Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 01

 

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын

 нэхэмжлэлтэй,  Б.Э, М.Э нарт 

холбогдох иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч З.Энхцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа

Хариуцагч Б.Э, М.Э нар оролцов. 

 

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 471 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж, Н.Б, хариуцагч Б.Э, М.Э нарын давж заалдах гомдлоор тус аймгийн Эрүүл мэндийн газрын “эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 7 432 024.55 төгрөг гаргуулах тухай” Б.Э, М.Э нарт холбогдох иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Эрүүл мэндийн газрын төлөөлж, дарга Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Б.Эгийн нөхөр М.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн газрын өмчлөлийн 53-69 СҮА улсын дугаартай Land cruiser-76 маркийн автомашиныг унаж яваад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс урагш 17 км Хар худаг гэдэг газарт автомашиныг онхолдуулж эвдсэн. Нэг: Уг машиныг хөдөлгөж асаахын тулд дараах 1165000 төгрөгийн үнэ бүхий засвар үйлчилгээг хийсэн. 

1.Иргэн Моор засвар хийлгэсэн хөлс-140000 төгрөг,

2.Ф ХХКомпаниас авсан рулийн амартизаторын үнэ-120000 төгрөг,

3.Т ХХКомпаниас фирда диск, ган диск, муфть шарик зэрэг 1025000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл худалдан авч тавьсан.

Хоёр: Автомашиныг Улаанбаатар хотод Х ХХКомпанид оношилгоо хийлгэхэд 1643543.55 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн.

Гурав: Автомашины гадаад эвдрэл гэмтлийг “Мм” ХХКомпаниар үнэлгээ хийлгэхэд 4416680 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзэж үнэлсэн. Уг үнэлгээ хийлгэх хөлсөнд “Мм” ХХКомпанид 206800 төгрөг төлсөн. 

Ажлаа хүлээж авахад Ланд-76 автомашин эвдэрсэн, автогражид байсан. Тиймээс Удирдлага хэлтсийн дарга Быг дуудаж комисс гаргаж, уг машинд дүгнэлт гаргуулах үүрэг өгсөн боловч хуучин даргаа хэрэгт хийчих вий гэсэн байдлаар хандсан. Удирдлага хэлтсийн дарга, жолооч Н нарыг дуудаж засварыг нь хийж, засуулаад машинаа хөдөлгө гэсэн үүрэг өгсөн. Уг машиныг 1025000 төгрөгийн сэлбэг авч, ажлын хөлсөнд 140000 төгрөг төлсөн. Жолооч талын хаалга бүрэн хаагдахгүй, шил нь хагарсан байсныг солиулсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Нийтдээ 7432024 төгрөг нэхэмжилж байгаа. Манай аймагт оношилгооны газар байхгүй учраас удирдах ажилтны зөвлөгөөнд явахдаа Х ХХКомпаниар оношлуулсан. Энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн гэв.

 

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар 2017 оны 02 дугаар сар хүртэл ажилласан. Ланд-76 маркийн автомашиныг 2010 онд худалдан авч, 2017 он хүртэл ямар нэгэн их хэмжээний засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл сольж байгаагүй. Техникийн хэрэгслийн карт нь хавтаст хэрэгт ирсэн байгаа. Уг картыг үзэхэд пирда диск, ган дискийг сольж байгаагүй нь харагдана. Эрүүл мэндийн газрын бүх тээврийн хэрэгсэл П даатгалд даатгалтай ба жолооч нар нь жолоочийн хариуцлагын даатгалтай. Осол гэмтэл болоход даатгал дуудаж хариуцуулах үүрэгтэй. Тиймээс бидэнд зам тээврийн осол гаргасан бол нуух шаардлага байхгүй. Уг автомашины яриад байгаа асуудал 11 дүгээр сард гарсан. Үүнээс хойш энэ автомашин онцгой байдлын комиссын ажилд явж байсан гэдэг нь онцгой байдлын комиссын хурлын протоколд байгаа. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хотоос вакцин татахад уг автомашинтай явсан. Вакциныг сайн автомашинаар зөөвөрлөдөг учраас уг машинтай явсан. 2017 оны 1 дүгээр сарын 04-нд Эрүүл мэндийн газрын 2 давхарт өсвөр насны кабинет нээж, уг кабинетын төхөөрөмжийг Ланд-76 автомашинаас буулгаж байгаа нь байгууллагын камерт бичигдсэн байгаа. Фирда диск, ган дикс эвдэрсэн гэж ярьж байна. Бид төсвийн төслийг өргөн барихдаа автомашины засварт 4 сая гаруй төгрөгийн сэлбэг авахаар оруулсан. Хийгдэх засварт нь ган диск, фирда диск орж бичигдсэн. Бын гэрчээр өгсөн мэдүүлэгт жил бүр 4 сая төгрөгийн засварын төсөл өгөхөд уг мөнгө ирдэггүй байсан учраас боломжоороо засвар хийгээд дуусдаг байсан гэдэг. Мм ХХКомпаниар автомашинд үнэлгээ хийлгэсэн байсан. Гэхдээ Мм ХХКомпани нь үнэлгээ гаргадаг байгууллага болохоос, ослын шалтгаан тогтоодог байгууллага биш. Үүнийгээ ч хэлж байгаа. Замын цагдаагийн газар шалгалтаа хийж, техникийн шинжээч нь дүгнэлтээ гаргаж, түүнийг нь прокурор нь хянаж үзээд зам тээврийн осол гаргасан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэлтээ гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Э шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сард аймгийн Цагдаагийн газраас дуудаж, очиход Сүхбаатар аймгийн Засаг дарга Эөөс Эрүүл мэндийн газрын Ланд-76 автомашиныг Эрүүл мэндийн газрын дарга Эрдэнэтуяагийн нөхөр нь барьж яваад онхолдуулж, хохирол учруулсан байж болзошгүй гэсэн гомдол гаргасан байсан. Би энэ автомашиныг барьж яваад онхолдуулсан зүйл байхгүй. Э даргын зүгээс Монгол шуудан компани руу өдөр бүр ярьж, ажлаа хүлээлгэж өг гэдэг байсан. Тийм учраас би наадах чинь улс төрийн зорилго орсон юм биш үү? гэхэд цагдаа нь би гомдлын дагуу шалгаж байна гэсэн. Би анхны цас орсны дараа мал руугаа явах гээд уг автомашиныг гуйж аваад явж байгаад тоормос дартал замын хажуугийн жалга руу гулсаад орсон. Би мостондоо хийгээд ухарч гараад л явсан. Ийм л зүйл болсон гэж мэдүүлгээ өгсөн. Гэтэл таныг Замын цагдаагийн газраас дуудах байх, та явж бай гэсэн. Ингээд 2 хоногийн дараа намайг Цагдаагийн газраас дуудаж, та Ланд-76 автомашинаа унаад ир гэсэн. Намайг очиход Замын цагдаагийн тасгийн дарга У, хошууч А нар уг автомашинд үзлэг хийсэн. Эргээд 3,4 хоногийн дараа дахин намайг дуудаж, гулгасан газраа мэдэх үү? гэхэд нь би мэднэ гэсэн. Ингээд уг газарт очиж хэмжилт хийж, гэрэл зураг авсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа намайг дуудаж, хошууч А нь миний жолооны үнэмлэхийг өгч дахин дуудахгүй гэсэн. 2017 оны 6 дугаар сарын үед Захиргааны хэргийн шүүхэд хэргийн материалтай танилцаж байгаад зам тээврийн осол гаргасан нь тогтоогдохгүй байна гэсэн прокурорын тогтоолыг харсан. Гэтэл сүүлд шүүхээс яриад танд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна гэсэн. Замын цагдаагийн байгууллага, техникийн шинжээч нь шинжилгээ хийгээд, түүнийг нь аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна гэсэн тогтоол гаргаж, уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах хугацааг нь тогтоолд заасан байсан. Энэ машин 7 жил замын хөдөлгөөнд оролцсон. Фирда диск, ган диск, муфть шарик эвдэрсэн гэж ярьж байна. Ган диск хий эргэх нь болсон болоод л хий эргэсэн. Үүнийг машин барьдаг захын хүн хэлнэ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 471 дугаар шийдвэрт:  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Э, М.Э нараас 2295950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5136074 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Эрүүл мэндийн газрын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 136500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э, М.Э нараас 2295950 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 51686 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлж, дарга Н.Б давж заалдах гомдолдоо: 1. Тээврийн хэрэгсэлд 2017 оны 01 дүгээр сарын 02-нд хийсэн үзлэгээр тогтоогдсон гэмтлүүдтэй Мм ХХК-ийн эвдрэл хохирлын тайлангийн 10 дахь хэсэгт заасан эвдрэл хохирлын тооцоолол, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр гэм хорын хохиролд 2295950 төгрөгийг хангаж шийдвэрлэжээ. Гэтэл анхан шатны шүүх дор дурдсан гэм хорын хохирлыг хангаагүй нь үндэслэлгүй байна. 

А. Мега  марз  ХХК-ийн  эвдрэл  хохирлын тайлангийн 10 дахь хэсэгт заасан 

эвдрэл хохирлуудаа анхан шатны шүүхээр хангагдаагүй 2120730 төгрөгийн гэм хорын хохиролтой эвдрэл гэмтэл учруулаагүй гэдгээ хариуцагч бичгийн нотлох баримтаар нотлож чадаагүй.

Б. Тээврийн хэрэгсэлд хийсэн 2017 оны 01 үгээр сарын 02-нд үзлэгийн тэмдэглэлд “зөв талын хаалганы нугасны гадна будаг халцарсан”, Мм ХХК-ийн эвдрэл хохирлын тайлангийн 10 дахь хэсэгт заасан эвдрэл хохирлын тооцооллын жагсаалтын 11-д “зүүн урд хаалга хонхойсон засах 121380 төгрөг”, 13-д “зүүн хойд хаалга хонхойсон, засах 121380 төгрөг” гэжээ. Гэтэл шүүх энэхүү учирсан гэм хорын хохирлыг хангаагүй.

С. Мөн тээрийн хэрэгсэлд хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 02-нд хийсэн үзлэгээр автомашины багана гажаатай эсэхийг тогтоох боломжтой байсан эсэхийг анхан шатны шүүх дүгнэлгүй “баганын гажаа гаргах 134640 төгрөгийг” хангахгүй орхисон нь үндэслэлгүй байна.

Д. Мм ХХК-ийн эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэсэн 206800 төгрөгийн ажлын хөлсийг үндэслэлгүйгээр хангахгүй орхигдуулсан. 

Е.  Рулийн амартизатор 120000, ферда диск, муфьт шааригны үнэ 1025000 төгрөг, иргэн Мод төлсөн 140000 төгрөгийн засварын үйлчилгээний үнэ зэргийг анхан шатны шүүхээс хангаагүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих нэмэлт өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Э, М.Э нар давж заалдах гомдолдоо: 1. Анхан шатны шүүх хэргийг шийдэхдээ Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор иргэн М.Э нь Зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдоогүй, мөн уг тогтоолд дурдсан жолооч Ө.Нын мэдүүлгээр машин нь бүрэн бүтэн байгаа гэснийг үнэлээгүй байна.  

2. М.Эын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болох Ланд-76 автомашин онхолдоогүй, говьд анхны цаснаар явж байгаад хажуу талын жалга руу гулсан орж зөв талын дугуйгаар орж зогсон мостонд хийж гарсан. Ингэхэд зөв талын дохио хагарсан, кабин зөв талаараа жалганы ирмэгт үрэгдэж халцарсанаас өөр гэмтэл учраагүй гэдэг нь замын цагдаа болон прокурорын тогтоолоор нотлогдож байгааг үнэлээгүй.

3. Ланд-76 маркийн 53-69 СҮА улсын дугаартай автомашин нь замын хөдөлгөөнд тасралтгүй 7 жил оролцсон байдаг. Тээврийн хэрэгсэлд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн үзлэгээр уг машины 7 жилийн хугацаанд гарсан бүх гэмтэл илэрснийг иргэн М.Э, Б.Э нарт оногдуулж шүүх шийдвэрлэсэн байгааг зөвшөөрөхгүй. 

4. Замын цагдаагийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр автомашинд хийсэн үзлэгийн тэмдэглэлд иргэн М.Э уг гэмтлийг учруулсан гэх гарын үсэг, нотолгоо байхгүй байна. 

5. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр тогтоогдсон гэмтлийг үндэслэсэн гэсэн боловч замын цагдаагийн үзлэгийн тэмдэглэлтэй тохирохгүй зөрж байсан. 

- Замын цагдаагийн тэмдэглэлээр “зөв талын хаалганы нугасны орчмын гадна талын будаг халцарсан” гэснийг “зүүн урд хаалга хонхойсныг засах” 121380 төгрөг

-  Замын цагдаагийн тэмдэглэлээр “зүүн урд кирлоны хаалга орчмын ирмэг халцарсан гэснийг зүүн урд кирло хонхойсныг засах” 91850 төгрөг

- Замын цагдаагийн тэмдэглэлээр “зөв талын толь хагарсан” гэснийг шүүх “зөв талын толь солих” 522240 төгрөгөөр. Хэргийн материалд машины толь хагараагүй нь өнгөт фото зургаар нотлогдож байна. Харин толины харагдах хэсэг бүтэн байгааг 1 см хэртэй эмтэрээд унасан боловч уг толины харагдах хэсэг байгааг хянаж үзэх

- “Зөв талын арын дохиол хагарсан“ байсныг ”зөв талын гэрэл солих” 271320 төгрөг

- Замын цагдаагийн тэмдэглэлд тусгагдаагүй гэмтлүүд болох “зүүн урд багана хонхойсныг засах, зүүн хойд кирло хонхойсныг засах, номерын гэрлийн суурь солих” зэргийг Мм ХХК-ны үнэлгээн дээр үндэслэж төлбөр тавьсан байсан. Багана хонхойно гэдэг нь зам тээврийн осолд орсон машинд тохиолддог гэмтэл гэж үзэж байна. Мм ХХК нь автомашины осол гарсныг тогтоодог мэргэжлийн байгууллага биш. Гэтэл онхолдоогүй байхад онхолдсон гэж үнэлэн надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн. 

- Мм ХХК-ны үнэлгээ нь Сүхбаатар аймгийн үнэлгээний компаниас 4 дахин их байна. 

2295950 төгрөгийн хохирлын “зүүн урд их гэрэл солих” гэснийг хүлээн зөвшөөрч бусад гарсан төлбөрийг хариуцахгүй. Гомдлын шаардлагыг хангаж шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч    Эрүүл     мэндийн     газар     нь     хариуцагч     Б.Э,  

М.Э  нараас  машинд  учруулсан  гэм  хорын  хохиролд 7432024 төгрөг  

гаргуулах тухай нэхэмжлэлээ шүүхэд ирүүлжээ. 

Хариуцагч нар Прокурорын газраас “зам тээврийн осол болсон нь тогтоогдохгүй байна” гэсэн прокурорын тогтоол гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын  2017 оны 01 сарын 26-ны өдрийн 5/50 дугаар тогтоолд “зам тээврийн осол болсон нь хангалттай тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан” нь  хариуцагч М.Эыг замын хөдөлгөөнд оролцохдоо зөрчил гаргасан үйлдлийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэнээс  биш “огт замын хөдөлгөөний   дүрэм  зөрчөөгүй, бусдад гэм хор учруулаагүй” гэсэн ойлголт биш юм. 

Хариуцагч М.Э “2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн газрын  “Land cruiser-76” маркийн 53-69 СҮА улсын дугаартай машиныг жолоодож яваад Сүхбаатар аймгийн төвөөс урагш 17 км-т  “Хар худаг” хэмээх газар машины зөв талаар замын хажуу талын жалга руу орсон,  зөв талын урд дохио хагарсан, кабины зөв тал жалганы ирмэгт цохигдож гэмтэл учирсан” талаар Замын цагдаагийн тасагт мэдүүлсэн ба тэдгээр нь энэ талаар маргаагүй байна. /хх-35/

М.Э нь замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан” Жолооч цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөнөөс замын хөдөлгөөний зөрчил гаргаж, энэ тухайгаа Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүйгээс дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5 В заалтыг зөрчсөн болох нь 2017 оны  01 сарын 09-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-21/, мөн замын хөдөлгөөний зөрчлийн  улмаас 53-69 СҮА дугаартай Land cruiser-76 маркийн машины “ зөв талын урд дохио хагарсан, зөв талын хаалганы нугасны орчмын гадна будаг халцарсан, урд крилоны хаалга орчмын ирмэг, кузовын зөв талын урд дээд хэсэг халцарсан, зөв талын толины арын хэсэг хагарсан, зөв талын арын дохио хагарсан, кузовын зөв талын арын хэсэг халцарсан" гэмтлүүд учирсан нь 2017 оны 01 сарын 02-ны өдөр Замын цагдаагийн тасгаас тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогджээ. /хх-33/

Шүүх зохигчдын маргааны зүйл болох бусдын эд хөрөнгөд  хууль бусаар гэм 

хор учруулсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж   Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаагаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байгаа хэдий ч гэм хор учруулсан хохирлыг гаргуулахдаа “Мм” компанийн 2017 оны 04 сарын 05-ны өдөр тус машинд үзлэг хийж эвдрэл, хохирлын үнэлгээ гаргасан тайлан, гэрэл зураг, Замын цагдаагийн хэлтсийн 2017 оны 01 сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг харьцуулан дүгнэлт хийхдээ машинд учирсан зарим гэмтлүүд зөрүүтэй байхад “Мм” ХХК-ийн үнэлгээгээр хохирлыг тооцсоныг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв. Гэм хорыг тооцохдоо машинд  үзлэг хийсэн Замын цагдаагийн тасгийн тэмдэглэлд үндэслэн “ Мм” ХХК-ийн эвдрэл, хохирлын үнэлгээний тооцоолол зэргийг харьцуулан үзэхэд “зөв талын урд болон арын дохио хагарсан” нь тогтоогдож байх тул хариуцагч нараас гэм хорын хохиролд 883320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эрүүл мэндийн газарт олгох үндэслэлтэй байна. /хх-13,14,33/

Харин зөв талын толины арын суурь хэсэг хагарсан, зөв талын хаалганы нугас орчмын, урд крилоны хаалга орчмын ирмэг, кузовын зөв талын дээд болон арын хэсгүүдийн будагнууд халцарсаныг  хэрхэн засварлах тухай үнэлгээ хийгдээгүй учир  шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас “Т” ХХК, “Х” ХХК, Моор засвар хийлгэсэн хөлс зэрэг нотлох баримтыг үнэлж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 6548704 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүл мэндийн газрын 2015 оны төсвийн төлөвлөгөөний төсөл, 2016-2017 оны төсөөлөл, 2015 оны төсвийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн шаардлагыг хангахгүй байх тул үнэлээгүй гэж дүгнэлт хийсэн, хуулийн аль шаардлагыг хангахгүй байгааг тодорхой заагаагүй байна./хх-48-73/

Түүнчлэн  2015 оны төсвийн тайлбараас “...ферда диск, муфьт шаариг, рулийн амартизатор зэргийг солихоор захиалга өгч байсан” гэж дүгнэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байгаагийн зэрэгцээ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан “шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэнтэй нийцэхгүй байх тул  дээрх нотлох баримтуудыг хуульд заасан шаардлагыг хангасан гэж шүүх үзэв. 

 

Хэргийн 14 дүгээр талд байгаа машины эвдрэл, гэмтлийг  харуулсан  өнгөт зургийг “Мм” ХХК-ийн үнэлгээний тайланд хавсаргасан нь тодорхойгүй, зураг дээр ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй байх тул машинд учирсан гэмтэлтэй холбогдуулан нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж, тэдгээрийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 471 дүгээр шийдвэрт доорх өөрчлөлтийг оруулсугай.

 

1.Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...2295950 төгрөгийг” гэснийг “883320 төгрөгийг” гэж, “... 5136074 төгрөгийн” гэснийг “ 6548704 төгрөгийн” гэж, 

 

2.Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ ...Б.Э, М.Э нараас 2295950 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 51686 төгрөгийг” гэснийг                    “ Б.Э, М.Э нараас 883320 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 25750 төгрөгийг” гэж тус тус өөрчилсүгэй.  

 

Хоёр. Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Гурав.  Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  41  дүгээр   зүйлийн 

41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Эрүүл мэндийн газрын давж заалдах нь гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэснийг дурдсугай.

 

Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.БААТАРСҮХ

                                  ШҮҮГЧИД                                  З.ЭНХЦЭЦЭГ 

                                                                          Д.БАЙГАЛМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

                                            ШҮҮГЧИД                             З.ЭНХЦЭЦЭГ

       Д.БАЙГАЛМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 167.2, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

Хоёр.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

    Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

                                        ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ

                       Д.БАЙГАЛМАА

 

 

 

 

 

 

 

 

 

АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

 

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр        Дугаар  12                                    Баруун-Урт     

 

У.Аззаяагийн нэхэмжлэлтэй, Д.Бадамд холбогдох 

иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Я.Алтаннавч, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ

Нэхэмжлэгч У.Аззаяа 

Хариуцагч Д.Бадам нар Дорнод аймгаас онлайнаар оролцов. 

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 760 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Д.Бадамын давж заалдах гомдлоор тус аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 62 дугаар байрны 38 тоотод оршин суух иргэн У.Аззаяагийн “Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгуулах болон түрээсийн төлбөр 7084257 төгрөг гаргуулах тухай” Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 32 дугаар байр, 20 тоотод оршин суух Д.Бадамд холбогдох иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч У.Аззаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах 63 байрны 1 давхарын үйлчилгээний зориулалттай байраа түрээслүүлдэг юм. Д.Бадам нь манай байрыг түрээслэж хоолны газар нээнэ гэж, хэд хэдэн удаа ирж уулзаж байршил сайтай үйлчилгээний зориулалтанд тохиромжтой байна гэж ярьсаар 2016 оны 03 сарын 18-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан бид сард 800000 төгрөгөөр түрээслэнэ гэхэд “шинээр эхэлж байгаа та 500000 төгрөгөөр түрээслэчих” гэж гуйсаар байгаад 500000 төгрөгөөр тохирсон. Бидний зүгээс та нар өөрсдийн үйл ажилагааны онцлогт тохируулж агааржуулалт хийж, хана туургыг нурааж байгаа болохоор дор хаяж 2 жил түүнээс цааш сунгаад тогтвортой үйл ажиллагаа явуулах талаар тохиролцсон учир байрны хана туургыг нурааж өөрчлөхийг зөвшөөрсөн. Бадам нь хоёр жилийн гэрээ хийгээд эхний гурван сард нь сардаа 500000 төгрөг төлж түүнээс хойш бөөнд нь түрээсээ төлж байна гэж тохирсон боловч түрээсээ хугацаандаа өгөхгүй, сарын түрээсээ хоёр гурав хувааж төлж байсан. Гэрээнд хугацаандаа өгөхгүй бол 0.5 хувийн алданги тооцно гэж тохирсон боловч алданги тооцоогүй. Гэтэл 2017 оны 01 сард гэнэт хаалга үүдээ хаасан, ажиллахгүй байх шиг байхаар нь утсаар ярихад ажиллахаа больсон. Түлхүүрийг хажуу талын гоо сайханд орхисныг 2017 оны 01 сарын 28-ны өдөр авсан. Уг байранд агааржуулалтын хоолой хийхдээ стандарт бус хоолой хийсэн. Бадам хөгцтэй байсан гэж ярьж байгаа боловч дээд айлаас ус алдснаас болсон. Би түрээсээ төлөхийг шаардаж ярихад болих тухай хэлээгүй, гэрээгээ зөрчдөг байсан. Бадам үйл ажиллагаа явуулахаа болихоор шийдвэрлэсэн юм бол энэ талаараа надад урьдчилан хэлж би дараагийн түрээслэгчээ олох, олон сараар үйл ажиллагаа явуулахгүй хохирохгүй байх байсан. Мөн Бадам нь миний байрыг түрээслэх гэж байсан мөртлөө дотор нь байсан “Найдвар” ламбордын хаягийг эвдээд хавтан дээр нь будгаа найруулаад байж байсан. Бид хэрэгтэй гэдгийг хэлэхэд янзлаад өгнө гэдэг байсан. Уг хаягийг 330000 төгрөгөөр хийлгэсэн төлбөрийг нь авна. Би өөрийн байраа өөрчлүүлэн урт хугацаатайгаар түрээслүүлэхээр тохирсон боловч надад хэлэлгүйгээр байраа хүлээлгэн өгөлгүйгээр дотор талын разетик, гэрэл зэрэг зүйлийг аваад явчихсан байсан. Гурван сарын түрээсийн төлбөр 1500000 төгрөг, мөн энэ хугацааны суурь хураамж 17920 төгрөг, цахилгааны төлбөр 701418 төгрөг, байрыг өөрчилсөн учир дахин өмнөх байдалд оруулахад гарах зардлыг төсөвчнөөр хийлгэхэд 4534919 төгрөг болсныг нэхэмжилж байна. Иймд Бадамаас нийт 7084257 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Бадам нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа НАА-н үйлчилгээний төлбөрт 189816 төгрөгөөс 136055 төгрөгийг төлсөн үлдэх төлбөрөөс өмнөх айлын 50000 төгрөгийг хасч одоо суурь хураамж 1-4 сарын 4480 төгрөгөөр тооцож 17920 төгрөг үлдэгдэл байгааг нэхэмжилж байна. Цахилгааны хувьд цахилгаан тасалдаг учир би өөрөө 701421 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Бадам хаягийг хаягаар нь өгнө гэж байна. Миний хувьд хаягийг өмнөх байдал нь оруулж чадахгүй гэж үзэж байгаа учир 330000 төгрөгөө гаргуулж авахаар нэхэмжилж байгаа. Мөн нийтийн заал болгож өөрчилснөөс болж түрээслэгчгүй хохирч байна. Түрээслэх хүн байгаа боловч хана босгож хоёр өрөө болгож янзлуулахыг хүсдэг надад энэ байрыг буцаагаад өрөөгөөр засварлах хэмжээний мөнгө байхгүй учир түрээсэлж чадахгүйд хүрээд байна. Иймээс Бадамаас засвар хийх зардал 4534919 төгрөг нэхэмжилж байгаа болно. Нийт 7084257 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Бадам шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд тогооч мэргэжилтэй одоогоор эрхэлсэн ажилгүй байна. Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах нэг давхарын Аззаяагийн эзэмшлийн үйлчилгээний зориулалттай зүүн тийшээ харсан хаалгатай 79.34 м2 байрыг эхнэртэйгээ хамт түрээсийн гэрээ байгуулан өөрөөсөө 3021300 төгрөг зарцуулан бүрэн завсар хийж хоолны газар болгон найман сарын хугацаатай ажиллуулсан. Гэвч 00-ын гадна талын ханаар чийг алдан хөгцрөл мөөгөнцөр үүсээд байсан. Хэд хэдэн удаа өөрийн биеэр зассан боловч арилахгүй байсан учир хоолны газрын стандартад таарахгүй байсан. Энэ тухай Аззаяа, Бямбажав хоёрт хэлсэн боловч надад хамаагүй өөрсдөө учраа ол гээд тоогоогүй. Мөн аавын бие муу яаралтай хагалгаанд орох болсон. Би өөрөө хот руу аавыгаа авч явсан. Энэ бүх байдлын улмаас 2017 оны 01 сарын 02-нд үйл ажиллагаагаа яаралтай зогсоосон гэдгээ мэдэгдэх гэж утсаар залгасан боловч Аззаяагийн утас холбогдохгүй байсан. Нөхөр Бямбажав руу залгаж хэлсэн чинь өөдөөс зүй бусаар доромжилж элдвээр хэлсэн. Байрны түлхүүрийг гоо сайханы газарт орхиод явсан. Гэрээндээ түрээс зогсоохыг гурван сарын өмнө урьдчилан мэдэгдэх гэсэн заалт ороогүй учир дээрх нөхцөлүүдээс үндэслэн түрээсээр ажиллуулаагүй 2017 оны 1-3 сарын түрээсийн төлбөр 1500000 төгрөг, халаалт, гэрэл 701418 төгрөгийг төлөхгүй гэж үзэж байна. Мөн байранд бүрэн засвар хийж байх хугацаанд хогний хажууд дээрх хаягийг тавьчихсан байхаар нь хаях хог гэж бодож байсан. Би Аззаяагийн нөхөр Бямбажаваас уг хаягийг хэрэгтэй эсэхийг асуухад хэрэггүй гэж хэлж байсан. Хоёр, гурван сарын дараа надаас хаягаа нэхэхээр нь тухайн үед засаж янзлаад өгье гэж бодож байсан боловч ажил төрөл ихтэй байсан учир амжаагүй. Харин одоо төлөхгүй. 2016 оны 04 сарын 29-өөс хойш өөрийн хоолны газрын ажиллах хугацааны усны төлбөрийг бүрэн барагдуулсан. Миний хувьд ажилтай, орлоготой болох гэж зээл аваад хоолны газар ажиллуулсан боловч үр дүнг нь үзэж чадаагүй. Учир нь өндөр түрээстэй, цахилгаан, дулаан, халаалт усны төлбөрийг ААНэгжээр өндөр төлдөг. Мөн хана дахь мөөгөнцөр арилахгүй, ар гэрийн шалтгаанаас болсон. Аззаяа надаас өмнөх нэхэмжлэл 2549338 төгрөг дээр засвар хийх төлбөр 4534919 төгрөг нийт 7084257 төгрөг нэхэмжилж байгааг төлөх үндэслэлгүй. Нэхэмжилсэн нэхэмжлэл нь ор үндэсгүй өөрсдийн санаатай мөнгө олох хүсэлдээ дийлдэж гаргасан байна. Анх ороход засвар хийгээгүй. Би мөнгө гаргаж засвар хийсэн. Миний хувьд 04 сарын 18-наас үйл ажиллагаагаа эхлэх байсан боловч засварын ажил ихтэй байсан учир 05 сарын 02-ны өдөр үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ хоёр байнга хэл амаар доромжилж байсан учир уулзалгүйгээр юмаа аваад түлхүүрийн орхиод явсан. Гэрээгээ цуцлах болсон шалтгаан бол хоолны газар нь орлого багатай, түрээс өндөр, байранд хөгц, мөөгөнцөр нь арилахгүй байсан, аавын бие муу Улаанбаатар хот руу эмчилгээнд явах болсон шалтгаанаар больсон. Өрөөнүүдийг нурааж өөрчлөхийг өөрсдөө зөвшөөрч байсан. Дээрх засварыг өөрийн зардлаар хийсэн. Би төлөх боломжгүй, зөвшөөрөхгүй байна гэжээ

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 760 дугаар шийдвэрт:  Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Бадамаас түрээсийн гэрээний үүрэг болон бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт нийт 2549338 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Аззаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас байрны засварын зардал 4534919 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150909 төгрөгөөс 128298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 22611 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Бадамаас 55739 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Аззаяад тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Бадам давж заалдах гомдолдоо: Гэрээг нэг талаасаа цуцалж байхад гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж 3 сараар түрээсийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Иймээс 1500000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Гэрээнд гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар, хүлээх үүргийн талаар зохицуулсан заалт байхгүй. 

Дээрхи хугацааны цахилгааны болон дулааны төлбөрт 701418 төгрөг, 2016 оны 04 дүгээр сар, 2017 оны 1-3 саруудын нийтийн аж ахуйн үйлчилгээний суурь хураамж 17920 төгрөг гаргуулах гэжээ. Үүний тухайд  энэ түрээсийн байр нь Аззаяагийн өмч, тийм учраас өөрийн байрны цахилгаан, дулаан, усны төлбөрийг өөрөө хариуцан төлөх ёстой. Энэ тухай бид гэрээнд зохицуулаагүй. 

Эд хөрөнгөнд учруулснаас үүсэн үүрэгт 330000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нөхөр нь хэрэггүй зүйл гэхээр нь би хэрэглэсэн. Би хаягыг нь хийлгэж өгье гэхэд мөнгийг нь авна гэсэн учраас мөнгөөр нь төлөх болсон. Хуучин эд зүйлийг анхны шинэ үеийн үнээр нь буюу элэгдэл хорогдлыг нь тооцолгүй шийдвэрлэсэн нь буруу байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Аззаяа хариуцагч Д.Бадамаас байрны түрээсийн төлбөр 1500000 төгрөг, усны үнэ 189816 төгрөг, цахилгаан, дулааны үнэ 701418 төгрөг, ломбардын хаягийн үнэ 330000 төгрөг, нийтийн аж ахуй үйлчилгээний 2016 оны 04, 2017 оны 01, 02, 03 дугаар сарын суурь хураамжийн үнэ 17920 төгрөг, бүгд 3027924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд ирүүлжээ.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын усны үнийг хасч, анхны нэхэмжлэлийн 3027924 төгрөгийн шаардлагаа 2549338 төгрөг болгон багасгаж, Д.Бадамд түрээсэлсэн байраа буцааж 2-3 өрөө болгон засварлах зардал гэж 4534919 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлж, нийт 7084257 төгрөг Д.Бадамаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

Хариуцагч Д.Бадам “хэрэглэсэн усны мөнгөө төлсөн, харин түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалвал төлбөрийг 3 сараар төлөхөөр заагаагүй, 2016 оны 05 сард үйл ажиллагаагаа эхлүүлж, 2017 оны 01 сарын эхээр байрны түлхүүрийг хажуугийн гоо сайхны газарт үлдээсэн, ломбардын хаягийг У.Аззаяагийн нөхөр хэрэглэхгүй гэсэн учир эвдэж ар талыг нь ашигласан, байрыг хоолны газрын зориулалтаар засварлахыг түрээслэгч өөрөө зөвшөөрсөн, халаалт, гэрлийн төлбөр зэргийг тус тус төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэг болон түрээсийн гэрээний 4 дэх хэсгийн 4-т зааснаар гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор заасан ч тухайн гэрээ нь хуульд заасан энэхүү шаардлагыг хангаагүй байна. Гэвч зохигчид  энэ талаар маргаагүй төдийгүй түрээслүүлэгч У.Аззаяа түрээслэгч Д.Бадамд түрээсийн байрыг шилжүүлснээр зохион байгуулалтыг өөрчлөн 2016 оны 05 сарын 02-оос хоолны газар ажиллуулан түрээсийн төлбөрийг төлж байгаад  2017 оны 01 сарын 02-нд үйл ажиллагаагаа зогсоож, гэрээг цуцалсан нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох шаардлагагүй болсон байна.   

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд талууд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг 2016 оны 04 сарын 18-ны өдрөөс 2 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд түрээслэгч Д.Бадам  2017 оны 01 дүгээр сарын 07-нд түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа түрээслэгчид урьдчилан мэдэгдээгүй нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4-т заасан нөхцөл байдлыг бий болгожээ.

 

Үүнд мөн хуулийн 320.4-т “Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан  журмыг баримтлах”, 320 дугаар зүйлийн 320.3-т зааснаар “... гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцалж болно” гэж  тус тус зааснаар шүүх түрээсийн гэрээний жилийн эцсийн хугацааг 2017 оны 04 сарын 18-ны өдөр гэж тооцон 3 сарын түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй боловч,   хуулийн нарийвчилсан зохицуулалтыг давхар баримтлах байжээ.

 

Хариуцагч Д.Бадам нь түрээсийн гэрээний 1 дэх хэсгийн 4-т заасан үүргээ биелүүлээгүй байна. Иймээс түрээсэлсэн байрандаа 2016 оны 03 сарын 18-аас 05 сарын 02-ны өдрийг хүртэл засвар хийсэн учраас нийтийн аж ахуй үйлчилгээний 2016 оны 4 дүгээр сарын төлбөр, түрээсийн гэрээний тухайн жилийн эцэс дуусахаас өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр түлхүүрээ үлдээсэн учраас 2017 оны 01, 02, 03 дугаар сарын түрээсийн төлбөр 1500000 төгрөг, мөн нийтийн аж ахуйн үйлчилгээний суурь хураамж 17920 төгрөг нийт 1517920 төгрөгийг гаргуулж тус тус шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нөхөр ломбардын хаягийг “хэрэггүй” гэж хэлснээр хаягдал  хог гэж ойлгон эвдэж ашигласан гэж тайлбарладаг ба хаягийн үнэ болох 330000 төгрөгийг төлөхгүй гэж маргадаг боловч үүнийгээ нотлоогүй байна. Шүүх хариуцагчийг бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлээр гэм хор  учруулсан гэсэн дүгнэлт хийж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар ломбардын хаягийн үнийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ”, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т “ хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх”-ыг эд хөрөнгө хөлслөгчид үүрэг болгосны дагуу түрээслэгч Д.Бадам нь байрын доторх зохион байгуулалтыг өөрчлөх талаар түрээслүүлэгчээс зөвшөөрөл авсан гэдгийг  нэхэмжлэгч зөвшөөрдөг учраас шүүх энэхүү зардлыг түрээсийн гэрээ цуцалснаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 4534919 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.     

Нэхэмжлэгч цахилгааны төлбөрийн талаар Дорнод бүсийн эрчим хүчний салбарын “хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан”-г /хх-8-9/ шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүйн зэрэгцээ нэхэмжлэгч цахилгааны төлбөрийн 701418 төгрөгийг өөрөө төлсөн гэх боловч нотлох баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй  болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55739 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 

167.1.2, 167.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 760 дугаартай шийдвэрийг дор дурдсанаар өөрчилсүгэй.

 

1.Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 318.1 “ гэсний дараа “ 320 дугаар зүйлийн 320.3, 320.4, 497 дугаар зүйлийн 497.1” гэж нэмж, “2549338” гэснийг 

“1847920” гэж, “4534919” гэснийг “5236337” гэж,

 

2.Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... хариуцагч Д.Бадамаас “ 55739 төгрөг” гэснийг “ 44517 төгрөг” гэж тус тус өөрчилсүгэй. 

Хоёр. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Гурав. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55739 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

                                            ШҮҮГЧИД                             Я.АЛТАННАВЧ

       Д.БАЙГАЛМАА