| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/03930/И |
| Дугаар | 102/ШШ2024/04453 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/04453
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 129,982,500 төгрөгөөс 75,482,500 төгрөгийг авахаас татгалзаж, үлдсэн 54,500,000 төгрөгийг хариуцагч О.Б төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024.10.16-ны өдөр 5,000,000 төгрөг 2024.11.11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024.12.11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025.01.11-ний өдөр 7,500,000 төгрөг, 2025.02.11-ний өдөр 16,000,000 төгрөг, 2025.03.11-ний өдөр 16,000,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч О.Б 54,500,000 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч Ө.Б төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807,862 төгрөгөөс 592,637 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Б улсын тэмдэгтийн хураамжид 215,225 төгрөг, улсын орлогоос 215,225 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.Б олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ