| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 216/2019/0007/Э |
| Дугаар | 2019/ДШМ/07 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2019/ДШМ/07
Ж.А, Г.М нарт холбогдох
тэгшитгэлийн материал хэлэлцсэн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
прокурор Б.М, нарийн бичгийн дарга Г.Э нарыг оролцуулан
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/27 дугаар шүүгчийн захирамж,
Мөн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2017/БХШЗ/201 дугаар шүүгчийн захирамжуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулахаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх И.А бичиж ирүүлсэн прокурорын дүгнэлтээр Ж.А, Г.М нарт холбогдох тэгшитгэлийн материалуудыг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ш.Х, Ж.А нар нь ялтай байхдаа, шүүгдэгч Д.М, Г.М нар бүлэглэн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Ш.Х, Ж.А нар нь ялтай байхдаа, шүүгдэгч Д.М, Г.М, Ө.Э нар бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Д.М, Г.М, Ө.Э нарыг насанд хүрээгүй хүнийг бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх: Ялтан Ж.А нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, үлдэх 3 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сарын хугацаагаар тогтоосон байна.
Ялтан Э.А үйлдсэн гэмт хэргийн шинж чанарыг үзвэл бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон байна.
Ялтан Ж.А үйлдсэн хэрэг нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр /шинэчилсэн найруулга/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай дүйцэж байх ба уг зүйлд заасан хорих ялын доод хэмжээ нь 2 жил, дээд хэмжээ нь 8 жил гэж заасан. Харин түүнд хорих ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т хорих ялын доод хэмжээ нь 5 жил, дээд хэмжээ нь 10 жил гэж заасан байх тул тэдгээрийн дүйцүүлэх хасахад анх оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял нь 2 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар хорих ял болж хасагдаж байна. Иймд түүнийг биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 1/нэг/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн /шинэчилсэн найруулга/ Эрүүгийн хуульд хорих ялын заримыг нэмж нэгтгэсэн зохицуулалт тусгагдаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэсэн зохицуулалт тусгагдаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэсэн хорих ялыг хасаж тооцох үндэслэлтэй байна.
Ялтан Ж.А биечлэн эдлэхээр тогтоосон 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаас 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар түүний биеэр эдлэсэн 7 /долоо/ сар 11 /арван нэг/ хоног, шийтгэх тогтоолоор өршөөн хассан 2 жилийн хорих ялыг хасаж нэн даруй суллах нь зүйтэй гэж үзлээ.
Ялтан Г.М нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийг нэмж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоосон байна.
Ялтан Г.М үйлдсэн гэмт хэргийн шинж чанарыг үзвэл зэвсэг /хутга/ хэрэглэж бусдын бие махбодид хүнд гэмдэл санаатай учруулсан байна.
Ялтан Г.М үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр /шинэчилсэн найруулга/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасантай дүйцэж байх ба уг зүйлд заасан хорих ялын доод хэмжээ нь 5 жил, дээд хэмжээ нь 12 жил гэж заасан. Харин түүнд хорих ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т хорих ялын доод хэмжээ нь 5 жил, дээд хэмжээ нь 7 жил гэж заасан байна. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасах боломжгүй. Өөрөөр хэлбэл хуульд заасан ял нь хүндэрсэн байх тул хууль буцаан хэрэглэхээс татгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Ялтан Г.М анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.1-г баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, 4 жилийн хугацаагаар тогтоосон ялыг эдлүүлэв.
Харин /шинэчилсэн найруулга/ Эрүүгийн хуульд хорих ялын заримыг нэмж нэгтгэх зохицуулалт тусгагдаагүй тул ялтан Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэснийг чөлөөлөх үндэслэлтэй байна.
Ялтан Г.М нь биечлэн эдлэх 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаас 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 1 /нэг/ жил 9 /ес/сар 18 /арван найм/ хоногийн хорих ялыг эдэлсэн тул ялтан Г.М биечлэн эдлэх хорих ялын үлдэгдлийг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.А давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтэндээ: Яллагдагч Д.М, Г.М, Ж.А, Ш.Х нарт холбогдох эрүүгийн 2014250006024 дугаартай хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 475 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 174 дугаартай шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Ш.Х, Ж.А нар нь ялтай байхдаа, шүүгдэгч Д.М, Г.М нар бүлэглэн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
Мөн шүүгдэгч Ш.Х, Ж.А нар нь ялтай байхдаа, шүүгдэгч Д.М, Г.М, Ө.Э нар бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Д.М, Г.М, Ө.Э нарыг насанд хүрээгүй хүнийг бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Д.М бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.М эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Х эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.А эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.М эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял, шүүгдэгч Ш.Х эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.А эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялаас заримыг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн байна.
Ялтан Г.М, Ж.А, Ш.Х нарыг дээрх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж байх хугацаанд буюу 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд улсын яллагч эсэргүүцэл бичсэн байна. Давж заалдах шатны шүүхээс эсэргүүцлийг хүлээн авч 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 498 дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 174 дугаартай Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гэтэл энэ хугацаанд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШ/27 дугаартай захирамжаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 425 дугаар хорих ангид ял эдэлж байсан ялтан Ж.А “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэсэн 6 сарын хугацаагаар хорих ялыг эдлэхээс чөлөөлж, оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасч 2 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож, мөн тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2017/БХШЗ/201 захирамжаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 425 дугаар хорих ангид ял эдэлж байсан ялтан Г.М “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэсэн 1 жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлж, оногдуулсан хорих ялд хууль буцаан хэрэглэхээс татгалзсан” байна. Түүнчлэн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 681 дугаартай шүүгчийн захирамжаар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 471 дугаар хорих ангид ял эдэлж байсан ялтан Ш.Х “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 24 хоногийн хорих ялаас чөлөөлсөн” байна.
Мөн давж заалдах шатны шүүхээс 174 дугаартай Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эрүүгийн 20142500006024 дугаартай хэргээс “Яллагдагч Г.М, Ж.А, Ш.Х нар оргон зайлсан үндэслэлээр эрүүгийн 1706000000189 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тусгаарлаж, эрүүгийн 2014250006024 дугаартай хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.
Ингээд эрүүгийн 1706000000189 дугаартай хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.М, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.А, Ш.Х нарыг тус тус холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1205 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/27 дугаартай захирамж болон уг тогтоолоор Ж.А, Ш.Х нарт тус бүр оногдуулсан хорих ялыг шинэ хуулийн тэгшитгэлд оруулсан шүүгчийн захирамжуудыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.
Прокуроос 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1205/а дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 57 дугаартай Шүүгчийн захирамжаар дээрх үндэслэлээр хэргийг дахин прокурорт буцаасан байна.
Иймд Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/27 дугаартай захирамжийг /Г.М/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулахаар,
Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2017/БХШЗ/201 дугаартай захирамжийг /Г.М/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.М: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын дүгнэлтүүдийг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
Ж.А, Г.М нар нь нэг эрүүгийн хэргийн холбогдогч байх тул тэдгээрт холбогдох шүүгчийн захирамжуудыг хүчингүй болгуулах тухай Прокурорын дүгнэлтүүдийг нэгтгэн нэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Ялтан Ж.А нь ялтай байхдаа бусадтай бүлэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бусдыг дээрэмдсэн, мөн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт,
ялтан Г.М нь бусадтай бүлэглэн бусдыг дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлсан, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оруулсан, бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдон Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолоор Ж.А эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих, эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих,
Г.М эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ялуудыг тус тус оногдуулж, Г.М эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, улмаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ж.А эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ж.А, Г.М нарт эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тус бүр 5 жил 1 сарын хорих ялаас тус тус 2 жилийг хасч, Г.М эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас мөн 2 жилийг хасч тус тус өршөөлд хамруулж, мөн эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.М оногдуусан хорих ялуудыг заримыг нэмж нэгтгэх, заримыг багтаан нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Ж.А оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 3 жил 7 сарын хугацаагаар тус тус тогтоон шийдвэрлэжээ.
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхээс шинэ /2015/ эрүүгийн хуулийн тэгшитгэл үзүүлэх шүүх хуралдаанаар ялтан Ж.А, Г.М нарт холбогдох материалыг хянан хэлэлцээд тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/27 дугаар шүүгчийн захирамжаар Ж.А хорих ялд нэмж нэгтгэсэн 6 сарын хорих ялыг эдлэхээс чөлөөлж, оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасч 2 жил 1 сар 7 хоног болгон тогтоож, нэн даруй суллаж, мөн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2017/БХШЗ/201 дугаар шүүгчийн захирамжаар Г.М оногдуулсан ялд нэмж нэгтгэсэн 1 жилийн хорих ялаас чөлөөлж, оногдуулсан хорих ялд хууль буцаан хэрэглэхээс татгалзаж биечлэн эдлэх хорих ялын үлдэгдлийг 2 жил 2 сар 12 хоногоор тогтоон шийдвэрлэжээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолд 2017 оны 05 дугаар сарын 17-нд улсын яллагч эсэргүүцэл бичиж улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 498 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ.
Дээрхи нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Ж.А, Г.М нарт холбогдох шинэ эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой тэгшитгэлийн материалыг Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж байх үед тэдгээрт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэн хүчингүй болсон нь мэдэгдээгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ үндэслэлээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэсэн, улмаар Говьсүмбэр аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр тэгшитгэлийн материалуудыг хянуулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/27, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2017/БХШЗ/201 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 41.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/27 /Ж.А/ , 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2017/БХШЗ/201 /Г.М/ дугаар шүүгчийн захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.
2. Магадлалын хувийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.У үүрэг болгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДНЯМАА
ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА
Г.ТЭГШСУУРЬ