| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
| Хэргийн индекс | 138/2016/0075/э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2016-11-08 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 115
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч *******, ******* тэдний өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Т.Энхболд нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт ******* *******, Халх овогт ******* *******, Бэргэд овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 201611000100 дугаартай хэргийг 2016 оны 10 сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1996 оны 06 сарын 29-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдрах, Хэрлэн сумын 8-р баг дан байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 20-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2015 оны 10 сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувийн групптэй, ******* регистрийн дугаартай, Бүргэд овогт ******* *******.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1991 оны 12 сарын 16-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт амьдрах, Хэрлэн сумын 4-р баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй,
бие эрүүл, регистрийн дугаартай, Халх овогт ******* *******.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 12 сарын 18-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт амьдрах, Хэрлэн сумын 8-р баг Баяннуурын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 20-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2015 оны 10 сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, регистрийн дугаартай, Бэргэд овогт ******* *******.
Шүүгдэгч ******* нь урьдчилан үгсэн тохиролцож ******* нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг гэх газраас 2015 оны 11 сарын 13-ны өдөр 1 тооны үнээг Даюун-150 маркийн улсын дугаартай мотоциклыг хэрэглэн хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1200000 төгрөгийн хохирол,
Урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр тэй бүлэглэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг Гурван нуур гэх газраас 2015 оны 12 сарын 26-наас 27-нд шилжих шөнө , нарын 2 тооны адууг хулгайлж ад 1000000 төгрөгийн, д 1500000 төгрөгийн хохирол учруулсан,
Урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр , ******* нартай бүлэглэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг Зүүн дөрөө гэх газраас 2016 оны 02 сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө "Дорнод гурил" ХХК-ний 1 тооны үхэр, 1 тооны адуу, 1 тооны үхэр, эмээл суран хазаар, суран бугуйл зэргийг Тоёота марк-2 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлан авч "Дорнод гурил" ХХК-д 2300000 төгрөгийн иргэн 1690000 төгрөгийн хохирол, бусдад бага бус хэмжээний буюу нийт 7690000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь урьдчилан үгсэн тохиролцож Б.******* нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг гэх газраас 2015 оны 11 сарын 13-ны өдөр 1 тооны үнээг Даюун-150 маркийн улсын дугаартай мотоциклыг хэрэглэн хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1200000 төгрөгийн хохирол,
Урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр Б.*******, нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг гэх газраас 2016 оны 02 сарын 03-ны өдөр хязаалан насны 1 тооны үхрийг Найни маркийн улсын дугааргүй мотоцикл хэрэглэн хулгайлан авч бусдад бага бус хэмжээний буюу 1000000 төгрөгийн хохирол,
Урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр Б.*******, нартай бүлэглэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг Зүүн дөрөө гэх газраас 2016 оны 02 сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө "Дорнод гурил" ХХК-ний 1 тооны үхэр, 1 тооны адуу, 1 тооны үхэр, эмээл суран хазаар, суран бугуйл зэргийг Тоёота марк-2 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлан авч "Дорнод гурил" ХХК-д 2300000 төгрөгийн иргэн 1690000 төгрөг, бусдад бага бус хэмжээний буюу нийт 6190000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.******* нь урьдчилан үгсэн тохиролцож ******* нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг гэх газраас 2016 оны 02 сарын 03-ны өдөр хязаалан насны 1 тооны үхрийг Найни маркийн улсын дугааргүй мотоцикл хэрэглэн хулгайлан авч бусдад бага бус хэмжээний буюу 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй байхгүй гэв.
Бичгийн баримтанд:
- Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/
- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/
- Хохирогчийн төлөөлөгч байцаасан тэмдэглэл /хх-ийн 81-82/
- Хохирогч байцаасан тэмдэглэл /хх-ийн 88-90/
- Хохирогч байцаасан тэмдэглэл /хх-ийн 92-94/
- Гэрч байцаасан тэмдэглэл /хх-ийн 105/
- Гэрч байцаасан тэмдэглэл /хх-ийн 106-107/
- Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримт /хх-ийн 144-146/
- Сэжигтнээр Б.*******ыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 164-165/
- Гэрч байцаасан тэмдэглэл /хх-ийн 119/
- Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, халамжийн дэвтэр /Шинээр өгсөн баримт/
- Малын үнэлгээ /хх-ийн 95, 99/
- Баянтүмэн сумын үнийн комиссын үнэлгээ /хх-ийн 91/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 87, 82-83/
- Цагаан-Овоо сумын малын үнэлгээ /хх-ийн 86/
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 39, 45 2 дугаар хавтас/
- Мөнгө хүлээн авсан баримт /хх-ийн 40/
- Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 38/
- Хохирол төлсөн баримтууд болон, орлогын мэдүүлгүүд /хх-ийн 34-37/
- Сэжигтнээр Б.*******ыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 164-165/ болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь урьдчилан үгсэн тохиролцож ******* нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг гэх газраас 2015 оны 11 сарын 13-ны өдөр 1 тооны үнээг Даюун-150 маркийн улсын дугаартай мотоциклыг хэрэглэн хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1200000 төгрөгийн хохирол, урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр тэй бүлэглэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг Гурван нуур гэх газраас 2015 оны 12 сарын 26-наас 27-нд шилжих шөнө , нарын 2 тооны адууг хулгайлж ад 1000000 төгрөгийн, д 1500000 төгрөгийн хохирол учруулсан, урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр , ******* нартай бүлэглэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг Зүүн дөрөө гэх газраас 2016 оны 02 сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө "Дорнод гурил" ХХК-ний 1 тооны үхэр, 1 тооны адуу, 1 тооны үхэр, эмээл суран хазаар, суран бугуйл зэргийг Тоёота марк-2 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлан авч "Дорнод гурил" ХХК-д 2300000 төгрөгийн иргэн 1690000 төгрөгийн хохирол, бусдад бага бус хэмжээний буюу нийт 7690000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь урьдчилан үгсэн тохиролцож Б.******* нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг гэх газраас 2015 оны 11 сарын 13-ны өдөр 1 тооны үнээг Даюун-150 маркийн улсын дугаартай мотоциклыг хэрэглэн хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1200000 төгрөгийн хохирол, урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр Б.*******, нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг гэх газраас 2016 оны 02 сарын 03-ны өдөр хязаалан насны 1 тооны үхрийг Найни маркийн улсын дугааргүй мотоцикл хэрэглэн хулгайлан авч бусдад бага бус хэмжээний буюу 1000000 төгрөгийн хохирол, урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр Б.*******, нартай бүлэглэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг Зүүн дөрөө гэх газраас 2016 оны 02 сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө "Дорнод гурил" ХХК-ний 1 тооны үхэр, 1 тооны адуу, 1 тооны үхэр, эмээл суран хазаар, суран бугуйл зэргийг Тоёота марк-2 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэглэн хулгайлан авч "Дорнод гурил" ХХК-д 2300000 төгрөгийн иргэн 1690000 төгрөг, бусдад бага бус хэмжээний буюу нийт 6190000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.******* нь урьдчилан үгсэн тохиролцож ******* нартай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг гэх газраас 2016 оны 02 сарын 03-ны өдөр хязаалан насны 1 тооны үхрийг Найни маркийн улсын дугааргүй мотоцикл хэрэглэн хулгайлан авч бусдад бага бус хэмжээний буюу 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар батлагдаж байна. Үүнд:
Шүүгдэгч *******, *******, Б.******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , , , , , хохирогч байгууллагын төлөөлөгч , гэрч , , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ мал, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ зэрэг болно.
Шүүгдэгч *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.*******ыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм хэрэглэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, Б.******* нар нь Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 20-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж 2015 оны 10 сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх бөгөөд тэдний ялтай байдал нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгогдсон тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлэн чин санаанаас гэмшиж байгаа байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Иймд дээрх хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч *******ын эрүүл мэндийн байдал /хөдөлмөр чадвар алдалтыг 60 хувиар тогтоолгосон/-ыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар тогтов. Мөн шүүгдэгч нарын эд хөрөнгийн болон амьдралын нөхцлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн "Naini" маркийн улсын дугааргүй 190000 төгрөгөөр үнэлэгдсэн мотоциклыг хурааж мөн шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн "Toyota Mark-II" маркийн Дор улсын дугаартай тээврийн хэрэгслийн /ы нэр дээр бүртгэлтэй/ үнэ болох 1500000 төгрөгийг гаргуулж тус тус төрийн өмчлөлд шилжүүлэн, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Т.Энхболд нь шүүх хуралдааны шүүмжлэлд "Шүүгдэгч Б.******* нь *******, нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хулгай хийгээгүй, харин хулгай хийсэн гэдгийг мэдсэн атлаа зохих байгууллагад мэдэгдээгүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 болгон өөрчилж, хөөн хэлэлцэх дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэж мэтгэлцэв.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.******* 2016 оны 03 сарын 11-ний өдөр сэжигтнээр байцаагдахдаа "… Талийгаач миний гар утас руу залгаад хоёулаа уулзья, манай гэрт хүрээд ир гэсэн. Тэгээд очиход ганцаараа байсан бөгөөд одоо ганц л удаа туслаад өгчих, цагаан сар болох гээд үнэхээр хэцүү байна …гээд уйлан дуугараад гуйгаад байсан учир зөвшөөрч Төмөр зам руу манай гэр рүү явж миний мотоциклыг аваад Нисэх буудлын зүүн урагшаа явсан. 28 өнгөрөөд явж байсан чинь голын урд талд 20 орчим тооны үхэр бургасны захад байсан чинь талийгаач намайг хүн харж бай гэж хэлээд уяа аваад тэр үхэр рүү ганцаараа явсан. …Бид хоёр 22 цагийн орчимд *******гийн гэр рүү очсон. Бид гурав *******гийн марк-2 машинтай үхрээ нуусан газарт очсон. …" гэж, шүүгдэгч ******* 2016 оны 03 сарын 10-ны өдөр сэжигтнээр байцаагдахдаа "…2016 оны 02 сарын 03-ны өдрийн 20-21 цагийн орчимд шиг санаж байна. Намайг гэртээ байхад *******, талийгаач хоёр ирээд Нисэхийн хажуу талд байдаг голын бургасанд нэг тооны үхэр хүлээд тавьчихсан байгаа хамт очоод авья гэж хэлсэн. Тэгээд миний машинд 40.000 төгрөгний бензин хийгээд уг газарт нь очиход бургасанд урд талын хоёр хөлийг нь хүлээд хэвтүүлчихсэн байсан бөгөөд талийгаач , ******* хоёр бургаснаас хөөгөөд баруун зүгт голоос холдуулсан. …******* манай гэрт хоноод …явсан." гэж тус тус мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч Б.******* нь урьдчилан үгсэн тохиролцож хулгайн хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн "Toyota Mark-II" маркийн Дор улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэрч ы нэр дээр бүртгэлтэй, мөн шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн "Dayun-150" маркийн Доз улсын дугаартай мотоцикл нь гэрч ын эзэмшлийнх болох нь , нарын мэдүүлэг Дорнод аймгийн Авто тээврийн төвийн 2016 оны 03 сарын 21-ний өдрийн 41 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байх тул Дорнод аймгийн ЦГ-ын ХБМБТ-ийн мөрдөн байцаагч Э.Амартайваны 2016 оны 03 сарын 22, 03 сарын 28-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч нарт буцаан олгох нь зүйтэй байна. Харин шүүгдгч Б.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн "Naini" маркийн улсын дугааргүй мотоциклыг хэрэглэсэн талаар мэдүүлсэн тул уг мотоциклыг битүүмжилсэн 2016 оны 03 сарын 28-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хэвээр үлдээв.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан байх тул *******гийн эзэмшлээс Г-0614010586 дугаарт бүртгэгдсэн Хэрлэн сумын 5-р баг Цэгцэрийн 23-р гудамж 03 тоотын 700 м2 талбай бүхий газар битүүмжилсэн, мөн *******ын эзэмшлээс Хэрлэн сумын 8-р баг гудамж 02 тоотын 700 м2 талбай бүхий газар битүүмжилсэн, Б.*******ын эзэмшлээс хоёр хаалгатай хөргөгч, 32 инчийн BSB нэртэй LCD зурагт битүүмжилсэн Дорнод аймгийн ЦГ-ын ХБМБТ-ийн мөрдөн байцаагч Э.Амартайваны 2016 оны 03 сарын 23, 3 сарын 28, 04 сарын 22-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болговол зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч хавсаргасан "Мал, мах түүхий эдийн гарал үүсэл"-ийн 1414295, 1414299, 1414237 1414282, 1414283, 1414298, 1414300 дугаартай 7 ширхэг гэрчилгээнүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалах нь зүйтэй.
Хохирогч байгууллагын төлөөлөгч нь /нас барсан/ гэгчид ногдох гэм хорын хохирлын үлдэгдлийг түүнтэй хамтарч хулгай хийсэн шүүгдэгч *******, ******* нараас нэхэмжилнэ гэх боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасан тул төлбөрийн үлдэгдэл 432000 төгрөгийг шүүгдэгч нараар төлүүлэхийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаануудыг буцаан олгох нь зүйтэй юм.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Бүргэд овогт ******* *******, Халх овогт ******* ******* нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан шүүгдэгч Бэргэд овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм хэрэглэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 05 /тав/ сарын хорих, шүүгдэгч *******гийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих, шүүгдэгч Б.*******ын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан *******д оногдуулсан 2 жил 05 сарын, *******д оногдуулсан 2 жилийн, Б.*******т оногдуулсан 2 жил 01 сарын хорих ялуудыг тэнсэж, тус тусын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ялтан Б.*******ын эзэмшлийн "Naini" маркийн улсын дугааргүй, 190000 төгрөгөөр үнэлэгдсэн мотоциклыг хурааж, мөн ялтан *******гээс гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн "Тоyota Mark-II" маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1500000 төгрөгийг гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлэн тус тус улсын орлого болгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар "Дорнод гурил" ХХК-ийн гэм хорын хохирлын үлдэгдэлд нэхэмжилсэн 432000 /дөрвөн зуун гучин хоёр мянга/ төгрөгийг ялтан *******, ******* нараар төлүүлэхийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Гэрч ы "Toyota Mark-II" маркийн Дор улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорнод аймгийн ЦГ-ын ХБМБТ-ийн мөрдөн байцаагч Э.Амартайваны 2016 оны 03 сарын 22-ны өдрийн, мөн гэрч ын эзэмшлээс "Dayun-150" маркийн Доз улсын дугаартай мотоциклыг битүүмжилсэн 2016 оны 03 сарын 28-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч , нарт буцаан олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан *******гийн эзэмшлээс Г-0614010586 дугаарт бүртгэгдсэн Хэрлэн сумын 5-р баг Цэгцэрийн 23-р гудамж 03 тоотын 700 м2 талбай бүхий газар битүүмжилсэн, мөн ялтан *******ын эзэмшлээс Хэрлэн сумын 8-р баг гудамж 02 тоотын 700 м2 талбай бүхий газар битүүмжилсэн, ялтан Б.*******ын эзэмшлээс хоёр хаалгатай хөргөгч, 32 инчийн BSB нэртэй LCD зурагт битүүмжилсэн Дорнод аймгийн ЦГ-ын ХБМБТ-ийн мөрдөн байцаагч Э.Амартайваны 2016 оны 03 сарын 23, 3 сарын 28, 04 сарын 22-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгож, ялтан Б.*******ын эзэмшлээс БНХАУ-д үйлдвэрлэсэн "Naini" маркийн улсын дугааргүй мотоциклыг битүүмжилсэн 2016 оны 03 сарын 28-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Ялтан *******, *******, Б.******* нар нь цагдан хоригдоогүй төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч хэрэгт хавсаргасан "Мал, мах түүхий эдийн гарал үүсэл"-ийн 1414295, 1414299, 1414237 1414282, 1414283, 1414298, 1414300 дугаартай 7 ширхэг гэрчилгээнүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
9. Энэ хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан *******, ******* Б.******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаануудыг буцаан олгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******, *******, Б.******* нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзсан хугацааг 2016 оны 11 сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан тэдний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ж.ДОЛГОРМАА