| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2018/02274/и |
| Дугаар | 3227 |
| Огноо | 2018-10-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 3227
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 10 сарын 09-ны өдөр төрсөн 04 настай охин Э.М 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Д.Ц тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ц охин Э.Э сургалтын төлбөрт 1.325.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Э олгосугай.
3. Нэхэмжлэгч Ш.Э хариуцагч Д.Ц холбогдуулан гаргасан орон байраар хангуулах буюу 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 36.150 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар, нэхэмжлэгчийн орон байраар хангуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 247.950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, 36150 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид, улсын тэмдэгтийн хураамжид 33.148 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод тус тус оруулахаар тогтоосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.