Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/399

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022        04           14                                                   2022/ШЦТ/399

                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                             Хэргийн индекс: 185/2021/0175/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч С.Э, С.Б,

Шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Л.М,

Шүүгдэгч Ч.Ө-ын өмгөөлөгч Х

Шүүгдэгч Ч.Ө, М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ч-ын Ө, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт М-ийн М нарт холбогдох эрүүгийн 1808000000714 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт амьдардаг, урд эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Ч-ын.Ө

Монгол улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх дүү нарын хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт М-ийн М

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ч.Ө, М нар дангаараа болон бусадтай бүлэглэж, 2017 оноос 2020 оны хооронд Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй нэр бүхий 82 хохирогч нарт хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэж, эд хөрөнгийг нь авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг.

Мөн Ч.Ө, Ч.Э нар бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө 2 кинотеатр дотор үйл ажиллагаа явуулдаг М ХХК-ий “Өргөө’’-2 салбарт нэвтэрч, ай фоне 7 загварын гар утас 9 ширхэг, хувай загварын гар утас 2 ширхэг самсунг загварын гар утас 3 ширхэг, бэлэн 238.660 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсны улмаас нийт 22.975.660 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг.

Яллагдагч М.М нь 2019 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МБ” цахим тоглоомын газраас иргэн Ё.Д-ийн “Т” маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль, бусаар хулгайлан авч бусдад 390,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчид болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон бусад оролцогч нар гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

Шүүгдэгч Ч.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

  Шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

Хэргийн үйл баримтын талаар:

Яллагдагч Ч.Ө, П.Б нар бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 57 дугаарын байрын 5 давхарт хохирогч Г.Б-нийн гар утас, пүүз, бэлэн 5000 төрөг зэргийг хүч хэрэглэж авахаар заналхийлэн довтолж, дээрэмдсэн хэргийн талаар:

Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл өгсөн тэмдэглэл / 5 дугаар хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 5 дугаар хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн "... 3 эрэгтэй нь ар нуруу хэсэг харагдах ба хохирогч Б, Ч.Ө, дэлгэцийн зүүн талд Б нар харагдаж байв”гэх тэмдэглэл / 5 дугаар хавтаст хэргийн 17 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... би 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн н орчим хичээлээ тараад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр сургуулиас гараад Сансар кабелийн орчим явж байхад ул таних хоёр хүүхэд намайг дуудаад юм асууя гэхээр нь танихгүй гэхэд тэгвэл энэ байр ороод дуудаад өг гэхээр нь би завгүй байна гэж хэлэхэд хажуугийн талд байсан сувиллын газрын хашаан дотор ор гээд чирээд оруулсан. Тэгээд уг газрын харагдахгүй мухар хэсэгт очоод тэр хоёрын өндөр нуруутай шар царайтай нь тонгоргоо гаргаад ир гээд хамт явсан хүүхдэдээ хэлсэн. Тэгснээ намайг доош суу гэхэд суухад яасан тоглоод байна уу гээд намайг Сонгинохайрхан дүүрэгт андахгүй хэлж ярих юм байвал хэлж яриарай тэгтэл танихгүй ах нэлээн холоос та нар юу хийгээд байгаа юм би тамхи татаад байгаа юм уу гар гэсэн. Тэр газраас холдоод явахад хажуухан талд нь байсан нэг байрны орц руу дагуулж ороод 5 давхарт гарсан тэгснээ намайг таних уу гээд Зоригоо гэдэг гээд танилцуулаад байсан Ингээд өндөр нуруутай нь чи гар утастай юу утсаа гаргаад ир би мэдэж байгаа шүү гэж хэлээд байсан. тэгэхээр нь би өөртөө байсан ай фоне 5 маркийн гар утсаа өгөхөд кодыг нь надаар гаргуулсан. Дараа нь нөгөө намхан нуруутай нь гутлаа тайлаад өг гээд миний өмсөж байсан Пижи загварын цэнхэр өнгөтэй пүүзийг аваад өөрийнхөө өмсөж байсан цагаан хартай пүүзийг надад өгсөн. Надаас 5000 төгрөг авсан” мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ 290.000 төгрөгийн үнэлгээтэй /5 дугаар хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

 Яллагдагч Ч.Ө нь 2017 оны 10 дугаар 30-ны өдөр 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо ЗОа байрны 2 дугаар орцны 5 давхарт хохирогч Т.А-ын гар утас, бэлэн 12000 төгрөг зэргийг хүч хэрэглэж авахаар заналхийлэн довтолж, дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл өгсөн тэмдэглэл / 5 дугаар хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 5 дугаар хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 80.000 төгрөгийн үнэлгээтэй. / 5 дугаар хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хичээлдээ явахаар 12 цагийн үед 5 дугаар сургууль руу явах замд Улаанбаатар эрдэм сургуулийн хажууханд явж байхад хүрэн өнгийн зах нь үстэй хүрэм, эрээн өнгийн пүүз өмссөн танихгүй ах хүрч ирээд надаас Улаанбаатар эрдэм оюу дээд сургууль бил үү гэж хэлсэн тэгснээ чигээрээ явахаар 50 дугаар сургууль байдаг билүү гээд асуугаад байсан. Тэгээд намайг дагаад явж байгаад чи ахдаа 30а байрны 5 дугаар давхраас хүн дуудаад өгөөч гэхээр нь би найзтайгаа уулзах гээд яараад явж байгаа талаар хэлсэн. тэгтэл чи надтай ингэж харьцаж байвал би ч гэсэн чамтай ингэж харьцаж чадна ш дээ намайг дагуулаад 30 а байрны 5 давхарт гарсан. ” тэгснээ намайг явган суу гэхээр нь би доош явган суухад гар утсаа гараад ир чи жаахан санаа гаргаад байна уу гэхээр нь айгаад гар утсаа гараад өгтөл одоо мөнгөө гаргаад ир гэхээр нь би 1600 төгрөгийг өгсөн тэгсэн дахиад мөнгө байгаа биз дээ би чамайг нэгжиж үзнэ шүү мөнгө хэрвээ байвал бүгдийг нь авна шүү гэж хэлсэн тэгэхээр нь 10.400 төгрөг өгсөн" мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/

Яллагдагч Ч.Ө, П.Б нар бүлэглэж, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 а байрны 1 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Ө.Ө, Х.Б нарын гар утас, цаг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл өгсөн тэмдэглэл / 6 дугаар хавтаст хэргийн 136 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 6 хх-ийн 139-142/,

эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 6 хх-ийн 146-148/

Эд хөрөнгийн тайлангийн үнэлгээ / 6 хх-ийн 181 /

Хохирогч Ө.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 36а байранд байх гэртээ орохоор орцонд явж байхад 16-17 насны 2 эрэгтэй хүүхэд 2 давхарт таарч надаас цаг хэд болж байна гэж асуухаар нь би цагаа харахад 20 болж баасан уг 2 хүүхэд гар утсаараа ганц яриулчих гэж хэлхээр нь миний утас цэнэггүй болчихсон гэтэл 2уулаа мөрөн дээрээс буюу куртикнээс зулгааж бариад намайг дээшээ 5 давхарт гаргаад гар утсаа гаргаад ир гэхээр нь би гаргаад өгтөл нэг нь миний бугуйнд байсан цагийг тайлж аваад 5 давхрын лифтний ш хойд хэсэгт аваачиж пүүзийг тайлж аваад доошоо гүйсэн . Билифтний арын цонхоор харж байхад уг 2 хүүхэд 37 дугаар байрны хажуугаар гүйж байхаар нь би доошоо буугаад иртэл миний пүүзийг 3 давхарт хаячихсан байхаар нь би өмсөөд гэртээ ороод болсон хэргийн талаар аавдаа хэлсэн” гэх мэдүүлэг / 6 хх-ийн153 хуудас/

Хохирогч Ж.Б-гийн “...2017 оны 10 дугаар сарын 30-ны орой гэртээ харихаар явж байхад үл таних 2 ах нэг байрнаас хүн дуудаад өг гэхээр нь би гэрлүүгээ яарч байна гэсэн чинь дуудаад өгчихөөч гээд гуйгаад байхаар нь 36а байр луу дагаад орсон. Уг хүүхдүүд 4 давхарт байдаг гэж намайг 8 давхарт гаргаж суулгачхаад чанга дуугарвал ална шүү гэж сүрдүүлээд миний цүнийг ухаж влак берри гар утсыг минь аваад зугтаалгахгүй гээд миний гутлыг үдээсийг хооронд нь үдээд ахин нэг хүүхэд дагуулж орж ирчхээд тэр хүүхдийг хүнд хэлвэл ална гэж хэлээд гар утас.цагийн нь дээрэмдээд аваад зугтаад явчихсан” гэх мэдүүлэг /6 хх-ийн 153/

 Яллагдагч Ч.Ө нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 9 дүгээр байранд насанд хүрээгүй хохирогч Б.Г-д хүч хэрэглэхээр заналхийлж, банкны тооцооны картыг авахаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдсэн хэргийн талаар:

Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2018 оны 01 дүгээр сарын 15-ныөдрийн 13 цагт Сансар дэлгүүрийн үүдэнд найзуудтайгаа кино үзэхээр тохирч уулзахаар болсон байсан юм. Ингээд гэрээсээ 12 цаг өнгөрч байхад гарч явсан бөгөөд туннелийн баруун талаас дээш буюу 61 -р цэцэрлэгийн хойд талд байрлах 57- 58 дугаар байрны урд талын шатаар дээш өгсөөд явж байтал үл таних хар хөх өнгийн богино малгайгүй куртиктэй, улаан ноосон малгай .дотуураа улаан ноосо малгайтай цамц, улаан цэнхэр өнгөтэй пүүзэн гутал, саарал өнгийн жинсэн өмд өмссөн 168 см орчим өндөртэй 17 орчим насны шардуу царайтай биеийн жин нь өөрт тохирсон шулуун хөлтэй залуу намайг дуудаж 9 п дүгээр байрнаас Т гэж хүүхэд дуудаад өгөөч гээд гуйхаар нь ахаа би ажилтай байна яах уу явж байна гэхэд надаас шалаад зогсоод байхаар нь за за гээд дагаж 9 дүгээр байр луу орсон. Ингээд 9 дүгээр байрны яг хэддүгээр орц руу орсоноо сайн мэдэхгүй байна. тэгээд байж байснаа за за үнэнээ хэлье чи гар утсаа гаргаад ир гэхэд би уйлсан бөгөөд нөгөө ах намайг дуугүй бай хутгална шүү гэсэн. Тэгэхээр нь би ахаа та миний утсыг битгий аваа, миний картыг аваад яв дотор нь 100.000 төгрөг байгаа гээд Хаан банкны эгч УуГийг картыг өгч явуулсан. Тэгтэл үдээсээ тайл гэсэн бөгөөд намайг үдээсээ тайлахад миний үдээсийг холбож уячихаад зугтаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /7 хх-ийн 30-32/

 Яллагдагч Ч.Ө, Ц.Э нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч М.И-гийн гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргийн талаар.

Хохирогч М.И-гийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 18 цаг 39 минутад Баянзүрх дүүргийн 18 дугаар хорол 84 дүгээр сургуулийн зүүн талаар гараад халдвартын автобусны буудал руу явж байхад үл таних 2 залуу хоёулаа хар өнгийн богино куртиктэй нэг залуу нь махлаг 19 орчим насны халзан толгойтой улаан өнгийн ноосон малгайтай шар царайтай нөгөө залуу нь саарал өнгийн саравчтай малгайтай, дотор өмссөн байсан саарал өнгийн юүдэнг өмссөн туранхай бор царайтай 19 орчим насны залуус дуудаад туслаач хүүхэд дуудаад өгөөч гээд 10 дугаар байрны 4 орцонд 3 давхарт зүүн урд талын бор хаалгыг заагаад эндээс Т гэдэг хүүхдээс гарч ирэх талаар асуучих гэснээ болиод дээшээ 9 давхарт гарсан.Ингээд тамхи татаж байгаад намайг суу гэсэн ингээд хог хаядаг газар луу оруулаад махлаг залуу нь сүрдүүлж эвээр ярих уу хүчээр ярих уу гээд хэлсэн. Ингээд доошоо буугаад миний гар утаснаас хүн яриад байсан. Ингээд намайг 52 дугаар цэцэрлэгийн хашаанд оруулаад аваарын төмөр шатан дээр суулгаад гутлын үдээсийг хооронд нь үдээд миний хар хөх өнгийн самсунг галакси гранд макс маркийн 80663235 дугаартай имей кодоо мэдэхгүй 1 жил гаран хэрэглэсэн утас 100.000 төгрөгийн үнэтэй гар утсыг айлгаж байгаад махлаг залуу нь аваад явахдаа 500 төгрөгийг аваад явсан” гэх мэдүүлэг / 7 хх-ийн 58-59/

 Яллагдагч Ч.Ө, П.Б нар бүлгэлэж, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.М-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт,

Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2017оны 10 дугаар сарын 14 өдөр 14 цагийн үед ангиа цэвэрлээд тараад гэр лүүгээ явж байтал Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр байрны гадна үд таних 16-17 орчим насны 2 хүүхэд ирээд нэг нь намайг 1 дүгээр байрнаас хүүхэд дуудаад өгөөч гэсэн тэгэхээр нь би үгүй гэсэн чинь намайг зодно шүү гээд дагуулаад 1 дүгээр байрны 3 дугаар орцны 7 давхарт гараад намайг утсаа гаргаад ир гэсэн тэгэхээр нь би утсаа өгөх гэсэн чинь хутгална шүү гэсэн тэгээд би айгаад гар утсаа өгсөн / 7 хх-ийн 102-103/

Эд хөрөнгийн тайлангийн үнэлгээ /18 хх-ийн 125/

Яллагдагч М.М, Н.Х нар бүлэглэж, 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.О, Б.Э нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт,

Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагийн үед би ангийн хүүхэд Э-ийн хамт сургуулиас гараад гэр лүүгээ цуг явсан тэгэхдээ бид хоёр гэр лүүгээ зам товчилж явах санаатай Сансарын хөндлөн замыг гараад доош уруудаж яваад 9 давхар 2 байрны урд талд хоорондоо яриад зэрэгцээд явж байтал миний амыг гэнэт тагласан тэгэхэзр нь би ангийн хүүхэд Г юм болов уу гэж бодоод Г болиоч ээ гээд эргээд хартал үл таних надаас өндөр залуу байсан уг залуу хар малгай өмсөж улаан ороолт шиг зүйлээр амаа ороосон байсан тэгээд бид хоёрыг дуу гарах юм бол ална шүү гээд 2 дугаар байрны орц руу орсон. Өндөр ах нь шатан дээр зогсоод намхан ах нь бид хоёрыг лифтээр 3 давхарт дагуулж гараад хогийн пүнкер лүү очоод өндөр ах нь дуудсан. Тэгээд бид хоёр дээр ирчхээд карманд байгаа зүйлсээ гарга гэсэн. Бид хоёр өөрт байсан гар утсаа гаргасан чинь гар утасныхаа кодийг тайл гэсэн /7 хх-ийн 120-121/, /8 хх-ийн 114-115/

Хохирогч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "... 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагийн үед би ангийн хүүхэд О-ын хамт сургуулиас гараад гэр лүүгээ цуг явсан тэгэхдээ бид хоёр гэр лүүгээ зам товчилж явах санаатай Сансарын хөндлөн замыг гараад доош уруудаж яваад 9 давхар 2 байрны урд талд хоорондоо яриад зэрэгцээд явж байтал миний амыг гэнэт тагласан тэгээд би эргээд хартал миний үеийн банди байсан. Чимээгүй байгаарай элдэв янзын хөдөлгөөн хийвэл ална гээд хутга Тад миний араас яваад байсан бид хэд 2 дугаар байрны эхний орц руу орсон. Орцонд ороод намхан биетэй залуу лифт дуудаж О бид хоёрыг 3 давхарт гаргасан тэгээд 3 давхарт гараад өндөр залуу нь хог хаядгийн тэнд очоод бид хоёрыг хүрээд ир гэж дуудсан. Тэгснээ бид хоёрын цүнхийг авч кармааг нэгжсэн бид хоёрыи цүнхнээс утас чихэвч олж аваад утасны код гаргуулж авсан. Тэгснээ бусад эд зүйлсийг буцаагаад өгсөн. /7 хх-ийн 122-124, 8 хх-ийн 117-118/

Эд хөрөнгийн тайлангийн үнэлгээ /18 хх-ийн 111-112/

Яллагдагч Ч.Ө, М.М нар бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн У.-Хийг эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хохирогч У.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сансарын Баянцээлийн 1 дүгээр байранд эмээгийндээ очоод хоночхоод гараалд сагсны дугуйландаа явах гээд эмээгийнхээсээ гараад лифтнээс 1 давхраас буух гэсэн чинь урдаас 2 том биетэй хүүхэд намайг түлхээд лифтнээс буулгаагүй дээшээ 4 давхарт гараад пункерний тэнд аваачаад утсаа гаргаад ир би ярьж байна шүү тэгээд намайг бас мөнгөө байна уу шалгана шүү чи эндээ байж байгаад 5 минутын дараа гараарай би шалгана шүү гэж хэлээд миний хар өнгийн жижиг индекс гэдэг жижиг дөрвөлжин утас, кармаанд байсан 10.000 төгрөгийг авсан /77 хх-ийн 143-44/

Эд хөрөнгийн тайлангийн үнэлгээ /18 хх-ийн 116/

Яллагдагч М.М, Ч.Ө нар бүлэглэж, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Н.Б-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / 7 хх-ийн 167-170/

Хохирогч Н.Б-гийн 2017 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 151 тоот гэрээс 12 цаг 10 минутын үед сургууль руугаа явах гээд орцоор гарахад нэг зогсож байсан бөгөөд тэр хоёр ах бид хоёрт хандаж 3 давхарт гараад нэг хүн дуудаад өг гэж гуйсан бөгөөд хичээлтэй амжихгүй гэж хэлэхэд гялс дуудаад өгчихөө гээд дээшээ дагуулаад гарсан. Миний халаасыг нэгжээд самсунг эс 6 маркийн гар утас авсан. Тэгээд гарах юм бол ална шүү гэж хэлсэн. Манай найз Б-ын утсыг үзэж байгаад буцаагаад өгсөн ” /7 хх-ийн 164-165/

Эд хөрөнгийн тайлангийн үнэлгээ /18 хх-ийн 121/

Яллагдагч Ч.Ө, Ц.Э нар бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Б-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / 8 хх-ийн 19-21/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 8 хх-ийн 22-25/

Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би үсээ засуулахаар ээжийнхээ Хаан банкны виза картыг аваад гэрээсээ гарсан юм. Тэгээд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын Хүрэл хөшөөтэй автобусны буудлын хажуу талын Хаан банкны АТМ-ээс 5000 төгрөг авчхаад буцаад дэлгүүр орох гээд явж байтал нэг нь улаан өнгийн ноосон малгайтай хар өнгийн урт куртиктэй, ногоон эрээн юүдэнтэй малгайтай улаан өнгийн пүүзтэй нөгөөх нь хар өнгийн куртиктэй саарал юүдэнтэй малгайтай саарал өнгийн саравчтай малгайтай саарал өнгийн бэлтгэлийн өмдтэй шар өнгийн темберланд брэндийн гуталтай үл таних 18-20 орчим насны 2 эрэгтэй хүүхэд араас дуудаад чи манай найзыг дуудаад гэхээр нь би зөвшөөрөөд тэр 2 хүүхдийг дагаад явсан. тэгээд явсаар байгаад Александр гэдэг цагаан өнгөтэй байрны 8 давхарт гартал нөгөө хоёр хүүхэд намайг ална гээд айлгаад эхэлсэн. Чи наад банкны картаа өг гэж хэлээд булааж аваад нууц үгийг нь хэл гэж айлгасаар байгаад надаар нууц үгийг хэлүүлээд чи 5 минутын дараа бид 2-ын араас гараарай тэгэхгүй бол ална шүү гээд хоёулаа зугтаасан. Тэр 2 миний хаан банкны картыг уншуулаад 400.000 төгрөг авсан байна лээ” /8 хх-ийн 27-28/

Яллагдагч Ч.Ө, М.М нар бүлэглэж 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Ц.М-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж , дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / 8 хх-ийн 46-49/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 8 хх-ийн 50-55/

Хохирогч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 13 цаг40 минутын үед хичээлээ тарчхаад гэртээ харихаар 19 хорооллын Жаргалант үйлчилгээний төвийн хажууд ганцаараа явж байхад хойноос дугуй унасан 2 хүүхэд ирээд чи 22 байрны 1 орцноос хүүхэд дуудаад өг” гэхээр нь би завгүй байна ах намайг юманд явуулсан гэж хэлэхэд хурдан яваад дуудаад өгөхгүй, зугтаавал ална шүү гэж уурлахаар нь дагаж яваад үйлчилгээний төвийн урд талд байрлах 22 дугаар байрны 1 дүгээр орцны гадна ирээд нэг хүүхэд нь дугуйгаа харж үлээд нөгөө хүүхэд нь намайг дагуулж дотогш ороод 3-4 давхрын хооронд очиж халааснаасаа цэнхэр өнгийн иштэй цаасны хутга гаргаж ирээд хоолойнд Тад гар утсаа гаргаж өг гэхээр нь өгөхгүй гэж хэлэхэд цаасны хутгаа хоолойд Тад урдуур хий гүйлгэж татаад өгөхгүй чамайг алчхаж чадна шүү гэхээр нь айсандаа гар утсаа гаргаж өгсөн тэгээд доошоо буугаад ярьсан”/8 хх-ийн 56-57-р хуудас/

Яллагдагч Э.Б, Ч.Ө нар бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 22 дугаар байрны орцонд хохирогч Х.Х-ын самсунг нөте 4 маркийн гар утсыг нь хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Арвижих алтан заан ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Нөте” 4 гар утсыг барыдаалж, 120.000 төгрөгийн зээл олгосон тухай барьцаат үйлчилгээний баримт, / 9 дүгээр хавтаст хэргийн 25 дүгээр хуудас/

Эд хөрөнгийн / самсунг нөте-4 маркийн гар утас 180.000 төгрөгийн үнэлгээтэй / 9 хх-ийн 56/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /9 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

Хохирогч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар арын 03-ны өдөр 18 цагийн үед Драгно төв рүү явдаг зам дагуу явж байтал 2 танихгүй эрэгтэй хүүхэд надаас айл руу ороод хүн дуудаад өгөөч 2000 төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрч байрны орц руу ороод лифтээр 12 давхарт гарсан. Доошоо уруудаад 5 давхарт очсон. Тэгсэн хөх жинсэн хүрэмтэй хүүхэд намайг заамдаж аваад 2 уулаа зодолдох уу гэснээ доошоо суу гутлын үдээс тайл гэж хэлсэн. Харь пальтотой хүүхэд нь миний гутлын үдээсийг тайлаад хооронд нь холбож үдээд миний халаасанд байсан гар утсыг аваад босвол чамайг ална шүү гэж хэлээд гараад доошоо шатаар уруудаж гүйсэн ” гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч У.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 сарын 03-ны өдөр үл таних залуу орж ирээд гар утас барьцаанд тавимаар байна гэсэн тэгээд гар утсыг нь үзэхэд самсунг нөте 4 гар утас 120.000 төгрөгөөр барьцаанд авсан. ингээд хэд хоногийн дараа цагдаагаас хүмүүс ирээд хураагаад авсан. мөнгө авсан гэсэн. Гар утас барьцаалж өгсөн 120.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 148-150 хуудас/

Яллагдагч Э.Б, Ч.Ө нар бүлэглэж, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.М-ын айфоне 6 маркийн гар утсыг нь хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Арвин Ундарга Файнанс ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “айфоне” 6 гар утсыг барьцаалж, 210.000 төгрөгийн зээл олгосон тухай барьцаат үйлчилгээний баримт/9 дүгээр хавтаст хэргийн 131 дугаар хуудас/,

Ай фоне 6 маркийн гар утас 280.000 төгрөгийн үнэлгээтэй /9хх-ийн 147/,

Эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /9-р хх-ийн 132-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 10 сарын 10-ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар сургуулиас өөрийн гэр болох тус хорооны Өргөө 18-р байр руу ороход нэг давхрын тагтан дээр үл таних 20-25 насны 1 эрэгтэй хүн сууж байсан. би хажуугаар гарах гэтэл намайг утсаар чинь ганц ярих хэрэгтэй байна гэж хэлэхэд хариуд нь нэгж байхгүй гэж хэлсэн Тэгээд уг эрэгтэй хүн надаас “чи ямар дугаар барьдаг юм бэ" гэж хэлсэн. Тэгээд тэр надаас гар утсаа өгч байгаач гэж аваад чинийх Юнителын дугаар байна ш дээ гээд залгаад тэр хүн нь утсаа аваагүй. Энэ үед 2 давхраас 20-25 насны орчим эрэгтэй хүн бууж ирээд надтай хамт байсан эрэгтэй хүнд хандаж "нөгөөдөх рүүгээ явъя" гэж яриад надад хандаж 2-лаа хажуу байрнаас хүн дуудаад өгөөч гэж хэлэхэд би зөвшөөрөөд хамт явсан, байр руу явж байх хугацаанд надтай танилцах уу гээд асуухаар нь өөрийгөө М гэж хэлсэн Харин үл таних 2 эрэгтэй хүмүүс өөрсдийгөө О, Б гээд танилцуулаад байсан. Орцонд ороод... махлагдуу эрэгтэй хүн нь би чамтай эвээр ярих уу, эвгүйгээр ярих уу гээд байхаар нь би эвээр яръя гэж хэлсэн. Миний гар утас барьж байсан залуу ай фоне гар утасны айди кодыг асуухад би мэдэхгүй гэж хэлсэн. Махлаг залуу нь хэлэхгүй бол зодно шүү гээд зүүн талын шанаа руу 1 удаа гараараа цохиод гар хэсэг рүү цохиж, боогоод байхаар нь би өөрөө гар утасныхаа кодыг хийе гэж хэлээд утсаа аваад өөрөө кодоо гаргасан. Үдээсээ тайлах гээд оролдсон боловч тайлагдаагүй. Үдээснүүдээ гараараа таслаад араас нь гарахад хаашаа явсан нь тодорхойгүй алга болчихсон байсан. Миний гутлын үдээсийг хооронд нь уяад 10 орчим минутын дараа гараарай гэж хэлээд доошоо хоёулаа гүйгээд явчихсан. Миний биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдолтой байна” гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 118-124 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Н.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нэг салбар болох 10-р хорооллын барыдаалан зээлдүүлэх салбараас 2018 оны 10 сарын 03-ны өдөр цагдаа нар ирээд айфоне- гар утас хураагаад аваад явсан. Тэр үед манай ажилтан Б ажиллаж байсан тэр гар утсыг манай ломбардад 210.000 төгрөгөөр барьцаалан мөнгө авсан гэсэн. Гар утас барьцаал өгсөн 210.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 128 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогч А.У-ын“...Б бид хоёр 21 дүгээр байрны тэнд очтол араас дагаж яваад байсан хоёр ах бид хоёр дээр ирээд та хоёр бид хоёрт тус болоод энэ байрнаас хүүхэд дуудаад өгөөч гэхээр нь бид хоёр яараад явж байна чадахгүй гэсэн чинь хоёр бацаан минь алаад хаячихна шүү зүгээр хүүхэд дуудаад өг гээд намайг тэр хоёр ахын нэг нь дагуулж, орц руу орсон. Тэгээд 3 давхарын хооронд очоод намайг зогс гэсэн. Тэгснээ чи муу яасан том юм утсаа өг, утсаа өг гээд аяны олон төрлийн багажтай хар өнгийн хутга гаргаж ирээд дүрнэ шүү гээд миний гэдэс рүү нэг гараараа үзүүрээр нь цохиод миний гарт байсан самсунг эс 4 маркийн цагаан өнгөтэй утсыг аваад, хүнд хэлбэл ална шүү гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 232-234-р хуудас/

Дамно ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №Б32-18-1290 дугаартай “Үнэлгээний дүн: 144,000?” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /9-р хх-ийн 246-247-р хуудас/

Яллагдагч Э.Б, Ч.Ө, Д.Өнар бүлэглэж 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Х, И.Х Б.Д нарыг байрны орц руу дагуулан орж, эд хөрөнгийн хүч хэрэглэж авахаар довтолж, ай фоне 5, хуавэй 3, самсунг нөте 3 маркийн гар утаснуудыг нь дээрэмдсэн хэргийн талаар:

Ашид Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /17-р хх-ийн 213-216-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д ээж дуудаад байна амжихгүй гэхэд Д руу гараа далайгаад байсан...7-8 давхрын голын шатан дээр бид гурвыг суулгаад хаан сурдаг, хаана байдаг, хэдэн настай юм гэж асууж байсан. Д 13 настай гэхэд чи 13 настай биш байна гэж хэлээд уурлаад заамдаж авч байсан...Тэгээд 5 секундын дотор үдээсээ тайл гэхэд нь бид нар тайлахад бид нарыг гутлын үдээсээ хооронд нь холбож уя гэж хэлсэн. Холбож уяад байж байхад гар утас байгаа юу гэж асуусан. Д самсунг нөт 3 маркийн утсаа гаргаж буржгар үстэйд нь өгсөн, бөмбөөлэй ээмэгтэй өндөр залууд нь айфоне 5 эс маркийн гар утсаа өгсөн. Би өөрийн хуавэй фи 3 маркийн гар утсаа хар өнгийн пальто өмссөн ахад өгсөн. Гар утаснуудыг кодыг нь гаргуулаад аваад явсан...” гэх мэдүүлэг/10 дугаар хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч И.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чи миний дошин дээр ирээд яагаад байгаа юм гээд гараа далайхад нь бид нар айгаад дагаад явсан. Бид гурвыг дагуулж яваад хоёр ахтай нийлээд орцруу ороод лифтээр 7 давхарт гараад шатан дээр суулгасан Бид нарыг үдээсээ тайл гэж хэлээд бид нар үдээсээ тайлахад бид нарын үдээсийг хооронд нь холбож уяад гар утаснуудаа гаргаж өг гэж хэлсэн. Бид гурав утаснуудаа гаргаж өгөхөд кодыг нь гаргуулаад, тэгээд 10 минутын дараа та нар гараарай гэж хэлээд гарч явсан. Д-аас байсан 1900 төгрөг, ХувьТ 50 төгрөгийг нь аваад явсан...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...нэг пальто өмссөн ах ирээд хүүхэд дуудаад өг гэж хэлсэн. Үгүй гэхэд ална шүү гээд сүрдүүлээд байсан Бид гурав дагаад явахад өөр хоёр залуу гарч ирээд тэд гурвуулаа болсон. Тэгээд ... байрлуу ороод 7-8 давхрын шатан дээр суулгасан. Бид гурвын утаснуудыг аваад бүгдийг нь кодыг нь гаргуулж аваад, ээмэгтэй ах нь бид гурвын халаасыг ухаад 1950 төгрөг аваад гарч явсан. Бид нарын гутлын үдээсийг хооронд нь үдэж орхисон байсан...Буржгар үстэй ах, ээмэгтэй ах хоёр нь заамдаад айлгаад байсан. Бид гурав айсандаа гар утаснуудаа өгсөн...” гэх мэдүүлэг /10-р хх-ийн 64-65 дахь тал/,

гэрч Ч.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Вертиул ПС тоглоомын газрын орчим сууж байсан 3 хүүхдийг Б дагуулаад орцны орчим ирээд орц руу дагуулаад орохоор нь Ө бид 2 хамт ороод цахилгаан шатаар 8 давхарт гараад 7 давхарт буугаад 3 хүүхдээс Б ’’хаана сурдаг вээ гэхэд нэг хүүхэд нь ХСИС, 41,84-р сургуулд сурдаг гэсэн. 1 хүүхдийнх нь үдээсийг Б үдсэн, Ө хүн хараад мөн гар утаснуудыг нь аваад Самсунг нөте-3 кодыг хэлэхгүй бол ална шүү гэж хэлсэн. Тэгээд орцноос гараад нэг нэгээр ломбард ороод гар утсыг барыдаанд тавих гээд явж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /10-р хх-ийн

гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...үл таних 14-15 орчим насны 3 эрэгтэй хүүхэд Баянзүрх захын зүүн урд байрлах байрны гадаа байхаар нь намайг Ө,Өнар очоод орц руу яаж ийж байгаапд дагуулаад орчих гэхээр нь би очоод 3 хүүхдэд “та 3 хүүхэд гэрээс дуудаад өгөөч” гэж хэлэхэд тэр 3 хүүхэд зөвшөөрөхөөр нь би Ч.Ө, Ө нарын хамт 3 хүүхдийг орц руу дагуулаад ороод 8 давхарт цахилгаан шатаар бид 6 гараад шата дээр хамт сууж байгаад гар утсаа өгч байгаач гээд Ө, Ө бид 3 үл таних 3 хүүхдийн гар утсыг аваад кодыг нь гаргуулаад 3 хүүхдийн гутлынх нь үдээсийг тайлуулаад хооронд нь уяад тэгээд бид 3 орцноос гараад Баянзүрх зах руу явсан..” гэх мэдүүлэг /10-р хх-ийн 28-31 дахь тал/,

Яллагдагчаар Ч.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б-г хүүхдийг дуудаад орц руу дагуулаад ор гээд ярилцсан учраас Б хүүхдийг дагуулаад орцруу орохоор нь Өбид 2 хойноос нь дагаад ороод 8 давхарт цахилгаан шатаар бид 4 гараад 7 давхарт шатаар уруудаж буугаад нөгөө хүүхдийг доошоо суу гэж би хэлээд газар явган шалан дээр суулгаад би хүн харж байхад Б, Ө 2 хүүхдийн гутлын үдээсийг нь өөрөөр нь тайлуулаад халааснаас нь Ө виза картыг нь аваад нууц дугаарыг нь хэлүүлээд ... бид 3 цахилгаан шатаар буугаад байрнаас нь гараад хажуу талынх нь байр хүртэл гүйсэн юм. Ингээд яг хажуу талынх нь байрны гадаа зогсож байсан 16 орчим насны 3 эрэгтэй хүүхэд зогсож байгаад Б очиж орцруу дагуулаад орохоор нь би Өлзийбуянгийн хамт орцруу ороод цахилгаан шатаар 8 давхарт бид 6 гараад 3 хүүхдийг доошоо явган суу гэж Ө хэлэхэд 3 хүүхэд хэлснийх нь дагуу доошоо суухаар нь би гутлынхаа үдээсийг тайлцгаа гэхэд тэр 3 үдээсээ тайлахаар нь би хун харж байхад Ө үдээсээр нь 2 хүүхдийг нь холбоод гутлаар нь үдээд , 1 хүүхдийнх нь үдээсийг үдээд 3 хүүхдээс Ай фоне 5 , Самсунг НетеЗ , Хувэй маркийн 3 гар утсыг нь аваад кодуудыг нь тайлуулаад кодоо хэл гэж айлгаж байгаад кодыг нь хэлүүлээд бид 3 орцноос гараад...Би хүний биед хүч хэрэглэж дээрэм хийдэггүй би хүүхдүүдийг айлгаад доошоо газар суу гээд айлгасан юм...” гэх мэдүүлэг /10хх-ийн 33-34 тал/

 Яллагдагч Ч.Ө, Э.Б, Д.Ө нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт К2 байрны 9 давхрын шатан дээр насанд хүрээгүй З.Т-н банкны карт хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн хэргийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч З.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнөөдөр 16 цагийн үед Бөхийн өргөөний урд байрлах К2 дугаар байрны урд талд явж байхад миний хажууд хар өнгийн пальто өмссөн, 16 орчим насны хүн ирээд ... тэгээд би явах гэхэд өөр хоёр залуу араас ирээд ахын дүү чи яагаад байгаа юм гээд мөрөн дээр гараа давуулаад, намайг хүчээр К2 дугаар байрны 9 давхарт гаргасан...9 давхарт шатан дээр гаргаад доошоо буржгар үстэй нь намайг суу гэж хэлээд, хар өнгийн палыо өмссөн ах нь миний хоёр гутлынүдээсийг хооронд нь холбож үдээд, миний халаасыг ухаад Хаан банкны хүүхдийн карт гаргаж ирээд кодыг нь асуусан. Би хэлээгүй байж байхад миний үснээс буржгар үстэй нь зулгааж татаад би айгаад картын код оо хэлсэн. Цагаан малгайтай цамцтай ах нь миний цүнхийг ухаад юм байгаа юу гээд харж байгаад авах юм байгаагүй болохоор буцаагаад өгсөн. Буржгар үстэй ах нь чиний картыг аваад гарлаа хэрэв чи код оо худал хэлсэн байвал чамайг ална гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /10хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

Яллагдагч Ч.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд К2 дугаар байрны 9 давхарт гараад Өүдээсийг нь тайлаад хооронд нь үдсэн. Өхалаасыг нь ухаад нэг банкны карт гаргаж ирсэн. Тэр банкны картын кодыг нь тэр хүүхдээс асуусан. Өөр ямар нэг зүйл гарч ирээгүй. Б бид хоёр хажууд нь хүн хараад байж байсан...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 61 дэх тал/,

 

 Яллагдагч Ч.Ө, Э.Б, Ч.Ө-нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60Г байрны 1-р орцонд насанд хүрээгүй М.Б-гийн айфоне 6 маркийн гар утсыг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн хэргийн талаар:

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /10-р хх-ийн 98-100/,

Ашид Б ХХК-ийн 2018 оны 12 сарын 03-ны өдрийн ХУД010 дугаартай “Үнэлгээний дүн: 350,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /10-р хх-ийн 163-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр найз Э-ын хамтаар ХУД 15 дугаар хороо 60Г байрны хажуу талд байх “Винд” писи тоглоомын газар тоглож байхад үл таних 2 ах хүрч ирээд утсаараа нэг яриулчих гэж хэлэхээр нь нэгж байхгүй гэж хэлтэл дахин найз Э-аас асууж утас байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр ах миний утсыг аваад дугаарынхаа урд 404 гэж бичээд үнэгүй ... гэж хэлээд залгатал уг хүн нь утсаа авахгүй байсан...Хэсэг байж байгаад буцаж орж ирээд нэг хүүхэд дуудаад өгчих гэж хэлсэн. Тэгээд Э бид 2 дуудах гэж 60Г байрны 1-р орцруу тэр 2 ахтай хамт ороод 5 давхарт гараад хартал бас нэг өөр ах зогсож байсан...Тэгээд хэсэг байж байгаад пальто өмссөн ах симээ миний утсанд хийгээд ярьчихъя гэж хэлээд миний утсыг аваад симээ хийгээд намайг apple id-aa гарга гэж хэлсэн, тэгэхээр нь гайхаад утсаар ярихад заавал apple id гаргах хэрэг байхгүй гэж хэлтэл буржгар үстэй ах хүрч ирээд “эвээр үзэх үү, хүчээр үзэх үү” гэхээр нь бид 2 эвээр үзье гэж хэлсэн, тэгээд би apple id-aa гаргаад утасныхаа нууц үгийг солиход миний тэлээгээр Э бид 2-ын 1,1 хөлийг хооронд нь тушиж ороогоод, гутал үдээсийг нь хооронд нь зангидаж орхиод ... миний утсыг аваад гарсан...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 103 дахь тал/,

Яллагдагч Д.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...мэдүүлэг/10-р хх-ийн 134-135/

Яллагдагч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...мэдүүлэг/10-р хх-ийн 137-138/

Яллагдагч Ч.Ө-ын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өсвөр насны яллаглагчаар өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ... 115 дугаар сургуулийн урд тал РС тоглоомын газарт ороход 2 хүүхэд сандал суугаад тоглож байсан. Тэгээд Өцаана сууж үлдээд Б бид хоёр тэр хоёр хүүхэд дээр очиж би утсаараа ганц яриулчих гэсэн чинь тэр хүүхэд нэгж байхгүй гэхээр нь Моби Юнител юм үү гэсэн Юнител гэхээр утсыг авч кодыг нь гаргачхаад өгсөн. Тэгээд ... буцаж PC тоглоомын газар орж нөгөө 2 хүүхдийг 60г байрны 1 дүгээр орцноос хүн дуудаад өгөөч гэж нөгөө 2 хүүхдийг дагуулаад 60г байрны 5 давхарт харч би дээш доош хүн хараад Б нөгөө хүүхдийн гар утсаа гаргаад өгчих гээд гар утсыг нь аваад кодыг нь тайлаад байсан. Тэгээд 2 хүүхдийн үдээсийг нь хооронд нь үдээд бид гурав доошоо бууж гадагшаа гараад...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 140 дэх тал/

 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 44 дүгээр байрны 9 давхарт насанд хүрээгүй Б.М-ын төгрөгийн үнэ бүхий ай фоне 6 плас маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн хэргийн талаар:

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /10-р хх-ийн 207/,

Насанд хүрээгүй хохирогч Б.М-ын 2018 оны 12 сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өнөөдөр 2018 оны 12-р сарын 22-ны өдөр 15 цаг өнгөрч байхад хичээлээ тараад замдаа хоолны газарт орж хоол идчихээд гэртээ харих гээд найз Гтай хамт явж байсан чинь 44-р байрны хажуугаас нэг улаан куртиктэй ах дуудсан. Тэгэхээр нь очсон чинь тэр ах бид хоёрт “Ахын 2 дүү ахдаа юм зөөлцөөд өгөөч ах нь энэ байранд шинээр нүүж ирсэн юм ах нь та хоёрт 5000 төгрөг өгнө шүү" гэхээр нь Г бид хоёр тэр ахыг дагаад 44-р байрны орцруу нь орсон тэгээд цахилгаан шатанд ороод 9-р давхарт ирсэн. Тэгсэн чинь тэр ах бид хоёрыг шатан дээр суу гэсэн тэгснээ за эвээр ярих уу зодуулах уу? Гар утаснуудаа гаргаад ир гэсэн. Тэгснээ гаргаж ирэхгүй бол зодно гээд байсан. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж өгсөн. Манай найз Г-т гар утас байгаагүй. Миний гар утас I Phone - 6 Plus маркийн голд өнгөтэй хуучин гар утас байсан. Тэр ах миний гар утсыг аваад дэлгэцийнх нь түгжээг нь надаар хэлүүлж онгойлгоод миний утсыг зөндөө оролдсон... Миний утсыг авсан ах Г бид хоёрыг ... шатан дээр суулгаж байгаад Г бид хоёрын гутлын үдээснүүдийг хооронд нь холбож уяад “Та хоёр намайг явснаас хойш 30 минутын дараа гарч болно тэрнээс наана битгий яваарай. Ээж аавдаа хэлээд үзээрэй тэгвэл гай л тохиолдоно шүү” гэж хэлээд бид хоёрыг орхиод гараад явчихсан...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 205-206 дахь тал/,

гэрч Ө.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12-р сарын 22-ны өдөр Ч.Ө гэх хүүхэд над руу 95370705 гэх дугаараас залгаж нэг утас ломбарданд тавиад өгөөч , надад бичиг байхгүй бас насанд хүрээгүй учир ломбард надад үйлчлэхгүй байна гэж хэлсэн. Удалгүй Өаас юун утас юм бэ хэний утас юм бэ гэхэд манай дүүгийн утас хэд хоногийн дараа буцаагаад авна гэж надад хэлсэн. Удалгүй Ө манай ажил дээр ирж бид 2 модны хоёрт байрлах Үлэмж гэх лобарданд би өөрийн бичиг баримтаар тэр утсыг 170,000 төгрөгөөр тавьсан. Шаргал өнгөтэй айфоне 6 плас маркийн гар утас байсан. ...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 212-р хуудас/

Яллагдагч Ч.Ө-ын ..2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 22-ний өдөр найз Зоригттой уулзахаар явж байгаад замдаа СБД-н 10 дугаар хороо Монгол 3 - р сургуулийн ард 10-12 орчим настай хоёр хүүхэд явж байхад нь дуудаж ахын дүү нар ахдаа юм өргөлцөөд өгөөч гэж гуйж 44-р байрны 9 давхарт гаргаж айфон 6 плас маркийн гар утас дээрэмдэж авсан.Би уг байрнаас гарахдаа нөгөө хоёр хүүхдийн үдээсийг хооронд нь үдэж намайг гарснаас хойш 10 минутын дараа гарч ирээрэй гэж хэлэн гарч зугтаасан...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 215, 220 тал/

 Яллагдагч Ч.Ө нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо 26 дугаар байрны 10 дугаар давхарт 15 настай иргэн Н.И-ий эзэмшлийн 1.580.000 төгрөгийг үнэлгээ бүхий АйФоне X загварын гар утсыг дээрэмдсэн хэргийн талаар:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /10-166-169/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /11-170-172/,

эд зүйл хураан авсан тэмдэглэл /11-173-175,207 /,

Ашид Б ХХК-ын үнэлгээний тайлан /11-95-р хуудас/,

Хохирогч Н.И-ий 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Тэгээд гадаа гараад над дээр ирээд чи манай найзыг гэрээс нь дуудаад мөнгө аваад өгөөч гэж гуйсан. Тэгээд би найзыг нь дуудаж өгөхөөр болоод Билэг их дэлгүүрийн ард талд байрлах орон сууцны 10-р давхарт надтай хамт гараад нөгөө эрэгтэй намайг буланд суу гэж хэлсэн. Тэгээд би суутал чи гар утсаа гаргаад ир гэж хэлсэн. Тэгээд намайг үг хэлээрээ дарамталж эхэлсэн...миний халаасанд байсан гар утсыг авсан...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 179-180 дахь тал/

Насанд хүрээгүй хохирогч Н.И-ий 2019 оны 08дүгээр сарын 20-ны өдөр өгсөн “...10 дугаар давхарт гараад шатан дээр нь зогсож байснаа чи утсаа өгөөч би нэг найзруугаа яриад өгье гэж хэлэхээр нь өөрийн барьж байсан iphone х маркийн цагаан өнгийн гар утсыг өгсөн чинь нэг хүнлүү худлаа залгаад Өсөхөө байна гээд худлаа яриад байхаар нь утсаа авах гэсэн чинь яасан салГд байгаа юм уу гээд намайг багалзуурдаж аваад, “чи битгий давраад байгаарай, газар суу” гэж хэлэхээр нь суухгүй гэсэн чинь миний зүүн хөлний гуяруу гараараа цохиод суу гээд байхаар нь шатны булан дээр суусан чинь гар утсаа гаргаад ир гэж байна, 3 тоолохын дотор утсаа өгөхгүй бол цохино шүү гэж хэлэхээр нь гар утсаа гаргаж өгөөгүй тэгсэн миний нүүрлүү гараараа цохихоор нь айсандаа гар утсаа гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 181 дэх тал/

Гэрч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 08 дүгээр сарын 20-ны өдөр 20 орчим насны эрэгтэй хүүхэд гар өргөөд зогсож байхаар нь авсан уг хүүхэд суугаад би гар утсаа ломбардад тавих гэсэн юм, сургуулийн төлбөр төлөх хэрэгтэй байна гээд явсан..” гэх мэдүүлэг/11-р хх-ийн 186-187-р хуудас/

Гэрч М.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг/11-р хх-ийн 189-190-р хуудас/

Яллагдагч Ч.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.. би тэр хүүхдийн гар утсыг аваад ломбардад тавьж мөнгө олох гэж л авсан. Тэгэхдээ тэр хүүхдийн гар утсыг авахдаа хүч хэрэглэсэн асуудал байхгүй. Би таксины жолоочийг гуйж байгаад Хар хоринд байдаг нэрийг нь мэдэхгүй нэг ломбардад 800,000 төгрөгөөр тавиулсан. гэх мэдүүлэг /11-р хх-ийн 206-р хуудас/

Яллагдагч Ч.Ө 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 46 дугаар байрны 1 дүгээр орцны 8 дугаар давхарт насанд хүрээгүй Ц.Г-ий 280,000 төгрөгийн үнэ бүхий ЛЖ-6 маркийн гар утсыг авахаар хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11-227-228/,

таньж олуулах ажиплагаа хийсэн тэмдэглэл /11-р хх-ийн 229-236-р хуудас/,

Ашид Б ХХК-ын үнэлгээний тайлан /11-р хх-ийн 244-246-р хуудас

Насанд хүрээгүй хохирогч Ц.Г-ий 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн “...манай найзыг гэрээс нь дуудаад өгөөч гэж хэлсэн...8-р давхарт лифтээс буугаад тухайн давхрын нэг буланд суулгаад үүрч явсан үүргэвчнээсээ гутлын үдээс гаргаж ирээд миний хөлийг хооронд нь холбож уясан. Тэгээд нөгөө ах миний халаасыг ухаж, нэгжээд мөнгө байвал өг гэж хэлсэн. Тэгээд би мөнгө байхгүй гэж хэлэхэд одоо чамайг нэгжээд мөнгө гарч ирвэл ухаан алдтал чинь зодно шүү гэж хэлсэн. Тэгээд намайг нэгжээд миний шортны халаасанд байсан LG J-6 маркийн гар утсыг аваад шатаар гүйгээд бууж явсан...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 240-241 дэх тал/

Яллагдагч Ч.Ө-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /13-р хх-ийн 3-р хуудас/

Ч.Ө-ын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр насанд хүрээгүй гэрчээр өгсөн “...5 давхарлуу цахилгаан шатаар гарсан. Би нөгөө хүүхдийг доошоо суу гэж айлгаж байгаад доош суулгасан...халаасанд байгаа эд зүйлсээ гаргаж ир гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө хүүхэд LG J-6 маркийн саарал өнгийн гар утас гаргаж ирсэн. Би тус гар утсыг нь аваад өөрөөр нь дэлгэцийн кодыг гаргуулан авч явсан...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 242 дахь тал/,

 Яллагдагч М.М, Ч.Ө нар бүлэглэж, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо 70 дугаар байрны 1 дүгээр орцны орцонд насанд хүрээгүй Н.Б мөрөөдөлийн 350,000 төгрөгийн үнэ бүхий айфоне 5 эс маркийн гар утсыг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч Н.Б мөрөөдөлийн 2019 оны 09 сарын 11-ны өдөр өгсөн: “2018 оны 01 сард өөрийн найзтайгаа уулзахаар Гранд плаза төвийн урд талд алхаад явж байтал үл таних 2 эрэгтэй ирээд ойролцоох байрнаас найзыг маань дуудаад өгөөч гэж гуйсан. Тэгээд ойролцоох байрны орцлуу оруулаад 6 давхарт гарсан...хэл амаараа айлган сүрдүүлж газар суулгасан. Тэгээд миний гутлын үдээсийг тайлуулсан. Тэгээд 2 гутлыг минь үдээсээр нь хооронд нь холбож уясан. Тэгээд гар утсаа гаргаад ир гэж намайг сүрдүүлж байгаад миний iphone 5s маркийн саарал өнгийн 16 гегабайт багтаамжтай гар утсыг авсан. Тэгээд миний өмсөж байсан хар өнгийн түрийгээр татсан урт юүдэнтэй куртикийг мөн адил тайлуулж аваад орцноос гарч явсан...” гэх мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 33- р хуудас/,

Ашид Б ХХК-ын үнэлгээний тайлан /12-р хх-ийн 44-47-р хуудас/,

Яллагдагч Ч.Ө, М.М нарын мэдүүлэг /12-р хх-ийн 52-57-р хуудас/

Яллагдагч Ч.Ө 2019 оны 12 дугаар сарын 28-н өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр хорооллын 90а дугаар байрны 8 давхарт насанд хүрээгүй Э.О-ын 180,000 төгрөгийн үнэ бүхий самсунг эс 7 маркийн гар утсыг нь авахаар айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /12-р хх-ийн 80-81-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /12-р хх-ийн 104-107-р хуудас/

Гэрч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /12-р хх-ийн 83-р хуудас/,

Гэрч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг/12-p хх-ийн 85-р хуудас/,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан /12-р хх-ийн 91-92-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Э.О-ын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн “... 2019 оны 12 сарын 28 - ны өдрийн 14 цаг 50 минутын үед би өөрийн гэр гараад Депогийн автобусны буудал руу хүн тосох гээд ганцаараа явж байтал ... нэг танихгүй ах миний урд зогсож байгаад миний зүүн талын мөрнөөс татаад дагуулаад явсан. "Манай найз охин байдаг дуудаад өг" гэж хэлээд дагуулаад хажуу талын байрны орц руу ороод хүн байсан болохоор тэр орцноос гараад урд талын 16 давхар гадна тал нь ягаан, цагаан өнгөтэй байр луу дагуулж орсон. Тэр байр луу орохын өмнө бас нэг хүүхдийг чирээд надтай хамт дагуулаад орсон. Орцонд ороод шатаар бид хоёрыг дагуулаад өгсөж байгаад 8 дугаар давхарт гараад бид хоёрыг нөгөө ах "та хоёр доошоо суу, эвээр ярихгүй бол ална шүү , утаснуудаа гаргаад ир" гэхээр нь бид хоёр үгүй гэж хэлсэн чинь нөгөө ах “өшиглөнө шүү, та хоёр зүгээр хохино болно шүү” гэж хэлэхээр нь бид хоёр утсаа гаргаж өгсөн. Дараа нь бид хоёрыг гутлынхаа үдээсийг тайл гээд гэхээр нь бид хоёр тайлахгүй байсан чинь нөгөө хүүхэд бид хоёрын гутлын үдээсийг хороонд нь холбоод уячихаад нөгөө ах доошоогоо гүйгээд явчихсан... Саарал өнгийн Самсунг Галакси Э-с 7 маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг/12-p хх-ийн 97-р хуудас/,

Ч.Ө-ын 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр насанд хүрээгүй гэрчээр өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим байхаа гадаа гэгээтэй байсан ба Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхад арван жилийн бололтой хоёр эрэгтэй хүүхэд явж байхаар нь би тухайн хоёр хүүхэдтэй уулзаад ахдаа хүн дуудаад өгөөч гэж хэлээд дагуулаад ... 8 давхар луу дагуулж ороод та хоёр утаснуудаа гаргаад ир гэж хэлээд утсыг нь гаргуулаад кодыг нь хэлүүлээд тухайн хоёр хүүхдийн гутлынх нь үдээсийг хооронд нь холбож зангидаад явсан... тухайн хоёр хүүхдээс самсунг нөтэ 4, самсунг ж7 маркийн гар утсыг нь аваад тухайн байрнаас гарсан...” гэх мэдүүлэг /12-p хх-ийн 99-р тал/,

Яллагдагч М.М, Ч.Ө нар бүлэглэж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр хороолол 8в байрны 3 дугаар орцонд насанд хүрээгүй Х.Б, Б.Г нарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогч Х.Б-ын самсунг эс 7 эджи маркийн 180,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, хохирогч Б.Г-гийн эзэмшлийн хаан банкны 5.000 төгрөгийн үнэ бүхий виза картыг дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /12-р хх-ийн 121-126-р хуудас/,

Ашид Б ХХК-ын үнэлгээний тайлан /12-р хх-ийн 144-145-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Х.Б-аас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “...Үл таних 2 ах ирээд ... ахынхаа цүнхийг энэ байрнаас аваад өг гээд 8в байрыг заагаад, ертөнцийн зүгээр баруун захын булангийн орц руу дагаж орсон. Ороод 2 давхрын 8 тоот гэснээ энэ биш байна гээд дээшээ 4-өөс 5 давхарт гарсан байх...намхандуу юүдэнтэй цамцтай, малгайг нь өмссөн намхан ах нь бид хоёрыг түлхээд, доошоо суу гэж хэлээд гараад явсан. Өндөр бүлтгэр давхраатай нүдтэй нь ганцаараа үлдээд, үдээсээ тайл гэхээр нь би тайлахгүй зогсож байхад үсдэж дарсан...тэгэхээр нь би үдээсээ тайлъя гээд, бид 2 үдээсээ тайлахад, 5 секундийн дотор халаасанд байгаа бүх зүйлээ гарга гээд, ахиж юм гарвал ална шүү гэхээр нь би халаасанд байсан Самсунг эс 7 эджэ гар утас, Г хаан банкны виза картаа гаргахад миний утасны код болон виза картны нууц кодыг хэлүүлж авчхаад ... яваад өгсөн...” гэх мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 132-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Г-гаас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “...Үл таних 2 ах ирээд...өндөр бүлтгэр давхраатай нүдтэй ах ... ахынхаа цүнхийг энэ байрнаас аваад өг гээд 8в байрыг заагаад ертөнцийн зүгээр баруун захын булангийн орц руу дагаж орсон. Ороод 2 давхрын 8 тоот гэснээ энэ биш байна гээд дээшээ 4-өөс 5 давхарт гарсан байх...намхандуу юүдэнтэй цамцтай, малгайг нь өмссөн намхан ах нь бид хоёрыг түлхээд, доошоо суу гэж хэлээд гарагд явсан. Өндөр бүлтгэр давхраатай нүдтэй нь ганцаараа үлдээд, үдээсээ тайл гэхээр нь би үдээсээ тайлахад, Б үдээсээ тайлахгүй зогсоод байхад үсдэж дарсан, бид 2 үдээсээ тайлахад, 5 секундийн дотор халаасанд байгаа бүх зүйлээ гарга гээд, ахиж юм гарвал ална шүү гэхээр нь Б халаасанд байсан Самсунг эс 7 эджэ гар утас, би хаан банкны виза картаа гаргахад миний утасны код болон виза картын нууц кодыг хэлүүлж авчхаад ... яваад өгсөн.. ” гэх мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 135-р хуудас/,

Яллагдагч Ч.Ө, М.М нарын мэдүүлэг /12-р хх-ийн 156, 163-р хуудас/

Яллагдагч Ч.Ө нь 2019 оны 09 дүгээр сарын 06-н өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 4-р орцны 8 давхарт насанд хүрээгүй  М.О-ын 350,000 төгрөгийн үнэ бүхий самсунг А-10 маркийн гар утсыг нь авахаар айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Насанд хүрээгүй гэрч хохирогч М.О-ын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:“2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 13 цаг 30 минутын орчим ... үл таних ... эрэгтэй хүн Төв цэнгэлдэхийн орчим тааралдаад ... 24 дүгээр байрны 4 дүгээр орцны 8 давхарт очоод ... надад түр утсаа үлдээчих би дуу сонсоод байж байя гэсэн. Тэгээд намайг гар утасныхаа кодыг хэлчих гэхээр нь би хэлээгүй юм. Би гар утсаа өгөөд бас зугтчихаж магадгүй гэж бодоод би өөрөө пүүзээ сольё гээд өөрийнхөө пүүзийг өмсгөөд би түүний кетийг өмссөн. Тэгээд би 8 давхрын 224 тоот руу очоод 3 секунд орчим тогшоод эргээд шат руу очтол нөгөө эрэгтэй алга болсон байсан...” гэх мэдүүлэг  /12 дугаар хавтаст хэргийн 224-р хуудас/,

Мөрдөгчийн тэмдэглэл 12 -р хх-ийн хэргийн 234-235-р хуудас/,

“Тэнцвэр эстимэйт “ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /12-р хх-ийн 236-239/,

Яллагдагч Ч.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ойролцоогоор 13 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 120 мянгатын зүүн талд төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим үл таних эрэгтэй хүүхэдтэй тааралдаад “чи хүүхдэд цүнх оруулаад өгчхөөч гэж гуйсан, тэгээд тэр хүүхэд зөвшөөрсөн бөгөөд би тэр хүүхдийг дагуулаад төв цэнгэлдэхийн зүүн талд улаан тоосгон байрнууд руу ороод нэг байрных нь 10 давхарт нөгөө хүүхдийг дагуулж гараад энэ хаалгыг тогшоод энэ цүнхийг оруулаад өгчих, оронд нь надад гар утсаа үлдээчих гэж хэлсэн... “ гэх мэдүүлэг 12-р хх-ийн 245-р хуудас/,

Яллагдагч Ч.Ө нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 24 дүгээр байрны 6 давхарт насанд хүрээгүй Э.Т, Л.А нарт хүч хэрэглэхээр заналхийлж, айфоне-7, айфоне-6 зэрэг 2 ширхэг гар утсыг авахаар довтолж, дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /13-р хх-ийн 9-12-р хуудас/.

камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл 13-р хх-ийн 17-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /13-р хх-ийн 33-36-р хуудас/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /13-р хх-ийн 37-40-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Э.Т-ий 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “...А-тэй хамт намайг дагуулаад 24 дүгээр байрны 2 дугаар орцны 6 дугаар давхарт гарахад нөгөө танихгүй хүн бид хоёрт хандаж “дугуйгаа тавь, доошоо суу, суухгүй бол ална шүү” гээд миний гутлын үдээсийг тайлж аваад А бид хоёрын хөлийг гутлын үдээсээр уяад утсаа гаргаж ир гэхээр нь бид хоёр гаргаж өгтөл “пин код, аяди кодоо гаргаж өг, өгөхгүй бол зодно шүү” гэхээр нь А бид хоёр утасныхаа кодыг хэлж өгөхөд нөгөө эрэгтэй хүүхэд ... яваад өгсөн...” гэх мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч Л.А-ийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “...6 давхарт цахилгаан шатаар гаргаад коридорт оруулаад “доошоо суу байгаа эд зүйлээ гарга дуугарах юм бол хутгалж ална шүү” хэмээн хэлэхээр бид хоёр гар утас болон 8,000 төгрөг гаргаж өгтөл утасныхаа кодыг хэл гэхээр нь кодыг нь гаргаж өгтөл Т-ий гуталны үдээсийг тайлаад бид хоёрыг хүлээд зугтаад явсан...” гэх мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 29 дэх тал/,

Яллагдагч Ч.Ө-ын “....тэгээд маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр автобусны буудал руу явж байхад цагаан өнгийг 5 давхар байрны хажууд 12-15 насны орчим 2 эрэгтэй хүүхэд зогсож байхаар нь цаг асуусан гэтэл тэр 2 хоёулаа ухаалаг утас гаргаж ирэхээр нь “та 2 хүүхэд дуудаад өгөөч гэж хэлж дагуулаад ойролцоо байх шар бор өнгийн 12 давхар байрны орц руу ороод бдавхарт гараад тэр 2 хүүхдийг “доошоо суу халаасанд байгаа эд зүйлээ гарга гэтэл нэг нь айфоне-7 гар утас, нөгөөдөх нь айфон-6 гар утас гаргаж ирсэн. тэгээд  тухайн 2 rap утсыг нь авсан...” гэх мэдүүлэг 13 дугаар хавтаст хэргийн 46-47-р хуудас/,

Яллагдагч Ч.Ө 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 23 дугаар барны 2 дугаар орцны 8 давхарт насанд хүрээгүй хохирогч Г.Н-н 150,000 төгрөгийн үнэ бүхий самсунг эс 6 эджи маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /13-р хх-ийн 75-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /13-р хх-ийн 76-80-р хуудас/,

“Дамно“ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /13-р хх-ийн 90-91/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Н-гийн 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “...хойноос нэг үл таних залуу хөөе нааш ир гэж дуудсан. Тэгэхээр нь би эргэж хараад тэр үл таних залууд яах гэж байгаа юм гэж хэлсэн. Дараа нь нөгөө үл таних залуу дээр очсон чинь 21 дүгээр байрны 2 дугаар орцны 5 давхарт 500 төгрөг, печень зөөгөөд өг гэж тушаасан. Ингэхээр нь би тэр үл таних залууд чадахгүй, би явах хэрэгтэй байна гэж удаа дараа хэлэхэд нөгөө үл таних залуу чамайг ална шүү гэж хэлээд орцны үүд рүү орох гэж байхад миний шилэн хүзүүнээс баруун гараараа базаад...Нөгөө залуу намайг хүзүүнээс чирээд орцны үүдэнд буулгаж ирээд надад хандаж чи зүгээр намайг дагаад араас хурдан яв гэж хэлээд 23 дугаар байрны 2 дугаар орцлуу дагуулаад орсон. Ороод намайг байрны 3 давхарт дагуулж гараад хүзүүнээс базангуутаа чи ер нь яагаад далд Г-д байгаарай, дуугүй бай гэж хэлээд 4 давхарт намайг дагуулж гараад 4 давхрын лифтэнд суулгаад би энэ байрны бүх камерыг мэднэ шүү гэж хэлээд тэр үл таних залуу нуруугаараа камер хаагаад намайг заамдаад хоолойг маань нэг гараараа боогоод нөгөө гараараа цохих гээд зангаад байсан. Дараа нь лифт 8 давхарт ирэнгүүт лифтнээс бууж ирэнгүүт тухайн давхрын хогны бункерийн буланд дагуулж ирээд чи доошоо суу, тэгэхгүй бол бүх ясыг чинь хуга цохино шүү гэж хэлээд суулгаад чи яагаад долигоноод далдичаад байгаа юм гэж хэлээд намайг газраас босгоод чи тэр пункерийн баруун буланд суу гэж хэлээд намайг суулгангуутаа доошоо өшөө суу, хоёр хөлөө жийж суу гэж хэлсэн. Удалгүй нөгөө үл таних залуу миний гутлын үдээсийг хооронд нь замбараагүй олон удаа холбож үдээд чи алив халаасандаа байгаа бүх зүйлээ гаргаж ир гэж хэлэхээр нь би өөрийнхөө гар утсыг гаргаж өгсөн. Энэ үед нөгөө үл таних залуу өөрийнхөө өмднийхөө баруун хойд талын халааснаас жижигхэн хутга гаргаж ирээд сүрдүүлээд миний гар утсыг авчаад алив кодоо гаргаж өг хэлэхээр нь би кодоо гаргаж өгсөн. Өгөхгүй бол ална шүү гэж хэлээд сүрдүүлээд байсан” гэх мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 82-83-р хуудас/,

Яллагдагч Ч.Ө-ын гэрчээр өгсөн мэдүүлэг/13-р хх-ийн 85-86-р хуудас/

 

Яллагдагч Ч.Ө, Н.Н, А.Е нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Ц.А--ын айлган сүрдүүлж, 629,000 төгрөгийн үнэ бүхий айфоне-6 маркийн гар утас, бугуйн цаг зэргийг хүч хэрэглэж авахаар довтолж, дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.А-ын “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ... Хүнсний технологийн коллежийн хажууд байдаг нэг худаг шиг юм руу оруулаад 18-20 орчим насны ах намайг би чамайг таних юм шиг байна чи манай дүүг дээрэмдсэн хүүхэд мөн байна гээд миний өмдиий баруун халааснаас миний гар утсыг кодоо хэл гэхээр нь хэлэхэд хамгийн сүүлд залгасан дугаар харчхаад дахиад миний цагийг авангуутаа наанаа дуугай сууж бай бид нар удахгүй хүрээд ирнэ гээд намайг буланд шахаж суулгаад яваад өгөхөөр нь араас нь босоод очтол утас, цаг 2-г авсан болон анх дуудсан хүүхдээс өөр нөгөө нэг нь буцаж ирээд хөл рүү нэг удаа өшиглөөд хоолойноос боож буцаж суулгаад аминдаа хайртай юм бол наанаа дуугай суугаад 5 минут хүлээ гэж тоосго дээрээ бариад далайж айлгачхаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 135-136 дахь тал/,

Хэргийн газарт үзлэгхийсэн тэмдэглэл /13-р хх-ийн 126-131-р хуудас/

Яллагдагч Ч.Ө, Н.Н, А.Е нарын гэрчээр өгсөн мэдүүлэг/13-р хх-ийн 137-144-р хуудас/

Яллагдагч Ч.Ө нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Авзагын 8/9 дүгээр байрны 4 давхарт насанд хүрээгүй хохирогч Б.Ө-гийн 345,000 төгрөгийн үнэлгээ бүхий Ай фоне 6 эс маркийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, довтолж дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /14-р хх-ийн 166-169-р хуудас/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /13-р хх-ийн 173-176-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /13-р хх-ийн 202-203-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Б.Ө-гийн 2019 оны 09 дүгээр сарын 09- ний өдөр өгсөн Өнөөдөр ... 13 цаг 40 минутын орчим нэгэн ах надаас “ахын дүү манай найзыг 8/8 дугаар байрнаас дуудаад өгөөч” гэж хэлээд байрны 8/9 дүгээр байрны баруун хойд хэсэг рүү намайг дагуулж явсан. Тэнд очих үед тэр ах надад “чи доошоо суу” гэж хэлсэн ба би эхлээд хэлснийх нь дагуу суусан. Гэтэл тэр ах надад “ хүн харвал чи хашхирна биз дээ дуугүй байхгүй бол хутга гаргаж ирээд чамайг хутгалаад хаячихна шүү” гэж зандрангуй маягтай хэлсэн. Тухайн үед би их гайхаж бас айж эхэлсэн. Удалгүй намайг 8/9 дүгээр байр луу дагуулаад явсан ... 4 дүгээр давхрын баруун гар талын хаалгатай хэсэгт аваачаад дахин “чи хөлөө жийгээд шалан дээр суухгүй бол ална шүү” гээд миний гутлын үдээсийг тайлаад хооронд нь уячихсан. гэж хэлэхэд би баруун гар талын өмдний халааснаас өөрийн ай фоне байгаа зүйлээ хурдан гаргаад шалан дээр тавь гаргаж ирэхгүй бол би хүчээр тухайн үед би алхах боломжгүй болсон . Үүний дараа тэр ах надад “ халаасанд 6 эс маркийн гар утсыг харин зүүн гар талын өмдний халааснаас надад байсан 8000 төгрөгийг гаргаж шалан дээр тавьсан . Үүний дараа тэр ах надаас утасныхаа ай ди кодыг хэлээдэх гэж уурлаж миний ард гарч намайг сууж байхад ам хамрыг барьчихсан байсан бөгөөд тухайн үед амьсгалахад төвөгтэй болж эхэлсэн . Ингээд маань өөрийнхөө баруун гараараа дарсан. Зүүн гартаа миний гар утсыг нотлох баримтуудаар сууж байхад яг тэр давхрын айлын хаалга онгойж нэг эгч гарч ирээд “хүүе чи болиоч” гэж хэлэхэд тэр ах шууд доошоо гүйгээд зугтаасан...” гэх мэдүүлэг/13 -р хх-ийн 179-185-р хуудас/

Яллагдагч Ч.Ө-ын “....би тэр өдөр Улсын их дэлгүүрийн арын байранд ПС тогтлоомын газар хоночхоод маргааш нь гарч ирээд тэр хохирогч гээд байгаа хүүхдийг харсан юм. Түүнийг ганцаараа явж байсан болохоор нь дуудаад “энэ байрны 4 давхарт гараад баруун тийшээ эргээд өөдөөс харсан хаал Г-с О гээд хүүхдийг дуудаад өгөөч” гэж хэлтэл тэрээр орсон юм. Би харин араас нь дагаж ороод 4 давхарт гараад түүнийг эргэж харуулаад “ утсаа гаргаад ир, доошоо суу” гэж бага зэрэг айлгасан. Тэгтэл халааснаасаа ягаан өнгийн ай фоне 6 маркийн гар утас гаргаж ирэхээр нь түүнээс кодыг нь асууж байгаад тайлуулж авсан...” гэх мэдүүлэг/13-р хх-ийн 196-199-р хуудас/

Яллагдагч Ч.Ө, М.М нар бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 52 дугаар байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй Л.Г-ийн 260,000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг галакси жи 7 гар утсыг, насанд хүрээгүй П.А-ийн 55.000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг гранд 2 гар утсыг Л.Г-ийн хэвлий хэсэгт гараараа цохиж, П.А-ийн нүүрэнд духаа наах зэргээр хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /14-р хх-ийн 60-63-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /14-р хх-ийн 64-65-р хуудас/,

Камерын  бичлэгт үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /14-р хх-ийн 66-67-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /14-р хх-ийн 74-75-р хуудас/,

“Дамно” ХХК- ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /14-р хх-ийн103-104-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Л.Г-ийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “...үл таних 2 анх таараад бид 2-т “та 2 энэ байр руу ороод хүүхэд дуудаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 “үгүй, чадахгүй” гэж хэлэхэд тэр 2 “ална шүү, ийшээ ороод дуудаад өг” гэж хэлээд дагуулаад ...52- р байрны 2-р орцны ... 2-с 3-р давхрын хоорондох шатан дээр гарч ирсэн. Тэгээд тэр 2 хүүхэд “утсаараа яриулчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад утас байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл тэр 2 хүүхэд Аийн утсыг нь авчихсан, би харин утсаа өгөхгүй хэсэг зогстол нэг намхан биетэй хүүхэд хэвлий хэсэг гараараа нэг удаа цохисон. Тэгээд цохисноо миний халаасыг ухсаар байгаад миний гар утсыг авчихсан...” гэх мэдүүлэг /14-р хх-ийн 70-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч П.А-ийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн:“...тэр 2 хүүхэд бид 2-ийг “та 2 энэ байр руу ороод нэг хүүхэд дуудаад өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 “үгүй” гэж хэлэхэд тэр 2 хүүхэд “ганц хүүхэд дуудаад өгчихөөч, та 2 зүгээр хамт явж бай” гэж хэлээд бид 2-ийг дагуулаад...2-с 3 дугаар давхар луу гардаг шатан дээр ирээд “утсаараа нэг яриулчих” гэж хэлэхээр нь би “утас байхгүй” гэж хэлэхэд тэр 2 хүүхэд “битгий шаагаад бай” гээд духаараа тулж ирээд айлгаад байхаар нь би өөрийн гар утсаа гаргаж өгсөн. Тэгтэл манай найз Гэ утсаа гаргаж өгөхгүй нэлээн удахаар нь тэр 2 хүүхдийн нэг уранхай өмдтэй нь Гий хэвлий хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Гэ утсаа гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг/14-р хх-ийн 73-р хуудас/,

Яллагдагч М.М-ын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр насанд хүрээгүй гэрчээр өгсөн: “...хажуугаар нь гарахдаа энэ байрнаас хүүхэд дуудаад өгчих гэж хэлээд тэр 2 хүүхдийг дагуулаад...шатны дунд хэсэгт очоод утаснуудаа гаргаад ир гээд тэгтэл тэр 2 хүүхэд 1 ширхэг самсунг галакси жи 7 гар утас, нэг нь самсунг галакси нөтэ 2 маркийн гар утас гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /14-р хх-ийн 89-р хуудас/,

Яллагдагч Ч.Ө-ын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр насанд хүрээгүй гэрчээр өгсөн: “...хажуугаар нь гарахдаа энэ байрнаас хүүхэд дуудаад өгчих гэж хэлээд тэр 2 хүүхдийг дагуулаад...шатны дунд хэсэгт очоод утаснуудаа гаргаад ир гээд тэгтэл тэр 2 хүүхэд 1 ширхэг самсунг галакси жи 7 гар утас, нэг нь самсунг галакси нөтэ 2 маркийн гар утас гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /14-р хх-ийн 91-р хуудас/,

Яллагдагч Ч.Ө 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 224 дүгээр байрны 16 дугаар давхарт насанд хүрээгүй Б.С-ыг дагуулан гаргаад Б.С-ын эзэмшлийн 410.000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг эс8 маркийн гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /15-р хх-ийн 27-29-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.С-ын “2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...106 байрны гадна 12 цагийн үед ирсэн, тэгээд орц руугаа ороод цахилгаан шатанд суух үед 18-20 орчим насны ... ах ирээд чи манай дүүг зодсон байна, чи манай дүүтэй очоод уулзаадах гэсэн, тэгээд намайг дагаад яв гээд дагуулан явсан. Ингээд намайг байрнаас дагуулан явсаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны 224 дүгээр байр руу дагуулан орж 15 дугаар давхарт гараад дээшээ шатаар гардаг хэсэг рүү гарч намайг буланд шахаж суулгаад гар утсаа гаргаад ир би утсаар чинь дүү рүүгээ залгаад дугаар чинь мөн эсэхийг асууна гээд миний гар утсыг гаргуулан авсан...” гэх мэдүүлэг /15-р хх-ийн 31-р хуудас/,

Яллагдагч Ч.Ө-ын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн насанд хүрээгүй гэрчээр өгсөн: “...бага насны нэг эрэгтэй хүүхэд явж байсан тэгэхээр очоод чи манай дүүг зодсон хүүхэд байна. Намайг дагаад яв гээд дагуулж яваад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг 224 дүгээр байранд очоод орц руу дагуулж ороод 14 дүгээр давхарт гараад наанаа зогсож бай, наад утсаа өг гээд гар утсыг нь аваад гараад такси бариад явсан” гэх мэдүүлэг /15-р хх- ийн 44-р хуудас/,

Яллагдагч Ч.Ө нь 2019 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 15:30 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 4 дүгээр орцны 8 дугаар давхарт насанд хүрээгүй Б.Д-гийн эзэмшлийн 300,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хуавей Ү-6 маркийн гар утсыг, бэлэн 10.000 төгрөгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /15-р хх-ийн 57-59-р хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /15-р хх-ийн 60-63-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /15-р хх-ийн 64-68-р хуудас/.

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Х-001 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /15-р хх-ийн 78-80-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Д-гийн 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...цахилгаан шатанд суух гэж байхад .... цуг суугаад 4 давхарт зогсоогоод намайг дагуулан буулгаад шатны хэсэгт очиж чи намайг таних уу? Чи хаана байдаг юм гэж миний малгайтай цамцны малгай хэсгээс боож зогсож байгаад 8 дугаар давхар луу дагуулан шатаар алхаж гараад 9-8 дугаар давхрын дунд хэсэгт зогсоож байгаад утсаа гаргаад ир найзтайгаа ярина гэж хэлж аваад миний гутлын үдээс хэсгийг хооронд нь уяад гар утас 10,000 төгрөгийг аваад зугтаагаад явсан. Миний эд зүйлийг авах үедээ миний толгой, гэдэс хэсэгт нэг хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /15-р хх-ийн 74-77-р хуудас/,

Яллагдагч Ч.Ө-ын 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр насанд хүрээгүй сэжигтнээр өгсөн “...8 давхарт хамт гараад нааш ир ахын дүү юм асууя гээд шатаар ахин дээшээ гараад намайг таних уу гэж айлгаж байгаад гар утсаа гаргаад ир гэхэд тэр хүүхэд хар өнгөтэй Huawei Ү-6 маркийн гар утас гаргаж өгөхөөр нь нууц үгээ хэл гээд тэр хүүхдээр хэлүүлж, мөн бэлэн 10,000 төгрөгийг нь дээрэмдэж авсан..." гэх мэдүүлэг /15-р хх-ийн 86-р хуудас/,

 

Яллагдагч Ч.Ө нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эдэн хотхоны 83 дугаар байрны 6 дугаар давхарт хутгыг зэвсгийн шинж чанартайгаар ашиглан насанд хүрээгүй хохирогч О.Ө-ийн эзэмшлийн 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг галакси А-50 маркийн гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /15-р хх-ийн 155-158-р хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /15-р хх-ийн 161-162-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /15-р хх-ийн 163-166-р хуудас/,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Х-004 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /15-р хх-ийн 182-184-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч О.Ө-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...манай найз Б “Ө-өө цуг явъя, энэ ах Эдэн хотхоноос хүн дуудаад өг гэнээ” гэж хэлсэн....6 давхарт буугаад тэр ах миний гутлын үдээсийг холбож үдээд куртканы баруун гар талын халааснаасаа эвхэгддэг хар өнгийн хутга гаргаж ирээд “гар утсаа өг” гэж хэлсэн. Тэгээд би гар утсаа гаргаж өгтөл кодоо хий гэж хэлээд би кодыг нь хийтэл миний гарнаас булааж аваад...” гэх мэдүүлэг /15-р хх-ийн 170-174-р хуудас/,

Яллагдагч Ч.Ө-ын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “Би 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орой Хан-Уул дүүргийн цэлмэг хотхоны зүүн талд CU түргэн хоолны газарт М.М-тай хоол идээд сууж байхад гаднаас танихгүй 13-15 орчим насны 2 эрэгтэй хүүхэд орж ирээд нэг гар утсаар яриад байсан. Тэгэхээр нь би гайгүй гар утас байна дээрэмдье гэж бодоод гадаа гараад байж байхад нөгөө 2 хүүхэд гараад ирэхээр нь би нэг бандийг хүүхэд дуудаад өгчих гээд дагуулаад явсан. М нөгөө хүүхэд нь үлдсэн. Тэгээд би тэр хүүхдийг орц руу дагуулж ороод лифтний хажууд доошоо суу гэж хэлж өндөр дуугаар хэлж доош суулгаад гутлын үдээсээ тайл, гар утсаа гаргаад ир гэж хэлсэн чинь тэр хүүхэд утсаа гаргаад ирэхээр нь утасных нь кодыг тайлуулаад, гутлынх нь үдээсийг хооронд нь уяад тэр бандийг хойноос 10 минутын дараа гарч ирээрэй, үгүй бол ална шүү гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /15-р хх-ийн 190-193-р хуудас/,

 яллагдагч Ч.Ө 2019 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 4 дүгээр байрны 2-р орцонд насанд хүрээгүй хохирогч Ш.Ний 734,000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /15-р хх-ийн 225-228-р хуудас/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /15-р хх-ийн 231-233-р хуудас/,

Гэрч Н.Г-ын мэдүүлэг /15-р хх-ийн 238-р хуудас/,

Гэрч Ч.С-ын мэдүүлэг /15-р хх-ийн 242-243-р хуудас/,

Гэрч Д.Х-ы мэдүүлэг /15-р хх- ийн 243-245-р хуудас/,

Гэрч Ш.Х-ийн мэдүүлэг/15-р хх-ийн 246-р хуудас/,

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Н-гийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /15-р хх- ийн 234-р хуудас/,

2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Самсунг А-50 маркийн гар утасны нийт үнэ 734,000 төгрөг” гэх эд зүйлийн үнэлгээ /16 -р хх-ийн 5-р хуудас/,

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн насанд хүрээгүй хохирогч Ш.Н-ий ээж гэх Т.У-ын “Samsung А50 маркийн гар утсыг хүлээж авлаа. Гомдол санал байхгүй” гэх тайлбар,

Насанд хүрээгүй хохирогч Ш.Н-ий 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн: “...гэрээсээ гараад байрынхаа гадаа ээжид өгчхөөд буцаад байрлуугаа ороод лифтэнд суухад араас 1 ах орж ирээд цуг суусан. Би тэр үед өөрийнхөө гар утсыг гартаа барьчихсан юм. Тэгсэн чинь миний араас орж ирсэн тэр ах “утсаараа 1 яриулчих” гэхээр нь “үгүй” гэсэн чинь “би зүгээр харагдаад байна уу” гээд миний гарнаас утсыг булаагаад авчихсан. Тэгээд намайг дагуулаад 6 давхарт буугаад “энэ айлын хаалгыг тогшоод ахынхаа цүнхийг аваад өг” гэснээ айлыг тогшуулаад өөрөө зугтаад явчихсан...” гэх мэдүүлэг /15-р хх-ийн 236-237-р хуудас/,

Иргэний нэхэмжпэгч С.М-ийн “...Надад дээрх гар утас өгсөн хүүхдэд бэлнээр өгсөн 90,000 төгрөг, мөн таксины мөнгө 20,000 төгрөг гарсан, мөн зураг сэргээсний 20,000 төгрөг ингээд нийт 130,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /15-р хх-ийн 240-241-р хуудас/

Яллагдагч Ч.Ө-ын 2020 оны 03 дугаар сарын ...-ны өдөр өсвөр насны яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 20-ны 19-20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т кино театрын баруун талын хуучны орос 9 давхар руу хохирогч хүүхдийг дагуулж ороод улмаар 6 давхарт гараад “тэр хаалгыг тогшоод өг” гэж хэлэнгүүтээ хохирогч хүүхдийн Самсунг А50 маркийн гар утсыг нь аваад байрнаас гараад зугтсан...” гэх мэдүүлэг /16-р хх-ийн 6-10-р хуудас/,

 

Яллагдагч Ч.Ө нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Г.Г-ийн 90,000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг нөте 4 маркийн гар утас, Ж.С-ийн 65,000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг прайм маркийн гар утас, 36,649 төгрөгийн үнэлгээ бүхий 100 юанийг буюу 36,649, буюу нийт 194,649 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхээр заналхийлэн дээрэмдэн авсан гэмт хэргийн талаар:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /16-р хх-ийн 47-50-р хуудас/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /16-р хх-ийн 70-80-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Г.Г-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 17 цаг 30 минутын үед ... эрэгтэй хүн ирээд надаас цаг хэд болж байна гэж асуухаар нь халааснаасаа гар утсаа гаргаж ирж харахад 17 цаг 31 минут болж байсан. Тэгээд явж байсан чинь араас нөгөө үл таних ах ирээд манай сургуулийн хажуу талын байр буюу 75А байрнаас ахдаа юм зөөгөөд өгөөч гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд дагаад уг байр руу ороход үүдэнд манай найз болох С-э зогсож байсан ба тухайн үед үл таних ах найзыгаа дуудчих хамт юм зөөгөөд өгөөч гэж хэлэхээр нь би С-ийг дуудаад бид хамт лифтэнд суугаад 12 давхар луу гараад пункер мэт хаалгатай өрөөрүү Сэ бид хоёрыг оруулаад наанаа суу орилох юм бол гэмтэл ортол чинь зодно шүү гэж хэлэхээр нь бид хоёр ойлголоо гэж хэлсэн ба халааснаасаа бүх эд зүйлээ гаргаж ир, гаргахгүй бол гарыг чинь хуга цохино шүү гэж хэлэхээр нь бид хоёр айгаад гар утас, сургууль руу нэвтрэх картаа гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг/16-p хх-ийн 54-55-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Ж.С-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...75А байрны үүдэнд зогсож, түр дулаацах гээд зогсож байсан чинь Гантөмөр ... эрэгтэй хүнтэй үүдээр орж ирсэн. Тэгээд хамт лифтэнд суугаад дээшээ 12 давхарт гарч буугаад хогийн цэг буюу пункер мэт хаалгатай өрөө рүү Гантөмөр бид хоёрыг дагуулж ороод хаалгаа хаагаад суу гэж хэлэхээр нь би бид хоёр айгаад суусан чинь халаасанд байгаа бүх эд зүйлсээ гаргаж ир гэж хэлэхээр нь би гар утас, сургуулийн үнэмлэх, бэлэн 100 юань гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /16-р хх-ийн 58-59 дэх тал/,

 

яллагдагч Ч.Ө нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 71 дүгээр байрны 10 давхарт насанд хүрээгүй М.А-ийн 300,000 төгрөгийн үнэ бүхий ай фоне 6 плас гар утас, бэлэн 145.000 төгрөгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдсэн хэргийн талаар:

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /16-р хх-ийн 95-97-р хуудас/, Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /16-р хх-ийн 101-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч М.А-ийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 68 дугаар байр луу орох гээд ганцаараа нэг гартаа тор дүүрэн бэлэг, нөгөө гартаа торт бариад явж байсан чинь байрны үүдэнд нэг ах гарч ирээд “Алтай дэлгүүрт манай найз байдаг юм тэрийг дуудаад өгөөч би дуудах гэхээр аав ээжид нь алуулах гээд байна” гэхээр нь би Алтай дэлгүүр рүү шагайгаад нөгөө ахад тэр хүн чинь байхгүй байна гэтэл “тэгвэл гэрлүү нь оръё” гээд 71 дүгээр байрны 3 давхарт гарсан тэгээд энд манай найзынх байдаг хоёулаа дээшээ гараадахъя, чамд нэг юм хэлье гэхээр нь би дагаад лифтэнд суугаад 8 давхарт гараад ууттай юмнуудаа энд тавьчих тэгээд суу гээд намайг газар суулгасан. Тэгээд над руу хараад чи яагаад муухай хараад байгаа юм бэ гэхээр нь би муухай хараагүй шүү дээ гэтэл миний зүүн гар луу 2 удаа өөрийн гараараа цохиод өөртөө байгаа бүх юмаа гаргаад ир би тэгээд дараа нь шалгана шүү гэсэн. Би айгаад өөрийн Ай фоне 6 плас загварын гар утасны кодыг нь гарган, гэрийнхний өгсөн байсан 145,000 төгрөгийн хамт өгсөн...” гэх мэдүүлэг /16-р хх-ийн 91-92-р хуудас/,

Яллагдагч Ч.Ө-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг/16-р хх- ийн 106-108-р хуудас/,

 Яллагдагч Ч.Ө нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 414-р байрны 10 давхарт насанд хүрээгүй А.Ж-ыг дагуулан орж, утсыг нь хүч хэрэглэн авахаар дээрэмдэхийг завдсан гэмт хэргийн талаар:

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /16-р хх-ийн 128-130-р хуудас/,

CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /16-р хх-ийн 132-р хуудас/,

Гэрч А.Е-ын мэдүүлэг/16-р хх-ийн 119-121-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч А.Ж-ын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Би 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ... “SM март” хүнсний дэлгүүрийн хажуугаар явж байтал ... эрэгтэй хүн хүрээд ир гээд дуудахаар нь очтол “манай найз энэ 410 дугаар байранд амьдардаг юм аа чи ороод цүнх аваад өгөөч” гэхээр нь “үгүй ээ” гэтэл намайг баруун гараараа мөр давуулж бариад гуйж байна гээд хүчээр шахуу дагуулаад явсан...намайг дагуулаад 10 давхарт гаргаж цахилгааны шийдний өрөө рүү намайг оруулаад хаалгыг нь хааснаа “чи арай ч дээ, ядаж утас байна уу” гэхээр нь би “надад гар утас байхгүй ээ” гээд худлаа хэлтэл намайг нэгжээд куртканы баруун талын халааснаас гаргаж ирээд кодыг нь гаргаад өгчих, би ганц яриад өгье гэсэн тэгээд би нэгж байхгүй гэтэл битгий худлаа яриад бай гээд утасны код гаргуулж аваад миний нэгж, дата зэргийг шалгаснаа чамд нэгж байна би нэг хүнтэй яриад өгье гэснээ чи аплэ хаягнийхаа нууц үгийг нь гаргаадах гэхээр нь мэдэхгүй гэтэл “энд байгаа модыг хөл рүү чинь зооно шүү, чи мэдэхгүй байвал ээж чинь мэдэж л таараа ээжрүүгээ залгаад асуугаадах” гэхээр нь ээжрүү залгаад ээжээс утсаар нууц үгээ асуутал ээж бас мэдэхгүй гэтэл нөгөө ах хажуугаас орж ирээд утас тасалчихсан. Тэгээд “чи аплэ хаягийнхаа нууц үгийг хийгээдэх” гээд газар байсан модыг аваад миний баруун өвдөг хэсэг рүү цохисноо “энэ зүгээр эхлэл шүү” гэж хэлсэн ... надаас авсан зүйл байхгүй, утас авах гэсэн ч би аплэ хаягийнхаа нууц үгийг гаргаж өгөөгүй болохоор авахгүй байж байсан. Гэхдээ хүн гарч ирж туслаагүй бол авах л байсан байх...” гэх мэдүүлэг /16-р хх-ийн 117-118-р хуудас/,

Яллагдагч Ч.Ө-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг/16-р хх- ийн 139-141-р хуудас/,

 

Яллагдагч Ч.Ө 2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 76 байрны орцонд насанд хүрээгүй Ү.А-ийн 220,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хуавей хонор маркийн гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдсэн хэргийн талаар:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /16-р хх-ийн 146-148-р хуудас/,

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /16-р хх-ийн 158-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /16-р хх-ийн 177-р хуудас/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /16-р хх-ийн 174-175-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Ү.А-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...ээжтэйгээ гар утсаар яриад явж байсан чинь үл таних эрэгтэй ардаас дуудаад 76 байрны 2 давхарт тостой хайрцаг байгаа ахдаа доош буулгаж туслаач, 50,000 төгрөг өгье гэж хэлэхээр нь би яаралтай ажилтай явж байна гэхэд ардаас түлхээд хүчээр намайг 76 байрны орц руу оруулж лифтэнд суугаад 5 давхарт гарсан. Тэгээд миний хоолойг гараараа боож доошоо хөлөө жийгээд суу гэж хэлээд надаас мөнгө байна уу гэж асуухаар нь надад ямар ч мөнгө байхгүй гэсэн. Мөн намайг гар утсаа гаргаж ир гэж хэлэхээр нь би айгаад гаргаж өгсөн ба дахин миний халаас руу гараа хийгээд төрийн банкны сурагчийн картыг маань авсан. Тэгээд надаас гар утасны код асуухаар нь би хэлж өгсөн...” гэх мэдүүлэг /16-р хх-ийн 151-152-р хуудас/,

Яллагдагч Ч.Өын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /16-р хх- ийн 164-165-р хуудас/,

 Яллагдагч Ч.Ө 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байрны 5 давхарт насанд хүрээгүй Б.Т-гийн 250,000 төгрөгийн үнэлгээ бүхий Huawei cam 132 маркийн rap утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /16-р хх-ийн 197-199-р хуудас/,

Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /16-р хх-ийн 213-214-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б--ийн мэдүүлэг /16-р хх-ийн 201- 203-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Тгийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:“2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын 105 дугаар байр орж ахындаа цэнэглэгчийг хүргэж өгөөд гарч явтал 175-180 см өндөртэй, 18-20 насны эрэгтэй хүн дуудаад юм өргөлцөөд өг гэхээр нь за тэгье гээд Содон хорооллын 101 дүгээр байрны 2 дугаар орц руу орсон. Шатаар 5 давхарт гарахад миний хоолойг боогоод хананд шахаж түлхээд миний малгайтай цамцны малгайг нь толгой дээгүүрх давуулаад доош нь дараад суулгасан. Би та яах гэж байгаа юм гэхэд яалгамаар байна гөлөг минь гэж хэлсэн. Миний гутлын үдээсийг холбож үдээд халаасанд байсан гар утсыг аваал явчихсан” гэх мэдүүлэг /16-р хх-ийн 205-207-р хуудас/,

Яллагдагч Ч.Ө-ын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өсвөр насны яллагдагчаар өгсөн: “...мөнгө олох зорилгоор гудамжинд явж байсан хүүхдийг байрнаас юм зөөлцөөд өгчих гэж хэлээд Содон хорооллын байр руу авч ороод 5 давхарт гараад нөгөө хүүхдийг хог хаядаг тасалгааны өрөөнд доошоо суу гээд утсаа гаргаад ир гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүүхэд утсаа гаргаж өгсөн ба тэгэхээр нь би утасны кодыг нь тайлуулчхаад ... гараад гүйсэн...” гэх мэдүүлэг /16-р хх-ийн 227-229-р хуудас/,

 Яллагдагч Ч.Ө 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны орцонд насанд хүрээгүй С.Т-ийн 180,000 төгрөгийн үнэлгээ бүхий LG Q6 маркийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдсэн хэргийн талаар:

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /17-р хх-ийн 7-10-р хуудас/, Ашид Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /17-р хх-ийн 25-28-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч С.Тийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 18-ны 23 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо арктай шарын 05-23 тоот гэрээсээ Э нэртэй дэлгүүр орж хүнсний бүтээгдэхүүн аваад буцаад гэр луугаа харьж байтал үл таних 2 эрэгтэй хүүхэд гар утсаар чинь ярьчхаад өгий гэж асуусан тэгэхээр нь би за миний утсаар ярьж болно гэж хэлээд манай арктай шарын 05 дугаар байрны орц руу орсон тэгээд орцон дотор тухайн үл таних 2 эрэгтэй хүүхдийн өндөр нуруутай шар куртиктэй хүүхэд нь миний утсаар ярьсан, тэгээд тухайн өндөр үл таних эрэгтэй хүүхэд миний гар утсаар ярьчхаад өгөхгүй намайг дагаад яв гэж хэлээд тухайн орцны 3 давхарт гаргаад намайг доошоо суу лалар минь, би чамайг зодно шүү, гэж хэлээд миний хацар луу 2 удаа алгадаж цохисон тэгэхээр нь доошоо суусан тэгээд миний баруун зүүн хэлний гуталны үдээсийг нь хооронд холбож уяад тухайн үл таних өндөр нуруутай шар куртиктэй эрэгтэй хүүхэд миний LG-Q6 маркийн цагаан өнгөтэй гар утсыг аваад гүйгээд зугтаагаад өгсөн..." гэх мэдүүлэг /17-р хх-ийн 5-р хуудас/,

Яллагдагч Ч.Өын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өсвөр насны яллагдагчаар өгсөн: “....миний үйлдсэн хэрэг мөн...” гэх мэдүүлэг /17-р хх-ийн 37-р хуудас/,

 

Яллагдагч Ч.Ө, Ч.Э нар бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө 2 кинотеатр дотор үйл ажиллагаа явуулдаг М ХХК-ий “Өргөө”-2 салбарт нэвтэрч, ай фоне 7 загварын rap утас 9 ширхэг, хувай загварын гар утас 2 ширхэг самсунг загварын гар утас 3 ширхэг, бэлэн 238.660 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсаны улмаас нийт 22.975.660 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 174-181/,  

2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1912 дугаартай гарын мөрийн харьцуулсан дүгнэлт / 5 хх-ийн 247/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 6 дугаар хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 22.975.660 төгрөгийн үнэлгээтэй / 5 дугаар хавтаст хэргийн 200 дугаар хуудас/

Хохирогч Б.Б-гийн “2017 оны 03 дугаар сарын 23-ны өглөө "М корпараци” ХХК -ний төв дээр хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж хийсэн болохоор газрын захиралтайгаа уулзаад хөдөлмөрийн гэрээтэйгээ шинэчилж танилцаад гарын үсэг зураад 09 цаг 50 минутын орчим гарч ирсэн чинь миний гар утсанд нилээн хэдэн удаа манай салбарын үйлчилгээний ажилтан Т над руу залгасан байсан тэгэхээр нь би өчигдөр хаасан дотор нь зарим утаснууд байхгүй байна гэсэн тэгэхээр нь өчигдөр хаасан Сээс бүгдийг нь зарчихсан юм уу гээд асуулгахад зараагүй хаалт хийхэд шилэн хоргонд утаснууд үлдээсэн хаагаад хаалгыг нь шалгасан гэж хэлсэн тэгэхээр нь хамгаалагчийн бүртгэлийг Тад тоолоодох гэж хэлэхэд өчигдөр гарсан хамгаалагч нь бүртгэл хөтлөөгүй байна гэсэн тэгээд Цэгц хамгаалалтын албаны менежер Ё руу залгаад гар утаснууд байхгүй алдагдсан байна. гэж хэлээд шууд ажил дээрээ ирэхэд Ё ирээд камераа асаагаад шалгаад хаахад нь утаснууд байсан хэр нь шөниЙН 01 цагийн орчим утаснууд нь байхгүй болсон байна гэж хэлсэн тэр хоорондох хугацаандаа бичлэгийг хурдан гүйлгээд үзчихсэн болохоор дунд юу болсныг харж чадаагүй зогсож байсан, тэгэхээр нь би 2 уулаа нийлж суугаад аяархан гүйлгээд үзтэл манай салбар дотор харанхуйд хүн явж байсан тэгэхээр нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн . тэгээд цагийг нь бичлэгээс шүүж үзээд цагдаа нар ирж үзлэг хийж эд зүйлээ бүртгэж үзэхэд гаднаас орж ирдэг хаалганы зүүн талд байдаг шилэн хоргон дотроос 2 ширхэг ай фоне 7 хар, 32 гв 2 ширхэг тус бүр 2.154.000 төгрөгийн үнэтэй, ай фоне 7 гол 32 гв 2 ширхэг 2.154.000 төгрөг, ай фоне 7 росе голд 32 гв 2 ширхэг нэг нь 2.154.000 төгрөг, ай фоне 7 жет хар өнгийн 128 гв 1 ширхэг 2.486.000 төгрөгийн үнэтэй 8 ширхэг ай фоне 7 маркийн гар утаснууд өөр миний өрөөний ширээний доод талын шүүгээнд байсан үзүүлэнгийн ай фоне 7 плас хар 32 гв 2.552.000 төгрөгийн үнэтэй гар утас 1 ширхэг, самсунг жи 7 маркийн шаргал өнгийн 788.000 төгрөгийн үнэтэй, самсунг жи-2 маркийн шаргал өнгийн 446.000 төгрөгийн, самсунг жи-1 голд 345.000 төгрөгийн үнэтэй, хувай юу-4 маркийн шаргал өнгийн 1 ширхэг 400.000 төгрөг, хувай юу-3 маркийн шаргал өнгийн 1 ширхэг 310.000 төгрөгийн үнэтэй үзүүлэнгийн гар утаснууд дээр нь уг шүүгээнд сул хийсэн байсан бэлэн 238.660 төгрөг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байна. Нийтдээ 22.975.660 төгрөгийн хохирол учирсан байна. Манай салбарын ар талын өрөөний хананд түлхүүрийн хайрцаг дотор байдаг түлхүүрийг авсан байна лээ, хамгаалагч салбар хаах болоход дотор байгаа хүмүүсийг гаргадаг юм тэр үед хаалганы баруун гар талд байдаг хэрэглэгчдийн амралтын хэсэгт 2 хүүхэд үлдсэн байсныг мэдээгүй салбарыг хааж явсан байсан” гэх мэдүүлэг / 5хх-ийн 205-206 тал/

Иргэний нэхэмжпэгч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би он cap өдрийг нь сайн санахгүй байна, 2017 оны 03 дугаар сарын сүүлд байсан байхаа одоогоос 2-3 хоногийн өмнө намайг ажил дээрээ байж байхад нэг хүүхэд орж ирээд эгчээ утас авах уу манай найзын утас байгаа юм надад мөнгөний хэрэг гараад байна та худалдаж авах уу гэхээр нь утсыг нь үзэхэд самсунг жи-3 маркийн гар утас гаргаж харуулсан. Тэгээд 110.000 төгрөгөөр худалдаж авсан. энэ мөнгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /5 хх-ийн 209-210 тал/

Иргэний нэхэмжлэгч Э.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 23-наас 24- ний өдөрт шилжих шөнө байсан санагдаж байна, би Баянгол дүүргийн нутаг дэвсгэр25-р эмийн сангийн КФС түргэн хоолны газарт шөнийн 01 цагийн орчим ундаа уугаад сууж байхад 16-17 орчим насны 2 хүүхэд ирээд ай фоне 7 маркийн гар утас барьсан айдигийн нээгээд өгөөч гэхээр нь нээж өгсөн. Тэгээд маргааш өглөө нь залгаад уулзахаар болоод Гэмтлийн эмнэлгийн урд талын дунд зам дээр өөрийнхөө машинд уулзаад утаснуудыг нь үзэхэд 2 ширхэг ай фоне 7 маркийн гар утас үзүүлсэн нэг нь задалсан нэг нь задлаагүй хайрцагтайгаа байсан тэгээд нийтдээ 5 утас байна авах уу гээд үнээ тохирсон т эгээд 3 сая төгрөгөөр 5 ширхэг утас худалдаж авсан. тэгээд би 2 утсыг нь ашиглаад 3 утсыг нь зарах гээд Тэди дээр ирээд хүнээс асуухад Моос алдсан гар утас байна гэж хэлсэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирээд надаас тайлбар аваад явуулсан” гэх мэдүүлэг / 5хх-ийн 211-212, 6 хх-ийн 85 тал/

Гэрч Э.Наранзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ө Э хоёр Өргөө М дотор унтаж байсан чинь түгжээд явчихсан байхаар нь арынх нь хаалганы түлхүүрийг хайгаад явж байхад тор дүүрэн гар утас байсан тэгэхээр нь аваад гарчихсан гэж ярьж байсан тэгэхээр нь би хулгай хийсэн гэж мэдсэн. Тэгээд тэр гар утаснуудыг нь цагдаагаас дуудаад хураагаад авсан гэсэн. ” мэдүүлэг /5 хх-ийн 216 тал/

Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Цэгц ХХК-ний харуул хамгаалалтын ажилтнаар ажилладаг юм. Манай компани Өргөө 2 кинотеатрт доторх М-ын салбар төвд харуул хамгаалалтын ажилтнаар 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагаас оройны 21 цаг 30 минутын хооронд нэг үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Би өглөө яг 10 цагийн ажпаа аваад орой 21 цаг 30 минутын үйлчилгээний ажилтан С-ийн хамт хаалт хийгээд гарч хаалгаа түгжээд явсан юм. Тэгтэл маргааш өглөө нь манай нөгөө ээлжийн хамгаалагч утсаар ярихад хулгай орсон байна гар утаснууд алдагдсан байна хурдан ир гэсэн тэгээд 23-ны өдрийн 12 цагийн орчим ажил дээрээ ирэхэд цагдаа нар ирсэн байсан, тэгсэн чинь намайг урд орой ажпаа хаагаад гарах үед манай салбарын амралтын өрөөний хэсэг байдаг юм, хаалттай цаад талд буйдантай газарт 2 хүүхэд үлдээд биднийг түгжсэний дараа гар утас хулгайлсан байсан” мэдүүлэг /5хх-ийн 219 тал/

Гэрч П.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай хүү Чинзориг яаралтай мөнгөний хэрэг байна гээд хэдэн төгрөг гэж асуусан чин 3.000.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би 3.000.000 төгрөг олж өгсөн” гэх мэдүүлэг /6 хх-ийн 84-85 тал/

Яллагдагч М.М нь Б.Н Д.Т нартай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч С.Д-д хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэн 123,000 төгрөгийн үнэлгээ бүхий айфон 4 маркийн гар утас, түрийвч, цамц зэргийг хүч хэрэглэж заналхийлэн довтолж, дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 46-49-р хуудас/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 52-55-р хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 56-58-р хуудас/

Дамно ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №НЦ-18-26 дугаартай “Үнэлгээний дүн: 123,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 77-79-р хуудас/

Яллагдагч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Улсын их дэлгүүрийн урд талд найзууд болох Н, Т нартай хамт явж байгаад автобусны буудал дээр зогсож байсан хүүхэд дээр би очоод “манай дүү зодуулсан байна очоод царайгаа харуулчих гэж хэлээд байж байтал Н, Т хоёр миний араас ирээд бид гурав тэр хүүхдийг дагуулаад хажуу талын байрлуу нь оруулаад 3 давхарт гараад Н тэр хүүхдийн цээж уруу 2 удаа цохиод хувцас, мөнгөө гаргаж ир гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хүүхэд цагаан өнгөтэй айфон 4 маркийн гар утас, бор өнгийн түрүүвчтэй гаргаж ирэхээр нь Н утас, түрүүвчийг нь надад өгөөд тэгтэл Н дахиад тэр хүүхдийн цамцыг аваад Тд өгсөн... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-р хуудас/

Яллагдагч М.М нь Б.Нтой бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун хаалганы орчимд насанд хүрээгүй хохирогч Д.С, Г.Т нарт хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэн 316.000 төгрөгийн үнэлгээ бүхий эл жи жи 5 загварын гар утас, блю түүт чихэвч, хар өнгийн бугуйн цаг зэргийг хүч хэрэглэж авахаар дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 144-146-р хуудас/

Зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 152-153-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Г.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 28-ны оройн 19:40 цагийн орчимд би найз С, О нарын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун хаалга дээр очоод байж байтал О хүнтэй уулзаад гар утсаа солих ажилтай байна гээд ойрхон явахаар нь би Стой үлдээд баруун хаалганы гадна талд сууж байтал О хүнтэй уулзаад гар утсаа солих ажилтай байна гээд ойрхон явахаар нь би Стой үлдээд баруун хаалганы гадна талд сууж байтал 20 цагийн үед намхан нуруутай 15-16 орчим настай эрэгтэй хүүхэд гүйж ирээд “та хоёр манай дүүг зоддог яасан овоо юм бэ, манай дүү дээр очъё, та нар хүүхэд зоддог ямар аймар гарууд вэ" гэх зэргээр яриад байж байтал араас нь 180 см орчим өндөртэй 19-20 орчим настай эрэгтэй хүүхэд ирээд “наад хоёр чинь арай биш байх аа, юу ч гэсэн дагуулаад явъя, та хоёр дагаад явчих, манай дүүд царайгаа харуулчих” гэж хэлэхээр нь С бид хоёр дагаад явтал паркийн хашаанд оруулаад модны дунд ортол өндөр биетэй хүүхэд нь за эвээр ярих уу, яах уу гэхээр нь би цүнхэндээ байсан 10 гаран мянган төгрөг, блю түүт чихэвч, хар өнгийн бугуйн цаг зэргийг тайлж өгсөн, харин манай найз С түүнд LG G5 маркийн гар утсаа, өөрт байсан 10 гаран мянган төгрөгтэйгөө өгсөн...” гэх мэдүүлэг /1-p хх-ийн 156-р хуудас/

Хохирогч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 28-ны орой 19:30 минутын үед найз О, Т нарын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, паркийн баруун талын хаалганы орчимд явж байхад манай найз О нь өөрийнхөө гар утсыг өөр хүнтэй солино гээд явсан хойгуур нь би найз Тгийн хамт Паркийн баруун талын хаалганы үүдэнд сууж байтал 20 цагийн үед үл таних хоёр хүүхэд ирээд манай дүүг зодсон хүнтэй адилхан байна, манай дүүд очиж царайгаа харуул гэж хэлэхээр нь Т бид хоёр дагаад Паркийн баруун талын хаалгаар орж тэнд байх мод, өвс дундуур ороод хүний хөлөөс холдоход өндөр нуруутай, шар царайтай эрэгтэй хүүхэд нь бид хоёрыг байгаа зүйлсээ гаргаад ир гэж хэлсэн. Тэгээд Т бид хоёр айгаад өөрт байсан зүйлсээ гаргаж өгсөн. Би тэр хүүхдэд өөрийн LG G5 маркийн гар утсыг, бэлнээр 10 гаран мянган төгрөгтэй гаргаж өгөхөд тэр хоёр хүүхэд бидний эд зүйлсийг аваад паркийн баруун хаалгаар гараад явчихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159-р хуудас/

Дамно ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №НЦ-18-18 дугаартай “Үнэлгээний дүн: 280,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 166-167-р хуудас /,

Дамно ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №НЦ-18-19 дугаартай “Үнэлгээний дүн: 36,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх- ийн 170-172-р хуудас/,

Яллагдагч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Н, Б нарын хамт паркийн баруун урд буланд такситай явж байтал баруун хаалганы хажууд 2 хүүхэд сууж байхыг хараад Б-ийг таксинд үлдээгээд Н бид 2 тэр 2 хүүхэд дээр очоод Н манай дүү зодуулсан байна, очоод царайгаа харуулчих гэж хэлсэн. Тэгэхэд тэр хоёр хүүхэд за гэж хэлэхээр нь дагуулаад паркийн хашаа руу ороод будган буу тоглуулдаг газрын хажууханд очоод Н эвээр ярих уу, хүчээр ярих уу гэж хэлэхэд тэгэхэд тэр хоёр хүүхэд эвээр яръя гэж хэлсэн, тэгэхээр нь би халаасанд байгаа бүх юмаа гаргаж ир гэхэд LG G5 маркийн гар утас, гар утасны блю түүт чихэвч зэрэг эд зүйлийг нь Н аваад би тэр 2 хүүхдийн халаасанд байсан 10 гаран мянган төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг/1-p хх-ийн 188-191-р хуудас/

Яллагдагч М.М нь Э.Б, Г бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайн урд талд насанд хүрээгүй хохирогч Н.М, Л.З нарт хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрзглэн 231,600 төгрөгийн үнэлгээ бүхий айфоне 5 загварын гар утас, мөнгөн гинж леброн загварын пүүз, авссссс*//*-*/тобусны карт, бэлэн 3000 төгрөг зэргийг дээрэмдсэн хэргийн талаар:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 4-7-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Н.М-ын “...2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 14 цаг болж байхад Барилгачдын талбайн урд талд байдаг боксийн клубтээ очиж хичээллэхээр найз З-ийн хамтаар барилгачдын талбайн урд талаар явж байсан чинь хойноос урд нь харж байгаагүй, З бид хоёроос арай ах бололтой хоёр хүүхэд хүрч ирснээ намхан биетэй нь З бид хоёрын мөрөн дээгүүр гараа давуулж сугандаа бариад “дүүг зодсон байна уу, дүүдээ харуулна, энүүхэн энд байгаа” гэж хэлээд бид хоёрыг дагуулаад хойшоо явсан.

Тэр орчимд жоохон тойрч явж байгаад доороо цайны газартай дээрээ сагсан бөмбөгийн тоглоомын талбайтай газар луу дагуулж гараад хойд талын буланд очсон. Бид хоёрыг тэнд аваачаад намхан биетэй банди нь газар суу гэхээр нь хоёулаа суусан. Араас дагаад яваад байсан намхан биетэй бандитай цуг яваад байсан банди нь З-ийн зүүж байсан мөнгөн гинжийг тайлаад авчихаж байсан, тэгсэн намхан биетэй банди нь -Зийн гар утсыг нь гаргаж ирснээ кодоо хэл гэхэд кодоо хэлэхгүй байгаа харагдаж байсан. Ингээд над дээр намхан биетэй банди нь хүрч ирээд халаас уудалж байгаад автобусны карт болон бэлэн 3000 төгрөг зэргийг аваад хармаалсан. Тэгснээ намайг өмсөж байгаа пүүзээ тайл гэхээр нь би тайлаад өгөхөд өөрийнхөө пүүзийг тайлж надад өмсүүлээд, миний пүүзийг өмсчихсөн. Энэ хооронд өндөр банди нь би түрүүлээд явж байя гээд гараад явсан байсан бөгөөд Зэс гар утасны кодыг асуугаад намхан биетэй банди нь нүүрлүү нь өшиглөөд зогсож байхад 18-19 насны орчим байх нэг том банди хүрч ирснээ яагаад хүүхдүүд дээрэлхээд байгаа юм гэж хэлснээ намхан биетэй бандийг аваад шатаар буугаад явсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Л.З--ийн “...2017 оны 08 дугаар сарын 23- ны өдөр 14 цагийн орчим санагдаж байна, найз Мын хамтаар Барилгачдын талбайн урд замаар боксийн бэлтгэл рүүгээ явж байхад хойноос урьд нь харж байгаагүй хоёр хүүхэд хүрч ирснээ “манай дүүг хүн зодсон байна, та хоёрыг дүүдээ очиж харуулна, мөн байна уу, биш байна уу гэдгийг шалгуулна” гээд бид хоёрын шилэн хүзүүн дээр намхан биетэй нь гараа тавиад ертөнцийн зүгээр хойд зүгт дагуулан явсан. Энэ үед нөгөөх хүүхэд нь араас дагаад яваад байсан. Ингэж яваад нэг байшингийн булан тойроод эргээд тэр орчим дагуулж явж байгаад цайны газрын дээд талд байдаг 2 давхар тоглоомын талбай руу бид хоёрыг дагуулж орсон. 2 давхарт гарч сагсан бөмбөгийн талбайн хойд талд очиж зогсоод гар утсаа өгч бай дүү рүүгээ утсаар ярьмаар байна гэхээр нь өөрийнхөө ай фоне 5 маркийн гар утсаа өгсөн. Тэгснээ кодоо хэл гэж нөгөө мөрөн дээр дараад яваад байсан хүүхэд хэлэхээр нь хэлэхгүй дуугүй зогссон. Би ингээд дуугүй зогсож байхад хойноос дагаад яваад байсан өндөр банди нь миний хүзүүнд байсан мөнгөн гинжийг хараад тайлж авсанаа би түрүүлээд явж байя гээд явчихсан. Намхан биетэй банди нь надтай үлдсэнээ кодоо хэл гэж дахиж асуухаар нь хэлж өгөхгүй байсан чинь миний нүүр рүү нэг удаа газар суулгаж байгаад өшиглөсөн. Тэгсэн ч гэсэн би гар утасныхаа кодыг хэлж өгөөгүй. Би гар утасныхаа кодыг хэлж өгөхгүй байсан чинь хажууд байсан М дээр очсоноо пүүзийг нь тайлж авч өмсөөд хармаанд нь байсан 3.000 төгрөг болон картыг нь авч байгаа харагдсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-р хуудас/

Дамно ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн №ЧД1-26 дугаартай “iphone 5 маркийн гар утас 1 ширхэг нь 128,000 төгрөг, мөнгөн хослол 1 ширхэг нь 65.000 леброн нэртэй пүүз 1 ширхэг нь 35,000 төгрөг, автобусны карт 1 ширхэг нь 3600 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 29-30-р хуудас/

Яллагдагч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г, Б бид 3 дээрэм хийхээр Барилгачдын талбай дээр явж байтал 2 хүүхэд явж байсан. Тэгэхээр нь Б бид 2 түрүүлж очоод манай дүүг зодсон байна очиж царайгаа харуул гэж хэлсэн тэгтэл за гээд дагахаар нь өндөр дээр байдаг сагсан бөмбөг тоглодог талбай дээр очоод Б эвээр ярих уу хүчээр ярих уу гэж хэлсэн тэгтэл тэр 2 хүүхэд эвээр ярья гэсэн тэгээд би байгаа бүх юм аа гарга гэж хэлээд мөнгөн гинжийг нь Б авсан, Айфоне 5 гар утсыг нь би бариад зогсож байтал Г ирээд надаас авсан, Lebron 13 пүүзийг нь Г өөрийнхөө муу кетийг тайлж өгөөд байж байтал Б такси бариад ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 50-53-р хуудас/

Яллагдагч М.М нь Э.Б, Б.Н нартай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй М.Г, Э.А-а нарын өмчлөлийн 620,000 төгрөгийн үнэ бүхий ай фоне 6 загварын гар утас, малгайтай куртик, малгай, Михайл Москви брендийн бугуйн цаг, айр форсе брендийн пүүз зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж, авахаар заналхийлэн довтолж дээрэмдсэн хэргийн талаар:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 93-97-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Э.А--ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 17- ны өдөр 21 цаг өнгөрч бйахад найз Гын хамт С хотхоноос гараад гэрлүүгээ явж байтал Нарны зам дагуу байдаг ТҮЦ-ийн хажуугаар өнгөрөөд явж байтал Г бид хоёрын хажуугаар зөрж өнгөрсөн 3 залуу гэнэт араас хөөе гээд дуудахаар нь эргээд харахад тэд нар гүйж ирээд миний мөрнөөс татаад та нар манай Б гэдэг найзыг зодсон хүүхдүүд мөн байна, хажуугийн байрлуу ороод та хоёрыг мөн бишийг нь харуулмаар байна гэхээр нь бид 2 орохгүй чадахгүй гэхэд бид хоёрыг хүзүүгээр тэврээд цааш чирээд 123 дугаар байрны хойно очоод арай жижиг биетэй нь утас цагаа гарга гээд миний шанааруу жижиг биетэй нь 1 удаа цохиод элэгрүү бас 1 удаа цохисон. Тэгээд намайг доошоо болход нөгөө 2 нь нэг нэгээрээ өшиглөсөн. Тэгэхээр нь би өөрийн зүүж явсан цаг пүүз түрүүвчээ өгсөн. Миний пүүзийг авсан залуу оронд нь өөрийн өмсөж явсан Жордан 3 пүүзээ надад өгсөн. Миний дээрэмдүүлсэн пүүз air force гэдэг пүүз байсан. Мөн манай найз Г-гийн цамц I phone маркын гар утсыг арай өндөр шар царайтай нь дээрэмдсэн. Тэгээд бид хоёрыг тэр 3 грашны доош үсэр гээд байхаар нь би үсэрхэд тэр 3 цааш хашааны завсраар гараад зугтсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 112-113-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч М.-Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэдгээр 3 залуугийн өндөр нь миний ай фоне 6 гар утас, куртикийг авсан, хамар дээрээ сорвитой, шархны лент наачихсан залуу нь миний малгайг авчихсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 119-120-р хуудас/

Дамно ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №Б31-161 дугаартай “iphone 6 марзий гар утас 1 ширхэг нь 408,000 төгрөг, малгайтай куртик 1 ширхэг нь 72,000 төгрөг, хуучин малгай 1 ширхэг нь 14,000 төгрөг, Михайл Москви брендийн хар өнгөтэй бугуйн цаг 1 ширхэг нь 72,000 төгрөг, Айр форсе брендийн   пүүз 1 ширхэг нь 54,000 төгрөг, нийт үнэлгээ 620,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 139-140-р хуудас/

Яллагдагч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2017 оны 08-р сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд найз Н Б нарын хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нарны зам дагуух миний дэлгүүрийн орчимд явж байсан. Гэтэл урдаас бидэнтэй ойролцоо насны 3-н хүүхэд гараад ирсэн. Тэгтэл Б тэдний 1-ийг мөрлөсөн. Тэгээд эргээд харахад нь яасан пизда минь гэсэн. Тэгтэл тэр гурван хүүхдийн 1 нь болио явъяа гэж хэлсэн. Тэгтэл Н пизда нар минь дагаад яв гэж хэлсэн бөгөөд болио гэсэн хүүхэд нь цаашаагаа зугтаагаад явчихсан. Тэгээд бид нийлээд үлдсэн 2 хүүхдийг нь дагуулан миний дэлгүүрийн баруун талд нь байх орон сууцны барилгын ар хэсэг рүү нь дагуулж явсан. Тэр 2 эрэгтэй хүүхдийн 1 нь харааны шилтэй хүүхэд байсан бөгөөд жаахан цаахантай Н тэр хүүхэдтэй юм яриад зогсож байсан. Харин Б миний дэргэд үлдсэн харааны шилгүй хүүхдээс нь пүүзийг нь авах гээд харин би түрүүвч болон малгайг нь нэхэж авсан. Цаахантаа Н шилтэй хүүхдийн iphone 6 маркийн саарал өнгөтэй гар утсыг нь авсан. Надад түрүүвчээ өгсөн хүүхэд нь Б-д пүүзээ тайлж өгөхгүй байсан болохоор нь Б нүүр хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисон. Дараа нь бас 1 удаа цохих шиг болсон. Тэгэхээр Бийг боль гэж хойш нь татаад нөгөө хүүхдийг нь би газар унагаах гэж хавиртал газар унаагүй. Тэгээд нөгөө хүүхэд Бтэй пүүзээ солихоор болоод сольж өмссөн. Тэгээд нөгөө 2 хүүхдийг хөөж явуулсан...” гэх мэдүүлэг/2-p хх-ийн 160-161-р хуудас/

Яллагдагч М.М нь Б.Нтой бүлэглэн 2017 оный 08 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 14 дүгээр байрны урд талд насанд хүрээгүй хохирогч Г.М, А.Т нарын өмчлөлийн 462,000 төгрөгийн үнэлгээ бүхий ай фоне 6, самсунг эс 3 загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлэн дээрэмдсэн хэргийн талаар:

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3-р хх-ийн 80-81-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч А.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 29-ны орой 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Халдвартын автобусны буудал дээр явж байх үед нэг жижиг биетэй залуу ирээд энд сая манай дүү зодуулчихсан та нар очоод царайгаа харуулаадах би манай дүүг зодсон хүнийг хайж явна гээд ирсэн тэгэхээр нь бид нар мэдэхгүй ээ гээд тоохгүй явсан чинь нэг өндөр залуу араас гарч ирээд эвээр яриад байхад яагаад байгаа юм бэ дагаад явахгүй бол хүчээр ярьж болно шүү гээд бид нарыг сүрдүүлэхээр бид нар дагаад Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 14 дүгээр байрны ард бид нарыг дагуулж очоод халаасанд байгаа бүх юм гарга тэгээд газар тавь гэсэн тэгснээ өөрснөө бид нарын халаасыг ухаад халаасанд байсан Самсунг эс-3 маркын гар утас болон манай найзын айфон 6 маркын гар утсыг аваад бид 2 ыг явснаас хойш 10 минутын дараа яваарай гэж хэлээд урагшаа Шинэ Монгол сургууль руу чигтэй явсан ... Тэр айфон нь Мийн утас байсан Д-оос 1500 төгрөгийг нь авсан юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 85-86-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2017 оны 08 дугаар сарын 29 ны орой 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Халдвартын автобусны буудал дээр явж байх үед нэг жижиг биетэй залуу ирээд энд сая манай дүү зодуулчихсан та нар очоод царайгаа харуулаадах би манай дүүг зодсон хүнийг хайж явна гээд ирсэн тэгэхээр нь бид нар мэдэхгүй ээ гээд тоохгүй явсан чинь нэг өндөр залуу араас гарч ирээд эвээр яриад байхад яагаад байгаа юм бэ дагаад явахгүй бол хүчээр ярьж болно шүү гээд бид нарыг сүрдүүлэн дагуулан явж Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 14 дүгээр байрны ард граж хоёрын дунд мухар буланд аваачиж халалсанд байгаа бүх юм гарга гээд бид нарыг халаасыг өөрснөө нэгжиж миний айфон 6 маркын гар утсыг дээрэмдэн авсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 90-91-р хуудас/

Дамно ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №Б32-757 дугаартай “Samsung galaxy S3 маркийн rap утас 54,000 төгрөг, Iphone 6 маркийн гар утас 408,000 төгрөг, нийт 462,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 107-108-р хуудас/

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 78-р хуудас/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 79-р хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 80-р хуудас/

Яллагдагч М.М нь Б.Н, Н.Б нартай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Э.Мөнхжавлангийн 290,000 төгрөгийн үнэлгээ бүхий айфон эс-5 маркийн гар утас, бэлэн 100,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.Г-ын 22,400 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй хүүхдийн богино куртик, бэлэн 10.000 төгрөгийн хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хохирогч Э.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2017 оны 08 дугаар сарын 25-ныы өдөх найз Гын хамт хичээлийн хэрэгслээ бэлдэхээр Бөмбөгөрөөс дээшээ өгсөөд хороолол явах замд буюу Гандангийн гудамжны үзүүрт байт том амортизаторын хажууд талд явж байхад үл таних 3 залуу гарч ирээд манай дүүг зодсон хүүхэд чи мөн үү биш үү гэдгийг чинь дүү дээрээ аваачиж таниулна гээд Г бид 2-ыг дагуулаад гудамж руу оронгуутлаа Г-ыг нэг хүүхэд салгаад авч үлдсэн харин намайг 2 хүүхэд нь цаашаа дагуулаад явж байхдаа саравчтай малгайтай өндөр банди утас мөнгөө гаргаад ир гэхээр нь би гаргаж өгөөгүй. Тэгтэл хамт явсан намхан малгайтай банди нь хутга гаргаж ирээд гар утас мөнгөө гаргаад ир гэхээр айгаад халаасандаа байсан айфон эс-5 маркийн шаргал өнгийн rap утсыг хичээлийн хэрэгсэл авахаар авч явсан бэлэн 100,000 төгрөгийн хамт гаргаж өгсөн юм. Тэгтэл нөгөө хоёр банди өөр юу байна гээд миний цүнхийг уудалж үзээд авчихаар зүйл байгаагүй тул буцааж өгөөд эргэж харалгүй яв гэхээр нь эргээд харах хооронд нөгөө 2 банди гүйгээд явчихсан юм...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 191- 192-р хуудас/

Хохирогч М.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгтэл гэр хорооллын гудамжин дундаас үл таних 3 эрэгтэй хүүхэд гараад ирсэн. Тэр 3 хүүхэд бид 2 дээр ирээд өндөр нуруутай хүүхэд нь манай дүүг сая энд зодчихлоо гэрч болоод өгөөч гэж хэлсэн. М бид 2 татгалзаад явлаа гэх үед хамартаа сорвитой эрэгтэй нь намайг М-гаас холдуулаад цааш нь аваад явсан. Тэгэхдээ бид 2 хоорондоо 1 метр орчмын зайтай байсан. тэгээд тэр залуу надаас куртикээ тайлаад мөнгөө гаргаад ир гэж хэлсэн бөгөөд миний куртикийг надаар тайлуулж аваад халаасанд нь эд зүйл байгаа эсэхийг шалгаад цүнхийг нэгжээд гар утас хайгаад байсан. би тухайн үед гар утасгүй байсан бөгөөд куртикний зүүн талын гадна талын энгэрийн халаасанд байсан 10,000 төгрөгийг куртикийн хамт авсан...” гэх мэдүүлэг /4-р хх- ийн 195-р хуудас/

Гэрч Э.Мн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: манай дүү М тэр өдөр хичээлийн хэрэгсэл авахаар явж байсан болохоор манай дүү бэлэн 100.000 төгрөгтэй явж байсан юм..” гэх мэдүүлэг/4-p хх-ийн 230-231-р хуудас/

Таньж олуулах ажиллагаа хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /4-р хх-ийн 180-182- р хуудас/,

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-ийн 198-202-р хуудас/

Яллагдагч М.М нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Ривер стоун-1 хотхоны 25 дугаар байрны 1 дүгээр орц руу 12 настай Х.Б-ыг “хүн дуудаад өг” гэж хуурч мэхлэн оруулж, айлган сүрдүүлж 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг галакси эс-5 маркийн гар утас, бэлэн 1000 төгрөг зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хохирогч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ харих замд 16 цагийн үед Ривер стоун-1 хотхоны гадаа 15-16 насны улаан өнгийн куртиктэй эрэгтэй хүүхэдьэй таарсан тэгээд тэр хүүхэд намайг энэ байр руу ороод хүүхэд дуудаад өг гэхээр нь би үгүй гэсэн тэгсэн чинь нөгөө хүүхэд гуйж байншдээ гээд гуйгаад байхаар нь 25 дугаар байрны 1 дүгээр орц руу хамт орж шатаар 3 давхарт гарсан, тэгсэн чинь тэр хүүхэд намайг хананд шахаж байгаад эвээр үү, хүчээр үү гээд утас мөнгөө гаргаад ир гэсэн тэгэхээр нь би өөрт байсан 1000 төгрөг болон гар утсаа гаргаж өгсөн. Тэгсэг чинь тэр хүүхэд чи айлын хаалга тогшвол ална шүү гэж хэлээд намайг шатаар дээшээ гар гэчихээд өөрөө доошоо буугаад явсан. Намайг дээрэмдсэн хүн ганцаарай явж байсан. ..." гэх мэдүүлэг /8-р хх-ийн 170-173-р хуудас/

Таньж олуулах ажиллагаа хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /8-р хх-ийн 163-166- р хуудас/,

Ашид Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /8-р хх-ийн 178-р хуудас/

Яллагдагч М.М нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 23 дугаар байрны орцонд 13 настай Д.Ныг “хүн дуудаад өг” гэж хуурч мэхлэн оруулж, айлган сүрдүүлж 217,470 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг жи-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэргийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...байрны урд хэсэгт явж байтал миний араас нэг ах гүйж ирээд ахын дүү утсаараа ганц яриулаач гэж гуйхаар нь би надад утас байхгүй гэж хэлтэл за за би эгчийндээ ороод утсаар ярьчихна гэж хэлээд манай ахын байрны орцруу гүйгээд орсон...тэр ах намайг 6 дугаар давхарт татаж буулгаад надад хандаж, чи яагаад худлаа яриад байгаа юм чамд утас байж л байна ш дээ гэж хэлээд за за би чиний утсыг авахгүй чи надад 7 давхараас хүн дуудаад өг гэж хэлсэнээ биш 8 юм байна гэж хэлсэн. Намайг дагуулаад 7 давхар луу гараад явж байснаа ... миний гарыг халааснаас гаргаад дуу гаргавал ална шүү гээд миний халааснаас гар утсыг маань авсан...тэр хүн намайг лифтнээс буулгахдаа хувцасны энгэрээс заамдаад буулгасан. Тэр хүн миний гарыг халааснаас татаж гаргаад халаасанд байсан гар утсыг өөрөө авсан. Мөн намайг пааран дээр суусан байхад ямар даварцан бацаан бэ гээд миний гарлуу цохисон...” гэх мэдүүлэг /11-р хх-ийн 5-6-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хх-ийн 1-3-р хуудас/,

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /11-р хх-ийн 10-11-р хуудас/

Яллагдагч М.М нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 3-41 дугаар байрны 2-р орцонд 13 настай Н.Д, Ч.Б нарыг “хүн дуудаад өг” гэж хуурч мэхлэн оруулж, айлган сүрдүүлж 84,200 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг жи-1, 107,500 төгрөгийн үнэлгээ бүхий Эл жи-ж маркийн 2 ширхэг гар утас болон бэлэн 3500 төгрөг буюу 195,200 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхээр заналхийлж хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэргийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч Н.Д-ын 2019 оны 04 сарын 23-ны өдөр өгсөн: “...20 орчим насны эрэгтэй “хүрээд ир хүн дуудаад өг” гэхээр нь би найзын хамт очоод ахаа завгүй байна гээд хэлэхэд тэр залуу эвээр хэлж байгаа дээр яваад ир гээд гар далайхаар нь би найзын хамт танихгүй эрэгтэйг дагаад уг байрны 2 дугаар орцруу дагаж ороод шатаар өгсөөд 3 давхарт гарахад тэр залуу бид хоёрыг утас бэлэн мөнгөө гаргаад ир гэхээр нь би өөрийнхөө самсунг жи 1 эс маркийн гар утсаа гаргаж өгсөн, манай найз Б халааснаасаа эл жи жи слайл маркийн гар утсаа мөн бэлэн 3500 төгрөг өгөхөд тэр залуу миний утас кодгүй байсан учраас манай найзын гар утасны кодыг тайлуулж аваад ... гараад явсан юм...” гэх мэдүүлэг /11-р хх-ийн 53-54-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Ч.Б-гийн 2019 оны 04 сарын 23-ны өдөр өгсөн: “...үл таних залуу ... эвээр яриад байгаа юм бишүү, зүгээр дуудаад өг гээд тухайн байрны 2 дугаар орцруу дагуулан 3 давхарт гаргаад гар утас, бэлэн мөнгөө өг гэхээр нь би өөртөө байсан Эл жи Жи стайл маркийн гар утсаа гаргаж өгөөд 3000 төгрөг өгсөн,

32

намайг утасныхаа кодыг тайл гэхээр нь би тайлаад өгсөн, найз Д самсунг галакси жэй 1 гар утсаа өгсөн бас халаасанд нь байсан гар утсыг өгөхгүй аавын утас гээл гуйж байгаад Д аваад үлдсэн ингээд 20 орчим насны залуу орцноос гараад явсан” гэх мэдүүлэг /11-р хх-ийн 57-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хх-ийн 31-34-р хуудас/,

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /11-р хх-ийн 48-49-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /11-р хх-ийн 40-46-р хуудас/,

Яллагдагч М.М нь 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 103-ын авто баазын урд насанд хүрээгүй Р.О”г, айлган сүрдүүлж 258,000 төгрөгийн үнэлгээ бүхий айфон 6 маркийн гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч Г.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хажуу талын 9 давхар байшингаас хүн дуудаад өгөөч гэхээр нь зөвшөөрөөгүй, нөгөө 2 ах дахин дахин гуйгаад байхаар нь байр луу орсон нэг ах нь орцны үүдэнд үлдээд нөгөө ах нь М бид 2-той цуг 3 давхар луу шатаар гараад бид хоёрыг булан руу шахаад утас, бэлэн мөнгөө гаргаад ир гэхээр нь би гар утсаа гаргаж өгсөн энэ үед тухайн давхарт нэг айлын хаалга дуугаран хүн гарч иртэл нөгөө ах Мэндбаяр бид хоёрыг шууд дагуулж гараад 103-ийн баазын урд та аваачиж, утасны кодоо гарга гэхээр нь би гаргахгүй гэтэл над руу газар байсан архины шил барьж дайрсан, тэгээд би утасны кодоо гаргаж өгтөл миний гар утсыг аваад...” гэх мэдүүлэг /11хх-ийн 151-152 тал/,

М.М-ын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр насанд хүрээгүй гэрчээр өгсөн “...103-р автобаазын буланд очоод ай ди кодоо тайлж өг гээд зодох гээд байсан. Намайг газраас архины шил аваад өг гэхээр нь аваад өгтөл архины шилээр Г.Ог цохих гээд далайгаад байсан...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 129 дэх тал/

Насанд хүрээгүй хохирогч Г.Б-ий 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн “...М.М нь миний самсунг тренд маркийн гар утсаар фейсбүүк ороотхоё гээд авсан...М.М миний утсыг дээрэмдсэн хүүхдэдээ өгчихсөн байсан...Би гар утсаа авах гэж л араас нь явсан...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 131 дэх тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хх-ийн 117-р хуудас/,

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /11-р хх-ийн 136-137-р хуудас/,

Яллагдагч М.М нь 2019 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МБ” цахим тоглоомын газраас иргэн Ё.Дийн “Т” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль, бусаар хулгайлан авч бусдад 390,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Ё.Д-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 09 цаг 08 минутын үед NB цахим тоглоомын газар зүүрмэглэж байсан тэгэхэд нэг хүн гаднаас орж ирээд цаг авч тоглож байгаад миний цүнхтэй нөтебүүкийг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /14-р хх-ийн 208-р хуудас/

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /14-р хх-ийн 229-230-р хуудас/,

Яллагдагч М.М нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр хороолол, 8а байрны 4 дүгээр давхарт насанд хүрээгүй хохирогч Ч.М, О.Х нарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, Ч.Мын өмчлөлийн 10,000 төгрөгийг дээрэмдэн авсан хэргийн талаар:

Насанд хүрээгүй гэрч Ч.М-ын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8а байр луу орох гээд хамаатны дүү болох Хын хамт явж байхад...та хоёр надад хүүхэд дуудаад өг гэхээр нь бодож байгаад хоёулаа тэгье гээд буусан...хэлсэн газар нь зогсоход та хоёр бүх мөнгөө өг. та хоёрыг эвгүйдүүлнэ шүү гэхээр нь би халаасандаа байсан 10.000 төгрөгөө өгсөн. Мөнгийг авчхаад ямар утастай юм бэ гэхээр нь айфоне 7 гар утсаа гаргаж ирж харчхаад, халаасандаа хийчихсэн...” гэх мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 172 дахь тал/,

Насанд хүрээгүй гэрч О.Х-ын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “...хамт лифт рүү ороод...буухдаа та хоёр надад хүүхэд дуудаад өг гэхээр нь хоёулаа бодож байгаад тэгье гээд буусан...бид хоёрыг буланд очиж зогс гээд хэлсэн газар нь зогсоход та хоёр бүх мөнгөө өг, та хоёрыг эвгүйдүүлнэ шүү гэхээр нь М халаасанд байсан 10,000 төгрөгөө өгсөн...” гэх мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 174 дэх тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /12-р хх-ийн 184-189-р хуудас/

Яллагдагч М.М нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 38 дугаар байрны 1 дүгээр орцны 4 дүгээр давхарт насанд хүрээгүй Б.Б-Ирээдүйг хутгыг зэвсгийн шинж чанартайгаар хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж 328,000 төгрөгийн үнэ бүхий самсунг А8 маркийн гар утсыг дээрэмдсэн хэргийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн 2019 оны 05 дугаар сарын 03- ны өдөр өгсөн: “...38 дугаар байрны хажууд явж байтал 1 дүгээр орцны үүдэнд ... залуу гартаа хутга бариад нааш ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр ах дээр яваад очсон чи энэ 1 дүгээр орцруу ороод 4 давхраас хүн дуудаад ир гэж хэлээд дагуулж орсон. Ингээд уг ах бид хоёр уг орцны 4 давхарт гартал нөгөө ах нэг эвхэгддэг хутга гаргаж ирээд эвээр ярих уу, хүчээр ярих уу? гэсэн. Тэгэхээр нь би айсандаа тэр ахад эвээр яръя гэж хэлсэн чинь тэр ах надад чи гар утсаа, мөнгөтэйгөө гаргаж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр ахад өөрийн самсунг А7 маркийн гар утсаа гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 245 дахь тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /13-р хх-ийн 240-242-р хуудас/

Дамно ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Үнэлгээний дүн:

328.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /13-р хх-ийн 248-249-р хуудас/

     Яллагдагч М.М нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, 19 дүгээр хорооллын хөшөөтэй автобусны буудлын хойд талд байрладаг 12в байрны орцонд насанд хүрээгүй хохирогч М.Т-т хүч хэрэглэхээр заналхийлж Самсунг галакси эс 5 маркийн гар утас, түрийвчийг нь дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч М.Т-ийн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, 19 дүгээр хорооллын хөшөөтэй автобусны буудлын хойд талд байрладаг 12в байрны хажууд явж байсан танихгүй ах намайг дуудахаар нь би яваад очсон чинь тэр ах энэ байрнаас хүн дуудаад өгөөч гэхээр нь за гэж хэлээд би 12в орцруу дагаж хамт орсон тэгээд шатаар дээшээ гарч 4,5 давхрын голд намайг буланд зогсоогоод гар утсаа өг гэх гэхээр нь би өгөхгүй гэсэн чинь тэр ах өмднийхөө зүүн дээд хэсгээс шар бариултай дунд зэргийн хутга харуулаад утсаа өг гэхээр нь өөрийн барьж байсан Самсунг галакси эс 5 маркийн гар утсыг гаргаж өгсөн. Тухайн үед гар утас түрийвчтэй хамт куртикны баруун талын халаасанд байхыг хараад түрийвчээ өг авсан миний түрийвчэн дотор Төрийн банкны виза карт, 10000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг байсан...” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 156-157 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /14-р хх-ийн 150-153-р хуудас/ бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ч.Ө-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /14хх-ийн 123 тал/

Урьд ял шийтгүүлж байсан эсэх талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /14хх-ийн 100-р тал/ зэрэг болно.

Шүүгдэгч М.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээ /14хх-ийн 127, 213 тал/,

Урьд ял шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /14хх-ийн 101, 237-р тал/,

Сурагчийн хувийн хэрэг /14хх-ийн 214 тал/

Нас тоолсон тухай тэмдэглэл /14хх-ийн 211 тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч яллагдагч Ч.Ө-ыг “П.Б нар бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 57 дугаарын байрын 5 давхарт хохирогч Г.Б-ийн гар утас, пүүз, бэлэн 5000 төгрөгийг,

2017 оны 10 дугаар 30-ны өдөр 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо ЗОа байрны 2 дугаар орцны 5 давхарт хохирогч Т.А-ын гар утас, бэлэн 12000 төгрөгийг,

П.Б-той бүлэглэж, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 а байрны 1 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Ө.Ө, Х.Б нарын гар утас, цаг зэрэг эд хөрөнгийг,

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 9 дүгээр байранд насанд хүрээгүй хохирогч Б.Г-д хүч хэрэглэхээр заналхийлж, банкны тооцооны картыг,

Ц.Э-тэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч М.Игийн гар утсыг,

П.Б нар бүлэглэж, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мийн эд хөрөнгийг,

М.М, Н.Х нар бүлэглэж, 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.О, Б.Э нарын эд хөрөнгийг,

М.М-тай нар бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн У.Хийг эд хөрөнгийг,

М.М-ай бүлэглэж, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Н.Бгийн эд хөрөнгийг ,

Ц.Э-тэй бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Бгийн эд хөрөнгийг,

М.М-тай бүлэглэж 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Ц.Мийн эд хөрөнгийг,

Э.Б-тай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 22 дугаар байрны орцонд хохирогч Х.Хын самсунг нөте 4 маркийн гар утсыг,

Э.Б-тай бүлэглэж, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.М-ын айфоне 6 маркийн гар утсыг,

Э.Б, Д.Ө-тай бүлэглэж 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Х, И.Х Б.Д нарыг байрны орц руу дагуулан орж, эд хөрөнгийн хүч хэрэглэж авахаар довтолж, ай фоне 5, хуавэй 3, самсунг нөте 3 маркийн гар утаснуудыг,

 Э.Б, Д.Ө-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт К2 байрны 9 давхрын шатан дээр насанд хүрээгүй З.Тн банкны картыг,

 

Э.Б, Ч.Ө-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60Г байрны 1-р орцонд насанд хүрээгүй М.Б-гийн айфоне 6 маркийн гар утсыг,

 

2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 44 дүгээр байрны 9 давхарт насанд хүрээгүй Б.М-ын төгрөгийн үнэ бүхий ай фоне 6 плас маркийн гар утсыг,

 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо 26 дугаар байрны 10 дугаар давхарт 15 настай иргэн Н.И-ий эзэмшлийн 1.580.000 төгрөгийг үнэлгээ бүхий АйФоне X загварын гар утсыг,

 

2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 46 дугаар байрны 1 дүгээр орцны 8 дугаар давхарт насанд хүрээгүй Ц.Гий 280,000 төгрөгийн үнэ бүхий ЛЖ-6 маркийн гар утсыг,

 

М.М-тай бүлэглэж, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо 70 дугаар байрны 1 дүгээр орцны орцонд насанд хүрээгүй Н.Б мөрөөдөлийн 350,000 төгрөгийн үнэ бүхий айфоне 5 эс маркийн гар утсыг,

2019 оны 12 дугаар сарын 28-н өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр хорооллын 90а дугаар байрны 8 давхарт насанд хүрээгүй Э.О-ын 180,000 төгрөгийн үнэ бүхий самсунг эс 7 маркийн гар утсыг,

М.М-тай бүлэглэж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр хороолол 8в байрны 3 дугаар орцонд насанд хүрээгүй Х.Б, Б.Г нарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогч Х.Б-ын самсунг эс 7 эджи маркийн 180,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, хохирогч Б.Г-гийн эзэмшлийн хаан банкны картыг,

2019 оны 09 дүгээр сарын 06-н өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 4-р орцны 8 давхарт насанд хүрээгүй  М.Оын 350,000 төгрөгийн үнэ бүхий самсунг А-10 маркийн гар утсыг,

2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 24 дүгээр байрны 6 давхарт насанд хүрээгүй Э.Т, Л.А нарт хүч хэрэглэхээр заналхийлж, айфоне-7, айфоне-6 зэрэг 2 ширхэг гар утсыг,

2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 23 дугаар барны 2 дугаар орцны 8 давхарт насанд хүрээгүй хохирогч Г.Нн 150,000 төгрөгийн үнэ бүхий самсунг эс 6 эджи маркийн гар утсыг,

 

Н.Н, А.Е нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Ц.Аын айлган сүрдүүлж, 629,000 төгрөгийн үнэ бүхий айфоне-6 маркийн гар утас, бугуйн цаг зэргийг ,

 

2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Авзагын 8/9 дүгээр байрны 4 давхарт насанд хүрээгүй хохирогч Б.Өгийн 345,000 төгрөгийн үнэлгээ бүхий Ай фоне 6 эс маркийн гар утсыг,

М.М-тай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 52 дугаар байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй Л.Г-ийн 260,000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг галакси жи 7 гар утсыг, насанд хүрээгүй П.А-ийн 55.000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг гранд 2 гар утсыг,

 

2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 224 дүгээр байрны 16 дугаар давхарт насанд хүрээгүй Б.С-ыг дагуулан гаргаад Б.С-ын эзэмшлийн 410.000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг эс8 маркийн гар утсыг,

 

2019 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 15:30 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 4 дүгээр орцны 8 дугаар давхарт насанд хүрээгүй Б.Дгийн эзэмшлийн 300,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хуавей Ү-6 маркийн гар утсыг, бэлэн 10.000 төгрөгийг

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эдэн хотхоны 83 дугаар байрны 6 дугаар давхарт хутгыг зэвсгийн шинж чанартайгаар ашиглан насанд хүрээгүй хохирогч О.-Өийн эзэмшлийн 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг галакси А-50 маркийн гар утсыг,

 

 2019 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 4 дүгээр байрны 2-р орцонд насанд хүрээгүй хохирогч Ш.Ний 734,000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-50 маркийн гар утсыг,

2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Г.Г-ийн 90,000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг нөте 4 маркийн гар утас, Ж.С-ийн 65,000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг прайм маркийн гар утас, 36,649 төгрөгийн үнэлгээ бүхий 100 юанийг буюу 36,649, буюу нийт 194,649 төгрөгийн эд зүйлийг,

 

2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 71 дүгээр байрны 10 давхарт насанд хүрээгүй М.А-ийн 300,000 төгрөгийн үнэ бүхий ай фоне 6 плас гар утас, бэлэн 145.000  төгрөгийг,

 

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 414-р байрны 10 давхарт насанд хүрээгүй А.Ж-ыг дагуулан орж, утсыг,

 

2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 76 байрны орцонд насанд хүрээгүй Ү.Аийн 220,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хуавей хонор маркийн гар утсыг,

 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байрны 5 давхарт насанд хүрээгүй Б.Тгийн 250,000 төгрөгийн үнэлгээ бүхий Huawei cam 132 маркийн rap утсыг,

 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны орцонд насанд хүрээгүй С.Тийн 180,000 төгрөгийн үнэлгээ бүхий LG Q6 маркийн гар утсыг тус тус хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдсэн,

 

Шүүгдэгч Ч.Ө нь Ч.Э-тэй бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө 2 кинотеатр дотор үйл ажиллагаа явуулдаг М ХХК-ий “Өргөө”-2 салбарт нэвтэрч, ай фоне 7 загварын rap утас 9 ширхэг, хувай загварын гар утас 2 ширхэг самсунг загварын гар утас 3 ширхэг, бэлэн 238.660 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсаны улмаас нийт 22.975.660 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

 

Шүүгдэгч М.М-ыг “ Б.Н, Д.Т нартай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч С.Д-д хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэн 123,000 төгрөгийн үнэлгээ бүхий айфон 4 маркийн гар утас, түрийвч, цамц зэргийг,

 

Б.Н-той бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун хаалганы орчимд насанд хүрээгүй хохирогч Д.С, Г.Т нарт хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэн 316.000 төгрөгийн үнэлгээ бүхий эл жи жи 5 загварын гар утас, блю түүт чихэвч, хар өнгийн бугуйн цаг зэргийг,

 

Э.Б, Г нартай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайн урд талд насанд хүрээгүй хохирогч Н.М, Л.З нарт хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрзглэн 231,600 төгрөгийн үнэлгээ бүхий айфоне 5 загварын гар утас, мөнгөн гинж леброн загварын пүүз, автобусын карт, бэлэн 3000 төгрөг зэргийг,

 

Э.Б, Б.Н нартай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй М.Г, Э.Аа нарын өмчлөлийн 620,000 төгрөгийн үнэ бүхий ай фоне 6 загварын гар утас, малгайтай куртик, малгай, Михайл Москви брендийн бугуйн цаг, айр форсе брендийн пүүз зэрэг эд зүйлийг,

 

Б.Н-той бүлэглэн 2017 оный 08 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 14 дүгээр байрны урд талд насанд хүрээгүй хохирогч Г.М, А.Т нарын өмчлөлийн 462,000 төгрөгийн үнэлгээ бүхий ай фоне 6, самсунг эс 3 загварын гар утсыг,

 

Б.Н, Н.Б нартай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Э.М 290,000 төгрөгийн үнэлгээ бүхий айфон эс-5 маркийн гар утас, бэлэн 100,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.Г-ын 22,400 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй хүүхдийн богино куртик, бэлэн 10.000 төгрөгийг,

 

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Ривер стоун-1 хотхоны 25 дугаар байрны 1 дүгээр орц руу 12 настай Х.Б-ыг “хүн дуудаад өг” гэж хуурч мэхлэн оруулж, айлган сүрдүүлж 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг галакси эс-5 маркийн гар утас, бэлэн 1000 төгрөг зэргийг,

 

2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 23 дугаар байрны орцонд 13 настай Д.Ныг “хүн дуудаад өг” гэж хуурч мэхлэн оруулж, айлган сүрдүүлж 217,470 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг жи-7 маркийн гар утсыг,

 

2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 3-41 дугаар байрны 2-р орцонд 13 настай Н.Д, Ч.Б нарыг “хүн дуудаад өг” гэж хуурч мэхлэн оруулж, айлган сүрдүүлж 84,200 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг жи-1, 107,500 төгрөгийн үнэлгээ бүхий Эл жи-ж маркийн 2 ширхэг гар утас болон бэлэн 3500 төгрөг буюу 195,200 төгрөгийн эд зүйлийг,

 

2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 103-ын авто баазын урд насанд хүрээгүй Р.Ог, айлган сүрдүүлж 258,000 төгрөгийн үнэлгээ бүхий айфон 6 маркийн гар утсыг,

 

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр хороолол, 8а байрны 4 дүгээр давхарт насанд хүрээгүй хохирогч Ч.М, О.Х нарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, Ч.М-ын өмчлөлийн 10,000 төгрөгийг,

 

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 38 дугаар байрны 1 дүгээр орцны 4 дүгээр давхарт насанд хүрээгүй Б.Б-Ирээдүйг хутгыг зэвсгийн шинж чанартайгаар хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж 328,000 төгрөгийн үнэ бүхий самсунг А8 маркийн гар утсыг,

 

2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, 19 дүгээр хорооллын хөшөөтэй автобусны буудлын хойд талд байрладаг 12в байрны орцонд насанд хүрээгүй хохирогч М.Тт хүч хэрэглэхээр заналхийлж Самсунг галакси эс 5 маркийн гар утас, түрийвчийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдсэн гэмт хэргийг,

 

2019 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МБ” цахим тоглоомын газраас иргэн Ё.Дийн “Т” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсны 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар болон өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмийг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ч.Ө, М.М нь нар нь дангаараа болон бусадтай бүлэглэж, 2017 оноос 2020 оны хооронд Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй нэр бүхий 82 хохирогч нарт хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэж, эд хөрөнгийг нь авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг.

Мөн Ч.Ө, Ч.Э нар бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө 2 кинотеатр дотор үйл ажиллагаа явуулдаг М ХХК-ий “Өргөө’’-2 салбарт нэвтэрч, ай фоне 7 загварын гар утас 9 ширхэг, хувай загварын гар утас 2 ширхэг самсунг загварын гар утас 3 ширхэг, бэлэн 238.660 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсны улмаас нийт 22.975.660 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг.

Яллагдагч М.М нь 2019 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МБ” цахим тоглоомын газраас иргэн Ё.Д-ийн “Т” маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль, бусаар хулгайлан авч бусдад 390,000 төгрөгийн хохирол учруулсан авч хохирогч А.А-т 50.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч М.М-ыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах” гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” хулгайлах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж” дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн байхаар тус тус хуульчилсан байдаг.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-д "Монгол Улсын иргэн хөдпөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй" гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч нар үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг”  хамаарах бөгөөд нийт 52 удаагийн үйлдлээр “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж” дээрэмдэх гэмт хэргийг Мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” болон ганцаараа үйлдсэн байх бөгөөд шүүгдэгч Ч.Ө нь “Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр”-нд нэвтрэн орж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангил заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах” гэмт хэрэг тус тус хамаарч байна.

Шүүгдэгч нарын үйлдэл нь  Монгол Улсын Үндсэн хууль, иргэний хуульд заасан өмчлөх эрхэнд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

шүүгдэгч нарын хулгайлах, дээрэмдэх гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Ч.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах”, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж” дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах”,

тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж” дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй, шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Ч.Ө-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бд 147.500 төгрөгийн хохирол,

Хохирогч Т.А-т 92.000 төгрөг,

Хохирогч Б.Б-д 400.000 төгрөг,

Хохирогч Ц.М-т 75.000 төгрөг,

Х.Х-т 60.000 төгрөг,

Хохирогч Б.-д 110.000 төгрөг,

Хохирогч А.У-д 144.000 төгрөг,

Хохирогч М.Б-д 116.660 төгрөг,

Хохирогч Б.М-д 280.000 төгрөг,

Хохирогч Ц.Г-д 280.000 төгрөг,

Хохирогч Н.Б-д 175.000 төгрөг,

Хохирогч Э.О-д 180.000 төгрөг,

Хохирогч Х.Бд 92.500 төгрөг,

Хохирогч М.О-т 350.000 төгрөг,

Хохирогч Э.Т-д 450.000 төгрөг,

Хохирогч Л.А-д 280.000 төгрөг,

Хохирогч Г.Н-д 150.000 төгрөг,

Хохирогч Л.Г-д 157.500 төгрөг,

Хохирогч Б.Д-д 310.000 төгрөг,

Хохирогч Ш.Н-д 130.000 төгрөг,

Хохирогч Г.Г, Ж.С нарт 201849 төгрөг,

Хохирогч М.А-д 445.000 төгрөг,

Хохирогч Б.Т-д 250.000 төгрөг,

Хохирогч Б.Б-д 13.043.330 төгрөг,

Хохирогч Х.Б, Б.Г, М.И, Б.М, Б.О, Б.Э, У.Х, Н.Б, Б.Х, И.Х, Б.Д, З.Т, Н.И, Ц.А, Б.Ө, Б.СО, О.Ө, А.Ж, Ү.А, С.Т нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирол төлбөрийг төлж барагдуулсан.

Шүүгдэгч М.М-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Дд 123.000 төгрөгийн хохирол,

Хохирогч Д.С 140.750 төгрөг,

Хохирогч Т-д 180.000 төгрөг,

Хохирогч М-д 19.300 төгрөг,

Хохирогч З-д 96.500 төгрөг,

Хохирогч Г-д36.000 төгрөг,

Хохирогч А-д 70.660 төгрөг,

Хохирогч Т-д 27.000 төгрөг,

Хохирогч М-д 204.000 төгрөг,

Хохирогч Г-д 11.400 төгрөг,

Хохирогч М-д 130.000 төгрөг,

Хохирогч А.Б-т 181.000 төгрөг,

Хохирогч Д.Н 217470 төгрөг,

Хохирогч Д-д 84200 төгрөг,

Хохирогч Б-д 107500 төгрөг,

Хохирогч Р.О-д 129.000 төгрөг,

Хохирогч Ё.Д-д 390.000 төгрөг,

Хохирогч М, Х-т 100.000 төгрөг,

Хохирогч Б-д 328.000 төгрөг,

Хохирогч Т-т 200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд үүнээс хохирогч нарт 21.728.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. Хохирлоос 8.723.475 төгрөгийг төлж барагдуулаагүй байх бөгөөд шүүгдэгчээс дээрх хохирлыг гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч М.М нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, бөгөөд шүүгдэгч М.М-ын шүүхийн төрийн сангийн дансанд тушаасан 2.733.180 төгрөгийг, шүүгдэгч Ч.Ө-ын шүүхийн төрийн сангийн дансанд байршуулсан 300.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч нарт даруй олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ч.Ө, М.М нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүх шүүгдэгч шүүгдэгч Ч.Ө, М.М нарт ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Ч.Ө-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар   4 жил хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулах,

Шүүгдэгч М.М-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн туггай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах ” гэснийг,

шүүгдэгч Ч.Ө-ын өмгөөлөгч З.Хээс “ Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон тус хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 2 дахин багасгаж, эдлэх ялаас түүний цагдан хоригдсон хоногийг хасаж үлдсэн хугацааг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үүгэснийг,

шүүгдэгч М.М-ын өмгөөлөг Л.М--гаас “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсэн. Түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 2 дахин багасгаж, мөн тус хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар үйлдсэн гэмт хэргийн хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж, үлдсэн хугацааг 2021 оны Өршөөлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү ” гэснийг тус тус харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д зааснаар шүүгдэгч тус бүрийн хувьд хохирлоо төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол  хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол  хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ч.Ө, М.М нарт ял оногдуулахдаа шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсныг харгалзан үзэж,  шүүгдэгч Ч.Ө-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилээр тогтоож.

Шүүгдэгч М.М-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-т оногдуулсан 4 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож,

Шүүгдэгч М.М-ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ч.Ө-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.М-ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны  07 дугаар сарын 02-ны өдөр Благдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгийг удирдлага болгон шүүгдэгч Ч.Ө-т  оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч М.М-ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж өршөөн солиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө, М.М-ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Ө, М.М нарт анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ч.Ө-ын цагдан хоригдсон 707 хоногийг, шүүгдэгч М.М-ын 424 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ч.Ө, М.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ч.Ө-ыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэн довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “ хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч О овогт М-ийн М-ыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч М.М-ыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Ө-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар,

Шүүгдэгч М.М-ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-т оногдуулсан 4 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар,

Шүүгдэгч М.М-ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ч.Ө-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Мад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны  07 дугаар сарын 02-ны өдөр Благдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгийг удирдлага болгон шүүгдэгч Ч.Ө-т  оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч М.Мад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж өршөөн сольсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө, М.М-ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялмыг биелүүлээгүй бол шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Ө, М.М нарт анхааруулсугай.      

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ч.Ө-сө

 

 

хбаярын цагдан хоригдсон 707 хоногийг, шүүгдэгч М.М-ын 424 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өаас 8.723.475 төгрөгийг гаргуулж хохирогч нарт даруй олгож, Шүүхийн төрийн сангийн дансанд Ч.Өын тушаасан 300.000 төгрөгийг, М.Мын тушаасан 2.733.180 төгрөгийг даруй гаргуулж, хохирогчид олгосугай.

11. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдсан 5 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын  бичиг баримт шүүхэд ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

12. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлбөрийг шүүгдэгч нар нь тус шүүхийн төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан бөгөөд хохирлын мөнгийг тус данснаас даруй гаргуулж хохирогч А.А-т олгуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

13. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Ө, М.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                       ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ