| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/03724/И |
| Дугаар | 102/ШШ2018/03366 |
| Огноо | 2018-11-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2018/03366
| 2018 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2018/03366 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д.Л-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Э-т холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Л, хариуцагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Эрдэнэчимэгтэй 2003 онд танилцан, 2004 онд гэрлэлтээ батлуулж, 2004 оны 4-р сарын 20-ны өдөр охин Л.М төрсөн. Улмаар хамт амьдарч байгаад үзэл бодол нийлэхгүй болсон учраас 2012 оноос тус тусдаа амьдарч байна. Одоо тус тусын амьдралтай болсон учраас гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Л бид хоёр 2004 онд гэрлэж, 2004 оны 4-р сарын 20-ны өдөр охин Л.М-ийг төрүүлсэн. 2012 он хүртэл хамт амьдарч байгаад сэтгэл санаа, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас тус тусдаа амьдрах болж, би охиноо өөрийн асрамжид авсан. Иймд Д.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Л нь Э.Э-т холбогдох гэрлэлт
цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Д.Л, Э.Э нар нь 2004 онд гэрлэж, амьдрах хугацаандаа 2004 оны 04-р сарын 20-нд охин Л.М-ийг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа зан харьцаа, үзэл бодол таарамжгүй байсны улмаас 2012 оноос тусдаа амьдарч байгаа, гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, нэхэмжлэгч нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болж хамт амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна. Иймд гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийг шийдвэрлэх нь зүйтэй.
Зохигч хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй байна.
Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2018 оны 06-р сарын 19-ний өдөр дуусгавар болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Л, Э.Э нарын гэрлэлтийг цуцалж, 2004 оны 04-р сарын 20-ны өдөр төрсөн охин Л.М-ийг эх Э.Э-ийн асрамжинд үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Э.Э-ээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА