Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2021/0480

 

 

 

 

 

     2021          07          20                                   128/ШШ2021/0480                       

                     

      

     Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “1/ Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/595 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2/ Нийслэлийн Засаг даргаас дээрх илт хууль бус захиргааны актын улмаас “Д” ХХК-д учирсан хохирол болох 9 000 000 000 төгрөгийг гаргуулах, 3/ Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/502 дугаар захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтын “... Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1368772 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшигч “Д” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 1268972 м.кв болгон өөрчилж...” гэх хэсгийг хүчингүй болгуулах тухай” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* нь тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.

          Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         “Д” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжаар 1398773 м.кв талбай бүхий газрыг 000314498 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байжээ. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/595 дугаар захирамжаар “Д” ХХК-ийн эзэмшлийн талбайн хэмжээг 1368773 м.кв, мөн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/502 дугаар захирамжаар 1268372 м.кв болгон тус тус багасган өөрчилсөн, түүнчлэн дээрх захиргааны актуудын улмаас 9.000.000.000 төгрөгийн хохирол учирсан тул Нийслэлийн Засаг даргаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ..

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******гээс нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д  Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч “Д” ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

             

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “1/ Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/595 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2/ Нийслэлийн Засаг даргаас дээрх илт хууль бус захиргааны актын улмаас “Д” ХХК-д учирсан хохирол болох 9 000 000 000 төгрөгийг гаргуулах, 3/ Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/502 дугаар захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтын “... Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1368772 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшигч “Д” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 1268972 м.кв болгон өөрчилж...” гэх хэсгийг хүчингүй болгуулах тухай” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мөнхжаргалд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

                                       

 

ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ