Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/272

 

  

 

 

 

 

  

2022         03             16                                     2022/ШЦТ/272

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2022/0228/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Буянхишиг,

Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З-д холбогдох эрүүгийн “2109012610118” дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ: 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ... Б.З

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.З нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” автомашин засварын газарт хохирогч Г.О-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж ,биед нь зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, цээжинд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З-гийн өгсөн мэдүүлэгтээ: Би хорт хавдар өвчнөөр өвдөөд 2 жилийн хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Энэ үед ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан учир хуучин нөхөр буюу хохирогчоос хүүхдүүдийнхээ сургууль, хоол ундны хэрэгцээнд мөнгөн туслалцаа үзүүлээч гэж гуйх гээд хүүхдүүд ээ аав руу нь явуулсан. Гэтэл миний хүүхдүүдэд туслалцаа үзүүлэх нь битгий хэл хөөж явуулсанд би гомдож нөхөртэйгөө учираа олох гэж очсон. Чи хэрвээ хүүхдүүддээ тэтгэлэг өгч чадахгүй юм бол хоёулаа хамтдаа зээл хөөцөлдөж авсан дэлгүүр ээ би өөрийнхөө нэр дээр авья. Энэ дэлгүүрийг ажиллуулж хүүхдүүд ээ тэжээх хэрэгтэй байна гэтэл дэлгүүрийг өөр хүний нэр рүү шилжүүлсэн байсан. Тухайн дэлгүүрийг бид хоёр хамтдаа зээл хөөцөлдөж гэрчилгээ зэрэг ажиллагаа ихтэй учир би үл хөдлөхийн нэрийг нь нөхрийн нэр дээр гаргуулсан. Гэтэл миний эд зүйлийг өөр хүний нэр рүү шилжүүлж, үр хүүхдээ хөөж явуулсанд гомдож энэхүү хэргийг гаргасан гэжээ.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.З  нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” автомашин засварын газарт хохирогч Г.О-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж ,биед нь зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, цээжинд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Хохирогч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манай эхнэр болох Б.З хүүхдээ дагуулаад манай ажил дээр ирээд намайг элдвээр хэлж, хүүхдийн төлбөр нэхсэн юм. Тухайн үед хүүхдийн төлбөр хийх мөнгө байгаагүй бөгөөд хэлсэн чинь эхнэр баруун гараараа миний зүүн шанаа руу хэд хэдэн удаа цохисон юм. Тэгээд чулуу авч шидээд миний нуруу руу оносон, мөн төмөр шүүрч аваад миний зүүн бие хэсэгт цохисон юм. Тэгээд би зугтаад улмаар цагдаа дээр ирсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Эд зүйл эвдэлж гэмтээсэн зүйлд гомдолгүй. Надад одоо гомдол санал гэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 9001 дугаартай “...Г.О-ын биед зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “ гэх дүгнэлт /хх- ийн 37-38 тал/

Яллагдагч Б.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Би 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр урьд өмнөх хоногуудаас нь хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байсан бөгөөд тэр талаараа Г.О- руу залгаж хэлэхэд утсаа авч байснаа сүүлдээ авахаа байсан. Уур хүрээд ажил дээр нь болох Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо “...” авто засварын газарт очсон. Хүүхдийн төлбөр нэхэгдээд байгаа талаар дахин хэлэхэд тодорхой юм хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би энэ дэлгүүрээ өөрөө ажиллуулья эгэд маргалдсан.Тэгээд би уурлаад түүний нүүр хэсэг болон цээж бид нь халдаж хэд хэдэн удаа цохьсон. ...Хүүхдүүдийн төлбөр төлөхгүй нэхэгдээд байсан болохоор маргалдаад улмаар цохсьон..” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 тал / болон энэ шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд ял шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 тал/ зэрэг баримтууд болно.
  • Шүүгдэгч Б.З-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51 тал /,
  • Шүүгдэгч Б.З-гийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 тал/,
  • Шүүгдэгч Б.З-гийн нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 49-50 тал/
  • Шүүгдэгч Б.З-гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгээгүй болохыг тодруулсан Улсын бүртгэлийн хэлтэс /хх-ийн 56 тал/
  • Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 58-61 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2  зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Б.З нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.З нь Г.О-ын эрүүл мэндэд нь дух, хамар, 2 хацар зүүн чамархайд зулгаралт хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.З-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Г.О- нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй..” гэсэн хариуг өгсөн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.З-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйсан, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, 4 хүүхэдтэй өрх толгойлсон эх, санхүүгийн байдал, мөн бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялаас чөлөөлж шийдвэрлээ.

 

Шүүгдэгч Б.З  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-г ялаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ