Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/213

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0198/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч П.Б  /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц  овогт П-ийн Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218002210243 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц овогт П-ийн Б  /РД: ............../, ...... оны .......  дугаар сарын ... -ний өдөр .......  аймагт төрсөн, ...... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, .....  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , ...........-ийн хамт .........  аймгийн ..  сумын .....  дугаар багийн .....  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадваргүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч П.Б г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Б  нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ........  аймгийн ...... сумын ..  дугаар баг ..........  дүгээр гудамжны .......  тоот хашааны гаднаас иргэн Д.Г-ийн гээгдүүлсэн Самсунг А12 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр завшасны улмаас иргэн Д.Г-д 450,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б гийн мэдүүлсэн: “...Өмнө нь үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218002210243 дугаартай хэргээс:

 

Хохирогч Д.Г-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 04 дүгээр сарын 13, 04 дүгээр сарын 26-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 08-09 цагийн хооронд ........  аймгийн .........  сумын .......  дугаар баг .....  тоот гэрийнхээ хашаанаас машинаа гаргаж зах руу явах гэж байгаад 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Мобикомоос худалдаж авсан Самсунг А12 маркийн гар утсаа машиндаа сууж байхдаа гээгдүүлсэн. Тэгээд 09 цаг 30 минутын үед зах дээр ирээд гар утсаа гаргаад ярих гэтэл гар утас байгаагүй. Тэгээд утас руугаа залгасан чинь хэсэг дуудаж байгаад холбогдохгүй болсон буцаад гэрийнхээ гадна очоод хайгаад олоогүй. Тэгээд хэсэг хайж байгаад цагдаагийн байгууллагад хандсан. Би гар утсаа 500,000 төгрөг худалдан авч байсан. Миний гар утсыг бүрэн бүтэн олж өгсөн учраас надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 15 дахь  тал/,

 

Гэрч М.Н-О-н хэрэг бүртгэлтэд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сард намайг ажлын байран дээрээ буюу .......  сумын .....  дугаар багийн төв дээр ажил үүргээ гүйцэтгээд сууж байхад нэгэн иргэн ...... сумын .....  дугаар баг ............ гудамжинд Самсунг А12 маркийн гар утсаа гээгдүүлсэн. Тэгээд олдох байх гэж бодоод 2 хоног хүлээлээ олдохгүй байна. Та гар утсыг минь олж өгч туслана уу гэсэн хүсэлтийн дагуу би гар утас гээгдүүлсэн гэх газрын ойр орчимд үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгж байгууллагын камерын бичлэгийг шүүж сэжигтэй бичлэг олж эрэн сурвалжилж ажиллан Самсунг А12 маркийн гар утсыг олсон хүнийг тогтооход П.Б  гэх эмэгтэй байсан. Мөн тухайн гар утсыг П.Б гаас тодруулж асуухад тухайн гээгдүүлсэн Самсунг А12 маркийн гар утсанд сим картаа хийж ашиглаад бариад явж байхаар нь тухайн гар утсыг нь авч хохирогчид шуурхай хүлээлгэн өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа манай Цагдаагийн газрын эргүүлийн цагдаагийн тасгийн мөрдөгч нар П.Б гийн талаар мэдээлэл авч П.Б гийн гаргасан үйлдэл гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзээд шалгалтын ажиллагаа хийсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ...иргэн Д.Г-ийн эзэмшлийн Самсунг А12 маркийн гар утас /шинэвтэр/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 29, 30 дахь тал/,

 

П.Б гийн яллагдагчаар 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад цэцэрлэг рүү хүүхдээ хүргэж өгөх гээд явж байсан чинь дэлгүүр өнгөрөөд айлын хажууд гадаа гудамжид хар өнгийн Самсунг А12 маркийн гар утас байсан. Тухайн үед ойр орчинд хүн байгаагүй. Тэгэхээр нь тэр гар утсыг нь аваад машиндаа суугаад хүүхдээ хүргэж өгчихөөд буцаж гэртээ орж ирсэн. Тэгээд буцаж гэртээ орж ирээд нөхөртөө гар утас олсон талаараа хэлсэн чинь олсон юм чинь өөрөө барьчихгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр гар утсыг гэртээ нэлээн хэд хоног байлгаж байгаад өөрийнхөө ............  дугаарын гар утсыг хийгээд хоёр хоног ашигласан. Хоёр хоногийн дараа манай нөхөр рүү цагдаагаас яриад утас олсон байна. Гар утсаа авчраад өгөөрэй гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч П.Б гийн нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.Б гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч П.Б гийн гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил ашиглалтад байгаад мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч П.Б г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч П.Б г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил ашиглалтад байгааг мэдсээр байж завшсаны улмаас буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Г нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч П.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт П-ийн Б г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил ашиглалтад байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР