Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2018/03241

 

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Мянгад овогт Ш.Ж, Боржигон овогт Б.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхон /16010/, Энхтайваны өргөн чөлөө 107 дугаар байр, *** тоот хаягт байрлах, 31 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220503*** дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч Б.А-ын өмчлөлд үлдээж, хариуцагч Б.А-ос 10,580,913 төгрөгийг гаргуулж Ш.Ж олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,762,524 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,667 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аоос 184,245 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Жд олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    

  

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                       Н.ХАНГАЛ