Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/03368

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/03368

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..., ... хот, 50-8 В ... тоотод оршин суух, ... сум, ... дугаар баг, Хан-Уул ...дугаар гудамж... тоотод оршин суух бүртгэлтэй, ... овогт .... О.... /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, ...д байрны .... тоотод оршин суух, ... овогт Л... А... /РД: ..../-д холбогдох, 

  

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

                                                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ: 

  

Нэхэмжлэгч Д.Огийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюундарийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.О миний бие нь 2003 онд БНСУ-д ажиллаж амьдарч байхдаа Л.Атэй танилцаж, 2005 оноос тус улсын Сөүл хотод хамт амьдрах болсон. Бид 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүрэгт гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Ингээд 2012 оны 2 дугаар сард миний бие БНСУ руу явсан, харин нөхөр Л.А Монголдоо үлдсэн. Би жилдээ нэг удаа Монголд ирдэг байсан бөгөөд энэ хугацаанд бидний гэр бүлийн харилцаа хөндийрч улмаар 2015 оноос харилцаагаа тасалж, тус тусын амьдралтай болсон. Бид дундаасаа төрсөн хүүхэдгүй, эд хөрөнгөний маргаангүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Агийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие Л.А нь нэхэмжлэгч Д.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бидний дундаас төрсөн хүүхэд байхгүй, эд хөрөнгөний маргаангүй. Миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Л.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Л.А нар нь 2003 онд танилцаж, 2005 оноос хамтран амьдарч байгаад 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэд зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Зохигчид дундаасаа төрүүлсэн хүүхэдгүй, эд хөрөнгийн болон бусад маргангүй болох нь 0216318 тоот гэрлэлтийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 11/3010 тоот албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчид гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн ба дундаасаа төрүүлсэн хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй байх тул харьяалах төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаж, гэрлэлтээ цуцлуулах нь зүйтэй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Огийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.МӨНХТӨР