Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/800

 

 2022        8          09                                      2022/ШЦТ/800     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0770/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Г.Баярмаа,

шүүгдэгч О.М /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М-д холбогдох эрүүгийн 2209000000882 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “...” ХХК-д инженер ажилтай, Багануур дүүргийн .... тоотод түр оршин суудаг, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 725 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 386 дугаар тогтоолоор дуусгавар болсон, О.М /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

1. 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фейсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Н.А-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5700**** тоот дансаар, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 150.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300******* тоот дансаар тус тус шилжүүлэн авч нийт 350.000 төгрөгийг,

2. 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Монгол банк" гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Дархан-Уул аймгаас холбогдсон иргэн Н.А-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 01 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300******* тоот дансаар 350.000 төгрөгийг,

3. 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр "Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн А.А-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 300.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300******* тоот дансаар,

4. 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Д.Б-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300******* тоот дансаар,

5. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр "Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Ч.Б-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 200.000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд өөрийн эзэмшлийн "Хаан” банкны 5700******** тоот дансаар,

6. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Я.Г-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 03 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд 300.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300******* тоот дансаар,

7. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн М.П-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан” банкны 5300******* тоот дансаар,

8. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр "Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр дүгээр хорооны нутаг байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн дэвсгэрээс холбогдсон иргэн Г.Б-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 250.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300******* тоот дансаар,

9. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Б.Б-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 65.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300******* тоот дансаар,

10. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Т.Т-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 50.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300******* тоот дансаар,

11. 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фейсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Д.И-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан" банкны 5300******* тоот дансаар,

12. 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фейсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Т.Б-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 02 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300******* тоот дансаар,

13. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фейсбүүкт “Монгол Монгол” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Д.Г-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300******* тоот дансаар,

14. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр "Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фейсбүүкт “Монгол Монгол” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Төв аймгийн Өндөрширээт сумаас холбогдсон иргэн Б.Н-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 01 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд 150.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300******* тоот дансаар,

15. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Э.А-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 50.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300******* тоот дансаар,

16. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Н.Д-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 50.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5700****** тоот дансаар,

17. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Баянхонгор аймгаас холбогдсон иргэн Б.Х-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5700****** тоот дансаар,

18. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Ц.А-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 150.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300******* тоот дансаар,

19. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Ш.О-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300******* тоот дансаар,

20. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр "Монгол банкны муу түүхийг засна гэсэн" гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн М.О-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 50.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300******* тоот дансаар,

21. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн О.Б-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан” банкны 5300******* тоот дансаар,

22. 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Н.Ч-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 30.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300******* тоот дансаар,

23. 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөөгий Мөөгий” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Т.Р-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300******* тоот дансаар,

24. 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр "Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Г.Баярцэнгэлийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300******* тоот дансаар,

25. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр "Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн С.М-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан" банкны 5300******* тоот дансаар,

26. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр "Монгол банкны муу түүхийг засна" гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Дундговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Э.Т-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 50.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300******* тоот дансаар,

27. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна" гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн М.М-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 60.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300******* тоот дансаар,

28. 2021 оны 12 дүгээр сарын 16-ний өдөр "Монгол банкны муу түүхийг засна гэсэн” гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фейсбүүкт “Монгол Монгол” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Э.Г-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 12 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5300******* тоот дансаар,

29. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна" гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Д.М-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 50.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300******* тоот дансаар,

30. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна" гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Ц.М-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300******* тоот дансаар,

31. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Монгол банкны муу түүхийг засна" гэсэн зар, мэдээллийг цахим орчин болох фэйсбүүкт “Мөө Мөө” гэх нэрээр байршуулан улмаар зарын дагуу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Ш.Ц-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 50.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн "Хаан" банкны 5300******* тоот дансаар тус тус шилжүүлэн авч бусдад нийт 4.355.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү. Би хорих ял авмааргүй байна. Би бүх хохирлыг төлж барагдуулна.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.А-н: “…2022 оны 3 дугаар саын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороон 25 дугаар байрны 37 тоотод байх үедээ фэйсбүүк хаяг ухаж байсан чинь “Монгол банкны муу зээл засаж өгнө” гэсэн пост хараад “Muugii Muugii” гэсэн хаягтай иргэнтэй мессенжерээр холбогдож Монгол банкны зээлийн муу түүх арилгуулах талаар ярихад “Монгол банканд таньдаг хүнтэй, нэг хүний зээлийн муу түүх засахад 200.000 төгрөг байдаг юм” гэж хэлсэн.. Би тэгэхээр нь таньдаг хүнийхээ зээлийг давхар засуулахаар болоод урьдчилгаа 200.000 төгрөг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ өөрийн банкны 5700******* тоот данснаас “Хаан” банкны О.М гэх нэртэй 5700****** тоот данс руу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн. Удалгүй Монгол банкны муу зээл засаж өгнө гэсэн “Muugii Muugii” гэх фэйсбүүк хаягтай иргэн дахин мессенжер чатаар холбогдоод “150.000 төгрөгөө шилжүүлчих юм бол Монгол банкны зээлийн муу түүхийг чинь засаж өгөх гээд байна аа” гээд байхаар нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн 5700***** тоот данснаас “Хаан” банкны О.М гэх 5300******* тоот данс руу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ шилжүүлсэн. Тухайн хүн миний Монгол банкны зээлийн муу түүхийг одоо болтол засаж өгөхгүй мессенжер чатаар хариу өгөхгүй байгаа. Хуурамч аккаунт юм шиг байсан зураг хөрөг байхгүй байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 15-16 дахь тал)

Хохирогч Н.А-ын “…2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр фэйсбүүк дээрээс “Монгол банкны зээлийн муу түүхтэй хүний мэдээллийг засварлаж хэвийн болгож өгнө” гэсэн пост доор мэдээлэл авъя гэж сэтгэгдэл үлдээсэн. Тэгсэн чинь “Монгол банк гэсэн нэртэй хэрэглэгч над руу чат бичсэн бөгөөд зээлийн муу түүх арилгаж өгнө, 400.000 төгрөг шилжүүлбэл мэдээлэл засаж өгнө гэж хэлсэн. Тэгээд тухайн хүнтэй харилцаж байгаад тухайн хүний өгсөн 5300******* тоот данс руу өөрийн 5366******* дугаарын данснаас 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 200.000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 150.000 төгрөгийг шилжүүлсэн... Миний Монгол банкны зээлийн муу түүхийг засаж өгөөгүй...Дархан-Уул аймаг 13-р баг 22-103 тоотод байх гэрээсээ шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 74-75 дахь тал),

Хохирогч А.Алтангэрэлийн “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ фэйсбүүк хаяг ухаж байгаад "Монгол банкны зээлийн муу түүх засаж өгнө” гэсэн пост хараад “Мөө Мөө” гэсэн хаягтай хүнтэй мессенжерээр холбогдож "Монгол банкны зээлийн муу түүх арилгуулах талаар ярихад Монгол банканд ажилладаг юмаа, нэг хүний зээлийн муу түүхийг засахад 600.000 төгрөг байдаг юм гэж хэлсэн. Та урьдчилгаа 300.000 төгрөг одоо шилжүүлчих" гэхээр нь өөрийн Хаан банкны 5025******** тоот данснаас Хаан банкны О.М гэх 5300******* тоот данс руу 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 300.000 төгрөг шилжүүлсэн. Уг хүн нь маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мессенжерээр холбогдоод "үлдэгдэл 300.000 төгрөг шилжүүлчих юм бол одоо би Монгол банкны муу түүхийг чинь засаад өгье” гэж хэлсэн. Би тэгэхээр нь одоогоор мөнгө байхгүй байна гэж хэлсэн ба уг хүн надтай дахиж холбогдоогүй блок хийсэн... Миний Монгол банкны зээлийн муу түүхийг засаж өгөөгүй...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 87-88 дахь тал),

Хохирогч Д.Б-н “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ фэйсбүүк хаяг ухаж байгаад "Монгол банкны зээлийн муу түүх засаж өгнө” гэсэн пост хараад “Мөө Мөө” гэсэн хаягтай хүнтэй мессенжерээр холбогдож “Монгол банкны зээлийн муу түүх арилгуулах талаар ярихад Монгол банканд ажилладаг юмаа, таны зээлийн муу түүх засахад 350.000 төгрөг байдаг юм гэж хэлсэн. Та урьдчилгаа 200.000 төгрөг одоо шилжүүлчих” гэхээр нь надад байгаа нь 100.000 төгрөг байна гэж хэлсэн. “За яах вэ шилжүүлчих” гэхээр нь банкны О.М гэх 5300******* тоот данс руу 2022 оны 02 дугаар сарын 25-ны өөрийн Хаан банкны 5014******* тоот данснаас Хаан өдөр 100.000 төгрөг эхлээд шилжүүлсэн. Уг хүнтэй дахин 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мессенжерээр холбогдоод "үлдэгдэл 150.000 төгрөг шилжүүлчих юм бол одоо би Монгол банкны муу түүхийг чинь засаад өгье” гэж хэлсэн. Би тэгэхээр нь одоогоор мөнгө байхгүй байна гэж хэлсэн ба уг хүнтэй дахиж холбогдоогүй, миний зээлийн муу түүхийг засаж өгөөгүй...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 103-104 дахь тал),

Хохирогч Ч.Б-н “...2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ фэйсбүүк хаяг ухаж байгаад "Монгол банкны зээлийн муу түүх засаж өгнө” гэсэн пост хараад “Мөөгий Мөөгий” гэсэн хаягтай хүнтэй мессенжерээр холбогдож "Монгол банкны зээлийн муу түүх арилгуулах талаар ярихад Монгол банканд ажилладаг юмаа, нэг хүний зээлийн муу түүхийг засахад 200.000 төгрөг байдаг юм гэж хэлсэн. Та урьдчилгаа 100.000 төгрөг одоо шилжүүлчих" гэхээр нь өөрийн Хаан банкны 5009******* тоот данснаас Хаан банкны О.М гэх 5700****** тоот данс руу 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 100.000 төгрөг шилжүүлсэн. Уг хүн нь маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мессенжерээр холбогдоод “үлдэгдэл 100.000 төгрөг шилжүүлчих юм бол одоо би Монгол банкны муу түүхийг чинь засаад өгье” гэж хэлсэн. Би тэгэхээр нь өөрийн Хаан банкны 5009****** тоот данснаас Хаан банкны О.М гэх 5700****** тоот данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Уг “Мөөгий Мөөгий” гэсэн фэйсбүүк хаягтай хүн намайг блок хийсэн байсан. Миний Монгол банкны зээлийн муу түүхийг засаж өгөөгүй...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 116-117 дахь тал),

Хохирогч Я.Г-н “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ фэйсбүүк хаяг ухаж байгаад “Монгол банкны зээлийн муу түүх засаж өгнө” гэсэн пост хараад “Мөө Мөө” гэсэн хаягтай хүнтэй мессенжерээр холбогдож “Монгол банкны зээлийн муу түүх арилгуулах талаар ярихад Монгол банканд ажилладаг юмаа, нэг хүний зээлийн муу түүх засахад 500.000 төгрөг байдаг юм гэж хэлсэн. Та урьдчилгаа 300.000 төгрөг одоо шилжүүлчих “ гэхээр нь өөрийн Хаан банкны 5559****** тоот данснаас Хаан банкны О.М гэх 5300******* тоот данс руу 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөг эхлээд шилжүүлсэн. Уг хүнтэй дахин 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мессенжерээр холбогдоод үлдэгдэл 100.000 төгрөг шилжүүлчих юм бол одоо би Монгол банкны муу түүхийг чинь засаад өгье” гэж хэлсэн. Би тэгэхээр нь өөрийн Хаан банкны 53008******* тоот данснаас Хаан банкны О.М гэх 5300******* тоот данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 128-129 дахь тал),

Хохирогч М.П-н “...2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ фэйсбүүк хаяг ухаж, байгаад "Монгол банкны зээлийн муу түүх засаж өгнө” гэсэн пост хараад “Мөө Мөө” гэсэн хаягтай хүнтэй мессенжерээр холбогдож "Монгол банкны зээлийн муу түүх арилгуулах талаар ярихад Монгол банканд ажилладаг юмаа, таны зээлийн муу түүхийг 100.000 төгрөгөөр засаад өгье” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны 5058******** тоот данснаас Хаан банкны О.М гэх 5300******* тоот данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 144-145 дахь тал),

Хохирогч Г.Б-н “...2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ фэйсбүүк хаяг ухаж байгаад "Монгол банкны зээлийн муу түүх засаж өгнө" гэсэн пост хараад "Мөө Мөө” гэсэн хаягтай хүнтэй мессенжерээр холбогдож "Монгол банкны зээлийн муу түүх арилгуулах талаар ярихад Монгол банканд ажилладаг юмаа, таны зээлийн муу түүхийг 250.000 төгрөгөөр засаад өгье" гэсэн. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны 5720******** тоот данснаас Хаан банкны О.М гэх 5300******* тоот данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 159-160 дахь тал),

Хохирогч Б.Б-н "...2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ фэйсбүүк хаяг ухаж байсан чинь "Монгол банкны муу зээл засаж өгнө” гэсэн пост хараад “Мөөгий Мөөгий” гэсэн хаягтай байсан байхаа иргэнтэй мессенжерээр холбогдож Монгол банкны зээлийн муу түүх арилгуулах талаар ярихад "Монгол банканд таньдаг хүнтэй, нэг хүний зээлийн муу түүх засахад 300.000 төгрөг байдаг юм гэж хэлсэн. Та урьдчилгаа 100.000 төгрөг одоо шилжүүлчих” гэхээр нь надад бэлэн байгаа нь 65.000 төгрөг байна гэж хэлээд өөрийн Хаан банкны 5025******* тоот данснаас Хаан банкны О.М 5300******* тоот данс руу 2022 оны 03 дугаар сарын 29- ний өдөр 65.000 төгрөг эхлээд шилжүүлсэн. Уг хүнтэй дахин 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр фэйсбүүк мессенжерээр холбогдоод “үлдэгдэл 50.000 төгрөг хийчих юм бол одоо би Монгол банкны муу түүхийг чинь засаад өгье” гэж хэлсэн. Би тэгэхээр нь одоогоор мөнгө байхгүй байна гэж хэлсэн ба уг хүн надтай дахиж холбогдоогүй блок хийсэн, миний зээлийн муу түүхийг засаж өгөөгүй болно...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 175-176 дахь тал),

Хохирогч Б.Т-н “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Мөөгий Мөөгий” гэх нэртэй хэрэглэгч “Монгол банкны хар данстай хүмүүсийн хар түүх арилгаж өгнө” гэсэн мэдээлэл явж байсан ба тухайн хүн рүү хувь чатаар холбогдоод “арилгаж өгөх үү” гэхэд болно оо, урьдчилгаа 50.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй гэсэн. Тухайн үед Хаан банкны 5000******** дугаартай данс руу "Боркоо2” гэх утга бүхий мөнгөн дүнг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн автобусны буудал дээр байх үедээ шилжүүлсэн. Тэгээд маргааш нь чат руу нь ороод харах үед намайг блоколсон байсан. Тэгээд дахиад холбоо барьж чадаагүй...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 187 дахь тал),

Хохирогч Д.И-н “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр фэйсбүүк цахим орчинд "Мөөгий Мөөгий” гэх нэртэй хэрэглэгч "Монгол банкны хар данстай хүмүүсийн хар түүх арилгаж өгнө” гэх мэдээлэл явж байсан ба тухайн хүн рүү хувь чатаар холбогдоод "арилгаж өгөх үү” гэхэд “болно оо, 100.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй гэсэн ба би тухайн үед Хаан банкны 5000****** дугаартай данс руу мөнгөн дүнг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн автобусны буудал дээр байх үедээ шилжүүлсэн. Тэгээд дахиж холбоо барьж чадаагүй явж байна ..." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 198-199 дахь тал),

Хохирогч Т.Б-н “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр Мөнхбаатар фэйсбүүк ухаж байгаад Монгол банкны зээлийн муу түүх засаж өгнө гэсэн пост хараад надад хэлсэн. Тэгээд “Мөө мөө” гэсэн хаягтай хүнтэй мессенжерээр холбогдож Монгол банкны зээлийн муу түүх арилгуулах талаар чат бичиж харилцахад өөрийгөө “Монгол банканд ажилладаг, таны зээлийн муу түүхийг 200.000 төгрөгөөр засаж өгнө, урьдчилгаа 100.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь тухайн өдрөө өөрийн ашигладаг Хаан банкны 5464187879 тоот данснаас Хаан банкны О.М гэх нэртэй 5300******* тоот данс руу 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 100.000 төгрөг шилжүүлсэн, тэгээд маргааш өдөр дахин фэйсбүүкээр харилцахад “үлдэгдэл 100.000 төгрөгөө хийчихээ, 30 минутын дараа таны муу зээл түүхгүй болно” гэхээр нь 100.000 төгрөгийг дахин дээрх О.М гэх хүний хаан банкны 5300******* тоот данс руу шилжүүлсэн боловч тухайн хүн хариу өгөөгүй намайг фэйсбүүк хаягаасаа блок хийсэн байсан ба тухайн хүн миний зээлийн муу түүхийг засаж өгөөгүй…хамгийн сүүлд 100.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, нэгдүгээр төрөх дээр байх үедээ шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 213-214 дахь тал),

Хохирогч Д.Г-н "...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр фэйсбүүк хаягаар “зээлийн хар муу түүх арилгана" гэсэн зарын дагуу уг хүнтэй өөрийн “Гэрлээ Гэрлээ” гэх хаягаараа "Монгол Монгол" гэх нэртэй Монгол банкны зурагтай хүнтэй харьцаж асуухад "200.000 төгрөгийг 5300******* гэх данс руу хийчих, зээлийн муу түүхийг арилгаж өгнө, мөнгө хийвэл 2 цагийн дотор арилна" гэсний дагуу би өөрийн 5301***** гэх данснаасаа шилжүүлээд чат бичихэд тухайн хүн блок хийсэн байсан...Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 225 дахь тал) ,

Хохирогч Б.Н-н "...2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр фэйсбүүк хаягаар “зээлийн хар муу түүх арилгана" гэсэн зарын дагуу уг хүнтэй өөрийн Mgl nina гэх хаягаараа "Монгол Монгол” гэх нэртэй Монгол банкны зурагтай хүнтэй харьцаж асуухад “банкны зээлийн муу түүх арилгана, арилгахын тулд 150-200 мянган төгрөг шилжүүлсний дараа би арилгана” гэсний дагуу тухайн өдөр 90.000 төгрөгөөр болон 60.000 төгрөгөөр 150.000 төгрөгийг 5300******* гэх О.М гэх данс руу шилжүүлсэн. Тухайн мөнгийг би өөрийн 5743****** гэх данснаасаа шилжүүлээд чат бичихэд тухайн хүн блок хийсэн байсан..." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 236 дахь тал),

Хохирогч Э.А-н “...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээрээ байх үедээ фэйсбүүк хаягаар “зээлийн муу түүх арилгана” гэсэн зарын дагуу уг хүнтэй өөрийн Эрдэнэбаяр Ариунболд гэх хаягаараа “Мөө мөө” гэх нэртэй Монгол банкны зурагтай хүнтэй харьцаж асуухад банкны зээлийн муу түүх арилгахын тулд 50.000 төгрөг шилжүүлсний дараа “би арилгана” гэсний дагуу тухайн өдөр 5300******* гэх О.М гэх данс руу шилжүүлсэн. Тухайн мөнгийг би өөрийн 5005***** гэх данснаасаа шилжүүлээд чат бичихэд хариу бичихгүй байгаа...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 247 дахь тал),

Хохирогч Н.Д-н “...2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ фэйсбүүк ухаж байгаад “Монгол банкны зээлийн муу түүх засаж өгнө” гэсэн пост хараад “Мөөгий мөөгий” гэсэн хаягтай хүнтэй мессенжерээр холбогдож Монгол банкны зээлийн муу түүх арилгуулах талаар чат бичиж харилцахад өөрийгөө “Монгол банканд таньдаг хүн байгаа, таны зээлийн муу түүхийг 100.000 төгрөгөөр засаж өгнө, урьдчилгаа 50.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь тухайн өдрөө өөрийн Хаан банкны 5054****** тоот данснаас Хаан банкны О.М гэх нэртэй 5700****** тоот данс руу 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 50.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь уг хүн намайг фэйсбүүк хаягаасаа блок хийсэн байсан мөн зээлийн муу түүхийг засаж өгөөгүй...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 7-8 дахь тал),

Хохирогч Б.Х-н “…2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймагт байх үедээ фэйсбүүк ухаж байгаад “Монгол банкны зээлийн муу түүх засаж өгнө” гэсэн пост хараад “Мөөгий мөөгий” гэсэн хаягтай хүнтэй мессенжерээр холбогдож Монгол банкны зээлийн муу түүх арилгуулах талаар чат бичиж харилцахад өөрийгөө “Монгол банзанд таньдаг хүн байгаа, таны зээлийн муу түүхийг 100.000 төгрөгөөр засаж өгье” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны 5400****** тоот данснаас Хаан банкны О.М гэх нэртэй  5700****** тоот данс руу 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 100.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүн миний зээлийн муу түүхийг засаж өгөөгүй...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 20-21 дахь тал)

Хохирогч Ц.А-н: “2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр фэйсбүүк дээр зар харж байтал “Мөө Мөө” гэх хаягтай хэрэглэгч “Монгол банкны зээлийн муу түүх арилгана” гэсэн пост оруулсан байхаар нь чатаар холбогдож “мэдээлэл авъя” гэж чат бичихэд хүмүүстэй харилцаж байсан чатуудыг зураг болгон над руу явуулахаар нь итгэсэн. Тэгээд “хэдэн төгрөг болох вэ” гэхэд “200.000 төгрөг болно өнөөдөр орой, эсвэл маргааш өглөө таны зээлийн хар түүх хэвийн болсон байна” гэхээр нь би “итгээд 200.000 төгрөг өгч чадахгүй байна 100.000 төгрөг өгье” гэхэд “ядаж 150.000 төгрөг шилжүүлчихээ” гэхээр нь бодож бодож эргэлзэж байгаад өөрийн Хаан банкны 5077***** дугаартай данснаас Хаан банкны 5300******* дугаартай, О.М гэх нэртэй данс руу 150.000 төгрөгийг шилжүүлсэн тэгээд тэрнээс хойш юмыг чинь оруулж байна, маргааш гэхэд хэвийн болно гэх зэргээр чат бичиж байгаад алга болчихсон дараа нь тухайн хаяг руу ороход блок хийсэн байсан.” Гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 34-35 дахь тал)

Хохирогч Ш.О-ы “…2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр фэйсбүүк дээр зар харж байтал ”Мөө Мөө” гэх хаягтай хэрэглэгч “Монгол банкны зээлийн муу түүх арилгана” гэсэн пост оруулсан байхаар нь чатаар холбогдож   “мэдээлэл авъя” гэж чат бичихэд “100.000 төгрөгөөр арилгаж өгнө, Монгол банканд ажилладаг хүн байгаа” гэж чат бичсэн тэгэхээр нь “хэдэн өдрийн дотор зээлийн түүх арилах вэ?” гэхэд “2-3 хоногийн дараа арилгана” гэхээр нь ”баталгаатай юм уу” гэж чат бичихэд “баталгаатай” гээд хүнтэй харилцаж байсан хүнийхээ чатыг зургаар явуулсан ба зургийг харах хар түүх арилгаж өгсөнд баярлалаа гэсэн утгатай чат байхаар нь итгэсэн тэгээд над руу Хаан банкны 5300******* дугаартай, О.М гэх нэртэй дансны дугаар явуулахаар нь 100.000 төгрөг шилжүүлсэн тэгээд надаас миний регистрийн дугаар авсан тэрнээс хойш нэг хэсэг хариу бичихгүй байхаар нь цагдаад өгнө гэхэд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны чат бичээд 100,000 төгрөг биш 200,000 төгрөг болчихсон байна дахиад 100,000 төгрөг явуулчих гэхээр нь Хаан банкны 5300******* дугаартай, О.М гэх нэртэй данс руу дахин 100,000 төгрөгийг шилжүүлэхэд 2-3 цагийн дараа eMongolia сайт руу ороод хараарай гэж хэлсэн. Тэгээд би eMongolia сайт руу ороод харахад миний зээлийн муу түүх арилаагүй байсан тэгээд маргааш нь өдөр тухайн хүн рүү чат бичих гэтэл намайг фейсбүүк хаягаасаа блок хийгээд алга болсон дараа нь хар данс арилгана гэсэн фейсбүүк групп руу ороход нэлээн олон хүн залилуулсан талаар мэдсэн” гэх мэдүүлэг. (2-р хавтаст хэргийн 47-48 дахь тал)

Хохирогч М.Оын ...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр фэйсбүүк дээр “Мөөгий мөөгий” гэх хаягтай хэрэглэгч “МОнгол банкны зээлийн муу түүх арилгана” гэсэн пост оруулсан байхаар нь мессенжерээр холбогдож ямар үнэ ханштай талаар асуухад “200,000 төгрөгөөр Монгол банкны зуулийн түүх арилгана” гэхээр нь чамд яаж итгэх юм “чи утасныхаа дугаарыг өгчих” гэхэд “би утасны дугаарыг хамаагүй хүнд өгмөөргүй байна, 2-3 хүнд зээлийн хар түүхийг арилгаж өгөөд мөнгөө авч чадаагүй луйвардуулсан би мөнгөө авч 1 хоногийн дотор арилгаж өгнө” гэхээр нь би “50,000 төгрөг эхний ээлжинд өгье дараа нь үлдэгдэл 150,000 төгрөгийг өгье” гэхэд энэ данс руу мөнгөө хийчих гээд Хаан банкны 5300******* дугаартай, О.М гэх нэртэй данс явуулахаар нь өөрийн ашигладаг Хаан банкны 5026***** дугаартай данснаас шилжүүлж өгсөн, тэгээд надаас гэрийн хаяг, регистрийн дугаарыг чатаар авсан тэгээд маргааш өдөр нь би чат бичиж “зээлийн түүх арилгаж өгнө гэсэн юу болж байна” гэхэд “би ажил дээрээ байна мессеж бичих боломжгүй” гэсэн хариу өгч байсан тэрнээс хойш ямар нэгэн хариу өгөөгүй намайг фэйсбүүк хаягаас блок хийсэн байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 60-61 дахь тал)

Хохирогч Б.Г-н “... Миний зээлийн түүх муу учраас ямар нэгэн зээл гардаггүй байсан ба зээлийнхээ хар түүхийг арилгуулах санаатай хамт ажилладаг О.Б-д хэлээд “судлаад өгөөч” гэж хэлж байсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр О.Б нь фэйсбүүк хаяг ухаж байгаад “Монгол банкны зээлийн муу түүх засаж өгнө” гэсэн пост хараад надад хэлсэн. Тэгэхээр нь холбогдоод үзье” гээд О.Б-р “Мuugii Muugii” гэсэн хаягтай хүнтэй мессенжерээр чат бичүүлэхэд тухайн фейсбүүк хаягтай хүн өөрийгөө “Монгол банканд ажилладаг, таны зээлийн муу түүхийг 200,000 төгрөгөөр засаж өгнө иргэний цахим үнэмлэхийн зургийг явуулаарай, урьдчилгаа 100,000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би О.Б-н 5087039611 данс руу 100,000 төгрөгийг шилжүүлээд О.Б нь цаашаагаа тухайн хүний Хаан банкны О.М гэх нэртэй 5300******* тоот данс руу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 100,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш өдөр нь О.Б-с асуухад “дахиад үлдэгдэл 100,000 төгрөгөө өг гээд байна” гэхээр нь “E-Mongolia”-р ороод шалгахад муу зээлийн түүх хэвээрээ байхаар нь нэмж өгөөд хэрэггүй байх гэж бодоод өгөөгүй. Тэгээд тэрнээс хойш О.Б-с асуухад “зээлийн муу түүх арилгаж өгнө” гэсэн “Мuugiiii Мuugііі” гэх хаягтай хүн О.Б-г фейсбүүктээ “Блок хийсэн байна” гэж хэлсэн. Би хамт ажилладаг О.Б-д Монгол банкны муу түүхийг арилгуулах санаатай хэлж байсан ба О.Б нь фейсбүүк ухаж байгаад дээрх фейсбүүк хаягаас "Монгол банкны зээлийн муу түүх засаж өгнө” гэсэн постыг олж мэдсэн. Би эхлээд 2022 оны 03 дугаар 28-ны өдөр О.Б-н Хаан банкны 5087****** данс руу 100,000 төгрөгийг шилжүүлсэн ба О.Б нь цаашаагаа Хаан банкны 5300****** дугаартай “О.М” гэх нэртэй данс руу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 100,000 төгрөгийг шилжүүлсэн гэж хэлсэн. Хохирол болох 100,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 75-76 дахь тал) ,

Хохирогч Н.Ч-н “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр фэйсбүүк дээр зар харж байтал Мөөгий мөөгий” гэсэн хаягтай “Монгол банкны зээлийн муу түүх арилгана” гэсэн пост оруулсан байхаар нь чатаар “мэдээлэл авъя” гэж бичихэд “100.000 төгрөгөөр зээлийн хар түүх арилгаж өгнө, бичиг баримт бүрдүүлдэг учраас урьдчилгаа 50 хувийг шилжүүлээд үлдэгдэл мөнгийг дараа нь шилжүүлж болно” гэхээр нь “эхлээд зээлийн түүхээ арилгуулчхаад дараа нь өгч болох уу” гэхэд “бичиг баримт бүрдүүлэх хүндээ мөнгийг нь өгч бичиг баримт гаргуулдаг” гэхээр нь...Хаан банкны 50591****** тоот данснаас Хаан банкны О.М гэх нэртэй 5300******* тоот данс руу 30.000 төгрөг шилжүүлээд өөрийн нөхрийнхөө регистрийн дугаарыг явуулахад бичиг баримт нь бүрдэж дууссаны дараа холбогдоно гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр нь чат бичихэд үдээс хойш болчихно гээд тэрнээс хойш алга болсон тэгээд тэрний дараагаар фэйсбүүк хаягаасаа блок хийсэн байсан..." гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 140-141 дахь тал)

Хохирогч Т.Р-н “...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр фэйсбүүк ухаж байгаад “Мөөгий Мөөгий” гэсэн хаягтай “Монгол банкны зээлийн муу түүх арилгана” гэсэн пост оруулсан байхаар нь мессенжерээр холбогдоход "Монгол банканд таньдаг хүн байгаа таны зээлийн муу түүхийг 200.000 төгрөгөөр засаад өгье” гэсэн. Урьдчилгаа 100.000 төгрөгийг шилжүүлчих гэхээр нь би өөрийн “Хаан” банкны 5064***** тоот данснаас Хаан банкны О.М гэх нэртэй 5300******* тоот данс руу 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 100.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 150-151 дахь тал) ,

Хохирогч Г.Б-н "...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 09-10 цагийн үед гар утсаараа фэйсбүүк үзэж байтал “Мөө Мөө” гэх фэйсбүүк хаягтай хэрэглэгч “Монгол банкны зээлийн түүх арилгаж өгнө” гэсэн зар оруулсан байхаар нь сонирхол татаад тухайн хаягтай чат бичиж асуухад 500,000 төгрөгөөр зээлийн хар түүхийг арилгаж өгнө гэхээр нь тэр үедээ хаячихсан байтал 13-14 цагийн үед тухайн хүн над руу чат бичээд “та үнэхээр хүнд байдалтай бол 200,000 төгрөгөөр зээлийн түүхийг арилгаж өгье” гэхээр нь би "200,000 төгрөг өгч чадахгүй” гэхэд “та тэгвэл өөрөө мэдэхгүй юу Монгол банкны зээлийн хар түүхийг арилгуулдаг мэргэжилтэн байдаг би тухайн хүмүүст мөнгө өгдөг” гэхээр нь "би эхлээд 100,000 төгрөг өгье зээлийн сангаас миний хар түүхийг арилгаж өгвөл үлдэгдэл 300,000 төгрөгийг өгье” гэхэд "тэг тэг 100,000 төгрөгөө өгчих, та регистрийн дугаараа явуулчих би судлаад үзье" гэхээр нь би регистрийн дугаараа явуулахад Хаан банкны 5300******* дугаартай, О.М гэх хүний данс явуулахаар нь өөрийн Хаан банкны 5598******* дугаартай данснаас Хаан банкны 5300******* дугаартай, О.М гэх нэртэй данс руу 100,000 төгрөгийг шилжүүлсэн тэгээд тэрнээс хойш хэд хоногийн дараа чат бичихэд хэд хоног хүлээнэ, мөнгө чинь бага байна нэмж мөнгө явуулчихвал цэгцрэх гээд байна гэхээр нь үгүй ээ эхлээд миний зээлийн хар түүхийг арилгаж өг гэхэд нэмж мөнгө явуул гэхээр нь сэжиг аваад мөнгө явуулаагүй...Хаан банкны 5300******* дугаартай О.М гэх нэртэй данс руу 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 100,000 төгрөгийг "mining man” гэсэн утгатай шилжүүлсэн... Би СБД-ийн нутаг дэвсгэр Яргайтын зуслан дээр дээр байх үедээ гар утсаа ашиглан интернэт банкаар шилжүүлсэн....” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 164-165 дахь тал),

Хохирогч С.М-ын “...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай эгч Энхжаргал нь над руу залгаад "Монгол банкны зээлийн түүх арилгаж өгдөг хүн байна фэйсбүүк дээр зар оруулсан байна би холбогдож байна" гэхээр нь "найдвартай юм уу ?” гэхэд “найдвартай юм шиг байна би фэйсбүүкээр чаталж байна чи энэ данс руу 200,000 төгрөг хийчих найдвартай гэнээ” гээд Хаан банкны 5300******* дугаартай, О.М гэх хүний данс явуулахаар нь өөрийн Хаан банкны 5688****** дугаартай данснаас Хаан банкны 5300******* дугаартай, О.М гэх нэртэй данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн тэгээд тэрнээс хойш эгч Энхжаргалтай уулзаад юу болсон талаар асуухад "би холбогдож чадахгүй байна чи утсаараа "Мөө Мөө” фэйсбүүк хаягтай хүнтэй найз болоод асуугаад үз дээ” гэхээр нь би тухайн хаягтай хүнтэй найз болоод зурвас бичиж асуухад “зээлийн түүх арилгаж өгнө 200,000 төгрөг болно" гэхээр нь “би мөнгөө Хаан банкны 5300******* дугаартай, О.М гэх нэртэй данс руу явуулчихсан ш дээ” гэхэд “арилгасан байх ёстой та дансны хуулгаа явуул даа” гэхээр нь би Хаан банкнаас хуулгаа аваад тухайн хаяг руу явуулахад намайг фэйсбүүк хийгээд алга болсон...Хаан банкны 5300******* дугаартай О.М гэх нэртэй данс руу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 200,000 төгрөгийг “С.... М..... МЭ......." гэсэн утгатай шилжүүлсэн... Би СХД-ийн нутаг дэвсгэр Драгон төв дээр бараагaa авах гээд явж байх үедээ гар утсаа ашиглан интернэт банкаар шилжүүлсэн...зурвас бичиж байх явцад хүмүүстэй харилцаж байсан зурвасуудынхаа зургийг над руу явуулж байсан тухайн зурваст зээлийн хар түүх арилгаж өгсөнд баярлалаа, дахиад арилгуулах хүн байвал хэлээрэй гэсэн утгатай чатууд байсан...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 180-181 дахь тал) ,

Хохирогч Э.Т-н "...2022 оны оны 02 дугаар сарын 01-ний өдөр фэйсбүүкийн зар үзээд байж байтал “Мөө Мөө” гэх фэйсбүүк хаягтай хэрэглэгч “Монгол банкны зээлийн хар түүхийг арилгаж өгнө” гэсэн пост оруулсан байхаар нь чат бичиж асуухад "200,000 төгрөгөөр зээлийн хар түүхийг арилгаж өгнө” гэхээр нь би "утасны дугаараа өгчих" гэхэд тухайн хүн "боломжгүй" гээд байсан. Тэгээд би надад байгаа нь 50,000 төгрөг байна гэхэд "та зээлийн түүхээ арилгуулсны дараа үлдэгдэл 150,000 төгрөг өгчхөөрэй” гээд Хаан банкны 5300******* дугаартай, О.М гэх нэртэй данс явуулахаар нь өөрийн ашигладаг Хаан банкны 5039****** дугаартай данснаас Хаан банкны 5300******* дугаартай, О.М гэх нэртэй данс руу 50,000 төгрөгийг шилжүүлсэн тэгээд орой нь чат асуухад "байж бай болоогүй байна" гэж бичиж байгаад намайг фэйсбүүк хаягаас блок хийсэн  байхаар нь залилуулсан талаар мэдсэн...Хаан банкны 5300******* дугаартай О.М гэх нэртэй данс руу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 50,000 төгрөгийг 8966**** гэсэн утгатай шилжүүлсэн...Дундговь аймаг, Цогтцэций суманд байх үедээ гар утсаа ашиглан интернэт банкаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 192-193 дахь тал),

Хохирогч М.М-н "...Би өөрөө Монгол банкны зээлийн хар түүхтэй ба зээл авах гэхээр зээл өгдөггүй бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр фэйсбүүкийн зар үзэж байгаад "Мөө Мөө" гэх фэйсбүүк хаягтай хэрэглэгч "Монгол банкны зээлийн хар түүхийг арилгаж өгнө" гэсэн пост оруулсан байхаар нь найзын хүсэлт явуулаад чат бичиж “зээлийн хар түүх арилгаж өгөх үү” гэхэд “арилгана,  регистрийн дугаар, овог, нэр, иргэний үнэмлэхийн зургийг явуулчих” гэсэн тэгээд “хэдэн төгрөгөөр арилгаж өгөх вэ" гэж асуухад "150,000 төгрөгөөр зээлийн хар түүхийг арилгаж өгнө” гэхээр нь "одоогоор 150,000 төгрөг өгч чадахгүй нь ээ" гэхэд чи ядаж 80,000 төгрөг явуулчих гэхээр нь би "60,000 төгрөг явуулъя" гэхэд "за за тэгвэл тэг тэг” гээд над руу Хаан банкны 5300******* дугаартай, О.М гэх нэртэй данс явуулахаар нь өөрийн ашигладаг Хаан банкны 50183***** дугаартай данснаас Хаан банкны 5300******* дугаартай, О.М гэх нэртэй данс руу 60,000 төгрөгийг шилжүүлсэн тэгээд тэрнээс хойш би Emongolia руу орж өөрийн зээлийн хар түүхийг харахад арилаагүй байхаар нь эргээд холбогдож чат бичихэд “одоохон арилгана, мэдээллийг чинь хийчихсэн хариу хүлээж байна" гэж хэлсэн, тэгээд орой нь чат бичиж асуух гэтэл намайг фэйсбүүк хаягаас блок хийсэн байхаар нь залилуулсан талаар мэдээд цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн утсаар мэдэгдэж хэлсэн... Хаан банкны 5300******* дугаартай О.М гэх нэртэй данс руу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 60,000 төгрөгийг "munhgerel" гэсэн утгатай Налайх дүүрэгт явж байх үедээ гар утсаа ашиглан интернэт банкаар шилжүүлсэн...." гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 206-207 дахь тал) ,

Хохирогч Э.Ганхөлөгийн “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ фэйсбүүк хаяг ухаж байсан чинь "Монгол банкны муу зээл засаж өгнө” гэсэн пост хараад "Монгол Монгол" гэсэн хаягтай хүнтэй мессенжерээр холбогдож Монгол банкны зээлийн муу түүх арилгуулах талаар ярихад "Монгол банканд таньдаг хүнтэй, таны зээлийн муу Түүхийг 200.000 төгрөгөөр засаад өгье, урьдчилгаа 100.000 төгрөгийг шилжүүлчих" гэхээр нь би өөрийн Хаан банкны 5685***** тоот данснаас Хаан банкны О.М гэх 53004***** тоот данс руу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 100.000 төгрөг эхлээд шилжүүлсэн. Маргааш нь уг хүн фэйсбүүк хаягаараа дахин холбогдож “100,000 төгрөг шилжүүл” гэхээр нь танил дүү Нямкагийн Хаан банкны 5300***** тоот данснаас 100,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүн миний зээлийн муу түүхийг засаж өгөөгүй” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 219-220 дахь тал),

Хохирогч Д.М-н “....2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр фэйсбүүк ухаж байтал зарын групп дээр “Мөө Мөө” гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч “Монгол банкны зээлийн муу түүх засаж өгнө” гэсэн зар оруулсан байхаар нь хувь чат бичиж асуухад “300,000 төгрөгөөр зээлийн хар түүхийг арилгаж өгнө, би өөрөө Монгол банканд ажилладаг, таньдаг хүнтэй” гэхээр нь “чамд яаж итгэх хүн бэ?” гэхэд над руу чатаар өөр хүмүүстэй харилцаж байсан чатаа зургаар явуулсан, чатыг уншихад “зээлийн түүх арилгаж өгсөнд баярлалаа” гэх зэргээр бичсэн байхаар нь итгэсэн. Тэгээд “зээлийн хар түүх арилгуулах хүний регистрийн дугаар, овог нэрийг явуулчих,” гэхээр нь ахынхаа регистр овог нэрийг явуулсан... Хаан банкны 5300******* данснаас 50,000 төгрөг шилжүүлсэн... 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Цагаан байр орчим явж байхдаа интернэт банк ашиглан шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. (2-р хавтаст хэргийн 234-236 дахь тал)  

Хохирогч Ц.М-н “...2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр фэйсбүүкээр зээлийн хар түүх засна гэсэн групп дээр “Мөө Мөө” гэх фэйсбүүк хаягтай хэрэглэгч “Монгол банкны зээлийн хар түүхийг арилгаж өгнө” гэсэн пост оруулсан байхаар нь чат бичиж асуухад “өдөртөө зээлийн түүхийг засаж өгнө  200,000 төгрөг болно урьдчилгаа 100,000 төгрөг өгчих зээлийн түүх засаж өгсний дараа үлдэгдэл 100,000 төгрөг өгөөрэй” гэж хэлсэн тэгээд “овог нэр, регистрийн дугаараа явуулчих” гэхээр нь нөхөр Нармандахын регистрийн дугаарыг явуулахад Хаан банкны 5300******* дугаартай О.М гэх нэртэй данс явуулахаар нь өөрийн ашигладаг Хаан банкны 5028***** дугаартай данснаас Хаан банкны 5300******* дугаартай, О.М гэх нэртэй данс руу 100,000 төгрөгийг шилжүүлсэн тэгээд “зээлийн хар түүхийн мэдээллийг засчхаад хариу хэлнэ” гэж хэлчхээд алга болсон тэгээд орой нь 22-23 цагийн үед чат бичээд “мэдээллийг чинь засчихлаа компьютерт шивж оруулах дутуу байна, үлдэгдэл 100,000 төгрөгөө явуулчих, хамтарч ажилладаг хүмүүст өгөх гээд байна” гэхээр нь шивээд оруулсны дараа өгье гэхэд “100,000 төгрөгөө авч байж шивж оруулна” гэхээр нь би эргэлзээд мөнгийг нь шилжүүлээгүй дараа нь залилуулсан талаар мэдээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж чадахгүй явж байгаад одоо хүрэлцэн ирж байна... фэйсбүүк дээр зээлийн хар түүх арилгана гэсэн фэйсбүүк групп дээрээс зар харж байгаад өөрөө олж мэдээд холбогдсон... Хаан банкны 5300******* дугаартай О.М нэртэй данс руу 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 100,000 төгрөгийг “Л.Нармандах зээл түүх засах” гэсэн утгатай шилжүүлсэн... Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт 1-139 тоотод гэртээ байх үедээ гар утсаа ашиглан интернэт банкаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. (2-р хавтаст хэргийн 248-249 дахь тал) 

Хохирогч Ш.Ц-н “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ фэйсбүүк хаяг ухаж байгаад “Монгол банкны зээлийн муу түүх засаж өгнө” гэсэн пост хараад “Мөө Мөө” гэсэн хаягтай хүнтэй мессенжерээр холбогдож Монгол банкны зээлийн муу түүх арилгуулах талаар ярихад “Монгол банканд ажилладаг юм аа, таны зээлийн муу түүхийг 100,000 төгрөгөөр засаад өгье” гэсэн. Тэгэхээр нь би “ надад одоо яг 50,000 төгрөг л байна” гэж хэлээд өөрийн хаан банкны 5107****** тоот данснаас хаан банкны О.М гэх 5300******* тоот данс руу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 50,000 төгрөг шилжүүлсэн. Уг эрэгтэйд дахиж мөнгө өгөөгүй миний зээлийн муу түүхийг засаж өгөөгүй... Уг фэйсбүүк хаяг хуурамч байсан. Монгол банк гэсэн нүүр зурагтай байсан... 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үедээ өөрийн хаан банкны 5107****** тоот данснаас Хаан банкны О.М гэх нэртэй 5300******* тоот данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. (3-р хавтаст хэргийн 11-12 дахь тал) 

Гэрч О.Б-н “...Манай ажлын эгч Б.Гүнжмаа нь “Банкны муу зээлийн түүх арилгадаг хүн байна уу, ер нь болдог юм уу, чи асуугаад судлаад өгөөч” гэж хэлж байсан ба 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр фэйсбүүк ухаж байгаад “Muugii Muugii” гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч “Монгол банкны зээлийн муу түүх засаж өгнө” гэсэн пост оруулсан байхаар нь тухайн хүнтэй фэйсбүүк чатаар холбогдоход “Би олон хүний зээлийн түүх арилгаж өгдөг” 200,000 төгрөгөөр арилгаж өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за, тэгье, эхлээд 100,000 төгрөгийг шилжүүлье” гэхэд “Болно, 100,000 төгрөгөө одоо шилжүүлчих” гэхээр нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б.Гүнжмаа эгчид хэлээд 100,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5087***** данс руу аваад тухайн хүний Хаан банкны 5300******* дугаартай О.М гэх нэртэй данс руу шилжүүлсэн. Тэгээд орой нь “Юмыг чинь бүрдүүлээд өгсөн байгаа болохоор нь хэлье” гэж чат бичсэн. Тэгээд маргааш өглөө нь “юу болж байна” гэж чат бичихэд “Болно. Чи үлдэгдэл 100,000 төгрөгөө өгчих. Нэг товч дараад л болох гээд байна” гэж чат бичсэн. Тэгэхээр нь би хийгээгүй. “Эхлээд чи янзалчихаа” гэхэд “үлдэгдэл 100,000 төгрөгөө өгчих” гээд чат бичээд байсан. Тэгээд би үлдэгдэл мөнгийг шилжүүлээгүй байж байтал намайг фэйсбүүк хаягаасаа блок хийсэн. 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр фэйсбүүк ухаж байгаад олж мэдсэн. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Метро молл” орчим явж байх үедээ гар утсаараа интернэт банкаар Хаан банкны 5300******* дугаартай О.М гэх нэртэй данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Ажлын эгч Б.Гүнжмаагийн зээлийн муу түүхийг арилгуулах зорилгоор дээрх данс руу 100,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. (3-р хавтаст хэргийн 78-79 дахь тал) 

Н.А эзэмшигчтэй “Хаан” банкны 5700***** дансны хуулга (1-р хавтаст хэргийн 21-22 дахь тал) 

Нэм..... А.... эзэмшигчтэй “Хаан” банкны 5366***** тоот дансны хуулга

А.А эзэмшигчтэй “Хаан” банкны 50256***** тоот дансны хуулга (1-р хавтаст хэргийн 90 дахь тал) 

Ч.Б эзэмшигчтэй “Хаан” банкны 50097***** тоот дансны хуулга (1-р хавтаст хэргийн 119 дахь тал) 

Я.Г эзэмшигчтэй “Хаан” банкны 5559****** тоот дансны хуулга (1-р хавтаст хэргийн 131-132 дахь тал) 

М.П эзэмшигчтэй “Хаан” банкны 5058***** тоот дансны хуулга (1-р хавтаст хэргийн 148-149 дахь тал) 

Г.Б эзэмшигчтэй “Хаан” банкны 5572032***** тоот дансны хуулга (1-р хавтаст хэргийн 163-165 дахь тал) 

Хохирогч Б.Т-н мөнгө шилжүүлсэн талаарх дансны гүйлгээний баримт(1-р хавтаст хэргийн 189 дахь тал) 

Т.Э эзэмшигчтэй “Хаан” банкны 55564******* тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт /хохирогч Д.И/ (1-р хавтаст хэргийн 201 дахь тал) 

Т.Б эзэмшигчтэй “Хаан” банкны 5464****** тоот дансны хуулга (1-р хавтаст хэргийн 215 дахь тал) 

Б.Н эзэмшигчтэй “Хаан” банкны 5743********* тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт (1-р хавтаст хэргийн 237-238 дахь тал) 

Э.А эзэмшигчтэй “Хаан” банкны 50054****** тоот дансны хуулга (1-р хавтаст хэргийн 248 дахь тал) 

Н.Д эзэмшигчтэй “Хаан” банкны 5054****** тоот дансны хуулга (2-р хавтаст хэргийн 10 дахь тал) 

Б.Х эзэмшигчтэй “Хаан” банкны 540072**** тоот дансны хуулга (2-р хавтаст хэргийн 23 дахь тал) 

Ц.А эзэмшигчтэй “Хаан” банкны 50770***** тоот дансны хуулга (2-р хавтаст хэргийн 36 дахь тал) 

Ш.О эзэмшигчтэй “Хаан” банкны 530015***** тоот дансны хуулга (2-р хавтаст хэргийн 49 дахь тал) 

М.О эзэмшигчтэй “Хаан” банкны 50262****** тоот дансны хуулга (2-р хавтаст хэргийн 62 дахь тал) 

Б.Г эзэмшигчтэй “Хаан” банкны 57512***** тоот дансны хуулга (2-р хавтаст хэргийн 80 дахь тал) 

О.Б эзэмшигчтэй “хаан” банкны 50870***** тоот дансны хуулга (2-р хавтаст хэргийн 81 дахь тал) 

Иргэн Н.Ч-н “Хаан” банкны 5059******* тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт (2-р хавтаст хэргийн 133 дахь тал) 

Иргэн Т.Р-н “Хаан” банкны 50644****** тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт (2-р хавтаст хэргийн 153 дахь тал) 

Иргэн Г.Б-н “Хаан” банкны 55980****** тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт (2-р хавтаст хэргийн 167 дахь тал) 

Иргэн С.М-ын “Хаан” банкны 56880***** тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт (2-р хавтаст хэргийн 175-176 дахь тал) 

Э.Т эзэмшигчтэй “Хаан” банкны 50391****** тоот дансны хуулга (2-р хавтаст хэргийн 195 дахь тал) 

М.М эзэмшигчтэй “Хаан” банкны 5018******** тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт (2-р хавтаст хэргийн 209 дахь тал) 

Э.Г эзэмшигчтэй “Хаан” банкны 56850******* тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт, Хаан банкны 53006*******тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт  (2-р хавтаст хэргийн 222-223 дахь тал) 

Ц.М эзэмшигчтэй “Хаан” банкны 50286******* тоот данснаас мөнгө шилжүүлсэн талаарх баримт (3-р хавтаст хэргийн 1 дахь тал) 

Мөөгий Мөөгий гэх хаягтай хэрэглэгчтэй харилцсан зурвас (1-р хавтаст хэргийн 25-39, 2-р хавтаст хэргийн 134-136 дахь тал) 

Мөө Мөө гэх хаягтай хэрэглэгчтэй харилцсан зурвас (1-р хавтаст хэргийн 92, 106, 147, 162 дахь тал) 

О.М эзэмшигчтэй “Хаан банк”-ны 5700******, 5300******* дансны дэлгэрэнгүй хуулга, дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 49-65, 2-р хавтаст хэргийн 95-96 дахь тал) 

Яллагдагч О.М-н “... уг тогтоол дээр дурдсан 31 удаагийн үйлдлээр бусдад 4.355.000 төгрөгийн хохирол учруулсныг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 23 дахь тал)  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч О.М нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 15-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 31 удаагийн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж Фэйсбүүк орчинд Монгол банкны муу түүх арилгана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Н.А-с  2 удаагийн үйлдлээр 350 000 төгрөг, хохирогч Н.Ар-с 350 000 төгрөг, хохирогч А.А-с 300 000 төгрөг, хохирогч Д.Б-с 100 000 төгрөг, хохирогч Ч.Б-с 200 000 төгрөг, хохирогч Я.Г-с 300 000 төгрөг, хохирогч М.П-с 100 000 төгрөг, хохирогч Г.Б-с 250 000 төгрөг, хохирогч Б.Б-с 65 000 төгрөг, хохирогч Т.Т-с 50 000 төгрөг, хохирогч Д.И-с 100.000 төгрөг, хохирогч Т.Б-с 200.000 төгрөг, хохирогч Д.Г-с 200.000 төгрөг, хохирогч Б.Н-с 150.000 төгрөг, хохирогч Э.А-с 50.000 төгрөг, хохирогч Н.Д-с 50.000 төгрөг, хохирогч Б.Х-с 100.000 төгрөг, хохирогч Ц.А-с 150.000 төгрөг, хохирогч Ш.О-с 200.000 төгрөг, хохирогч М.О-с 50.000 төгрөг, хохирогч Б.Г-с 100.000 төгрөг, хохирогч Н.Ч-аас 30.000 төгрөг, хохирогч Т.Р-с 100.000 төгрөг, хохирогч Г.Б-с 100.000 төгрөг, хохирогч С.М-с 200.000 төгрөг, хохирогч Э.Т-с 50.000 төгрөг, хохирогч М.М-с 60.000 төгрөг, хохирогч Э.Г-с 200.000 төгрөг, хохирогч Д.М-с 50.000 төгрөг, хохирогч Ц.М-с 100.000 төгрөг, хохирогч Ш.Ц-с 50.000 төгрөг, хохирогч О.Б-с 100.000 төгрөгийг тус тус өөртөө шилжүүлэн авч бусдад нийт 4.355.000 /дөрвөн сая гурван зуун тавин таван мянга/ төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах үйлдэлтэй залилах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч О.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч О.М-н хувьд амар хялбар аргаар бусдаас мөнгө, эд хөрөнгө олж амьдрах гэсэн явуургүй муу заль, ахархан бодол, шунахай зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч О.М шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ: “Би хохирлын мөнгийг цуглуулж байгаа бөгөөд одоогоор нэг ч хохирогчид хохирол төлөөгүй байгаа” гэсэн, мөн хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирлоосоо нэг ч төгрөг хүлээж аваагүй. Иймд хохирол мөнгөө гаргуулж авмаар байна.” гэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар О.М-с 4.355.000 төгрөгийг гаргуулж, нэр бүхий 31 хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.М-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч О.М-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял шийтгүүлж байсан, мөн хохирол төлбөр огт төлж барагдуулаагүй зэрэг хувийн байдлуудыг харгалзан 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн О.М эзэмшигчтэй “Хаан” банкны 5700******, 5300******* тоот дансны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 439 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.М-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах буюу Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч О.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-с нийт 4.355.000 /дөрвөн сая гурван зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогчид болох  Н.А-д 200.000 төгрөг, Н.А-д 150.000 төгрөг, А.А-д 300.000 төгрөг, Д.Б-д 100.000 төгрөг, Ч.Б-д 200.000 төгрөг, Я.Г-д 300.000 төгрөг, М.П-д 100.000 төгрөг, Г.Б-д 250.000 төгрөг, Б.Б-д 65.000 төгрөг, Б.Т-д 50.000 төгрөг, Д.И-д 100.000 төгрөг, Т.Б-д 200.000 төгрөг, Д.Г-д 200.000 төгрөг, Б.Н-д 150.000 төгрөг, Э.А-д 50.000 төгрөг, Н.Д-д 50.000 төгрөг, Б.Х-д 100.000 төгрөг, Ц.А-д 150.000 төгрөг, Ш.О-д 200.000 төгрөг, М.О-д 50.000 төгрөг, Б.Г-д 100.000 төгрөг, Н.Ч-д 30.000 төгрөг, Т.Р-д 100.000 төгрөг, Г.Б-д 100.000 төгрөг, С.М-д 200.000 төгрөг, Э.Т-д 50.000 төгрөг, М.М-д 60.000 төгрөг, Э.Г-д 200.000 төгрөг, Д.М-д 50.000 төгрөг, Ц.М-д 100.000 төгрөг Ш.Ц-д 50.000 төгрөг, О.Б-д 100.000 төгрөгийг тус тус олгосугай.

6. Шүүдэгч О.М-г шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 48 цаг буюу 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн О.М эзэмшигчтэй “Хаан” банкны 5700******, 5300******* тоот дансны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 439 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч О.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР