Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/147

 

 

 

 

 

 

 

 

                                        Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх  хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         Б.Болорчимэг,

Улсын яллагч                         А.Баясгалан,

Шүүгдэгч                                  С.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С*******хон овогт С******* Э*******д холбогдох эрүүгийн 2231001970141 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1959 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Шаамар сумын МСҮТ-н дотуур байрны жижүүр ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум, О*******2 дугаар баг, О******* гудамж 1-02 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, С*******хон овогт С******* Э******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э******* нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, Таван толгойн 7-25 тоотын гадна “хэл үгээр доромжиллоо” гэх шалтгаанаар хохирогч  Д.Б*******гийн нүүр тус газар нь чулуугаар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э******* мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 27-нд манай дүүгийн нас барсаны 1 жил болж байсан тул бид хашаанд мод тарьж байсан. Манай урт залгуурыг Б******* ахынх авсан байсан болохоор  залгуураа асуухад “өгсөн, өгөөгүй” гэж хэлээд байсан. Гэтэл манай хүүхэд Б******* ахын гэрээс залгуураа аваад ирсэн. Энэ үед Б******* ах намайг “бүдүүн янхан, гичий, 22-ын поошиг, гэдсээ чирсэн авгай” гэж хэл амаар доромжлоод байхаар нь би Б******* ахыг уурлаад гараараа цохисон. Гэтэл миний гар өвдөхөөр нь би газраас чулуу аваад цохисон. Миний буруу, гэм буруугаа хүлээж байна...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Б******* мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Э******* гэх эмэгтэйд хамар руугаа чулуугаар цохиулж гэмтсэн учраас уг асуудлыг шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хандсан. Тус өдөр би Давааням, Эрдэнэбат нартай Эрдэнэбатын гэрт очоод юм ярьж сууж байгаад нэг шил архи хувааж уусан бөгөөд Эрдэнэбатаар хүргүулээд гэртээ харихаар явсан. Тэгээд Бат-Очир гэх айлын гадна очоод юм яриад сууж байтал Э******* ирээд миний нүүр рүү гартаа чулуу атгаж байгаад цохиж гэмтээсэн бөгөөд миний хамраас цус гараад тогтохгүй болохоор нь би сумын эмнэлэг дээр очиж тусламж авсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.А******* мэдүүлэхдээ:  “...Ээж бид нар мод тарьж байх үед Б******* ах ирээд ээжийг  хэл үгээр доромжлоод байсан чинь ээж тэсэлгүй очоод цохичихсон...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.А******* мэдүүлэхдээ:  “...2022 оны 05 сарын эхээр байхаа Энхээ эгч надад Б******* ах намайг үг хэл амаар доромжлоод байхаар нь би цохисон. Яг юугаар гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 251 дугаартай шинжээчийн: “...1. Д.Б*******гийн биед хамар ясны хупрал, хамрын нуруунд шархтай, зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай, /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 3 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 33-34 дүгээр тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт: 

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 46 дугаар тал/,

Зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх

Шаамар сумын О*******2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 49 дүгээр тал/,

Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын тодорхойлолт, /хх-ийн 50 дугаар тал/,

Шүүгдэгчийн Хаан банкны дансны хуулга, /хх-ийн 51 дүгээр тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 52 дугаар тал/,

Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, /хх-ийн 53 дугаар тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 54 дүгээр тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, /хх-ийн 55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.Э******* нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, Таван толгойн 7-25 тоотын гадна “хэл үгээр доромжиллоо” гэх шалтгаанаар иргэн Д.Б*******гийн нүүр тус газар нь чулуугаар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 3 дугаар тал/,

Хохирогч  Д.Б*******гийн   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / хх-н 06-р хуудас /

Гэрч Ц.Даваанямын мэдүүлэг / хх-н 10-р хуудас /

Гэрч Э.А*******гийн мэдүүлэг /хх-н 12-р хуудас /

Гэрч С.Эрдэнэбатын мэдүүлэг / хх-н 14-р хуудас /

Гэрч  Б.А*******гийн мэдүүлэг /хх-н 20-р хуудас

Шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 31-32  дугаар хуудас /  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч С.Э*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна .  

Шүүгдэгч С.Э******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын газраас С.Э*******гийн үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид  хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс  доош  хугацаагаар оногдуулахаар  тогтоосон, эсхүл хорих  ял оногдуулахаар  заагаагүй  гэмт хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч С.Э*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б*******гаас нэхэмжилсэн хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул С.Э*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч С.Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх санал гаргасан байна.

Шүүгдэгч С.Э*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Э*******  нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э*******д 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”  гэж заасан байна.

Хохирогч Д.Б*******гаас: “Э******* нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор эмчилгээний зардал болох 300.000 төгрөгийг өгнө гэсэн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн зэргийг  харгалзан шүүгдэгч С.Э*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт дагалдан ирсэн бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдаад шүүгдэгч С.Э*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С*******хон овогт С******* Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С******* Э*******г 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Э*******г 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4.Шүүгдэгч С.Э******* нь хохирогч С.Б*******гийн эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдсугай.

5.Шүүгдэгч С.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                          ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ