Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/211

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0190/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч С.А , түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Ш овог С-н А т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008009950212 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ш овогт С-н А  /РД: ............ /, ..  оны .. дугаар сарын ..... -ний өдөр ........  аймгийн ......  суманд төрсөн, ......  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, .......  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... , ........-ийн хамт ......  аймгийн .........  сумын ......  дугаар багийн ............  тоотод оршин суух хаягатай, /.......... аймгийн ........  сумын ......  дугаар багийн .......  гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй/ , урьд:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дудгаар сарын 12-ны өдрийн ...........  дугаартай шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 59 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжэний буюу 14,160,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэн  хугацаанд оруулан тооцож, ял эдэлж дууссанд тооцсон,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч С.А  нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ........  аймгийн .......  сумын нутаг дэвсгэрт ...............-т ажилладаг, хуулийн зөвлөгөө өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Н.Г-ээс өмгөөллийн хөлс гэж А.А-ны эзэмшлийн Хаан банкны ........  тоот дансаар хоёр удаагийн гүйлгээгээр нийт 500,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

 

мөн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цагийн үед ..  аймгийн .... сумын ..  дүгээр баг .....  дүгээр байрны гадна иргэн С.С ын Hauwei P40 маркийн гар утсыг утсаар чинь ярьчхаад өгье гэж авч түүний мобайл банкийг ашиглан хаан банкны 5006211487 тоот данснаас 470,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А  мэдүүлэхдээ: Би Н.Г-ээс 500,000 төгрөг шилжүүлэн авсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Урьд мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв. гэх мэдүүлэг

                                                                                                                                                  

Эрүүгийн 2008009950212 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.Г-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39, 42 дахь тал/, гэрч С.А-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/, гэрч А.А-ны мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51, 53 дахь тал/, гэрч А.Б-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 213 дахь тал/, хохирогч С.С-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 дахь тал/, гэрч М.Т-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 118 дахь тал/, гэрч Г.Б-н мэдүүлэг /хавтаст хэргийн 122 дахь тал/, гэрч А.Ш-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 124 дэх тал/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 127, 128, 131, 132, 135, 136 дахь тал/, С.А-ийн мөрдөн байцаалтад сэжигтэн, гэрч, яллагдагчаар тус тус мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 93, 101-102, 144-145 дахь  тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч С.А ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.А  нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр .........  аймгийн .......  сумын нутаг дэвсгэрт ...............-т ажилладаг, хуулийн зөвлөгөө өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Н.Г-ээс өмгөөллийн хөлс гэж А.А-ны эзэмшлийн Хаан банкны ................  тоот дансаар хоёр удаагийн гүйлгээгээр нийт 500,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

мөн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цагийн үед ...... аймгийн ....  сумын ..  дүгээр баг .....  дүгээр байрны гадна иргэн С.С-ын Hauwei P40 маркийн гар утсыг утсаар чинь ярьчхаад өгье гэж авч түүний мобайл банкийг ашиглан хаан банкны ........  тоот данснаас 470,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч Н.Г-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 03 дугаар сарын 24, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр фэйсбүүкээр өөрийн дотны хүн болон найз нөхдөөсөө хуулийн зөвлөгөө өгдөг хүн байна уу гэхэд манай хүргэн дүү У  над руу А  гэж эмэгтэй надад өөрийгөө хуулийн зөвлөгөө өгдөг гэж танилцуулсан. Та юу ч гэсэн энэ хүнтэй холбоо бариад асуудлаа яриад үз гээд .......  дугаарын утсыг надад өгсөн. А тэй утсаар яриад Та хуулийн зөвлөгөө өгдөг юм уу гэхэд Тиймээ гэж хэлсэн бөгөөд өөрийгөө ........  аймгийн ...............-т ажилладаг дэслэгч цолтой гэж танилцуулаад намайг асудлаа шийдүүлэх гэж байгаа бол Дархан-Уул аймагт хүрч ирэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нь би нөхрийн хамт 02 дугаар сарын 06-ны өдөр Дарханд очиход гэртээ хүрээд ир гэхээр нь хаягийнх нь дагуу очиж уулзсан. Тухайн үед нөхөртэйгөө очиж уулзахад ..............-ийн ээлжийн а д цолтой гэж танилцуулсан. Тэгээд би хүнд мөнгө зээлүүлээд авч чадахгүй байгаа талаараа хэлээд яаж өргөдөл өгөхөө асуусан. Тэгэхэд би өмнөөс чинь өргөдлийг чинь бичиж өгнө гээд хамт дагуулж яваад нэг байшингийн гадна зогсоод миний бичиг баримт, бичигнүүдийг авч ороод за бүх юмыг чинь А байцаагчид өгчихлөө. Одоо энэ хүн дээр хэрэг чинь шийдэгдэнэ. Тэгээд би нөхрийн хамт 02 дугаар сарын 07-ны орой А тэй хамт Улаанбаатар хотод ирсэн. Тэгтэл тэр оройдоо өмгөөлөгч авах ёстой өмгөөлөгч нь 800,000 төгрөг болох юм байна. Эхний ээлжинд 400,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би Хаан банкны .........  дугаарын данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 02 дугаар сарын 08-ны өдөр дахин залгаад 100,000 төгрөг өгчих гэхээр нь нөхөртөө хэлж байж болно гэсэн чинь би мессеж бичье гээ тасалсан. Тэгээд нөхөртэйгөө ярилцаад Хаан банкны ..........  тоот А  гэх хүний данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл өдөр нь манай ажил дээр ирээд дахиад 1 сая төгрөг өчих гэхээр нь би Тийм их мөнгө байхгүй. Нөхөртөө хэлнэ гэж хэлтэл нөхөр маань Наад хүндээ мөнгө өгнө гэж хэлээд дууд гэхээр нь би дуудсан. Удалгүй А  гэх эмэгтэй ирэхэд манай ах ирчихсэн байсан бөгөөд ямар учиртай мөнгө нэхээд байгаа талаар асуутал Чиний өргөдөл гаргасан хүн том танилтай юм шиг байна. Намайг чиний хэргийг мөрдүүлээд байгааг мэдээд манай ангийн захирагчид хэлчихсэн байна. Тэгээд манай ангийн захирагчаас 1 сая төгрөг нэхсэн. Өгөхгүй бол миний цолыг хураана  гээд байгаа. Тэгээд ч чиний өгөдөл гаргасан хүн чинь Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүд дээр хэрэгтэй юм байна. Би тэрийг нь Дарханд байгаа хэрэг рүү нь шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд гараад явсных нь дараа би ..........  аймгийн ............  руу залгаад Танайд А-ийн А гэдэг хүн ажилладаг уу гэж асуусан чинь Тийм хүн байдаггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь ......  аймгийн ....  газар руу залгаад А  гэдэг хүн ажилладаг уу гэж асуусан чинь Тийм хүн байдаггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Одоо мөнгөө авъя гэсэн чинь өнөөдөр буюу 02 дугаар сарын 12-ны өдөр мөнгөө хийе гэчхээд утас нь холбогдохгүй болсон. А  нь малигар дөрвөлжин царайтай, 1994 онд өөрийгөө төрсөн гэж хэлсэн, хамарныхаа зүүн талд жижиг сорвитой, шар царайтай, гэдсээрээ тарган, 160см орчим өндөртэй эмэгтэ байсан. А ийн дугаар ......... , А-ны дугаар ........ . ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Анцэцэг бид хоёр хоорондоо тохиролцсон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39, 42 дахь тал/,

 

Гэрч С.А-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: ...Манай охин А одоо хаана хэнтэй амьдарч байгааг мэдэхгүй байна. Манай энэ охиныг ээж өөр дээрээ байлгахдаа МСҮТ-д оруулж өгсөн. Тэгээд ер нь том толгой гаргаад гадуур хэсээд гэртээ ирэхээ больсон гэсэн. Ээжийг бүр тоохоо болиод огт очоогүй 5-6 жил болж байна. Хамгийн сүүлд 2019 онд хавар А  над руу яриад ааваа би гэртээ очмоор байна гэж хэлсэн. Манай охин А  их худалч хүүхэд болсон байсан. Гадуур хэсээд л яваад байдаг болсон. Өөрийн гэсэн орон гэр, үр хүүхэд, хань ижил байхгүй. Дэмий тэнэж амьдардаг хүн болсон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

 

Гэрч А.А-ны мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 22, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус тус мэдүүлсэн: ...2020 оны 02 дугаар сарын эхээр миний таньдаг А  гэдэг эмэгтэй намайг Дарханд ажлаа тарж байхад .........  гэсэн дугаарын утсаар залгаж Дансны дугаараа өгчих. Би хүнээс мөнгө авах ёстой юм. Чиний дансанд мөнгө хийгээд виза картаар чинь гаргуулаад авъя гэхээр нь би өөрийнхөө утаснаас А  рүү өөрийн дансны дугаараа явуулсан. Тэгээд маргааш нь 14 цаг өнгөрч байхад А  ........  ддугаарын утаснаас залгаад Чиний дансанд мөнгө орсон уу гэхээр нь би Миний гар устад мэдээлэл ирдэггүй юм гэсэн чинь За би өөрөө шалгаад орсон байвал авчихъя гэхээр нь За за гэж хэлээд утсаа тасалсан. Энэ явдлаас хойш 10 гаруй хоногийн дараа над руу Улаанбаатар хотоос цагдаагийн дэслэгч Н гэх хүн залгаад Чиний данс руу 500,000 төгрөг орсон байх ёстой гэхээр нь би Мөнгө орсон үгүйг шалгаад эргээд хариу хэлье гэж хэлчхээд хаан банк дээр очоод өөрийн дансаа шалгуулахад ............  тоот данс руу 500,000 төгрөг ороод буцаад гарсан байсан. Тэгээд би .........  Н рүү залгаад Миний дансад 500,000 төгрөг ороод гарссан байна гэж хэлтэлНаад мөнгөө яаралтай олоод буцаагаад явуул. гэж хэлсэн. Би А тэй 2020 оны 03 дугаар сараас хойш холбоо бариагүй. Цахим хаяг нь .......... . Би өөрийн данс руу орсон 500,000 төгрөгийг зарцуулаагүй. ...Би дансаа хаалгасан учраас картаа буцааж аваагүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51, 53 дахь тал/,

 

Гэрч А.Б-ын мөрдөн байцаалтад 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: ...Эхнэр Г  бид хоёр ммний танил Э гэх хүнд 7 сая төгрөг зээлдүүлж байсан боловч Э нь бид хоёрын мөнгийг өгөхгүй зугтаад яваад байсан. Э-аас мөнгөө буцааж авахын тулд хуулийн зөвлөгөө өгөх хүн хайж байхад манай баз хүргэн Уртбаяр нь А ийг танилцуулсан. А  нь эхнэр бид хоёрыг Дарханд хүрээд ир гэхээр нь Дарханд ирэхэд Э-ын гэр лүү Сэлэнгэ аймаг руу дагуулаад очсон боловч Э байгаагүй тул эргээд Дархан-Уул аймагт ирэхэд А  Э-ыг .........  аймгийн ...........-т хэрэг тариад баривчлагдсан байна гэж хэлээд одоо өргөдөл бичээд хэрэг үүсгээд өмгөөлөгч авахад мөнгө шаадрлагатай гээд 400,000 төгөг авсан, дараа нь дахин 100,000 төгрөг буюу нийт 500,000 төгрөг авсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 213 дахь тал/,

 

Хохирогч С.С-ын мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед найз Т-тэй .............-дүгээр байрны гадаа сааданд пиво уугаад сууж байтал миний танил Ш гэх найз маань танихгүй эмэгтэй цуг явж байгаад тааралдсан. Тэгээд бид 4 пиво ууж сууж байсан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би найз Т-г гэрт нь хүргэж өгөөд гэртээ харихаар явж байхдаа өөрийнхөө гар утсыг хайгаад олоогүй юм. Тухайн үед миний гар утас алга болсон байсан. Тэгээд би өнөөдөр өглөө босоод Хаан банк ороод хүн рүү мөнгө шилжүүлэх гэтэл миний дансанд байсан 470,000 төгрөг байхгүй 00 төгрөг болсон байсан. Тэгэхээр нь алга болсон утас руугаа 09 цагийн үед залгахад миний гар утас дуудаж байсан. Орой алга болсны дараа утасруугаа залгахад холбогдохгүй байсан гар утас асаад дуудаж байсан. Тэгээд хэсэг утас дуудаж байгаад нэг эрэгтэй хүн утсыг минь авахаар нь ярьсан чинь Би утсыг чинь олсон гэж хэлэхээр нь  шагналыг нь өгөөд авъя гэсэн чинь Чам руу ......... -тай дугаараас залгана гэж хэлээд миний утсыг унтраагаад алга босон. Тэгээд утасруугаа залгаад холбогдох боломжгүй байж байгаад орой 18 цагийн үед залгасан чинь дуудаж байсан. Тэгээд хэсэг дуудаж байгаад авахаар нь Утсаа авъя гэж хэлсэн чинь Анагаахын сургуулийн хажууд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд утсаа авахаар очтол өчигдрийн Ш-ийн эрэгтэй найзтай маань хамт явж байсан танихгүй эмэгтэй болон миний утсыг олсон гэх эрэгтэй хоёр байсан. Тэгэхээр нь би Ш-тэй хамт явж байсан эмэгтэй утсыг минь авсан байна гэж бодоод Чи миний данснаас яахаараа мөнгө авдаг юм бэ гэж хэлсэн чинь нөгөө танихгүй эмэгтэй Наад залуугаасаа асуу гээд миний утсыг олсон залууг заасан. Тэгэхээр нь цагдаа дуудсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

 

Гэрч М.Т-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: ...2022 ны 04 дүгээр сарын 21-ний орой 00 цагийн үед надруу А  ......... -тай дугаараас залгаад Хаана байна. Архи аваад очъё гэж хэлсэн. Тэгээд манай гэрийн гадаа таксигаар хүргүүлж ирээд миний дансыг асууж байгаад жолоочоос миний данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед мөнгө шижүүлж байхдаа Миний данснаас мөнгө шилүүлэхгүй бол манай нөхөр татчихна гэж хэлж байсан. ...2022 оны 04 дүгээр сарын 22-ны өгоөө манай гэрээс гараад бид хоёр SB гэх нэртэй анагаах ухааны сургуулийн хажууд байдаг караокед орж дуулсан. Тэгж байхад А ийн утас дугараад байсан. Тэгэхээр нь хэн залгаад байгаа юм гэж асуусан чинь Манай охин залгаад байна гэж хэлсэн. Тэгээд дахин дахин залгаад байхаар нь утсыг нь авсан чинь Утсаа авмаар байна гээд эрэгтэй хүн ярьж байсан. Тэгэхээр нь би Тэгээ тэг гэж хэлээд ....... -тай дугаараас залгасан шүү гэж хэлээд утсыг нь тасласан. Тэгээд тухайн үед А  бид хоёр SB-д буудлын өрөө авсан байсан учир уусан архиндаа согтоод хэсэг унтсан тэгээд орой сэрсэн чинь миний дугаар руу залгаад утсаа авмаар байна  гэж хэлэхээр ньтэг гэж хэлээд Анагаах ухааны сургуулийн хажууд уулзахаар болсон. Тэгээд уулзаад гар утсыг нь өгсөн чинь цагдаа дуудаад миний данснаас мөнгө авсан гэж хэлээд бид хоёрыг төв цагдаа руу хүргэсэн. Миний данс руу орсон мөнгөөр А  бид хоёр караоке, буудал, архи авч хэрэглэсэн. Над руу шилжүүлсэн 400,000 төгрөгөөс 57,000 төгрөг байна.гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118 дахь тал/,

 

Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр найз М-ын хамт таксинд явсан. Тэгж байтал Хээтэй хорооллын Нийгмийн даатгалын харалдаа зам дээрээс нэг эмэгтэй хүн суусан.Тэр эмэгтэй машинд суугаад би чиний данс руу мөнгө хийгээд картаар чинь авахуулмаар байна гэхээр нь АТМ хайгаад хуучин Дархан орсон. Тэгээд Дархан захын замын эсрэг талд байдаг Хаан банкны АТМ орохоор явж байх замдаа утсаар хүнтэй яриад уух юм авахаар ярьж байгаад АТМ орохоо болиод хуучин Дархан орж Ocean баарны буудал орсон. Буудал руу тэр эмэгтэй бид хоёр цуг орж 50,000 төгрөгөөр пиво ундаа аваад миний картаар уншуулж тооцоо хийсэн. Тэгээд гарч ирээд Хүнсний арын толгойтод хүргүүлээд надад таксины мөнгө гэж 20,000 төгрөг өгөөд үлдсэн 400,000 төгрөгийг буух газарт нь тосоод хүлээж байсан залуугийн данс руу шилжүүлсэн.  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122 дахь тал/,

 

Гэрч А.Ш-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг явж байхад А тэй тааралдаад тэндээсээ Дарханд ирсэн. Тэгээд Дарханд ирсэн шөнөө А тэй архи ууж хоноод маргааш орой нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний орой буудлаас гараад Хээтэй хороолол руу хамт явсан. Би Дархан-Уул аймгийг сайн мэдэхгүй учир хаана гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Тэгээд явж байтал ............  ХХК-д хамт ажилладаг С , Т хоёр гадаа сааданд сууж байхаар нь уулзсан. С  дэлгүүр рүү А тэй хамт орж пиво авчирсан. Тэгээд бараг нэг цаг гаран болж байгаад 1 шил архитай ирсэн. Тэгээд нөгөө авчирсан архиных нь талыг ууж байгаад С , Т  хоёр маргалдах гээд байхаар нь би гэрт нь хүргэж өгөхөөр тэр хоёрыг аваад явсан. Тэгэхэд А  гэнэт алга болсон. Тэгэхээр нь би юм бодолгүй Т , С  хоёрыг гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124 дэх тал/,

 

Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 127, 128, 131, 132, 135, 136 дахь тал/,

 

С.А-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 23-ын өдөр сэжигтэн болон гэрчээр, 04 дүгээр сарын 27, 29-ний өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: ...би Г гэдэг эмэгтэйтэй 2018 онд нэг найзтайгаа хамт явж байгаад манай найзын таньдаг хүн гээд танилцаж байсан. Тухайн үед би өөрийгөө Г-т хуулийн зөвлөгөө өгдөг, ......  аймгийн ...............-т ажилладаг гэж худлаа хэлж байсан. Тэгээд 2020 оны өвөл намайг Дархан-Уул аймагт байр түрээсэлж амьдарч байхад Г  нөхөртэйгөө хамт ирж байсан. Тэгээд би өмгөөлөгч олж өгнө гэж хэлээд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 400,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 100,000 төгрөг буюу нийт 500,000 төгрөгийг найз А-ны дансаар шилжүүлэн авсан. Уг мөнгийг түрээсэлж байсан байрныхаа төлбөр болон ойр зуур өөртөө зарцуулаад дууссан. Би А-ны виза картыг ашиглан АТМ-аас 200,000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг бэлнээр авахгүйгээр дандаа виза карт уншуулж явсан. 20,000-30,000 төгрөгийн гүйлгээ их хийсэн. ...2021 оны 04 дүэгэр сарын 21-ний орой Ш  гэх таньдаг залуутай цуг явж байхад Хээтэй хороолод Т , С  ах нартай таарсан. Тэгээд тэр хоёртой Ш-ийн найз байсан болохоор бид дөрөв нийлээд гадаа сааданд архи уусан. Тэгээд ууж байхдаа Ш , С  ах бид гурав дэлгүүр орж архи авсан. Тэгж байхдаа би утсаар нэг яръя гэж хэлээд С  ахын гар утсыг авахад дэлгэцийн кодыг нь надад Ш  ах зааж өгсөн. Би С ахын гар утсыг буцааж өгөхгүйгээр тэр чигтээ аваад явсан. Би гар утсыг нь аваад таксинд суугаад Т  рүү С  ахын утсаар яриад хаана байгааг нь асуусан.Тэгсэн гэртээ байна гэхээр нь таксины жолооч руу С-ын данснаас 470,000 төгрөг шилжүүлж авсан. Тэгээд жолоочоос дансанд орсон мөнгөнөөс бэлэн 70,000 төгрөг аваад өг гэж хэлээд таксины жолоочид хөлс болох 20,000 төгрөг өгөөд би 50,000 төгрөгөөр нь пиво ундаа авсан. Тэгээд Т-ийн гэрт жолоочоор хүргүүлээд жолоочийн дансанд үлдсэн 400,000 төгрөгөө Тэрбишийн данс руу шилжүүлж авсан. ...С  ахтай дэлгүүр орж архи пиво авах гэж байхдаа дансанд нь мөнгө байгааг харсан. Тэгээд гар утсаар нь ярьж байгаад аваад явсан. Гар утсыг нь хулгайлъя, залилъя гэсэн бодолгүй байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93, 101-102, 144-145 дахь  тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.А  нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Н.Г-т өөрийгөө .....  аймаг дахь ...... газар ажилладаг, хуулийн зөвлөгөө өгдөг гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмгөөллийн хөлс гэж А.А-ны эзэмшлийн Хаан банкны ......  дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 500,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цагийн орчим ....  аймгийн .... сумын 9 дүгээр багийн .....  дүгээр байрны урд талын сааданд хамт архи ууж байсан иргэн С.С-ын Huawei P40 маркийн гар утсыг “Утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлж аваад түүний мобайл банкийг ашиглан Хаан банкны ........  дугаартай данснаас нь 470,000 төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах, мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч С.А болон түүний өмгөөлөгч Н.Баярмаа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Иймд шүүгдэгч С.А-ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлтийн улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Г-т 500,000 төгрөгийн, хохирогч С.С-т 470,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогч С.С-т гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 200,000 төгрөгийг төлж барагдуулсан, бусад хохирол төлөгдөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А ээс 770,000 төгрөг гаргуулж хохирогч .........  аймгийн .........  сумын ........ дугаар багийн .... дүгээр хороолол ........  тоотод оршин суух Б овогт С-ын С /РД: ...... , утас: ............/-т 270,000 төгрөг, ...........  хотын ....... дүүргийн ....... дугаар хорооны ......... тоотод оршин суух хаягтай С овогт Н-ийн Г  /РД: ......... , утас: ..... /-т 500,000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дараах ялын саналыг гаргаж байна.  Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан, дахин гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт 1 жилийн хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоох, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч С.А  нь нэн ядуу бүлэгд хамаардаг, тогтоогоогүй байгаа боловч одоогийн байдлаар жирэмсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохиролд 200,000 төгрөг төлсөн, үлдэгдэл хохирлыг төлнө гэдгээ илэрхийлдэг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэх, хэрвээ тэнсвэл 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2-т зааснаар ялаас чөлөөлөх заалтыг хэрэглэх хүсэлтэй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.А  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч С.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос тодорхой хэмжээний хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч С.А  нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй боловч эрүүгийн хариуцлагаа хүлээсэн байсан тул түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч С.А т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч С.А ийг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан ялаас шүүгдэгч С.А ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 41 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцон хасаж, шүүгдэгч С.А-ийн биечлэн эдлэх ялыг 4 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахгүй байхаар тогтоож, тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь ...............-т даалгах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.А  нь энэ хэрэгт 41 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш овогт С-н А ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг,

 Бусдын эд хөрөнгийг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.А ийг 6 сарын хугацаагаар тэнсэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 41 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж, шүүгдэгч С.Алтанцэцэгийн биечлэн эдлэх ялыг 04 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

5.Шүүгдэгч С.А т шүүхээс оногдуулсан 04 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.А  нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.А  нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.А ээс 770,000 төгрөг гаргуулж хохирогч .....  аймгийн ...... сумын ....  дугаар багийн ..... дүгээр хороолол ......  тоотод оршин суух Б  овогт С-ын С  /РД: ....... , утас: ........ /-т 270,000 төгрөг, ........  хотын ...... дүүргийн ......  дугаар хорооны .....  тоотод оршин суух хаягтай С овогт Н-ийн Г /РД: ...... , утас: ....... /-т 500,000 төгрөг тус тус олгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.А  нь энэ хэрэгт 41 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөртэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.  

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.А т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилсүгэй.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР