Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/241

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0228/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Д.Батмөнх,

Шүүгдэгч С.Х, түүний өмгөөлөгч Г.Халиунаа,

Шүүгдэгч П.Ү, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А-ын  овогт С-ийн Х, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт П-ийн Ү, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О х б овогт Р-ийн Э нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21180038900180 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, А-ын овгийн С-ийн Х /РД: .......... / .....  оны ....  дүгээр сарын ... -ны өдөр .....  хотод  төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, авто инженер мэргэжилтэй, ам бүл ....., .........-ийн  хамт ......... аймгийн .........  сумын .....  дүгээр багийн ..........  дугаар байрны ........  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

2. Монгол Улсын иргэн, Ц овгийн П-ийн Ү /РД:.............. /, ....  оны .... дүгээр сарын ......... -ны өдөр ........ аймгийн ......  сумд төрсөн, .....  настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,  ам бүл ..... , ..........- ийн хамт .........  аймгийн ........ сумын .......  дугаар багийн ...... дугаар хорооллын ......  тоотод орших хаягтай, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .......  оны ......  дугаар сарын ........ -ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дэх зүйлийн 1 дэх хэсэг, 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дах хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож 1 жил тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь зүйлд заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, хэрэг хариуцах чадвартай.

 

3. Монгол Улсын иргэн, О овгийн Р-ийн Э /РД: ......... /, ........ оны .......  дугаар сарын .... -ны өдөр ..........  хотод төрсөн, ..........  настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, .............ХХК-д ........... ажилтай, ам бүл ...... , ........-ийн хамт ........  аймгийн .........  сумын ...... дугаар багийн ........  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч С.Х, П.Ү нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

шүүгдэгч Р.Э нь өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х мэдүүлэхдээ: “2021 оны 05 дугаар сард миний бие нь ............... тасгийн даргаар ажиллаж байхад ............ газраас цахим хурал зохион байгуулсан. Тухайн хуралд Ү, Г  бид 3 хамт суусан. Тухайн хурлаар О гэдэг хүн ............  жилийн ойн хүрээнд ............  тасаг бүр 1,500,000 төгрөгийн хандив өг гэж хэлсэн. Хурлын дараа байцаагч нарыг цуглуулаад нэг хүн 250,000 төгрөг хураалгая гэдэг байдлаар ярьсан. Тухайн үед нэг нь өмнө нь хандив авдаг байсан уу? хандивыг яаж босгодог байсан бэ? гэж асуусан. Манай тасаг ........... ном зардаг, эсвэл хандив босгодог байсан талаар хэлсэн. Тэгэхэд Ү таньдаг хүнтэй холбогдоод хандив асуугаад үзье гэсэн. Үүнээс 2-3 хоногийн дараа Э гэдэг хүнээс нөгөө хандивын мөнгийг авчихлаа гэж хэлсэн. Тухайн үед би аймаг дээр ажилтай байсан тул өөртөө байлгаж бай гэж хэлсэн. Ингээд надад 1,500,000 төгрөгийг өгөх гэхээр нь Г-д өгөөд .................-д хүргүүл гэдэг зүйлийг хэлж хүргүүлсэн. Э-ын мэдүүлгийг прокурор уншсан 250,000 төгрөгөөр торгодог гэсэн, “....... ” ХХК-ийн тээврийн хэрэгслүүд 20 тонн ачаатай явах ёстой байтал даац хэтрүүлж 50-55 тонноор тогтмол явдаг учир торгодог. Нэг торгохдоо 150,000 төгрөгөөр торгодог байсан. Дархан-Уул аймгийн ........-ын даргаар сүүлд томилогдсон Г  нь “............ ” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудыг таньдаг битгий торго гэдэг хувийн даалгавар өгснөөс хойш сар гарны хугацаанд торгоогүй. Энэ хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлснээс хойш Г  дарга “.......... ” ХХК-ийн тээврийн хэрэгслүүдийг торгож эхэлсэн. Миний зүгээс 1,500,000 төгрөгийг өгөхгүй бол байнгын торгоно, зөвшөөрөл өгөхгүй гэдэг зүйл байгаагүй, хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн маршрутыг би баталдаг. Маршрутыг Г даргын өгсөн үүргийн дагуу баталсан аймгийн захиргаан дээр эцсийн байдлаар батлагддаг. Авлига авсан гэдэг байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Би 1000 төгрөг ч авлигад аваагүй, хандив туслалцаа авсан байдлыг хүлээн зөвшөөрч байна. “............ ” ХХК-аас хандив ав гэж би хэлээгүй, Ү-ыг ямар хүнтэй уулзсаныг ч мэдээгүй. Шүүгдэгч Э “............ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь ч биш.” гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ү мэдүүлэхдээ: “Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг хэвээрээ байгаа. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Э мэдүүлэхдээ: “Өмнө нь мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг

                                                                                                                                                           

Эрүүгийн 21180038900180 дугаартай хэргээс:

 

Р.Э-ын мөрдөн байцаалтад гэрчээр 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 5-8 дахь тал/, гэрч Н.Т-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 11-13 дахь тал/, гэрч Ж.Г-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16-17 дахь тал/, гэрч Ч.У-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 19-22 дахь тал/, гэрч О.Д-н мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25-26 дахь тал/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/, гэрч П.Ү-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33-34-р тал/, гэрч С.Х-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36-41 дэх тал/, гэрч Х.А-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 43-45 дахь тал/, гэрч Х.Г-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 48-50 дахь тал/, гэрч С.Н-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/, бэлэн мөнгөний зарлагын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн баримт,  банк хооронд шилжүүлгийн баримт /1 дэх хавтаст хэргийн 56-58 дахь тал/, Хаан банк дахь Р.Н-ийн эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал/, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/181 дугаартай “Журам батлах, хөрөнгө гаргах тухай” захирамж болон түүний хавсралтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 62, 63-78 дахь тал/, гэрч Д.Ж-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 93-95, 105-106, 129-130 дахь тал/, гэрч Б.П-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 98-99, 101-102 дэх тал/, гэрч Д.Ү-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 108-109 дэх тал/, гэрч Т.Г-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 118-119, 246-247 дэх тал/, гэрч Х.Г , Т.Г  нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 124-127 дахь тал/, гэрч С.Х, П.Ү нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 133-143 дахь тал/, гэрч М.О-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 242-244 дэх тал/, гэрч Г.А-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 249-250 дахь тал/, С.Х-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 184-186 дахь тал/, П.Ү-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 188-200 дахь тал/, Р.Э-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 210-211 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч С.Х, П.Ү, Р.Э нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.Ү нь Дархан-Уул аймгийн ............... газрын .............. тасагт ахлах байцаагчаар ажиллаж байх хугацаандаа Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/181 дугаартай “Аймаг, сумын төвийн доторх хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох ачааны авто машины даацын хязгаарлалт, авто замын сэтлэх, орц, гарц шинээр гаргах түр зөвшөөрөл олгох тухай” журмын 6.1.1 дэх хэсгийн хүрээнд иргэн, аж ахуй нэгж байгууллагаас төв замын чиглэлийн маршрутыг батлах албаны чиг үүргээ хэрэгжүүлэн “............... ” ХХК-ийн хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн маршрутыг батлах явцдаа 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус .............  тасгийн дарга, ...........-ийн дх С.Х-ийн “.......... ” ХХК-ийн Р.Э-аас нийгмийн хариуцлагын хүрээнд нэрийдлээр 1,500,000 төгрөгийн хахууль авахыг даалгасныг мэдсээр байж Р.Э-аас бэлнээр 1,500,000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Р.Э нь “........... ” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор .............. аймгийн ....... тасгийн дарга С.Х-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ..............-ийн гадна .........  дээр ахлах з   П.Ү-аар дамжуулан 1,500,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч С.Х нь ........  аймгийн ......... газрын ...... тасгийн даргаар ажиллах байх хугацаандаа 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/181 дугаартай “Аймаг, сумын төвийн доторх хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох ачааны авто машины даацын хязгаарлалт, авто замын сэтлэх, орц, гарц шинээр гаргах түр зөвшөөрөл олгох тухай” журмын 6.1.1 дэх хэсгийн хүрээнд иргэн, аж ахуй нэгж байгууллагаас төв замын чиглэлийн маршрутыг батлах албаны чиг үүргээ хэрэгжүүлэн “............. ” ХХК-ийн хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн маршрутыг батлах явцдаа 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ...............-ийн тасгийн ахлах з  , хошууч П.Ү-т “............ ” ХХК-ийн Р.Э-аас нийгмийн хариуцлагын хүрээнд нэрийдлээр 1,500,000 төгрөг авахыг даалган П.Үаар дамжуулан Р.Э-аас бэлнээр 1,500,000 төгрөг авч хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Р.Э-ын мөрдөн байцаалтад гэрчээр 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...2021 он гарснаар манай компанийн машинууд маршрут батлуулах хүртлээ удаа дараа торгуулсан байсан үе. Нэг машиныг торгохдоо 200-250 мянган төгрөгөөр торгодог. 2021 оны 05 сарын 05-ны өдөр төв замын маршрутын зөвшөөрлийг хүлээж байхад ................-ийн тасгийн ахлах Ү гэх залуу манай ажил дээр ирж уулзаад “манай дарга С.Х нь байгууллагын тохижилттой холбоотой 1,5 сая төгрөгийн туслалцаа үзүүлээч гэж ярьж байна” гэж хэлээд явсан. Би энэ асуудлыг болох үгүйг мэдэхгүй болохоор аягүй бол туслалцаа үзүүлэхгүй бол улам торгоод, явуулахгүй, түүнчлэн төв замын маршрут баталж өгөхгүй юм болов уу гэж бодоод компанийн нягтлан бодогч Н.Т-аар компанийнхаа данснаас 1,5 сая төгрөгийг бэлнээр 10, 20 мянгатын дэвсгэрээр гаргуулан авч Н.Т-ын хамтаар тухайн өдрийн 16 цагийн үед ...............-ийн тасаг дээр ирээд С.Х-тэй уулзах гэхэд өөрөө байхгүй байсан. Тэгэхээр нь Ү луу ярихад дарга байхгүй байгаа, намайг энэ мөнгийг авчих гэж хэлсэн гэхээр нь түүнд нягтлан бодогч Н.Т.............-ын цагаан өнгөтэй, ............  улсын дугаартай ..........  маркийн автомашинд бид гурав сууж уулзаад мөнгийг өгсөн. Ү-аар мөнгө авсан тухай бэлэн мөнгөний зарлагын баримт дээр гарын үсэг зуруулсан. Түүнээс хойш С.Х-тэй мөнгөний талаар яриагүй. Мөнгө авсан үгүйг нь мэдэхгүй байна. Ү-ын хэлж байгаагаар даргадаа өгсөн гэсэн. Намайг Ү-т мөнгө өгсний дараагаар 7 хоногийн дараа төв замын зөвшөөрөл удалгүй гарсан. Жолооч нар хэлэхдээ арга хэмжээ авч буй С.Х нь .................ХХК-ийн зөвшөөрлийн хугацаа дууссан. Арга хэмжээ авч хариуцлага тооц гэх үүргийг өгдөг гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 5-8 дахь тал/,

 

Гэрч Н.Т-ын мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойш цаг санахгүй байна гүйцэтгэх захирал Р.Э компанийн данснаас ................. –т хандив өгөх 1,500,000 төгрөг Н-ийн данс руу шилжүүл гэж хэлсэн. Тэгээд гүйцэтгэх захирал Р.Э Н-аас бараа татах бэлэн мөнгөнөөс 1,500,000 төгрөг авчихсан байсныг би мэдээгүй. Тэгээд орой 20-21  цагийн үед гүйцэтгэх захирал Р.Э би машингүй байна. Хоёулаа хамт нэг газар  руу яваад ирье. .............-т хандив өгөх бэлэн мөнгөний зарлагын баримтаа аваарай гэж хэлсэн. Тэгээд Р.Э  гүйцэтгэх захирал бид хоёр миний автомашинтай ...........  аймгийн .............-ийн газрын гадаа очоод Р.Э захирал нэг хүнтэй утсаар яриад “ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэр үед .............-аас нүдний шилтэй 40 орчим насны эрэгтэй гарч ирээд Р.Э захирлын сууж байсан талын цонхоор цаасанд ороосон байсан 1,500,000 төгрөгийг авсан. Би тэр үед хандивын 1,500,000 төгрөгөө өгч байгаа юм байна гэж ойлгосон. Уг хандивын 1,500,000 төгрөгийг ямар зүйлд зориулж хандивлаж байгааг мэдээгүй. Манай компанийн Худалдаа хөгжлийн банкны ............. дугаартай данснаас 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 20 цаг 36 минутад Н-ийн Хаан банкны ..........  дугаартай дансанд шилжүүлэг хийсэн. Р.Э захирал Н-аас хэзээ дээрх 1,500,000 төгрөгийг бэлнээр гаргуулж авсныг мэдэхгүй. Ямарч байсан 1,500,000 төгрөгийг цаасанд ороогоод .................-ийн гадна ........  дээр миний машины цонхоор өгсөн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

 

Гэрч Ж.Г-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...2017 онд Дархан орон нутгийн зам тээврийн газар ОНӨААТҮГ үүсгэн байгуулагдаж манай хэлтсээс өгдөг байсан .............. зөвшөөрлийг олгох эрх шилжигдсэн. Тухайн ...........-ийн тасаг нь төв замын маршрутыг баталдаг хэвээрээ байсан. Сүүлд 2021 он гарснаар төв замын маршрутыг аймгийн ...........-аас батлахаа больж Дархан орон нутгийн зам тээврийн газар ОНӨААТҮГ нь олгодог болсон байналээ. Ямар журмаар эрх шилжигдсэн талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Гэрч Ч.У-ын мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/181 дугаартай захирамжид Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн хариуцсан “Аймаг, сум, төвийн доторх хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох ачааны автомашины түр зөвшөөрөл олгоно” гэж заасан байсан эрх үүргийг манай байгууллагыг үүсгэн байгуулсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн шилжүүлж өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Дархан-Уул аймаг, сумын төвийн доторх хатуу хучилттай автозамын хөдөлгөөнд оролцох ачааны автомашины түр зөвшөөрлийг манай байгууллага олгодог болсон. А/181 дугаартай Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд Дархан-Уул аймгийн ..........-ийн газрын .............-ийн тасаг хариуцан ажилладаг. Хариуцан ажиллах талаар ямар нэгэн захирамж шийдвэр байхгүй....Аймаг, сумын төвийн доторх хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох ачааны автомашины даацын хязгаарлалт, авто замыг сэтлэх, орц гарц шинээр гарах түр зөвшөөрөл олгох журмын 4.2-д Түр зөвшөөрлийн хураамжийг автомашины 1 тэнхлэг дээрх ачаалал 5тн-оос дээш байвал 1 сард 1 автомашин 50,000 төгрөгөөр тооцон төвлөрүүлэхээр заасан. Дээрх 1 сард 1 автомашин 50,000 төгрөг байсныг Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018.09.17-ны өдрийн 11/03 дугаартай тогтоолоор 25,000 төгрөг байхаар тогтоож өгсөн. ...С.Х даргын баталж ирүүлсэн замын маршрут, хугацааг үндэслэн түр зөвшөөрлийг олгодог.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

 

Гэрч О.Д-ын мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Хандивын данс гэх зүйл байхгүй. Хандив авах журам гэх зүйл байхгүй. Харин иргэн, аж ахуй нэгж байгууллагаас хандив өгөх хүсэлт ирүүлсэн тохиолдолд .......... -ын ............ хэлтэст албан бичгээр хүсэлтээ гаргаад ашиг сонирхлын зөрчилгүй талаарх мэдүүлэг гаргаж өгч зөвшөөрөл авч нэмэлт санхүүжилтийн дансанд бүртгэж авч болдог. Үүнээс өөр байдлаар ямар нэгэн хандив авах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

Гэрч Б.Б-ын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Ямар байгууллагаар сагсан бөмбөгийн талбай, шийд хийлгэснийг мэдэхгүй. Ямар хөрөнгөөр хэн гэж албан тушаалтан хэзээ сагсан бөмбөгийн талбай, шийдийг барьж байгуулсныг мэдээгүй. ..........-ийн байгууллагын 100 жилийн ойн арга хэмжээг угтаж 2020 онд .............-ийн тасгаас уг талбайг хийсэн. Ямар санхүүжилтээр хийснийг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

Гэрч П.Ү-ын мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...“...2021 оны 05 сарын эхээр .............-ийн тасгийн дарга С.Х нь тасгийн ....-ыг яаралтай цуглуулж өрөөндөө уулзсан. Уулзах үедээ ..............-ийн байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан ..........-ийн газраас орон нутгуудын ..............-ийн тасгуудаас мөнгө татаж байгаа юм байна. Маргаашийн дотор яаралтай 1,5 сая төгрөгийг явуулах шаардлагатай байна гэсэн. Энийг яаж бүрдүүлэх вэ гэдэг талаар ярилцсан. Хугацаа давчуу, цалин мөнгө буугаагүй байгаа учраас надад хандан “......... ” ХХК-ийн захирал Р.Э-ыг чи таньдаг юм чинь уулзаад үзээч гэсэн. ...........  жил гээд яриад хэрэггүй байх. Тухайн компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд тохижилтын ажил гэдгээр нь туслалцаа үзүүлэх боломжтой байна уу гэдгээр асуугаад үзээч ээ гэсэн. Би хариуд нь ингэж болох юм уу, юу гэж ойлгуулах юм бэ гэхэд гадна тохижилтоо хийх гэж байгаа. Компанийнхаа зүгээс гадна тохижилтод туслалцаа үзүүлээч гэдэг талаас нь яриад үзээ гэсэн. Төв газраас хандив гэдэг байдлаар яриад хэрэггүй гэдгийг нь мэдэж байгаа биз дээ гэхээр нь уулзаад үзье гээд хурал дууссан...Би даргын хэлсний дагуу Р.Э-тай холбогдож ажил дээр нь очиж уулзаад найздаа туслаач ээ, манайх ................. –ын ....... жилийн ойг тохиолдуулан тохижилтын ажил хийж байгаа юм. Үүнд санхүүжилт дутаад байна. Туслаач ээ, 1,5 сая төгрөгийн хэрэг байна гэж асуусан.  Р.Э эргээд яръя гэсэн. Намайг явсны дараа Р.Э нь над руу 2 цаг орчмын дараа залгаад танайд тусалъя чиний яриад байсан мөнгийг чинь байгууллагаасаа гаргаад өгөхөөр боллоо. Хаана аваачиж өгөх үү. Танай ажил дээр ирсэн байна гэсэн. Хэлснийх нь дагуу би гарч очоод уулзахад танай даргатай уулзаж энэ мөнгийг өгье гэхээр нь би түүний хажууд С.Х дарга руу залгасан. С.Х даргатай яриад Р.Э ирсэн байна. Нөгөө мөнгийг танд өөрт чинь өгье уулзъя гэж байна гэсэн. Тэгтэл С.Х дарга надтай уулзаж хэрэггүй ээ. Би байхгүй, гадуур ажилтай явж байна. Чи өөр дээрээ авч бай гэсэн. Тэгээд би тухайн мөнгийг авахад надаар мөнгө авсан тухай зарлагын баримт дээр гарын үсэг зуруулсан. Тухайн мөнгийг бэлнээр тоолж аваад, маргааш өглөө ажил цуглахад тасгийн ......-ын нүдэн дээр С.Х даргад нөгөө мөнгө чинь энэ байна гээд гаргаад өгсөн. Тэгэхэд дарга надад өгөх хэрэггүй. Г-оо энэ мөнгийг яаралтай аваад .............-ийн газрын орон нутгийн хэлтэс рүү холбогдоод яаралтай явуул гээд тухайн 1,5 сая төгрөгийг бүрэн бүтнээр нь Г-д өгсөн. Үүнээс хойш тухайн мөнгөний талаар дахиж ярилцаагүй. Даргын зүгээс мөнгө цуглуулах талаар амаар хэлснээс биш ямар учиртай чиглэл ирсэн талаар албан бичиг, баримтаар юм үзүүлээгүй болохоор мэдэхгүй байна. Тасгийн даргын хэлж байгаагаар ахлагч бүрэлдэхүүнийг хамруулахгүй. Зөвхөн .......... гэсэн утгатай битүү хатуу зүйл ярьсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33-34-р тал/,

 

Гэрч С.Х-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...А/181 дугаартай захирамжийн хэрэгжилтийн миний өмнө .........-ийн тасгийн даргаар ажиллаж байсан д х Л.Э, Ц-ийн  ахмад П.Г, ........... ийн дх Б.Б нар аймаг, сумын төвийн доторх хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох ачааны автомашины маршрутыг баталж олгодог байсан тул би уг ажлыг авснаас хойш хүн амын нягтаршил, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим их, сургууль цэцэрлэгийн бүс газар, том худалдааны төв, замын хөдөлгөөн нягтаршил ихтэй эргэлт тойруу газар, зам нарийссан газар, Дархан-Уул аймгийн төв гудамжнуудаар хүнд даацын ачааны авто машин явуулахгүй байх зорилгоор замын маршрутыг баталдаг байсан. Түүнээс түр зөвшөөрөл олгож байгаагүй. Би 2018 онд тус ...........-ийн газрын ......-ийн тасгийн даргаар томилогдон ажил авахад уг түр зөвшөөрөл олгоход шаардлагатай хүнд даацын ачааны автомашины хотын хөдөлгөөнд оролцох зам маршрутыг урд урдын жилүүдэд тус ........-ийн тасгийн дарга нарын баталж ирснээр миний бие уг замын маршрутад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгийн эрсдэлтэй газар цэгүүдэд ачааны авто машин явуулахгүй байхаар маршрутыг баталж ажиллаж байсан. ...Иргэн аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг ...............-ийн тасгийн ахлах з  , хошууч Х.Г бүртгэл хөтлөн хүлээн авдаг байсан. Он сарыг нь санахгүй байна ...-ийн газрын дарга, х X.А дээрх аж ахуй нэгж байгууллагаас ирүүлж байгаа хүсэлтийг .....-ийн газрын бичиг хэргээр дамжуулж газрын даргын цохолтоор ...........-ийн тасагт ирдэг болсон.

.......... газрын дарга, х  X.А дээрх аж ахуй нэгж байгууллагаас ирүүлж байгаа хүсэлтийг ............- ийн газрын бичиг хэргээр дамжуулж газрын даргын цохолтоор ..............-ийн тасагт ирдэг болсон. Одоогийн Ц-ийн  газрын даргаар ажиллаж байгаа х Д.Г уг аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг “хянаж танилцуул” гэж цохолт хийдэг байсан. Хянаж танилцуулахад х Д.Г тухайн аж ахуй нэгж байгууллагад маршрут батлах, зөвшөөрөл олгох эсэхийг “олгоё” гэж шийдсэн.  ... 2021 онд тус ...........-ийн газрын ..............-ийн тасагт бараа ажил үйлчилгээ худалдан авах төсөв батлагдаагүй. 2020 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас төсөв тавигдаж .......-ийн тасгийн байрны дээвэр болон халаалтыг 100 хувь шийдвэрлэсэн. 2020, 2021 онд Сагсан бөмбөгийн талбай, шийдийг хийж гүйцэтгэх төсөв батлагдаагүй. Сагсан бөмбөгийн талбай, шийдийг ахлах з  , хошууч П.Ү өөрийн хөрөнгөөр 2020 оны намар хүйтрэхээс өмнө ............-ийн тасгийн гадна талбайд сагсан бөмбөгийн талбай, шийдийг хийсэн. ...Би ............. ХХК-ийн гүйцэтгэх захирал Э-ыг танихгүй. Гэхдээ Э гэдэг хүн Дархан-Уул аймгийн ........  хувьцаат компанийн дарга байхаас нь зүс мэднэ. Би ямар нэгэн мөнгө аваагүй. Мөнгөтэй холбоотой асуудлаар тайлбар байхгүй. .... .........-ийн газраас орон нутгийн .....-ийн тасгийн дарга, ахлах нарын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хурал дууссаны дараа албан бусаар .........-ийн ............-ийн ой болох гэж байна. 1-1,5 сая төгрөгийн хандив орон нутгийн ............-ийн тасгаас өгч болно гэж хэлж байсан. Би .........-нартайуулзаад ой арга хэмжээнд мөнгө хандивлая, яаж мөнгө олох уу гэж асуухад П.Ү би 2,3 хүнтэй яриад үзэх үү гэж асуухаар нь зөв яриарай уулзаад үзэхгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа ч бил үү П.Ү надад мөнгө болсон шүү май гээд өгөхөөр нь надад өгөөд яах бэ Г-д өгчих гэж хэлсэн. Г-ыг би .....-ийн .........-ийн алба руу наад мөнгөө өгөөрэй гэж хэлсэн. Түүнээс П.Үын мэдүүлснээр би ..........  ХХК-тай уулзаж үз, мөнгө хандиваар ав гэж хэлээгүй. ... Холбогдох материалыг үндэслэн ............  ХХК-ийн хүнд даацын тээврийн хэрэгслийн хотын төв замаар зорчих маршрутыг баталж байсан. Гэхдээ зарим тээврийн хэрэгсэл нь шаардлага хангахгүй байсан учир буцааж зөвшөөрөлгүй замын хөдөлгөөнд оролцож байхад нь .............. нар хяналт шалгалтаар арга авч ажиллаж байсан. Гэтэл ..........-ийн газрын дарга,  х Д.Г 2021 оны 6-7 сард  .........  ХХК-ийн машинуудыг битгий зогсоож бай, ачаа тээвэрлэх журам зөрчөөд 90-с 100 тн ачаа ачсан байсан ч явуулж бай гэж амаар үүрэг өгч байсан. Манайх ...........  ХХК-аас хандив аваагүй гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Яагаад бэ гэвэл “......... ” ХХК-д  шаардпага тавихад дарга Д.Г байнга энэ компанийг өмгөөлдөг. ......... ын захирал Н-О-ын эхнэр Т-аас ...........  зочид буудлын гадна албаны авто машин дотроо суулгаж байгаад дугтуйтай бэлэн мөнгө авсан. Би тэнд оны 08 сарын сүүлээр апхаж явахдаа харсан юм. ...Дараа нь ...........-ын захирал болох Н-О ................  аймгийн ..............  сум ....... -р баг тээвэрчдийн тойрог дээр Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь П .............-тай хамт ажиллаж байсан байхдаа шалгахад Д.Г  дарга утсаар залгаж саадгүй явуул гэж үүрэг өгсөн байсан. Дараа нь Н-О согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад Д  сумын ....... -р баг ............  замын уулзварын орчим ......... маркийн автомашинтай зам тээврийн осол гаргаж хэргийн газар дээрээс машинаа орхиод зугтаасан дуудлага дээр ахлах з   Г очиж автомашиныг нь журамлаж бүртгэлд оруулан шалгах гэхэд Д.Г дарга ..........-ын тасгийн дарга, х С.С-аар яриулан шууд тэр машиныг журмын хашаанаас гаргуулсан. Дархан сумын........ -р баг ......-ны орчим хаягдал төмөр авдаг цэгийн гадна Н –О  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ........... маркийн автомашин унаж яваад тухайн төмөр авдаг цэгийн хашаанд амьдардаг айлын хүүхдийн мөргөж зам тээврийн осол гаргахад  Д.Ж-г ажиллахад Д.Г  дарга х С.Сү:аар дамжуулж тухайн автомашиныг С.Э-т өгч явуулан бүртгэлд оруулж шалгалтын ажиллагаа явуулаагүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-41 дэх тал/,

 

Гэрч Х.А-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Би Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/181 дугаартай захирамжийг харж байгаагүй. Намайг Дархан-Уул аймгийн Ц-ийн  газрын даргаар ажиллаж байхад иргэн аж ахуй нэгж байгууллагаас хүнд даацын тээврийн хэрэгслийн хотын хөдөлгөөнд оролцох замын маршрут батлуулах хүсэлт ирүүлж байсан шиг санагдаж байна. Тэгээд би ................-ийн тасгийн дарга, д х С.Х-ээс энэ ямар учиртай талаар асуухад С.Х манай байгууллага маршрут баталдаг. Аймаг зөвшөөрөл өгдөг гэж хэлж байсан. Дараа нь би Дархан-Уул аймгийн Засаг даргын шуурхай хуралд сууж байхад орон нутгийн дам тээврийн ОНӨААТҮГ хүнд даацын автомашины зам ашигласны төлбөр авч байгаа гэж ярьж байхыг сонссон. Миний ойлголтоор бол ............-ийн газраас ямар нэгэн төлбөр тооцоо авдаггүй. Зөвшөөрөл олгодоггүй. Зөвхөн хүнд даацын тээврийн хэрэгсэл хотын төв замаар зорчих маршрутыг ...............-ийн тасгийн дарга баталдаг гэж ойлгосон. ...         ..............-ийн тасагт төсөв хөрөнгө санхүүжилт байхгүй. ............-ийн газрын хэмжээнд төсөвт тусгагдсан. ................-ийн тасагт Сагсан бөмбөгийн талбай, шийд барих төсөв батлагдсан зүйл байхгүй.  ...............-ийн тасгаас ...........-ийн албанд хандив өгсөн талаар надад танилцуулаагүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

 

Гэрч Х.Г-ын мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 05 сарын эхээр гэж санаж байна манай .................-ийн албаны онлайн хурал болсон. Хуралд тасгийн дарга С.Х, ахлах з   П.Ү болон миний бие нар суусан. Хурлаар ..............-ийн албаны ..............-ийн газрын Орон нутгийн хяналтын хэлтсийн дарга М.О нь удирдаж ............-ын 100 жилийн ой болох гэж байгаатай холбоотой орон нутгийн нэгжүүд хандив тусламж үзүүлэх үү гэж хэлсэн. Онлайн хурлаар аймгуудаас санал хэлж, ярилцаж байгаад аймгуудын ...... -ийн  тасаг бүрээс 1,5 сая төгрөгийн хандив өгөхөөр тохиролцож шийдвэрлээд хурал дууссан. Хурлын дараа тасгийн дарга С.Х нь манай тасаг 6 офицертой, ахлагч бүрэлдэхүүнийг хандивын ажилд оролцуулахгүй ээ, 6 офицероосоо хүн тус бүрээс 250,000 төгрөг гаргаж алба руу шилжүүлье гээд өөр мөнгө олох боломж байна уу гэж ярилцахад П.Ү нь би хоёр, гурван хүнтэй уулзаад мөнгө төгрөг олох боломжтой гэдгийг асууя гээд тарцгаасан. Хурал болсноос хойш 4-5 хоногийн дараа П.Ү нь мөнгө болсон, бүтсэн шүү гэсэн. Тухайн үед би вакцины хамгаалалтаар Улаанбаатар хот руу явах гэж байхад тасгийн дарга С.Х П.Үын өгсөн мөнгийг аваад Улаанбаатар хот руу ...... -ийн  орон нутгийн хяналтын хэлтэст өгөөрэй гэсэн. Би П.Үаас бэлнээр 1,5 сая төгрөгийг тоолж авсан. Ямар нэгэн уут, дугтуй гэх зүйл байгаагүй. Улаанбаатар хотод очоод ....... -ийн  газар ороод Орон нутгийн хяналтын хэлтсийн дарга О даргатай уулзах гэхэд байхгүй байсан тул түүний утсаар залгаж ярихад гадуур ажилтай явж байна. Орон нутгийн хяналтын хэлтсийн ахлах з  , хошууч Г т үлдээчих гэсэн. Г той уулзаад 1,5 сая төгрөгийг түүнд тоолж бэлнээр өгөөд явсан. Үүнээс хойш дахиж хандив мөнгөний талаар ярилцаагүй. ...П.Ү мөнгө авахдаа тэмдэглэл, баримт, гарын үсэг зурж үйлдсэн зүйл байхгүй. Улаанбаатарт очоод Г т мөнгө өгөхдөө мөн адил баримт үйлдээгүй. Г  харин надаар гарыг үсэг зуруулж авсан санагдаж байна.” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 48-50 дахь тал/,

 

Гэрч С.Н-ын мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “Дархан хотод бүтээн байгуулалтын ажил эд өрнөж хүнд даацын автомашинууд хот төвөөр явж журамлагдахгүй, орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгөөр хийсэн авто замын ихээр эвдэж гэмтээж байгаа нь иргэдийн гомдол, иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу уг журмын гаргасан. Би ойлгохдоо .... -ийн  тасаг хамтран зохион байгуулж ажиллаж байгаа гэдгийг мэдэж байсан. .... -ийн  тасгийн дарга болон Ц-ийн  газрын дарга нарт журмыг хэрэгжүүлж ажиллах талаар онцгой анхаар гэж сануулж байсан. ....... -ийн  тасгаас маршрут баталж ажиллаж байсан эсэхийг би мэдэхгүй байна. Би уг журмыг харлаа. Журмын 6.1.1-д “Журмын хэрэгжилтийг хангах ажлыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, Дархан-Уул аймгийн .. -ийн  газрын ......-ийн  тасаг хамтран зохион байгуулна гэж заасан байна. Журамд ..... -ийн  тасаг маршрут батална гэж заагаагүй ч гэлээ дээрх заалтаар хамтран ажиллаж зохион байгуулах үүргийг даалгасан. Иймд Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэс, ...... -ийн  тасаг өөр хоорондоо хэрхэн хамтарч ажиллах талаараа тохирч, үүрэг чиглэлээ тодорхойлсон байх гэж бодож байна. .... -ийн  тасаг нь хүнд даацын автомашины хотын төвөөр зорчих маршрутыг баталж байгаа нь уг журмыг зөрчиж байна гэж үзэхгүй. Журамд хугацаа заагаагүй, мөн түр зөвшөөрлийг сар бүр өгдөг байсныг өнөөдөр мэдлээ.” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

 

Бэлэн мөнгөний зарлагын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн баримт,  банк хооронд шилжүүлгийн баримт /1 дэх хавтаст хэргийн 56-58 дахь тал/,

 

Хаан банк дахь Р.Нарантуяагийн эзэмшлийн 5046305210 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/181 дугаартай “Журам батлах, хөрөнгө гаргах тухай” захирамж болон түүний хавсралтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 62, 63-78 дахь тал/,

 

Гэрч Д.Ж ын мөрдөн байцаалтад 2022 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 24-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр жижүүрийн томилгоотой үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 8899 ДАН улсын дугаартай Ланд-200 маркийн машины жолооч төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна гээд дуудлага өгсөн эмэгтэй хэлсэн. ..........ийн дх С.Х “Тээврийн Ц-ийн  албанаас хандив мөнгө хураасан талаар Авлигатай тэмцэх газраас чамаас мэдүүлэг авна чи мэдүүлэг өгөхдөө энэ талаар мэдэхгүй гэж хариулаарай” гэж хэлсэн юм. Тэгээд би урд өгсөн мэдүүлэгтээ өөрийн мэдэж байгаа зүйлийг мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн юм. Одоо би болсон явдлыг дэлгэрэнгүй ярья. Би Г х о ХХК-ийн захирал Н-О ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон талаар ...........ийн х  С.С  намайг энэ талаар мэдэхгүй гэж хэлээрэй гэснийг Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Ч  комиссарт дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа. ...... -ийн  тасгийн дарга, .... -ийн  дэд хурандаа С.Х 2021 оны 05 дугаар сарын эхээр /он сарыг сайн санахгүй байна/ Тээврийн Ц-ийн  албаны цахим хурлын дараа тасгийн офицеруудыг өрөөндөө цуглуулаад Ц-ийн  байгууллагын 100 жилийн ойн арга хэмжээнд зориулж Тээврийн Ц-ийн  албанд 1,500,000 төгрөг хураалгахаар болсон. Офицеруудаасаа мөнгө хураах уу? Г х о ХХК нь манайхаас төв замын зөвшөөрөл авдаг юм чинь уулзаад үзвэл яадаг юм бэ? би уулзаж болохгүй байх, ахлах з   П.Үаа чи очоод уулзаад ирэх үү? чи угаасаа хүсэлтээ өгчихсөн байгаа юм чинь чи уулзаад ир гэж хэлсэн юм. П.Ү ахлах з   тухайн үед хуурамч тодорхойлолт гаргаж өгсөн асуудлаар Авлигатай тэмцэх газар шалгагдаад тэтгэвэртээ гарах хүсэлтээ өгчихсөн үе байсан юм. Тэгээд П.Ү ахлахыг чи хүсэлтээ өгчихсөн юм чинь чи яваад ир гэж хэлж байсан. Тэгээд П.Ү ахлах Г х о ХХК-тай очиж уулзахаар болоод тасгийн хурал тарсан. Тэгээд хэзээ гэдгийг нь санахгүй байна П.Ү ахлах Г х о ХХК-аас мөнгө авсан байсан. Тэр мөнгийг нь ахлах з   Г  Улаанбаатар хот руу Тээврийн Ц-ийн  албанд хүргэж өгсөн.”, ...С.Х дарга хэлэхдээ “П.Ү ахлахыг чи очоод уулзчих манайхаас төв замын зөвшөөрөл авдаг юм чинь болчих байх аа” гэж хэлж байсан. Тухайн үед П.Ү, Х.Г  гэж 2 ахлах з  тай байсан тэр үед П.Ү ахлахыг чи тэтгэвэртээ суух хүсэлтээ өгчихсөн юм чинь асуудал болохгүй байх гэж хэлж байсан. тэгээд Х.Г  ахлах биш П.Ү ахлахыг явуулсан юм...”, “...Намайг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхөөс 1 сарын өмнө намайг ажлын өрөөндөө ганцаараа сууж байхад С.Х дарга орж ирээд “ажил чинь хэр байна гэж ярьж байгаад Ц-ийн  байгууллагын 100 жилийн ойн арга хэмжээнд мөнгө хураасан. Г х о ХХК-аас мөнгө авч өгсөн талаар Авлигатай тэмцэх газар гомдол гаргаад шалгаж байгаа юм. Чамаас мэдүүлэг авуул “Ү өөрөө Г х о ХХК руу яваад ирсэн биз дээ. Энэ талаар асуувал мэдэхгүй гэж хэлээрэй гэсэн. Өөрөө тасгийн хурал дээр П.Ү ахлахыг яваад ир гэж хэлж байсан мөртлөө сүүлд манай өрөөнд над дээр ирээд П.Ү өөрөө яваад мөнгө авч ирсэн биз дээ гэж тулгаж хэлж байсан. ...Тасгийн дарга С.Хт Баяндавааны хаягдал төмөр авдаг цэгт дуудлагын дагуу очиж ажилласан талаар би танилцуулаагүй. Тасгийн дарга энэ талаар хаанаас мэдэж яриад байгааг мэдэхгүй байна.” гэх  мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 93-95, 105-106, 129-130 дахь тал/,

 

            Гэрч Б.П гийн мөрдөн байцаалтад 2022 оны 02 дугаар сарын 16, 24-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үүрэг гүйцэтгэж байгаад дуудлага мэдээллээр очиход 8899 ДАН улсын дугаартай Ланд-200 загварын машин байсан ба машинд хүн байхгүй байсан. Н-О  уг машиныг бариагүй гээд байсан. Камер шүүж үзэхэд Н-О  гэдэг хүнийг барьсан байна гэсэн. Н-О ыг харахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр хүнийг эрүүлжүүлэх гээд машиндаа суулгасан. Тэгээд над руу Шуурхай удирдлагын тасгийн дарга С  залгаад юу болсон талаар асуусан. Тэгээд С  дарга “нэг удаа сануулаад явуулчих” гэсэн. Тэгэхээр нь дарга хүн үг хэлж байхад нь үгүй гэхгүй за гээд тасалсан. С  дарга бас хамт байсан Ж  руу утсаар ярьсан байсан. С  дарга надтай утсаар ярихдаа “Газрын дарга наад хүнийг чинь явуулчих гэж байна. Сүүлийн удаа шүү гэдгийг нь хэлээд явуулаарай гэж байна” гэж хэлсэн. ...Тээврийн Ц-ийн  албанаас 1 сая төгрөг авсан эсэхийг мэдэхгүй байна.  С.Х даргыг яагаад Г х о-ын захирал болох Н-О  Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Тээвэрчдийн тойрог дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод явахад нь манай алба хаагч П  цагдаатай хамт ажиллаж байсан /нэрийг нь санахгүй байна алба хаагч/ зогсоож шалгахад Д.Г  дарга утсаар залгаж саадгүй явуул гэж үрэг өгсөн гэж мэдүүлснийг мэдэхгүй байна. 2021 оны 09 дүгээр сард би Г х о ХХК-ийн захирал Н-О ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахыг зогсоосон удаагүй. Д.Г  дарга над руу ер нь залгаж ярьж байгаагүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 98-99, 101-102 дэх тал/,

 

            Гэрч Д.Ү-ын мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Тээврийн Ц-ийн  албанд ахлах з   Г  хүргэж өгсөн. Уг мөнгийг Г х о ХХК-аас Ү авч ирсэн. Дарга Х хандив туслалцаа авчихаар аж ахуй нэгж байна уу гэж асуухад Ү би Г х од очоод уулзаад үзье гэж хэлж байсан. Тэгээд Г х о ХХК-аас 1,5 сая төгрөг авсан байсан. ...1,500,000 төгрөгийг Ц-ийн  албанаас явуул гэж байна. Яаж мөнгө хаанаас олох бэ гэж тасгийн 6 офицер буюу дарга Х, ахлах з   Г , Ү, з   Ж , Г  бид 6 байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 108-109 дэх тал/,

 

            Гэрч Т.Г ийн мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 11, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Тээврийн Ц-ийн  албаны Орон нутгийн замын хяналтын хэлтсийн 18 алба хаагч нараас санал авч дээрх уриалгыг дэмжиж байгаа талаар саналаа хүргүүлж байсан юм. Ингээд алба хаагчдын 1 өдрийн цалинг суутгаж, хандив хэлбэрээр авч байсан. Түүнээс биш алба хаагчдаас бэлэн мөнгө хураасан зүйл байхгүй. ..... -ийн  тасгийн ахлах з   Х.Г оос ямар нэгэн байдлаар бэлэн болон бэлэн бусаар мөнгө авч байгаагүй. ...Би урд нь Х.Г той нүүрэлдэн мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөх явцад Х.Г  намайг өөрийн албан өрөөндөө Ц-ийн  ахмад Г.А-тэй хамт сууж байхад бэлнээр 1,5 сая төгрөг өгсөн гэж мэдүүлсэн. Би нүүрэлдэж мэдүүлэг өгсний дараа хамт ажилладаг А-ээс энэ талаар тодруулахад “Дархан-Уул аймгийн ......-ийн  тасгийн ахлах з   Х.Г хандивын мөнгө гэж дугтуйтай 1,5 сая төгрөг надад О  даргад өгөөрэй гэж хэлээд өгсөн. Би тэр мөнгийг нь санхүүд өгсөн.” гэж хэлсэн. ” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 118-119, 246-247 дэх тал/,

 

Гэрч Х.Г , Т.Г  нарыг мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нүүрэлдүүлэн авсан “Дархан-Уул аймгийн ........ -ийн  тасгийн ахлах з   Х.Г : ...он сар өдрийг нь мэдэхгүй байна. Тухайн өдөр бэлнээр задгай мөнгө өгснийг тоолоод авсан. Ингээд гарах гэхэд 2020 оны зам тээврийн ослын статистик үзүүлэлт, цагдаа сэтгүүл зэргийг тараах хэдэн материал байгаа юм гэж хэлээд өгөхөөр нь аваад явсан. Би дээрх 1.5 сая төгрөгийг би Г т өгсөн.” гэх мэдүүлдэг /1 дэх хавтаст хэргийн 124-127 дахь тал/,

 

Гэрч С.Х, П.Ү нарыг мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан “С.Х нь: ...П.Ү нь хэлэхдээ ...би таньдаг нэг хоёр хүн байгаа тэр хүмүүстэй уулзаад үзэх үү гэж  хэлж байсан. ...Тэр хурал болсноос хойш 2-3 хоногийн дараа П.Ү миний утас руу залгаад хаана байна мөнгө бүтчихлээ Э мөнгө аваад ирлээ гэж хэлсэн...”, П.Ү нь: ...С.Х дарга хэлэхдээ ...Г х оын захирал Н-Оыг танина. Замын зөвшөөрөл авах гээд сар болгон орж гараад яваад  байдаг болохоор би Н-О той уулзахгүй. Чи Э гээд захирлыг нь таних юм чинь уулзаад үзэх үү гэж хэлсэн. Хурал болсон өдрөөс хойш 2-3 хоногийн дараа биш хугацаа маш давчуу байсан болохоор хурал хийсэн өдөр би “Г х о” ХХК-ны захирал Этай  уулзаж орой 1,5 сая төгрөг авсан.” гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 133-143 дахь тал/,

 

Гэрч М.О-ын мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 5 дугаар сарын эхээр 2021 оны 6 дугаар сараас эхэлж орон нутгийн авто замд Ц-ийн  менежментийн дагуу алба хаагчдыг хамруулах 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн .... -ийн  тасгийн дарга, ахлахуудыг хамруулсан хурал хийгдсэн. Тухайн хурлын төгсгөлд энэ хурал болохын өмнөхөн ..... -ийн  албаны даргын гаргасан “Ц-ийн  байгууллагын 100 жилийн ой болохтой холбогдуулан алба хаагчдын зүгээс сэтгэлийн дэм гэж тулган шаардах хэлбэр байхгүйгээр сэтгэлээрээ дэмжлэг үзүүлэх” талаар уриалгыг танилцуулсан. Энэ хүү уриалгатай холбоотой албан ёсны тушаал, шийдвэр, дүрэм, журам гэх зүйл байхгүй. Хурлаар орон нутгийн ....... -ийн  тасгийн дарга нараас хэрхэн дэм өгөх үү гэх эргээр, зарим нь 1,5-3 сая хүртэл төгрөгийн ханш тогтоох уу гэх зэргээр ярилцаж байсан. Тогтсон ханш гэх зүйл байгаагүй. Сайн дурын үндсэн дээр арга хэмжээтэй холбоотой мөнгө хуримтлагдсан. Гэхдээ хэн хэн нь хэдийг вэ гэдгийг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 242-244 дэх тал/,

 

Гэрч Г.А-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Г  бид хоёр тусдаа өрөөнд суудаг боловч бид хоёрын өрөө хоорондоо шилэн тасалгаагаар  хязгаарлагддаг. Гэтэл манай албаны ахлах з   Г  нь Г  гэх хүнийг өрөөндөө үлдээчхээд өөрөө гараад явчихсан байсан. Гэтэл Дархан-Уул аймгийн .......... -ийн  тасгийн ахлах з   Г гэх эрэгтэй хүн манай өрөөнд орж ирж надтай уулзаад надад хандаж "Орон нутгийн хяналтын хэлтсийн дарга О-тай утсаар ярьсан чинь энэ мөнгийг чамд үлдээчих гэж байна. Дархан-Уул аймгийн Ц-ийн  газрын  ....... -ийн  тасгаас өгч байгаа хандивын мөнгө" гэж хэлээд гадна талд ямар нэгэн зүйл бичээгүй, цагаан өнгийн дугтуйн хийсэн мөнгийг надад өгчхөөд гараад яваад өгсөн. Би тэр хүний өгсөн мөнгийг авч өөрийн албаны сейфт хийж цоожлоод хонуулсан. ...Ямар ч  байсан Г  нь надад дугтуйтай мөнгөө өгсөн. Би тэр мөнгийг нь авч үлдээд маргааш нь Цогтбаатар ахад хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 249-250 дахь тал/,

 

С.Хийн яллагдагчаар 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “....Он сар өдрийг нь санахгүй байна. 2021 оны 05 дугаар сард Тээврийн Ц-ийн  албанаас цахим хурал зохион байгуулсан. Тухайн цахим хуралд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой үүрэг чиглэл өгөөд албан ёсны цахим хурал дууссаны дараа Ц-ийн  байгууллагын түүхт 100 жилийн ой 2021 оны 07 дугаар сард болно. Үүнтэй холбоотой Орон нутгийн ....... -ийн  тасгуудаас 1,500,000 төгрөг хураалга. Энэ мөнгийг дарга, офицеруудаас цуглуулаарай, ахлагч бүрэлдэхүүнээс битгий мөнгө цуглуулаарай. Учир нь бүх албан хаагчдаас 1 өдрийн цалин авсан байгаа учраас дотооддоо зохион байгуулаарай гэсэн үүрэг чиглэл өгсөн. Дээрх хурлын дараа тасгийн офицеруудаа цуглуулж хурал хийхдээ 6 офицер байгаа юм чинь 1,500,000 төгрөгийг 6 хуваагаад 1 хүний 250,000 төгрөг болох юм байна гэж танилцуулсан. Тэгэхэд манай тасгийн албан хаагч нараас хэн нь хэлснийг одоо санахгүй байна. Шарын гол сумын М-ыг тоондоо оруулбал 1 хүний 200,000 төгрөг болох юм байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би хэрэггүй. Энд байгаагаараа 6-уулаа хувааж цуглуулаад өгье гэхэд Ү ахлах з   “Би хоёр гурван найзтайгаа уулзаад үзэх үү” гэж хэлэхээр нь би үнэхээр тийм итгэлтэй найз байгаа бол уулзаад үз. Тэр найз чинь туслах юм уу гэж асуухад Ү ахлах з   уулзаад үзье гэж хэлсэн. Тасгийн хурал хийсэн өдрөөс 2-3 хоногийн дараа Ү ахлах з   ажил тарах үед /өдөр санахгүй байна/ миний утас руу залгаж “Манай найз мөнгө аваад ирсэн тантай уулзъя. Энэ мөнгийг танд өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Аймаг дээр хуралтай байна. Очиж амжихгүй байна. Чи найзтайгаа уулзаад өөрөө авчих гэж хэлсэн. Тэгээд маргааш нь ажил дээрээ ирээд офицеруудтайгаа тасгийн яриа хийхэд Ү 1,500,000 төгрөгийг бэлнээр гаргаж ирээд нөгөө мөнгө гэж хэлсэн. Тэгэхээр нь би “За сайн байна. Наад мөнгөө Г  ахлахад өг. Г  ахлах Ц-ийн  газрын даргын баталсан хуваарийн дагуу вакцины хамгаалалтад Улаанбаатар хот явах юм чинь Тээврийн Ц-ийн  албанд хүргэж өгөөрэй гэж хэлээд явуулсан. Би н.Н-О ыг танина. Р.Эыг зүс мэднэ. Эдгээр хүмүүстэй ямар нэгэн харилцаа байхгүй. н.Н-О ыг Г х о ХХК-ийн захирал гэдгээр нь танина. Р.Эыг Дархан Ус суваг ХК-ийн дарга гэдгээр нь мэддэг байсан.  Манай ....... -ийн  тасгаас ганцхан Г х о ХХК зөвшөөрөл авдаггүй. Маш олон компани, хувь иргэдээс төв замын зөвшөөрөл авдаг. Энэ зөвшөөрлийг авахдаа Ц-ийн  газрын даргын гарын үсэгтэй буюу олгоё гэсэн цохолттой зөвшөөрлөөр олгогддог юм. Газрын даргын олгоё гэсэн цохолтгүйгээр ямар нэгэн хувь иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зөвшөөрөл олгодоггүй. Тухайн үед Ү ахлах з   Авлигатай тэмцэх газар шалгагдаад тэтгэвэртээ гарахаар хүсэлтээ өгнө гэж ярьж байсан үе байх гэж санаж байна. Би Үыг тэтгэвэртээ суух гэж байгаа юм чинь Г х о ХХК-тай уулзчихаад ир гэж хэлээгүй. Хэрвээ Г х о ХХК-тай уулзахаар бол би Үыг явуулахгүй би өөрөө очоод уулзчих байсан. Учир нь би н.Н-О ыг таних учир. Авлига ашиг сонирхлын асуудал гаргаагүй. Яагаад гэвэл энэ Ц-ийн  газрын дарга С.Г , Г х о ХХК-ийн захирал н.Н-О , Р.Э нарын хууль бус үйлдлээ явуулахын тулд С.Г  дарга намайг 2021 оны 04 дүгээр сараас хойш удаа дараа .......-ийн  тасгийн даргын ажлаа өг. Би өөрийнхөө хүнийг тавих гэсэн юм гэж 2 ч удаа надад шаардлага тавьж байсан. Тэгэхээр нь би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Тээврийн Ц-ийн  албаны 85 жилийн ойн арга хэмжээ болно. Энэ баярын арга хэмжээг өнгөрөөгөөд би өөр газар руу шилжье. Тэр болтол намайг ажиллуулаач гэж гуйсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сард д дарга Ц.О  даргаар дамжуулж тэтгэвэртээ гарах хүсэлтээ өг гэж шаардуулсан. Тэр үед би тэтгэвэртээ гарах хүсэлтээ өгөөгүй юм. С.Г  дарга Г х о ХХК-тай холбоотой хууль бус үйлдлээ хийхийн тулд намайг гүтгэж албан тушаалыг минь авч гүтгэж байгаа юм. Г х о ХХК руу очиж уулзаад ир гэж Үыг явуулаагүй. П.Ү, Р.Э нарыг найз гэдгийг би мэдээгүй. Мөн Р.Э гэж хүнийг Г х о ХХК-д ажилладаг гэдгийг мэддэггүй байсан. Би Г х о ХХК-ийн ашиг сонирхолд нийцүүлсэн шийдвэр гаргаж байгаагүй. Дээр дурдсанаар Ц-ийн  дарга С.Г ийн зөвшөөрөл олгоё гэж цохолт хийсний дагуу 2021 оны 04 дүгээр сараас хойш төв замын маршрутыг баталдаг байсан. Би Ц-ийн  байгууллагад 24 жил ажиллаж байна. Энэ хугацаанд Ц-ийн  байгууллагад хоёргүй сэтгэлээр зүтгэж, ямар нэгэн байдлаар аж ахуй нэгж хувь иргэнд давуу байдал үүсгэж байгаагүй. Харин С.Г  дарга ирснээс хойш Г х о ХХК-ийн автомашинуудад зөвшөөрөл өгөхгүй явуулж бай. Машинуудыг нь битгий зогсоогоод торгоод бай гэж албан ёсоор өрөөндөө дуудаж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 184-186 дахь тал/,

 

Яллагдагч П.Үын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн. Яллагдагчаар татаж байгаа тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед Дархан-Уул аймгийн ........ -ийн  газрын ....... -ийн  тасагт ахлах з  аар ажиллаж байх хугацаандаа бусдын ятгалаг нөлөөнд автаж дээрх үйлдлийг хийсэн. С.Хтэй нүүрэлдэж мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр дэлгэрэнгүй мэдүүлсэн. Одоо дахиж энэ асуудлын талаар яримааргүй байна. Д.Ж ын өгсөн мэдүүлэг үнэн зөв байна. Би энэ талаар мэдүүлэгтээ мартсан байна. Одоо тод санаж байна. С.Х дарга “...Надад ийм санаа байна аа. Г х о ХХК-ийн захирал Н-О ыг би танина. Надад урьд нь тохижилт хийхэд нийгмийн хариуцлагын хүрээнд тусалж дэмжинэ гэж ярьж байсан. Тэгэхээр би уулзаад мөнгө, төгрөг гуйж авч болохгүй байна. П.Үаа чи тэтгэвэртээ суух хүсэлтээ өгчихсөн юм чинь чи гайгүй таньж мэддэгээрээ нэг уулзаад яваад ирээч ээ” гэж хэлээд намайг явуулж байсан юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 188-200 дахь тал/,

 

Яллагдагч Р.Эын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн үед би Дархан-Уул аймгийн .........-ийн  газрын ....... -ийн  тасагт тохижилтын ажилд хандив тусламж хэрэгтэй байна гэж хэлэхээр нь хандив өгсөн. Тухайн үед ерөнхий нягтлан бодогчийн хамт бэлэн мөнгөний зарлагын баримт дээр гарын үсэг зуруулан өгсөн болохоор үүнийг хээл хахууль өгсөн гэж үзэхгүй байна. Миний гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 210-211 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.Ү нь Дархан-Уул аймгийн .......... -ийн  газрын ........ -ийн  тасгийн ахлах байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/181 дугаартай “Аймаг, сумын төвийн доторх хатуу хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох ачааны авто машины даацын хязгаарлалт, авто замыг сэтлэх, орц, гарц шинээр гаргах түр зөвшөөрөл олгох тухай” журмын 6.1.1 дэх хэсэгт “Журмын хэрэгжилтийг хангах ажлыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Дархан-Уул аймгийн .... -ийн  газрын ....... -ийн  тасаг хамтран зохион байгуулна” гэх заалтын хүрээнд иргэн аж ахуй, нэгж байгууллагаас төв замын чиглэлийн маршрутыг батлах албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Дархан-Уул аймагт төмрийн хүдрийг нойтон соронзон аргаар баяжуулах үйлдвэрийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг “Г х о” ХХК-ийн хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн маршрутыг батлах явцдаа 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус ....... -ийн  тасгийн дарга, Ц-ийн  д х С.Хийн “Г х о” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Эаас нийгмийн хариуцлагын хүрээнд нэрийдлээр 1,500,000 төгрөгийн хахууль авахыг даалгасныг мэдсээр байж Р.Эаас бэлнээр 1,500,000 төгрөгийн хахууль авч гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Шүүгдэгч Р.Э нь “Ганхүдэр орд” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор Дархан-Уул аймгийн ........ -ийн  тасгийн дарга С.Хт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр .......... -ийн  тасгийн гадна авто зогсоол дээр ахлах з   П.Үаар дамжуулан 1,500,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч С.Х нь Дархан-Уул аймгийн ...... -ийн  газрын ........ -ийн  тасгийн дарга буюу Төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан /нийтийн албан тушаалтан/-аар ажиллах хугацаандаа Дархан-Уул аймгийн засаг Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/181 дугаартай “Аймаг, сумын төвийн доторх хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох ачааны авто замын хөдөлгөөнд оролцох ачааны авто машины даацын хязгаарлалт, авто замыг сэтлэх, орц, гарц шинээр гаргах түр зөвшөөрөл олгох тухай” журмын 6.1.1 дэх хэсэгт “Журмын хэрэгжилтийг хангах ажлыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтэс, Дархан-Уул аймгийн ..... -ийн  газрын ..... -ийн  тасаг хамтран зохион байгуулна” гэх заалтын хүрээнд иргэн аж ахуй, нэгж байгууллагаас төв замын чиглэлийн маршрутыг батлах албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Дархан-Уул аймагт төмрийн хүдрийг нойтон соронзон аргаар баяжуулах үйлдвэрийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг “Г х о” ХХК-ийн хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн маршрутыг батлах явцдаа 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус ..... -ийн  тасгийн ахлах з  , Ц-ийн  хошууч П.Үт “Г х о” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Эаас нийгмийн хариуцлагын хүрээнд нэрийдлээр 1,500,000 төгрөг авахыг даалгаж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэргийг зохион байгуулж П.Үаар дамжуулан Р.Эаас бэлнээр 1,500,000 төгрөгийн хахууль авсан үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан болон шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Х, П.Ү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, шүүгдэгч Р.Эыг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж байна.” гэв.

 

Шүүгдэгч С.Х-ийн өмгөөлөгч Г.Х- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь О-ын мэдүүлгээр Ц-ийн  байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан хандив цуглуул гэснээр гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл болсон. Миний үйлчлүүлэгч нэг ч төгрөг аваагүй. Харин хандивыг албан хаагч тус бүрээс 250,000 төгрөг цуглуулъя гэдэг санал гаргасан нь нотлогддог. Тухайн үед Ү, Х нар хамт хуралд оролцсон. Харин Ү Этай холбогдож 1,500,000 төгрөг авчирсан гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгч П.Үын өмгөөлөгч Б.Чинбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт хэргийн зүйлчлэл гэм буруугийн асуудлаар маргах зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч Р.Эын өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч нь тээврийн хэрэгслийн замын маршрут 1 сарын хугацаанд гараагүй тул үүнийг гаргуулахыг тулд 1,500,000 төгрөг өгсөн гэдгээ анхнаасаа мэдүүлсэн учраас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч С.Х нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргасан, шүүгдэгч П.Ү, Р.Э нар гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх, бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэлдүүлэхээр амласны төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж, шунахай сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй болон хөнгөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан байх шаардлагатай байна.

Мөн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон байхыг шаардана.

Шүүгдэгч С.Хийн шүүгдэгч П.Үаар дамжуулан Г х о ХХК-ийн захирал Р.Эаас 1,500,000 төгрөгийг авхуулсан үйлдэлд шүүгдэгч С.Х нь гэмт хэрэг зохион байгуулж оролцсон бөгөөд шүүгдэгч П.Ү удирдлагаас өгсөн хууль бус шийдвэрийг мэдсээр байж дээрх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон, шүүгдэгч Р.Э нь хуулийн этгээдэд давуу байдал бий болгох зорилгоор дээрх нэр бүхий этгээдүүдийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байна.

Иймд А-ын овогт С-ийн Хийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Ц овогт П-ийн Үыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авсан, О х банди овогт Р-ийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн нь зөв байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, С.Хийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Ц.Үын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Р.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцох ба дээрх гэмт хэргийн улмаас шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Х, П.Ү нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжээр торгох ял тус тус оногдуулах саналтай байна.

Шүүгдэгч Р.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжээр торгох саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.” гэв.

 

Шүүгдэгч С.Х-ийн өмгөөлөгч Г.Халиунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шударга ёсны зарчимд нийцүүлж нийгмийн аюулын шинж чанар, тохиолдлыг шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгч П.Үын өмгөөлөгч Б.Чинбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “улсын яллагчийн торгох ялын саналыг дэмжиж байгаа боловч хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч тэтгэвэрт байдаг байдлыг харгалзан үзнэ үү.” гэв.

 

Шүүгдэгч Р.Э-ын өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч хийсэн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч өөрөө мэдүүлсэн байдаг. Хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, тохиолдлыг шинжтэй, гэмт хэрэгт анх удаа холбогдсон, хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орсны улмаас энэ үйлдлийг хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тайлбарлахдаа хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө гэсэн зохицуулалт байдаг. Иймд улсын яллагчийн санал болгосон ялаас чөлөөлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч С.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Ц-ийн  байгууллагад нийт 27 жил 4 сар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа хоёргүй сэтгэлээр төрийн албандаа зүтгэсэн. Гавьяа шагналыг зэмлэлтэй нь хүртэж явсан. Тухайн үед өөрийн гаргасан алдааг ойлгоогүй байсан, яллах дүгнэлтийг гардаж авснаа буруу зүйл хийснээ ойлгосон. Би хахууль аваагүй, харин хандив авсан нь буруу байжээ. Одоогийн Дархан-Уул аймгийн Ц-ийн  газрын дарга намайг ......... -ийн  тасгийн даргын албан тушаалыг өгчих гэсэн гуйлтыг биелүүлээгүйн улмаас энэ байдалд орсныг ойлгосон. Тэр хүмүүс хэзээ нэгэн цагт хүртэх ёстойгоо хүртэх байх, Э өөрийгөө илчилж очсон зэрэг нь худлаа тийм зүйл болоогүй.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Х, П.Ү, Р.Э нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч С.Х, П.Ү, Р.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Ял шалгасан хуудсаар шүүгдэгч С.Х, Р.Э нар нь урьд ял шийтгэлгүй, шүүгдэгч П.Ү нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч П.Ү нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дэх зүйлийн 1 дэх хэсэг, 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дах хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож 1 жил тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь зүйлд заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байсан боловч энэ шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа гэмт хэрэг нь өмнөх шийтгэх тогтоолоос өмнө үйлдэгдсэн байх тул ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч С.Х, П.Ү, Р.Э нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Үт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж тус тус шийтгэж, шүүгдэгч С.Х, П.Ү нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Р.Эт оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 225,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х, П.Ү, Р.Э нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Х, П.Ү, Р.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А-ын овогт С-ийн Хийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

Шүүгдэгч   Ц овогт П-ийн Үыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

Шүүгдэгч О х банди овогт Р-ийн Эыг Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Үт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х, П.Ү оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр, шүүгдэгч Р.Эт оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 225,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Х, П.Ү, Р.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х, П.Ү, Р.Э нар шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Х, П.Ү, Р.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР