Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
Хэргийн индекс | 185/2022/0724/Э |
Дугаар | 2022/ШЦТ/785 |
Огноо | 2022-08-04 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/785
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагч Г.Баярмаа,
Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л ийн Э д холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оын 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух хаягтай, Х овогт Л ийн Э /РД:... /,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Л.Э нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий буюу эхнэр Н.Н тэйгээ маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж гаргах мэдүүлэг байхгүй...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар Л.Э нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий буюу эхнэр Н.Н тэйгээ маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Н ийн өгсөн “....би 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажлаа гэртээ ирээд охин А дагуулаад эгч Н ын гэр лүү Зүүн салаанд очиж эргэчхээд шөнө буцаад 22 цаг 30 минутын үед гэртээ иртэл нөхөр Э нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан. Машин унаад тэнээд яваад байна автомашины цонх хагална гээд гарахаар нь би хаалгаа түгжчихсэн юм. Тэгээд буцаад орж ирээд хаалга чанга чанга балбаад байхаар нь хөрш айлуудаас санаа зовоод хаалга онгойлгож өгтөл шууд орж ирээд өрөөнд байдаг том сандал аваад шууд 4-5 удаа толгой руу цохиж гараараа нүд хамар зэрэг рүү цохисон. Сандлаар намайг цохиод байхаар нь би цонхоор гаргаад шидчихсэн. Тэгсэн “чи миний хийсэн сандлыг гаргаад шидчихлээ” гэж уурлаад ний хувцаснуудыг цонхоор гаргаад шидчихээр нь “би хувцсаа авъя” гээд гараад гадна явж байсан хүний гар утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэгээд гадна байж байгаад цагдаа ирэхийг хүлээж байгаад цагдаатай хамт ороод цагдаад барьж өгсөн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг надад миний нөхөр Л.Э төмөр сандлаар цохиж учруулсан. Сандлаар толгой руу цохиод байхад нь би хоёр гараараа хамгаалаад байсан болохоор хоёр гар ингэж гэмтсэн байна...би Э гаас биеэр жижиг учир түүнийг зодоход нь өөрийгөө хамгаалж чадахгүй. Би эргээд эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан...тэр өндөр хүнийг би сандлаар цохих ямар ч боломжгүй, би тэр хүний толгой руу хүрч чадахгүй...өмнө нь хоёр, гурван удаа намайг зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Э.А ы “...манай ээж тухайн өдөр ажлаасаа тараад намайг аваад манай ээжийн эгч Н эгчийн Зүүн салаанд байдаг гэрт очсон. Тэнд Н эгчийн хоёр хүүхдийг эргээд гэртээ харьсан. Бид хоёрыг гэртээ иртэл аав Э архи уусан агсан тавиад байсан. Тэгээд манай аав “машиныг чинь эвдэнэ” гээд гарсан энэ хооронд ээж хаалгаа түгжсэн байсан, тэгтэл аав гэрийн хаалгыг гаднаас маш хүчтэй цохиод байсан тул ээж хаалгаа онгойлгосон. Аав орж ирээд аймаар уурлаад ээжийг загнаад орилоод тэгж байгаад сандал аваад ээжийг зодоод байсан. Тэгээд мөн гараараа ээжийн хамар луу хүчтэй цохисон, ээж аавын цохиж байсан сандлыг булааж аваад цонх руу шидсэн, тэгэхэд нөгөө сандал гадагшаа унасан. Тэгтэл аав уурлаад “чи миний хийсэн сандлыг хаялаа” гээд ээжийн хувцаснуудыг цонхоор гадагш шидсэн, ээж гадаа гарч хувцсаа авахаар гараад орж ирэхдээ хоёр цагдаа аваад ороод ирсэн. Тэгээд цагдаа аавыг аваад явсан... манай ээжийн толгой хэсэгт нь 2-3 удаа цохисон...ээжийн нүүр хавдсан юм шиг харагдсан харин цус гарсан эсэх талаар анзаараагүй. ..эхлээд аав ээжийн толгой руу сандлаар цохисон тэгээд уг сандлыг ээж булааж аваад аавын толгой хэсэгт нь хоёр удаа цохиод тэгээд нөгөө цонхоор шидсэн...аавын бие болон гар цээжинд ямар нэгэн гэмтэл би хараагүй аав зүгээр байх шиг байсан...манай аав урд өмнө ээжийг зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Н ын өгсөн “...миний санаж байгаагаар 2017 онд байгууллагын цасны баяр болоод явах гэхэд хардаад гар хүрч зодлоо гэж надад ярьж байсан. Бас 2018 онд Н.Н байгууллагын шилдэг ажилтан болсон гээд шагнуулаад гэртээ ирэхэд бас гэртээ оруулахгүй гадна хонуулсан гэж байсан. Надад хэлэхгүйгээр олон зодсон асуудал болж байсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/-р тал,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №7621 дугаартай “....Н.Н ийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх №7621 тоот дүгнэлт /хх-ийн 69-70/-р тал,
2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-38/-р тал,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 28-29/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Э гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8, 10/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,
Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгс нь “...хохирогч Н.Н ийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн сарвуунд гэмтэл учирсныг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтийг гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “...хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж...” үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байх бөгөөд прокуророос шүүгдэгчийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч Л.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ маргалдаж биед нь халдсан үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Нөгөөтээгүүр шүүгдэгч Л.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.
Иймд, шүүгдэгч Л.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Л.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч Л.Э д ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг баримтын хэмжээнд нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Л.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэх санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүхээс шүүгдэгчид тухайлан сонгон оногдуулж буй ял шийтгэлийн төрөл болоод албадлагын арга хэмжээний төрөл хэмжээ нь тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь хамгийн зүй зохистой байдлаар нийцсэн байх үндсэн шаардлагыг хангахын зэрэгцээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь энэ хуулийн зорилт биелэгдэх үндэслэл болдог.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Э нь тодорхой эрхэлсэн ажилгүй, шүүхээс торгуулийн ял шийтгэл оногдуулсан тохиолдолд хөрөнгийг ямар эх үүсвэрээс хэрхэн төлж барагдуулах нь тодорхой бус нөгөөтээгүүр шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солигдох хуулийн зохицуулалттай тул түүний эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй юм.
Иймд, “...Торгох ял шийтгэж өгнө үү...” гэх шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүйг дурдаж байна.
Шүүгдэгч Л.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Л ийн Э г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Л.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР