Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/778

 

 2022          08          02                                   2022/ШЦТ/778

                                                                                                                                     

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч А.Мөнхсайхан, Б.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагч Э.Билгүүн,  

Шүүгдэгч И.Б түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э,

Иргэдийн төлөөлөгч Т.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн СүхБ дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т. овогт И.гийн Бд холбогдох эрүүгийн ...  дугаартай 2 хавтаст хэргийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа гутал оёдог ажилтай, ам бүл 2 эгчийн хамт ...........тоотод оршин суух хаягтай,

Урьд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр УлаанБ хотын шүүхийн .. дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88в зүйл ангиар 1000 төгрөгөөр торгох ялаар,

1983 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн НАХЯ-ны Хязгаарын ба Дотоодын цэргийн шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73 дугаар зүйлийн в-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

1988 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Найрамдлын районы шүүхийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154 дүгээр зүйлийн б,153 дугаар а хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар,

1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1, 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хугацаагаар хорих ялаар,

2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан хэрэг хариуцах чадвартай ........../

Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч И.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн орчим ..............тоотод согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох шөвгөөр хохирогч Б.Эы нүүрэн тус газар хатган зодож улмаар баруун хөхлөг сэртэнгээс зулай хүрсэн шугаман хугарал, зүүн чамархайгаас суурь хүрсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай,чамархайн дэлбэнгийн хатуу хальс дээрх болон доорх цусан хураа, баруун чамархайн эдийн няцрал, хоёр талын зулай, чамархайн хуйны дотор гадаргуу, чамархайн булчингийн цус хуралт, зүүн хоншоор ясны урд хана, арын хана, 2 талын хацар ясны нумын хугарал, зүүн зовхинд шарх, зулгаралт, зүүн зовхи, хацар,шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Б.Э 2022 оны 04 дүгээр сарын 25-ны шөнийн 23 цаг 55 минутад нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч И.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байрныхаа 54 залуутай гэртээ архи уусан. Манай найз эмэгтэй бас ирсэн бөгөөд амь хохирогч болон манай найз эмэгтэйгээс бусад нь гараад явчихсан байсан болохоор амь хохирогчийг гаргах зорилгоор цохиж зодоод ийм зүйл болчихсон ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Миний үйлчлүүлэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа. Хохирол төлбөрийн тал дээр 1.000.000 төгрөгийг өгсөн байгаа бөгөөд шүүгдэгчийн өөрийн нэрийн дансанд үлдэгдэл хохирол төлбөрийг төлөх мөнгө байгаа ч гэсэн миний үйлчлүүлэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан учир авах боломжгүй байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн шатанд гаргаж өгсөн хохирлын баримт нь хуулийн шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Хавтаст хэргийн хавсралтад заагдсан хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Би амь хохирогчийн төрсөн дүү. Би хөдөө орон нутгаар судалгааны ажил хийдэг бөгөөд ахтайгаа хамт амьдардаг байсан. Шөнийн 04:00 цагт над руу манай ах “залгаад ах чинь хагалгаа хийлгэх гэж байна, хурдан хүрээд ир” гэж хэлсэн бөгөөд би 05:00 цагийн үед очиход ахтайгаа уулзаж чадаагүй алдчихсан. Нийт 30.000.000 гаруй төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүгдэгч И.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн орчим ..............тоотод согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох шөвгөөр хохирогч Б.Эы нүүрэн тус газар хатган зодож улмаар баруун хөхлөг сэртэнгээс зулай хүрсэн шугаман хугарал, зүүн чамархайгаас суурь хүрсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай,чамархайн дэлбэнгийн хатуу хальс дээрх болон доорх цусан хураа, баруун чамархайн эдийн няцрал, хоёр талын зулай, чамархайн хуйны дотор гадаргуу, чамархайн булчингийн цус хуралт, зүүн хоншоор ясны урд хана, арын хана, 2 талын хацар ясны нумын хугарал, зүүн зовхинд шарх, зулгаралт, зүүн зовхи, хацар,шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 11 цаг 15 минутад мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Мөнгөнтулгын удирдсан бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтас 20-23/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Эы өгсөн  “...2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой зүс таних Б нэртэй гутал хийдэг ахын .......... хотхонд байрлах гэрт нь нэг шил архи хувааж уухаар Баа гэх нэртэй ахмадын байранд амьдардаг залуугийн хамт гурвуулаа 144 тоот гэрт нь ороод архиа хувааж ууцгаасан. Тэгээд бид гурав ууж суухад Б ах согтуурхаад эхэлсэн. Тэгсэн гэнэт уурлаад хүүхдийн гутал хийдэг шөвөг шиг хурц үзүүртэй зүйлээр миний нүүрний зүүн талын нүдний хэсэг рүү нэг удаа цохиод миний хамраас цус гараад тогтохгүй байсан санаж байна. Тэгсэн нэг мэдсэн орцонд нь гараад ирчихсэн орцны жижүүр ах надад түргэн дуудаж өгсөн. Тэгээд би нэгдүгээр эмнэлэгт хүргэгдээд 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө ухаан орж сэргээд эмнэлгээс гараад цагдаагийн байгууллагад хандаж байна...” хх-29-30/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.С-ийн  өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 21-ны орой Бын гэр болох СүхБ дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын хотхонд байдаг гэрт нь ирсэн. Намайг ирэхэд Б байхгүй байсан намайг ороод гэрт нь цай уугаад эгч Н-тай нь юм яриад сууж Б гаднаас орж ирсэн  Б би найз нартайгаа уулзаад ирсэн гэж хэлсэн. Би Бтай уулзаад сууж байгаад орой 20 цаг болж байхад гэр лүүгээ явсан. Маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой 19 цаг болж байхад Бын гэрт ирэхэд Бо., Э, Э, Б, Н. нар архи уугаад сууж байсан юм. Тэгээд намайг Б хараад нэлээд согтуу агсраад намайг яах гэж ирсэн юм гээд уурлаад байсан тэгээд би юундаа уурлаад байгаа юм бэ гэсэн чинь зайл гэж хэлсэн тэгээд архи ууж байгаад Быг агсам тавиад эхлэхээр нь Эаас бусад нь гараад явсан юм. Тэгээд гэрт Н., Б., Э., бид 4 үлдсэн юм. Тэгээд би 00 орчхоод гараад ирсэн чинь Э нүүрээ дарсан нүднээс цус гараад байж байсан юм.Тэгээд яасан бэ гэсэн чинь Б би ингэсэн юм гээд чамд ямар хамаатай юм пизда минь гээд уурлаад байсан юм. Тэгээд байж байтал Э  нүүрнийх нь баруун тал хөхөрсөн зүүн нүднээс нь цус гараад эгчээ би гарлаа гээд гараад шууд явсан тэгээд би Бтай хэрэлдээд тэр үед Н. хажууд байсан бөгөөд ямар нэгэн юм хэлээгүй юм. Гэрийн орны урд талын бор шалан дээр цус гарсан байсан бөгөөд Н, эгч цэвэрлэсэн юм. Тэгээд Б үглэж агсам тавьж байгаад унтацгаасан юм. Тэгээд өглөө нь би Бтай юм ярилгүй шөнөжин уйлж байгаад яваад өгсөн юм...” / | хавтас 41-42/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.ЭБын өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагт 100 айл дээр ажил дээрээ очиход дүү Э нь М. дэлгүүрийн урд талд хүнд зодуулсан байдалтай зүүн талынх нь нүд хөхрөөд хавдсан байсан. Тэгэхээр нь дагуулаад СүхБ дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиж өргөдөл гомдол гаргасан. Би хэнд зодуулсан талаар асуухад ............. дотор Б гэх хүнд зодуулсан. Б болон өөр хүн хамт архи ууж байгаад Б нь гэнэт шөвгөөр зүүн нүдний дээд талын зовхи рүү хатгасан гэж надад хэлсэн...”  мэдүүлэг /хх-ийн 44-48/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Бын өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 07 цагийн орчимд сэрээд цай чанаж уусан. Тэгээд 10-11 цагийн үед дээшээ Г- ахынд орж тамхи гуйж татсан. Намайг ороход Г- ах болон тэдний амьдарч байгаа Тэ- , Г- ахын хамаатны дүү гэх зураач хийдэг На- гурав 0,75 литрийн хараа архи 2 шилийг тавьчихсан сууж байсан. Эхний архи задлаад дөнгөж ууж эхэлж байсан. Тэгээд би нийлээд хамт архинаас нь уусан. Миний араас манай байрны 8 давхарт амьдардаг М ах, түүний танил М нар орж ирсэн. Тэгээд бүгдээрээ архиа хувааж уугаад М мөнгө гаргаж 1 шил 0,75 граммын хараа архи авч бүгд уусан.Тэгээд дараа нь М ахын дуудсан эмэгтэй орж ирсэн. Хүмүүс ч согтоцгоосон. Тэгээд нэлээд орой болсон хойно би гэр лүүгээ орсон. М, М ах болон түүний дуудсан эмэгтэй нар ч гарч явсан. М ахынд орсон байх. Тухайн үед би нэлээд их согтсон байсан. Тамхи олж татахаар гадагшаа гарсан санагдаад байна. Надад мөнгө байгаагүй учир тамхи олж татахаар гарсан. Байрны гадаа Этай таарсан. Тэгээд түүнийг дагаад Бын гэрт 901 дүгээр байрны 144 тоот рүү орсон. Их согтсон байсан учир ухаан орж гараад байсан юм шиг байна. Тэнд Баас өөр хэн хэн байсныг санахгүй байгаа юм. Тэнд ямар хэмжээний архи ууснаа ч санахгүй байгаа юм. Бодвол Б согтчихоод муухай авир гаргасан байх тэгээд би гараад гэртээ харьсан байгаа юм. ...Ер нь Б архи ууж согтоод хүмүүсийн толгой тархи хага цохиод байдаг болохоор бас л тийм зүйл болсон байх гэж бодоод өнгөрсөн...” мэдүүлэг /хх-ийн 55-57/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Эгийн өгсөн “...би он сар өдрийг санахгүй байна би охиноо хүргэж өгөөд буцаад гэр рүүгээ явж байхад Ми- дэлгүүрийн урд талд Э зогсож байсан. Би Этай юм яриад зогсож байхад Б ах гарч ирээд бид хоёрт 1 шил архи авч өгсөн. Б ах ач гучдаа юм аваачиж өгнө гээд яваад өгсөн. Би бас гэр рүүгээ ороод Э ажил руугаа явсан. Тэрнээс хойш би Этай ахиж тараагүй маргааш өглөө нь би гэрээсээ гараад охиноо 16-р сургуульд хүргэж өгчхөөд буцаад гэр рүүгээ явж байхад өглөө 09 цагийн орчим Б ах, Бо- хоёртой таараад Б ахын гэрт ороод Б ах надаас архи байна уу гэж асуусан. Надад мөнгө байхгүй гэхэд Бын эгч,болон Бо-, Б гурав архи ууцан байсан.Тэгээд Б ахын эгч На- нь би Бо-д мөнгө өгөхгүй миний дансанд 20,000 төгрөг ороод ирсэн байсан байна чи яваад архи аваад ир гээд би Ми- дэлгүүрээс 1 шил архи аваад 2 ширхэг улаан шонхор гээд тамхи авсан.Би авсан архиа тэр гуравтай архи хувааж уугаад би буцаад гэр рүүгээ яваад орсон. Би хэдэн цагт гэртээ орсныг санахгүй байна. Маргааш өглөө 9 цагийн орчим би гэрээсээ гараад дэнжийн мянга явах гээд явж байхад байрныхаа урд талд Этай таарсан тэгтэл Эы аль нэгийг нь мэдэхгүй байна зовхийг нь оёцон нүднээсээ доошоо эрүү хүртлээ хөхрөөд хавдсан байсан. Би Эаас чи хаана ингээд зодуулчих ваа гэж асуухад найз нь мэдэхгүй байна гэж хэлээд надаас нүдний шил асуухад би гэртээ эхнэрийнхээ нүдний шилийг авч өгсөн. Тэгээд дэнжийн мянга явахаа болиод өдөр байрны гадаа гарахад Этай таарахад булгаа нь найз нь хэнд зодуулснаа саначихлаа 901-р байрны жижүүр ах чамайг Б ах зодоод Быг цагдаа нар аваад явсан чамайг 103-ийн эмч нар авч яваад намайг нэгдүгээр эмнэлэгт аваачсан би нэгдүгээр эмнэлгээс наашаа алхаж ирсэн байна лээ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэгүүл цагдаад гомдол гарга гэж хэлэхэд Э нь Б ахаас юуг нь авах вэ гэж хэлээд бид хоёр салаад явсан. Өдөр ахиж тааралдахад Э нь ахынхаа хамт явж байсан надаас Бын гэрийг асуухад би гэрийн хаяг болох СүхБ дүүргийн 11-р хороо Ахмадын - тоотод гэж зааж өгчхөөд охиноо анги нь эцэг эхийн хурал болоод би тийшээ явсан. Э ахад би өөрийн утасны дугаар болон гэрийг хаягтай нь өгсөн тэрнээс хойш Этай уулзалдаагүй...” мэдүүлэг /хх-ийн 59-60/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Гын өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр би СүхБ дүүргийн 11 дүгээр хороо ахмадын --р байранд гражид жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Оройн 23 цаг өнгөрөөгөөд нэг оршин суугч орж ирээд 13-12 давхрын шатны дээр цус нь гоожсон согтуу хүн унтаж байна гэж надад хэлээд би тэр залуугийн хамт 13 давхарт байх шатан дээр очиход 13 давхраас 12 давхар руу буух явцад байх давхар хоорондын шатан дээр нэг эрэгтэй хүн баруун талаар шалан дээр хэвтээд зүүн тийш хана руугаа харсан байсан. Би бөгсийг нь түлхээд сэрээхэд тэр залуу босож ирээд шалан дээр суусан тэгээд царайг нь харсан чинь 100 айл дээрх чулууны үйлдвэрт ажилдаг манай байрны орцонд байнга хонодог залуу байсан. Тэр залуугийн зүүн талынхан нүд хавдаад аньсан хамраас нь цус гоожоод байсан. Би тэр залуугаас юу болсон талаар асуухад арай ч дээ Б- ах гээд тэр залуу уйлаад байсан. Тэгэхээр нь би түргэн дуудах уу гэхэд тэр залуу хэрэггүй би одоо ингээд гараад явчихъя гэж хэлсэн. Намайг дуудсан оршин суугч гэр рүүгээ яваад орсон. Би тэр залуутай лифтэнд суугаад 1 давхар руу бууж байхад өөдөөс 4 цагдаа орж ирсэн. Тэгээд юу болсон талаар надаас асуухаар нь би болсон зүйлийг хэлэхэд 4 цагдаа тэр залуутай хамт үлдсэн 2 цагдаа нь дээшээ гарч яваад 2 залуу нь үлдээд тэр залуутай юм яриад байсан. Намайг доор грашид байж байхад 1 цагдаа орж ирээд 15 давхарт Б гэх ямар хүн байна гээд асуусан тэгэхээр нь хаалганыхан дугаарыг мэдэхгүй учир 15 давхарт буугаад зүүн тийш эргээд булангийн хаалганыхан дугаарыг мэдэхгүй учир 15 давхарт буугаад зүүн тийш эргээд булангийн хаалганы наад талын хаалга гэж тэр цагдаад хэлсэн, тэгээд тэр цагдаа яваад өгсөн. Би жоохон шөнийн 01 цагийн орчим 901 дүгээр байрны орц руу ороход надаас Б гэх хүнийг тоотыг асуусан цагдаа 143 тоот юм байна дотор нь хүн байх шиг байх юм гэхдээ хаалга тайлж өгдөггүй гэж надад хэлсэн. Тэгтэл удалгүй түргэний машин ирээд зодуулсан залууг үзээд аваад яваад өгсөн. Өглөө би ажлаас буух гээд 09 цагийн үед байж байхад өчигдөр зодуулсан залуу 901-р байрны гадна талын сандал дээр сууж байсан тэр залууг гайгүй юу гэхэд гайгүй гээд надаас тамхи аваад татсан.  ...зүүн нүд нь хавдсан, хамраас цус гараад байсан...” мэдүүлэг /хх-ийн 62-63/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 71-77/-р тал,

2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1255 дугаартай Шүүх эмнэлгийн цогцост хийсэн шинжээчийн “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун хөхлөг сэртэнгээс зулай хүрсэн шугаман хугарал, зүүн чамархайгаас суурь хүрсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай,чамархайн дэлбэнгийн хатуу хальс дээрх болон доорх цусан хураа, баруун чамархайн эдийн няцрал, хоёр талын зулай, чамархайн хуйны дотор гадаргуу, чамархайн булчингийн цус хуралт, зүүн хоншоор ясны урд хана, арын хана, 2 талын хацар ясны нумын хугарал, зүүн зовхинд шарх, зулгаралт, зүүн зовхи, хацар,шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуу, өвдөг, баруун шилбэнд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зовхины шарх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн нэг удаагийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 112-122/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөн хохирогч Б.Э нь дээрх гэмтлийг авсны улмаас 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цаг 55 минутад нас барсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эийн  өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр билүү одоо өдрийг нь сайн санахгүй байна. Шөнө ах Эы биеийн байдал муу байна гээд намайг дуудуулсан юм. Би тухайн үед найзындаа байсан бөгөөд шөнө Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очсон. Очиход Э ах яаралтайгаар хагалгаанд орсон байсан. Тэгээд тэр өдрөө хагалгаанд орчхоод сэхээнд өрөөнд сэхээний тасагт нэг хоноод маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан. Тухайн үед юу болсон талаар Э. ах болсон явдлын талаар хүнд зодуулсан талаар бид хэдэд хэлж өгсөн...” мэдүүлэг /хх-ийн 33/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас 24-26/-р тал,

2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1255 дугаартай Шүүх эмнэлгийн цогцост хийсэн шинжээчийн “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун хөхлөг сэртэнгээс зулай хүрсэн шугаман хугарал, зүүн чамархайгаас суурь хүрсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай,чамархайн дэлбэнгийн хатуу хальс дээрх болон доорх цусан хураа, баруун чамархайн эдийн няцрал, хоёр талын зулай, чамархайн хуйны дотор гадаргуу, чамархайн булчингийн цус хуралт, зүүн хоншоор ясны урд хана, арын хана, 2 талын хацар ясны нумын хугарал, зүүн зовхинд шарх, зулгаралт, зүүн зовхи, хацар,шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуу, өвдөг, баруун шилбэнд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Шинжилгээгээр үхэлд нөлөөлөх өвчингүй байна.

Гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай, амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барьжээ.

Мэс засал эмчилгээ хийгдсэн тул согтууруулах болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй.

Талийгаач нь В/3/ бүлгийн цустай байна.

Талийгаач нь 182 см урттай, ГССҮТ-ийн №5405 тоот өвчний түүхэнд 75 кг жинтэй, 2022.04.25 23:55-д нас барсан байна...”  /хх-ийн 112-122/-р тал,

2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 520 дугаартай Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 520 дугаартай “...Тогтоолд талийгаач нь 2022.04.22-ны өдөр 19 цагийн орчимд бусдад зодуулсан гэх ба 2022.04.23. 01:20 минутад УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасагт ирж анхны тусламж авч зовхинд оёдол тавих, хамрын өмнөд чихээс эмчилгээ хийн зөвлөгөө өгч нарийн шинжилгээ болох КТГ хийлгэхээр шийдвэрлэсэн боловч талийгаач нь эмнэлгээс өөрөө явсан байсан тул яаралтай тусламжийн хуудсыг хаасан гэсэн тэмдэглэл байна. КТГ-н шинжилгээг хийн гавал тархины гэмтлийг оношлон аль болох эрт үед мэс засал эмчилгээ хийгдсэн тохиолдолд амь нас аврагдах боломж төдий чинээ нэмэгдэнэ. Эмчийн буруутай үйл ажиллагааг шинжээч эмч тогтоохгүй.

Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлүүд нь мохоо

зүйлийн олон олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

Шинжилгээгээр баруун хөхлөг сэртэнгээс зулай хүрсэн шугаман хугарал, зүүн чамархайгаас суурь хүрсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай,чамархайн дэлбэнгийн хатуу хальс дээрх болон доорх цусан хураа, баруун чамархайн эдийн няцрал, хоёр талын зулай, чамархайн хуйны дотор гадаргуу, чамархайн булчингийн цус хуралт, зүүн хоншоор ясны урд хана, арын хана, 2 талын хацар ясны нумын хугарал, зүүн зовхинд шарх, зулгаралт, зүүн зовхи, хацар,шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуу, өвдөг, баруун шилбэнд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон ба тархины хатуу хальс дээрх болон доорх цусан хураа нь тархийг дарах хүртэл саруул үе үргэлжлэх буюу идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх, амьд байх боломжтой...”/ гэх дүгнэлт хх-ийн 135-140/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болох, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч И.Бын тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас болсон явдлыг сайн санахгүй байна...” гэх тайлбарыг гаргажээ.

Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч И.Б болон амь хохирогч Б.Э нартай хамт байсан гэрч нарын тайлбар, мэдүүлэг зэргээр И.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөвгийг зэвсгийн чанартай хэрэглэж, ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хохирогчийн биед халдаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй юм.

Нөгөөтээгүүр шүүгдэгч И.Б нь өөрийн гэм буруугийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.

Иймд, шүүгдэгч И.Быг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... Миний үйлчлүүлэгч нь өмнө нь 7 удаагийн ял шийтгэгдэж байсан ч биеэр эдлээд дууссан. Амь хохирогч нь амь аврагдах боломжтой байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч И.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч И.Бд ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд ял шийтгэл оногдуулах тухай улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь хэсэгт зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч И.Б нь энэ гэмт хэргийн улмаас 100 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, мөн эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг шөвгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 30.000.000 гаруй сая төгрөгийг нэхэмжилж байгаа талаараа дурджээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад амь хохирогчийн буяны ажлын зардалд 4.715.000 төгрөгийн зардал гарсан талаарх баримтууд авагдсан байх бөгөөд өөр ямар баримтад үндэслэж 30.000.000 гаран сая төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэл нь ойлгомжгүй, холбогдох баримтууд байгаа эсэх нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох И.Баас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

Харин баримтаар нэхэмжилсэн 4.715.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч И.Б нь 1.000.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул үлдэх 3.715.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И. Быг “Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.Бд 08 /Найм/-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд оногдуулсан 08 /найм/-н жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бын урьдчилан цагдан хоригдсон 100 /нэг зуу/-н хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг шөвгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.Баас нийт 3.715.000 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. Э /РД:.../-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох И.Баас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шүүгдэгч И.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

  8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч И.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР

 

 

ШҮҮГЧИД                                                А.МӨНХСАЙХАН

 

 

                                                                    Б.БАТСАЙХАН