Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/268

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                 Хэргийн индекс:ххххххххх

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Их даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э,

Улсын яллагч Ч.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.А

Шүүгдэгч А.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.У холбогдох эрүүгийн хххххххх дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, хххххх оны хххх дугаар сарын хххх-ны өдөр хххх аймгийн ххххх суманд төрсөн, эмэгтэй, 30 настай, дээд боловсролтой, ххххх мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын х-р баг, х-р хороолол, х-р байрны хх тоотод оршин суух Б овогт А.У /регистрийн дугаар:/хххххххх/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.У нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сум, ххххх-р багийн хххх-р байрны ххххх тоотод “хххххх” ХХК-ийн нэр дээрх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт цалин хөлс тохиролцон зээлийн эдийн засагчаар ажиллахдаа Д.Э-гийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу зээлдэгч нарын шилжүүлсэн зээлийн төлбөрийг завшиж 144619165 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.У:... Манай аав, ээж хоёр 2009 онд Э-, Э гэдэг хоёр хүний авто ломбардад машинаа барьцаалж байх үедээ танилцаж байсан. 2014 оны үед Э гэдэг хүн өмнө нь ажиллуулж байсан авто ломбардаа үргэлжлүүлэх гэж байгаа болохоор туслаад хамтран ажиллах санал тавьсан. Бид хоёр анх ярилцах үед ашгийнхаа 20%-ийг надад, 30%-ийг нь Э -Д, 50%-ийг нь Э өөрөө авна гэж тохиролцсон. Тэгээд би туслахаар шийдсэн. Энэ үйл ажиллагаа эхлэхийн өмнө Э гэдэг хүн надад 52.500.000 төгрөг өгөөгүй. Тухайн мөнгийг Э-д өгсөн. Мөн надтай ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Намайг “эдийн засагч” гэх албан тушаалаар томилсон тушаал шийдвэр байхгүй. Би “А х” ХХК-д ажиллаж байгаагүй. Э гэдэг хүнд туслах үүрэгтэй ажиллаж байсан. Надад ашгийнхаа 20%-ийг өгөөгүй. Миний хувьд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй огт санал нийлэхгүй байгаа. Энэ дүгнэлтэд огт зээл гаргадаггүй данснаас зээл гаргасан байдлаар бүртгэсэн байна. Яагаад намайг энэ хэрэгт холбогдуулаад байгааг би огт ойлгохгүй байна гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Э -н: А.У нь зарим зүйлийг худал яриад байгаа юм шиг санагдаж байна. Элдэвсайхан гэдэг хүн энэ үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй. Би А.У -т бэлэн мөнгө өгөөгүй нь үнэн. Манай үйл ажиллагаа хэрхэн явагддаг байсан бэ? гэхээр А.У зээл олгох хүмүүстэй уулзаад зээлийн гэрээгээ байгуулаад миний утасны дугаар руу мөнгөн дүн, дансны дугаар, зээлийн гэрээний дугаарыг явуулдаг байсан юм. Тэгээд би мөнгийг нь данснаасаа шилжүүлдэг байсан. Дараа нь зээлдэгч нар эргэн төлөлтөө миний данс руу хүүтэйгээ шилжүүлэх ёстой байдаг. Гэтэл дундаас нь А.У өөрийнхөө данс руу шилжүүлж авах эсвэл бэлнээр авах зэргээр мөнгө завших нөхцөл үүссэн гэж үзэж байна. Үүнд У -г 100% буруутай гэж үзэхгүй. Би өөрөө хайнга хандсаны улмаас ийм нөхцөл байдал үүссэн гэж боддог. Энэ үйл ажиллагаа нь 52.500.000 төгрөгөөр эхэлсэн гэж У- хэлж байна. Хэрвээ тийм бол 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буюу 28 сарын хугацаанд 340.000.000 төгрөг болтлоо өсдөг бизнес байх боломжгүй юм. У -н хэлж байгаагаар 52.500.000 төгрөгийн зээлийн хүүг сарын 6%-р бодож үзэхэд 28 сарын хугацаанд бодохоор 84.000.000 төгрөгийн ашиг гарна. Тэгэхээр энэ үйл ажиллагааг явуулахад ломбардад 185.000.000 төгрөгийн санхүүжилт хийсэн нь тогтоогдож байна. Би 100.000 сая төгрөгийг дүүгээсээ 2 хувааж зээлсэн. Харин Ж гэдэг эгчээсээ 50.000.000 төгрөг, банкнаас 35.000.000 төгрөгийг тус тус зээлж байсан. Тэгээд энэ 185.000.000 төгрөг эргэлдэж байгаад 340.000.000 сая төгрөг болох үндэслэл бүрдэж байгаа юм. Иймд 52.500.000 төгрөг гэдэг нь худлаа юм. Авто машины зээл гаргах үед би заавал өөрийн биеэр очих шаардлага үүссэн тул байгууллагын нэр ашиглах шаардлагатай болсон. Тиймээс ашиглахаа больсон “А.Х” ХХК-ны нэр дээр авто машины зээл гаргадаг байсан. Би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Санхүүгийн долоон шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт дэх заасан үнийн дүн миний тооцоололтой ойролцоо байгаа учраас би энэ дүгнэлтийг бодитой гэж үзэж байна. Иймд би сүүлийн шинжээчийн дүгнэлтээр гарсан 144.619.165 төгрөгийн хохирлоос зээлийн төлбөр төлөхөө илэрхийлсэн зээлдэгчдийн төлбөр 7,329,260 төгрөг, хэнээс төлсөн нь тодорхойгүй байгаа 17.357.640 төгрөгийг хасаад, шинжээчийн зардалд төлсөн 7,800,000 төгрөгийг нэмж 127.732.265 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан:

Гэрч Б.Т -Н: “...ХХХХ УНТ Nissan note маркийн автомашин барьцаалж 2 000 000 төгрөг авсан. ...А.Уг гэх хүнд 1.300.000 төгрөг өгсөн бөгөөд хүүнд нь 100.000 төгрөг үндсэн зээлээс хасаарай гэж 1.200.000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгийг нь бага багаар Д.ЭЬ ахын данс руу өгсөөр байгаад дуусгасан.” гэх мэдүүлэг /1-р хх 121/,

Гэрч М.Б -н: “...2 удаа зээл авсан. У -тэй зээлийн гэрээ байгуулсан ...ямар ч хугацаа алдалгүй төлж барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх 122/,

Гэрч Д.Э -н: “...Манай нөхөр машинаа барьцаалан мөнгөний хэрэг гараад зээл авч байсан. Хэдэн сарын хугацаатай зээлж байсан эсэхийг санахгүй байна. Зээлээ хугацаанд нь төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /1-р хх 124/,

Гэрч Г.Я -н: “...би нилээд хэдэн удаа 1 000 000-2 500 000 төгрөг зээлдэг байсан. Зээл авахдаа лангууны түрээсийн гэрээг барьцаалдаг байсан. Өдөр өдөртөө зээлээ төлдөг байсан. Одоогоор зээл болон зээлийн үлдэгдэл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 126/,

Гэрч Л.Б -н: “...ХХХХ ДАХ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг барьцаалж зээл авсан. 2-3 удаа зээлийн хугацаагаа сунгаж байсан. Зээлээ бүрэн барагдуулаад дуусчихсан. ...зээлээ төлсний дараа автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 128/,

Гэрч Д.Х -н: “...би 2014 оноос эхлэн 5 удаа зээл авсан. ...дээд тал нь 1000 000 төгрөг авдаг. Одоо ямар ч зээлийн үлдэгдэл байхгүй бүх зээлээ хугацаанд нь төлж барагдуулсан” гэх мэдүүлэг / 1-р хх 129/,

Гэрч Т.Б: “...ХХХХ ДАХ Тоёота Эстимо маркийн машин барьцаалж 6 000 000 төгрөг зээлж байсан. ...Ямар ч байсан миний хувьд үндсэн зээл болон хүүг төлж дууссан. Харин хугацаа хэтэрсэн асуудал байсан ч төлбөрөө бүрэн төлсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 130/,

Гэрч Ш.Д -н: “...ХХХХ ДАР улсын дугаартай Мазда RX маркийн автомашин барьцаалж 2 500 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлж авсан ...Одоо ямар нэг зээлийн үлдэгдэл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 137-138/,

Гэрч О.Ц -н: “...нийт 5 удаа зээл авсан. Ихэнхдээ 1 000 000 -1 500 000 төгрөг зээлдэг байсан. Зээл авахдаа лангууны түрээсийн гэрээ өгдөг байсан. Одоо ямар нэг зээлийн үлдэгдэл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 139-140/,

Гэрч Б.Б -н: “...ах маань ХХХХ ДАХ улсын дугаартай өөрийн эзэмшлийн машинаа барьцаанд тавиад зээл авч байсан. Зээлээ У -н данс руу шилжүүлдэг байсан. Зээлээ бүрэн төлөөд дууссан ч ахын машин Э гэх хүний нэр дээр байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх 143/,

Гэрч Ц.А  -н: “...Би найз Б -с ХХ-ХХ ДАХ улсын дугаартай машиныг 3 сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ машиныг худалдаж авахад машины бичиг баримт Алтангадасын хишиг ХХК нэртэй авто ломбардны нэр дээр байсан. 200 000 төгрөг дутуу байгаа, уг мөнгийг шилжүүлээд нэр дээрээ авна гэхэд нь 2017 оны 4 дүгээр сард Уранчимэгт 200 000 төгрөг бэлнээр өгсөн. Би урьд 17-10 ДАХ улсын дугаартай Сонота-5 маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 04 дүгээр сард барьцаалж 800 000 төгрөгийн зээл аваад 2016 оны 9-р сард бүрэн төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /1-р хх 146/,

Гэрч М.М  -н: “...ХХХХ ДАР улсын дугаартай SM5 маркийн машиныг ломбардийн нэр дээр шилжүүлж 400 000 төгрөг авсан ...зээлээ төлж дуусгасан бөгөөд нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх 147/,

Гэрч И.М: “...2017 оны 3 сарын орчим 300 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлсэн. Авсан зээлээс 70 000, 140 000 төгрөгийг Э-гийн ажилтан эмэгтэйд бэлнээр өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь Э-гийн данс руу хийсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 149/,

Гэрч Б.Эрдэнэ-Очирын: “...SМ5 маркийн ХХХХ ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2014 оны 12 дугаар сард 4 сарын хугацаатай 1100000 төгрөгийг зээлээд Алтангадасын Хишиг ХХК-ийн нэр дээр шилжүүлээд 2015 оны 03 дугаар сард үлдсэн 260000 дээр нэмж 740000 төгрөгийг аваад 2015 оны 08 дугаар сард үлдэгдэл 660000 төгрөг үлдсэн. Түүнээс хойш зээлээ төлж чадахгүй алданги тооцоод машинаа алдсан. Одоо тооцоо байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 150/,

Гэрч Г.Д : “...ХХ ХХ ДАХ улсын дугаартай Сонота5 маркийн машиныг барьцаалж 800 000 төгрөгийн зээл авсан. Зээлсэн мөнгөний хүүг одоо болтол төлж явж байгаа. Төлөлтөө дансаар болон бэлнээр Э- болон Урнаа гэх эмэгтэйд өгчихдөг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 151/,

Гэрч Б.Н -н: “...ХХХХ ДАР улсын дугаартай марк-2 тээврийн хэрэгслийг барьцаалж 500 000 төгрөгийн зээлж 300 000 төгрөгийг дансаар 240 000 гаруй төгрөгийг Урнаа гэх эмэгтэйд ажлынх нь байран дээр аваачиж өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 153/,

Гэрч Ц.Г -н: “...Алтангадасийн хишиг ХХК-ийн ажилтан У- гэдэг эмэгтэйг зээл авснаасаа хойш мэддэг болсон. Би А.У -т бэлнээр зээлийнхээ хүүг өгч байсан.” гэх мэдүүлэг /2-р хх 36/,

Гэрч О.Ц -н: “...ХХХХ ДАХ мөнгөлөг саарал өнгийн Соната-5 маркийн автомашин барьцаалж 2 000 000 зээл авсан. ...зээлээ төлж машины бичиг баримтыг өөр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 57/,

Гэрч О.Э -н: “...ХХ ХХ ДАХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната-6 маркийн автомашин барьцаалж 1 500 000 төгрөгийг барьцаалж авсан ...зээлийн үлдэгдэлгүй.” гэх мэдүүлэг /2-р хх 58/,

Гэрч Ц.Н -н: “...700 000 төгрөгний зээл авсан. ...би зээлээ төлөөд дууссан. Одоо надад ямар нэг өр зээлийн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх 60/,

Гэрч Ц.Ц -н: “...ХХХХ ДАХ улсын дугаартай цагаан өнгийн Аванти эксди маркийн автомашин барьцаалж 300 000 төгрөгийн зээл авсан. Ямар ч байсан зээлээ төлөөд дууссан. Одоо ямар нэг үлдэгдэлгүй.” гэх мэдүүлэг /2-р хх 52/,

Гэрч Б.Н -н: “...ХХХХ ДАР улсын дугаартай цагаан өнгийн марк 2 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авсан. Эргэн төлөлтийг графикийн дагуу төлж дууссан.” гэх мэдүүлэг /2-р хх 64/,

Гэрч Ж.А -н: “... ХХХХ ДАХ улсын дугаартай хар хөх өнгийн BMW 525 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 2 000 000 төгрөг зээлж хугацаанд нь өгч дуусгасан мөн 8 000 000 төгрөг зээлж хугацаанд нь төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /2-р хх 66/,

Гэрч Б.О -н: “...Вэрна аксент маркийн автомашин барьцаалж 800 000 төгрөг зээлж авсан ...зээлээ төлж машинаа чөлөөлж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 68/,

Гэрч Д.О : “...2015 онд 1 сая 2016 онд 1 800 000 төгрөгийг авсан ...Приус-20 маркийн ХХХХ ДАХ улсын дугаартай автомашинаа шилжүүлж өгч байсан. ...машинаа зарж зээлээ барагдуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх 75/,

Гэрч Д.Б : “...ХХХХ ДАР улсын дугаартай Тоёота стима маркийн машин барьцаалж зээл авсан ...зээл төлөөд машинаа чөлөөлж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 81/,

Гэрч Л.Б: “...2018 оны 2-р сард 2.000.000 төгрөг, 3-р сард 2.000.000 төгрөгийн зээлийг Номин худалдааны төвд лангуу түрээсэлдэг байхдаа аваад өдөр өдөрт нь өгсөөр байгаад зээлийг хаасан.” гэх мэдүүлэг /2-р хх 83/,

Гэрч М.Г -н: “...ХХХХ ДАР улсын дугаартай гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг Алтангадасын Хишиг ХХК-нд барьцаалж 3.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн графикийн дагуу төлж барагдуулсан.” /2-р хх 84/,

Гэрч О.П -н: “...ХХХХ ДАХ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1.000.000 төгрөг аваад зээлээ хугацаанд нь төлж дуусгаад машинаа зарсан. Төлөлтөө ихэнхдээ бэлнээр өгдөг байсан.” гэх мэдүүлэг /2-р хх 86/,

Гэрч Ж.Б -Н: “... ХХХХ ДАА улсын дугаартай шаргал өнгийн Дево магнус маркийн автомашиныг 1 500 000 төгрөгөөр 5 хувийн хүүтэй зээлсэн ...өөрийн нэр дээр машинаа шилжүүлж зээлээ хаалгасан.” гэх мэдүүлэг /2-р хх 91/,

Гэрч Ч.Х -н: “...ХХХХ ДАХ улсын дугаартай Соната-5 маркийн автомашин барьцаалж 500 000 төгрөг авсан ...зээлийн үлдэгдэл байхгүй машинаа зарсан.” гэх мэдүүлэг /2-р хх 93/,

Гэрч Г.Б: “...ХХХХ ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.600.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд өөрийн зээлийг сунгаж явсаар байгаад сүүлд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх 97/,

Гэрч Т.С -н: “...цайны газрын түрээсийн гэрээгээ Алтангадасын хишиг ХХК барьцаалан зээлдүүлэх газарт тавьж 500 000 төгрөгийн зээл авч байсан. Тэр зээлээ төлж дуусгаад дахин 8 00 000 төгрөгийн зээл аваад хугацаанд нь төлж дуусгасан. У- нь Номин худалдааны төв дээр өдөр болгон ажил хаах үеэр ирж мөнгө төлсөн гэх жагсаалт дээрээ гарын үсэг зуруулдаг байсан.” гэх мэдүүлэг /2-р хх 99/,

Гэрч Ш.Б: “...ХХХХ ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6 сарын хугацаатай 6.000.000 төгрөгөөр барьцаалж авсан. ...2017 онд шүүхээр орж 4.400.000 төгрөгийг төлж барагдуулах шийдвэр гарсан. Зээлийн эргэн төлөлтийг У- гэх хүнд бэлнээр 880.000 төгрөгийг өгч байсан. Түүний өмнө Алтангадасын хишиг ХХК-ийн дансаар 2.000.00 төгрөг хийж байсан.” гэх мэдүүлэг /2-р хх 102/,

Гэрч Н.Т: “... ХХХХ СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж 9 000 000 төгрөгийг зээлсэн ...зээлийн үлдэгдэл байхгүй ...тээврийн хэрэгслээ аваад зарсан.” гэх мэдүүлэг /2-р хх 105/,

Гэрч Н.Ш : “...энэ зээлийн гэрээ хуурамч байна ...би лангууны гэрээг барьцаалж 500 000 төгрөг авсан ...надад зээлийн үлдэгдэл байхгүй гэрээгээ буцаан авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 107/,

Гэрч А.З-гийн: “...зээлээ төлж дуусгасан ... ХХХХ ДАР улсын дугаартай Тоёота камри машинаа буцааж өөрийн нэр дээр буцааж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 109/,

Гэрч Э.Б : “...ХХХХ ДАР улсын дугаартай Кровн маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 2 500 000 төгрөг авсан ...машинаа өөрийн нэр дээр авч өөр хүнд шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх 112/,

Гэрч Б.Г : “...2858 ДАХ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж ... 800 000 төгрөг авч 1 сарын хугацаанд төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх 115/,

Гэрч Л.Б-ийн: “...7793 ДАХ улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 700 000-800 000 төгрөгний зээл авч байсан ...зээлээ төлсөн.” гэх мэдүүлэг /2-р хх 120/,

Гэрч Б.Б-ын: “...13 62 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 600 000 төгрөгийн барьцаанд тавьж улмаар 1 жил гаран хүү мөнгө төлж байгаад өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Одоо өр төлбөрийн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх 123/,

Гэрч С.Ш: “...97 38 ДАР улсын дугаартай бенз маркийн тээврийн хэрэгслээ барьцаалж 1.000.000 төгрөгийн зээл авсан. 14 хоног болоод зээлээ бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх 125/,

Гэрч С.О: “...2679 ДАР улсын дугаартай Лэвиерти маркийн машин барьцаалж 900 000 төгрөг авсан ... зээлээ төлж өөрийн нэр дээрээ машинаа авсан.” гэх мэдүүлэг  /2-р хх 127/,

Гэрч Б.О-ын: “...5231 ДАР улсын дугаартай Тоёота алиси маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 600 000 төгрөг, ...300 000 төгрөг авсан ...зээлээ төлөөд машинаа авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 129/,

Гэрч Б.О-гийн: “...90-75 ДАХ улсын дугаартай машинаа барьцаалж 1.500.000 төгрөгийн зээл авч байсан. Би зээлийн эргэн төлөлтөө барьцаалан зээлдүүлэх газарт очиж бэлнээр тушааж баримт бичүүлж авдаг байсан. Хугацаанд төлж барагдуулж дууссан.” гэх мэдүүлэг /2-р хх 130/,

Гэрч Г.С-гийн: “...би өөрийн эзэмшлийн Тоёота машинаа барьцаалж зээл авсан ...зээлээ төлж машинаа авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 139/,

Гэрч П.Б: “...0959 ДАР улсын дугаартай Тоёота чезер маркийн машин барьцаалж зээл авсан ...зээлээ төлж машинаа авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 143/,

Гэрч Ч.Б-гийн: “...манай нөхөр Б.О 9763 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж зээл авсан ...зээлээ төлж машинаа авсан.” /2-р хх 175/,

Гэрч Б.Б-ийн: “...5997 ДАХ улсын дугаартай Хьюндай пит маркийн тээврийн хэрэгсэл барьцаалж 800 000 төгрөг авсан ...зээлээ төлж машинаа авсан” гэх мэдүүлэг /2-р хх 177/,

Гэрч Ж.Б: “...5049 ДАХ улсын дугаартай хар өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл барьцаалж зээл авсан ...зээлээ төлж дуусган машинаа авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 179/,

Гэрч Б.Б: “...8888 ДАХ улсын дугаартай Ренж ровэр машин барьцаалж 6 000 000 төгрөг авсан ...сар болоогүй буцааж төлөөд машинаа авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 183/,

Гэрч А.А: “...4838 ДАР улсын дугаартай Ниссан экстрал маркийн тээврийн хэрэгсэл барьцаалж 3 000 000 төгрөгний зээл авсан...зээлээ төлж машинаа авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 186/,

Гэрч Б.А: “...6342 ДАХ улсын дугаартай аванти эксди маркийн тээврийн хэрэгсэд барьцаалж 600 000 төгрөг зээлсэн ...зээлээ төлж машинаа авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 191/,

Гэрч Я.М: “...гоо сайхны лангуу барьцаалж 1.000.000 төгрөгөөр 1 удаа, 400.000 төгрөгөөр 1 удаа зээл авч байсан. Графикын дагуу хугацаанд нь төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх 194/,

Гэрч Л.С: “...2886 улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж 1.000.000 төгрөгийн зээл авч байсан. Эхний 2 сар хүү төлөөд дараа нь бүх зээлээ хаасан.” гэх мэдүүлэг /2-р хх 197/,

Гэрч Б.Л “...би өөрийн ажлын байрыг зааж өгөөд 500 000 төгрөг зээлсэн ...зээлээ төлж дууссан.” гэх мэдүүлэг /2-р хх 200/,

Гэрч Д.Б: “...Тоёота камри маркийн тээврийн хэрэгсэл барьцаалж 3 200 000 төгрөг авсан ...зээлээ төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /2-р  хх 202/,

Гэрч Б.П “...Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1 500 000, ...2 000 000 төгрөг аваад сарын дотор төлж барагдуулсан." гэх мэдүүлэг /2-р хх 203/,

Гэрч А.С: “...0205 ДАХ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 3 300 000 төгрөг авсан. ...гэрээ байгуулж байсан шар эмэгтэй ихэвчлэн бэлнээр мөнгөө өгсөн. ...зээлээ төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх 204/,

Гэрч А.Х: “...7111 ДАР улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгслийг тавьж 3 200 000 төгрөг авсан. 30 хоногийн дотор төлж барагдуулсан." гэх мэдүүлэг /2-р хх 206/,

Гэрч Н.Ж-ы: “...6498 ДАР улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 3 000 000 төгрөг 1 сарын хугацаатай авсан. ...эргэн төлөлтийг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /2-р  хх 210/,

Гэрч Н.Б-гийн: “... 40 инчийн зурагтыг 200 000 төгрөгт барьцаалж 1 сарын хугацаатай авсан. ...эргэн төлөлтийг бүрэн хийж дуусгасан.” гэх мэдүүлэг /2-р хх 213/,

Гэрч Г.Г-ын: “... Ниссан нөте маркийн машиныг барьцаалж 1 000 000 төгрөг авсан. ...хуваарийн дагуу барагдуулж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 214/,

Гэрч Н.Ж-ы: “...750 000 төгрөг зээлж аваад түүнийгээ хугацаанд төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх 215-216/,

Гэрч М.Доржнямын: “...Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 700.000 төгрөг 6 сарын хугацаатай тавьж сар болгон 140.000  төгрөг төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /2-р хх 219/,

Гэрч С.Б-ын: “...Ниссан прима маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1 сарын хугацаатай 800 000 төгрөг зээлж аваад хугацаа дуусахаас өмнө бэлнээр төлж дууссан." гэх мэдүүлэг /2-р хх 222/,

Гэрч Ц.Э-ын өгсөн: “...5230 ДАР улсын дугаартай Тоёота чезер маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 600 000 төгрөг авч тухайн сардаа багтаан төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /2-р хх 223/

Гэрч Г.А-гийн: “...2318 ДАХ улсын дугаартай Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1 100 000 төгрөгийн зээл авсан. ...эргэн төлөлтийг бүрэн машинаа буцааж нэр дээрээ шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх 229/

Гэрч Б.Э-гийн: “...манай дүү Б.Энхтүвшин Приус-20 тээврийн хэрэгсэлтэй байсан. ...машин тэргээ зарсан. ... ломбардны өр зээлээ дуусгачихаад явсан...” гэх мэдүүлэг /2-р 231-232/,

Гэрч А.Н-гийн: “...8066 ДАХ улсын дугаартай Сонота-5 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1 200 000 төгрөгийн зээл авсан. ...зээлээ бүрэн төлж барагдуулаад машинаа нэр шилжүүлж аваад зарсан байгаа.” гэх мэдүүлэг /2-р хх 234/,

Гэрч Г.А-ын: “...2014 онд микрийн ломбарданд машинаа барьцаалж 1 000 000 төгрөгийн зээл авсан. ...зээлээ сар ч болоогүй чөлөөлсөн. 2017 онд зээл авч байгаагүй.” гэх мэдүүлэг /2-р хх 236-237/,

Гэрч Г.С:  “...6854 ДАР улсын дугаартай Субару Легаси маркийн автомашинаа барьцаалан зээлдүүлэх газарт 1 500 000 төгрөгийн зээл тавьж 2-3 сарын дараа бүрэн зээлээ төлж машинаа буцааж шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 239-240/,

Гэрч Д.Г-гийн:  “...800 000 төгрөгийг сарын хугацаатай 2855 ДАР улсын дугаартай Хондо Лого маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж аваад зээлээ төлж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх 241/,

Гэрч Г.Я:  “... Олон улсын худалдааны төв дээр бичиг хэргийн лангуу ажлуулдаг байхдаа хэрэг болсон үед 1.000.000 орчим төгрөг зээлдэг байсан. Төлбөрөө 5-2 хоногт тогтмол бэлнээр У- гэх эмэгтэйд төлдөг байсан.” гэх мэдүүлэг /2-р хх 244/,

Гэрч О.Б: “...4720 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж жилийн хугацаатай 2.000.000 төгрөг авсан. Би энэ зээлийг төлж дууссан.” гэх мэдүүлэг /2-р хх 248/,

Гэрч Ж.А: “...Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалаад зээл авч байсан. Зээлийн төлбөрийг төлж байгаад хамгийн сүүлд 1.800.000 төгрөг төлөөд машинаа чөлөөлж авсан. Ихэнхдээ зээлээ бэлнээр төлдөг байсан.” гэх мэдүүлэг /2-р хх 250/,

Гэрч Б.А-ийн: “...2251 ДАХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авсан. ...зээлээ төлж машинаа шилжүүлэх бичиг баримт хийж өгөхөөр нэр дээрээ шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /3-р хх 2-3/,

Гэрч О.С: “...53-87 ДАР улсын дугаартай машиныг миний нэр дээр байсан болохоор нь миний нэр дээр зээл авч байсан. Энэ зээлийг удаагүй төлөөд дуусчихсан.” гэх мэдүүлэг /3-р хх 05/,

Гэрч Д.О: “...ххххххххххххх ХХК-аас өдрийн зээл авч байсан. Зээлээ бүрэн төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /3-р хх 7/,

Гэрч Б.Т-ын: “...4880 ДАХ улсын дугаартай машинаа барьцаанд тавьж 5.000.000 төгрөг авч байсан. 1 жилийн хугацаатай зээл авч байсан шиг санаж байна. Зээлийг хугацаанд нь төлж дуусгаад машины гэрчилгээгээ өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 19/,

Гэрч Д.Д: “...5583 ДАХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1,5 сая төгрөг авсан. бичиг баримт миний нэр байсан болохоор миний нэрээр зээл авсан. ... зээлээ төлж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 89/,

Гэрч С.Орхонбайгалийн: “...би 1 000 000 төгрөг зээлж аваад хүүтэй төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /3-р хх 91/,

Гэрч Ж.С: “...би зээлсэн мөнгөө төлөөд машин тэргээ өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 93/

Гэрч Ч.Ц “...би өөрийн эзэмшлийн 9797 ДАХ улсын дугаартай Приус-20 болон 2334 ДАХ улсын дугаартай ВК\/ маркийн машиныг барьцаалж 2 000 000, 800 000 төгрөг 2  тус тусад нь авсан. ...хамгийн сүүлийн зээлээ хийхэд тал цаасан дээр бичиг өгсөн өөр баримт өгдөггүй байсан” гэх мэдүүлэг /3-р хх 127/,

Гэрч М.С “...1 сарын хугацаатай 1 000 000 төгрөгийн зээл авч өдрийн орлогоосоо 40 000 төгрөг өгч зээлээ төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /3-р хх 129-130/,

Гэрч Т.Ж-ы:  “...3174 ДАР улсын дугаартай Сонота маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээлж авч байсан. ...зээлээ төлж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 131-132/,

Гэрч О.Б-ийн: “...манай нөхөр А.Г ...800 000 төгрөгийн зээл авсан. ...зээлээ төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /3-р хх 237/,

Гэрч С.О “...7454ДАХ улсын дугаартай Сонота-5 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 800 000, ...500 000 төгрөгийн зээл авсан. ...зээлээ төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /3-р хх 239/,

Гэрч С.Ш: “...цагаан өнгийн Лотзе маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 2 удаа зээл авсан. ...зээлээ дуусгаад ямар нэгэн өр төлбөргүй гэсэн бичиг өгөхөөр машинаа аваад одоо зарсан байгаа.” гэх мэдүүлэг /3-р хх 242/,

Гэрч У.Л: “...2015 онд Сонота-5 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 800 000 зээл аваад буцааж төлөөд машинаа авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 243/,

Гэрч З.А: “...найз А Нопйа СР\/ маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 2 500 000 төгрөг авсан. ...зээл төлж машинаа өөр хүнд зарсан гэсэн.” гэх мэдүүлэг /3-р хх 244/,

Гэрч Ч.Б-гийн: “...манай нөхөр Б.О ххххх ДАХ улсын дугаартай Тоёота витз маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл байсан. ...зээлээ төлж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 245/,

Гэрч Н.Б: “...2014 онд миний хамтран амьдрагч О ххххх ДАХ улсын дугаартай Тоёота гранд маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 2 500 000 төгрөг авсан. Зээлээ төлж чадахааргүй болоод машинаа энэ байгууллагад зараад өрөө тэглэсэн. Машины үлдэгдэл мөнгийг тухайн байгууллагаас гаргуулж авсан.” гэх мэдүүлэг /3-р хх 247/,

Гэрч Ш.Д: “...хххх ДАХ улсын дугаартай найз Сүхээгийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээлж авч байсан.” гэх мэдүүлэг /3-р хх 249/,

Гэрч А.Б “...ххххх ДАХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авсан. ...зээлээ хаагаад машинаа авсан.” гэх мэдүүлэг /4-р хх 9/,

Гэрч Э.Р: “....ххххх ДАХ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 17 000 000 төгрөгийн зээл авсан. ...зээлээ төлж дуусгаад машинаа авсан.” гэх мэдүүлэг /4-р хх 12/,

Гэрч Б.О: “...манай дүү Б.Б ххххх ДАР улсын дугаартай Тоёота криста маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1 600 00 төгрөгийн зээл авсан. ...зээлээ төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /4-р хх 16/

Гэрч З.Ц: “...2016 онд хххххх ДАР улсын дугаартай Сонота-5 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авсан. ...зээлээ төлж дууссан.” гэх мэдүүлэг /4-р хх 17/,

Гэрч Б.Г “...би зээлийнхээ төлбөрийг төлөх гэсэн юм гэж хэлээд 350000 төгрөг бэлнээр өгөөд У-ээс мөнгө авсан баримт бичиж өгөхгүй юм уу? гэхэд зээлээс чинь хасаад бичнэ гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа У-ийн ажил дээр нь очиж зээлийн үлдэгдэл 500000 төгрөгийг бэлнээр төлчхөөд одоо машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэхэд “манай дарга байхгүй болохоор тамга тэмдэг байхгүй байна. Дарга ирэхээр нь би танд хэлнэ” гэсэн.” гэх мэдүүлэг /5-р хх 79/,

Гэрч Г.Д: “...800000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай авч байсан санагдаж байна. Зээлээ сар сард нь төлж явж байгаад 100000 төгрөгийн үлдэгдэл үлдээд төлөөгүй явж байгаад 2021 оны 03 дугаар сард 04-ний өдөр Э- ахын 5108077975 дугаартай дансанд үлдэгдэл төлбөр 150000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо өр төлбөрийн тооцоогүй болсон.” гэх мэдүүлэг /5-р хх 81/,

Гэрч Д.Ц “...Би Г-н нэр дээр авсан бүх зээлээ төлөөд дуусгасан. Одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй. ...У-тэй уулзаж бид нар ямар нэгэн зээлийн өр төлбөргүй байгаа гэтэл “та нар зээлээ бүрэн төлж барагдуулсныг мэдэж байгаа” гэсэн.” гэх мэдүүлэг /5-р хх 85/,

Гэрч Б.Ө: “...1800000 төгрөгийг 6 хувийн хүүтэй авч байсан. Эхний 3 сарын хүү үндсэн зээлийн төлбөр 1000000 төгрөгийг төлөөд 800000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Түүнээс хойш хүү алданги нийлээд 2000000 гаран төгрөг болсон байгаа гэж Э- хэлж байсан. ...2018 оны хавар байх эхнэрийнхээ данснаас Э- гэж хүний данс руу 500000 төгрөг шилжүүлж байсан. Ингээд Э- үлдэгдэл 2020 оны 11 дүгээр сард утсаар ярихдаа 1500000 төгрөгөөс надад 1000000 төгрөг өгчих тэгээд зээлээ хаая гэж байсан. Тэр үед 300000 төгрөг шилжүүлж өгсөн. Одоо үлдэгдэл 700000 төгрөг байгаа. Тэрийг нь шилжүүлээд өр төлбөргүй болно.”  гэх мэдүүлэг /5-р хх 87/,

Гэрч Н.А “...хххххх ДАР улсын дугаартай машинаа шилжүүлээд ломбарднаас 2500000 төгрөг авч байсан. Түүний хүүг сар сард нь бүрэн төлөөд үндсэн төлбөрөө 1000000, 1031000, 530000 төгрөгөөр 3 хуваагаад төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /5-р хх 89/,

Гэрч Ч.Э: “...зээлийн хүү болон үндсэн төлбөрөөс мөнгө төлөөгүй болохоор 2509000 төгрөг болсон байх. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 2509000 төгрөгийг төлөх ёстой юм байгаа юм.” гэх мэдүүлэг /5-р хх 99/,

Гэрч И.М “...Анх авсан төлбөрөө 300000 төгрөгийг бэлнээр У- гэж эмэгтэйд үлдэгдэл төлбөрийг 70000, 140000, 100000, 100000 гэж  хуваан Э-гийн дансанд хийсэн. Одоо үлдэгдэл зээл 32000 төгрөг байгаа.” гэх мэдүүлэг /5-р хх 101/,

Гэрч Б.Б, яллагдагч А.У нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Б.Б-: Тухайн үед 5000000-6000000 төгрөгийн зээл авч байсан. Тухайн үед зээлээ бүрэн төлж барагдуулсан.

-А.У-: Зээл аваад удаагүй хаасан хүн байна. 5000000-6000000 төгрөгийн зээл авч байсан. ...Төлбөрийг бэлнээр болон дансаар авсан гэдгээ санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх 08/,

Гэрч Г.А-, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Г.А-: ...1100000 төгрөгийг 6 сарын хугацаатай аваад хугацаандаа бүрэн төлж барагдуулсан. Одоо зээлийн өр төлбөр байхгүй.

-А.У-: 1100000 төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй. ...Э-гийн данс руу зээлийн төлөлтөө хийдэг байсан. Сүүлийн төлөлтөө бэлнээр төлсөн байж магадгүй.” гэх мэдүүлэг /6-р хх 12/,

Гэрч Д.Б яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Д.Б ...сарын хугацаатай 1000000 төгрөг зээлж авч байсан. Тухайн авсан зээлээ сардаа багтаагаад өдөр өдөрт нь төлөх хуваарийн дагуу төлж дуусгасан.

-А.У-: Энэ эгч 7 хоног болгон Э -Н данс руу төлөлтөө хийдэг байсан. Надад зээлийн эргэн төлөлт төлж байгаагүй.” гэх мэдүүлэг /6-р хх 16/,

Гэрч Э.Р, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Э.Р: ...эхний удаа 2000000 төгрөгийн зээл аваад үндсэн төлбөр болон хүүгийн хамт тушаах ёстой дансанд нь тушааж явж байгаад нэг их удалгүй төлөөд дуусгасан. Дараа нь мөнгөний хэрэг гараад 61-25 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тухайн компанийн нэр дээр шилжүүлэн 15000000 төгрөгийг зээлж аваад 10 гаран хоногийн дараа бэлнээр төлж барагдуулсан.

-А.У-: 2016 онд анх авсан 2000000 төгрөгийн зээлээ зээлийн хүүг нь Э- ахын дансанд сар бүр 100000 төгрөг шилжүүлдэг байсан. Үндсэн зээлийн төлбөрөө яаж төлж барагдуулснаа санахгүй байна. 2017 оны 15000000 төгрөгийн зээл авахдаа 10 гаран хоногийн дараагаар тухайн авсан зээлээ бүрэн төлж барагдуулаад машинаа өөрийн нэр авч байсан. 15000000 төгрөгийн зээлээ бэлнээр хүүгийн хамт төлж барагдуулсан. Тухайн мөнгийг нь 2 хоногийн дараа Э- ахын дансанд шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /6-р хх 22/,

Гэрч Б.А-, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-А.У-: Намайг ажиллаж байх хугацаанд зах дээр наймаа хийдэг олон хүн зээл авч байсан. Энэ эгч огт зээл авч байгаагүй.

-Б.А-: Би ерөөсөө зээл авч байгаагүй. 2016 онд би төрөөд гэртээ хүүхдээ хараад 2 жил болсон. Тэгээд 2018 онд ажилдаа орж байсан. Тэгэхээр надад зээл авах ямар ч шаардлага байхгүй байсан.” гэх мэдүүлэг /6-р хх 26/,

Гэрч Н.Алтанчимэг, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Н.А: ...Би анх 2500000 төгрөгийн зээл авч байсан. Би зээлийн эргэн төлөлтөө хийхдээ данс руу хийдэг байсан. Ямар данс руу хийдэг байсан талаараа өмнө мэдүүлсэн. Одоо цээжээр мэдэхгүй.

-А.У-: Бэлнээр бол мөнгө авч байгаагүй. Дандаа дансаар авдаг байсан. Ямар ч байсан Э- бид хоёрын нэгнийх нь данс руу шилжүүлдэг байсан. Хэчнээн төгрөг, хэзээ орсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх 29/,

Гэрч А.Б-, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-А.Б-: ...ломбарднаас 1 сарын хугацаатай зээл авч байсан. Үүнийг 1 сарын дотор бөөнд нь төлөөд дуусгасан. 1000000 төгрөгийг хүүгийн хамт байгууллага дээр нь бэлнээр авч ирж У- гэх хүнд төлж барагдуулж бичиг баримтаа авч өөрийн нэр дээр авсан.

-А.У-: Би сайн санахгүй байна. Мөнгө өгсөн бүх хүнд л баримт бичиж өгдөг.” гэх мэдүүлэг /6-р хх 33/,

Гэрч С.Ц, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-С.Ц: ...энэ авто ломбардаас нэг л удаа 1 сарын хугацаатай 1000000 төгрөгийн зээл аваад авсан зээлээ хугацаанд нь төлөөд дуусгасан. ...Би мөнгөө өдөр бүр У- гэдэг хүний данс руу шилжүүлдэг байсан.

-А.У-: Би захирлын данс руу зээлийн мөнгө авчихаар мөнгө орж, гарч байгаа мэдэгдэхгүй байсан болохоор Э-д хэлж зөвшөөрүүлснийхээ дараа өөрийн дансаар авдаг байсан. Тэгээд миний дансаар орсон мөнгийг шууд Э- руу шилжүүлдэг байсан.” гэх мэдүүлэг /6-р хх 36/,

Гэрч Л.Э, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Л.Э: Би амьдралдаа нэг ч удаа зээл авч үзээгүй. Тэр ломбард нь хаана байдгийг ч мэдэхгүй байна.

-А.У-: Энэ хүн зээл авч байгаагүй.

Гэрч Т.Б, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Т.Б: ...2 ширхэг тээврийн хэрэгслийг барьцаалж 6000000 төгрөгийн зээл авч байсан. Одоо зээлийн үлдэгдэл байхгүй.

-А.У-: Т.Б-ий авсан зээлийн төлөлтийг Б гэх хүн заримдаа бэлнээр заримдаа дансаар төлдөг байсан. Дансаар төлөхдөө Э-гийн данс руу хийдэг, харин бэлнээр бол би өөрөө очиж аваад баримт бичиж өгдөг байсан. Одоо Б-тэй холбоотой зээлийн үлдэгдэл байхгүй гэж бодож байна.” гэх мэдүүлэг /6-р хх 43/,

Гэрч Б.Б-, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Б.Б-: Би 800000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн эргэн төлөлтийг ихэвчлэн бэлнээр тушаадаг байсан. Тухайн үед надад зээлээ төлсөн талаар бичиг хийж өгч байсан байх. Одоо зээлийн өр төлбөр байхгүй.

-А.У-: Тухайн үед нөхөр нь зээл авч байсан. Эхнэр нь зээлийг нь төлдөг байсан. Зээлийн төлөлтөө яаж төлдөг байсныг нь санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх 46/,

Гэрч Г.С-, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Г.С-: ...2000000 төгрөгийн зээл авч байснаа санаж байна. Зээлийн буцаан төлөлтийг ихэвчлэн бэлнээр төлдөг байсан. Заримдаа дансаар хийдэг байсан.

-А.У-: Зээлийн төлөлтийг авч байсан. Ямар хэлбэрээр авч байснаа санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх 48/,

Гэрч Б.О-, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Б.О-: Тухайн үед би 1000000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн төлөлтөө 1-2 сар төлсөн байх. Зээл аваад удалгүй хааж байсан. Зээлийн төлөлтөө бэлнээр хийж байсан.

-А.У-: Би тухайн үед зээлийн төлбөрөө бэлнээр авч байсан санагдаж байна. Хэдэн удаа хэдэн сая төгрөгийн зээл авсан талаар санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх 50/,

Гэрч О.О-, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-О.О-: Сайн санахгүй байна. Одоо бол ямар ч зээлийн өр төлбөр байхгүй.

-А.У-: Энэ хүн зээлийн төлбөрөө сар дотроо буцаагаад төлсөн байх. Зээлийн төлбөрөө яаж өгч байсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх 52/,

Гэрч Б.А-, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Б.А-: ...би зээлээ сар бүр дансаар төлдөг байсан. Өөрийн болон эхнэр Э.Анхчимэгийн данснуудаас ээлжилж У- гэж хүний данс руу шилжүүлдэг байсан.

-А.У-: Би сайн санахгүй байна. Аль данс руу шилжүүлдэг байсныг нь. Би энэ хүнээс бэлнээр мөнгө авч байгаагүй.” гэх мэдүүлэг /6-р хх 55/,

Гэрч П.Т, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-П.Т: 800000 төгрөгийг 6 сарын хугацаатай авч байсан. Зээлээ хугацаанд нь төлж дуусгасан. Зээлийн төлөлтийг Э- гэх хүний данс руу шилжүүлдэг байсан.

-А.У-: Зээлийн төлөлтөө дансаар шилжүүлдэг байсан. Э-н данс руу шилжүүлдэг байсан.” гэх мэдүүлэг /6-р хх 58/,

Гэрч П.Б, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-П.Б: 1000000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн төлөлтөө удаагүй төлөөд дуусгасан. Тухайн үед машинаа зараад зээлээ төлж дуусгаж байсан.

-А.У-: Тухайн үед зээлийн төлбөрөө бэлнээр авч байсан санагдаж байна. Хэдэн удаа хэдэн төгрөг төлснийг санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх 59/,

Гэрч Н.Шинэцэцэг, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Н.Ш: ...ломбардаас 500000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн төлөлтийг өдөрт нь хуваагаад өдрийн төлөлт гэж 20000 орчим болдог байсан. Харин У- өдөр бүр лангуу дээр ирж худалдагчаас бэлнээр авсан байдаг.

-А.У-: Ш зээл аваад өдөр бүр 19000 төгрөг төлдөг байсан. ...Зээлийн төлбөрийг өдөр бүр Ш-н түрээслэн ажлуулдаг байсан лангуу дээр нь очиж худалдагчаас нь бэлнээр авдаг байсан.” гэх мэдүүлэг /6-р хх 63/,

Гэрч О.Ц, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-О.Ц: Би тухайн авто ломбардаас 2000000 төгрөг авч байсан. Зээлийн төлбөрөө тухайн үед дансаар төлж дуусгасан.

-А.У-: Зээлийн төлбөрөө бэлнээр болон дансаар авч байсан. Хэдэн төгрөгийг яаж авч байснаа санахгүй байна. Тухайн үед зээлээ бүрэн төлж дуусгасан.” Гэх мэдүүлэг /6-р хх 69/,

Гэрч Т.Х, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Т.Х: Би энэ ломбардаас зээл авч байгаагүй.

-А.У-: Х эгч надаас зээл авч байгаагүй.” гэх мэдүүлэг /6-р хх 74/,

Гэрч Б.С-, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Б.С-: Нэг удаа ломбардаас 1000000 төгрөгийн зээл авч байсан. Тухайн үед зээлээ буцаагаад хугацаанд төлж дуусгасан. ...Зээлийн төлбөрөө дансаар шилжүүлдэг байсан. Бас бэлэн өгч байсан байх. Сайн санахгүй байна.

-А.У-: С- эгч зээлийн төлөлт хийхдээ дансаар хийдэг байсан. Бэлнээр өгдөг байсныг нь сайн санахгүй байна. Зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулж дуусгасан.” гэх мэдүүлэг /6-р хх 79/,

Гэрч Ц.Нэргүй, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Ц.Нэргүй: ...авто ломбардаас 800000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн төлбөрөө дансаар, бэлнээр өгч байсан. Зээлийн төлбөрөө байгууллагын дансаар төлж дуусгасан.

-А.У-: Энэ хүн дансаар зээлээ төлж дуусгасан. Ямар ч байсан мөнгөө бөөнд нь өгөөд тухайн үед зээлээ төлж барагдуулж байсан.” гэх мэдүүлэг /6-р хх 84/,

Гэрч С.О, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-С.О: ...тээврийн хэрэгслийг барьцаалж 1200000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн төлбөрөө дансаар хийж байсан. Зээлээ төлж дууссаны дараа машинаа авч болно гэдэг бичиг ломбардаас авч авто тээврийн төв дээр очиж нэр шилжүүлж авч байсан.

-А.У-: Сайн санахгүй байна. Тухайн үед олон хүн үйлчлүүлж байсан учир хэн нь хэзээ, яаж төлбөрөө барагдуулж байсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх 86/,

Гэрч А.З-, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-А.З-: ...би зээл авахдаа 5-10 сая төгрөгийн зээл авдаг байсан. Зээлийн төлбөрөө дандаа дансаар төлдөг байсан. Одоо ямар нэгэн зээлийн үлдэгдэл байхгүй.

-А.У-: З- зээлийн төлөлтөө дандаа дансаар Э-н данс руу хийдэг байсан. Миний дансанд зээлийн төлөлт хийж байгаагүй.” гэх мэдүүлэг /6-р хх 92/,

Гэрч М.Б-, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-М.Б-: ...1 сая төгрөгөөр нэг удаа, 1 сая төгрөг хүрэхгүй хэмжээний зээлийг нэг удаа авч байсан. Зээлийн төлбөрийг 7 хоногт нэг удаа төлдөг байсан бөгөөд сарын хугацаатай төлж дуусгахаар байсан. Би зээлийн төлбөрийг тухайн байгууллагын дансаар хийдэг байсан санагдаж байна. Ямар ч байсан бэлнээр зээлийн төлбөрийг хийдэггүй байсан.

-А.У-: 2015 онд бүх зээлийн төлбөрийг Э-н данс руу хийлгэдэг байсан. Бэлнээр огт мөнгө авч байгаагүй. Зээлийн төлбөрийг тухайн үед бүрэн төлж барагдуулж дуусгасан.” гэх мэдүүлэг /6-р хх 96/,

Гэрч О.П, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-О.П: ...би тухайн үед зээл аваад 2 сар орчмын хугацаанд 2 хувааж тухайн байгууллагаас өгсөн данс руу нь шилжүүлж зээлийн төлбөрөө төлж дуусгасан.

-А.У-: Энэ хүн Э-н нэр дээрх данс руу зээлийн төлбөрийг хэд хувааж ямар нэгэн асуудалгүй хугацаанд нь төлж барагдуулж дууссан.” гэх мэдүүлэг /6-р хх 100/,

Гэрч Г.Б, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Г.Б: ...1.5 сая төгрөгийн зээл авч байсан юм. Тухайн байгууллагын захиралд зээлийн төлбөрийг хүүтэй нь нийлүүлээд 2000000 төгрөгийг өгч байсан санагдаж байна. Э- ах надад төлбөр дууссан гэх утгатай нэг цаасан дээр гарын үсэг зуруулаад салсан.

-А.У-: Зээлийн төлбөрийг Э-д төлж барагдуулж дуусан ямар нэгэн төлбөр тооцооны үлдэгдэлгүй болсон.” гэх мэдүүлэг /6-р хх 104/,

Гэрч М.Г, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-М.Г: ...Тухайн үед тээврийн хэрэгслийг барьцаанд тавиад 5000000 орчим төгрөгийн зээл авсан. Нэлээд хэдэн жилийн өмнө болсон болохоор санахгүй байна. Зээлийн төлбөрийг Алтангадасын хишиг гэх нэртэй байгууллагын данс руу шилжүүлдэг байсан. Яг хэзээ яаж төлж дууссаныг санахгүй байна.

-А.У-: Хэрхэн зээлийн төлбөрөө төлдөг байсныг санахгүй байна. Намайг тухайн ажлаас 2017 онд гарахад тодорхой хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байсан.” гэх мэдүүлэг /6-р хх 108/,

Гэрч М.М, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-М.М: Би 50-99 дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 2 удаа зээл авч байсан. ...Зээлийн төлбөрөө буцаагаад У-т бэлнээр төлдөг байсан. Зээлийн төлбөрөө төлж дуусгаад тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр шилжүүлэх гэж 2 жил гаран болж байж шилжүүлж авсан.

-А.У-: М-ын зээлийн төлбөр түүний хүүг дансаар, бэлнээр хэрхэн төлж байсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх 121/,

Гэрч Б.Г, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Б.Г: Зээлийг ямар хугацаанд авч байснаа нарийн сайн санахгүй байна. ...зээлийг ломбард дээр авч ирж бэлнээр төлдөг байсан. Нэг удаа Номин худалдааны төвийн гадна бэлнээр аваачиж өгч байсан.

-А.У-: Г-с бэлнээр, дансаар зээлийн төлбөр хийдэг байсан талаар тодорхой санахгүй байна. Ямар ч байсан зээлээ төлөөд барагдуулж дуусгасан. Зээлийн мөнгөний эргэн төлөлтийг тухай бүр Э-гийн данс руу шилжүүлдэг байсан.” гэх мэдүүлэг /6-р хх 125/,

Гэрч З.Ц, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-З.Ц: ...1000000 орчим төгрөг зээлж аваад тухайн зээлээ эргэн төлөхдөө сар гаруй хугацаанд эргүүлэн бүрэн төлж тээврийн хэрэгслээ авсан. Тухайн зээлээ бэлнээр А.У-т хүүгийн төлбөр, зогсоолын төлбөр зэргийн хамт бүрэн төлж барагдуулсан.

-А.У-: Ц нь унадаггүй нөхцлөөр тээврийн хэрэгслээ барьцаалж зээл авсан. Тухайн нөхцлөөр зээл авсан хүмүүс ихэвчлэн надад зээлийн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг төлдөг. ...Цолмонг манайхаас хэдэн төгрөгийн зээл аваад хэдэн удаа төлбөрөө төлж дуусгасан болохыг сайн санахгүй байна. ...Цолмон авсан зээлээ бүрэн төлж барагдуулаад барьцаанд тавьсан тээврийн хэрэгслээ авсан.” гэх мэдүүлэг /6-р хх 130/,

Гэрч Ц.Ар, яллагдагч А.У- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

-Ц.А: Машин барьцаанд тавьж 1000000 төгрөгийн зээл гаргуулан авч байсан. Уг зээлээ сар бүр гэрээний дагуу төлж барагдуулсан. Зээлийг төлөхдөө сарын төлбөр мөнгийг бэлнээр авч очиж төлбөрийн хуудсан дээр гарын үсэг зурж төлбөр төлдөг байсан. ...2017 онд би Б- гэж хүний уг ломбардад зээлийн үлдэгдэлтэй байсан машиныг худалдан авч уг машины зээлийн урьдын адил төлдөг байсан. 2017 оны 08 дугаар сард дуусгасан гэж санаж байна. Верна маркийн машиныг өөрийн нэр дээр шилжүүлэх гээд ломбард дээр очиход Э- гэх хүн 600000 төгрөг дутуу байна гээд машины нэр шилжүүлэхгүй байсан. Уг өдрөөс хойш 10 гарын хоногийн дараа Э- гэж хүний данс руу 600000 төгрөг хийж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан.

-А.У-: 2016 онд Сонота-5 маркийн машин барьцаалан 1000000 төгрөгийн зээл авч байсан. Зээлээ төлөхдөө хуваарийн дагуу сар бүр ирж бэлнээр мөнгө төлж төлбөрийн хуудас дээр гарын үсэг зурдаг байсан. Дараа нь 2017 онд Б- гэх хүний барьцаанд тавьсан машиныг худалдан авч үлдэгдэл зээлийг мөн бэлнээр сар бүр хуваарийн дагуу төлдөг байсан. Хааяа дансаар төлдөг байсан байж магадгүй. Ихэвчлэн бэлнээр төлдөг байсан. Би сайн санахгүй байна. Б- буюу А-ын авсан машины эзэн намайг ажлаас гарах үед тухайн байгууллагад ямар нэгэн өр төлбөр тооцоогүй үлдсэн.” гэх мэдүүлэг /6-р хх 132/,

Гэрч Т.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ажлын байрны бүртгэлийн гэрээ, доторх гал тогооны тоног төхөөрөмж зэргийг барьцаалж зээл авч байсан. Өдөр өдөрт нь ирээд өөрөө авдаг байсан. Зээлийг бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /6-р хх 135-136/,

 “.......” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Алтангадасын хишиг” ХХК-ийн шийдвэр, “......” ХХК-ийн дүрэм /1-р хх 40-44/,

“......” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн жагсаалт /2-р хх 50/,

Хохирогч Д.Э-гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх 197-204/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн

“...Шинжилгээнд ирүүлсэн зээлийн гэрээнүүдэд зурагдсан гарын үсэгнүүд нь
цэнхэр, хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгсэл ашиглан зурагдсан байна.

-Шинжилгээнд ирүүлсэн 8 дугаартай Боть, 136 дугаартай хуудасны 2 дахь
нүүрний зээлдүүлэгчийг төлөөлж гэсний доод талд зурагдсан гарын үсэг нь
Б.Э болон А.У- нарын гарын үсгийн харьцуулах
загваруудтай тохирохгүй байна.

-Шинжилгээнд ирүүлсэн 6 дугаартай хаагдсан зээлийн материалын 102
дугаартай хуудасны 2 дахь нүүрэнд Зээлдэгчийг төлөөлж гэсний доод талд
зурагдсан гарын үсэг нь Г.Б-ы гарын үсгийн харьцуулах загваруудтай
хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

-Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай Ботийн 183 дугаартай хуудсанд Зээлдэгч
гэсний доод талд зурагдсан гарын үсэг Т.С-н гарын үсгийн
харьцуулах загваруудтай хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

-Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай Ботийн 87 дугаартай хуудсанд Зээлдэгч
гэсний доод талд зурагдсан гарын үсэг нь Ё.И-н гарын үсгийн
харьцуулах загваруудтай хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

-Шинжилгээнд ирүүлсэн 7 дугаартай Ботийн 138 дугаартай хуудсанд Зээлдэгч
гэсний доод талд зурагдсан гарын үсэг нь Д.Е-ы гарын үсгийн харьцуулах загваруудтай тохирч байна гэх 105 дугаартай дүгнэлт /6-р хх 138-143/,

Пийк Ом Аудит ХХК-ийн 2017 оны 5 сарын 22-ний 113 дугаартай дүгнэлт /1-хх 175-176/,

ЦЭСБ Аудит ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/139 дугаартай дүгнэлт /1-р хх 184-189/,

ЦЭСБ Аудит ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт шинжээчийн дүгнэлт /1-р хх 193-195/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 –р хх 237-240/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 124 дугаартай шинжээчийн дүгнэлт /5-р хх-202-208/,

2021 оны 12 дугаар 17-ны өдрийн 7 аудиторын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийн хавсралтууд, А.У-ийн бичсэн мессежний зургууд /1-р хх 77-80/, зээлийн гэрээнүүд  зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч А.У- нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн 15 дугаар байрны 52 тоотод “ххххххххх” ХХК-ний нэр дээрх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт цалин хөлс тохиролцон зээлийн эдийн засагчаар ажиллахдаа Д.Э-гийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болон зээлдэгч нарын мөнгийг завшиж, 144.619.165 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч нь хохирогчийн хариуцуулж өгсөн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулж байгаа гэдгээ мэдсээр байж, шунахай сэдэлтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэх үндэслэлтэй юм.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж тухайн аж ахуй нэгж байгууллага, иргэнээс тухайн хөрөнгө, өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн этгээдийг ойлгож болно. Шүүгдэгч нь зээлдэгчтэй гэрээ хийх, барьцаалах эд хөрөнгөд үнэлгээ хийж дүгнэх, тухайн зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлэх зэрэг үйл ажиллагааг хариуцан хийж байсан. Хохирогч нь өөрийнхөө мөнгийг хариуцуулж өгчхөөд хяналт маш хангалтгүй тавьсан. Анхан шатны санхүүгийн баримт байхгүй ч тухайн барьцаалан зээлэх үйл ажиллагааг явуулж байсан гурван дансны дугаарын гүйлгээгээр хэдэн төгрөг зээлсэн, эргэн төлөлт хэдэн төгрөг хийгдсэн гэдгийг тогтоох бүрэн боломжтой байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн долоон хүний бүрэлдэхүүнтэй санхүүгийн шинжээчийн дүгнэлтээр 144.619.165 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон.

Иймд шүүгдэгч А.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан бусдын эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан 119.932.265 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 7.800.000 төгрөг нийт 127.732.265 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох саналыг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Прокурор яллах дүгнэлтдээ У-ийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн 15 дугаар байрны 52 тоотод “Алтангадасын хишиг” ХХК-ний нэр дээрх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт цалин хөлс тохиролцон зээлийн эдийн засагчаар ажиллахдаа Д.Э-гийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болон зээлдэгч нарын мөнгийг завшиж, 144.619.165 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дурдсан байдаг. Гэтэл Г.Э- нь өнөөдөр барьцаалан зээлэх үйл ажиллагаа эрхэлж байгаагүй. “Алтангадасын хишиг” гэх компани нь авто сэлбэг худалдах үйл ажиллагаа явуулдаг компани болох нь тогтоогдсон. Шүүгдэгч А.У-ийг зээлийн эдийн засагч үүрэгтэй ажиллаж байхдаа гэж ярьж байгаа хэдий ч түүнийг зээлийн эдийн засагч албан тушаал дээр томилсон тушаал, шийдвэр байхгүй байна. Ямар хөрөнгө итгэмжлэн хариуцуулсан нь тодорхойгүй, А.У-т ямар үүрэг хүлээлгэж байгаа нь тодорхойгүй байна. Шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт дээр 52.500.000 төгрөгөөр орлогын эх үүсвэр эхэлж тодорхой хэмжээгээр өссөн гэж дүгнэсэн. Гэтэл У-т энэ мөнгийг хүлээлгэж өгсөн тухай нотлох баримт ч байхгүй. Эдгээрээс дүгнэхэд улсын яллагчийн яллах дүгнэлтээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй байна.

Хууль зүйн дотоод хэргийн яам, Сангийн яамны хамтарсан 2017 оны А11441 дугаартай тушаалаар баталсан Санхүүгийн шинжээч шинжилгээ хийхдээ аж ахуйн нэгж байгууллагын даргын тушаал, хөдөлмөрийн гэрээ гэх мэт баримтуудыг шаардлагатай гэж заасан. Эдгээр баримтууд огт байхгүй байна. Монгол Улсын Эрүүгийн хуульд Иргэний хуулийг хэрэглэх дээд шүүхийн шийдвэр байдаг. Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1-д хөрөнгө итгэмжлэх гэрээгээр итгэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгө буюу эрхийг итгэмжлэгдсэн өмчлөгчид шилжүүлэх, итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг хүлээн авч итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, захиран зарцуулах үүрэг тус тус хүлээнэ. 406 дугаар зүйлийн 406.2-д хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгө итгэмжлэх гэрээг бичгээр хийнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Уранчимэгийн өмчлөлд Э- нь өөрийнхөө өмчийг шилжүүлээд захиран зарцуулах эрхийг олгох, үүрэг, хариуцлага хүлээлгэх талаар зааж өгөх ёстой. Энэ талаар тусгасан баримт байхгүй. Тийм учраас итгэмжлэгдэн хариуцсан эд хөрөнгө завшсан гэж буруутгах үндэслэлгүй болж байгаа юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим нь хууль ёсны байх, шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүй нотолсон байх ёстой. Энэ хоёр зарчмыг огт баримтлахгүй байна. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход үнэхээр эргэлзээ төрүүлж байна. Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар Д.Э- нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 2014 оны 12 сард Б.Н-ы авто машины сэлбэгийн худалдаа эрхлэхээр үүсгэн байгуулсан хххххххххх ХХК-ийн тамга, тэмдгийг ашиглан авто машин барьцаалсан зээл олгох авто ломбардны үйл ажиллагаа явуулсан ба уг үйл ажиллагааг явуулахдаа зээл хүссэн иргэдтэй зээлийн гэрээ байгуулах, зээлийн гэрээний биелэлтэд хяналт тавих, зээлийн гэрээг дүгнэх зэрэг бүхий л үйл ажиллагааг А.У-ээр хийлгэх, түүний хариуд сар бүр цалин, хөлс олгохоор амаар тохиролцож хамтран ажилласан, нэр бүхий гэрчүүд нь хохирогч Д.Э-гийн эрхлэн явуулж байсан авто ломбарднаас зээл хүсч А.У-тэй зээлийн гэрээ байгуулан зээл авч байсан, авсан зээлээ дансаар болон бэлэн мөнгөөр эргэн төлж байсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Харин А.У- нь дээрх үйл ажиллагааг явуулж байхдаа зээлдэгч нарын төлсөн зээлийн эргэн төлөлтийн мөнгөнөөс 144,619,165 төгрөгийг дутагдуулсан гэх үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Э-гийн эд хөрөнгөнд учирсан хохирлын хэмжээ буюу А.У-ийн дутагдуулсан гэх мөнгөн хөрөнгийн хэмжээг тогтоохоор удаа дараа шинжээч томилж дүгнэлт гаргуулжээ.

Үүнд: 1. Пийк Ом Аудит ХХК-ийн 2017 оны 5 сарын 22-ний 113 дугаартай: Зээл олгож байсан А.У-ийн гаргаж өгсөн зээлийн үлдэгдлийн жагсаалтаар байвал зохих 180,750.0 мянган төгрөгийн зээлийн дүнгээс 40,998,5 төгрөгийн зээлийг хасаж үлдэгдэл 139,751.5 мянган төгрөгийн зээл нь хүчин төгөлдөр гэрээтэй, барьцаатай эсэхийг нотлох боломжгүй байна. А.У- нь 2016 оны 4 дүгээр сараас өөрийн дансаар зээлийн эргэн төлөлтийг авч иргэн Д.Э-гийн харилцах дансанд хийдэг байсан тул харилцахын хуулгын өөрийг нь байцуулан боловсруулах мөн тодорхой бус байгаа зээлдэгчидтэй зээлийн үлдэгдлийг тулгаж баталгаажуулах шаардлагатай байна.

Авто ломбард ажиллуулж байсан иргэн Д.Э- нь зээлдэгч нь тодорхой бус, барьцаа нь баталгаажаагүй байгаа 139,751.5 мянган төгрөгийн зээлийн хэмжээгээр эрсдэлд орж болзошгүй байгаа тул зээлийг анхан шатанд нь судалж, зээл олгож байсан А.У-ээр зээлдэгч тус бүрээр тооцоог нийлүүлж, баталгаажуулж авсны үндсэн дээр аудитын нотолгоо болох баримт бүрдэхээр байна гэх дүгнэлт,

2. ЦЭСБ Аудит ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/139 дугаартай: Өмнө нь эдийн засгийн шинжилгээ хийсэн Пийк ом аудит ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаартай аудитын дүгнэлт үндэслэлтэй байна.

Автоломбардын зээл олгох, зээлийн эргэн төлөлт зэрэг нь Алтангадасын хишиг ХХК-ийн дансаар дамжиж байгаагүй бөгөөд зээл гаргах нь Хаан банкны 5108128989 тоот дансаар тус тус хийгдэж байсан ба дээрхи данс иргэн Э-гийн хувийн данс ломбардны орлого зарлага нь компаний санхүүгийн болон татварын тайланд огт тусгагдаагүй. Ломбардыг 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажилуулж эхлэхдээ зээл гаргах Хаан банкны 5108128989 тоот дансанд 2014 оны 12 сарын 02-ны өдөр 52,500,000 төгрөгийн орлого хийж эргэлтийн хөрөнгөө бүрдүүлсэн байна.

Автоламбардын анхан шатны баримтыг шалгахад санхүүгийн баримт нь Нягтлэн бодох бүртгэлийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.4, анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог... гэсэн заалтын шаардлагыг хангаагүй, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулаагүй, архивын шаардагын дагуу баримтыг үдэж дугаарлаагүй, Нягтлэн бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодит тоо мэдээнд үндэслэх гэсэн заалтыг хангахгүй байсан ба шалгагдаж байгаа 2014 оны 12 дугаар сараас 2017 оны 03 дугаар саруудын баримтуудаас нэг ч оны баримт шаардлага хангасан бүрэн баримт байхгүй байсан. Ломбардын орлогыг санхүүгийн тайлан, татварын тайланд огт тусгаагүй зэрэг нь шинжилгээ хийхэд маш их хүндрэл учруулж байсан.

А.У-ийн данснанд нийт 253,168,830 төгрөг орлого орж 236,330,423.20 төгрөгийн зарлага гарч 16,838,406.80 төгрөгийн дутагдал гарч байна.

Тус байгууллагын санхүүгийн анхан шатны баримт бүрдэл маш дутуу зээлийн гэрээ, кассын орлого, зарлагын баримт байхгүй, зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулаагүй, 2 талын гарын үсэг зураагүй, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй зэрэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.5. Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн: зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж: тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно” гэсэн заалтыг зөрчиж байна. Иймд шалгалтыг хуулийн шаардлага хангасан захирал, нягтлан бодогч нарын дансны хуулгыг үндэслэн хийсэн болно. Кассаар гарсан зээл, орсон төлөлтүүдийг тулган шалгах ямарч боломжгүй байв.

Бид шинжилгээнд хххххххххххххх ХХК-наас ирүүлсэн баримтуудаас шаардлага хангасан зээлийн гэрээ болон захирал, нягтлан бодогч нарын банкны хуулга зэрэг баримтуудыг үндэслэн дүгнэлтийг гаргасан болно гэх дүгнэлт /1-р хх 184-189/,

3. ЦЭСБ Аудит ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт шинжээчийн дүгнэлт: А.У-ийн орлого зарлагын тооцоогоор 14,854,906.80 төгрөгийн /үлдэгдэл байх ёстой атал дээрхи мөнгө дутагдаж байна гэх дүгнэлт /1-р хх 193-195/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 142 дугаартай: “ЦЭСБ Аудит ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гаргасан дүгнэлт үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь ЦЭСБ АУДИТ ХХК нь зээлийн гэрээ, зээлийн төлбөр төлсөн баримт зэрэг санхүүгийн анхан шатны баримтын хүрээнд бүрэн гүйцэт шалгаагүй байна.

Зээлийн төлөлтийг бэлнээр зээлдэгч тус бүрээс бэлэн мөнгөний орлогын баримт бичиж 219,396,000 төгрөгийг, зээлийн эх үүсвэр нь тодорхойгүй зээлийн төлбөрийг зээлдэгч тус бүрээр бэлэн мөнгөний орлогын баримт бичиж 31,123,98.0 төгрөг хүлээн авсан байна. Үүнээс иргэн Д.Э-гийн Хаан банкны 5108128989 тоот дансанд 1,225,000.0 төгрөг, 5108077975 тоот дансанд 218,773,030.0 төгрөгийг нийт 219,998,030.0 төлсөн байна. Үлдэгдэл 30,522,750.0 төгрөгөөс үйл ажиллагааны зардалд 5,750,000.0 төгрөг төлсөн байна. Үүний зөрүү болох 24,817,750.0 төгрөгний бэлэн мөнгөний дутагдлыг А.У- гаргасан байна.” гэх шинжээчийн дүгнэлт /1 –р хх 237-240/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 124 дугаартай: Пийк Ом Аудит ХХК-ийн 2017 оны 5 сарын 22-ний 113 дугаартай дүгнэлт, ЦЭСБ Аудит ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 142 дугаартай дүгнэлт үндэслэлтэй гэж үзэхээгүй байна.

Ирүүлсэн баримтын хүрээнд А.У-ийн дутагдалыг тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт /5-р хх-202-208/,

5. 2021 оны 12 дугаар 17-ны өдрийн 7 аудиторын бүрэлдэхүүнтэй шинжээчийн: Зээлийн мэргэжилтэн А.У- дутагдал гаргасан ба А.У-ийн гаргасан дутагдал 144,619,165 төгрөг байна. Барьцаалан зээлдүүлэх төвийн эргэлтийн мөнгөн хөрөнгөөс дутагдсан бол зээлийн мэргэжилтэн А.У-т ямар нэгэн хэлбэрээр үлдэх ёстой. Зээлийн мэргэжилтэн А.У-ийн хувийн данс болон бэлэн гүйлгээний хувьд шинжилж үзэхэд түүний хүлээн авсан мөнгө нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд буцаан шилжүүлсэн болон зардалд зарцуулсан дүнгээс 153,592,909 төгрөгөөр илүү байгаа тул ажил олгогч, нэхэмжлэгчийн “Зээл олгогчийн зээлийн тооцоолол”-оос гаргасан 144,619,165 төгрөгийн дутагдал үндэслэлтэй байна гэх дүгнэлтүүд хэрэгт авагдсан байна.

Эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг харьцуулан шинжилж үзэхэд Пийк Ом Аудит ХХК-ийн 2017 оны 5 сарын 22-ний 113 дугаартай дүгнэлтэд ...иргэн Д.Э- нь зээлдэгч нь тодорхой бус, барьцаа нь баталгаажаагүй байгаа 139,751.5 мянган төгрөгийн зээлийн хэмжээгээр эрсдэлд орж болзошгүй байна ... гэх дүгнэсэн ба энэ нь хохирол, дутагдлын хэмжээг бодитой тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.

ЦЭСБ Аудит ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/139 дугаартай дүгнэлтээр Пийк ом аудит ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаартай ...139,751.5 мянган төгрөгийн зээлийн хэмжээгээр эрсдэлд орж болзошгүй байна... гэх дүгнэлтийг үндэслэлтэй байна гэсэн атлаа  ...16,838,406.80 төгрөгийн дутагдал гарч байна... гэж,

ЦЭСБ Аудит ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт шинжээчийн дүгнэлтээр ...А.У-ийн орлого зарлагын тооцоогоор 14,854,906.80 төгрөгийн үлдэгдэл байх ёстой атал дээрхи мөнгө дутагдаж байна... гэж зөрүүтэй дүгнэлтүүд гаргасан.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 142 дугаартай дүгнэлтээр ...ЦЭСБ Аудит ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтийг үгүйсгэж 24,817,750.0 төгрөгний бэлэн мөнгөний дутагдлыг А.У- гаргасан байна... гэсэн дүгнэлт гаргасан боловч  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдхүүнтэй 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 124 дугаартай дүгнэлтээр Пийк Ом Аудит ХХК-ийн 2017 оны 5 сарын 22-ний 113 дугаартай дүгнэлт, ЦЭСБ Аудит ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 142 дугаартай дүгнэлтүүдийг үгүйсгэж ирүүлсэн баримтын хүрээнд А.У-ийн дутагдалыг тогтоох боломжгүй гэжээ.

Харин 2021 оны 12 дугаар 17-ны өдрийн 7 аудиторын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр зээлийн мэргэжилтэн А.У- дутагдал гаргасан ба А.У-ийн гаргасан дутагдал 144,619,165 төгрөг байна. Барьцаалан зээлдүүлэх төвийн эргэлтийн мөнгөн хөрөнгөөс дутагдсан бол зээлийн мэргэжилтэн А.У-т ямар нэгэн хэлбэрээр үлдэх ёстой. Зээлийн мэргэжилтэн А.У-ийн хувийн данс болон бэлэн гүйлгээний хувьд шинжилж үзэхэд түүний хүлээн авсан мөнгө нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд буцаан шилжүүлсэн болон зардалд зарцуулсан дүнгээс 153,592,909 төгрөгөөр илүү байгаа тул ажил олгогч, нэхэмжлэгчийн “Зээл олгогчийн зээлийн тооцоолол”-оос гаргасан 144,619,165 төгрөгийн дутагдал үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Эдгээр дүгнэлтүүд нь нэг нэгийгээ үгүйсгэсэн, өөр хоорондоо илтэд зөрүүтэй байгаагаас гадна улсын яллагчийн яллах үндэслэл болгосон 2021 оны 12 дугаар 17-ны өдрийн 7 аудиторын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд иргэн Д.Э-н Хаан банкан дахь 5108128989 дугаартай дансанд 2014 оны 12 сарын 02-ны өдөр “ОРЛОГО” гэсэн гүйлгээний утгатайгаар 52,500,000 /Тавин хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг шилжүүлж эргэлтийн хөрөнгөө бүрдүүлэн ажиллаж эхэлсэн. Ирүүлсэн баримтын хүрээнд шинжлэхэд А.У- нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл хугацаанд нийт 449,376,200 төгрөгийн зээл олгосон байна. Уг зээлийг эх үүсвэрээр нь ангилбал Д.Э-н 5108128989 тоот данснаас 300,858,000 төгрөг, 5108077975 тоот данснаас 7,600,000 төгрөг, А.У-ийн  5055062070 тоот данснаас 39,518,200 төгрөг, хэнийх нь үл мэдэгдэх 5045234168 тоот данснаас 32,180,000 төгрөг, зээлийн гэрээ гэх материал байхгүй зөвхөн дансны гүйлгээгээр олгогдсон зээл 25,385,000 төгрөг, бэлэн мөнгөөр олгогдсон зээл 43,835,000 төгрөг байна гэжээ.

Үүнээс зээлийн гэрээ гэх материал байхгүй зөвхөн дансны гүйлгээгээр олгогдсон зээл 25,385,000 төгрөг нь хэний ямар данснаас гарсан нь тодорхойгүй,

Д.Э-н 5108128989, 5108077975 дугаартай данснуудын 2014 оны 12 сарын 01-ны өдрийн эхний үлдэгдэл, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн эцсийн үлдэгдэл, энэ хугацаанд зээлийн эргэн төлөлтөөс өөр орлого орсон, зээлээс өөр байдлаар зарлага гарсан эсэх нь тодорхойгүй,

Иргэн Д.Э-н 5108128989, 5108077975 дугаартай данснаас олгосон зээл, эргэн төлөлтийн зөрүү 156,193,010 төгрөг байна гэсэн атлаа А.У-ийн гаргасан дутагдал 144,619,165 төгрөг байна гэж зөрүүтэй дүгнэсэн нь уг дүгнэлтийг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

Хохирогч Д.Э- нь авто ломбардны үйл ажиллагаа эрхлэхдээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан журмуудыг баримтлаагүй, санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлж ажиллаагүйгээс шинжээчид үнэн зөв дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн талаар дүгнэлтдээ дурдсан байна.

 

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байгаагаас хохирогч Д.Э-н эд хөрөнгөнд учирсан хохирлын хэр хэмжээ бодитой тогтоогдсон, А.У- нь Д.Э-н авто ломбарданд ажиллаж байхдаа 144,619,165 төгрөг дутагдуулж, хувьдаа завшсан гэх үйл баримт тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байгаа ба энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр А.У-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, А.У-ийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Д.Э-н 127.732.265 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч А.У-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Орхон сум, 2-р баг, Хөтөл  гудамж 8 тоот улсын бүртгэлийн Г-2004001540 дугаарт бүртгэгдсэн 080202134 нэгж талбарын дугаартай 702м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 10 хавтас санхүүгийн баримт, хаагдсан зээлийн материал 6 хавтас, шинжээчийн дүгнэлтийн хавсралт 2 хавтас, орлогын тайлан 11 хавтас, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, кассын дэвтэр 1 ширхэг зэргийг хохирогч Д.Э-д буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь хххх оны ххххх сарын ххххх-ны өдрөөс хххх оны хххх сарын хххх-ний өдрийг хүртэл 78 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд хххх оны хххх дугаар сарын хххх-ны 56 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хххх оны хххх сарын ххххх-ний өдрийн 539 дугаартай шүүгчийн захирамжаар авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй  болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.9, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-н У-т холбогдох эрүүгийн 1718000300474 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.У-ийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б овогт А-н У-т холбогдох 1718000300474 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

3. Хохирогч Д.Э-н 127.732.265 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 10 хавтас санхүүгийн баримт, хаагдсан зээлийн материал 6 хавтас, шинжээчийн дүгнэлтийн хавсралт 2 хавтас, орлогын тайлан 11 хавтас, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, кассын дэвтэр 1 ширхэг зэргийг хохирогч Д.Э-д буцаан олгосугай.

 

5. Шүүгдэгч нь 78 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд 2019 оны 7 дугаар сарын 25-ны 56 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хххх оны ххххх сарын ххххх-ний өдрийн 539 дугаартай шүүгчийн захирамжаар авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ИХТАМИР