Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/532

 

  

 

 

 

2022         05             19                                   2022/ШЦТ/532

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2022/0501

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Билгүүн,

Шүүгдэгч О.Б, С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б, С.Б нарт холбогдох эрүүгийн “2209000…....” дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ: 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төв аймаг, Зуунмод суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс Халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ..... ХХК-д цехийн ажилчин гэх, ам бүл 2, найз охиныхоо хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай

Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ....... зочид буудалд гал тогоо, угаалгын тоног төхөөрөмжийн ахлах техникч ажилтай гэх, ам бүл 5, Эх, 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч О.Б нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчимд такси үйлчилгээнд явж байхдаа иргэн С.Быг ....... хүргэн өгч, улмаар тус гудамжинд иргэн С.Быг “таксины төлбөрийг төлөхөөс татгалзсан, хөгжим хулгайлах гэсэн” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч С.Б нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчимд согтуурсан үедээ авто зам дээрээс таксинд сууж Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн ... дугаар гудамжинд байрлах өөрийн гэртээ хүргүүпэн ирж. улмаар таксины төлбөрийг төлөхөөс татгалзаж уг таксиг жолоодон явсан иргэн О.Бтай маргалдаж, улмаар түүний нуүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эруул мэндэд нь тархи доргилт, зүүн чамархай хуйх, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, зүүн мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгчийн гэмт эрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчимд Дийн шинэ эцсээс такси бариад 33-н тэнд найз хүүхнийхээ гэрт очихоор хүргүүлээд таксины мөнгө 10.000 төгрөг гарсан гэхээр нь би өгч чадахгүй гэсэн чинь жолооч нь намайг машинаас чирч буулгаад шууд гараараа миний зүүн нүд лүү 1-2 удаа цохиход нь би өөдөөс барьж авах гээд дайрсан.Тэгтэл хамтран амьдрагч гарч ирээд салгасан, ...маргалдсан шалтгаан нь 10.000 төгрөг гарсан гэхээр нь би 5.000 гардаг газар 10.000 төгрөг гараад байхдаа яадаг юм, өгч чадахгүй гэж хэлснээс болж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,

 Хохирогч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03-р сарын 31-ний орой 23 цагийн үед Дийн шинэ буудлын тэнд байдаг Очир төвийн тэндээс эрэгтэй хүн гар өргөхөөр нь авахад согтуу байсан, тэгээд хойно суучихаад амандаа бувтнаад үглээд байсан, гэрийг нь заалгах гэж асууж байгаад арай гэж гэрт нь хүргэж өгөөд километр чинь ийм гарч байна гэж хэлээд 4500 төгрөг болж байна гэсэн чинь 5000 төгрөг өгнө ч чадна гээд энгэрээ ухаад байсан, тэгээд чимээгүй болчихоор нь харсан чинь жолоочийн суудлын доор байдаг спикерийг аваад барьсан харагдахаар нь би машинаас буугаад спикерээ авъя гээд авч машиндаа хийчихээд мөнгөө авъя гэсэн чинь өгч чадахгүй, 5000 төгрөгөн дээр сүртэй ш дээ, орлоо гэхээр нь би хоёулаа болъё, цагдаагийн хэлтэс дээр очоод шийдүүлье, буцаад суучих гэсэн чинь эргэж хараад гараараа миний зүүн шанаа орчим 2-3 удаа цохихоор нь би биеэ хамгаалаад 2 удаа хацар шанаа хавьцаа нь цохисон. Тэгж цохичхоод гараа авсан чинь тэр ах намайг заамдчихаад зууралдаад ерөөсөө салахгүй байхад худаг дээр машинтай ус аваад зогсож байсан 2 залуу ирж салгаж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

Гэрч П.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би орой 22 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хаачихаад ганцаараа сууж байсан чинь гадаа чимээ гарахаар нь гараад очсон чинь 1 залуу манай хүнийг заамдсан, хажууд нь 1 хүүхэн зулгаачихсан байхаар нь “юу болсон талаар асуухад таксиныхаа мөнгийг өгсөнгүй, бас хулгай хийсэн гэж залуу нь хэлсэн. Тэгээд намайг гарч ирэхэд баруун нүд нь хөхөрчихсөн байхаар нь чи нүд яагаад ийм болгочихсон юм гэж асуухад гараараа цохисон гэж хэлсэн, тэгээд би чи гараараа цохиогүй юугаар цохисон юм гэхэд гараараа цохисон гэж хэлсэн. Тэгсэн чинь эхнэр нь гээд байгаа хүүхэн танай нөхөр чинь ч манай нөхрийг нь ийм болгосон байна гээд 1 маажсан юм харуулахаар нь наадах чинь яах вэ нүд ийм болгоод энэ нүд гараараа цохиогүй байна гэж хэлэхээр нь би цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирэхээр нь би манай нөхрийг мөнгө өгөхийн хооронд ийм болгосон байна, бид 2 гомдолтой байна гэхэд цагдаагийн хэлтэс явъя гэж хэлээд дагуулж явсан. Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд та өргөдлөө өгчих гэхээр нь өргөдлийг нь бичиж өгсөн чинь манай хүн ёолоод байхаар нь цагдаа нь маргааш ирж мэдүүлгээ өгөөд шинжээчид үзүүлэх тогтоолоо аваарай гэж хэлээд явуулсан..., ...Намайг гарч ирэхэд танихгүй 2 залуу салгаж байсан, хамтран амьдрагч Б, маргалдаж байсан эрэгтэй. эмэгтэй хоёр байсан, өөр хүн байгаагүй..., ... Ерөнхийдөө бол таксины мөнгөнөөс болж маргалдсан, жолооч нь 10.000 төгрөг болсон гэхээр нь хаанаас суусан гэж асуусан чинь Дарь эхийн дунд буудлаас суусан гэж хэлэхээр нь 5.000 төгрөг гардаг гээд мөнгийг нь өгсөн..., ...Тэр дунд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Б бол бага зэрэг уусан байсан, намайг харахад гайгүй байх шиг байсан..., ... Намайг гарч ирэхэд манай нөхрийн баруун нүд нь аймар болчихсон байхаар нь хэн цохисон талаар асуухад таксины жолооч цохисон гэж хэлсэн...”... Надад хүзүүн дээрээ маажуулсан гээд надад харуулж байсан бас танай нөхөр намайг цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/

Гэрч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би он cap өдрийг нь одоо сайн санахгүй байна. Б бид 2 найзынх руугаа машинтай явж байх замд зам дээр согтуу хүн гараа өргөөд зогсож байсан, тухайн өдөр хүйтэн байсан болохоор нь бид 2 ярилцаж байгаад дөхүүлээд өгчихье гээд хаашаа явах юм гэж асуухад 33 гэж хэлсэн, тэгээд машиндаа суулгаад явсан тэгэхэд замдаа бид хоёрыг хараагаад байсан, тэгээд 33- ын тэнд очиход гэрээ зааж өгөхгүй байсан, тэгээд арай гэж гэрийг нь асууж байж хэлүүлээд гэрийнх нь гадаа очсон, тэгэхэд манай машины суудlын дор байдаг спикер /чанга яригч/-ийг аваад энгэртээ хийх гэж байсан, тэгэхэд Б голын толиндоо хараад бууж очоод спикерээ аваад нөгөө хүнийг буулгасан, тэгээд би машинаасаа буугаад Бын хажууд нь очсон. Тэгээд за ахаа 4500 төгрөг гарлаа гэсэн чам шиг муу гуйлгачинд 5000 төгрөг өгсөн ч чадна гээд байсан хэр нь өгөхгүй байгаад байсан тэгээд тэр хүн учиргүй хэл амаар доромжлоод байсан, тэгэхээр нь би машиндаа суулгачихаа цагдаагийн газарт аваачаад өгчихье гэж хэлсэн чинь Бын нүүр лүү 2-3 удаа цохиод хөл рүү нь өшиглөсөн, тэгтэл Б эргүүлээд тэр хүнийг цохисон би хаана нь цохисныг бол хараагүй, тэгээд тэр хүн Баас зууралцаад тавихгүй байсан, тэгээд би салгах гэхэд дийлэхгүй байсан, цаана худаг дээр байсан 2 эрэгтэй хүн ирээд тэр ахыг бариад зогссон, тэгээд Б намайг цагдаа дуудчихаа гэхээр нь би цагдаа дуудсан. Тэгээд цагдаа дуудаад хүлээж байх явцад тэр хүн бид хоёрыг хараагаад байсан, тэгээд худаг дээрээс ирсэн 2 залууг барьсан байхад л үсчээд байсан, тэгээд арай гайгүй болоод байж байснаа Б руу гүйж ирээд хоолойг нь боогоод алгадаад цамцнаас нь зуураад байсан. Тэгээд цагдаа хүлээж байх хооронд тэр хүний эхнэр нь гарч ирснээ юу болсон бэ энэ хүн сэтгэц мэдрэлийн өвчтэй хүн байгаа юм, би мөнгийг нь өгчихье гэж байснаа нөхрийнхөө нүдийг хараад та 2 яачихсан юм нийлж байгаад зодчихсон юм уу гээд уурлаад байсан, тэр хооронд бид хоёрын машинд суусан эрэгтэй хүн бид хоёрыг хэл амаар доромжилж намайг гичий, нохойгоор маш олон удаа дуудсан. Тэгээд цагдаа дуудчихаад хүлээж байх хооронд манай найз Ц ирсэн, нөгөө худаг дээр байсан 2 залуу яваад өгсөн. Цагдаа нарыг ирэх хооронд Б руу ойртоод уурлаад зулгаагаад авахаар нь Ц болиулах гэтэл Цыг бас алгадаад авсан. Бас Б руу дайраад байхаар нь би голд нь ороод зогсчихсон юм, тэгтэл намайг түлхээд өшиглөөд байсан, тэр худаг дээр байсан 2 залууг тэр хүнийг барьж байхад бас намайг зодох гэж дайрсан. Тэгээд цагдаа нар ирээд дагаад яв хэсэг рүү очно гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн хэсэг дээр ирээд тэр хүн эхлээд цагдаа руу орчхоод гарч ирсэн, тэгснээ гарч ирээд чамайг ялыг чинь үүрүүлнэ, шоронд чинь хийнэ гээд уурлаад байсан..., ... Тэр хүн юу ч мэдэхгүй гэрээ ч зааж чадахгүй болтлоо согтчихсон байсан Би танихгүй өмнө нь харж байгаагүй..., ... Шөнө 00-01 цагийн хооронд байсан болохоор харанхуй байсан, тэгээд машин дотор суухад харанхуй байсан болохоор анзаараагүй, яг жолоочийн хойд талд суучихсан би эргэж хараагүй..., ... Б тэр хүний нүүрэн тус газар нь нэгээс хоёр удаа цохисон..., ... эр хүн Бын нүүр лүү нь цохисон, хоолойг нь боосон 2 хөл рүү нь, гэдэс рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Б руу намайг хараад зогсож байхад намайг түлхээд миний нуруу луу өшиглөсөн..., ... тухайн үедээ жоохон өвдөж байгаад больсон. одоо бол өвдөхгүй байна Бын хүзүү нь урагдчихсан, цамц нь урагдчихсан хөл нь хавдчихсан байсан. Тэр хүний нүд нь хавдчихсан байсан, масктай байсан болохоор сайн харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар mgl/,

Хохирогч С.Бын мөрдөн шалагх ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...2022 оны 03-р сарын 31-ний өдөр найзуудтайгаа архи согтууруулах ундаа уугаад тарцгаасан, би тэгээд нэг найзаараа Дийн шинэ эцсийн буудал хүртэл хүргүүлээд буусан. Би тэгээд тэндээс нэг такси бариад 33-н буудал хүртэл хүргүүлсэн, таксины жолооч миний төлбөр 10.000 гарсан гэхээр нь би чадахгүй, яахаараа 10.000 төгрөг гардаг юм 5000 төгрөг гардаг Би энэ хоёрын хооронд зөндөө явдаг гээд би тээврийн хэрэгслээс буусан, намайг автомашинаас буунгуут урд талын туслах суудал дээр сууж байсан эмэгтэй бууж ирээд миний цээж рүү хүрээд түлхээд, мөнгөө төл гэхэд би өөдөөс нь би чадахгүй гэж хэлсэн. Тэр эмэгтэй хүн надтай маргалдаж байхад автомашины жолооч бууж ирээд шууд миний зүүн талын нүд рүү нэг гараараа цохисон, намайг аль гараараа цохисныг нь хараагүй. Тэгж байтал найз охин Оюундэлгэр хашаанаасаа ирсэн тэгээд тэрүүхэн хугацаанд цохиулсан, архи уусан байсан болохоор толгой манараад байсан тул юу болсон талаар сайн санахгүй байна, удалгүй цагдаа хүрч ирээд бид нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс рүү бид нарыг авч явсан  Дийн шинэ эцсийн буудлаас 33-н буудал хүртэл таксидахад 10.000 төгрөг гардаггүй, 5000 төгрөг гардаг. Би 10.000 төгрөг төлж чадахгүй гээд маргалдсан. Тэр өдөр 4 найзтайгаа нийлээд 0.75л Хараа хуваан уусан, өөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй Таксины жолооч миний зүүн нүд рүү нэг удаа цохисон, аль гараараа цохисныг би хараагүй..., ...Би таксины жолоочийг цохиж зодсон зүйл байхгүй Таксины жолооч, нэг эмэгтэй хүн бид гурав байсан. Дараа нь найз Оюундэлгэр хашаанаасаа гарч ирсэн..., ...Найз охин Оюундэлгэрийн утасны дугаар 80221270, тэнд байсан хүмүүсийн утасны дугаар мэдэхгүй..., ...Би ШШҮХ-д үзүүлнэ..., ... Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 Хохирогч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад найз охиныхоо хамтаар таксинд явахаар гараад Дийн шинэ буудлын орчмоос хүн буулгачхаад явж байсан чинь нэг эрэгтэй хүн гар өргөхөөр нь тухайн хүнээ аваад хаачих юм бэ гэсэн чинь 33-ын буудал орно гээд явсан юм. Тэгээд 33-н буудал дээр ирээд гудмаа зааж өгөхгүй хаашаа явах бэ гэсэн чинь байжээ гээд хэлэхгүй байсан юм. Тэгээд заалгаад гэрийнх нь үүдэн дээр ирээд 2,9 км боллоо та 4500 төгрөг өгчих гэсэн чинь миний суудал доор байсан машины хөгжмийг авч гаргаж ирээд хулгай хийж байгаа юм шиг санагдаад би буу машинаасаа бууж ирээд та одоо буу гээд буулгаад мөнгөө авъя гэсэн чинь намайг нүүр рүү нэг удаа цохисон тэгэхээр нь би зууралдаад би зөрүүлээд тэр хүнийг нүүр рүү нь нэг удаа цохисон юм. Тэгээд бид хоёр зууралдаад байж байсан чинь худаг дээр байсан хоёр залуу ирээд салгасан юм. Тэгээд хоёулаа цагдаад дуудпага өгсөн юм Таксины мөнгөнөөс болоод маргалдсан юм...,... Найз охин Сүндэрьяа байсан юм..., ... Нүүр лүү гараараа хоёр удаа цохисон. Тэр хүн миний нүүр лүү 2 удаа цохисон хөл рүү өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Дгийн 2022 оны 04 дугаар сарын 11-ний өдрийн 5385 дугаартай “...С.Бын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цусхуралт гэмтэл тогтоогдлоо..., ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна..., ... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..., ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх- ийн 39-40 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С. Чулуунсүхийн 2022 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн 5182 дугаартай “...О.Бын биед тархи доргилт, зүүн чамархайн хуйх, зүүн шилбэний зөөлөн   эдийн няцрал, хүзүү, цээж, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2022.03.31-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна..., ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар тал/  зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 тал/
  • Шүүгдэгч  О. Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51 дугаар тал/
  • Шүүгдэгч О. Бын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 52 дүгээр тал/
  • Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 55 дугаар тал/
  • Гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 56 дугаар тал/
  • Урьд нь шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 тал/
  • Шүүгдэгч  С. Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61 дугаар тал/
  • Шүүгдэгч С. Бын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 66 дүгээр тал/
  • Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 дугаар тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав\
  • Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2  зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгчийн хүмүүжил, зан төлөвшил зэрэг нөхцөл байдлууд нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч О.Б, С.Б нар  нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь  хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч О.Б нь С.Бын нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч С.Б нь О.Бын нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт,  зүүн чамархай хуйх, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, зүүн мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч О.Б, С.Бын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Б, С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйсан, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, харилцан уучлалт гуйж эвлэрсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч О. Б, С. Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгч нарт торгох оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б, С.Б нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б, Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О. Б, С. Б нарыг тус тус 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч О. Б, С. Б 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3  зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О. Б, С. Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.АЗЖАРГАЛ