Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2018/02686

 

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2018/02686

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.г-т холбогдох,

Ф ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Товчооны зам ... тоот хаягт байрлах 304 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201... дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний барилга, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201... дугаарт бүртгэгдсэн гаражийн зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201... дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай барилгуудыг 14.900 м.кв талбайтай газрын хамт албадан худалдахаар  зохион байгуулсан, 2018 оны .. дугаар сарын ..-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Ч.Б, хариуцагч Н.г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ф ХХК-ийн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны .. дугаар сарын ...-ний өдрийн 184/ШЗ2016/0... дугаартай захирамжаар Ф ХХК-иас 714.742.457 төгрөгийг гаргуулан Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа одоо явагдаж байгаа бөгөөд Н.г нь 2018 оны .. дугаар сарын ..-ны өдөр, төлбөрт хураагдсан Ф ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, ажиллагаа явуулсныг дор дурдсан үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзэж байна. 1. Барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагаа нь хуульд нийцээгүй. Тухайлбал Н.г нь зөвхөн үнийн талаар санал авах ажиллагаа хийсэн ба талуудад уулзаж, ярилцах, үнийн талаар харилцан тохиролцох боломж олгоогүй шууд шинжээч томилсон нь буруу юм. 2. Ажиллагааны явцад төлбөр төлөгч Ф ХХК нь хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Гэтэл Н.г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа түдгэлзүүлэлгүйгээр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д заасныг зөрчсөн. Түүнчлэн хөрөнгийг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр үнэлж дуудлага худалдаа явуулсан, мөн төлбөр авагчид хөрөнгийг санал болгож байгаа нь буруу тул эдгээр үндэслэлээр Н.г-аас зохион байгуулсан 2018 оны .. дугаар сарын ..-ны өдрийн Ф ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг худалдах хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны .. дугаар сарын ..-ний өдрийн .... дугаар захирамжаар Ф ХХК-ийн захирал С.Б-аас 714.742.457 төгрөг гаргуулж Голомт банк-д олгох, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө хангуулахаар шийдвэрлэсэн байна. Төлбөр төлөгч Ф ХХК-д төлбөрийг төлөхийг удаа дараа шаардахад 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 60.348.539 төгрөг төлж үлдсэн төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2201... дугаарт бүртгэгдсэн Ф ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Товчооны зам .... тоот 304 м.кв талбайтай авто үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилга, улсын бүртгэлийн Ү-2201....дугаарт бүртгэгдсэн авто үйлчилгээний зориулалттай 384 м.кв талбайтай барилга, улсын бүртгэлийн Ү-2201....дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай 48 м.кв талбайтай барилгуудыг 14900 м.кв талбайтай газрын хамт битүүмжлэн хураасан. Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч Ф ХХК 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 65 тоот албан бичгээр 3.516.000.000 төгрөгөөр үнийн саналаа ирүүлсэн бөгөөд төлбөр авагч Г ХХК ирүүлсэн үнийн саналтай танилцаад 2017 оны ... дүгээр сарын ...-ны өдөр .... дугаар албан бичгээр Төлбөр төлөгчийн ирүүлсэн үнэ нь хэт өндөр байна. Иймд хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтэй байна. гэж ирүүлсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 3.103.836.532 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хоёр удаа албадан худалдаанд оруулсан боловч худалдан борлуулагдаагүй байна. Мөн талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар хүсэлт ирүүлээгүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Г ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ф ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК-нийнэхэмжлэлтэй Н-т холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Манай компанийн зүгээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбарыг дэмжиж оролцох болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь, Н.г-аас, 2018 оны .. дугаар сарын ..-ны өдрийн дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа хууль зөрчсөн гэх үндэслэлээр уг ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Хариуцагч Н.г нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 184/ШЗ2016/0... дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж, 2017 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн 184/ГХ2017/00... дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас-ыг үндэслэн 2017 оны .. дугаар сарын ..-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 17270502 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Ф ХХК-иас 714.742.457 төгрөг гаргуулж, төлбөр авагч Г ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 25-26, 28 дугаар тал/

Улмаар, 2017 оны .. дугаар сарын ..-ны өдөрөдөр төлбөр төлөгчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201..., Ү-2201..., Ү-2201..., Ү-2201....дугаартай үл хөдлөх хөрөнгүүд, Г-2201020531 дугаартай газар өмчлөх эрхийг битүүмжилж, 2017 оны .. дугаар сарын ..-ний өдрийн тогтоолоор хураан авсан байна.

Төлбөр төлөгч Ф ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 65 дугаартай албан бичгээр төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийн үнийн саналыг хүргүүлснийг хариуцагч Н.г хүлээн авч, төлбөр авагч Г ХХК-д хүргүүлсэн байна. Харин Г ХХК нь 2017 оны .. дүгээр сарын .-ны өдрийн 09/1... дугаартай албан бичгээр төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн авах боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна. / хх 36 дугаарбайна тал/

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог тул дээрх тохиолдолд төлбөр төлөгч Ф ХХК-иас гаргасан үнийн саналыг төлбөр авагч Г ХХК хүлээн аваагүй гэж үзнэ. Ийнхүү төлбөр төлөгч болон төлбөр авагч нар төлбөрт хураагдсан хөрөнгийн үнийн талаар тохиролцоонд хүрээгүй нөхцөлд шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д зааснаар хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх үүрэг-тэй ба энэ үүргээ хуульд заасан журмын дагуу гүйцэтгэснийг буруутгах боломжгүй байна.

Нөгөө талаас, нэхэмжлэгч Г ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг биечлэн уулзуулах, ярилцах боломжоор хангаагүй гэх боловч Н.г нь хуулиар ийм үүрэг хүлээгээгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т зааснаар төрийн байгууллага нь хуулиар зөвшөөрснөөс бусад үйлдлийг хийж гүйцэтгэх боломжгүй байдаг байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ф ХХК нь хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна. Энэ ажиллагааны явцад Ф ХХК-ийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хянаад 2018 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 184/ШЗ2018/0... дугаартай захирамжаар уг хүсэлтийг хангахаас татгалзжээ. /хх 14 дүгээр тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл, журмыг заасан байх ба хуулийн энэ хэсэгт заасан эрх бүхий этгээд, хуульд заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэвийн үргэлжлэх ёстой юм. Иймд Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх шийдвэрлэж байхад дуудлага худалдааг зохион байгуулсан нь буруу гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Н.г-аас зохион байгуулсан 2018 оны .. дугаар сарын ..-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь хөрөнгийг зах зээлийн үнээс өндөр үнээр үнэлсэн, хөрөнгийг төлбөрт авахгүй гэх үндэслэлүүдийг мөн дурдаж, гомдол гаргасан гэж үзэхээр байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс нэмэлт нотлох баримт цуглуулах

бүрдүүлэх шаардлагагүй, мэтгэлцэх хугацаа авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар хуралдааныг цааш үргэлжлүүлж, нэхэмжлэгчээс гаргасан нэмэлт үндэслэлүүдэд мөн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болдог байна. Төлбөр авагч Г ХХК нь хөрөнгийн үнэлгээг 2017 оны ... дугаар сарын ...-ны өдөр мэдсэн боловч хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байна. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгохоор, санал болгосон хөрөнгийг төлбөр авагч хүлээн авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаахаар хуульчилжээ.

Хариуцагч Н.г-аас зохион байгуулсан 2018 оны .. дугаар сарын ..-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй, дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасныг зөрчөөгүй тул, Ф ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Товчооны зам ... тоот хаягт байрлах 304 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201... дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний барилга, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201... дугаарт бүртгэгдсэн гаражийн зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201....дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай барилгуудыг 14.900 м.кв талбайтай газрын хамт албадан худалдахаар Н.г-аас зохион байгуулсан, 2018 оны .. дугаар сарын ..-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР