Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 750

 

   Г.А, Ж.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Т.Отгонтөгс,

            шүүгдэгч Ж.М-н өмгөөлөгч Г.Сүхээ,  

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 515 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.А, Ж.М нарт холбогдох 1708 01982 0333 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Г-н А, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт ............. гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ...... дүүргийн .............. тоотод түр оршин суух,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД: ................/;

2. Б овгийн Ж-н М, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ............ аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бага боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ......... дүүргийн ..... дугаар хороо, ........ тоотод оршин суух бүртгэлтэй,

Завхан аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Завхан аймгийн Улиастай сум дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж,  Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 95 дугаартай шүүгчийн захирамжаар 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд заасан өөрчлөлтийг буцаан хэрэглэж, эдлээгүй үлдсэн 6 жил 10 сар 5 хоногийн хорих ялаас чөлөөлсөн, /РД: ........../;

Г.А нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.О-н толгой руу чулуугаар цохиж, ухаан алдуулан, мөнгөн гинж, савхин куртик, “Samsung Note-2” загварын гар утас, малгай зэрэг 297.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг дээрэмдэн авсан,

Мөн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэн Д.Б-н толгойн тус газарт тоосгоор шидэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Г.А, Ж.М нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төвийн орчим, иргэн А.М-ны эд хөрөнгийг авахаар довтолж, нүүрэн тус газар нь цохиж, “Прада” загварын гар утас, мөнгөн гинж, мөнгөн даруулга, биет 400.000 төгрөг бүхий түрийвч зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч, 521.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.А-г хохирогч Д.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, хохирогч Х.О, А.М нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ж.М-г хохирогч А.М-ы эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.М-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, Г.А-н биечлэн эдлэх ялыг нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А-н эдлэх 6 жилийн хорих ялыг, Ж.М-н эдлэх 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Г.А-н цагдан хоригдсон 342 хоногийг, Ж.М-н цагдан хоригдсон 37 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.А-с нийт 478.583 төгрөг гаргуулж, хохирогч Х.О-т 297.000 төгрөг, хохирогч Д.Б-д 181.583 төгрөг тус тус олгож, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг болон тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.М тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие дээрэм хийх гэж бодож төлөвлөж байгаагүй, хэрэг гардаг тухайн өдөр ажлын хамт олонтойгоо бага зэрэг архи уусны улмаас архины халуунд дээрмийн гэмт хэрэг хийсэндээ харамсаж байна. Би тээврийн зах дээр ачигч хийдэг бөгөөд сарын 1.500.000 төгрөгийн цалин авдаг. Хохирогчийн хохирлыг бүрэн төлсөн. Би 70 гарсан аав, ээжийгээ асран, хамт амьдардаг бөгөөд өөрийн санамсар болгоомжгүй, гэнэн томоогүйгээс болж дээрмийн гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 12-ноос 14-ний хооронд шүүхийн шийдвэргүй цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.М-н өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна. Ж.М нь үйлдсэн хэргээ мөрдөн байцаах ажиллагааны шатнаас эхлээд шүүхийн хэлэлцүүлгийн үед ч гэсэн үнэн зөвөөр нь хүлээн зөвшөөрч мэдүүлгээ тогтвортой өгч байсан, хохирогчид төлбөрөө төлж дуусгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт зааснаар доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэснийг хэрэглэж өгнө үү.

Ж.М-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлсөн, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шатны шүүхээс Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэхээр хуульчилсан. Ж.М-н дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Иймд шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Г.А нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.О-н толгой руу чулуугаар цохиж, ухаан алдуулан мөнгөн гинж, савхин куртик, “Samsung Note-2” загварын гар утас, малгай зэрэг 297.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нь дээрэмдсэн авсан,

Мөн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэн Д.Б-н толгойн тус газарт тоосгоор шидэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Г.А, Ж.М нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төвийн орчим, иргэн А.М-ы эд хөрөнгийг авахаар довтолж, нүүрэн тус газар нь цохиж, “Прада” загварын гар утас, мөнгөн гинж, мөнгөн даруулга, биет 400.000 төгрөг бүхий түрийвч зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Х.О /1 хх 22, 2 хх 12, 26/, А.М /1 хх 226-227, 2 хх 139, 3 хх 2/, Д.Б /1 хх 113-114/, гэрч Э.Эрдэнэцогт /1 хх 82/, С.Оюунболд /1 хх 83/, Ж.Ганхөлөг /1 хх 85-86/, Б.Баасанжав /1 хх 120/ нарын мэдүүлгүүд,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 109-110/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 25-26, 235-236/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх 35-37, 3 хх 4-8/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б-н биед тархи доргилт, зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, шодойн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба амь насанд аюултай гэмтэл учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 3682 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 122/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

  Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.М-н Г.А-той бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.А-н бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ. 

Харин прокуророос шүүгдэгч Г.А-н бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон 2 удаагийн үйлдлийг тус тусад нь зүйлчлэн ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үндэслэлтэй зөв дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх зохицуулалтыг баримтлан Г.А-н үйлдсэн 2 удаагийн дээрэмдэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн нэг зүйл хэсгээр зүйлчилсэн заалт оруулаагүй нь буруу болсныг давж заалдах шатны шүүх зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүний нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

   Шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдуудыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх Ж.М-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Иймд шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэр томъёог буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.