Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/150

 

 

 

 

 

 

 

 

                                        Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх  хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         Б.Болорчимэг,

Улсын яллагч                         Т.Нансалмаа,

Шүүгдэгч                                  Б.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Илжгэн халх овогт Б******* А*******д холбогдох эрүүгийн 2231001930142 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Хүдэр сум, Б******* 2 дугаар баг, Х******* 1-2 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Илжгэн халх овгийн Б******* А*******, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А******* нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд улсын дугааргүй “Бүргэд” маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцад хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч М.Н******* нь Б.А*******гийн эхнэр Э.Уранхайчаас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийн дагуу түүний мотоциклийн түлхүүрийг авах явцад эсэргүүцэж хэл амаар доромжилж, биед нь халдаж, хоолойг нь боож, дүрэмт хувцасны баруун энгэрийн халаасыг нь урж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А******* мэдүүлэхдээ: “...Урьд нь мэдүүлэг өгсөн учраас дахиж мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Н******* мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд ажлын байрныхаа гадаа байж байтал Хүдэр сумын иргэн Э Уранхайч цагаан өнгийн жижиг суудлын машинтай ирээд "Манай нөхөр намайг ална” гээд байна гэж хэлтэл түүний хойноо түүний нөхөр Б.А******* нь ногоон өнгийн “Бүргэд маркийн улсын дугааргүй мотоциклиор ирсэн. Би Б.А******* гэх иргэн дээр очоод Та яагаад эхнэрээ сүрдүүлээд байгаа талаар асуухад Б.А******* илтэд архи уусан байгаа мэдэгдсэн тул согтуугаар мотоцикль жолоодаж явсан ба буух талаар шаардлага тавихад хүлээж авахгүй байсан юм. Мөн мотоциклийн түлхүүрииг өгөхгүй, моциклииг журмын хашаанд хийх талаар шаардлага тавихад биелүүлэхгү байсан тул би цагдаагийн алба хаагчийн хувьд нөхцөл байдлыг үнэлээд мотоциклний түлхүүрийн авсан юм. Тэгэхэд иргэн Б.А******* нь эхнэр Уранхаичид хандаж “Ална шүү гичий минь, энэ цагдаатай чинь хамт ална шүү” гэж хэлээд мотоциклоос бууж ирээд миний дүрэмт хувцасны энгэр хэсгээс барьж аваад миний хоолойг боосон. Боох үед миний дүрэмт хувцасны баруун энгэрийн халаас урагдсан. Би Б.А*******г боль гэж хэлж тайвшируулаад өөрөөсөө холдуулсан юм. Гэтэл Б.А******* нь “Би эндээс яваад эхнэрээ алчихаад ирнэ тэгээд чамтай уулзана” гэж хэлсэн тул энэ хүнийг ингээд явуулж болохгүй гэж бодоод Хүдэр сумын Төмөртэйн уурхайд үүрэг гүйцэтгэж байсан ахлах дэслэгч Г.Баярмагнай, дэд ахлагч Батсуурь нараас тусламж хүсэхээр яваад иргэж ирэхэд Б.А******* манай ажлын байрны урд байдаг дэлгүүрийн гадна пиво уугаад сууж байхад бид саатуулсан. Ахлах дэслэгч Г.Баярмагнай, дэд ахлагч Батсуурь бид 3-ыг саатуулах үед бол эсэргүүцэл үзүүлээгүй. Харин наашаа Сэлэнгэ явж байхад намайг “хэзээ ийм байсан юм, гарч ирээд би чамайг ална” гэх зүйлсийг хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 08-10 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтэн Б.А*******а мэдүүлэхдээ: “...Хэсгийн төлөөлөгч М.Н******* гарч ирээд миний мотоциклийн түлхүүрийг авах гэхээр нь би гарыг нь түлхээд түлхүүрээ булаацалдаж хэсгийн төлөөлөгч мотоциклийн түлхүүрийг булаагаад авсан юм. Тэгэхээр нь би мотоциклоос буугаад түлхүүрээ буцааж авах гээд хэсгийн төлөөлөгчтэй барьцалдаж аваад хэсгийн төлөөлөгчийг би заамдсан байдалтай хэсгийн төлөөлөгч намайг бас заамдсан байдалтай байхад хэсгийн төлөөлөгч “чи яах гээд байгаа юм, мотоциклио энд үлдээ” гэж хэлсэн байсан. Би согтуу байсан, мөн яг яах гээд хэсгийн төлөөлөгчтэй барьцалдаж авснаа сайн санахгүй байна. Одоо бодоход би түлхүүрээ аваад мотоциклио унаад гэртээ харих гээд л байсан байх. Тэгээд хэсгийн төлөөлөгч бид 2 нээх удаагүй салсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч намайг наанаа байж бай гэж хэлээд машинаа асаагаад яваад өгсөн. Тэгэхээр би хажуу талд байдаг Од дэлгүүрээс ус авч уугаад дэлгүүрийн гадна хүлээж байхад хэсгийн төлөөлөгч М.Н******* 2 цагдаатай ирээд намайг ирж аваад гавлаад аймгийн төв дээр ирээд эрүүлжүүлсэн” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

Хохирогч М.Н*******ын өмсөж байсан албаны дүрэм хувцасанд үзлэг хийсэн: “...Халаасны доод хэсэгт 16 см зайд оёдол хэсгээр ханзарч урагдсан байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-05 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.А*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 4 дүгээр тал/,

Хохирогч М.Н*******ын албан тушаалын тодорхойлолт, /хавтаст хэргийн 40-45 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт: 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/,

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 64 дүгээр тал/,

Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 65 дугаар/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 67 дугаар тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.А******* нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд улсын дугааргүй “Бүргэд” маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцад хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч М.Н******* нь Б.А*******гийн эхнэр Э.Уранхайчаас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийн дагуу түүний мотоциклийн түлхүүрийг авах явцад эсэргүүцэж хэл амаар доромжилж, биед нь халдаж, хоолойг нь боож, дүрэмт хувцасны баруун энгэрийн халаасыг нь урж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 1 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2 дугаар тал/,

Хохирогч  М.Н*******ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / хх-н 8-10 дугаар хуудас /

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 4 дүгээр тал/,

Хохирогч М.Н*******ын албан тушаалын тодорхойлолт, /хавтаст хэргийн 40-45 дугаар тал/ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.А******* нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд улсын дугааргүй “Бүргэд” маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцад хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч М.Н******* нь Б.А*******гийн эхнэр Э.Уранхайчаас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийн дагуу түүний мотоциклийн түлхүүрийг авах явцад эсэргүүцэж хэл амаар доромжилж, биед нь халдаж, хоолойг нь боож, дүрэмт хувцасны баруун энгэрийн халаасыг нь урж эсэргүүцсэн болох нь

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 02-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-н 04-р хуудас/,

Гэрэл зургын үзүүлэлт /хх-н 05-р хуудас/,

Хохирогчийн мэдүүлэг /хх-н 8-р хуудас/,

Гэрч С.Батсуурийн мэдүүлэг /хх-н 22-р хуудас/,

Гэрч Г.Баярмагнайгийн мэдүүлэг /хх-н 20-р хуудас шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байж тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна .  

Шүүгдэгч Б.А******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын газраас Б.А*******гийн үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Хууль сахиуагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж ,

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид  хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош  хугацаагаар оногдуулахаар  тогтоосон, эсхүл хорих  ял оногдуулахаар  заагаагүй  гэмт хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Б.А*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч М.Н*******оос нэхэмжилсэн хохирлыг барагдуулсан зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.А*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Б.А*******д Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б******* А*******д ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.А*******г оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 01 жилийн хугацаагаар хүлээлгэх санал гаргасан байна.

Шүүгдэгч Б.А*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.А******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б******* А*******д хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн  хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.А*******г оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 01 жилийн хугацаагаар хүлээлгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулав.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”  гэж заасан байна.

Хохирогч М.Н******* нь шүүгдэгчээс 30.000 төгрөг нэхэмжилсэн ба түүнийг шүүгдэгч төлсөн зэргийг  харгалзан шүүгдэгч Б.А*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт дагалдан ирсэн бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдаад шүүгдэгч Б.А*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Илжгэн халх овогт Б******* А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б******* А*******г хорих  ял оногдуулахгүйгээр 01 жилийн  хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.А*******г оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 01 жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны  төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.       

 

 

                                       ШҮҮГЧ                                 Ч.МӨНГӨНЦЭЦЭГ