Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1316

    2022        09          08                                   1316   

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Ч.Батзориг,

шүүгдэгч Э.А түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.А-т холбогдох эрүүгийн 2206 00000 2550 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Э.А нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.” зочид буудлын гадна 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн орой үл ялиг зүйлээр шалтаглан хохирогч О.П-ийн нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас зүүн чамархайн дотор хананы цөмөрсөн, хамар ясны зүүн хананы зөрөөгүй хугарал, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хөмсөгний цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

/хавтаст хэргийн 2 дахь тал/

Хохирогч О.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны 07 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн *дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах**зочид буудлаас өөрийн найз Б.А-ийн хамт явж байтал хамтран амьдрагч Э.А нь урдаас ирээд учир зүггүй зодоод эхэлсэн. ...Тэр үед нүүр хорсоод уйлаад доошоо сууж байтал Э.А нь цаашаа алхаж явж байснаа гэнэт эргэж ирээд хөлөөрөө нүүр лүү өшиглөсөн. Тэгээд би уйлж хашгичаад, манай найз Б.А нь түргэн тусламж дуудаад эмнэлэгт хүргэгдсэн. ...Э.А нь надтай хамт эмнэлгээр яваад бүх хохирол болох 4.400.000 төгрөгийн зардлыг төлсөн. Миний биед одоогоор гэмтэл шарх байхгүй, гомдол саналгүй.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 7, 9 дэх тал/

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...замаар явж байтал манай найз Пүрэвсүрэнгийн найз залуу болох Анхбаяр өөдөөс ирээд шууд П-г үсдэж тонгорч унагаагаад нүүр нүдгүй өшиглөөд би арай гэж тэнд явж байсан танихгүй хүмүүстэй нийлж салгахад цаашаа явж байснаа эргэж ирээд дахиж өшиглөөд тэгээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 11 дэх тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10477 дугаар: “1. О.П-ийн биед зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн, хамар ясны зүүн хананы зөрөөгүй хугарал, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хөмсөгний цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 16-17 дахь тал/

Яллагдагч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.П-ийн биед учирсан гэмтлийг би учруулсан, буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, надаас болж учирсан хохирлыг төлж барагдуулан хохирогчтой эвлэрсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Э.А нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*” зочид буудлын гадна 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн үед хохирогч О.П-г хардан түүний нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас зүүн чамархайн дотор хананы цөмөрсөн, хамар ясны зүүн хананы зөрөөгүй хугарал, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хөмсөгний цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх2/, хохирогч О.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2022 оны 07 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах**зочид буудлаас өөрийн найз Б.А-ийн хамт явж байтал хамтран амьдрагч Э.А нь урдаас ирээд учир зүггүй зодоод эхэлсэн. ...Тэр үед нүүр хорсоод уйлаад доошоо сууж байтал Э.А нь цаашаа алхаж явж байснаа гэнэт эргэж ирээд хөлөөрөө нүүр лүү өшиглөсөн. Тэгээд би уйлж хашгичаад, манай найз Б.А нь түргэн тусламж дуудаад эмнэлэгт хүргэгдсэн. ...Э.А нь надтай хамт эмнэлгээр яваад бүх хохирол болох 4.400.000 төгрөгийн зардлыг төлсөн. Миний биед одоогоор гэмтэл шарх байхгүй, гомдол саналгүй.” гэх /хх7, 9/, гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...замаар явж байтал манай найз Пүрэвсүрэнгийн найз залуу болох А өөдөөс ирээд шууд П-г үсдэж тонгорч унагаагаад нүүр нүдгүй өшиглөөд би арай гэж тэнд явж байсан танихгүй хүмүүстэй нийлж салгахад цаашаа явж байснаа эргэж ирээд дахиж өшиглөөд тэгээд яваад өгсөн.” гэх, /хх11/, яллагдагч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.П-ийн биед учирсан гэмтлийг би учруулсан, буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, надаас болж учирсан хохирлыг төлж барагдуулан хохирогчтой эвлэрсэн.” гэх /хх40/ мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10477 дугаар дүгнэлт /хх17/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.А нь шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Э.Ань Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.А-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үйлдэлд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.А нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс гэм хорын хохиролд хохирогч О.Пүрэвсүрэнд 4.400.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч О.П нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст “О.П миний бие нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өөрийн танил болох Э.А-т зодуулсан болно. Тухайн үед учирсан хохирлыг бүгдийг нь барагдуулсан тул Э.А-т хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлтийг /хх45/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Э.А хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх50/ тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Э.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.А-тоногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Э.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э. А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ОДОНТУУЛ

    2022        09          08                                   1316   

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Ч.Батзориг,

шүүгдэгч Э.А түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.А-т холбогдох эрүүгийн 2206 00000 2550 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э,А, 19** оны 2 дугаар сарын 10-ны өдөр *аймгийн ** суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт * дүүргийн 9 дүгээр хороо,* дугаар байр 109 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн ** дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Э.А нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал” зочид буудлын гадна 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн орой үл ялиг зүйлээр шалтаглан хохирогч О.П-ийн нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас зүүн чамархайн дотор хананы цөмөрсөн, хамар ясны зүүн хананы зөрөөгүй хугарал, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хөмсөгний цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.