Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/595

 

 

 

 

 

 

 

 

 

     2022        06          06                                     2022/ШЦТ/595

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

 

Улсын яллагч: Я.Мөнхзаяа;

 

Шүүгдэгч: Д.Б, түүний өмгөөлөгч  Б.Дашдорж;

 

Шүүгдэгч: С.Ч, түүний өмгөөлөгч Н.Батбаатар;

 

Шүүгдэгч: С.О, түүний өмгөөлөгч Ө.Учрал;

 

Шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт, Ш.Сарангэрэл;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

1. Шүүгдэгч Д.Б: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр, 6 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай;

 

2. Шүүгдэгч С.Ч: Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай;

 

3. Шүүгдэгч Г.Б: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай;

 

4. Шүүгдэгч С.О: Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, програмисст мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

 

Д.Б нь ганцаараа:

-2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Х.Хаас “өмнөх зээлийн үлдэгдлээ барагдуулж, замын ажил олж өгье” гэж хуурч мэхлэн 50.000.000 төгрөгийг,

-2016 оны 08 дугаар сарын 15-наас 27-ны өдрийн хооронд хохирогч Л.Гаас ““ дунд сургуульд “2 хүүхдийг нь оруулж өгнө, хандивын анги байдаг, тэр ангид нь орохын тулд сургуулийн засварт 20 сая төгрөгийн хандив өгч оруулах хэрэгтэй” хэмээн хуурч, өөрийн нөхөр Гийн “ХААН” банкны дансаар болон бэлнээр нийт 10.200.000 төгрөгийг,

-2011 оны 07 дугаар сарын 29-нөөс 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд хохирогч Х.Дг “Гаалийн ерөнхий газарт ажилд оруулж өгнө” хэмээн хуурч .... хорооллын ойролцоох нотариат дотор 1.000.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр .......... 1.500.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр .......... дотор 500.000 төгрөгийг нийт 3.000.000 төгрөгийг,

-2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн яамны хажууд машин дотор хохирогч М.О, А.Б нараас “барилгын тендер авч өгнө” хэмээн хуурч 70.000.000 төгрөгийг,

-2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” дэлгүүрт байрлах “Х” ХХК-ийн ажлын байранд хохирогч С.Гоос “тендерт оролцох материал бүрдүүлж өгнө” хэмээн хуурч 20.000.000 төгрөгийг,

-2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт хохирогч Д.Эгаас “барилга хот байгуулалтын яамнаас зарлагдаж байгаа тендерийг авч өгнө” хэмээн хуурч 25.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөгийг буюу нийт 30.000.000 төгрөгийг,

-2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ төвийн орчимд машин дотор хохирогч Д.Бэс “барилга буулгалтын ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч 30.000.000 төгрөгийг,

-2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн сарын 26-ны өдрийн хооронд “Эрдэнэс таван толгой хувьцаат компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө” гэж О.Эг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 99.000.000 төгрөгийг,

Д.Б нь С.О, Г.Б, С.Ч нартай бүлэглэн:

-2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ ХХК-ийн байранд хохирогч Б.Чоос “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн ажил авч өгнө” гэж хуурч мэхлэн 60.000.000 төгрөгийг,

Д.Б нь С.Ч-тай бүлэглэн:

2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвгэрт байрлах ““ компанийн байранд хохирогч М.Жаас “замын ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч 10.000.000 төгрөгийг,

-2014 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Эаас “хяналтын камер тавих ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч Д.Б нь 5.500.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 18-ны өдөр 2.500.000 төгрөгийг тус тус С.Ч-ийн “ХААН” банкны дансаар тус тус шилжүүлэн авч, нийт 10.000.000 төгрөгийг авч залилсан буюу бусдад нийт 342.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.Ч нь С.О, Г.Б, Д.Б нартай бүлэглэн:

-2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ ХХК-ийн байранд хохирогч Б.Чоос “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн ажил авч өгнө” гэж хуурч мэхлэн 60.000.000 төгрөгийг,

С.Ч нь Д.Б-тай бүлэглэн:

-2013  оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвгэрт байрлах ““ компанийн байранд хохирогч  М.Жаас “замын ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч 10.000.000 төгрөгийг,

-2014  оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Эаас “хяналтын камер тавих ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч Д.Б нь 5.500.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны |11 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 18-ны өдөр 2 500.000 төгрөгийг тус тус С.Ч-ийн “ХААН” банкны дансаар тус тус шилжүүлэн авч, нийт 10.000.000 төгрөгийг авч залилсан буюу бусдад нийт 80.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.О нь Д.Б, Г Бат-Энх, С.Ч нартай бүлэглэн:

-2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ ХХК-ийн байранд хохирогч Б.Чоос “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн ажил авч өгнө” гэж хуурч мэхлэн 60.000.000 төгрөг авч залилсан,

 Г.Б нь Д.Б, С.О, С.Ч нартай бүлэглэн:         

-2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ ХХК-ийн байранд хохирогч Б.Чоос “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн ажил авч өгнө” гэж хуурч мэхлэн 60.000.000 төгрөг авч залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Д.Б, С.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, С.О, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Х гэх хүнтэй хамгийн анх Д гэх хүнээр дамжуулж танилцаж байсан. Х, С.Ч 2 над руу “Дүнжингарав худалдааны төвийн урд талын замын тендер аваад өгөөч, хотын орлогч Гтэй уулзаад өг” гэж 7 хоног ярьж байгаад очиж уулзаж байсан. Х надад “энэ ажлыг Г дарга сайн мэднэ, та уулзаад өг” гэж хэлж байсан. Би залгаж яриад Хангарьд ордонд очиж уулзаж байсан. Тухайн тендерийн төсөв нь 11.000.000.000 орчим байсан. Би тухайн үед тендер гэж мэддэггүй байсан. Хын зааж өгсөн үгээр ярьсан. Гт туслахаар нь дамжуулж 225.000.000 төгрөг өгч байсан. Х нь өөрөө надад 30.000.000 төгрөгийн өртэй байгаа бөгөөд тэр нь хавтаст хэрэгт хавсрагдсан байгаа. Би Х-т өр болон өгөх мөнгө байхгүй. Х-ын хамгийн анхны замын компани нь Сүхбаатар дүүрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Энэ яригдаж байгаа 50.000.000 төгрөгийн асуудал нь Чингэлтэй дүүрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байсан бөгөөд  би гэрчээр очиж мэдүүлэг өгөхдөө “50.000.000 төгрөгийг нь буцаагаад өгсөн” гэж мэдүүлсэн. Гийн  хувьд 2 хүүхэд нь шалгалтаа сайн өгч чадаагүй. “Шифи олж өгнө, хувийн хэргийг нь янзалж өгнө” гэж 10.200.000 төгрөг авсан. Энэ үүргээ би биелүүлсэн. Гэхдээ Г-т 8.700.000 төгрөг буцааж данс руу нь хийсэн. Д гэх хүн нь 2011 онд “гаальд таньдаг хүн байвал нэг хүн оруулаад өгөөч, хоёулаа тус бүр 3.000.000 төгрөг авъя” гэж хэлсэн. Тухайн үед М гишүүн Гаалийн ерөнхий газрын дарга байсан бөгөөд Сөүл гэх ресторанд уулзаж байсан. Ресторанд гарсан тооцоо буюу 900.000 төгрөгийг Д хийлгэсэн. 3.000.000 төгрөгөөс 900.000 төгрөг нь тооцоонд явсан, үлдсэн 2.100.000 төгрөг нь бага багаар хувийн харилцааны үндсэнд зээлж авсан мөнгө бөгөөд одоо төлж барагдуулаад 100.000 төгрөг өгөөгүй үлдсэн. Д-г ажилд орно гэсэн асуудал байхгүй, тухайн хоолонд орсон өдөр дүүг нь М даргатай уулзуулсан. О, Б гэх залууг сайн танихгүй. А.Б гэж залуу байдаг бөгөөд энэ залууд өмнө нь Баянхошууны замын тендерийн ажил авч өгч байсан бөгөөд тэр нь ялснаар таньдаг болсон. Тухайн үед А.Б нь надад “гамшгийн барилгын ажил байна, энэ ажлыг аваад өг” гэж хэлсэн. Б болон хүүхэд Б гэх хүмүүсийг танина. Энэ хүмүүсээр дамжуулаад 70.000.000 төгрөг авч байсан бөгөөд тухайн үед 40.000.000 төгрөгийг нь Т, И дарга нарт өгч байсан. Үлдсэн 30.000.000 төгрөг нь надад байсан. Тухайн компани өөрөө тендерт орох шаардлагаа хангаж чадаагүй учир шалгарч чадаагүй. Би анх тэр зүйлийгээ янзлахгүй бол шалгарч чадахгүй гэж хэлсэн боловч тэр зүйлээ тухайн компани өөрөө янзалж чадаагүй. Гоос 20.000.000 төгрөг авсан гэдэгтээ маргадаггүй бөгөөд шууд гэрээний ажил байсан учир хойшилсон. Хот байгуулалтын яамнаас зарласан тендерт “бичиг баримт бүрдүүлж өгнө” гэж хэлээд 20.000.000 төгрөгийг нь авсан. Тухайн мөнгийг нь үйл ажиллагаа, тендерийн материал шалгаруулах гэж хүмүүст хоол авч өгсөн. Гэхдээ мөнгийг нь буцааж өгөх гэтэл ерөөсөө холбогдож чадаагүй. Э гэх хүнд “манай аав нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ажилладаг Д гэж хүн байгаа” гэж хэлээгүй. Тухайн үед намар байсан учир ажлын хэсгийхэнд буюу Барилга хот байгуулалтын яамны шууд гэрээг хариуцаж байсан хүнд 30.000.000 тараагаад өгчихсөн. Уг ажлыг бид ярилцаж байгаад хавар болтол хойшлуулсан учир намраас хойш холбоо бариагүй. Ч гэх хүнийг би сайн танихгүй. Г.Б нь анх намайг “цэцэрлэг сургуулийн ажил байна, энэ ажлыг авч өгч чадах уу, тендерт шалгарахад нь дэмжээд өгөөч” гэж хэлж байсан. Би тухайн үед эмнэлэгт хүүхэдтэйгээ хэвтэж байсан тул С.Ч-г дуудаж Г.Бээс 38.000.000 төгрөгийг аваад надад авчирч өгсөн. Тухайн ажил нь бүтээгүй бөгөөд тухайн мөнгөнөөс С.Ч-д мөнгөний хэрэг байсан учир 19.000.000 төгрөгийг нь өгчихсөн, үлдсэнийг би өөрөө авсан. С.Ч 9.000.000 төгрөгийг Г.Б-ийн данс руу буцааж хийсэн бөгөөд үлдсэн 10.000.000 төгрөгөөр Нийслэлийн худалдан ажиллагааны газрын албан тушаалтнуудыг хоолонд оруулж, дайлсан. Д.Б гэх хүн нь над дээр ирээд бас л надаас гуйж өөрсдөө мөнгөө бариад ирсэн. Үйл ажиллагаа нь сайн явж байгаад маргаан гараад цуцлагдчихсан. Би Д.Б-с 30.000.000 төгрөгийг авсан бөгөөд энэ мөнгөнөөс Д.Бтэй надад холбогдсон хүмүүс буюу Б, Б хоёр нь 3.000.000 төгрөгийг нь зээлээд аваад явсан. 27.000.000 төгрөгийг нь надад мөнгөний хэрэг байсан учир тэр асуудалдаа хэрэглэсэн. Миний “Лексус 470” гэх маркийн машиныг Д.Б нь авчихаад одоог хүртэл өгөөгүй. Энэ тухай Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгчихсөн, хэрэг бүртгэлт нээгдээд явж байгаа. Би Д.Бд 2.000.000 төгрөг өгчихсөн, үлдсэн 28.000.000 төгрөгийг нь машинаа зараад өгчихье гэтэл грашдаа тавиулаад одоог хүртэл гаргаж өгөөгүй. Ж гэх хүнтэй С.Ч  бид хоёрыг Б, Б нар танилцуулж байсан. Аж ахуйн нэгжүүд 10.000.000 төгрөг, хувь хүмүүс 1.000.000 төгрөгийн хүмүүнлэгийн хандивын үйл ажиллагаа ““ зочид буудалд Ерөнхий сайдын ивээл дор хандивын хүлээн авалт болсон. Энэ хүлээн авалтад Ж ирсэн бөгөөд 10.000.000 төгрөгийг арга хэмжээнд хандивласан. Би тухайн үед А сайдын туслахтай танилцуулсан бөгөөд хоорондоо ярилцаад явсан. Би Жаас 10.000.000 төгрөгийг аваагүй бөгөөд А сайд ажлаасаа буунгуут нь намайг цагдаад өгчихсөн. Э-аас хяналтын камерын ажил олж өгнө гэж 10.000.000 төгрөг авсан. Би мөнгө авахын өмнө “танайх шинэ компани учир тендерт оролцоод ч бүтэхгүй” гэж хэлэн өөрийн авсан 4.000.000 төгрөгөө буцаагаад өгсөн. Э гэх ах нь 4.000.000 төгрөгийг  “би дүүдээ өөрөө өгчихнө” гэж хэлээд надаас авсан. С.Ч-д 2.000.000 төгрөг өгсөн. Г надаас “танд Эрдэнэс таван толгойд таних хүн байна уу, нүүрс авмаар байна“ гэж хэлж байсан. Буриад Б гэх хүнтэй хамт Этай уулзаж байсан. Уулзаж байхад Э “нүүрс худалдаж авмаар байна, болохгүй бүтэхгүй байна, туслаад өгөөч” гэж хэлсэн. Би Эгаас 99.000.000 төгрөгийг авч Дт 49.000.000 төгрөг, дараа нь 20.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн 30.000.000 төгрөгийг миний хийсэн ажлын хөлс гэж бодсон. Яагаад гэвэл Эгийн ээж нь Засгийн газрын ордон руу ороод ““ ХХК-тай байгуулсан гэрээтэйгээ зургаа авхуулсан байсанд ажил нь бүтсэн юм байна гэж бодсон” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ч мэдүүлэхдээ: “Д.Б хүүхэдтэйгээ “Гурван гал” гэх эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд би эргэж очиход Д.Б “хорооллын Дүүхээ дээр очоод хүнээс мөнгө аваад ир” гэж хэлсэн. Би очиход Г.Б байсан бөгөөд надад Д.Б-д өгчих гээд 40.000.000 төгрөг өгсөн. Г.Б надад “бид нар бас ажил хийж байгаа, бензиний мөнгө өгчихөөч” гэж хэлсэн. Би Д.Б руу ярьж хэлэхэд 2.000.000 төгрөгийг нь өгчих гэж хэлсэн. Би Д.Б-д 38.000.000 төгрөг өгсөн бөгөөд надад 19.000.000 төгрөг өгсөн. Энэ ямар учиртай мөнгө вэ гэж асуухад “И, Т нарт өгсөн мөнгөө авч чадахгүй байна” гэж хэлсэн. И, Т нарт мөнгө өгч байхад би хамт байсан бөгөөд намайг машин бариад хамт яваад өгөөч хэлсний үндсэнд би хамт явж хар цүнхтэй 60.000.000 төгрөгийг оруулж өгсөн. Урд нь хамт машины наймаа хийдэг байсан. Тэр үед би авлагатай байсан учир тэр мөнгийг надад өгсөн гэж бодсон. Тэр мөнгөнөөс буцааж өгсөн зүйл байхгүй. Би Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн байсан бөгөөд тухайн үед хандивын хүлээн авалт ““ зочид буудалд болсон. Би Жыг тухайн хүлээн авалт руу дагуулан орсон. Би Жаас мөнгө аваагүй, хүлээн авалт руу л дагуулж явсан. 10 дугаар хороололд үл таних залуутай Д.Б уулзаад надаас “банкны карттай юу” гэж асуугаад “энэ залуу камерын ажил хийх гэж явж байна, надад урьдчилгаа мөнгө өгнө гэж байна” гэж хэлээд миний дансыг ашигласан. Машиныг нь бариад хамт явсны төлөө Д.Б надад мөнгө өгсөн” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: “Тухайн үед Г.Б бид 2 танилууд байсан. Г.Б надад “цэцэрлэгийн барилгын ажил байна, компани байвал хэлээрэй” гэж хэлсэн. Г нь ““ компанийн захиралтай намайг уулзуулсан. Би тендерийн ажил сайн мэдэхгүй учир Г.Б-тэй уулзуулах гэсэн. Г.Б “материалыг нь аваар ир” гэж хэлсэн. Би Д.Б, С.Ч нарыг ерөөсөө таньдаггүй байсан. Г.Б-тэй очиж уулзахад зарим зүйлс дутуу байна гэж хэлээд буцааж явуулсан. Г.Б надад “60.000.000 төгрөг хэрэгтэй юм байна, чи аваад ир” гэж хэлэхэд нь би очиж авсан. Намайг оффист нь очиход захирал нь болон Г байсан. Би Г.Б-тэй хороололд 60.000.000 төгрөгөө аваад очсон. 60.000.000 төгрөгөөсөө 20.000.000 төгрөгийг нь таслаад 40.000.000  төгрөгийг нь аваад С.Ч-ийн машин руу ороод суусан бөгөөд 2.000.000 төгрөг авсан. Тэр ажил нь бүтээгүй учир захирал нь  залгаж мөнгөө нэхсэн учир нэхсэн өдрийн маргааш нь тус компанийн захиралд нь очиж Г.Б-ийн хамт тус бүр 10.000.000 төгрөгийг аваачиж өгсөн. Дараа нь цагдаагийн газар очихдоо бид хоёр 2.000.000 төгрөгийг нь аваачиж өгсөн. Уг 20.000.000 төгрөгийг юу ч гэсэн хадгалж байя, хэрэв бүтэхгүй бол буцааж өгнө шүү” гэж ярилцсан” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Тухайн үед С.О надад 60.000.000 төгрөг авчирч өгсөн. Юуны мөнгө гэж авчирч өгснийг нь мэдэхгүй, ямар ч байсан цэцэрлэгийн барилга байгууламжтай холбоотой 60.000.000 төгрөг авчирч өгсөн. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан байсан учир 60.000.000 төгрөгөөс нь 11.000.000 төгрөгийг нь гуйж авсан. Тухайн 60.000.000 төгрөгийг Д.Б-д өгөх байсан. Д.Б руу залгаж мөнгийг нь өгөх гэтэл эмнэлэгт хэвтсэн байсан учир С.Ч машинтайгаа ирж 38.000.000 төгрөг авсан. С.О-т бас тухайн үед мөнгө хэрэгтэй байсан учир 11.000.000 төгрөгийг нь авсан” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Х /1хх-ийн 8-9/, хохирогч Л.Г /1хх-ийн 21-22, 7хх-ийн 74/, гэрч Э.Б /1хх-ийн 25-26/, гэрч Ч.У /1хх-ийн 53-54/, хохирогч Б.Б /1хх-ийн 121, 126-127/, хохирогч А.Б /1хх-ийн 124-125, 7хх-ийн 77/, гэрч Б.Б /1хх-ийн 128-130/, гэрч Ж.Д /1хх-ийн 131-132/, хохирогч С.Г /2хх-ийн 27-31, 6хх-ийн 111, 7хх-ийн 76/, хохирогч Д.Э /2хх-ийн 57-58, 7хх-ийн 73/, гэрч С.Д /2хх-ийн 59-60/, гэрч Г.Н /2хх-ийн 62/, гэрч А.У /2хх-ийн 63/, хохирогч Б.Ч /2хх-ийн 171-172/, хохирогч Д.Б /2хх-ийн 238-239, 3хх-ийн 13-15, 6хх-ийн 109-110/, гэрч Д.Б /2хх-ийн 240-241/, гэрч Г.Б /2хх-ийн 242-244/, хохирогч Б.Б /3хх-ийн 46-47/, гэрч М.Ж /3хх-ийн 49-50/, гэрч Ц.А /3хх-ийн 51/, гэрч Ц.Г /3хх-ийн 52-53/, гэрч Э.Б /3хх-ийн 54/, хохирогч Н.Э /3хх-ийн 223-224/, хохирогч Б.Г /2хх-ийн 32-33, 4хх-ийн 4-5, 9, 6хх-ийн 75/, хохирогч Х.Д /4хх-ийн 60/, хохирогч М.О /4хх-ийн 64-65, 7хх-ийн 72/, гэрч Д.Б /4хх-ийн 67-68/, гэрч Ю.И /4хх-ийн 69-70/, гэрч Т.Т /4хх-ийн 71-72/, гэрч Р.Б /4хх-ийн 73/, гэрч Э.Д /4хх-ийн 75-76/, хохирогч О.Э /6хх-ийн 180-181, 182-185/, гэрч Ц.Г /5хх-ийн 187-188/, гэрч Э.Д /5хх-ийн 189-190/, гэрч Б.Г /5хх-ийн 193-194/ нарын мэдүүлэг, С.Гын мөнгө шилжүүлсэн баримт /2хх-ийн 17-18/, Х.Х болон Д.Б нарын байгуулсан зээлийн гэрээ /1хх-ийн 58-59, 68/, Д.Б болон Б.Б нарын байгуулсан зээлийн гэрээ /1хх-ийн 174/, Д.Б болон Д.Б нарын байгуулсан зээлийн гэрээ /3хх-ийн 8/, Д.Б болон Х.Д нарын байгуулсан зээлийн гэрээ /4хх-ийн 61-62/, “Жимобайл” ХХК-ийн албан бичиг, хавсралтууд /4хх-ийн 119-125/, “Юнител” ХХК-ийн албан бичиг, хавсралт /4хх-ийн 129-147/, гэрч Ю.И, Т.Т нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /7хх-ийн 78/, Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 64-65, 4хх-ийн 206-207, 208-211/, Б.Гийн дансны хуулга /3хх-ийн 159-161/, Л.Гийн мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 10-11/, О.Эгийн дансны хуулга /5хх-ийн 205-209/, Д.Б болон О.Э нарын байгуулсан зээлийн гэрээ /5хх-ийн 215-217/, Д.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 100-103, 2хх-ийн 4-5, 189-190, 4хх-ийн 222-235, 5хх-ийн 198-200/, Д.Б-ийн дансны хуулга /1хх-ийн 163, 165-166, 2хх-ийн 249-250, 3хх-ийн 156, 165-167, 6хх-ийн 5-6/, Д.Б-ийн сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт /4хх-ийн 249/, Д.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 200/, С.О-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 156, 157-158, 5хх-ийн 22-23, 26-27/, С.О-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 202, 28-29/, С.О-ийн дансны хуулга /5хх-ийн 164-165/, С.О-ийн сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /5хх-ийн 31-35/, С.О-ийн дансны хуулга /5хх-ийн 85/, С.Ч-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /5хх-ийн 3-4, 5-6/, С.Ч-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 201, 3хх-ийн 65-67, 70, 75, 80, 232-233/, С.Ч-ийн сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт /5хх-ийн 10/, С.Ч-ийн дансны хуулга /3хх-ийн 141-145, 168-193, 5хх-ийн 83-84, 132-153/, Г.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /5хх-ийн 13-14/, Г.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 203, 5хх-ийн 15-16/, Г.Б-ийн дансны хуулга /5хх-ийн 154-163, 170-174/, Г.Б-ийн сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт /5хх-ийн 18-19/, Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /5хх-ийн 36-37, 40-41/, Б.Гийн дансны хуулга /5хх-ийн 99-125, 129-131, 195-203/, Г.Бы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /5хх-ийн 52-53, 54-55/, Г.Бы дансны хуулга /5хх-ийн 175-194/, О.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /5хх-ийн 60-61/, О.Бын дансны хуулга /5хх-ийн 212-250, 6хх-ийн 1-4/, Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /5хх-ийн 68-69, 72-73/,  Б.Бын дансны хуулга /5хх-ийн 204-211/, Б.Г, Г.Б, Б.Б, С.Ч, О.Б, Д.Б, Б.Г нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /7хх-ийн 112-126/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /7хх-ийн 127-131/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Нийслэлийн Прокурорын албан бичиг, хавсралт, С.Ч-ийн хохирол төлсөн баримт, хохирол барагдуулах хүсэлт, Г.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь ганцаараа давтан үйлдлээр буюу “Гаалийн ерөнхий газарт ажилд оруулж өгнө” хэмээн хуурч мэхлэн Баянгол дүүргийн нутаг, ““ хорооллын ойролцоох нотариат дотор 1.000.000 төгрөг, Баянзүрх дүүргийн нутаг, “Сансарын туннел”-ийн ойролцоох нотариат дотор 1.500.000 төгрөг, Баянзүрх дүүргийн нутагт байрлах “Баян цээл” төвийн орчимд машин дотор 500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг  2011 оны 07 дугаар сарын 29-нөөс 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Х.Дгээс шилжүүлэн авч,

“Тендерт оролцох материал бүрдүүлж өгнө” хэмээн хуурч мэхлэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг, “И” дэлгүүрт байрлан үйл ажиллагаа явуулах  “Х” ХХК-ийн ажлын байранд 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр С.Гоос 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч,

“Барилга хот байгуулалтын яамнаас зарлагдаж байгаа тендерийн ажил авч өгнө” хэмээн хуурч мэхлэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт Д.Эгаас 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 25.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авч,

“Барилгын ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч мэхлэн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Эрүүл мэндийн яамны орчим машин дотор 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр М.О, А.Б нараас нийт 70.000.000 төгрөгийг шилжүүлэн авч,

“Барилга буулгалтын тендерийн ажил авч өгнө” хэмээн хуурч мэхлэн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах ““ төвийн орчимд машин дотор 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Д.Б-ээс 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авч,

“““ дунд сургуульд 2 хүүхдийг чинь оруулж өгнө, үүний тулд сургуулийн засварт 20.000.000 төгрөгийн хандив өгөх хэрэгтэй” хэмээн хуурч мэхлэн, бэлнээр  болон өөрийн нөхөр Гийн ХААН банкны дансаар нийт 10.200.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-наас 27-ны өдрийн хооронд Л.Гаас шилжүүлэн авч,

““ ХК-тай “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулж өгнө” гэж хуурч мэхлэн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд О.Эгаас 99.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 мөн Д.Б, Э.Ч нар нь  давтан, бүлэглэж  “намд хандив өгсөн тохиолдолд замын ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч мэхлэн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах ““ компанийн байранд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  М.Жаас 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч,

 “хяналтын камер тавих ажлын тендер авч өгнө” хэмээн хуурч мэхлэн,  2014 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Эаас 5.500.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2.500.000 төгрөгийг тус тус С.Ч-ийн ХААН банкны ... дугаарын дансаар, нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

мөн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Д.Б, С.О, Г.Б, С.Ч нар нь бүлэглэн “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан тендерийн ажил авч өгнө” хэмээн хуурч мэхлэн, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ ХХК-ийн байранд 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б.Чоос 60.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Х.Дгийн /4хх-ийн 60/: “...2011 оны манай танил ах Г анх Д.Б-тай танилцуулсан. Гэхдээ би уулзаагүй утсаар л ярьж байсан. Дараа нь мөнгөө өгөхдөө нэг удаа уулзсан. Д.Б анх надад “би Ардчилсан намд өндөр албан тушаал хашдаг хүн, яг ямар албан тушаал хашдагаа хэлмээргүй байна, би Ардчилсан намд нөлөө бүхий ажилтан байсан Сы эхнэр юм” гэж хэлсэн. Тэгээд танилцсанаасаа хойш Д.Б над руу нэг өдөр яриад “Гаалийн ерөнхий газарт сул ажлын орон тоо байна, чи орох уу, би оруулж өгч чадна, Гаалийн ерөнхий газрын дарга М бид 2 үй зайгүй найзууд” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд “оръё” гэж хэлсэн. Тэгээд Д.Б надад “чи төрийн албан хаагчийн шалгалтаа өгөөд, ажилд орох анкет бусад бичиг баримтуудаа өгчих би дээгүүр нь ярьж байгаад чамайг авхуулчихна” гэж хэлсэн. Мөн надад “ерөнхийдөө албан тушаал чинь ханштай ш дээ, Замын-Үүдийн гаальд 10 сая төгрөг, УБ хотод 20 сая төгрөг байдаг” гэж хэлсэн. ...Тэгээд надаас 3.000.000 төгрөгийг 1.000.000, 1.500.000, 500.000 төгрөг гэж хувааж авсан. Эхний 1.000.000 төгрөгийг Д.Б Мад өгнө гэж хэлсэн, дараагийн 1.500.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга байсан А гэж хүнд өгнө гэж хэлсэн. ...500.000 төгрөгийг “хүн хоол унданд оруулах хэрэгтэй байна” гэж хэлээд авсан. ...Д.Б нь “3 хоногийн дараа асуудал шийдэгдэж байгаа, хэлсэн ярьснаараа оруулж өгнө, утсаар ярихыг хүлээж бай” гэж хэлсэн. Тэгээд л алга болсон...” гэх мэдүүлгээр,

 

Д.Б болон Х.Д нарын байгуулсан зээлийн гэрээ /4хх-ийн 61-62/,

 

Д.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 222-235/: “...2011 онд Г гээд миний танил Дг надтай танилцуулсан. Ингээд Дг таньдаг болсноос нэлээн хугацааны дараа Д надад “Гаалийн ерөнхий газарт ажилд оруулаад өгөөч” гэж гуйсан. Гэхдээ өөрийгөө ажилд оруулах биш өөр нэг залууг ажилд оруулна гэж ярьж байсан. ...Тэгээд би Дтэй хамт Гаалийн ерөнхий газрын гадаа очоод Гаалийн ерөнхий газрын дэд дарга байсан Мтай орж уулзсан. М бид 2 хуучны танилууд юм. Тэгээд би Мад “гаальд нэг хүн оруулаад өгөөч” гэж гуйхад “ямар мэргэжилтэй юм бэ” гэхээр нь би “гаальтай ойролцоо мэргэжилтэй” гэж хэлсэн. Тэгтэл “за, за тусалж болно оо, би чам руу тэгвэл тэгж байгаад ярья” гэж хэлсэн. Ингээд 2-3 хоногийн дараа М над руу залгаад “нөгөө ажилд орох хүний чинь талаар уулзъя” гэж хэлсэн. Ингээд Сөүл ресторанд уулзахаар болоод би яваад очсон. Би Дд бас хэлээд Д нөгөө ажилд оруулах гэж байгаа залуугийнхаа хамтаар бас Сөүл рестораны гадна очсон. Ингээд би М даргыг дуудаж гаргаж ирээд тус залуутай уулзуулсан. Тэр залуу шууд М даргад өөрийнхөө анкетыг өгөх гэхэд М “чи дараа нь Д.Б-тай хамт анкетаа ажил дээр аваад ир, одоо авах боломжгүй” гэж хэлсэн Тэгээд М дарга орчихсон ба би Дд “М даргын тооцооны мөнгийг өгчихье” гэж хэлээд би Дгээс 1.000.000 төгрөг бэлэн аваад Сөүл ресторан руу ороод тооцоог нь хийсэн. Ингээд тэр залууг дагуулаад дараа нь би Мтай очиж уулзсан. Тэгтэл М дарга “хөдөө орон нутагт бол орон тоо байна, хотод жаахан хэцүү байдаг юм, гэхдээ орон тоо гарангуут хэлье” гэж хэлсэн. Тэр залуу өөрөө хөдөө явахгүй, хотод ажилд орно гээд байсан. Тэр залуугийнх нь нэрийг би санахгүй байна. Энэ хугацаанд би Дгээс 2.000.000 төгрөг авсан. ...би хэрэглээд л дууссан. Тэгтэл нөгөө залуу нь “би хүлээж чадахгүй нь ээ, би мөнгөө буцааж авъя” гэж хэлсэн. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч С.Гын /2хх-ийн 27-31/: “...2013 оны 04 дүгээр сард би интернэтээс зар хараад байж байтал “дэд бүтэц.мн” сайтаас дэд бүтэц хөгжлийн төвийн зарласан Ирээдүй цогцолборыг 12 станц барьж байгуулах кабелийн ажил татах гээд 8.5 тэрбум төгрөгийн тендер шалгаруулах ажил байсан. Уг зарын дагуу би бүрдүүлэх материалыг авч уг материалтай танилцаж тендерт холбогдох материалыг бэлдэж байсан. Би өмнө нь 5-6 тендерт ороод материал дутуу гээд ялагдаж байсан болохоор уг тендерт материалаа бэлдүүлэх сайн хүн хайсан. Тэгээд хүмүүсээс асууж сураглаад явж байгаад манай баз хүргэн Ө-тэй ярьж “тендерийн материал сайн бэлддэг хүн байна уу” гэж асуутал “надтай цуг БНХАУ-д сурдаг байсан найзын эгч нь тийм материал бэлддэг гэж сонсож байсан, би танд тодруулаад хэлье” гэсэн. Тэгээд 4-5 хоногийн дараа манай хүргэн Г гээд урд сурч байсан найзтайгаа хамт манай гэрт ирсэн. Тэгээд би тэр залуутай уулзаж эгчийнх нь талаар асуухад “манай эгч тендерийн материал сайн бэлдэж байсан олон ч компанийн материалыг бүрдүүлж тендерт ялж байсан” гэсэн. Тэгэхээр нь би “эгчтэйгээ намайг уулзуулаач” гээд өөрийнхөө утсыг өгөөд салсан. Тэгээд 7-8 хоногийн дараа над руу “Г-гийн эгч нь байна, та хаана байдаг юм бэ, очиж уулзъя” гэж ярихаар нь би “И” худалдааны төвд байх өөрийн ажлын байрандаа дуудсан. Тэгээд удалгүй нэг эмэгтэй ирээд “би Г-гийн эгч Д.Б гэж хүн байна” гээд танилцсан. Тэгээд би “тендерт бэлдэж байгаа, та энэ төрлийн материалыг хэр сайн бэлддэг вэ” гэж ярилцахад “сайн бэлддэг” гээд шууд ажлынхаа хөлсийг ярилцсан. ...урьдчилгаа 8.000.000 төгрөгийг Д.Б-ийн ХААН банкны дансанд Ард кино театрын хаан банкаар дамжуулан хийсэн. Тэгээд “материалаа бэлдэж байна уу, яаж байна” гээд байн байн ярьж байсан. Тэгэхэд “бэлдэж байгаа” гэдэг байсан. ...2013 оны 09 дүгээр сард надаас хэрэгтэй гэсэн материалуудаа ирж аваад материал бэлэн болсон урьдчилгаа мөнгөнийхөө үлдэгдэл 4.000.000 төгрөгийг өгчих гэхээр нь би даруй мөнгө олоод Д.Б-ийн данс руу Ард кино театрын ХААН банкаар дамжуулан хийсэн. Тэгээд сүүлийн төлбөрийг төлөөд Д.Б руу “яаж байна” гээд ярьдаг байсан. Тэгтэл “ер нь болсон, би танд тэгэж байгаад очиж танилцуулъя” гэсэн. Тэгээд тендерийн материал өгөх хугацаа болсон байсан. Тэгээд Д.Б-гаас материалаа авах гэтэл утас нь холбогдохгүй байсан. Тэгээд над руу “би Эрдэнэтэд явна, Дарханд явна” гээд мессеж бичиж байсан. Тэгээд би залилуулснаа мэдээд мөнгөө авъя гээд мессеж бичиж байсан. ...Би Д.Б-д нийт 20.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Г-ийн /2хх-ийн 32-33/: “...манай найз Ө- надад “...Г гээд ах байдаг, цахилгааны ажил хийдэг компанитай, тэгээд нэг тендерт оролцох гээд байгаа юм байна, тэрэн дээр нь жаахан тусламж хэрэгтэй байгаа юм шиг байна, чамд туслачихаар таньдаг хүн байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.Б-г санаад “надад нэг таньдаг хүн байгаа, би тэр хүнээс асууж өгье” гэж хэлсэн. Тэгээд Ө- бид 2 Г ахын гэрт нь очиж уулзсан. ...Г ахад “надад нэг таньдаг хүн байгаа, тэр хүнтэй та өөрөө уулзаад үз” гэж хэлээд Г ахад Д.Б-ийн утсыг өгсөн...” гэх мэдүүлгээр,  

 

            С.Гын мөнгө шилжүүлсэн баримтууд /2хх-ийн 17-18/,

 

Д.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 222-235/: “...2013 онд Анх манай нөхөр Гийн төрсөн ах Г-э уг Г гэх хүнтэй танилцуулсан юм. Г-э тухайн үед БНХАУ-д барилгын инженерээр сураад дөнгөж төгсөөд ирчихсэн байсан. Тэгээд над дээр Г-э ирж уулзаад “гайгүй барилгын ажил байна уу” гэж асуусан. Тэгээд тухайн үед Барилга хот байгуулалтын яамнаас зарласан байсан шууд гэрээний ажлуудын жагсаалтыг Г-эд өгөөд явуулсан.  Ингээд хэд хоногийн дараа над руу Г-э залгаад “манай нэг Г гээд ах байдаг юм, барилгын компанитай, чамтай нэг уулзъя гэж байна, тэгээд цаашдаа ажил төрөл авч өгвөл, хамтарч ажиллая гэж байна” гэж хэлсэн. Ингээд би тэр Г гэх хүнтэй уулзсан. Г надтай уулзаад “жагсаалт дээр байсан 2 ажлыг заагаад “яг нэг иймэрхүү төрлийн ажил авмаар байна” гэж хэлсэн. Тэгээд Г надтай ер нь цаашдаа хамтарч ажиллая гээд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний утга нь би Год ажил олж өгөөд, Г надад урьдчилгаа гэж өгөхгүйгээр, дараа нь ажлын ашгаасаа мөнгө өгөх нөхцөлтэй байсан.  ...надад уг ажлыг нь бүтээж өгөхийн тулд урьдчилгаа мөнгө хэрэгтэй байсан. Би Гоос 20.000.000 төгрөг авсан. ...би Эт уг материалыг нь үзүүлэхэд тэр хүн “шууд гэрээний ажилд бол болох юм байна, харин тендерийн ажилд бол уг компани шалгарахад хэцүү юм байна, гэхдээ би гайгүй шууд гэрээний ажилд зүтгүүлье” гэж хэлсэн. Тэгээд тэр ажил нь буцаагдаад бүтээгүй. Ингээд 9 cap гараад барилгын ажил зогсчихсон ба 10, 11 cap болохоор барилгын ажлууд зогсоод ажлууд зарлагдах нь ч зогсчихдог. ...хавар болоод Г ч над руу холбогдохгүй болохоор нь би хаячихсан юм...”  гэх мэдүүлгээр,

 

хохирогч Д.Эгийн /2хх-ийн 57-58/: “...2013 оны 7 дугаар сарын сүүлчээр Ч, Д.Б бид уулзаж анх танилцсан. Д.Б өөрийгөө одоогоор ажилгүй, гэхдээ аав Д Улаанбаатар хотын худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, барилгын тендерийн ажлыг авч өгч чадна” гэж надад ойлгуулсан. Хэд хоногийн дараа Д.Б утсаар ярихдаа “Ховд аймагт цэвэрлэх байгууламжийн ажил байна, шууд гэрээгээр гүйцэтгэх юм байна, танай компани оролцох уу” гэхээр нь би “ямар материал бүрдүүлж оролцох вэ, хэзээ уулзах уу” гэхэд Д.Б “тендерт оролцдог материалуудаа бүрдүүлж өгнө, гэхдээ би чамд юу юу бүрдүүлэхийг тодорхой гаргаж өгнө” гэсэн. Ингээд бид 2 маргааш нь нүүр тулж уулзахад “болгоно бүтээнэ, чиний өмнөөс бүх ажлыг чинь найдвартай хийж өгнө” гэж надад тайлбарласан. Ингэхийн тулд эхлээд 30.000.000 төгрөг шаардлагатай гэсэн. Ингээд би түүний саналыг хүлээн аваад өөрөөс шалтгаалах холбогдох бүх материалаа өгөөд 2, 3 хоногийн дараа байхаа Д.Б-ийн өгсөн ХААН банкны дансанд 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо ХААН банкны Ард салбараас шилжүүлсэн. Дараа нь Д.Б үлдэгдэл 5.000.000 төгрөгөө яаралтай өгчих гэсээр байгаад 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай ажил дээр буюу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт Д.Б өөрийн биеэр ирж 5.000.000 төгрөг бэлнээр аваад баримт үйлдээгүй. ...Үүнээс хойш ажлын талаар асуухад “болж байгаа, бүтэх гэж байгаа” гэж нэг хэсэг явж байгаад утсаа авахаа болиод, холбогдох боломжгүй болоод орох ярианы эрх нь хаагдсан байсан. Үүнээс хойш Д.Б-тай нэг ч удаа уулзаж чадаагүй өдийг хүргэсэн...”  гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Дгийн /2хх-ийн 59-60/: “...2013 оны 02 дугаар сарын 05-ны

өдрөөс эхлээд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт Барилга байгууламж худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажилд ороод одоог болтол ажиллаж байгаа. Д.Б-г Ардчилсан намын шугамаар муухан таних болсон. Ажлын шугамаар нэг ч удаа уулзаж байгаагүй. Түүний эцэг нь надтай адилхан нэртэй юм байна. Тэр овгоо ашиглаад миний нэр барьж хүнд худлаа хэлсэн юм шиг байна. ...Ховд аймаг дахь цэвэрлэх байгууламжийн ажлын тендер нь манай байгууллагатай огт хамааралгүй, манайх зөвхөн нийслэл хотод зарлагдах ажлын тендер шалгаруулах ажиллагаа явуулдаг. “Алтайн газрын хүч” ХХК-ийн талаар яг нарийн сайн мэдэхгүй, тендерт оролцоно гээд нэрийг нь сонсож байсан санагдаж байна. Д.Б-тай сүүлд өнгөрсөн зун буюу 2014 оны 07 дугаар сарын сүүл, 08 дугаар сарын эхээр санагдаж байна нэг уулзахад тэр тендерт яаж орох талаар зөвлөгөө авна гээд явж байсан. Тэр үед манай ажлын гадаа ирээд хэнийх гэдгийг нь мэдэхгүй машинд ямар ажлын тендер гэдгийг нь хэлээгүй, тендерийн материал бүрдүүлэх талаар хүнд зөвлөгөө өгөөч гэж хэлж байсан. Машиндаа 2 залуутай хамт явж байсан санагдаж байна, тэр хоёр залуугаас материалыг нь авч үзээд би бүрдүүлсэн материал дээр нь анхаарах зүйлсийг нь тодорхой хэлж өгсөн. Тухайн үед ийм зүйл болоод өнгөрсөн...” гэх мэдүүлгээр,

 

Д.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 225-228/: “...Этай анх С.Ч-гаар дамжуулж танилцсан. Э нь С.Ч-г Ч гэж буруу ярьсан байна. Ингээд Э надаас “барилгын ажлын тендер авч өгөөч” гэж гуйсан. Тухайн үед надад Худалдан авах ажиллагааны газруудаас зарласан гэрээний ажлуудын жагсаалтууд байсан. Тэгээд Эд үзүүлэхэд Э “Ховд аймагтай ойролцоо ажил авъя” гэж хэлсэн. Тэгээд би Барилга хот байгуулалтын яамнаас зарласан байсан Ховд аймагт баригдах цэвэрлэх байгууламжийн ажлыг авах уу гэхэд Э “авъя” гэсэн. Тэгээд материалаа бүрдүүлээд надад өгсөн ба уг материалыг нь нэг Барилга хот байгуулалтын яамны нэг хүнд үзүүлсэн. Тэр хүн нь “компанийн материал нь болохгүй байна, энэ компани шалгарахгүй байх” гэж хэлсэн. Тухайн үед би Эгаас “ажил олж өгнө” гээд урьдчилгаа 30.000.000 төгрөг авчихсан байсан. Би Эд “энэ ажил дээр болохооргүй болчихлоо, болих юм уу, мөнгөө авах юм уу, одоо 5-9 cap болоод ажил худлаа болно эсвэл дараа жил болох юм уу” гэхэд Э “за яахав эгч ээ өөр ажил байна уу” гэсэн. Тэгэхээр нь би “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан байсан хогийн цэгийн тендерийн ажил байна, энийг авах уу” гэхэд Э эхэндээ авъя гэж байгаад яг тендер нээгдэх өдөр нь материалаа ирүүлээгүй байсан. Тухайн үед уг ажлыг манай танил ах Д хариуцаж байсан. Д нь тухайн үед Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Энэ хугацаанд Эгийн мөнгө үрэгдээд дууссан. Би уг мөнгийг Эд өгөх ёстой...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч М.Оийн /4хх-ийн 64-65/: “...2014 оны 09 дүгээр сарын сүүлээр Д нь над руу утасдаад “надад нэг барилгын тендерийн ажил байна, орох компани байвал санал болгооч” гэж хэлсэн. Тэгээд би Б-ийн “БЧГ” компанийг түүнд санал болгож, холбож өгсөн. Надад анх танилцуулахдаа Д “Бг өөрийнх нь нэг ангийн хүүхэд, мөн дандаа тендерийн ажил хийдэг найдвартай хүн байгаа юм, урьдчилсан байдлаар компанийнхаа материалыг үзүүлэх хэрэгтэй байна, хэрэв үзээд тэнцэж байвал оруулна” гэсэн. Тухайн үед Б надад компанийнхаа материалыг үлдээгээд явсан байсан ба би Б-ийн өгсөн материалыг Бд өгсөн. Тэгээд материал авч явснаас хойш нэг хоногийн дараа Д над руу яриад “Б нөгөө материалыг чинь болно, тендерт оруулж болох юм байна” гэж надад хэлсэн. Тэгээд нэг бүтэн сайн өдрийн өглөө над руу “БЧГ” компанийн Чинбат залгаад “бид нар тендерийн ажлыг тооцоолоод үзлээ, ашиг багатай юм байна, бид нар оролцохоо болилоо” гэсэн. Үүнийг нь ч би Д-д дамжуулаад “БЧГ” компани оролцохгүй гэж байна” шүү гэсэн. Ингэж хэлснээс хойш Д над руу удаа дараа залгаад “юу яриад байгаа юм бэ, төсвийн ажил ашиггүй байна гэж байхгүй, та нар буруу тооцоолсон байх, уулзаж байгаад ярилцъя” гэсэн. Ингээд Д, Б, “БЧГ” компанийн ажилтнууд бид нар “БЧГ” компани дээр уулзсан. ...тэгээд “БЧГ" компанийнхан жаахан эргэлзээд орохоор болсон. Тэгтэл Б “надад уг тендерийн ажлыг авахад урьдчилгаа мөнгө хэрэгтэй, та нар надад мөнгө өгчих” гэсэн. Хэрэв айгаад байгаа бол надад зээлчих, 20 хоноод л буцаагаад өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бд “би бол өөрийг чинь танихгүй, Дыг хэрэв баталгаа өгөх юм бол би зээлж болно” гэж хэлсэн. Б маргааш нь “та нар одоо ингээд тендерт орох юм бол урьдчилгаа 100.000.000 төгрөг хэрэгтэй болно, эхний ээлжид яахав 70.000.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэгээд “БЧГ” компани 40.000.000 төгрөг өгчихсөн байсан. Ингээд Д, Чинбат нар манай ажил дээр ирээд “БЧГ” компани 40.000.000 төгрөг өгчихлөө, одоо үлдсэн 30.000.000 төгрөг дутаад байна, чи энэ мөнгийг нь өгчихөөч” гэж Д надаас гуйсан. Тухайн үед би Дд “наад ажил чинь бол бүтэхгүй шүү, ийм юм хийж болж байгаа юм уу” гэхэд Д “чи юу яриад байгаа юм бэ, тендерийн комиссын дарга манай ангийн хүүхэд, би мэдэж байн, чи зүгээр өгчих би батлан даалт гаргаж хариуцна, ажил хийж сураагүй” гээд уурлаад байсан. Тэгээд би маргааш нь 30.000.000 төгрөг олоод Д руу залгахад Д А зочид буудал дээр байсан. ...Би итгээд дахиад өөрөөсөө 30.000.000 төгрөг гаргаад Б, Д нарт төгсөн. Тэгтэл уг өдрөөс 1-2 хоногийн дараа “БЧГ” компани тендерт ялагдсан талаар албан бичиг ирсэн. Тэгээд би Д руу яриад “юу болж байна, тендерт ялагдсан гэсэн хариу ирсэн байна шүү дээ” гэж хэлэхэд Д “өө тийм үү, тэгвэл чиний 30.000.000 төгрөгийг өгчихнө” гэж хэлээд надтай хамт Бгийн гэрийн гадаа буюу Зайсан руу очсон. Тэгээд гэрийнх нь гадаа очиход Б надад 30.000.000 төгрөг бэлнээр гаргаж өгсөн. Тэгснээ үлдэгдэл мөнгийг чинь удаахгүй өгнө гэж хэлсэн. Ингээд 2014 оны 11 cap болоод би мөнгөө нэхэхэд Д, Б нар “2014 оны 12 дугаар сарын 01 гэхэд өгнө” гэж хэлсэн. Тэгээд 2014 оны 12 сарын 01-ний өдөр Б, Б, Д бид 4 уулзахад Б, Д нар нь “бид нар нэг танихгүй Б, Д.Б гээд 2 хүнд мөнгөө өгчихсөн юм, тэр хүмүүс тендер болгож өгнө гэсэн мөртлөө одоо алга болчихсон олдохгүй байна, манай хүүхэд Д.Б-ийн гэрийн гадаа олон хоног отож сууж байгаа” гэсэн. Тэгэхээр нь би “та нар анх өөрсдөө л тендерийн ажил бүтээнэ гээд байсан, одоо юун Бурмаа, Б гэсэн хүмүүсийн талаар яриад байгаа юм бэ” гэхэд тэр 2 “бид бас өөрсдөө залилуулчихлаа” гэсэн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч А.Б-ийн /1хх-ийн 124-125/: “...2014 оны 9 дүгээр сард миний танил О гэх эмэгтэй надтай уулзсан. Түүний ярьснаар “түүнтэй хамт барилга барьдаг Д гэх эмэгтэйн ангийнх нь хүүхэд Гамшгийн эсрэг сургалтын төвийн барилгыг барих тендерийн ажлыг олж өгч чадна гэж байна, хэдүүлээ хамт уг ажлыг олоод хийе” гэж хэлсэн. ...Тэгээд би зөвшөөрөөд О, Б, Д бид нартай уулзацгаасан. О эгч тэгээд Бд 30.000.000 төгрөг өгсөн байсан. Мөн би Бд уг ажлыг авахын тулд 40.000.000 төгрөгийг өгсөн. 40.000.000 төгрөг надаас авахдаа зээлийн гэрээ байгуулж, Даар батлан даалгаж гарын үсэг зуруулан авсан. Б бидэнд хэлэхдээ ямар хүнээр уг ажлыг бүтээлгэж өгөх талаараа хэлээгүй ба “надад нэг найдвартай бүтээгээд өгөх хүн байгаа” гэж хэлж байсан. Тэгээд бид тендерт материалаа өгсөн юм. ...Тэгээд удалгүй Д уг 30.000.000 төгрөгийг Бгээс буцаан авч, От эргүүлэн өгсөн байсан. Ямар учраас буцаан өгснийг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд бид бүгд тендерийн хариу гарахыг хүлээсэн.  Тэгтэл “БЧГ” компани дээр “танай компани тендерт шалгарсангүй” гэсэн хариу ирсэн. Тэгэхээр нь би тэр хариугаа аваад Б, О, Д нартай уулзсан. ...Тухайн үед Б Д.Б, Б гэх 2 хүнийг дагуулж ирсэн байсан. Тэгснээ Б надад “би энэ хүнээр ажлаа бүтээлгэх гэж байсан юм, би та нараас авсан мөнгийг энэ 2 хүнд өгсөн, би энэ хүнээс мөнгийг чинь авч өгнө” гэж хэлсэн. Тэгтэл Д.Б нь “бид 2 авчихсан юм, энэ ажлыг авахаар хүмүүст тараагаад өгчихсөн, одоо тэр хүмүүсээс буцаагаад аваад өгнө” гэж хэлсэн. ...Тэгээд түүнээс хойш мөнгө ч өгөлгүй, утсаа ч авалгүй алга болсон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Бгийн /1хх-ийн 126-127/: “...Манай 10-н жилийн нэг ангийн хүүхэд Д надтай ирж уулзаад “би барилгын ажил олж хиймээр байна, тендер авчихмаар байна” гэж хэлж байсан. ...Тэгээд Дтай цуг “БЧГ” компанийн оффис дээр Б-э, О болон тэдний компанийн бусад хүмүүстэй уулзсан. Тэгээд тендерт оролцохоор тохиролцож Бод энэ тухай утсаар хэлсэн. ...Тэгээд “БЧГ” компанийнхан уг саналыг зөвшөөрсөн тул мөнгөө өгөхөөр болж материалаа өгөөд, эхний 30.000.000 төгрөгийг 13-р хороололд байрлах А нэртэй буудлын гадна Оээс авсан. Оээс авахад Д хажууд байж батлан дааж гарын үсэг зурсан. Оээс авахад надаар зээл авсан гэсэн утгатай гэрээ хийлгэж бичүүлж авсан. Уг 30.000.000 төгрөгийг аваад шууд 15 минутын дараа хуримын ордны ард Бтой уулзаж мөнгийг өгөхөд Б нь “Д.Б гэдэг хүнийг дагуулж ирээд энэ хүн бид 2 тендерийн ажлыг бүтээнэ, мөнгөө энэ хүнд өгчих” гэж хэлсэн. Тэгээд байж байтал Б, Д.Б нартай уулзахад “танай тендер бүтэхээр болсон, одоо 40.000.000 төгрөг хэрэгтэй байна, уг мөнгийг тендерийн мөнгийг гаргаж өгөх хүмүүст өгөх шаардлагатай байна” гэхээр нь би 40.000.000 төгрөгийг дараа нь ажил бүтсэний дараа өгье, манай нөгөө хүмүүс мөнгөгүй байгаа” гэж хэлсэн. Тэгтэл Д.Б нь “та ер нь хүнд зуучлал хийж хүнд юм дамжуулж ойлгуулж чаддаггүй хүн байна, би өөрөө тэр хүмүүстэй чинь уулзъя” гэж хэлсэн. ...Маргааш нь Б, О нар над руу залгаад “тендерт шалгараагүй байна, юу болоод байна” гэсэн. Тэгэхээр нь би шууд Б, Д.Б нарыг дуудсан. Тэгээд “Хүрээ” ресторанд Д.Б, Б, О, Б-э, Д бид нар уулзацгаасан. Тэгтэл Д.Б “энэ эндүүрэл гарсан юм шиг байна, надаас мөнгө аваагүй нэг дарга нь өөр хүнээс мөнгө аваад тэрийг шалгаруулсан юм шиг байна, та нар гомдол мэдүүлж тендерийг цуцлуулчих, би тэгээд дахиад хөөцөлдөөд бүтээгээд өгье” гэх мэт зүйл ярьсан. Тэгтэл Б, О нар “мөнгийг минь эргүүлээд өг” гэж хэлсэн. Тэгтэл Б, Д.Б нар “болно, болно хүний юм бүтээж өгөөгүй юм чинь мөнгийг чинь эрүүлээд өгье, маргааш өгье” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Бы /1хх-ийн 128-130/: “...манай ээж Б “манай 10-н жилийн ангийн найз Д барилгын компанитай юм, тэгээд барилгын тендер олох боломж байна уу гэж ярьж байх юм, чи ер нь тэр талаар мэдэх үү” гэж байсан. Тэгэхээр нь би “үгүй ээ, би энэ талаар юу ч мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгснээ дараа нь Нтэй уулзахдаа би ээжийнхээ хэлсэн зүйлийг санаад Н-ээс “чи эртээд юун тендер гэж юм яриад байсан бэ, тендерийн ажил олж өгөх боломж байдаг юм уу, хэр найдвартай юм бэ” гэж асуухад Н “нэг найдвартай хүнтэй уулзуулъя, манай ангийн нэг хүүхдийн ээж байдаг юм” гээд нэрийг нь надад хэлсэн. ...Тэр хүн нь одоо энэ Б байсан. Тэгээд Б ирээд уулзсан. Би түүнд “барилгын ажлын тендер байвал сонирхож байгаа хүн байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл Б “болно, болно яг ямар ажлууд байна, одоо асуугаадахъя” гээд утсаараа ийш тийшээ ярьж байсан. ...Эхний үед Б Дтай уулзуулаагүй. Тэгээд Дтай ярьж байгаад нийт 70.000.000 төгрөгийг хувааж авсан. ...мөнгө  өгөх үед би ээжтэй хамт явдаг байсан. Харин Б мөнгө авах гээд ирэхдээ Д.Б-тай ирдэг байсан. Тэгээд Б “мөнгөө энэ эмэгтэйд өгчих” гээд Д.Б-д өгүүлдэг байсан. Бас Д.Б гарын үсэг зурж мөнгө авдаг байсан. ... Тэгээд Д.Б, Б нар Д эгчид “болно, бүтнэ” гэж хэлсэн. Б нь Д.Б-г “энэ бүх юмыг зохицуулдаг гол хүн байгаа юм” гэж хэлж байсан. Тэгээд л удахгүй тендерийн хариу гараад Д эгчийн компани ялаагүй өөр компани авсан байсан. Энэ талаар би Д.Б, Б нартай уулзахад “наад хариуг чинь цуцлуулж болно, дахиж хөөцөлдөөд авна” гэж мэт зүйл ярьж байсан...” гэх мэдүүлгээр,

 

Д.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 229-233/: “...2014 оны намар нэг өдөр Б над руу байнга утасдаад “уулзъя, ярих юм байна” гээд байсан. ...Б нь Б гэдэг залуутай хамт ирсэн. Надтай уулзаад Б Б нар “...“БЧГ” гээд компани байна, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан “Гамшгийн эсрэг сургалтын төвийн барилгын ажлын тендерт эдний компани ормоор байгаа юм, уг ажлыг хөөцөлдөөд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “компанийнх нь бичиг баримт нь ямар юм бэ” гэж асуухад Б, Б нар “асуудал байхгүй, сайн компани байгаа” гэж хэлсэн. Мөн дараа Бы ээж гээд Б гэх эмэгтэйтэй уулзсан. Б Бтай нийлээд Д гэх эмэгтэйтэй бас уулзсан. Уулзахдаа уг ажлын талаар л ярьсан. Тэгээд уг “БЧГ” компанийн материалыг Б, Б нараас аваад Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт аваачиж үзүүлсэн. Тэгээд үзүүлэхэд “материал нь боломжийн болох юм байна” гэж хэлсэн. Тэгээд уг тендерт би материалыг нь оруулсан. Ингээд би уг ажлыг нь бүтээхийн тулд Б, Б нараас нийт 70.000.000 төгрөгийг авсан. Ингээд Бод зуучилсан гээд 10.000.000 төгрөг өгсөн. Би уг мөнгөнөөс 6.000.000 төгрөгийг нь өөрөө авсан. Ингээд 30.000.000 төгрөгийг дээрх ажлыг бүтээлгэхийн тулд би Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар дарга байсан Иод түүний ахлах Таар дамжуулж өгсөн. ...Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын үйлчилгээний хэлтэст ажилладаг байсан Батжаргал гээд залууд 14.000.000 төгрөгийг нь өгсөн. Батжаргал нь тухайн үед компаниудын материалыг авдаг байсан. Тэгтэл яг тендерийн хариу гарахын өмнөхөн уг “БЧГ” компанийн материал дунд нь Нийгмийн даатгал төлсөн талаарх нь мэдээлэл нь алдаатай байсан гээд уг “БЧГ” компани тендерт шалгараагүй. Тэгээд дараа нь би уг “БЧГ” компанийн захирал Б гээд залуутай уулзаад учир байдлыг нь хэлсэн. Тэгтэл Б надаас “тэгвэл 100.000.000 төгрөгөө авъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “70.000.000 төгрөг л авсан шүү дээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

 хохирогч Д.Б-ийн /3хх-ийн 13-15/: “...Анх манай найз Э “үл хөдлөх эд хөрөнгийн зуучлал хийдэг ийм улсууд байна” гээд Б, Б нарыг надтай уулзуулахаар нь би ажил асуусан. Гэтэл эдгээр залуучууд “Хан-Уул дүүргийн тэнд барилга буулгах ажил байгаа, энэ ажилд мөнгөтэй компани оруулах гэж байгаа юм, найдвартай энэ ажлыг аваад өгч болно, урд нь өөр компаниудад ийм төрлийн ажил авч өгч байсан” гэх зэргээр надад ярьсан. Тэгээд энэ ажлыг авч өгөх гол хүн байгаа юм гээд намайг Д.Б-тай танилцуулсан. ...Д.Б нь “2015 оны 01 cap гэхэд найдвартай барилга буулгах ажил авч өгнө, танайх урьдчилгаа 30.000.000 төгрөг өг, уг мөнгө нь танай компанийг мөнгөтэй гэсэн баталгаа болох юм” гэхээр нь бид 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах ““ төвийн 1 давхарт байрлах нотариатын газарт зээлийн гэрээ байгуулж, Д.Б нь надаас 30.000.000 төгрөгийг гардаж авсан. Уг зээлийн гэрээ нь надад зөвхөн итгэл төрүүлэх халхавч байсан байна, энэ зээлийн гэрээнд зээлдэгчийг төлөөлж Баярхүү овогтой Б, Д овогтой Бурмаа нар нь гарын үсгээ зурсан. ...Гэтэл мөнгө авснаасаа хойш 7-8 хоноод Д.Б, Б нар утсаа авахаа болиод 2015 оны 01 cap өнгөрөөд Д.Б-тай уулзах гэтэл олдохгүй байсан. ...Надад ажил авч өгөх талаар ярихдаа ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй, харин “Экспресс зам” ХХК-д Телевизийн эцсээс Баянхошууны тойрог хүртэлх замын ажил авч өгсөн гэж ярьсан, уг замын ажлыг үнэхээр тэр компани авч хийсэн гэдгийг би мэдэж байсан учраас итгэл төрсөн...” гэх мэдүүлгээр,

 

Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 68-69/: “...Д.Б-тай уулзаад миний хувьд юу ч яриагүй, зүгээр л Быг дагаад явж байсан. Тэгтэл удалгүй Б гээд хүн ирсэн. Д.Б-тай гэрээ хийж өгсөн. Тэгтэл Д.Б “чи хамт явж байгаа юм чинь уг гэрээг гэрчлээд гарын үсгээ зуруулчих” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “ямар учиртай юм бэ” гэхэд Д.Б “мөнгө өгч авалцаж байна, үүнийг гэрчлээд гарын үсэг зурчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юм бодолгүй гэрээ дээр нь гарын үсэг зурчихсан. Тэгээд л салцгаасан. Д.Б тэр мөнгөө өөрөө цүнхэндээ хийгээд аваад явсан...” гэх мэдүүлгээр,

 

Г.Бы яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 52-53/: “...Б, Д.Б, Д, бид нар Б-ийн машинд сууж, уг ажлынхаа талаар ярилцсан. Ингээд сууж байхад Д.Б яриаг эхлүүлээд уг барилга нураалтын ажлын талаар ярьж эхэлсэн. ...Тэгээд Д.Б ярьж байгаад Бд “урьдчилгаа 30.000.000 төгрөг өгчих ажил бүтсэний дараа би үлдэгдлийг нь авна” гэж хэлсэн. ...30.000.000 төгрөгийг бэлнээр Б Д.Б-ийн гарт нь өгсөн. Тэгээд Б хаширлаад “ганц Д.Б биш, та 2-н нэг нь батлан даагч болоод гарын үсэг зурчих” гэж хэлсэн. Надад тухайн үед бичиг баримт байхгүй байсан. Б харин бичиг баримттайгаа явж байсан болохоор гэрээн дээр  нь батлан даагч гэсэн утгатай гарын үсэг зурсан. Б, Д.Б нар зээлийн гэрээ хийсэн. ...2015 оны 01 дүгээр сарын эхээр Бтэй таарахад “нөгөө ажил юу болж байгаа бол” гэж асуусан. Ингээд би Д.Б руу залгаад “нөгөө ажил нь юу болж байгаа юм бэ”  гэж асуухад “та нарт ямар хамаатай юм бэ, ажил явагдаж байгаа” гэж хэлсэн. ...Б бид 2 ямар ч мөнгө төгрөг аваагүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Дгийн /4хх-ийн 75-76/: “...Д.Б надтай тендерийн ажил ярих гэж 2 удаа уулзаж байсан. Уулзахдаа бас л хүмүүстэй хамт явж байсан. Тэгээд Д.Б нь надтай тендерийн ажил ярих гэж уулзахдаа “одоо ямар тендер байна, ямар төсөв төлөвлөгөөтэй байна, энэ тендерийг авахаар бол хэнтэй ярих уу” гэх мэт зүйл асуудаг байсан. ...би огт тендерийн ажилд нь оролцоогүй. Надтай 2 удаа зүгээр л ирж уулзсан. Би түүнд “би тендерийн ажлаас хол ажил хийдэг хүн, би наадханд чинь огт хамааралгүй” гэж хэлсэн. ...уг барилга нураах ажлын талаар надтай ярьж байсан. Д.Б болон тэр хүмүүс нь надтай уулзаад өртөг болон цаг хугацааны талаар асууж байсан. Тэгэхээр нь би Хан-Уул дүүргийн эдийн засаг төлөвлөлтийн хэлтэст ажиллаж байсан Мэндсайхан гэх найзаасаа асууж өгсөн. Тухайн үед уг нураах ажлыг хэн ахалж байгааг би мэдэхгүй байсан. Тэглээ ч би хүн ажилд оруулж өгдөг хүн биш. ...би уг ажилд нь огт оролцоогүй. Мөн Д.Б болон тэдгээр хүмүүст уг барилгыг нураах ажлын талаар бичиг баримт гэх зүйлийг огт үзүүлээгүй. Надад ч тэр нь байх боломжгүй...” гэх мэдүүлгээр,

 

Д.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 229-233/: “...Миний танил Б, Б гээд залуучууд 2014 оны 12 дугаар сард надтай ирж уулзаад ...ажил байна уу гээд л яваад байдаг байсан. Ингээд нэг өдөр надтай уулзаад “Хан-Уул дүүрэгт барилга нураалтын ажил байна, тэрийг та аваад өгч чадах уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “дүүргээс бол яг албан ёсны тендер зарлаад явж байгаа зүйл байхгүй, харин шууд гэрээний үнийн саналтай ийм ажлууд байна” гээд би уг Хан-Уул дүүргийн нураалтын ажлын багцыг нь үзүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Б над руу залгаад “манай нэг таньдаг компани оръё гэж байна, та өглөө уулзаж чадах уу” гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь Хан-Уул дүүргийн соёлын төвийн хажууд Д бид 2 явж байгаад Б, Б, Б нартай уулзсан. Тэгээд Д тэр хүмүүст өөрийгөө “Био-Шувуу-Өлзийт дэх захирагчийн албаны дарга байгаа юм, манай Хан-Уул дүүрэг дээр ийм үнийн дүнтэй ийм ажлууд байгаа юм” гэж хэлээд тэр хавийн ажлуудыг цаасан дээрээс үзүүлсэн.  ...Ингээд урьдчилгаа хэрэгтэй гэдгийг Б Бтэй түрүүлээд ярьчихсан байсан юм шиг байна лээ. Тэр оройдоо ““ дээр Б, Б нар намайг дуудсан. Очиход Б байсан ба бид ““ төвийн нотариат ороод хоорондоо зээлийн гэрээ хийгээд 30.000.000 төгрөгийг Б надад өгсөн. ...Ингээд гэрээн дээр гарын үсэг зурахад Б Быг баталгаа болгоод гарын үсгээ зурчих Б иргэний үнэмлэхгүй явж байсан ба Б оронд нь баталгаа гаргаж гэрээн дээр гарын үсэг зурсан. Ингээд би мөнгөө аваад явсны дараа Б, Б нар араас залгаад Баянмонгол хороолол дээр ирж уг 30.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг нь авсан. ...Тэгээд байж байтал уг нь ажил нь хавар эхлэх байсан боловч уг ажил цуцлагдчихсан. Үлдсэн төгрөгийг нь би өөрөө хэрэглээд дуусгачихсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Л.Гийн /1хх-ийн 21-22/: “...2016 оны 08 дугаар сард би 2 хүүхдээ сургуульд оруулах гээд ““ сургуулийг сонгосон байсан. Тэгээд уг сургуульд яаж оруулах вэ гээд хүмүүсээс асууж сураглатал манай нэг танил энэ Д.Б гэх эмэгтэйн утсыг нь олж өгсөн. Тэгээд би тэр Д.Б гэх эмэгтэйтэй нь утсаар яриад уулзсан. Тэгээд уулзахад Д.Б “манай нөхөр ямар ч асуудалгүй оруулж өгч чадна, тэр сургуульд хандивын анги гэж байдаг юм, тэр ангид нь дандаа томчуудын хүүхдүүд ордог юм, тэр ангид оруулаад өгье, гэхдээ одоо тэр сургуульд нь барилгын засварын ажил явагдаж байгаа, тэр засварт нь хандивын мөнгө хэрэгтэй байгаа юм, тэр засварт нь хэдэн төгрөг өгчих, хэрэв хүүхдээ оруулчихвал Г бид 2-г хэдээр шагнах юм, 20.000.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг сургууль дээр нь очоод үзэхэд үнэхээр засварын ажил явагдаж байсан. Тэгэхээр нь би итгээд 20.000.000 төгрөгийнх нь урьдчилгаа гээд 10.200.000 төгрөгийг Д.Б-ийн нөхөр Гийн данс руу шилжүүлсэн. ...Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр буюу хичээл эхлэх үе дөхөөд ирэхэд Г, Д.Б нар нь утсаа авахгүй алга болсон.  Тэгээд сүүлдээ би аргаа бараад сургууль дээр нь очоод асуутал “ямар ч тийм хандивын анги гэж байхгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Л.Гийн мөнгө шилжүүлсэн баримтуудаар /1хх-ийн 10-11/,

 

Д.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 229-233/: “...Г “2 хүүхэд ‘Шинэ эрин” сургуульд оруулаад өгөөч” гэж хэлээд надтай ярьсан. Тэгээд би Гт “2 хүүхдийнхээ хувийн хэргийг аваад ир” гэж хэлсэн. Г хүүхдүүдийнхээ хувийн хэргийг авчраад, хувийн хэргүүдийн дүнгүүд нь хэтэрхий муу байсан. ““ сургуульд элсэн орохын тулд босго оноо нь 80-аас дээш байх ёстой байдаг. Тэгээд би уг 2 хүүхдийг Гачууртын эцэст байрлах нэг дунд сургуульд сурдаг болгоод хувийн хэргийг нь шинээр гаргуулсан. Бүх дүнг нь онц сайн болгосон. Тэгээд би хуучин хувийн хэргүүдийг нь өгөөд шинэ хувийн хэргүүдийг нь аваад дагуулаад Хөдөө аж ахуйн яамны эсрэг талд байрлах Боловсролын газарт аваачиж Шинэ эрин сургуульд оруулахаар бүртгүүлсэн. Би Боловсролын үнэлгээний газраас таньдаг хүнээрээ яриулж байгаад уг сургуульд орох элсэлтийн шалгалтын тестийн хариуг нь аваад Гт өгсөн. Би шөнө 01 цаг өнгөрч байхад Гт ““ төвийн гадна аваачиж өгсөн.  Өглөө нь шалгалттай байсан ба би Гт “за энэ шалгалтын хариуг хүүхдүүддээ цээжлүүлээрэй” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь шалгалт нь болсон ба Гийн 2 хүүхэд уг тестээ цээжлээгүйн улмаас шалгалтдаа унасан байсан. Би хүүхдүүдийг нь оруулж өгөх гэж бүхий л зүйлийг хийсэн. Би Гаас 10.200.000 төгрөгийг авсан. Авахдаа Гийн дансаар авсан. Уг мөнгийг хувьдаа хэрэглээд л дуусгачихсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч О.Эгийн /6хх-ийн 182-185/: “...Би анх 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өөрийн танил Гоос ““ ХХК-иас нүүрс худалдаж авах хүсэлтэй байна, чамд таньж мэддэг хүн байна уу” гэж асууж байсан. Тэгтэл Г 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ““ ХХК-тай гэрээ байгуулахад зуучилж өгөх хүмүүс байна, чи уулзаж үзэх үү” гэж асуухаар нь тухайн үед зөвшөөрөөд тэр өдрөө Б.Г, Д.Б гэх хүмүүстэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр ХААИС-ийн ертөнцийн зүгээр урд талд үйл ажиллагаа явуулдаг ““ ресторанд очиж уулзсан. Намайг очиход манай найз Г нь Б.Г, Д.Б гэх хүмүүсийн хамтаар байсан. Тэгээд би ““ ХХК-иас нүүрс худалдаж авах хүсэлтэй байгаа талаараа хэлэхэд Д.Б нь “танай компанитай гэрээ хийлгэж өгч болно” гэж хэлээд ““ ХХК-н борлуулалт хариуцсан газрын захирал О.Хатанбаатар гэх хүний гарын үсэгтэй манай компанид хүргүүлсэн мэдэгдлийг үзүүлж харуулчхаад надад тухайн үед өгөөгүй. Мөн Д.Б нь “танай компани ““ ХХК-тай нүүрс худалдаж авах төлбөр хийх чадвартай компани мөн үү гэдгийг батлахын тулд чи эхлээд 100.000.000 төгрөгийг урьдчилгаа болгоод өг” гэж надад хэлсэн. Тухайн үед би итгээгүй учраас Д.Б-д “эхний ээлжид 50.000.000 төгрөгийг 2-лаа дундын дансанд байршуулаад гэрээ хийгдсэний зуучлалын хөлс мөнгийг урьдчилгаа болох 100.000.000 төгрөгийн хамтаар гаргаж аваарай” гэж хэлсэн чинь “чи манай дүү Б.Гтой дундын дансанд 50.000.000 төгрөгөө хийчих” гэж хэлсний дагуу Б.Г бид хоёр 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ХААН банкны Зайсан салбарт очиж Б.Г бид хоёр дундаа данс нээлгэн би эхний 50.000.000 төгрөгийг хийсэн. Энэ данснаас мөнгө авах тохиолдолд заавал 2 эзэмшигч нь байх ёстой данс байгаа юм. Тэгээд байж байтал 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Д.Б нь надтай утсаар холбогдож “гэрээ байгуулж өгөх ах нар эхний ээлжид 10.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж байна” гэж хэлэхээр нь тэр өдрөө Д.Б-тай Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн урд талын нотариатын газарт очиж хүү мөнгөгүйгээр 21 хоногийн хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулан хажуу талынх нь ХААН банкнаас бэлнээр 10.000.000 төгрөгийг аваад банкин дотроо Д.Б-д өгсөн. Үүнээс хойш 2 хоногийн дараа буюу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Д.Б нь надтай утсаар холбогдоод “2 хоногийн дараа гэрээ чинь бэлэн болно, дундын дансанд хийсэн 50.000.000 төгрөгөө гаргаж өг” гэж хэлэхээр нь Б.Г бид хоёр хамт ХААН банкны Зайсан салбарт очиж тэр мөнгийг Д.Б-д бэлнээр өгсөн. Ингээд байж байтал 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Д.Б нь надтай утсаар дахин холбогдоод “яаралтай үлдэгдэл 40.000.000 төгрөгөө өгчихвөл маргааш ““ ХХК-иас 200 мянган тонн нүүрсийг тухайн үеийн ханшаар худалдан авах гэрээ чинь зурагдаж бэлэн болно” гэж хэлэхээр нь би тэр өдрөө ХААН банкны Зайсан салбарт очиж 39.000.000 төгрөгийг Б.Гийн ХААН банкин дахь данс руу нь шилжүүлж өгсөн. Ингээд би Д.Б-д нийт 99.000.000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш “өнөөдөр, маргааш гэрээ чинь гарна” гэж Д.Б нь худлаа ярьж явсаар байгаад цаг хугацаа их өнгөрсөн. ...Д.Б нь надад “би чамаас авсан бүх мөнгийг Дт өгсөн” гэж хэлсэн. Би өөрөө хайж явсаар байгаад Д гэдэг хүнийг нь олж уулзахад Д.Б нь Дт 50.000.000 төгрөгийг өгсөн байсан. Харин Д нь “төлбөрийн чадвартай компанитай гэрээ хийж өгнө, урьдчилаад 100.000.000 төгрөгийг бэлэн байршуулчих гэж Д.Б-д хэлсэн” гэж хэлсэн. Д.Б нь надаас 99.000.000 төгрөгийг авсан боловч цаашаагаа 50.000.000 төгрөгийг өгсөн байсан. Тэгээд би “гэрээ хийхээ болъё мөнгөө авъя” гэж хэлээд Доос бэлнээр 30.000.000 төгрөгийг аваад үлдэгдэл 20.000.000 төгрөгөөр нь Доор ажил хийлгэж гүйцэтгүүлсэн. Харин үлдэгдэл 49.000.000 төгрөгөө Д.Б, Б.Г нараас авъя гэж хэлэхэд “чи бид хоёрыг алгасаад Дтой уулзаад гэрээгээ хийсэн биз дээ, Д та 2-ын утсаар ярьсан яриаг чинь “Юнител” компаниас гаргуулан авч мэдсэн, мөнгийг чинь өгөхгүй” гэж хэлсэн. Одоо Д бид хоёрын хооронд ямар нэг тооцоо байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Гийн /6хх-ийн 187-188/: “...2017 оны 02 дугаар сард Г нь манай ажил дээр ирээд ““ ХХК-тай нүүрсний гэрээ байгуулж өгөх боломжтой, сонирхсон хүн байвал холбогдоорой” гэж надад хэлсэн. Тухайн үедээ гэрээ байгуулж өгөх таньдаг хүн байгаа гэж ярьж байсан. Дараа нь би Б.Гийн хэлсэн зүйлийг өөрийн хүргэн ах Эд хэлсэн. Тэгэхэд Э ах сонирхсон болохоор Б.Гтой холбогдож Д.Б гэх эгчтэй нь уулзахаар болсон. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Зайсангийн ““ ресторанд хүргэн ах Эгийн хамт очиж Г, Д.Б нартай уулзсан. Тэгэхэд мөн тэнд Б гэж хүн ирчихсэн байсан. ...Тэгээд Д.Б нь “та хоёр гараад байж бай гэхээр нь бид хоёр гараад явсан. Удалгүй Б нь яваад өгсөн. Үүний дараа Д.Б-тай гадаа уулзахад “мөнгөө бэлдээ, гэрээ хийхэд ““ ХХК-н дансанд мөнгө байршуулна” гэх зэргээр ярьж байсан. ...Д.Б над руу утсаар яриад “Э ахынхаа дугаарыг өгчих, чамаар дамжуулж ярих төвөгтэй юм” гэсэн. Тэгээд би дугаарыг нь өгөөд тэрнээс хойш болсон асуудлыг огт мэдэхгүй. Г, Д.Б нар Эгаас хэдэн төгрөг авсан талаар мэдэх зүйл байхгүй. Ямар ч байсан ““ ах Гтой дундын данс нээж мөнгө хийнэ гэж ярьж байсныг мэдэж байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Дын /6хх-ийн 189-190/: “...би хувиараа уул уурхайн зураг төслийн компани ажиллуулдаг. ...2017 оны 04 дүгээр сарын дундуур М, О гэдэг нэг залууг дагуулж ирээд “манай энэ найзад нүүрс худалдаж авах Хятадууд байгаа юм байна” гэсэн. Ингээд би Отой нь уулзахад нүүрс худалдаж авах Хятад компанийн монгол захирлыг танилцуулъя гээд Д.Б гэдэг эмэгтэйтэй намайг танилцуулсан. Д.Б нь надад “би Хятад компанийн Монгол талынх нь захирал байна. ““-гоос хямдхан нүүрс худалдаж авахад туслах уу, хэрэв тусалж чадна гэвэл танд зуучлалын хөлс өгнө шүү” гэхээр нь “давхар нэг хүнээр дамжуулж байгаа юм” гэж хэлсэн. Ингээд би “хямдхан нүүрс олж өгч чадна” гэж хэлсэн. Г “нэг Хятад компани нүүрс авъя гэж байна” гэхэд “тэгвэл цаад компаниасаа барьцаанд 100 мянган доллар аваад ирэх юм бол ерөнхийдөө болно” гэхээр нь би Д.Б гээд эмэгтэйд энэ талаар хэлэхэд Д.Б “эхний ээлжид 50.000.000 төгрөг өгье, хэсэг хугацааны дараа үлдсэн мөнгийг нь өгье” гэхээр нь би цаад талын Гд хэлэхэд “за тэгвэл болно” гэсэн. Тэгсэн Д.Б 2017 оны 04 дүгээр сарын сүүл хавьцаа “мөнгө олдсон надад байгаа нь 42.000.000 төгрөг байна” гээд надад 42.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Би нөгөө 42.000.000 төгрөгийг нь ажил давхар зуучилж байгаа Гд аваачиж өгсөн. Үүнээс Хойш 4-5 хоногийн дараа Д.Б миний данс руу 10.000.000 төгрөг шилжүүлээд үлдсэнийг нь мөн адил өгнө би хэлсэн хугацаандаа гүйцээж өгөхгүй бол наад мөнгөнүүдээ та нар өөрсдөө ав” гэсэн. Ингээд би 10.000.000 төгрөгийг нь мөн адил Гд өгсөн. Үүнээс хойш Д.Б мөнгөө олж гүйцээж өгөөгүй нэг бол манай Хятадууд ирж байгаа, мөнгө нь одоо ирж байгаа гээд байхаар нь түүний өмнө нь ярьж байсан тэдний компанийн Э гэдэг хүнтэй чинь тэгвэл уулзъя гэхэд Э гэдэг хүнтэй намайг уулзуулсан. Ингээд би Этай нь уулзаж нэлээн хугацаа өнгөрсний дараа Э Д.Б-г надаар дамжуулж 100 мянган доллар барьцаанд өгч нүүрс авах гэж байгаа гэдгийг огт мэдээгүй байсан ба “Д.Б гэдэг хүн надад ““-гоос нүүрс авч өгнө гээд 99.000.000 төгрөг авсан” гэсэн. Тэгээд Э бид 2 сэжиг гараад Д.Б-тай уулзах гэсэн боловч олдоогүй. Ингээд би Гд өгсөн нийт 52.000.000 төгрөгийг аваад Эд өгсөн. Э бид 2 Д.Б-д залилуулснаа мэдээд түүнийг хэсэг хайсан боловч олдоогүй. ...Би тэр мөнгөнөөс нь аваагүй Э гэдэг хүн Д.Б-ийн надад өгсөн 52.000.000 төгрөгийг авсан. ...миний цаад талд зуучилж байсан Г гэдэг хүн “одоо нэлээн хугацаа өнгөрлөө, нөгөө нүүрс авах худлаа боллоо” гээд 52.000.000 төгрөгийг надад өгөхөөр нь би Эд өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Гийн /6хх-ийн 193-194/: “...Д.Б эгчийг би “та ер нь юу хийж байна, ажил төрөл хийж байна уу” гэхэд ““ ХК-наас нүүрс худалдаж авах сонирхолтой компаниудтай гэрээ байгуулж хямдхан нүүрс авч өгдөг ажил л хийж байна даа” гэж хэлж байсан. Ингээд 2017 оны дугаар сарын сүүл хавьцаа өмнө нь хамт ажил хийж байгаад танилцаж байсан Г гэдэг залуутай тааралдаад “чамд нүүрс хямдхан авах компани байна уу, миний таньдаг тийм компани байвал хямдхан нүүрс авч өгч чадна” гэж байсан. ...Д.Б эгчид “миний таньдаг хүн нэг компани олсон гэж байна” гэхэд Д.Б эгч “за тэгье гээд нүүрс авах компанийн талаас Э гэдэг хүн ирж уулзсан. Ингээд Гоор дамжуулж Д.Б эгч болон Э гэдэг хүнтэй уулзсан. ...би Д.Б эгчтэй цуг өөрийнхөө машинтай цуг явж таарсан. Тэр хоёрын дунд ямар гэрээ хэлцэл хийж, яаж нүүрс авах талаар нь би огт мэдэхгүй. Д.Б эгч намайг “чи Этай цуг дундын данс нээчих” гэхээр нь иргэний үнэмлэхээ өгөөд данс нээлгэсэн. ...2017 оны 04 дүгээр сард дундын дансанд 50.000.000 төгрөгийг байршуулсан байсан. ...Д.Б эгч над руу залгаад “Этай уулзаадах” гэхээр нь би явж очоод уулзтал миний данс руу 39.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь би данснаасаа бэлнээр 39.000.000 төгрөгийг аваад шууд Д.Б эгчид аваачиж өгсөн. Энэ мөнгийг ямар учиртай болохыг мэдээгүй...” гэх мэдүүлгээр,

 

 Д.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /6хх-ийн 199-200/: “...2017 оны 03 сарын сүүлчээр ““тай танилцсан ба тухай үед ““ ХХК-тай нүүрсний гэрээ хийж өгөх талаар ажлыг нь хөөцөлдөж өгч улмаар дундын дансанд 50.000.000 төгрөгийг байршуулсан. Д гэгчтэй гэрээний ажил ярьж О.Эгийн ээжийг дагуулж, Засгийн газрын ордон орж ““ ХХК-ийн урилга, гэрээ зэргийг гардуулж өгсөн. Миний хувьд ажил бүтээж өгсөн тул хөлсөндөө урьдчилгаа гэж 49.000.000 төгрөг авсан. 50.000.000 төгрөг нь Дт ажлын хөлс гэж би өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Б-ийн /3хх-ийн 46-47/: “...2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай захирал Жтай зүс таних С.Ч гэх хүн Д.Б гэдэг эмэгтэйг дагуулан ирж уулзсан. Уулзахдаа “танай компанид замын ажил авч өгнө, ингэхийн тулд Ардчилсан холбооны дансанд 10.000.000 төгрөгийн хандив байрлуулсан байх ёстой, ерөнхийдөө бол би зээлж байгаа юм, тендер авахын тулд дансанд 10.000.000 төгрөг байршуулсан байх ёстой” гэж ярьсан байсан. ...Тухайн үед захирал Д.Б-д “чи өөрөө тэр дансандаа тушаачих” гэж хэлээд бэлнээр 10.000.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш дахин залгахаар Д.Б нь утсаа авахгүй байхаар нь С.Ч руу залгахаар удахгүй ажил чинь бүтэж байгаа гэсэн мөнгө төгрөгийг чинь өгөх байх гэж хэлсэн байсан. Түүнээс хойш Д.Б нь утсаа авахгүй болсон дараа нь С.Ч руу залгахаар “надад олдохгүй байна” гэдэг байсан. Сүүлд 2015 оны 09 сард С.Ч-тай уулзаад энэ асуудлыг цагдаагийн байгууллагад өгнө гэхэд “надад хамгаагүй, би мэдэхгүй” гэсэн. Тэр үед захирал “чи дагуулан ирж танилцуулсан, тухайн үед би ажил төрөл олдохгүй ажилчдаа ажилтай байлгах гээд чамд итгээд ажил авахаар Д.Б-д мөнгө өгсөн” гэж хэлсэн. С.Ч нь “түр хүлээж бай, би Бурмааг олоод уулзуулна” гэж хэлсэн. Тухайн үед захирал “чамтай ярихгүй, манай хуулийн зөвлөхтэй харьц” гэж хэлсэн. Түүнээс хойш би удаа дараа залгаад С.Ч утсаа авахгүй байхаар нь захиралдаа хэлээд “утсаа авахгүй байна, цагдаад өргөдөл гаргах” талаар хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч М.Жы /3хх-ийн 49-50/: “...Би 2013 оны 12 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 1 хороонд байрлах компанийн байран дээрээ Д.Б-д 10.000.000 төгрөг бэлнээр өгсөн. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өглөө С.Ч над руу залгаад “өнөөдөр ерөнхий сайдтай уулзана, ““ зочид буудалд уулзалт хийнэ, тэнд ирээрэй, ирэхээсээ өмнө урьдчилгаа 10.000.000 төгрөгийг өгсөн байх ёстой шүү” гэж хэлсэн. С.Ч ярьснаас хойш манай ажил дээр Д.Б ирэхээр нь өөрөөр нь бичиг хийлгээд 10.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Д.Б нь надад бичиж өгөхдөө “Ардчилсан намын хандивт 10.000.000 төгрөг өглөө” гээд бичихээр нь би “хандив өгөөгүй, ажил авч өгнө урьдчилгаа гэсэн биз дээ” гэхэд тэгвэл “зээлж авч байна гэж бичлээ” гээд “2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж авлаа” гэж бичиж егсөн. ...Д.Б надад “хөдөө орон нутагт авто замын ажил авч өгнө” гэж хэлсэн. С.Ч надад “ажлын урьдчилгаа болгож 10.000.000 төгрөгийг Д.Б-д өгөөрэй” гэж хэлсэн учраас л би мөнгө өгсөн. ... Тэгээд замын ажил гаргаж өгөөгүй, авсан мөнгөнөөс эргүүлэн төлөөгүй байгаа...” гэх мэдүүлгээр,

 

С.Ч-ийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 5-6/: “...Ж гэх хүн Д.Б-гаас ерөнхий сайдын хүлээн авалтад оролцчих гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед Жыг хүлээн авалтад дагуулж орсон бөгөөд тухайн хүлээн авалтад орохоос өмнө Ж АН-д өгөх хандив гээд 10.000.000 төгрөгийг Д.Б-д өгчихөөд өөрт нь батламж өгөөгүй учраас дундаас нь идсэн гэж цагдаад гомдол гаргасан юм шиг байна лээ...” гэх мэдүүлгээр,

 

Д.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 225-228/: “...”“ компанийн Ж гээд захирлыг би анх Г.Б гээд танил дүүгээрээ дамжуулж танилцсан. Би Жтай нь нэг л удаа уулзсан. Анх бол С.Ч уг Ж, Б нарт “намд хандив өгөх юм бол цаашдаа ажил төрөлд туслаад дэмжээд явна” гэж хэлсэн байсан. Тэгээд С.Ч надад “Д.Б чи намаар нэг ороодхооч яг үнэхээр хандивын мөнгө төгрөг өгч байгаа юм уу, би хүнээс сонссон юм, хэрэв хандив өгч болно гэвэл өгөх нэг хоёр компани байна, тэдгээр компаниудыг хандив өгөх юм бол дараа нь уг компаниудад замын ажил олж өгөөд тэндээс нь шагналаа авъя” гэж хэлсэн. ...Ингээд хүлээн авалт нь ““ зочид буудал дээр болсон. С.Ч бид 2 тэнд очсон байсан, Ж ч бас ирсэн. Ж гэхдээ тухайн үед ирэхдээ мөнгөө авчраагүй байсан. Тэгээд л тэр орой нь зүгээр уулзаад өнгөрсөн. Тухайн үед намд хандив өгч байсан хүмүүст “гэрэгэ” хэлбэртэй дурсгалын зүйл өгч, А сайд гэх мэт хүмүүстэй хандив өгсөн компанийн захирлуудтай зураг авхуулж байсан. Үүний маргааш нь Б над руу залгаад “Д.Б эгчээ өчигдрийн хүлээн авалтад орсон компанийн Ж ах хандиваа өгье гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би С.Ч руу яриад “нөгөө хүн Ж чинь хандив өгөхөөр боллоо, чи цаад намын хүмүүсээс асуугаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд С.Ч надад “болно” гэж хэлсэн. Тэгээд би С.Ч-г “чи очоод мөнгөө аваадхаач” гэж хэлэхэд С.Ч “би амжихгүй гүйгээд байна, чи очоод авчих” гэж хэлсэн. Ингээд би Бтай уулзаад хамтдаа Богд Арын ойролцоо байран дунд байрлах ““ компанийн оффис дээр очиж уулзсан. Ж надад 10.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Ж надаар нэг зүйл дээр гарын үсэг зуруулж аваад мөнгөө надад өгсөн. Ингээд би уг мөнгөө С.Ч-д аваачиж өгсөн. С.Ч уг мөнгийг цааш нь “намд хандив гэж өгсөн” гэж надад хэлсэн. Ингээд над руу дараа нь Ж ax залгаад “юу болсон юм бэ” гэж асуухад би түүнд “би мөнгийг чинь өгчихсөн, та С.Ч гэдэг хүнтэй уулзаад холбогдох хүмүүстэй нь уулзаарай” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Н.Эын /3хх-ийн 223-224/: “...Би ““ ХХК-ийг 2013 онд байгуулсан бөгөөд манайх хяналтын камер худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Манай компанийн харилцагч Э гэх залуу манай компани дээр ирээд “Хан-Уул дүүргийн цэцэрлэгүүдийг камержуулах төсөл хэрэгжих гэж байгаа юм байна, би тендерийг шалгаруулж байгаа хүмүүсийг нь таньдаг хүн байгаа” талаараа ярихад нь сонирхоод лавлаж асуухад “уулзах шаардлагатай бол тэр хүмүүсийг уулзуулж өгч болно” гэхээр нь бид 2 тэр хүмүүстэй нь уулзахаар тохироод Хүнсний 1-р дэлгүүрийн хажууд өөрсдийгөө Д.Б, С.Ч гэх 2 хүнтэй уулзсан. Тэр 2 миний компанийн бичиг баримтыг үзээд “болох юм байна, зуучлалын хөлс нь үнийн дүнгийн 10 хувь болно, материал бүрдүүлэхэд эхлээд 5 хувь буюу 10.000.000 төгрөгийг авна, үлдсэн 5 хувийг тендер шалгараад гэрээгээ хийхдээ авна” гэж ярихаар нь зөвшөөрөөд 2014 оны 11 сард би зуучлалын хөлс 10.000.000 төгрөгөөс Д.Б-д Баянгол дүүргийн гадаа Эаар дамжуулан 5.500.000 төгрөг өгсөн ба С.Ч-ийн ХААН банкны дансанд өөрийнхөө ХААН банкны данснаас интернэт банкаар шилжүүлэн өгсөн. Тэгээд тендерийн шалгаруулалт 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр болох байсан тул наана нь бичиг баримтаа бүрдүүлээд худалдан авах ажлын албанд өгсөн. Тэгээд тендерийн шалгаруулалт 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр болоход өөр компани шалгарсан байсан. Ингээд би Д.Б-тай холбогдоод “тендерт өөр компани шалгарлаа, мөнгөө авъя” гэхэд “өөр тендерт орох юм уу” гэхээр нь “би хүнээс мөнгө зээлчихсэн байгаа мөнгөө авна” гэхэд “санаа зоволтгүй мөнгийг чинь хүүтэй нь өгнө” гэж хэлээд цагаан cap өнгөрөөгөөд 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс холбоо ч барихгүй утсаа унтраагаад алга болчихсон. Тэгэхээр нь би С.Ч гэх хүнтэй нь уулзахад “ах нь Д.Б-г олж өгнө, мөнгийг чинь өгүүлнэ” гэж хэлээд яваад байсан...” гэх мэдүүлгээр,

 

 Д.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 225-228/: “...Эыг би Э гэдэг ахаараа дамжуулж танилцсан. Тайван надтай уулзаад “Хан-Уул дүүрэгт зарлагдсан камер суурилуулах тендерийн ажил байгаа юм байна, энэ ажлыг манай дүү Эад аваад өгөөч” гэж хэлсэн. Э ах Эаас урьдчилгаа гээд 10.000.000 төгрөг авчихсан байсан. Ингээд надад 4.000.000 төгрөг өгсөн. С.Ч-д 4.000.000 төгрөг, өөрөө 2.000.000 төгрөгийг хувааж авсан. Ингээд тэр компанийнх нь материалыг нь бүрдүүлж аваад Худалдан авах ажиллагааны газрын нэг хүнд үзүүлсэн. Тэгтэл тэр хүн “наад компани чинь ёстой шалгарахгүй юм байна, худлаа юм байна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн авсан 4.000.000 төгрөгөө Эад буцаагаад дансаар болон бэлнээр өгсөн.  С.Ч Э нар миний мэдэхээр л лав мөнгөө өгөөгүй. Компани нь ямар ч ажил хийж байгаагүй компани байсан учраас бүтээгүй. ...Иод мөнгө өгч байсан. Ажил бүтээлгэх гэж нэлээн хэдэн төгрөг өгч байсан. Мөнгө өгөхдөө Т гээд ахлахаар дамжуулж өгч байсан...” гэх мэдүүлгээр,

 

С.Ч-ийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 5-6/: “...Н.Э гэх хүний хувьд би зөвхөн Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан камержуулалтын ажлын бичиг баримт материалыг нь бүрдүүлж өгөөд 500.000-1.000.000 төгрөг авсан. Д.Б нь тухайн хүнээс хэдэн төгрөг авсныг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ю.Иын /4хх-ийн 69-70/: “...Д.Б гэдэг хүнийг огт харж байгаагүй хүн байна. Тийм учраас ямар нэг харилцаа байхгүй. ...Нийслэлийн иргэдийн хурлаас жилийн төсөв баталдаг. Энэ төсөв дотор шинэ бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтууд ордог. Мөн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө Нийслэлийн засаг даргын захирамжаар батлагддаг. Нийслэлийн засаг дарга эрхийнхээ дагуу буюу худалдан авах буюу тендерийг зохион байгуулах эрхийг шилжүүлэн өгдөг. Ингээд манай худалдан авах ажиллагааны газарт тендер зохион байгуулах эрх шилжиж ирсний дараа тухайн худалдан авах ажиллагааг зохион явуулах, зарлах үнэлэх үнэлгээний хороог байгуулдаг. Үнэлгээний хороо Нийслэлийн засаг даргын захирамжаар холбогдох мэргэжлийн байгууллагын эрх бүхий хүмүүсийн, мөн хараат бус иргэд төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэйгөөр байгуулагддаг. ...миний хувьд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа хүнээс мөнгө төгрөг авч байсан асуудал огт байхгүй. Би уг хүнээс тендерийн ажил бүтээж өгнө гэж мөнгө төгрөг авсан асуудал байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Тын /4хх-ийн 71-72/: “...Би Д.Б гэдэг хүнийг мэднэ. ...И над руу залгаад “Таа намаас нэг хүн яриад байна, нэг дүү нь тендерт орох гэж байгаа юм шиг байна, зааж зөвлөөд туслаад өгөөч гээд байна, чи нэг уулзаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би “за тэгье” гэхэд энэ Д.Б гэх эмэгтэй орж ирсэн. Тэгээд орж ирээд “ахаа тендер авах гэсэн юмаа зааж зөвлөөч” гэсэн. Тэгэхээр нь тендерт яаж орох талаар болон бүрдүүлэх материалын зааврыг нь хэлж өгсөн. Би түүнээс тендерийн урилгаа авсан уу гэж асуухад Д.Б “авсан” гэж хэлсэн байх. Тэгэхээр нь би “тэр урилга нь дээр чинь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүсэлт буюу ТШӨХ гэж байгаа түүний материалаа бүрдүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд л эхний өдөр салсан. Үүнээс хойш уг Д.Б нэлээн олон удаа ойролцоогоор 7-8 удаа надтай ирж уулзсан. ...Би тухай бүрд нь “хуулийн дагуу оролцоо үнэлгээний хороонд бид ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэх эрх байхгүй” гэж хэлдэг байсан. Ингээд сүүлдээ надаа мөнгө төгрөг амладаг болсон. ...нийт 2 ажил дээр л ингэж гүйж уулзсан. Ямар ч байсан замын ажил байсныг санаж байна. Яг ямар ажил дээр туслаач гээд байсныг санахгүй байна. ...ямар ч мөнгө төгрөг аваагүй...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Чын /2хх-ийн 171-172/: “...Нийслэлийн өмчийн харилцааны газраар явж байгаад Г гэх эмэгтэйтэй танилцсан. Г нь анх уулзах үедээ “замын олон ажлууд байна, зам барих ажил авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би нэлээн том хөрөнгөтэй замын тендерийн ажилд оролцох гэсэн боловч манай компанийн бичиг баримт дутуу болчхоод замын тендерт оролцож чадахгүй болчихсон. ...Тэгтэл нэлээн хэдэн сарын дараа дахин утсаар яриад танай компанийг очиж үзье гэж хэлээд манай ажил дээр ирсэн. Манай компани нь уурхайн кэмп болон цэцэрлэг сургуулийн барилга барих ажлыг хийж гүйцэтгэдэг гэдгийг мэдсэн. Тэгснээ “Ч ахаа цэцэрлэгийн тендерүүд гарчихлаа, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас нэг тендерийг нь баталгаатай ярьчихлаа, одоо та урьдынх шиг худлаа ярьж болохгүй шүү, танайх барихад ямар нэгэн асуудал байхгүй учраас тендерийг нь аваад өгчихье” гэж ярьсан. Тэгээд тендерийн зуучлалын урьдчилгаа мөнгө         гээд 60.000.000 төгрөг нэхсэн. 1.200.000.000 төгрөгийн тендерийн ажил гэж хэлсэн. Тэгээд манай компани өөрийнхөө материалыг бүрдүүлж өгөөд 60.000.000 төгрөгийг нь бэлнээр нь Гт өгсөн. Гт “урьд нь чи бид хоёр асуудал ярьж байгаад надаас болоод ажил бүтээгүй, одоо чамд мөнгийг чинь итгээд өглөө” гэж хэлээд 60.000.000 төгрөгийг өөрт нь өгөөд гарын үсэг зуруулаад авсан. 7 хоног хойшлуулж байж мөнгийг нь өгсөн. ...Гэтэл тендерийн үе шат явагдаад сониноор зарлаад байсан боловч манай компанийн нэр хасагдчихсан байсан. Тэгэхээр нь би Гтэй утсаар ярихад “зүгээрээ, та санаа зоволтгүй Сангийн яаман дээр очихоор нь нөгөө компанийнх нь нэрийг нь буцаагаад танай компанийг оруулчихна, тийм учраас битгий санаа зов” гэж хэлсэн. Тэгж ярьсаар байгаад 4, 5 cap өнгөрчихсөн учраас буцаагаад мөнгөө авмаар байна гэж ярьсан. Тэгээд Гтэй ярьсаар байж буцаагаад 27.000.000 төгрөгийг арай гэж авсан боловч үлдэгдэл мөнгөө огт авч чадахгүй болчхоод арга ядаад хуулийн зөвлөхдөө хэлж цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан. Д.Б надад “Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд баригдах 100 хүүхдийн цэцэрлэгийн сургуулийн барилгын ажлын тендер авч өгнө гэж тохиролцсон. ... Би 33.000.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлгээр,

 

Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 36-37/: “...Ч ах надад компанийнхаа материалыг бүрдүүлж өгсөн ба би уг материалыг нь С.О-т аваачиж өгсөн. С.О надад “би уг материалыг цааш нь хүмүүстээ аваачиж өгнө, сонгон шалгаруулалтад оруулна, ажил авч өгсний шагналд 120.000.000 төгрөг аван, гэхдээ урьдчилгаа 60.000.000 төгрөг авна” гэж хэлсэн. Би Ч ахад хэлсэн. ...Тэр мөнгөнөөс би хувьдаа нэг ч төгрөг авч ашиглаагүй. Чоос мөнгө авах үед би С.О-тэй хамт очсон болохоос биш мөнгийг нь авч хувьдаа ашигласан зүйл байхгүй. Тухайн өдөр бүх мөнгийг С.О өөрөө аваад явсан...” гэх мэдүүлгээр,

 

С.О-ийн яллагдагчаар мэдүүлсэн /5хх-ийн 22-23/: “...2014 оны 08 дугаар сард Бат-Энх надад “тендерийн ажил байна, компани байвал олж өгөөч” гэж хүссэн. Тэгэхээр нь би Гт “тендер авч өгөх ажил байна, тендер авчих компани байна уу” гэж хэлсэн чинь Г ““ компанийн захирал Чтой холбож өгсөн. Тэгээд би Ч захиралтай “Алтай” дэлгүүрийн урд талд Г.Б, Д.Б, С.Ч нарын хамтаар компанийн захиралтай уулзалдсан. Тэгээд компанийн материалаа бүрдүүлж ир гэж хэлсэн. Тэгээд материалаа бүрдүүлээд өгсөн чинь одоо яаралтай 60.000.000 төгрөг гаргаж өг гэж хэлсэн. Намайг очих үед мөнгийг Гт бэлнээр тоолж өгсөн. Мөнгийг нь аваад гадаа гараад Г бүх мөнгийг надад өгсөн. Тэр мөнгийг аваад ...Г.Бат- Энхийн байрны гадаа очоод Г.Б-ийг дуудсан чинь С.Ч-г дуудсан гэж хэлсэн. Тэгээд С.Ч машинтайгаа ирсэн. Тэгээд “40.000.000 төгрөгийг нь өгчихье, 20.000.000 төгрөгийг нь 2-лаа хуваагаад авчихъя” гэсэн. Тэгээд 40.000.000 төгрөгийг С.Ч-д өгсөн. Тэгтэл ““ ХХК-аас над руу залгаад мөнгөө авмаар байна, манайх тендерт шалгараагүй байна гээд ярьж эхэлсэн. Тэгэхээр нь Г.Б бид хоёр 20.000.000 төгрөгөө аваачиж өгсөн. Өөр ямар нэгэн асуудал болоогүй...” гэх мэдүүлгээр,

 

Г.Б-ийн сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 151, 5хх-ийн 13-14/: “...2014 оны 8 дугаар сарын дундуур өөрийн хамаатан Д.Б-тай утсаар ярьсан. Тухайн үед Д.Б нь “тендерийн ажил хүмүүст авч өгч байгаа” талаар сураг сонссон байсан ба С.О над руу яриад “тендер аваад өгчих хүн байна уу, компани байна” гэхээр нь ярьсан. Тэгээд би Д.Б, С.О 2-ыг хооронд нь танилцуулсан. С.О-ийг ““ ХХК-ийн захиралтай хамт Д.Б, С.Ч нарын хамтаар уулзалдсан. Би өөрөө тэд нарыг уулзуулж өгчхөөд салаад явсан. Юу ярьсан болохыг нь хэлж мэдэхгүй байна. Тэгээд л Д.Б ““ ХХК-ийн захиралтай тохиролцсон юм шиг байна. Нөгөө компанийн хүмүүс нь бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн. Хэд хоногийн дараа урьдчилгаа мөнгө өг гэж хэлсэн учраас би С.О-т урьдчилгаа 60.000.000 төгрөг өг гэж хэлсэн. С.О надад хэд хоногийн дараа 60.000.000 төгрөг авчирч өгсөн, тэр мөнгөнөөс 20.000.000 төгрөгийг С.О-ийн хамтаар тэнцүү хувааж авсан. Харин 40.000.000 төгрөгийг С.Ч-д өгсөн. Тэгээд 2.000.000 төгрөгийг нь С.Ч-гаас “мөнгө хэрэгтэй байна” гээд гуйгаад авчихсан. Тэгтэл нэг сарын дараагаас эхлээд “““ ХХК-аас мөнгөө буцааж авмаар байна, тендерт шалгараагүй гэсэн албан бичиг ирчихлээ” гэж ярьж эхэлсэн. Тэгээд С.О бид 2 өөрсдийн авсан 20.000.000 төгрөгийг нь одоо болтол өгөөгүй байгаа. С.Ч 7.000.000 төгрөгийг над руу өгснийг нь би Гийн данс руу хийгээд Г цааш нь өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

С.Ч-ийн сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 179-180/ “...2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Д.Б намайг дуудаад “эмнэлэгт хүүхэдтэйгээ хэвтэж байна хоол аваад хүрээд ир” гэж хэлсэн. Түүнээс хойш 2 цагийн дараа дахиж дуудаад “хорооллын эцсийн Дүүхээ дэлгүүрийн үүднээс Г.Бээс очоод мөнгө аваад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь Дүүхээ төв дээр явж очиход Г.Б байж байсан ба надад 40.000.000 төгрөг өгсөн бөгөөд Д.Б-тай Г.Б-ийг утсаар яриулаад 2.000.000 төгрөгийг нь Г.Б аваад би Д.Б-д 38.000.000 төгрөгийг нь авч очоод Г.Б-тэй яриулсан. Тэгэхэд Д.Б надад 19.000.000 төгрөгийг нь өгсөн. 3 сарын дараа Г.Б “нөгөө хүмүүс нь мөнгөө авъя гэж байна” гэж над руу яриулсан. Би “мэдэхгүй, Д.Б-тай ярь” гэж хэлсэн. Тэгээд Г.Б рүү буцааж 7.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Д.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 229-233/: “...2014 оны 8 сард нэг өдөр манай хамаатан Г.Б залгаад “уулзъя нэг ажил ярих хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд Г.Б уулзаад ““ гээд компани байна,  Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан нэг тендерийн ажил руу оруулах гэсэн юм, хөөцөлдөөд өгөөч” гэж гуйсан. Тухайн үед би С.Ч-тай хамт явж байсан. Ингээд С.Ч уг компанийн материалыг үзье гээд Улсын Их дэлгүүрийн хажууд Алтай центрийн хажууд уулзаж материалыг нь харсан. Би тухайн үед хамт явж байсан. Тэгээд дутуу, дахиад бүрдүүлэх материалыг нь хэлээд явуулсан. Ингээд л С.Ч, Г.Б нар ярилцаж байгаад уг компани материалаа Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт оруулсан байсан. Тухайн үед миний хүүхэд өвдчихсөн байсан ба би эмнэлэгт байхад Г.Б залгаад “хаана байгаа юм бэ, нөгөө компани чинь мөнгөө өгье” гэж байна гэж хэлэхээр нь би “одоо завгүй, эмнэлэгт байна, С.Ч-тай уулзаад өгчих” гэж хэлсэн. Ингээд С.Ч намайг эмнэлэгт байхад 38.000.000 төгрөг авчирсан юм. 2.000.000 төгрөгийг Г.Б нь авсан байсан. Тэгээд С.Ч уг мөнгөнөөс 18 бил үү 19 сая төгрөгийг аваад явсан. Үлдэгдлийг нь би авсан. Ингээд л тэр ажил бас бүтээгүй. Уг мөнгөнөөс би ямар нэгэн албан тушаалтанд мөнгө өгөөгүй. Тэгээд дараа нь бүтэхээ байсныг нь мэдээд би 9 орчим сая төгрөгийг Г.Б-ийн данс руу С.Ч-гаар хийлгүүлсэн. Надад одоо нэг 10 орчим сая төгрөгийн л үлдэгдэл байгаа байх С.Ч, Г.Бат- Энх нар мөнгөө буцааж өгсөн эсэхийг би мэдэхгүй байна...”  гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар нь шүүгдэгч нарын  “тендерийн ажил авч өгнө, сургууль, ажилд оруулж өгнө” гэсэн үг, үйлдэлд хууртагдан эд хөрөнгөө шилжүүлэн өгсөн, шүүгдэгч нар хохирогч нарын эд хөрөнгийг өөрсдөдөө шилжүүлэн авах зэргээр иргэдийг төөрөгдүүлэн залилж байсан талаар тодорхой мэдүүлсэн нь хэрэгт авагджээ. Хохирогч нарын дээрх байдлаар хохирсон болохыг гэрч нар гэрчилж мэдүүлсэн нь хэрэгт тэмдэглэгдсэн байна. Мөн хохирогч нараас гаргаж өгсөн дансны хуулга, зээлийн гэрээ гэх баримт сэлтүүд шүүгдэгч нар иргэдийг залилж байсан талаар тогтоосон үйл баримт хөдөлбөргүй болохыг нотолж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Д.Б, С.О, С.Ч, Г.Б нар нь нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Д.Б, С.Ч, С.О, Г.Б нар “хохирогч Б.Чыг хуурч мэхлээгүй” гэж, тэдгээрийн өмгөөлөгч нараас “энэ гэмт хэрэгт С.Ч, С.О, Г.Б нар оролцоогүй” гэсэн агуулгатай гомдол хүсэлтэд дараах байдлаар хариу өгч байна.

 

Хохирогч Б.Чоос мөнгийг авахад Д.Б байгаагүй нь чухал бус, “сургууль, цэцэрлэгийн барилга барих” тендерийн ажил авч өгөх талаар Б.Чод өгсөн мэдээллийн эх сурвалж нь Д.Б-гаас гаралтай, уг асуудлыг С.О, Г.Б нараар дамжуулан Б.Чод итгэл үнэмшил төрүүлсэн нь хэрэгт ач холбогдолтой байна.

Г.Б, С.О нар яллагдагчаар тус тус байцаагдахдаа хохирогч Б.Чоос “тендерийн ажил авч өгч чадна” гэж мөнгийг авч, улмаар авсан мөнгөнөөс зарим хэсгийг өөрсдөдөө хувь хүртэн хуваан авах, үлдэх мөнгийг С.Ч-д өгсөн талаар үйлдэл, оролцоо бүрээр тодорхой мэдүүлсэн, мөн С.О, Г.Б нар  хохирогчийг Д.Б, С.Ч нартай биечлэн уулзуулж байсныг” мэдүүлснээр, С.Ч нь залилан авсан эд хөрөнгөнөөс хувь хүртэж авсан зэргээр  тухайн хэргийг Д.Б, С.Ч, С.О, Г.Б нар  хамтран үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

 

С.О, Г.Б нар нь Д.Б-ийн зөвлөмж заавраар Б.Чоос мөнгийг нь авсан гэх боловч С.О нь сайн танихгүй, Г.Б нь өөрөө энэ талаар итгэл үнэмшилгүй байж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ажил албан тушаал, эрх мэдлийн хувьд үл хамаарах, “зарлагдсан тендерийн үйл ажиллагааны” талаар өөр бусад ямар нэгэн мэдээлэлгүй бөгөөд тендер авч өгөх ажлыг гардан хөөцөлдөж буй гэх Д.Б-ийн талаар баттай мэдээ, мэдээлэлгүй байж бусдад “баталгаатай сургууль, цэцэрлэгийн барилга барих ажлын тендер авч өгөх” мэтээр итгүүлэн, мөнгөө шилжүүлэн өгөхийг ятган зөвшөөрүүлж улмаар эд хөрөнгийг нь өөрсдөдөө шилжүүлэн авч захиран зарцуулж байгаа буюу шүүгдэгч нар өөрсдөө үл мэдэх зүйлийн нэр барьж үүнийгээ мэдсээр байж зориуд бусдыг итгүүлэн үнэмшүүлж буй нь залилан мэхэлж бусдын эд хөрөнгийг авах гэмт хэргийн шинжийн субъектив талын шаардлагыг бүрэн тодорхойлж байгаа болно.

 

Өөрөөр хэлбэл Д.Б-гаас ямар нэгэн баталгаагүй үг сонссон атлаа Б.Чод итгэл үнэмшил төрөхөөр тайлбарлаж түүнээс эд хөрөнгийг нь авч өөрсдийн хэрэгцээнд ашиглах нь бодит байдлыг гуйвуулан зохиомлоор бусдад найдвар төрүүлэн төөрөгдүүлж өмчлөх эрхийг нь авч буй үйлдэл тул залилах гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог нь тодорхойлж байна.

 

С.Ч “С.О, Г.Б нар хаанаас ямар мөнгө авсныг мэдээгүй, өөрийгөө зөвхөн Д.Б-д мөнгийг дамжуулж өгсөн, түүнээсээ урьд өмнөх авлагаа авсан” гэсэн нь үнэмшил муутай, түүний оролцоог нотолсон дээр дурдсан нотлох баримтуудыг үгүйсгэн няцаах хэмжээнд үнэлэгдэхээргүй, түүнийг энэ талаар бодитой биш мэдүүлэг өгч байна шүүх дүгнэх үндэслэл болов.

 

Мөн Д.Б-ийн өмгөөлөгчөөс “Д.Б-ийн шан авч хөөцөлдсөн зарим тендерийн ажил нь тухайн компаниудын өөрсдөөс нь хамаарах шалтгаанаар бүтээгүй, Д.Б тендер авч өгөх ажлыг бодитоор хөөцөлдөж албан тушаалтнуудад мөнгө өгдөг байсан тул Д.Б-ийн үйлдэл бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үү эсхүл авлигын эсрэг гэмт хэрэг үү гэдгийг тодруулж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэсэн байх бөгөөд жишээ болгож хохирогч О.Эгийн мөнгөнөөс Э.Дт мөнгө өгч ажил хөөцөлдүүлсэн тухай дурджээ.

 

Тендер сонгон шалгаруулалтад орж ажил гүйцэтгэхийг хүсэгч хохирогч нарын тухайд их хэмжээний мөнгөн дүнтэй тендерийн ажлыг “онцгой хөнгөлөлттэй” нөхцөлөөр олж өгөх саналд татагдаж хууртагдсан байх бөгөөд Д.Б нь хүссэн тендерийн төсөв мөнгөний үнийн дүнгийн тодорхой хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг “урамшуулал”, төрийн байгууллагын ажилтан, албан тушаалтнуудад өгөх хахууль нэрээр тэдгээрээс авч байжээ. Д.Б нь урьд өмнө компаниудад тендерийн ажил авч өгч байсан гэсэн нь хохирогчдыг төөрөгдүүлэх арга байсан бөгөөд энэ нь түүний эзэмшсэн мэргэжил, олсон боловсрол, эрхэлж байсан ажил албан тушаалд үл хамаарах зүйл юм.

 

Хүүхэд сургуульд оруулах, Гаалийн газарт ажилд оруулах, тендерийн ажил авч өгөх, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгөх, хандив нэрийдлээр бусдыг залилсан Д.Б, С.Ч нарын үйлдлийн тухайд тухайн хохирогч нарын хөөцөлдүүлсэн ажил бүтсэн эсэх нь ач холбогдолгүй, Д.Б, С.Ч нар нь ажил, сургуульд оруулах, тендер авч өгөхийг гол зорилгоо болгоогүй, энэ талаар бодитой хөөцөлдөөгүй, хандив авах, тендер шалгаруулах эрх мэдэл, бизнес төсөл бичих, барьцаа хөрөнгийг тодорхойлох зэрэг тендерийн багц бичиг баримтын боловсруулалт хийх чадвар, боломж түүнд байхгүй, ажилд орох, сургуульд элсэгчийг шалгаруулж авах талаар бодит байдал дээр ямар ч нөлөөгүй атлаа бусдад амлалт өгөн шан харамж авсан явдал нь дээр дурдсан бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг зориуд бий болгох байдлаар бусдыг хуурч мэхэлж буй явдал мөн.

 

            Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Б-ийн мэдүүлэгт дурдсан нэр бүхий хүмүүсийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт албан бичиг хүргүүлсэн байх (7хх-ийн 109) ба Нийслэлийн прокурорын газраас хээл хахууль өгсөн, авсан гэх үйл баримт тогтоогдоогүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.  

 

Харин прокуророос Д.Б-г хохирогч Х.Хаас  “өмнөх зээлсэн мөнгөө барагдуулж, авто замын тендерийн ажил авч өгнө” гэж 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 50.000.000 төгрөгийг шилжүүлж авч их хэмжээний хохирол учруулсанд холбогдуулан ялласан нь үндэслэлгүй байна.

 

Энэхүү хэрэгт Д.Б-д холбогдох хэргийн нөхцөл байдлыг тогтооход эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны арга хэрэгслээр авагдсан гэх баримтууд хомс, гагцхүү талуудын гаргаж өгсөн баримт сэлтээс өөр гэмт хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, шүүгдэгчийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтууд байхгүй байна.

 

Тухайлбал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Д.Б-г буруутгаж буй 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ гэх бичмэл нотлох баримтаас өөр мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагааны үр дүнд бий болсон баримтгүй, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын хоорондоо зөрүүтэй талцсан мэдүүлгүүдээс өөр нотлох ажиллагааны үр дүнг бататгах зүйлгүй байхад Д.Б-г Х.Хаас 50.000.000 төгрөгийг залилан авсан гэж яллахаар дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Түүнчлэн, хохирогч Х.Х “90.000.000 төгрөгийг залилуулсан” талаар мэдүүлсээр байхад энэ үйл баримт тогтоогдсон эсхүл эс тогтоогдсон тухай дүгнэлт байхаас бус шүүгдэгчид ашигтайгаар 50.000.000 төгрөгийг залилсан үйл баримтын хувилбар гэж байх боломжгүй бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ гэх баримтаас үзвэл Д.Б Х.Хаас мөнгө авсан бус харин эсрэгээрээ Х.Х Д.Б-гаас мөнгө зээлж авсан болох нь харагдаж байна.

 

Иймд хэрэгт цугларсан баримтуудаар Д.Б нь Х.Хыг залилсан гэм буруутайг хөдөлбөргүй тогтоож, эрх зүйн дүгнэлт хийхэд эргэлзээ үүсэж байх тул уг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор тогтов.

 

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Д.Б нь ганцаараа болон бусадтай бүлэглэж,  С.Ч, С.О, Г.Б нар  нь бусадтай бүлэглэж ажил албан тушаал, эрх мэдлийн хувьд үл хамаарах асуудлын талаар бодитой бус үр дүнгийн талаар бусдад худал амлалт өгөн, бусдын “тендерийн ажил авч өгөх, сургууль, ажилд оруулах”-аар амлаж итгүүлэн, урьдчилгаа шан харамж өгөхийг ятган зөвшөөрүүлж улмаар эд хөрөнгийг нь өөрсдөдөө шилжүүлэн авч захиран зарцуулж байгаа буюу мэдсээр байж бусдыг хуурч мэхэлж буй гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Ийнхүү шүүгдэгч Д.Б, С.Ч, С.О, Г.Б нарын залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруу нотлогдсон байх тул тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Д.Б-ийн давтан үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж, С.Ч (давтан), С.О, Г.Б нарын бусадтай бүлэглэн үйлдсэн бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авсан залилах гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулан тодорхойлогдож байна.

 

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ 10 жил, дээд хэмжээ 15 жил байсныг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт хорих ялын доод хэмжээг 2 жил, дээд хэмжээг 8 жил болгон ялын дээд болон доод хэмжээг багасгаснаас гадна арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох сонгох ялтай болгосон нь 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болсныг дурдаж байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “ хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгч Д.Б, С.Ч, С.О, Г.Б нар нь шунахай сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн;

 

хохирогч нарт учирсан хохирлын зарим хэсэг нөхөн төлөгдөөгүй, учруулсан хохирлын хэмжээ их зэрэг болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд зарим хохирогч нарын хохирол нөхөн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй болсон, Д.Б нь бага насны олон хүүхэдтэй, Г.Б, С.О нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч нарын хэт хайхрамжгүй, зүй бус үйлдэл буюу “онцгой хөнгөлөлттэй” нөхцөлөөр ашигт байдлыг олж  авах гэсэн санаа зорилго гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын зорилгын нэг хэсэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэгт ооролцсон үйлдэл оролцоо, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан төрөл, хэмжээний дотор 40.000 нэгжтэй (1нэгж=1000 төгрөг) тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч С.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан төрөл, хэмжээний дотор 25.000 нэгжтэй (1нэгж=1000 төгрөг) тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч С.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан төрөл, хэмжээний дотор 10.000 нэгжтэй (1нэгж=1000 төгрөг) тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан төрөл, хэмжээний дотор 10.000 нэгжтэй (1нэгж=1000 төгрөг) тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Д.Б-д оногдуулсан торгох ялыг 3 жилийн, С.Ч, С.О, Г.Б нарт оногдуулсан торгох ялыг тус бүрийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Д.Б, С.Ч, С.О, Г.Б нар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Мөн шүүгдэгч Д.Б, Э.Ч нарт оногдуулсан торгох ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзэж оногдуулсан ял дээр нэмж гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу Д.Б нь хохирогч Л.Гийн 10.200.000 төгрөг, Х.Дгийн 2.820.000 төгрөг, А.Б-ийн 40.000.000 төгрөг, С.Гын 20.000.000 төгрөг, Д.Эн 30.000.000 төгрөг, Д.Б-ийн 30.000.000 төгрөг, М.Жы 5.000.000 төгрөг, Н.Эын 5.000.000 төгрөг, О.Эгийн 49.000.000 төгрөг буюу нийт 192.020.000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, шүүгдэгч С.Ч нь хохирогч М.Жы 5.000.000 төгрөгийн бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирлыг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тус тус нөхөн төлөх үүрэг хүлээлгэв.

Шүүгдэгч Д.Б, С.Ч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тодорхой хугацаа зааж хүлээлгэсэн дээр дурдсан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж байна.

 

2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх албан ёсны тайлбар” гаргасан тул “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр шүүгдэгч нарыг “эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай” өмгөөлөгч нарын санал хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэж байна.

Бусад асуудлаар:

 

Шүүх хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь бүрэн тогтоогдсон хохирогч Л.Гийн 10.200.000 төгрөг, Х.Дгийн 2.820.000 төгрөг, А.Б-ийн 40.000.000 төгрөг, С.Гын 20.000.000 төгрөг, Д.Эн 30.000.000 төгрөг, Д.Б-ийн 30.000.000 төгрөг, М.Жы 5.000.000 төгрөг (С.Ч-тай хувь тэнцүүлж), Н.Эын 5.000.000 төгрөг (С.Ч-тай хувь тэнцүүлж), О.Эгийн 49.000.000 төгрөг буюу нийт 192.020.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б-гаас,

хохирогч М.Жы 5.000.000 төгрөгийг (Д.Б-тай хувь тэнцүүлж) шүүгдэгч С.Ч-гаас тус тус гаргуулахаар тогтов.

 

 Хохирогч Б.Ч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Д.Б, С.Ч, С.О, Г.Б нар түүнд төлөх төлбөргүй, хохирогч М.О “нэхэмжлэх зүйлгүй, хохирол нөхөн төлөгдсөн” гэсэн тул шүүгдэгч Д.Б түүнд төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч С.Ч шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст хохирогч Н.Эад (Д.Б-тай хувь тэнцүүлж) хариуцан төлөх 5.000.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн дансанд байршуулсан тул тэрээр Н.Эад нэмж төлөх төлбөргүй болсон байна.

 

Харин Д.Б-д холбогдох хэргээс “Х.Хыг залилж 50.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тул Х.Хын дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б 14 хоног, шүүгдэгч С.О 30 хоног тус тус цагдан хоригдсон бөгөөд тэдний цагдан хоригдсон нэг хоногийг оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасахаар тогтов.

 

Харин шүүгдэгч С.Ч, Г.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч Д.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Х.Хыг залилж 50.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “ганцаараа болон бусадтай бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч С.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бусадтай бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бусадтай бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч С.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бусадтай бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Б-г 40.000 (дөчин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 (дөчин сая) төгрөгөөр торгох ялаар,

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Ч-г 25.000 (хорин таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 (хорин таван сая) төгрөгөөр торгох ялаар,

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар,

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.О-ийг 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч С.Ч, Г.Б, С.О нарт оногдуулсан торгох ялыг тус бүрийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, С.Ч, Г.Б, С.О нар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б энэ хэрэгт 14 хоног, шүүгдэгч С.О 30 хоног цагдан хоригдсон бөгөөд тэдний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Д.Б-ийн эдлэх торгуулийн ялаас 210.000 (хоёр зуун арван мянга) төгрөгийг, С.О-ийн эдлэх торгуулийн ялаас 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг  тус тус хассугай.  

 

7. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Б, Э.Ч нарт оногдуулсан торгох ял дээр нэмж гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу Д.Б нь хохирогч Л.Гийн 10.200.000 төгрөг, Х.Дгийн 2.820.000 төгрөг, А.Б-ийн 40.000.000 төгрөг, С.Гын 20.000.000 төгрөг, Д.Эн 30.000.000 төгрөг, Д.Б-ийн 30.000.000 төгрөг, М.Жы 5.000.000 төгрөг, Н.Эын 5.000.000 төгрөг, О.Эгийн 49.000.000 төгрөг буюу нийт 192.020.000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, шүүгдэгч С.Ч нь хохирогч М.Жы 5.000.000 төгрөгийн бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирлыг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тус тус нөхөн төлөх үүрэг  хүлээлгэсүгэй.

 

8. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, С.Ч нар шүүхээс тодорхой хугацаа зааж хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

 

9. Шүүгдэгч С.Ч, Г.Б нар урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Д.Б-гаас нийт  192.020.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Л.Гт 10.200.000 төгрөг, Х.Дд 2.820.000 төгрөг, А.Бд 40.000.000 төгрөг, С.Год 20.000.000 төгрөг, Д.Эд 30.000.000 төгрөг, Д.Бд 30.000.000 төгрөг, М.Жд 5.000.000 төгрөг (С.Ч-тай хувь тэнцүүлж), Н.Эад 5.000.000 төгрөг (С.Ч-тай хувь тэнцүүлж), О.Эд 49.000.000 төгрөгийг,

 

шүүгдэгч С.Ч-гаас 5.000.000 төгрөгийг гаруулж хохирогч М.Жд (Д.Б-тай хувь тэнцүүлж) тус тус олгосугай.

 

11. Шүүгдэгч Д.Б нь хохирогч М.О, Б.Ч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Ч, Г.Б, С.О нар хохирогч Б.Чод төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

12.Шүүгдэгч С.Ч-гаас хохиролд нөхөн төлсөн 5.000.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн данснаас гаргуулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.Эад олгосугай.

 

13. Хохирогч Х.Хын 50.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

15. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, С.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Ч, Г.Б нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ