Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/872

 

  

 

 

 

 

 

 

2022              09            09                                    2022/ШЦТ/872

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

хохирогч О.Ш,

шүүгдэгч М.Д нарыг оролцуулан эрүүгийн 2209000001131 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, М.Д /регистрийн дугаар /, 2002 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, .... зочид буудалд зөөгч ажилтай, ам бүл 5, эх, эгч, 2 дүүгийн хамт .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

М.Днь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 5 дугаар сарын 17-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй үйлчилгээний газраас үйлчилгээ авсны дараа эргэн орж ирж тус төвийг ажиллуулдаг хохирогч О.Шг “үйлчлүүлэгч нартайгаа яаж харьцаад байгаа юм” гэх шалтгааны улмаас маргаан үүсгэж улмаар биед нь халдан зодож эрүүл мэндэд нь баруун дээд нэгдүгээр шүдний хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос М.Д үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч О.Шгийн мэдүүлэг, шүүгдэгч М.Д сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч М.Д нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 5 дугаар сарын 17-ны оройн 23 цагийн үед ...... үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй үйлчилгээний газраас үйлчилгээ авсны дараа эргэн орж ирж тус төвийг ажиллуулдаг хохирогч О.Шг үйлчлүүлэгч нартайгаа яаж харьцаад байгаа юм гэх шалтгааны улмаас маргаан үүсгэж улмаар биед нь халдан зодож эрүүл мэндэд нь баруун дээд нэгдүгээр шүдний хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч М.Днь хохирогч О.Ш-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Ш мэдүүлсэн: “...2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр М.Д муудалцсан бөгөөд миний араас пивоны бакалаар 3-4 удаа цохисон. Эрүүл мэнд, гоо сайхан, ажил хөдөлмөрөөрөө хохирч байна. Одоогийн байдлаар 830.000 төгрөг нэхэмжилж байна. Хөмсгөнд оёдол тавиулсан бөгөөд хиймэл шүд хийлгэсэн. Цаашид эмчилгээ хийлгэнэ...” гэв.

хохирогч О.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн ажиллуулдаг “...” зоогийн газарт байсан, манай байгууллагаар үйлчлүүлж байсан үл таних хоёр эрэгтэй залуу манайхаас гарч явсан, удалгүй эргэж ирээд танай зоогийн газарт утсаа үлдээчихлээ гэж хэлээд хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэгээд би энд чиний утас байхгүй, үйлчлүүлж дууссан бол манай байгууллагаа гарна уу гэж хэлсэн, тэгээд би ажлаасаа яг гараад үүд хэсэгт явж байтал манайхаар үйлчлүүлж байсан М.Дгэх залуу нь миний араас байгууллагын пивоны бакал /аяга/ барьж гарч ирээд миний дух хэсэг руу цохиод тэгээд би манараад байж байтал нүүр шүд хэсэг руу хэд хэдэн удаа бакалны шилээр цохисон, миний биед учирсан гэмтлийг М.Д гэх залуу пиво хийдэг том аягаар нүүрэн тус газарт 4-5 удаа цохиж учруулсан, эмчилгээ хийлгэж байгаа, нийт мөнгөн дүнг баримттайгаар нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /хх-н 17/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... тоот актын “…О.Шгийн биед баруун дээд нэгдүгээр шүдний хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ....мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...“ гэх дүгнэлт /хх-н 29-30/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч М.Д архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 5 дугаар сарын 17-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй үйлчилгээний газраас үйлчилгээ авсны дараа эргэн орж ирж тус төвийг ажиллуулдаг хохирогч О.Шг “үйлчлүүлэгч нартайгаа яаж харьцаад байгаа юм” гэх шалтгааны улмаас маргаан үүсгэж улмаар биед нь халдан зодож эрүүл мэндэд нь баруун дээд нэгдүгээр шүдний хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч М.Д дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч М.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч М.Д 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч М.Д нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч М.Д 830.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Шд олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч М.Д холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч нь завсарлага авсан хугацаанд хохирогчид  830.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч М.Д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч нь энэ хэрэгтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР