюу Архангай аймгийн Аж ахуй нэртэй сум руу аваачаад контейнерт нь хийсэн. Ойролцоогоор 2 хоногийн дараа Т, М, Б бид 4 тэндээс шороо чулуугаа аваад Өвөрхангай Хархорин сум руу Тын эзэмшлийн газарт очсон. Тэнд очиход чулуу бутлах тээрэм байсан Т өөрөө байсан, мөн аймгийн цагдаа В, аймгийн Тын дарга Г нар байсан, мөн Тын 2-3 ажилчин байсан санагдаж байна. Тэндээ шуудайтай чулуунуудаа тээрэмдээд маргааш өглөө нь тэндээс гаргасан шалаамаа буюу нийт ойролцоогоор 2-3 ширхэг бондгор шалаамыг 1 бондгор нь шуудайны тал хэмжээтэй ойролцоо гэх/ Т, М бид 3 аваад Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт байдаг алт олборлох тээрэм, ширээн дээр аваачаад алтаа ялгаж авсан... Хархорины тээрэм дээр М зураг авсан байсныг нь сүүлд харсан тухайн зурагт тээрэм болон тэнд байсан В, Г, Т нар байсан...Намайг очиход Г, В, Т нар байж байсан яг ямар шалтгаанаар тэнд байсан талаар нь мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-123 хуу/,гэрч М.Хын өгсөн: “...урд орой чамайг явсны дараа аймгаас хүмүүс ирж шалгаад бичлэг хийж авсан гэж яриад байсан. Намайг очиход постны цагдаа болон хүмүүс ирчихсэн байсан бөгөөд шуудайтай чулуу, шороог машинд ачсан, би өөрөө хамт ачиж өгсөн. Тэгээд тэр өдрөө уулнаас шуудайтай шороо, чулууг буулгаж пост руу аваачсан.. Харин металлтай шороо чулууг Хаммер маркийн машинтай уулнаас пост руу зөөсөн. Тэгээд постны гэрт аваачсан байсан бондгор чулуу, шорооны оронд дээрээс авчирсан шуудайтай шороогоо байрлуулж сольж тавиад металлтай чулуу, шороогоо Тын Хаммер маркийн машинд ачсан тэр үед тухайн машинтай Т, Г, найз нь гэх хүн тэр 3 явсан. Тухайн Хаммер машинд нийтдээ 12 бондгор шороо, чулуу ачсаныг тэр 3 авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-135 хуу/ гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.В, Л.Э нарт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг Хттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг  хуульчилсан бөгөөд яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Г, шүүгдэгч М.В нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж дурдсан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар  бүлгийн зохих зүйл хэсгийг журамласан тул заавал эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлах шаардлагагүй болно.

Мөн яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Г, шүүгдэгч М.В нарыг улмаар хууль бусаар олборлосон эрдсийн агууламжтай 12 шуудай баялгийг хууль бусаар олборлосон Т.Т нартай Өвөрхангай аймгийн Хархорин суманд хамт тээвэрлэн очиж, түүний эзэмшлийн чулуун тээрэмд эрдсийг тээрэмдүүлж, зарж борлуулсан орлогоос хуваан авч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон гэж бичсэн боловч Т.Ттай Хархорин суманд хамт тээвэрлэн очиж зарж борлуулсан орлогоос хуваан авсан гэх нөхцөл байдал нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй мөн яллах дүгнэлтэд шүүгдэгч М.Вийг Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан цагдаагийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа гэж бичсэн байх боловч тухайн үед буюу 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч М.В нь экологи эдийн засгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байгаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “...хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч..”эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ...”гэж мөн зүйлийн 6 дахь хэсэгт “...гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй...гэж тус тус заажээ. 

Иймд  шүүгдэгч Л.Эын /1р хх-ийн 90-93хуу/, шүүгдэгч А.Гын /1р хх-ийн 74-77хуу/,  шүүгдэгч М.Вийн /1р хх-ийн 98-100хуу/ мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг, мөн Л.Э нь шүүгдэгч А.Г, М.В нартай харилцан эсрэг сонирхолтой бөгөөд түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байх тул шүүх нотлох баримтад үнэлээгүй болно.  

Гэрч У.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ..орой уул руу гарсан чинь сүлжээ ороод ирсэн Т миний утас руу залгасан, Тэгээд хөөгөөд байгаа цагдаатай нь яриулаадах гэж надад хэлэхээр нь би утсаа авч очоод цагдаатай нь яриулсан. Дараа нь Т би ахын чинь өмнөөс ярьчихсан шүү гэж хэлсэн...”гэх мэдүүлэг, гэрч А.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...би мэдэхгүй байна. М.В, А.Г гэх хүмүүсийг танихгүй байна...”гэх мэдүүлэг, гэрч Л.Мийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ..”Хархорин сумын чулуу буталдаг тээрэм дээр очих үед А.Г, М.В нар байсан уу гэхэд би мэдэхгүй байна.. би бутлагчийн зураг л дарсан...”гэх мэдүүлгүүд нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдтэй зөрж байгаа хэдий ч шүүгдэгч Л.Эын шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн”... би А.Гын дууг танина шүү дээ. У.Б гэх хүн надад утсаа  өгч яриулаагүй, Т гэх хүн надад утсаа авчирч өгөөд А.Гтай яриулсан. Өөр хүн над руу яриагүй...”гэх мэдүүлгээр  мөн Б.Жын утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1р хх-ийн 154-162хуу/ гэрч Б.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тэгээд миний утас нь дээр байсан зургийг харчхаад энэ зургийг хэн явуулсан талаар асуухаар М явуулсан гэж хэлсэн чинь Мтэй уулзаад утсыг нь аваад цагийн дараа буцаагаад утсыг нь өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-108 хуу/ зэргээр гэрч У.Б, А.Г, Л.М нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь няцаагдаж байгаа тул шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтад үнэлсэн болно. 

Шүүгдэгч А.Гын өмгөөлөгч Ц.Б, шүүгдэгч М.Вийн өмгөөлөгч Д.О, шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч Г.Энхбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч А.Г, шүүгдэгч М.В, шүүгдэгч Д.О нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлт дүгнэлтийг гаргасан боловч шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь гэрч Б.Н, гэрч Д.Б, гэрч Л.М, гэрч А.Г гэрч Б.Ж нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Л.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Б.Жын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт дүгнэлтүүд нь няцаагдаж байна. 
   
Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл эс үйлдэхүй байхыг ойлгоно. 
Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг ойлгоно. 
Нийтийн албан тушаалтан гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “...төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан...” хамаарна гэж заасан.


 Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Г, шүүгдэгч Л.Э, шүүгдэгч М.В нарын үйлдэл нь нийтийн албан тушаалтан  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад  давуу байдал бий болгосон буюу хийх ёсгүй үйлдлийг хийсэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч А овогт Аийн Г, шүүгдэгч Х овогт Мын В нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон, шүүгдэгч Б овогт Лгийн Эыг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч А.Г, Л.Э, М.В нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Г, шүүгдэгч М.В, шүүгдэгч Л.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч А.Г, шүүгдэгч М.В, шүүгдэгч Л.Э нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5400/ таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э, шүүгдэгч М.В нарыг тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400/ таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан 5400/ таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч М.В, шүүгдэгч Л.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тоолох нь зүйтэй гэж дүгнэв.


Шүүгдэгч А.Г, шүүгдэгч М.В, шүүгдэгч Л.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Г, шүүгдэгч М.В, шүүгдэгч Л.Э нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргасан Сиди 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г, шүүгдэгч М.В, шүүгдэгч Л.Э нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, харин шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

                                                                  ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч А овогт Аийн Г шүүгдэгч Х овогт Мын В нарыг бүлэглэн  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Лгийн Эыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг нийтийн албанд томилогдох эрхийг  3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5400/ таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400/ таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Вийг нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400/ таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан  5400/ таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Эт оногдуулсан 5400/ таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ял,шүүгдэгч М.Вид оногдуулсан 5400/ таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г, шүүгдэгч М.В, шүүгдэгч Л.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 эх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч М.В, шүүгдэгч Л.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр  2/хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г, М.В, Л.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Г, шүүгдэгч М.В, шүүгдэгч Л.Э нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт хавсаргаж ирүүлсэн сиди 3/гурав/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8.  Тогтоолд гомдол гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г, шүүгдэгч М.В, шүүгдэгч Л.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ОТГОНЦЭЦЭГ