| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2022/0748/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/768 |
| Огноо | 2022-07-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.БЯМБАСҮРЭН |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/768
2022 07 29 2022/ШЦТ/768
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч М.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Зт холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 07 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20.. оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, М- сургуулийн биеийн тамирын багш, арга зүйчийн 1 дүгээр курсийн оюутан,, ам бүл 4, хойд эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З /РД:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч М.З нь үргэлжилсэн үйлдлээр “П” гэсэн цахим хаягаар “М”, “С зар” зэрэг цахим орчинд “Б аппликейшн дээр 3,000,000 төгрөг хүртэлх мөнгө өсгөх арга зааж өгнө”, “Б-” ХХК-ийн зээлийн “Б апп”-д бүртгэлд хамруулж өгнө, Б санхүүгийн байгууллагын эрх нээж, зээл нэмэгдүүлнэ” гэсэн хуурамч зарыг байршуулан 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрүүдийн хооронд хохирогч Б.Хтай цахим захидлаар харилцан “мөнгө өсгөх арга зааж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон хувийн мэдээлэл, интернет банканд ирүүлсэн код зэргийн хуурах аргаар авч түүний эзэмшлийн ...- дугаарын данснаас удаа дараагийн зарлагын гүйлгээгээр нийт 417,500 төгрөгийг дансаар шилжүүлэн авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилсан,
2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Р.Штай цахим захидлаар харилцан “3,000,000 төгрөгийн зээлийн эрх үүсгэж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон хувийн мэдээлэл, интернэт банканд ирүүлсэн код зэргийг хуурах аргаар авч түүний эзэмшлийн данснаас зарлагын гүйлгээгээр нийт 299,700 төгрөгийг дансаар шилжүүлэн авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авсан,
2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Б.Отай цахим захидлаар харилцан “Зээлийн эрх үүсгэж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон хувийн мэдээлэл, интернэт банканд ирүүлсэн код зэргийг хуурах аргаар авч түүний эзэмшлийн данснаас зарлагын гүйлгээгээр нийт 500,000 төгрөгийг Хаан банкны ...-дугаарын дансаар шилжүүлэн авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авсан,
2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Б.Стай цахим захидлаар харилцан “Зээлийн эрх үүсгэж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон хувийн мэдээлэл, интернэт банканд ирүүлсэн код зэргийг хуурах аргаар авч түүний эзэмшлийн данснаас зарлагын гүйлгээгээр нийт 600,000 төгрөгийн зээл гаргуулан дансаар шилжүүлэн авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авсан,
2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Ж.Ад цахим захидлаар харилцан “Зээлийн эрх үүсгэж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон хувийн мэдээлэл, интернэт банканд ирүүлсэн код зэргийг хуурах аргаар авч түүний эзэмшлийн данснаас зарлагын гүйлгээгээр нийт 250,000 төгрөгийн зээл гаргуулан Хаан банкны .............. дугаарын дансаар шилжүүлэн авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авч бусдад 2,121,200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.З нь үргэлжилсэн үйлдлээр “П” гэсэн цахим хаягаар “М”, “С зар” зэрэг цахим орчинд “Б аппликейшн дээр 3,000,000 төгрөг хүртэлх мөнгө өсгөх арга зааж өгнө”, “Б-” ХХК-ийн зээлийн “Б апп”-д бүртгэлд хамруулж өгнө, Б санхүүгийн байгууллагын эрх нээж, зээл нэмэгдүүлнэ” гэсэн хуурамч зарыг байршуулан 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрүүдийн хооронд хохирогч Б.Хтай цахим захидлаар харилцан “мөнгө өсгөх арга зааж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон хувийн мэдээлэл, интернет банканд ирүүлсэн код зэргийн хуурах аргаар авч түүний эзэмшлийн ........... дугаарын данснаас удаа дараагийн зарлагын гүйлгээгээр нийт 417,500 төгрөгийг дансаар шилжүүлэн авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилсан,
2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Р.Штай цахим захидлаар харилцан “3,000,000 төгрөгийн зээлийн эрх үүсгэж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон хувийн мэдээлэл, интернет банканд ирүүлсэн код зэргийг хуурах аргаар авч түүний эзэмшлийн данснаас зарлагын гүйлгээгээр нийт 299,700 төгрөгийг дансаар шилжүүлэн авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авсан,
2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Б.Отай цахим захидлаар харилцан “Зээлийн эрх үүсгэж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон хувийн мэдээлэл, интернет банканд ирүүлсэн код зэргийг хуурах аргаар авч түүний эзэмшлийн данснаас зарлагын гүйлгээгээр нийт 500,000 төгрөгийг Хаан банкны ...........дугаарын дансаар шилжүүлэн авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авсан,
2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Б.Стай цахим захидлаар харилцан “Зээлийн эрх үүсгэж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон хувийн мэдээлэл, интернет банканд ирүүлсэн код зэргийг хуурах аргаар авч түүний эзэмшлийн данснаас зарлагын гүйлгээгээр нийт 600,000 төгрөгийн зээл гаргуулан дансаар шилжүүлэн авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авсан,
2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Ж.Атад цахим захидлаар харилцан “Зээлийн эрх үүсгэж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон хувийн мэдээлэл, интернет банканд ирүүлсэн код кэргийг хуурах аргаар авч түүний эзэмшлийн данснаас зарлагын гүйлгээгээр нийт 250,000 төгрөгийн зээл гаргуулан Хаан банкны ..- дугаарын дансаар шилжүүлэн авч буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авч бусдад нийт 2.121.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Хгийн өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр П гэх фэйсбүүк хаягтай хүнтэй чаталж “Б апплейкишн дээр 3,000,000 төгрөг хүртэлх мөнгө өсгөх арга зааж өгнө” гэсний дагуу тус хүнд овог, нэр, регистрийн дугаар, картын дугаар зэргийг өгсөн. Тэр хүн таны интернэт банканд 1.07, -3.64, -7.73 гэсэн кодууд очно скрийн шот хийгээд явуулчих гэсэн би скрийн шот хийгээд явуулсан. Тэр кодуудыг хэлсний дараа миний ...- дугаарын данснаас 250,300 төгрөг хасагдсан. Тэгээд би 12 дугаар сарын 14-ний өглөө 20,300, 50,300, 50,300, 100,300 гэсэн мөнгө данснаас “М” гэсэн нэртэйгээр гарсан, тэр даруйд нь хандаж дансаа хаалгасан. Хаан банкнаас 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр над руу ярьсан, данснаас чинь гарсан мөнгө ...- , ........... гэсэн данс руу хуваагдаж орсон байна, мөн таны дансны нууцлал аюулгүй байдал алдагдсан байх өндөр магадлалтай байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 9-11/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Шын өгсөн “...2021 оны 11 дүгээр сард С Зар /SELENGE ZAR/ нэртэй фэйсбүүк зарын групп дээр “П” гэдэг фэйсбүүк хаягтай хүн “Б зээлийн аппликейшн дээр зээлийн эрх үүсгэж өгнө” гэсэн зар байршуулсан байсан. “П” гэдэг хаягтай хүн рүү холбогдоод “яаж зээлийн эрхээ нээх вэ” гэж асуухад “банкны эрхээр үүсгээгүй бол өөрөө мөнгө хийж орлогоо нотолж байж зээлийн эрхээ үүсгэ” гэж хэлсэн. Дээд тал нь 3,000,000 төгрөгийн зээл гарна 10 хувь буюу 300.000 төгрөгийг “Б апплейкишн” .............тоот данс руу шилжүүлчхээд мөнгө шилжүүлсэн талаар хэлэхэд одоо хүсэлт явуулна түр хүлээж бай гэсэн. Тэгээд хариу чат өгөлгүйгээр намайг блок хийсэн байхаар нь өөрийнхөө нууц үгээр нэвтрэхэд 300.000 төгрөг байхгүй байсан. ...- дугаартай хаан банкны данс нь Г.Н гэсэн нэртэй дансаар миний мөнгийг авсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 63/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Огийн өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахаар цахим гэрээ хийх хүсэлтээ явуулсан, уншиж байна гээд байсан болохоор гарсан, дахиад орох гэсэн нэвтрэх нэр, кодоо мартаад орж чадаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэвтрэх нэрээ санаад өөрийн зээл хүссэн “Б аппликейшнд буцаж ортол миний хүссэн гэх 500,000 төгрөг нь миний Хаан банкны данс биш өөр хүний Хаан банкны ...........данс руу орсон байсан. Тэгээд би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хүүхдийн 100-д байрлах Б банк бус санхүүгийн байгууллагын төвөөс “миний биш өөр хүний Хаан банкны ...- данс руу мөнгө орсон” талаар асуутал таны нэр дээр”Б” аппликейшн-аас 500,000 төгрөг зээл гарсан байна гэх баримтыг надад өгсөн. Тэгээд баримтыг хартал Хаан банкны ...- тоот данс руу орсон байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 182-183/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Сын өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийн цахим хаяг болох “Sh” нэртэй фэйсбүүк хуудсаар цахим орчинд зар үзээд байж байтал Б санхүүгийн байгууллагын эрх нээж өгнө гэсэн зарыг “Э. М.” гэсэн хаягаас оруулсан байхаар нь сонирхож уг хүнтэй чат бичсэн, зээлийн эрх нэмэгдүүлэхийн тулд Б санхүүгийн дансанд мөнгө хийх ёстой, мөнгө байршуулж байж эрх нээгдэнэ гэсэн. Яагаад вэ гэж асуутал таны орлого нотлогдоогүй юм шиг байна та хүссэн зээлийнхээ 20 хувийг Б апп-руугаа хийнэ гэж хэлээд надад 1,000,000 төгрөг бол дансанд 200,000 төгрөг, 2,000,000 төгрөг бол дансанд 400,000 төгрөг, 3,000,000 төгрөг бол дансанд 600,000 төгрөг гэхээр нь би тухайн үед сургалтын төлбөр нэхэгдээд байхаар нь өөрт байсан 600,000 төгрөгөө уг хүний хэлснээр Б банк бус санхүүгийн харилцах дансанд 600,000 төгрөг байршуулсан, удалгүй Б банк бус санхүүгийн байгууллагаас миний 99843836 дугаарт код ирсэн, тэр кодыг надаас асууж авсан. Тэгээд намайг блок хийчихээр нь би хар аваад өөрийн Б аппликейшн руу ороход 600,000 төгрөгийг авсан байсан. Өөрийн Хаан банкны ..- данснаас интернэт банкаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 236-237/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Аын өгсөн “...Би Б банк бус санхүүгийн байгууллагаас зээл авдаг. Нэмж 3,000,000 төгрөгийн зээл авах гэж зээлийн эрх нэмэгдүүлэх зорилгоор “П” гэсэн хэрэглэгч 1,000,000-3,000,000 төгрөгийн Б ББСБ дээр зээлийн эрх нэмэгдүүлж өгнө гэсэн зар байхаар нь хувь чатаар нь өөрийн хүүгийн Хийн фэйсбүүк хаягаар чаталсан, тэгсэн 1,000,000 төгрөгийн эрх тутамд 20,000 төгрөгийн хөлс авна гэсэн бөгөөд тухайн аппликейнд нэвтрэх нэр болон кодыг өгөхийг хүссэний дагуу өөрийн нэвтрэх нэр болох 98468666, нууц код болох 1020 кодыг явуулсан, надаас 6 оронтой код ирсэн үү гэхээр нь бас тэр кодыг нь явуулсан. Тэгсэн намайг зээлийн үлдэгдэлтэй байна хаачих гэхээр нь зээлээ хаасан удалгүй гацаад байна, хариу хэлнэ гэж хэлээд хүүгийн фэйсбүүк хаягийг блок хийгээд алга болчихсон. Тухайн асуудлаас хойш 2 хоногийн дараа Б ББСБ салбар дээр очиж шалгуулахад 250,000 төгрөг зээл авах эрхээр 250,000 төгрөг зээлээд Хаан банкны ............. данс руу шилжүүлсэн байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 44-45/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.С “...Надад ............ дугаарын Хаан банкны данс байдаг. 2021 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс анх 1X BET сайтад агентаар ажиллаж эхлэхдээ нээгээд ашиглаж эхэлсэн. Сувдаа xbet гэсэн аккаунтаар дандаа бооцооны мөнгө төгрөг болон хүний данс цэнэглэхдээ ашигладаг, П гэдэг хэрэглэгчийг танихгүй, гэхдээ П гэх фэйсбүүк аккаунт хэрэглэгчтэй чаталж байсан ба чат бичиж данс цэнэглүүлж байсан, Чатуудыг нь гаргаж өгнө, энэ хүн надаар дансаа цэнэглүүлээд хожсон мөнгөө авахдаа ...- дугаартай Ө гэдэг эзэмшигчтэй дансаар дандаа авдаг байсан, энэ хүнийг танихгүй” гэх мэдүүлэг хх-ийн 240-241-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Өын өгсөн “...Хаан банкны ...- дугаартай данс, бас П гэх нэртэй фэйсбүүк аккаунт хоёулаа минийх. П гэх нэртэй фэйсбүүк аккаунтыг би 2020 оны аймгийн сонгуулийн жилд нээж байсан. Би энэ аккаунтыг ашигладаггүй, надаас өөр энэ аккаунтыг манай найз З 2021 оны 10 дугаар сарын эхээс эхлэн надад хандаж хуурамч аккаунт чинь хэрэгтэй байна, нууц кодоо өгчхөөч гэх гуйхаар нь би өгсөн. Тэрнээс хойш 2022 оны 02 дугаар сар хүртэл З ашиглаж байсан, надад чиний нөгөө фэйсбүүк аккаунтаар Б нэртэй зээлийн аппликейшн дээр зээлийн эрх нэмж өгнө гээд хүмүүсээс мөнгө залилаад авчихсан шүү гэж хэлээд надад тухайн үедээ 20,000, 30,000 төгрөг өгч байсан. Би тухайн үед нь тоодоггүй байсан чинь цагдаа нар “энэ аккаунтаар залилан хийгээд байна” гээд ярихаар нь би Зт би кодоо солилоо шүү гээд нэвтрэх зодоо сольсон, Зыг энэ үйлдлийг хийж байгааг нь 2022 оны 11 сараас эхэлж мэдсэн, ганцаараа хийж байсан байх хэн нэгэнтэй хамтарсан талаараа хэлж байгаагүй. П гэдэг аккаунтыг сонгуулийн сурталчилгаанд ашиглагдаж байсан учраас олон олон хүмүүстэй фэйсбүүк группт элсээд орчихсон байсан болохоор залилан хийх гэж надаас энэ аккаунтыг авсан байх гэж бодогдсон, би энэ аккаунтыг 2020 оны сонгуулиас хойш ашиглахаа больчихсон байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 19-21/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Нн өгсөн “......- тоот данс миний данс, би 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр найз З луу 10,000 төгрөг байвал зээлээч гэсэн тухайн өдөр ямар нэгэн хариу ирээгүй, харин маргааш нь андаа дансаа явуулчих гэхээр нь өөрийн дансаа явуулсан. Миний данс руу ...- тоот данснаас 299,700 төгрөг явуулсан, ямар учиртай талаар асуухад миний мөнгө байгаа юм ...- тоот данс руу явуулчих гэхээр нь бүх мөнгийг шилжүүлсэн. З нь жаахан дээрэнгүй зантай, багаасаа том ах нартай нийлж явсаар байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэнэ, бусдыг дээрэлхэнэ, буруу замаар орчхоод байгаа,
2021 оны 11 дүгээр сарын 30-ны орой З өөрийнхөө чатнаас “найз нь чам руу 10,000 төгрөг шилжүүлье гэхээр нь ямар учиртай юм бэ гэтэл зүгээрээ гэхээр нь дансаа өгсөн, дансанд 494,700 төгрөгийн орлого орж ирсэн, буцаагаад шилжүүлчих гэхээр нь ...- дугаарын данс руу шилжүүлсэн, ямар нэгэн мөнгө аваагүй гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 67, 199/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Жийн өгсөн “... “Б апп” аппликейшнд иргэд өөрсдийн иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлж онлайн хэлбэрээр бүртгүүлдэг, бүртгүүлсний дараа Худалдаа хөгжлийн банктай хамтран байгуулсан гэрээний дагуу Most money данс нээгдэж хэрэглэгчийн орлогоос хамаарч 50,00-1,000,000 төгрөгийн зээлийн эрх үүсдэг, зээлээ ашиглаад хаасны дараа дахин зээл авахад 5,000 төгрөгөөр зээлийн эрх нь нэмэгдэж явдаг, байгууллагаас мөнгийг шилжүүлэхдээ үндсэн данс болох ...- гэсэн дугаарын данснаас хэрэглэгчид нээж өгсөн данс руу ордог, хэрэглэгч зээлсэн мөнгөө өөрөө удирдаж аль ч арилжааны банк руу мөнгөө шилжүүлэн авч болно, хэрэглэгчийн бүртгэлтэй төхөөрөмжөөс нэвтрээгүй тохиолдолд заавал баталгаажуулах код авч байж нэвтэрдэг” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 195-196, 3 дугаар хх-ийн 56-57/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Нйн өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр миний хаан банкны ..- дугаарын дансанд 255,000 төгрөгийн орлого орсон талаар сайн мэдэхгүй байна. Найз З нь миний данс руу мөнгө хийлгээд өөрийнхөө Хаан банкны ...- данс руу шилжүүлж авдаг, ямар учиртай мөнгө гэдгийг огт мэдэхгүй. З нь “Z” гэсэн фэйсбүүк хаягаар харьцдаг, надад нэг удаа 20,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 240-241, 3 дугаар хх-ийн 52-53-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Мийн өгсөн “...Ээж А залилуулчихлаа гэхээр нь тэр харилцсан П гэх хүнтэй зээл авахаар чаталсан, тэгсэн зээл гаргана, эрх нэмж өгнө гэж хэлсэн. Холбогдох утасны дугаарыг нь авахад ...- гэсэн дугаар өгсөн. Тэгээд дугаар луу нь залгаж зээлийнхээ талаар тодруулан өөрийнх нь нэрийг асуухад Ар гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 45-49/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Зын өгсөн “...Би хэрэглээний мөнгөгүй болчхоод П хаягаас фэйсбүүк орчинд Б аппликейшнд эрх нэмж өгнө гэж группүүдэд зар оруулсан, тэгээд холбогдсон хүмүүстэй харилцаж байгаад нэг л хүнээс мөнгө авна гэж бодсон. Хамгийн эхэнд холбогдсон Б.Х гэсэн фэйсбүүк хэрэглэгчтэй холбогдоод зээлийн эрхийг нь нэмж өгнө гээд дансны мэдээлэл болон картын зургийг нь авсан, тэр хүний данснаас нь эхлээд 250,000 төгрөг татаж авчхаад дараа нь дансанд нь мөнгө үлдэж үү гэж шалгаад 20,000, 50,000, 50,000, 100,000 төгрөг тус тус авсан, зээлийн эрхийг нь нэмж өгөөгүй, зүгээр худлаа хэлж мэдээллийг нь авсан. Би гар утас ашиглан Б М аппликейшнээр дамжуулан зээлийн эрхийг нэмэгдүүлж өгнө гэж фэйсбүүк дээр “П” гэх хаягаас зар оруулж холбоо тогтоон, холбогдсон хүмүүст зээлийн эрхийг нь нэмж өгнө гэж итгүүлээд нэвтрэх нэр, нууц үгийг нь аваад нэвтэрч ороод зээл гаргаж авдаг байсан, хэрвээ зээл гарахааргүй бол тэр аппликейшнд мөнгө байршуул гэж хэлээд тэр байршуулсан мөнгийг нь авчихдаг байсан. 3 найзынхаа дансаар авдаг, шилжүүлсэн мөнгөө өөрийнхөө данс руу шилжүүлж авдаг байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 126-127/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч М.З үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлж, холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт тус тус заасан шаардлагыг хангасан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зт 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд шүүгдэгч М.Зт холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шүүгдэгч М.Зыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Прокурор шүүгдэгч М.Зт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналдаа М.Зыг 06 сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох гэж зорчих маршрутыг тогтоож өгчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас харвал прокурор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал гаргах эрхтэй ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах...” үүргийг хүлээлгэхээр зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн шүүгдэгч нь зөвхөн шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүрэгтэй байхаар хуульд тусгагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч М.Зт прокурорын саналын хүрээнд буюу түүнийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон маршрут тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан Эрүүгийн хариуцлагын зорилго болоод шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нь нийт 9 дүүргээс бүрдэх бөгөөд хэрэв М.Зыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан тохиолдолд М.З нь зүүн тийш Налайх, Багахангай, Багануур дүүрэгт баруун тийш Эмээлт зэрэг газруудад зорчих боломж бүрдэх юм.
Шүүхээс шүүгдэгч М.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, харин зорчих маршрутын хүрээнд прокурорын саналд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд, шүүгдэгч М.Зыг 06 сарын хугацаанд зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянгол дүүргийн 12 дугаар хорооноос гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.З нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч М.З нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М. Зыг “Цахим хэрэгсэл ашиглан, үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зт 06 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Зыг зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч М.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР