Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
Хэргийн индекс | 175/2022/0156/Э |
Дугаар | 2022/ШЦТ/163 |
Огноо | 2022-08-24 |
Зүйл хэсэг | 24.2.1., |
Улсын яллагч | А.Энхтуяа, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/163
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч А.Энхтуяа
Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг
Шүүгдэгч М.М******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн М******* М*******ад холбогдох эрүүгийн 2231001950152 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Е******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч, ам бүл 13, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Е******* сумын 3 дугаар баг, Ө******* 73 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн М******* М*******, /РД:*******;/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М******* нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Е******* сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газарт “liugong 220” маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 145.497 (нэг зуун дөчин таван мянга дөрвөн зуун ерэн долоо)-н төгрөгийн шууд хохирол, 317.083 /гурван зуун арван долоон мянга наян гурав/-н төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М******* мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугаа маргахгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Э******* мэдүүлэхдээ: “...Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Н.Б******* ... Би М.М*******ыг танина, манай хуурай дүү байгаа юм. ... 2021 оны 11-р сарын орчим уурхайгаас бууж Дархан уул аймаг руу буцахдаа хуурай дүү М.М*******ад тухайн экскэватроо үлдээгээд явсан юмаа. Намайг иртэл түрээсэлнүү байна уу өө******* мэдээд амьдралдаа нэмэр болгоод байж байгаа гэж хэлээд явсан юм гэсэн мэдүүлэг / хх-н 33-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.М******* мэдүүлэхдээ: “...М*******ыг алтанд явдаг гэдгийг мэднэ. Алтаар л амьдралаа залгуулдаг Гэхдээ ямар нэг техник ашиглаж байхыг хараагүй, гар аргаар алт олборлодог байсныг мэднэ.”гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
“Эрдэнийн ногоолин” ХХК-ийн 22/034 дугаартай шинжээчийн: М.М******* нь нийт 68.65 метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулсан нь хэмжилтээр тогтоогдсон бөгөөд экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нийт 145.497 төгрөг болж байна. Дээрх талбайг нөхөн сэргээх ажлын техникийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал 220.740 төгрөг, Биологийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал 42 471 төгрөг, нийт нөхөн сэргээлтийн ажлын зардал 263.211 төгрөг, ...Нөхөн төлбөрийн хэмжээ 317.083 төгрөг гэсэн дүгнэлт /хх-ийн 47-55 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-н хөрөнгийн үнэлгээд /хх-ийн 65-67 дугаар хуудас/,
№ | Төрөл | Хэмжих нэгж | Тоо хэмжээ | Нэгжийн үнэ | Нийт үнэ, төг | Тайлбар |
1 1. | Экскэватор 220 маркийн гэх/үйлдвэрлэсэн он МУ-д орж ирсэн он тодорхойгүй | ш | 1 |
8. 000.000 |
8.000.000 | Үйлдвэрлэгдсэн он, МУ-д орж ирсэн он тодорхойгүй, хуучин |
2 | Алт угаах төхөөрөмж / гар аргаар / | ш | 1 |
600.000 |
600.000 |
Хуучин |
| Бохир усны помп Honda WT30Х |
ш |
2 |
600.000 |
1.200.000 |
Хуучин |
|
|
|
|
| Бүгд 9.800.000 |
|
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 70-р хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 68-р хуудас /,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 77-р хуудас /,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 82р хуудас /,
Бусад хувийн байдал тодруулсан баримт /хх-н78-81,88-96-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч М.М******* нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Е******* сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газарт “liugong 220” маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 145.497 (нэг зуун дөчин таван мянга дөрвөн зуун ерэн долоо)-н төгрөгийн шууд хохирол, 317.083 /гурван зуун арван долоон мянга наян гурав/-н төгрөгийн хор уршиг учруулсан болох нь гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт “Ашид билгүүн” ХХК-н үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан .. хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.М******* нь тусгай зөвшөөрөлгүй атлаа ашигт малтмал олборлож хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч М.М******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас М.М*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч М.М*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол хор уршгийн нөхөн төлсөн ба төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул М.М*******ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан байна.
Шүүгдэгч М.М******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна.
Шүүгдэгч М.М******* нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ Н.Баясгалангийн өмчлөлийн liugong 220 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж ашигласан болох нь иргэний нэхэмжлэгч Н.Баясгалангийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох боломжгүй байх тул Ашид билгүүн ХХК-н тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэ 9.800.000 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан liugong 220 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж,бохир усны помпны нацос зэрэг хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх liugong 220 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж,бохир усны помпны нацос зэргийг эзэмшигч нарт нь буцаан олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч М.М******* нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Е******* сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газарт “liugong 220” маркийн экскаваторыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 145.497 (нэг зуун дөчин таван мянга дөрвөн зуун ерэн долоо)-н төгрөгийн шууд хохирол, 317.083 /гурван зуун арван долоон мянга наян гурав/-н төгрөгийн хор уршиг учруулсан болох нь нотлогдон тогтоогдож гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.М*******ыг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгож, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж, гэмт хэрэг үйлдэх ашигласан техникийн үнэ 9.800.000 төгрөгийг улсын орлого болгох саналыг гаргав.
Шүүгдэгч өмгөөлөгч улсын яллагчийн саналтай маргаагүй бөгөөд зөвшөөрсөн болно.
Шүүх шүүгдэгч М.М*******ад гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн ба нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгож, дээрх торгуулийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.М*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн М******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М******* М*******ыг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.М******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар М.М*******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан liugong 220 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж,бохир усны помпны нацос зэргийн үнэ 9.800.000 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэргийн улмаас ашигласан liugong 220 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж, бохир усны помпны нацос зэрэг хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх liugong 220 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж, бохир усны помпны нацос зэргийг эзэмшигчдэд олгосугай.
7. Шүүгдэгч М.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өд*******с хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ