Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/201

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0265/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.О , түүний өмгөөлөгч Э.Одончимэг,

Шүүгдэгч Н.М  /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С  овогт Н-ийн М т холбогдох 211800202070263 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, С  овогт Н-ийн М  /РД: ........ /, .......  оны ......  дугаар сарын ..... -ны өдөр .......  хотод төрсөн, .......  настай, эрэгтэй, .....  боловсролтой, ........ , аюулгүй ажиллагааны техникч мэргэжилтэй, ...........  /......../ компанийн .........-т ...........-ээр ажиллаж байсан, ам бүл ..... , .......-ийн хамт .........  аймгийн .....  сумын ...  дүгээр багийн ....  дугаар хороолол, ..... дугаар байрны ...... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Н.М  нь ............  /......../ компанийн ..............-т ...............-ээр ажиллаж байх хугацаандаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн орчим .......  аймгийн ..... сумын ......  дугаар багт байрлах ..........-ийг шинэчлэн барих барилгын талбайд туслах ажилтнаар шугам хоолой угсралтын ажил гүйцэтгэж байсан Г.О нь трубанд цохиулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М  мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр осол болсон. Би компанийн аюулгүй ажиллагааг хариуцсан инженер. Шугам хоолойг хийж байгаа компани нь шугам хоолой хийх зөвшөөрөлгүй байсан бөгөөд энэ зөрчлийг нь манай байгууллага мэдэж байсан. Би анх энэ ажилд ороод барилгын ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг байсан ба шугам хоолой өргөх, буулгах, холбох ажил нь шууд утгаараа надад хамааралгүй юм. Сүүлд бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт хийлгэх хүсэлт над руу явуулаад би төлбөр мөнгийг нь төлөөд дүгнэлт гаргуулахад яг адилхан дүгнэлт гарсан. Яагаад гэвэл Хөдөлмөр аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэх утгаараа намайг шууд буруутай гэж ийм дүгнэлт гаргаад байна гэж ойлгож байгаа. Юунаас шалтгаалж осол гарах болсон гэдэг талаас нь харвал нэгдүгээрт зориулалтын бус техникээр шугамын хоолойгоо өргөж байсан, шугам угсралтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй компанитай гэрээ байгуулсан. Хоёрдугаарт гэвэл тухайн өдөр бороотой өдөр байсан гадаа ажил явагдах боломжгүй бөгөөд би ерөнхий ажиллагааны зааварчилгаа болон дотор ажиллаж байсан ажилчдад зааварчилгаа өгчихсөн байсан болохоор гадаад хэлний орчуулагчийн буруу тайлбар өгснөөс болсон гэж үзэж байна. Иймэрхүү харилцааг нь шалгаад үзвэл осол гарсан  нөхцөл байдал өөрчлөгдөн тогтоогдох болно. О  бол ДУСт ажилладаг байсан. Манай байгууллага ер нь хөдөлмөрийн харилцааны зохион байгуулалт маш муу байсан бөгөөд тухайн үед Ус сувгаас хэдэн хүн туслан үүрэг гүйцэтгэнэ гэж ирж байсан хүмүүсийн нэг шугам угсралтын туслах ажилтны үүрэг гүйцэтгэж байсан. Тусгай техникээр өргөх ажлыг экскаватороор өргөдөг байсан. Үүнийг болохгүй гэдгийг нь би олон удаа хэлж байх үед миний үгийг ерөөсөө авч хэлэлцдэггүй байсан. Би бол шууд буруу байхгүй, ажил олгогчийн буруу гэж бодож байна. гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.О  мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс ажилдаа орсон, яагаад ажилд нь оруулах болсон шалтгаан нь сүүлийн үед сэтгэл санааны хувьд тогтворгүй, уурлаж, уцаарлах болсон тул ар гэрийн зүгээс нь ажилд явуулж эхэлсэн. Миний хүүгийн хувьд групп тогтоолгосон тул хүнд хүчир зүйл өргөх боломжгүй болохоор дагалдан хийж байгаа бөгөөд 2 хүнд зааварчилгаа өгөх ажил хийх болсон. Одоогийн нөхцөл байдал бол эм уугаад явж байгаа бөгөөд бид 2 саяхан Улаанбаатар хотод очиж шинжилгээ өгөхөд хариу нь нурууных нь доод талын яс нь сэтэрсэний улмаас 2 талын мэдрэлийн судсыг шүргэсэн байгаа тул энэ цаашлах тусам хагалгаанд орох болно гэсэн. Цаашлаад хагалгаанд орохыг үгүйсгэхгүй учир нийт 100.000.000 сая төгрөг нэхэмжлэх зорилготой байна. Миний хүүгийн биеийн байдал нь нуруу нь их өвддөг нөхцөл байдалтай байгаа, энэ буруутай этгээдүүдээс хохирлын мөнгө, цаашид гарах зардлын мөнгөө нэхэмжилж гаргуулах хүсэлтэй байна. гэв.

 

Эрүүгийн 211800202070263 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 12-16 дахь тал/, хохирогч Г.О ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал/, гэрч Б.З ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал/, гэрч Б.Б ы мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал/, гэрч Б.Ц ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51 дэх тал/, шинжээчийн 19/2021/02 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал/, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгын дэвтрийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 105-127 дахь тал/, Н.М ыг ажилд томилох тухай тушаал /1 дэх хавтаст хэргийн 170 дахь тал/,  Н.М ын нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 177 дахь тал/, ажлын байрны тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 188-190 дэх тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 798 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 70-72 дахь тал/, хохирлын баримт /1 дэх хавтаст хэргийн 231-244 дэх тал/, хохирлын баримт /2  дахь хавтаст хэргийн 92-107, 124-137 дахь тал/, худалдах худалдан авах гэрээ /2 дахь хавтаст хэргийн 247 дахь талаас 3 дахь хавтаст хэргийн 1 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Н.М т холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.М  нь .......  /......../ ХХК-ийн ..............  газарт хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байх хугацаандаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн орчим ............ аймгийн ........ сумын .....  дугаар багт байрлах ....... ийг шинэчлэн барих барилгын талбайд туслах ажилтнаар шугам хоолой угсралтын ажил гүйцэтгэж байсан Г.О  нь трубанд цохиулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай ...үзлэгээр: Цэвэрлэх Б ийн шугам хоолойн угсралтын талбай дээр 450 3 ширхэг турба байв. Ертөнцийн үгээр баруун урд талд нь 1,60см зайд 12-69 УБ улсын дугаартай Robex-2800 маркийн экскаватор байв. Уг эквсоваторын шанаганаас цагаан өнгийн мяндас уяагаар 450 маркийн турбаг гол хэсгээр холбосон байдалтай байв. Уг уяан дээр ором байв. Уг 450 хоолойг хэмжиж үзэхэд 12м урттай байв. Хохирогч дарагдсан гэх газрыг Б үсэг тавьж гэрэл зургаар бэхжүүлэв. 450 маркийн турбан дотор хэсэгт 300 маркийн 1 ширхэг 12 метр урттай турба байв. Уг турбаны баруун урд хэсэгт GRP гэж нэртэй хуванцар турба байв. Хэргийн газарт бороо их хэмжээгээр орж ул мөр авах боломжгүй байв. Robex-2800маркийн экскаваторын ар хэсэгт 450 маркийн 2 ширхэг цагаан хоолой байв. Хэрэг болсон газар нь цэвэрлэх Б ийн бохирын шугам тавьж байгаа газар байв. Тухайн газар шугамын нүх ухсан байдалтай байв. ...тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 12-13, 14-15/,

 

Хохирогч Г.О ын мөрдөн байцаалтад 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: ...Би ........  сумын .....  дугаар багийн .......  дээр өдөр тутмын аюулгүй байдлын зааварчилгаан дээр гарын үсэг зурж 08 цаг 20 минутад ажилдаа гарсан. Ажилд гараад удаагүй байж байтал орчуулагч Ц  ирж бохирын шугам тавьж хэсэг газрын гадаргууг тэгшил гэж хэлсэн. Тэгэхээр нь орчуулагчийн хэлсэн ажлыг хийх гэтэл тэгшлэгч төхөөрөмж наалдаж гацаад явахгүй байсан тул З  орчуулагч Ц  рүү болохгүй байна гэж утсаар ярихад Ц  буцаагаад тавьчих гэж хэлсэн. Ц ийн хэлснээр буцаагаад тавьчхаад 11 цаг 20 минут хүртэл Б , З  бид гурав машинд сууж байхад Ц  утсаар ярьж Б  бид хоёрын хажууд машинд орж ирж суугаад Баян та гурвыг турба холдуулаарай гэж байна гэж хэлсэн. Би Ц т яг одоо юм уу гэж асуутал Ц  үдийн цайны дараа хийчих  ээ гэж хэлсэн. Тэгээд бид нар 12 цаг 20 минутад Б  гэр ачиж буулгачхаад ирсэн.ирээд нярав Гүрээгээс оосор авчхаад бохирын холойны шугам руу явсан. Эхний шугам оосорлож тавьчхаад хоёр дахь трубагаа оосорлох гээд бэлдэж байхад нярав Гүрээ ирсэн. З  бид хоёр турбаг оосорлож бэлдчихээд дээш бага зэрэг өргүүлчхээд З т буулгачихвал унах гээд байна гэж хэлсэн. Би дахин харж байгаад буулгачих аа гэж хэлэхэд Б  огцом дээш өргөхөд З  нөгөө үзүүрийг тавьчихсан юм.Тэгээд би бохирын хоолойн шугам эргэлдээд ойр байгаа зүйлийг цохиж гэмтээх гээд байхаар нь З ын барьж байсан үзүүрийг барьж авч чиглүүлж авч явж байгаад Б д сумаараа буулгачих гэж хэлээд шугам руу 2, 3 алхаад түүнээс хойш юм санахгүй байна. Би шугам гэдсэн дээр дарж унасны дараа ухаан орж шугам буцаж очоод дээш бага зэрэг өргөгдөхөд дарагдсан турбагаас бултаж холдсон. Биднийг трубаг зөөж тээвэрлэх бүрт механик инженер Баян ирж хяналт тавьж зааварчилгаа өгч ажилладаг байсан. Харин осол гардаг өдөр Баян ирээгүй. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

 

Иргэний хариуцагч И.Расткогийн мөрдөн байцаалтад 2021 оы 07 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: ...Би 2018 оны11 дүгээр сараас хойш ............ -ийн ......-ын захирлаар ажиллаж байна. Манай компани .......  аймгийн ....  сумын ........-ийн завсар шинэчлэлийн ажлыг хийж байгаа. Мөн Улаанбаатар хотод нэг барилгын төсөл дээр ажиллаж байгаа. Би ослын талаар сонссон. Манай барилгын инженер Б, цахилгааны инженер В нар надад осол болсон талаар хэлсэн. Миний сонссоноор бол шугам хоолойг зөөж байрлуулах гэж байтал өргөж байсан шугам хоолойгоос нэг шугам гулгаж гарч ирээд тэр хүнийг цохиж  гэмтээсэн гэж би ойлгосон. Тухайн үед Г.О  бол манай компанийн ажилтнаар орсон байсан. Манай компани шугам хоолойн ажил хийх зөвшөөрөлгүй учраас Б  ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан. Манай энэ төсөл дээр манай компанийн хамгийн том туслан гүйцэтгэгч бол Б  ХХК юм. Б  ХХК нь манай шугам хоолой, барилга бусад ажлуудад талбайн инженерүүдээ томилж өгсөн ба тэр инженерүүд нь манай гүйцэтгэж байгаа ажил дээр хэзээч ирж хяналт тавих бүрэх эрхтэй. Шугам хоолойн засвар шинэчлэлийг манай барилгын инженер Б  хяналт тавьж ажиллах ёстой. Осол болох үед Б  хяналт тавьж байсан эсэх талаар би мэдээгүй. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

Гэрч Б.Б ын мөрдөн байцаалтад 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: ...Би 2021 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 08 цагт өөрийн гэрээгээр ажиллаж байгаа .....  аймгийн ........  сумын ..  дугаар  багт үйл ажиллагаа явуулдаг Ц Б ийн хашаанд явагдаж байгаа гадаадын нэг байгууллагын төслийн талбайд шугам хоолойн ажилд экскаватор операторын ажлын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хийж байгаа юм. Тэгээд өглөө ирээд бид хэдийг ажилд гаргаагүй машин дотор Г.О , З  бид гурав юм яриад сууж байхад өдөр 12:30 цагийн үед үдийн цайгаа уугаад Ц  гэх орчуулагч бид гурав дээр ирээд өдрийн цайгаа уугаад төслийн талбай дээр байгаа хоолойг зөөж холдуулаарай гэж хэлсэн. Тэгээд Г.О , З  бид гэр рүүгээ явж цайгаа уугаад 14 цаг болж байхад ажил дээр ирээд Г.О  хоолой өргөн олс аваад ирсэн. Тэгээд бид гурав төслийн талбай дээр очоод би экскаватор асаагаад ухсан нүхний хажууд байсан хоолойгоос эхлээд нэгийг өргөж холдуулаад дараагийн нэг хоолойг өргөж байхад хоолой өргөж байсан олс гулсаад хоолойн дотор байсан жижиг хоолой сугарч гарч ирээд Г.О ын бэлхүүс хэсэгт цохиод авсан. Тэгсэн Г.О  цаашаа үсрээд унасан. Тэгээд би тэр өргөж байсан хоолойг газар буулгаад экскаватораас гараад О  дээр очиход О  газар унаад хөдөлж чадахгүй орилоод байсан. Тэгэхээр нь би өөрийн машинаа асаагаад О ыг суулгаад эмнэлэг аваад явсан. Өглөө намайг ажилд гарах гээд ирэхэд надад ямар нэгэн аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаагүй. Би ер нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш энэ байгууллагад ажиллаж байна. Энэ хугацаанд надад ямар нэгэн зүйл танилцуулаагүй.  гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал/

 

Гэрч Б.З ын мөрдөн байцаалтад 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: Би ДУС ХК-д тоног төхөөрөмжийн засварчин ажил хийдэг. Дархан сумын цэвэршүүлэх Б  шинэчлэгдэж баригдаж байгаа барилгын шугам хоолойн ажилд манай байгууллагаас тоног төхөөрөмжийн засварчин 2, цахилгаанчин 1 ажилтантайгаа 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ байгуулж ажиллуулсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цайны цагийн дараа шугам хоолойнуудаа давхарлаж тавьсан байсан болохоор зөөж холдуулахаар экскаваторын жолооч Б , цахилгаанчин О  бид гурав ажилласан. Тэгээд 12 метрийн урттай 900 градустай шугам хоолой дотор нь 700 градустай м12 метрийн урттай шугам хоолой хийсэн 3 ширхэг шугам хоолойг экскаватороор өргөсөн. Тэгээд тухайн шугам хоолойнуудыг өргөхөд экскаваторын жолооч над руу арай хүнд байна гэж хэлсэн. Тэгээд өргөж шугам хоолойнуудыг эргүүлээд тавихын өмнөхөн экскаватор шугам хоолой хоёрыг холбож байсан оосор гулгаж шугам хоолойн гол гүйхэд О ыг барьж байсан чиглэл рүү шугам хоолой унаж дотор байсан шугам хоолой сугарч гарч ирсэн. Би эсрэг талд нь зогсож байсан болохоор надад харагдаагүй. Тухайн үед хоолойгоос сугарч гарч ирсэн шугам хоолойд даруулчихлаа гээд тойрч гүйгээд яваад очтол хоолойн хажуу талд баруун бөөр ташаа, хэвлий хэсгээ бариад орилж байсан. Тэгээд О  дээр очиж аль хэсэг өвдөж байна гэж асуухад гэдэс өвдөж гэж хэлж байсан. Тэгээд төслийн компанийн нярав Гүрээ гэх залуу хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер руу залгаж дуудсан. Тэгээд О ыг төслийн компанийн хүмүүс эмнэлэг рүү аваад явсан. Өглөө ажил эхлэх бүрт хөдөлмөрийн аюулгүйн ажиллах зааварчилгааны бүртгэлд гарын үсэг зуруулж ажилладаг. Хөдөлмөрийн аюулгүйн ажиллах зааварчилгааг танилцуулахдаа нэг бүрчлэн уншиж танилцуулдаггүй гарын үсэг зураад л ажилдаа гардаг. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

Гэрч Б.Б ы мөрдөн байцаалтад 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: ...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хувьд нэг туслах ажилтан нь чөлөө авсан байсан тул хоёр ажилтан ажиллаж байсан. Нэг сарын өмнөөс шугам хоолойн ажил эхэлсэн байсан болохоор ерөнхийдөө бүгд ажлаа яаж хийхээ мэддэг болсон хүмүүс манайд ажиллаж байгаа. Ер нь бол би орчуулагчаараа дамжуулаад бороо орсон үед ажлаа зогсоогоод бороогүй үед ажлаа үргэлжлүүлнэ гэсэн зааварчилгааг тогтмол өгч ажилладаг. Сүүлийн хэдэн хоног бороо тасралтгүй орж байгаа учир манай шугам хоолой ажилчид огт ажиллаагүй байсан. Тэгээд хэд хоног ажилгүй байх үедээ би тэнд ажилладаг ажилчидтайгаа Бид нарт одоо тэр турбаг авч өөр газарт тавих ажил байгаа шүү гэж хэлж байсан. Гэхдээ яг одоо хий гэж бол хэлээгүй. Энэ бол техникийн алдаа байсан. Яагаад гэвэл бид нар өдөр бүр энэ шугам хоолойтой ажилладаг. Яаж ажлаа хийх ёстойгоо өөрсдөө мэдэж байгаа. Тэр хүн ч гэсэн өдөр бүр аюулгүй ажиллагааны сургалт зааварчилгаагаа авч байгаа. Манайд ажилладаг ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэргэжилтэн хариуцаж аюулгүй ажиллагааны  зааварчилгаа өгдөг. Өчигдөр өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

Гэрч С.Б ын мөрдөн байцаалтад 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: ...Миний хувьд гарсан ослыг нүдээрээ хараагүй. Тухайн өдөр бороо орж байсан бөгөөд осол болоод бэртсэн хүнийг эмнэлэг рүү авч явсны дараа надад хэлж би осол голсон газарт очсон. Тухайн өдөр бороо орж байсан болохоор би талбайн инженерүүддээ өнөөдөр бороотой байгаа учир ямар нэгэн барилгын ажил хийгдэхгүй шүү гэж хэлж байсан. Уг осол болдог хэсэг нь манай талбайн инженер Б ы хариуцсан хэсэг байсан ба тухайн үед Б  байгаагүй. Өөр талбайн инженер болох Н  байсан болохоор байсан болохоор Б д дамжуулж хэлээрэй гэж хэлсэн. Осол болсон шугам хоолойн хэсгийг Б ыг хариуцсан ажилла гэсэн үүрэг өгсөн байсан. Манай компани Барилга хот байгуулалтын яамны захиалгаар энэ ажлыг хийж байгаа бөгөөд захиалагчаас гүйцэтгэгч компанид өөрсдийн аргачилсан заавраар төсөлд тусгагдсан ажил явуулах зөвшөөрөл олгосон. Тийм болохоор манай ажил явуулах аргачилсан зааварт хүнд машин механизмаар шугам хоолой өргөж болно гэж заасан байдаг. Уг зааварт шугам хоолойг өргөх, зөөвөрлөхдөө жинд тохируулж чалкийг ашиглана гэсэн байдаг. 2021 оны 05 дугаар сард манай байгууллага өөрсдөө аргачилсан заавраа боловсруулж Барилга хот байгуулалтын  яамны төслийн удирдах нэгжийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 131/21 дугаартай албан бичгээр манайхаас явуулсан аргачлалд зөвшөөрөл өгсөн. Манай ХАБАЭ-ийн инженер болох М  нь өдөр бүр бүх ажилчдадаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өг, баталгаа авсны дараа ажилд гаргадаг. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал/

 

Гэрч Б.Ц ийн мөрдөн байцаалтад 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: ...2021 оны 07 дугаар сарын 01-ний өглөө намайг ............. -д механик инженер Б.Б  дуудаж газар тэгшлэх ажлыг туслах ажилтан нараар хийлгээрэй гэсний дагуу би туслах ажилтан нарт мэдэгдэж Б.Б тай хамт талбай дээр очиж ажлыг нь эхлүүлчхээд явсан. Тэгсэн удалгүй З  гээд туслах ажилтан над руу утасдаад газар тэгшлэх төхөөрөмж нь наалдаад хийж болохгүй байна гэхээр нь Б д төхөөрөмж наалдаад болохгүй байна гэдгийг хэлэхэд за тэгвэл ажлаа болиод амарч бай гэж хэлүүлсэн. Ингээд 11 цагийн үед Б  надад талбайд шугам тавих ажил хийх гэхээр нь тэнд байгаа турбануудыг холдуулах хэрэгтэй байна. Тэдгээр трубаг холдуулах ажил байгаа шүү гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Б ы хэлснийг туслах ажилтан З , О , Б  нарыг оффисын гадна машинд сууж байхад нь таараад Б ы хэлснийг буюу труба холдуулах ажил цайны цагийн дараа байгаа шүү гэж хэлсэн. Түүнээс яг цайны цагийн дараа тухайн трубаг холдуулж ажлыг эхлүүлээрэй гэж бол хэлээгүй. Учир нь Б  надад ийм тийм ажил байгаа шүү гэж надаар дамжуулж хэлдэг. Би тэрийг нь орчуулж ажилчдад үүргийг нь хэлж дамжуулдаг. Ингээд тухайн хүмүүс ажлаа хийх үедээ Б д ажлаа эхлэх гэж байгаа талаар  мэдэгдээгүй өөрсдөө тухайн ажлыг эхлүүлж хийж байгаад Г.О  нь гэмтсэн байсан. Уг нь бол манай ажилчид болон тухайн гурван ажилчид ч гэсэн урьд нь зөндөө л ийм маягаар ажил төрөл хийхдээ ажлаа эхлэх гэж байгаагаа мэдэгдсэний дараа Б  бид хоёр талбай дээр нь очоод Б  хийх гэж байгаа ажилтай нь танилцаад зааварчилгаа амаар өгөхөд нь би тэрийг ажилчдад орчуулж өгөөд улмаар ажлаа эхэлдэг. Мөн ажлын гүйцэтгэл дууссаны дараа очиж шалгадаг юм. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51 дэх тал/,

 

Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: ...Манай ДУС ХК нь ....... ийн төслийн нэгжтэй буюу ........ -ийн удирдлагатай 7 хоног бүрийн Пүрэв гарагт хуралд хийдэг. 2021 оны 06 дугаар сарын нэг хурал дээр төслийн нэг буюу ........  компанийн менежер Б , төслийн нэгжийн ахлах инженер П.Э  нараас манай төслийн компани дээр ажиллах хүч олдохгүй байна. Танай компанийн туршлагатай ажилчдаас манай дээр ажиллуулах боломж байна уу. Бид нар цалин хөлсийг нь өгнө гэж амаар санал тавьсан. Ингээд саналын дагуу манай компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслээд өөрийнхөө компанийн цахилгаанчин О , Б , З  гэсэн гурван ажилтнаа тухайн компанид  2021 оны 06 сараас эхлэн ажиллуулах болсон бөгөөд .........  компанийн ерөнхий захирлын тушаалаар манай ажилчдыг өөрийнхөө нэр дээр ажиллуулах болсон. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53 дахь тал/,

 

Үйлдвэрлэлийн ослын тухай 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 19/2021/02 дугаартай ...Тухайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж мөрдөгдөөгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.8 дахь хэсэгт заасан ажил олгогчийн үүрэг хангагдаагүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан үүргийг ажил олгогч хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан 27 дугаар зүйлийн 27.3.4 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй. Гомдол, мэдээлэлд авагдсан материалуудаас үзэхэд тухайн ажлыг хийж гүйцэтгэх талаар үүрэг даалгавар өгсөн албан тушаалтан тодорхойгүй, ажилтанд хийж гүйцэтгэх ажил   үүрэгтэй нь холбоотой хяналт тавиагүй, зааварчилгаа өгөөгүй зэрэг ажил олгогчийн үүрэг хэрэгжээгүйн улмаас үйлдэгдсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан шинээр ажилд орж байгаа иргэний сургалт хийгдээгүй, тухайн өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгсөн гэх боловч тухайн ажилтны хийж гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотой тухайлбал өргөх зөөх механизм ашиглах үед үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зааварчилгаа өгөөгүй тул аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна. .........  ............ газрын захирлын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 148 дугаартай тушаалаар Г  овогтой О ыг барилгын туслах ажилчнаар томилж, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг ойлгоно гэж заасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. Уг осол нь ажил олгогчийн зүгээс ажилтан Г.О ыг ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслээр хангасан эсэх, ажилтан бүрэн хэрэглэж байсан эсэхээс үл шалтгаална. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно гэж заасны дагуу осолдогч Г.О  ажил үүргээ гүйцэтгэж байгаад осолд өртсөн тул үйлдвэрлэлийн осол гэж үзнэ. гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

 

Шинжээч С.Энхжингийн мөрдөн байцаалтад 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: ...Г.О ын хувьд ДУС ХК-ийн цахилгаанчнаар ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байж болно. Гэсэн хэдий ч уг ажилтан ..............  .......... газарт тус компанийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 148 дугаар тушаалаар шинээр өөр ажлын байранд буюу туслах ажилтнаар үүрэг гүйцэтгэж байсан тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д зааснаар шинээр ажилд орж байгаа иргэний сургалтад заавал хамааруулах байсан байна. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм гэж байдаг. Энэ дүрмийн 1.3-д ачаа өргөх машинд хамаарахгүй зүйлийн жагсаалтад газар ухах төхөөрөмж гэж заасан байдаг. Тийм учраас экскаватороор ачаа өргөх ёсгүй байсан. Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм 1-р хэсэг ерөнхий шаардлага БНбД 12-03-04 дүрмийн 7-р зүйлийн 7.1.4-д машин тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу үйлдвэрлэгч заводоос тогтоосон нөхцөлд ашиглахыг зөвшөөрнө гэж заасан байдаг. Тиймээс экскаватороор бол ачааг өргөх биш ачаа өргөх кранаар өргөх байсан. Мөн энэ ажил үүрэгтэй нь холбоотой аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх ёстой байсан боловч зааварчилга өгөөгүй байсан. Тэгэхээр энэ бүхэн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх гэсэн заалтыг огт хэрэгжүүлээгүй байгаа юм. Мөн уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт буюу сургалтад хамрагдаагүй зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэсэн хуулийн заалтууд хэрэгжээгүй байна. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал/,

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтрийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 105-127 дахь тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай ..............  ХХК-ийн ажилчдад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа танилцуулах дэвтрийн хуулбарт үзлэг хийв. Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Уг дэвтрийн дээд хэсэгт зааварчилгаа танилцуулсан огноог гараар бичсэн, хүснэгтийн эхний багананд овог, нэр, Зааварчилгаа хэсэгт 1 Нийт ажилчид ХАБЭА-н тухай хууль, дүрэм журам мөрдөж Барилгын ажлын үед мөрдөн аюулгүй ажиллагааны дүрэм мөн ажил гүйцэтгэх техникийн дарааллыг заавал мөрдөж ажиллана. 2 Хувийн бэлтгэлээ хангана, Каск малгай ажлын гутал хувцас бусад хэрэгслийг хэрэглэнэ. 3 Ковид-19 холбоотой зай барьж, маск зүүх, гараа ариутгах арга хэмжээг заавал авч хэрэгжүүлнэ. 4 Ажил хариуцсан ажлын нярав заавар авах ёстой. Дур мэдэн өөр ажил хийхийг хатуу хориглоно. 5 Өндөрт үүрэг гүйцэтгэхдээ заавал хамгаалах бүс зүүнэ. Ажлын олс, татлага зэргийн найдвартай байдлыг хангана. 6 Кранаар ачаа буулгах үеийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Мөн ачих үеийн аюулгүй байдлыг хангах. 7 Ажлын байрны эмх цэгц, галын аюулгүй байдлыг мөрдөж ажиллана. 8 Усны нүх, шуудуу худаг сувагт унах осол аюулаас сэргийлнэ. 9 Халтирч гулгахаас болгоомжил гэсэн зааварчилгаануудыг бичсэн байна. Дээрх зааварчилгааны дэвтэрт хохирогч Г.О  нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зааварчилгаатай өдөр бүр танилцаж гарын үсэг зурж баталгаажуулсан бүртгэл бүртгэгдсэн байна. гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 128 дахь тал/,

 

Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн акт /1дэх хавтаст хэргийн 139-141 дэх тал/,

 

..............  .......-ын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын 2021  оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хурлын протокол, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 142-144, 145 дэх тал /

 

Дархан хотын .......  ба насосын станц, менежментийг сайжруулах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх 12 сарын зүгшрүүлэлтийн хугацаатай төсөл БХБЯ-ны гэрээ №158, Шугам хоолой суурилуулалтын аргачлалын зааварчилгаа /1 дэх хавтаст хэргийн 146-162 дахь тал/,

 

..................  газрын Салбарын менежерийн 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай ажилд томилох тухай ....Н овогтой М ыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 12 сарын хугацаатайгаар ХАБЭА-ын инженерээр ажиллуулсугай... гэх тушаал /1 дэх хавтаст хэргийн 170 дахь тал/,

 

......... ...............  газрын Салбарын захирлын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаартай цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай ...Н овогтой М ын цалинг 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн нэг сарын 1,086,542 /нэг сая наян зургаан мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгөөр тооцон олгосугай гэх тушаал болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 172, 177 дахь тал/,

 

...............  компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 188-190 дэх тал/,

 

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 798 дугаартай ...Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 399 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Г.О ын биед учирсан баруун сүүжний тогооны урд хэсгийн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 71-72 дахь/,

 

Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №01-07-020/03 дугаартай ...Хавтас хэргийн материалаас үзэхэд осол болох үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журам, заавар түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт мөрдөгдөж байсан гэж үзэхгүй байна. Хэрэг бүртгэл, хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, тэдгээртэй холбоотой баримт материалуудаас үзэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/, 28.1.6 /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/, 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 1.3 /Дүрэмд доорх ачаа өргөх машин хамаарахгүй. Үүнд: б) Газар ухах төхөөрөмж, грейфертэй ажиллах зориулалтын экскаватор/, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага /БНбД 12-03-04/- ийн 4.13 /Ажлын онцлогтой холбоотойгоор үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн үйлчлэлд ажиллаж байгаа ажилтнуудад аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдана. Ийм нэмэгдэл шаардлага тавигдах ажил мэргэжпийн жагсаалт, барилга угсралтын ажпын нэр төрлийг хавсралт Ж-д заасан үлгэрчилсэн жагсаалтыг үндэслэн боловсруулж, байгууллага, аж ахуйн нэгж батлан мөрдөнө. Энэхүү хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажпыг зөвхөн мэргэжлийн дадал, эв дүй эзэмшсэн, аюулгүй ажиллагааны аргыг зохих ёсоор сурч, холбогдох мэргэжлийн үнэмлэх авсан 18-аас дээш насны хүмүүсээр гүйцэтгүүлнэ/, 7.1.4 /Машин, тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг зориулалтын нь дагуу, үйлдвэрлэгч-заводоос тогтоосон нөхцөлд ашиглахыг зөвшөөрнө/, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” ММЗ 4969:2000 Монгол Улсын стандартын 4.7 /Ажлын байран дахь анхан шатны зааварчлагыг ажилтны ажилладаг хэсэг, цех, тасаг, ажлын байр өөрчлөгдөх үөд, мөн ажилд шинээр орсон болон үйлдвэрлэлийн дадлага хийхээр ирж урьдчилсан зааварчилга авсан хүмүүс, оюутан сурагчдад өгнө./, 4.8 /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгын агуулга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл ашиглах болон ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх тээвэрлэх машин механизм, даралтат сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах, журам, гал түймэр гарсан үөд авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод үзүүлэх анхны тусламж зэрэг болно./, 4.9 /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/-д заасан заалтууд тус тус зөрчигдсөн байна. МУ-ын “Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн /Захиалагчийн чиг үүрэг./-ийн 37.1.9.ДЭХ /барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга Б ийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах;/, мөн Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд 40 дүгээр зүйл. /Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг/-ийн 40.1.дэх /Барилгын ажил гүйцэтгэгч дараах чиг үүрэгтэй:/, 40.1.3.дахь /барилга Б ийг давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;/, 40.1.4.дэх /барилгын ажлын талбайд гал, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг мөрдөж, ... / заалтын хэрэгжилтэд нийцэхгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу өөрийн байгууллагын ажилчдын ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. Энэ үүргээ ажил олгогч биелүүлээгүй гэж үзэж байна. Мөн осол болох үед ажил олгогч нь ачааг өргөх, шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааны зааварчилга (Шугам хоолой суурилуулалтын аргачлалын зааварчилгааны 2.7-д шугам хоолойг өргөж зөөх, шилжүүлэх талаар тодорхой тусгаагүй), дүрэм, журам, технологийн карт зэрэг ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, аюулыг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой эрсдэлийн үнэлгээ хийгээгүй нь хуулийн 28.1.4 /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилга өгөөгүй, сургалтад хамрагдаж шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь хуулийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, үйлдвэрлэлийн талбайд барилгын машин механизм ашиглан ачааг шилжүүлэх ажил гүйцэтгүүлэх үедээ зориулалтын бус бус техник хэрэгсэл ашигласан, ачааг өргөж зөөвөрлөхдөө мэргэжлийн оосорлогч, дохиочин ажиллуулаагүй нь “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага /БНбД 12-03-04/-ийн 7.1.4 /Машин, тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг зориулалтын нь дагуу, үйлдвэрлэгч-заводоос тогтоосон нөхцөлд ашиглахыг зөвшөөрнө/-д заасныг тус тус зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” М№ 4969:2000 Монгол Улсын стандартын 4.7 /Ажлын байран дахь анхан шатны зааварчлагыг ажилтны ажилладаг хэсэг, цех, тасаг, ажпын байр өөрчлөгдөх үед, мөн ажилд шинээр орсон болон үйлдвэрлэлийн дадлага хийхээр ирж урьдчилсан зааварчилга авсан хүмүүс, оюутан сурагчдад өгнө./, 4.8 /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгын агуулга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процөсс, гүйцэтгэх ажпын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл ашиглах болон ажпын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх тээвэрлэх машин механизм, даралтат сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах, журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод үзүүлэх анхны тусламж зэрэг болно./, 4.9 /Ажпын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажпын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/-д заасны дагуу ажпын байрыг хариуцсан хэлтэс, нэгжийн ахлах, мастер өгч болно. Харин тухайн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/, 27.3.4 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах /-д заасан нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй байна. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 1.3 /Дүрэмд доорх ачаа өргөх машин хамаарахгүй. Үүнд: б)Газар ухах төхөөрөмж, грейфертэй ажиллах зориулалтын экскаватор/-д заасан байх тул тухайн компанийн ажил олгогч нь зориулалтын бус механизмаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна. (Шугам хоолой суурилуулалтын аргачлалын зааварчилгааны 2.7-д шугам хоолойг өргөж зөөх, шилжүүлэхдээ ямар механизм ашиглах талаар тусгагдаагүй байна. Ганболд овогтой О  нь ...............  газрын захирлын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 148 дугаартай тушаалаар барилгын туслах ажилтнаар томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 26 дугаар зүйлд ажилтан нэг буюу хэд хэдэн ажил олгогчид зэрэгцсэн гэрээгээр ажиллаж болно гэж заасан байна. Ажил олгогч .............  газар нь Хохирогч Г.О ад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 1Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/-д заасны дагуу ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах үүрэг хүлээнэ. Хохирогч Г.О  нь гэмтэж эрүүл мэндэд нь хохирол учирсан нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол мөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 /"ажпын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг/- д тодорхойлсон байна. Г.О ыг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангасан тохиолдолд осол гарахгүй байх боломжтой гэж үзэх үндэслэлгүй. Хавтас хэргийн материалаас үзэхэд осол болох үед экскаваторын оператор нь ачааг нэгийг нөгөөд нь угласан байдалтай өргөсөн, мөн ачааны тогтвортой байдал, оосорлолт зөв эсэхийг шалгалгүйгээр гүйцэтгэсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/- д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрийн эрүүл ахуй. Ачих, буулгах ажпын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага. MNS 5079:2001 Монгол Улсын стандартын 4.7 /Ачааг өргөх буюу шилжүүлэхийн өмнө ачааны тогтвортой байдал, оосорлолтын зөв эсэхийг шалгасан байна./-р, заасныг зөрчсөн байна. Шинжээч С.Энхжингийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шинжээчийн дүгнэлт гаргахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журмын заалтууд, тэдгээрийн хэрэгжилт, ажил олгогчийн эрх, үүрэг болон ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтод заасан хийж гүйцэтгэх үндсэн ажил үүрэгтэй нь холбогдуулан өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулж дүгнэлт гаргасан байна.гэх шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 198-205 дахь тал/,

 

Н.М ын яллагдагчаар 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн: ...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн өглөө ажилдаа ирэхэд бороотой байсан бөгөөд манай ажилчид өглөө ерөнхийдөө 07:40 цагаас 07:50 цагийн хооронд бүрэн ирчихдэг. Би тэгээд ажилчдадаа тухайн өдөр хийх ажлынх нь талаар зааварчилга өгдөг. Тухайн өдөр бороотой байсан учир гадаа ажил үүрэг гүйцэтгэх талаа зааварчилгаа өгөөгүй ээ. Ингээд өдөр 14 цаг 30 минутын үед манай нярав Г  гэж хүн утсаар хүн трубанд дарагдчихлаа гэж хэлэхээр нь шугам хоолойн угсралтын талбайд туслах ажилтан Г.О  гэж хүн трубанд цохигдож дарагдсан байдалтай байсан тул түүнийг эмнэлэг рүү авч явсан. Миний ажиллаж байгаа компанид надаас өөр хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх албан тушаалтан байхгүй. Би тухайн өдөр Г.О ыг гадаа ажил үүрэг гүйцэтгэх талаар мэдээгүй учир түүнд ажил үүрэгтэй холбоотой зааварчилга өгөөгүй байсан. Би ...... ........  газарт хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ажиллаж байна. Намайг ажилд авсан тушаалаар бол би 12 сарын хугацаатайгаар ажилд орсон. Ажил олгогч тал болон ажилтан нараас гэрээг цуцлах талаар ямар нэгэн санал санаачилга гараагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийнхаа зохицуулалтаар гэрээ нь автоматаар сунгагдсанд тооцож явж байгаа юм. Би өөрөө Хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн тухай хуулиар жилд хоёроос доошгүй удаа явуулна гэж заасны дагуу 2021  оны 02 дугаар сард сургалтаа ажилчдадаа явуулсан байсан. Харин Г.О  нь ДУС ХК-д ажиллаж байхдаа 2021 оны 04 дүгээр сард сургалтад хамрагдсан байсан учир түүнд болон түүнтэй хамт томилогдсон Батбаатар, З  нарт сургалт ороогүй. Сургалт ороогүй тул эдгээр хүмүүсээс шалгалт аваагүй. Г.О ад трубаг өргөж холдуулах талаар зааварчилгаа өгөөгүй. Учир нь тухайн өдөр бороо орсон байсан учир гадаа ажил зогссон байсан. Тухайн үед 2-3  хоног үргэлжилсэн бороо орсон байсан учир гадаа ажил гүйцэтгэхгүй гэж Б  гэж талбайн инженер тухайн осол үйлдэгдэхээс 3 хоногийн өмнө хурал дээр хэлж байсан. Харин тухайн осол үйлдэгдэх үед өглөө нь бороо орж байсан бөгөөд өдөр нь дөнгөж бороо зогссон бороо ороогүй үе байсан. гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.М  нь ........ компанийн ............. газарт хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байх хугацаандаа хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тухайн компанид шугам, хоолойн угсралтын ажил үүрэг гүйцэтгэж байсан О ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл байдлын хувьд бол шүүгдэгч Н.М  нь ажил үүргээ гүйцэтгэх үедээ хайнга хандаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэж байна. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл юм. Шүүгдэгч Н.М  бол тухайн компанид хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр томилогдон ажиллаж байсан болох нь салбарын менежерийн 2019 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 01 дүгээр тушаалаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж найдсан, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан юм. Энэ нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж, хангаж байна. Мөн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон өнөөдрийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад авагдсан шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч Н.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол, төлбөрийг бол тухайн байгууллагын зүгээс бүрэн хариуцах ёстой. Тодруулбал энэ хэрэгт Монгол иргэний эрүүл мэнд хохирсон, цаашлаад хөдөлмөрийн чадвараа 50%-иар алдсан гэдэг нөхцөл байдлыг харгалзаад тухайн компанийг хариуцаж байсан гүйцэтгэх захирал И.Растико нь Серб улс руу гарч явсан бөгөөд буцаж энэ компаниа төлөөлөөд Монгол улсын нутаг дэвсгэрт ирэх боломж байхгүй гэж үзэж байгаа учраас хохирогчоос нэхэмжилж байгаа өнөөдрийг хүртэл гарсан эмчилгээний зардал, цаашид гарна гэж тооцоолсон нийт 100.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг иргэний хариуцагч байгууллагын зүгээс гаргуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Одончимэг гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн тайлбарт бол иргэний хариуцагч байгууллага нь шугам, хоолой угсралтын зөвшөөрөлгүй байсан гэж хэлсэн. Ийм тохиолдолд өөр зөвшөөрөлтэй компанитай гэрээ хийх боломжтой байсан. Тухайн байгууллагад хөдөлмөр аюулгүй байдлын инженерийн үүргийг өөр хүн гүйцэтгэж байсныг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй учраас Н.М ыг ганцаарчлан энэ үүргийг гүйцэтгэж байсан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд хууль болон хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн байна. Иймд шүүгдэгч Н.М ыг гэм буруутайд тооцож байна. Хохирогчийн зүгээс нэхэмжилж байгаа мөнгийг иргэний хариуцагчаас нэхэмжилж байгаа хэдий ч эмчилгээний зардлын тодорхой хувийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар гэм хор учруулахад хэд, хэдэн этгээд оролцсон бол уг гэм хорыг хамтран хариуцах  гэснийг үндэслэн эмчилгээний зардлын тодорхой хувийг шүүгдэгч Н.М аас гаргуулах хүсэлттэй байна. Эмчилгээний зардал нь баримттайгаар нийт 11.056.126 төгрөг, хот хооронд зорчих гэх мэтчилэн баримт бүрдүүлэх боломжгүй зардал нь нийт 1.134.000 төгрөг, өмнө нь дурдсан Улаанбаатар хотод очиж 10 хоногийн эмчилгээ хийлгэх үедээ Г.Н  гэдэг хүнээс зээлсэн 3.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан тул энэ гэрээнд заасны дагуу нийт 4 сарын хүү болох 2.400.000 төгрөг, алданги нь 2.700.000 төгрөг болох зээлийн гэрээний үндсэн үнээс гадна 5.100.000 төгрөгийн хохирол байна гэж үзэж байна. Мөн хохирогч О ын эгч А-ыг 2021 оны 07 дугаар сарын 01 өдрөөс яаралтай дуудаж  2021 оны 11 дүгээр сарыг хүртэл  5 сарын хугацаанд хохирогчийг асарч байсан. Тухайн үед А нь Улаанбаатар хотод сарын 770.000 төгрөгийн цалинтай ажил хийж байсныг хохиролд тооцож 5 сарын хугацаанд 3.850.000 төгрөгийг, О  нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл буюу нийт 20 хоног тухайн байгууллагад амралтгүй ажиллаж гар дээрээ 772.124 төгрөгийн цалин авсан байдаг. Үүнийг  нэг сарын хугацаанд тооцоолоод 1.158.180 төгрөгийн цалин авахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А92 дугаар тушаалын хавсралтыг үндэслэн хохирогч О  нь үйлдвэрийн осолд өртөөгүй хэвийн ажлаа хийж байсан бол 2022 оны 5 дугаар сарын хүртэл буюу 10 сарын хугацаагаар тоолж нийт 11.581.800 төгрөг, үүнээс тухайн компаниас осолд өртсөнөөс хойш олгосон цалин болох 1.210.560 төгрөгийг хасаж, үлдэгдэл 10.371.240 төгрөгийг, ДУС ХК-с авч байсан цалингийн зөрүү болох 450.000 төгрөгийг ажилд орох хүртэл хугацаагаар тооцож 4.050.000 төгрөг зэрэг нийт зардал 35.561.346 төгрөгийн хохирол байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд үйлдвэрийн осол, хурц хордлого, өвчнөөс шалтгаалсан ажилтны хохирлыг нөхөн төлөх гэсэн заалтын 225.1.1-т үйлдвэрийн осол, хурц хордлого, өвчнөөс шалтгаалан хөдөлмөрийн чадвараа 30% хүртэл алдсан бол 5 дахин, 30-50% хүртэл алдсан бол 7 дахин ажил олгогч нь ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно гэж хуулиар үүрэг болгосон байна. Иймд О  нь 50%-иар хөдөлмөрийн чадвараа алдсан нь тогтоогдсон тул тухайн байгууллага нь хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 8.158.180 төгрөгийг нөхөн олгох ёстой гэж үзэж, эмчилгээний зардал, компаниас олгох мөнгөн дүнгийн нийлбэр 43.668.546 төгрөгийн бодит буюу баримттай, үндэслэлтэй нэхэмжлэл үүссэн байна. Хохирогч болон хохирогчийн ар гэрийн зүгээс нийт 100.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа, үүнийг буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Учир нь 2-р хавтас хэргийн 245, 246-р хуудаст авагдсан иргэний хариуцагч Компани нь бол Герман улсдаа хөдөлмөрийн чадваргүй болсонтой холбогдуулж албан бичиг ирсэн, тус албан бичигт энэ компаниас авлагатай бол холбогдох баримттай бүрдүүлээд, шүүхийн шийдвэр гэх  мэт баримт байвал хавсаргаад явуулаарай гэсэн байна. Үүнээс дүгнэхэд хохирогч маань цаашид хагалгаанд орох магадлалтай, ийм нөхцөл байдал үүсвэл Монгол улсын хуулиар нэхэмжлэл гаргая гэхээр хариуцах эзэн нь тодорхойгүй байхад иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн шийдвэр үлдээхэд манай талын зүгээс нэхэмжлэл гаргаж болох эсэх нь эргэлзээтэй байгаа тул энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, цаашид гарах эмчилгээний зардлуудыг нэг мөр гаргаж байна гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ гэсэн заалтыг үндэслэж хохирогчийн талаас гаргасан нэхэмжлэлийг уг хэрэгтэй хамтатгаж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. гэв.

 

Шүүгдэгч Н.М  гэм буруугийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тэр өдөр ажил ерөөсөө явагдаагүй байхад би хохирч байна, бороотой өдөр байсан болохоор гадаа ажил явагдах боломжгүй байсан, орчуулагчийн алдаатай холбоотой, ажил хэвийн явагдаж байсан тохиолдолд  миний буруу болно. Би ажил явагдаагүй тохиолдолд зааварчилгаа өгөх боломжгүй. гэв.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Н.М  нь .............-ийн ......... газарт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр ажиллаж байсан, компанийн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг мэргэжлийн арга зүйгээр хангах, тоног төхөөрөмжийн аюулгүй байдалд хяналт тавих, эрсдэл аюулыг олж тогтоох үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан Н.М ыг ажилд томилох тухай тушаал /1 дэх хавтаст хэргийн 170 дахь тал/, ажлын байрны тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 188 дахь тал/ зэргээр тус тус нотлогджээ.

Н.М ын өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дүнд хууль бус үр дагавар бий болох боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан, түүнийг гаргахгүй байж чадна гэж найдсан үйлдлийг болгоомжгүй гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй ба шүүгдэгчийн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй болон хууль бус үр дагаврын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд түүнийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.М ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэлээ.

 

Гэмтлийн “хүнд” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Г.О ын эрүүл мэндэд учирсан баруун сүүжний тогооны урд хэсгийн хугарал бүхий гэмтэл тус Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1 заасан хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдах хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, албан үүрэгтэй хайхрамжгүй хандсаны улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.О ын хууль ёсны төлөөлөгч нь эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардал баримтаар 43.668.546 төгрөг, баримтгүйгээр цаашид гарах эмчилгээний зардал 56.331.454 төгрөг, нийт 100.000.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг нэг бүрчлэн судалж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М аас эмнэлгийн үйлчилгээ, эм тариатай холбоотой баримттай зардал 5.338.772 төгрөг, шатахууны зардал 783.538 төгрөг, нийт 6.122.310 төгрөгийн 50% буюу 3.061.150 төгрөгийг, иргэний хариуцагч ........ /......../ компаниас эмчилгээний зардлын 50% буюу 3.061.150 төгрөг, ажилгүй байх хугацааны цалин 14,421.240 төгрөг, хохирогчийн асаргаа, сувилгааны зардал 3.850.000 төгрөг, эмчилгээтэй холбоотой зээлийн гэрээтэй холбоотой хүү алданги төлсөн 5.100.000 төгрөг, хөдөлмөрийн хуульд зааснаар олгогдвол зохих нөхөн төлбөр 8.107.180 төгрөг, нийт 34.539.570 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.О д тус тус олгох зүйтэй байна.

Шүүгдэгч Н.М  нь шүүх хуралдаан завсарласан хугацаанд 3.061.150 төгрөгийг хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Н.М аас гаргуулах төлбөргүй байна үзлээ.

Хэрэгт хоол хүнс, гэр ахуйн бараатай холбоотой баримтаар нэхэмжилсэн 3.708.583 төгрөг, баримтгүйгээр нэхэмжилсэн 1.134.000 төгрөг, нийт 4.842.583 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой хамааралгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний холбоотой зардлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаар цуглуулан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч Н.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.М т 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн мэргэжлээр ажиллах эрх хасах ял,1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлүүлэх саналыг тус тус шүүхэд гаргаж байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч саналгүй гэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч саналдаа: Орон сууц зээлээр худалдаж авсан учраас хорих байгууллагад хоригдох юм бол гэр бүл маань хэцүү байдалд орох учир боломжтой бол зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.М  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Н.М  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Н.М  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч нь Н.М  нь Дархан-Уул аймагт ажил эрхэлдэг нөхцөл байдал тогтоогдож байх тул зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Н.М т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М т 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахгүй байхаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С  овогт Н-ийн М ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М т 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.М т шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.М  нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.М  нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч ........ /......../ компаниас хохирогчийн эмчилгээний зардлын 50% 3.061.150 төгрөг, ажилгүй байх хугацааны цалин 14.421.240 төгрөг, хохирогчийн асаргаа, сувилгааны зардал 3.850.000 төгрөг, эмчилгээтэй холбоотой зээлийн гэрээтэй холбоотой хүү алданги төлсөн 5.100.000 төгрөг, хөдөлмөрийн хуульд зааснаар олгогдвол зохих нөхөн төлбөр 8.107.180 төгрөг, нийт 34,539,570 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ........  аймгийн ........ сумын ......  дүгээр багийн ..  дугаар хорооллын .....  тоотод оршин суух хаягтай Х  овогт Ю-ийн О  /РД: ..... , утас: ....... /-т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ИДЭР