Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/802

 

          

 

 

  2022        08         10                                     2022/ШЦТ/802

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагч Э.Билгүүн,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ж-ын Т-д холбогдох эрүүгийн 2209000000430  дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оын 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, Баянзүрх дүүрэгт төрсөн, эрэгтэй, яс үндэс....., 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................. ХХК-д ажилтан гэх, ам бүл 3, эгч, аавын хамт амьдардаг, Улаанбаатар хот, .............. дүүргийн..... дугаар хороо, ...-р гудамжны _____-____ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт Ж-ын Т-д  /РД:НН0000000/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” гэх нэртэй бааранд согтуурсан үедээ иргэн Н.Тийг “түлхэж мөргөсөн” гэх шалтгаанаар түүнтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгойн тус газарт пивоны шилээр цохисны улмаас түүнийг салгах гэж оролдсон хохирогч А.Д-мын зүүн гарыг шар айрагны шилээр зүсэж эрүүл мэндэд нь зүүн гарын сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” гэх нэртэй бааранд согтуурсан үедээ иргэн Н.Тийг “түлхэж мөргөсөн” гэх шалтгаанаар түүнтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгойн тус газарт пивоны шилээр цохисны улмаас түүнийг салгах гэж оролдсон хохирогч А.Д-мын зүүн гарыг шар айрагны шилээр зүсэж эрүүл мэндэд нь зүүн гарын сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Тийг гэрчээр өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 00 цаг өнгөрсөн байсан. Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” нэртэй бааранд Г, Б, Д бид 4 хамт явж байсан. Тэгээд бид нар бүжиглэж байсан чинь манай найз Гантогтох нэг залуутай юм яриад цаашаа явсан. Тэгсэн чинь нэг үл таних залуу над дээр ирээд танай найз чинь манай найзыг авч явж яах гэж байгаа юм бэ гэхээр нь би цаашаа байж бай эр хүмүүс ярилцах байлгүй гэж би хэлсэн. Тэгсэн чи тэр залуу пивоны шил байх сайн мэдэхгүй байна шууд толгойн тус хэсэгт цохисон. Тэгээд би манараад хойш хоёр алхсан тэгсэн чинь Б намайг аваад гарсан. Тэгээр нь би намайг хэн цохисон юм бэ гэсэн чинь зүгээрээ чамайг цохисон хүнийг хамгаалагч нь аваад гараад ирэх байх гэсэн. Удалгүй цагдаа  нар ирэхээр гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Д-мын гэрчээр өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 30 ны өдрийн 23 цагийн орчимд Сүхбаатарын талбайн урд байдаг Люкс нэртэй бааранд гурван найзын хамт орсон ороод суугаад 4 шил пиво захиалаад хэсэг сууж байгаад бүжгийн талбай руу гарсан. Би найзтайгаа бүжгийн талбай дээр бүжиглэж байсан хажууд 4-5 залуу бүжиглэж байсан. Тэгсэн саарал юм уу усан цэнхэр малгайтай цамцтай залуу манай найзыг пивоны шилээр толгой руу нь цохисон байх. Би хажууд нь зогсож байсан тэр цохисон пивоны шил миний гарыг зүссэн. Би гараа хараад шууд угаалгын өрөө рүү явсан. Миний гар аймар том зүсэгдсэн байсан. Би угаалгын өрөөнөөс гараад шууд хувцсаа аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би эмнэлэг дээр ойролцоогоор 9 оёдол тавиулсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/-р тал,

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүгийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Ариунбатын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бичсэн илтгэх хуудас /хх-ийн 15/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Т-ийн өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 30-аас 31-ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Люкс нэртэй бааранд хамт ажилладаг нар болох Б, Ш найз Т нарын хамт 00 цагийн үед орсон Бид 4 нийлээд 4 том пиво уучхаад орсон бөгөөд ороод бүжиглэж байхад манай ах Б-ыг нэг ах татаад аваад явсан бөгөөд муудалцаад байх шиг байсан. Тэгээд манай найз Т Б ахыг авах гэхэд нэг хүн манай найзыг үл таних махлагдуу эрэгтэй хүн мөргөх шиг болсон бөгөөд Т гартаа барьсан байсан шар  айрагныхаа шилээр тэр хүний толгой руу нь цохих шиг болсон. Би гэхдээ сайн анзаарч хараагүй юм, тэгээд би Тыг салгаад авсан юм. Удалгүй баарны хамгаалагч ирж бид нарыг салгасан бөгөөд цагдаа бас ирсэн...” ...Т гартаа барьсан байсан хэйникен нэртэй пивоны шилээр толгой руу нь цохих шиг болсон бөгөөд сүүлд цагдаа дээр ирэхэд тэр маргаан үүсгэсэн махлаг залуугийн толгойноос цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2881 дугаартай  “...А.Д-мын биед зүүн гарын сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2567 дугаартай  “...Н.Тийн биед хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хурц ирмэг бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Тийн  “...*******ий хамт явсан нэг хүн нь манай найзтай мөрлөлцчихсөн бөгөөд хоорондоо бага зэрэг маргалдаж, зүгээр ярилцах гэхэд дуу чимээгүй газар орох хэрэгтэй болоод 00-руу хамт орсон юм, тэгтэл Т нь ардаас орох гэж дайрахаар нь би оруулахгүй гэж хориглоход шууд гарт барьсан пивоны шилээр миний толгой руу цохиод хажууд байсан манай эмэгтэй найз Д-ын гарыг нь зүсчихсэн юм. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэчихсэн байх шиг байсан. Санаатайгаар цохисон зүйл байхгүй, миний толгой руу пивоны шилээр цохиод гар нь далайцаараа буух явцдаа хажууд байсан Д-ыг оночихсон юм. Хамгаалагч нар ирсэн бөгөөд шал дээр бага зэрэг Д-ын гарны цус нь асгарчихсан байсан юм. Яг маргалдаж ирэх үеэр тухайн үед үйлчлүүлж байсан хүмүүс бүжиглэхээ больсон юм. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 40/-р тал,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн  “...2022/01/31 0:36:55 гэх бичиглэл байх бөгөөд хүмүүс бүжиглэж байхад цагаан цамцтай эрэгтэй /Т/ нь талбайн голд бичлэгийн 00:15 секундэд цэнхэр цамцтай эрэгтэйтэй Ттэй маргалдаж байна, тэдний дундуур хар өнгийн цамцтай эмэгтэй салгаж байх бөгөөд бичлэгийн 00:17 секундэд цэнхэр цамцтай эрэгтэй нь цагаан цамцтай эрэгтэйн толгой руу баруун гарт барьсан зүйлээрээ цохиж байна. Цагаан цамцтай эрэгтэй нь толгойгоо барьж хойш алхаж, хар цамцтай эмэгтэй А.Д нь зүүн гараа сэгсрэн цааш алхаж байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 43-45/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Д-мын өгсөн “...Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, уг дүгнэлтэд миний зүүн гарын сарвуунд шарх гэмтэл тогтоогдсон байна. Уг гэмтлийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ээс 02 дугаар сарын 01-ний өдрийг шилжих шөнө Лакс бааранд манай найз  Т-ийн толгой руу нь пивоны шилээр цохиж, пивоны шил нь хагараад гараа савж миний зүүн гарыг зүссэн. Энэ үед уг гэмтэл үүссэн юм..., ...Бааранд маргаан үүсэх үед эхлээд толгойгоороо дух руу хальт мөргөсөн, гэхдээ хүчтэй байгаагүй юм, өөр цохиж зодсон зүйл байхгүй..., ...Санаатай намайг зүссэн зүйл байхгүй, Т-ийн толгой руу цохичхоод хүчтэй учраас гар нь савж хажууд нь зогсож байсан миний гарыг онож гэмтэл учруулсан юм. Би гомдолтой байна, зүүн гартаа 9 оёдол тавиулсан байгаа, гар дээр сорви тогтох бөгөөд лазер эмчилгээний нийт 1,225,000 төгрөг, лазер эмчилгээний дараа наалт наах 900,000 төгрөг, эм тариа худалдаж авсан 130,000 төгрөг, нийт 2,255,000 төгрөгийг миний гарыг зүссэн залуугаас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №2881 дугаартай дүгнэлтээр хохирогч А.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч *******ы үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Нөгөөтээгүүр шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.

Хохирогч болон шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас харвал прокурор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал гаргах эрхтэй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах...” үүргийг хүлээлгэхээр зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн шүүгдэгч нь зөвхөн шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүрэгтэй байхаар хуульд тусгагджээ.

 Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн ...... дугаар хорооноос гарч явах эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Ж-ын Т-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ий зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн ... дугаар хорооноос гарч явах эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ИДЭР