Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/809

 

          

 

 

 

  2022         08         12                                     2022/ШЦТ/809

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Номинчимэг,

Улсын яллагч Э.Булганчимэг,

Шүүгдэгч Б.А түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Г.Алтанчимэг,

Шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгч Б.Болортуяа,

Хохирогч П.О түүний өмгөөлөгч Э.Уянгасайхан,

Хохирогч Г.Т түүний өмгөөлөгч Б.Туул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн А,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн М нарт холбогдох эрүүгийн ... дугаартай 5 хавтас хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

        Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй ........... ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн ......... сумын 00 дугаар баг .......... хороолол, 1 тоотод оршин суудаг бүртгэлтэй боловч ................. дүүргийн 00 дугаар хороо 00 байрны 00 тоотод түр оршин суудаг гэх, урьд ........... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар шийтгэгдэж байсан, Б овогтой Б-ийн А /РД:НН00000000/,

            Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 00 настай, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Улаанбаатар хот ............ дүүргийн 00 дугаар хороо Хувьсгалчдын 00-00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Б-ийн М /РД:НН00000000/,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А нь Б.Мтэй бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Х- тоотод иргэн Ц.Ч-аас “хүүтэй мөнгө зээлнэ, ажлынхаа хөрөнгө оруулалт ирэхээр өгнө” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж хаан банкны 000000000 дугаартай дансаар шилжүүлсэн авч бусдад 7,550,000 төгрөгийн хохирол учруулсан;

 

Б.А нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Б” ХХК-ний 19 дугаартай 00-00 УНА улсын дугаартай Тоёота приус 41 маркийн авто машиныг бусдад шилжүүлэх эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, уг баримт бичиг дээр гүйцэтгэх захирал Д.Бын гарын үсгийг дуурайлган зурж улмаар хуурамч бичиг баримтыг ашиглаж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн Үндэсний төвд “Б” ХХК-тай байгуулсан “санхүүгийн түрээсийн гэрээ”-ний харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж буюу гэрээний үр дүнд бий болсон автомашины биет байдлаар эзэмших эрхийг урвуулан ашиглаж, өөрт огт бий болоогүй автомашиныг өмчлөх, захиран зарцуулах, бусдад шилжүүлэх эрхийг хэрэгжүүлж “Б” ХХК-гний 00-00 УНА улсын дугаартай Тоёота приус 41 маркийн авто машиныг Д.Г гэгчид шилжүүлж, “Б” ХХК-д 17,200,000 төгрөгийн хохирол учруулж илсан;

 

Б.А нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.О, Г.Т нарт Т- ХХК-тай хөрс хуулалтын “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан энэ ажилд хамтарч ажиллана гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл эвдэх аргаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан Д.Огаас 10,300,000 төгрөгийг, Г.Тас 21,200,000 төгрөгийг тус тус залилан авч нийт 31,500,000 төгрөгийг хохирол учруулсан;

 

Б.А нь Б.Мтэй бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Хаас “Ниссан Патрол” маркийн 00-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 18,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг нь төлнө хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж Б.М нэр шилжүүлэн 2020 оны 04 дүгээр 22-ны өдөр Г.Еад 9,000,000 төгрөгөөр зарж борлуулан, бусдад 18,897,384 төгрөгийн хохирол учруулсан;

 

Б.А нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд иргэн О.Г-ийн эзэмшлийн 4,500,000 төгрөгийн үнэлгээтэй “Minelab GPX5000” гэх загварын металл хайгч багажийг Б.Мэс “2 хоногийн хугацаатай ашиглаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж 5 удаагийн үйлдлээр нийт 79,647,384 төгрөгийн хохирол учруулсан;

 

Шүүгдэгч Б.М нь Б.Атай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Хаас “Ниссан Патрол” маркийн 00-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 18.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг нь төлнө хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж өөрийн нэр шилжүүлэн авсан 2020 оны 04 дүгээр 22-ны өдөр Атай бүлэглэн Г.Е-д 9.000.000 төгрөгөөр зарж  бусдад 18.897.384 төгрөгийн хохирол учруулсан;

 

Мөн Б.М нь Б.Атай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Х- тоотод иргэн Ц.Ч-аас “хүүтэй мөнгө зээлнэ, ажлынхаа хөрөнгө оруулалт ирэхээр өгнө” хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж Хаан банкны 00000000 дугаартай дансаар шилжүүлэн авч бусдад 7.550.00 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Би гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Н.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... А бизнес хийх гэж байгаад ковидын нөхцөл байдлаас болж бүтэлгүйтсэн. Үнэхээр энэ ажлыг хийе гэсэн санаа зорилгоо ажил хийгээд явж байсан. Гэм буруугаа хүлээн. Зөвшөөрч хохирол төлсөн байгаа. Хоёр нялх хүүхэдтэй, цаашид төлөөгүй хохирогч нарын хохирлыг төлж барагдуулахаар явж байгаа. “Б” ХХК-д машин өгөөд хохирол төлсөн гэж тооцож байгаа...” гэжээ.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Г.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...А гэм буруугийн хувьд маргадаггүй тул холбогдсон хэрэгт гэм буруутайд тооцож өгнө үү, хохирлын хувьд бизнес хийх гэж байгаад бүтэлгүйтээд шүүгдэгчийн ширээний ард сууж байна. О, Т нарт холбогдох 31.500.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Өмнөх хохирогч нарынхаа хохирлыг төлж барагдуулсан байгаа. Цалингийн зээл авах эрх нь өнөөдрөөс нээгдэж байгаа. Хохирогч нарын хохирлыг төлөх тухай илэрхийлж байгаа ...” гэжээ.

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Х ахаас Ниссан патрол машиныг авахаар А тохирсон байсан. А уг машиныг авч ажлаа эхлүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Уурхайд ажиллахад тийм том өндөр машин хэрэгтэй байсан. А механик машин барьж чадахгүй болохоор би уг машиныг барьж явсан. Е гэдэг хүн нь Агийн таньдаг хүн байсан. Тэд зээл авахаар тохирсон байсан. Орон нутгийн харьяалалтай хүнд зээл гаргахгүй гээд намайг хотын харьяалалтай гээд над дээр хувь зээл гаргасан. Тэгээд итгэмжлэлээр тэр машиныг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Мөнгийг нь Ад бэлнээр өгсөн. Би Агийн хэлснээр бүгдийг хийсэн. Тэр машиныг би өөр хүний нэр дээр шилжүүлээгүй. Дараагийн асуудал нь Ч-аас 10 гэр авч уурхайд аваачих үүднээс Хово машинд ачуулсан. Тэр үед А болон 7-8 залуу байж байгаад машинд ачсан. А Ч-д мөнгийг нь төлөөд гэр авсан. Дампны урьдчилгаа 20.000.000 төгрөгийг өгөх гээд банк бусад би машинаа тавьсан. Ажил хийх мөнгийг зарцуулж байсан Тамир гээд хүний дансанд мөнгийг хийсэн байсан. Би Т-аас 20.000.000 төгрөгийг Дампны урьдчилгаанд хийсэн үү гэж асуухад А дансандаа авсан байгаа  гэж байсан. А дамп бүтэхгүй болсон гээд мөнгийг нь хувийн асуудалдаа зарцуулсан гэж байсан. Би мөнгийг нь яасан бэ гэж асуухад би өөрийн хэрэглээндээ хэрэглээд дууссан гэсэн. Надад үлдсэн 6.000.000 төгрөгийг өгсөн. Одоо Ч- гэдэг хүний асуудлын өрийг А төлж дуусгасан. Бид хоёр ажил хийх гээд зүтгэсэн боловч ажил бүтээгүй ...” гэжээ.

Шүүгдэгч Б.М өмгөөлөгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би шүүхийн шатнаас энэ хэрэгт оролцож байгаа. Улсын яллагчийн яллах дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Хүүтэй мөнгө зээлнэ, ажлын гүйцэтгэлээ авахаараа мөнгийг нь өгнө гэдэг субьектив санаа Мэс гараагүй. Хүнийг картыг ашиглаж болохгүй гэсэн зүйл байхгүй. Тэр картыг зөвхөн М ашиглаж байгааг нотлох зүйл байхгүй. Иргэд хоорондын иргэний харилцаа байхад эрүүгийн залилах үйлдэл болгож оруулж ирсэн байна. Залилангийн гэмт хэргийн шинж нь бусдаас залилсан мөнгийг эргүүлж өгөхгүй байх байдаг. Энэ хэргийн хувьд уг мөнгийг авахдаа ингээд өгнө гэж хэлж байгаа. Х-ын машиныг авах талаар М идэвхтэй үйлдэл хийгээгүй. Зөвхөн найздаа тусалж явж байсан. Яагаад найзууд нэгдээ тусалж болдоггүй юм бэ. Өмнөговь аймагт хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулах гээд бүх техникийг аваачиж ажилдаа бэлдэж байсан. Хүрэлбаатарын асуудал энэ ажлаас тусдаа. Мд хүнийг залилах гэсэн санаа байгаагүй. 19 ширхэг техник Хятад улсаас орж ирэх тухай гэрээ байгаа. Тэгэхлээр зориуд зохиомол байдлыг бодит болгосон гэхгүй. Е хүний үнэтэй машиныг хямд авчхаад цаашаа үнэтэй зарж байхад яагаад иргэний хариуцагчаар оруулаагүй юм бэ. Хохирогч нарын мэдүүлэгт цагаан сараар хэрэглэх гэсэн, байрны урьдчилгаанд оруулах гэсэн юм гэж байна. А өөрийн гэм буруугаа ойлгож хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан байна. Хохирогч Х, Ч нарын асуудал иргэний хэрэг байна. Залилан мэхлэх гэмт хэрэг бол материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. М энэ хэрэгт ашиглуулсан болохоос өөртөө ямар нэгэн ашиг хонжоо олоогүй. Иймд гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийг үгүйсгэх шинж хангагдсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчид хэргийг ашигтайгаар шийдэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

Хохирогч П.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... 2019 оны 10 сард Атай танилцсан. 5 толгой дээр ажил эхлүүлэх гэж байгаа хөрөнгө оруулагч хэрэгтэй байна гээд Та бид хоёртой уулзсан. Тэгээд 30.000.000 төгрөг өгч Өмнөговьд ажил хийх гэж очиж байсан. Ажил эхлэхгүй байхаар нь Агаас 12 сарын эхээр ажил эхэлнэ гээд камп барьж байсан. Тэгээд ажил эхлэхгүй байж байгаад 1 дүгээр сарын 24-нд ажил хийх гэрээ үзүүлсэн. Түүнээс хойш ажил нь таг болж өөрөө ч алга болсон. Би 10.300.000 төгрөгийг тухайн үед цалингийн зээл авч өгч байсан. Одоогоор А хохирол барагдуулаагүй байгаа. Тэрэнд нь гомдолтой байна. Би ажилгүй болсон байгаа цалингийн зээлээ төлж байгаа...” гэжээ.

Хохирогч П.Огийн өмгөөлөгч Э.Уянгасайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Шүүгдэгч Агийн үйлдсэн гэмт хэрэг нь зээлийн гэрээ болон Т- ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, гэрч С нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар нотлогдож байгаа тул Аг гэм буруутайд тооцож өгнө үү...” гэжээ.

Хохирогч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Атай 9 сард уулзаад хөрс хуулалтын ажилд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гээд 11 сард эхнэр У-р 30.000.000 төгрөгийн цалингийн зээл авхуулаад өгч байсан. Ажил удахгүй эхэлнэ гээд явж байсан. 1 сард гэрээ хийсэн гээд гэрээ үзүүлж байсан. Тэгээд ажил хийгдээгүй. Өдий хугацаанд холбоогүй байж байсан. Эхнэр У-ийн цалингийн зээлийг төлж байгаа. Хохирол төлөөгүй тул гомдолтой байна ...” гэжээ.

Хохирогч Г.Тулгийн өмгөөлөгч Б.Туул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Давхардаж байна. Тд холбогдох хохиролд Аг гэм буруутайд тооцож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   НЭГ. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.А нь Б.Мтэй бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Х- тоотод иргэн Ц.Ч-аас “хүүтэй мөнгө зээлнэ, ажлынхаа хөрөнгө оруулалт ирэхээр өгнө” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж хаан банкны ...- дугаартай дансаар шилжүүлсэн авч бусдад 7,550,000 төгрөгийн хохирол учруулсан;

Б.А нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Б” ХХК-ний 19 дугаартай 00-00 УНА улсын дугаартай Тоёота приус 41 маркийн авто машиныг бусдад шилжүүлэх эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, уг баримт бичиг дээр гүйцэтгэх захирал Д.Бын гарын үсгийг дуурайлган зурж улмаар хуурамч бичиг баримтыг ашиглаж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн Үндэсний төвд “Б” ХХК-тай байгуулсан “санхүүгийн түрээсийн гэрээ”-ний харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж буюу гэрээний үр дүнд бий болсон автомашины биет байдлаар эзэмших эрхийг урвуулан ашиглаж, өөрт огт бий болоогүй автомашиныг өмчлөх, захиран зарцуулах, бусдад шилжүүлэх эрхийг хэрэгжүүлж “Б” ХХК-гний 00-00 УНА улсын дугаартай Тоёота приус 41 маркийн авто машиныг Д.Г гэгчид шилжүүлж, “Б” ХХК-д 17,200,000 төгрөгийн хохирол учруулж залилсан;

Б.А нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.О, Г.Т нарт Т- ХХК-тай хөрс хуулалтын “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан энэ ажилд хамтарч ажиллана гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл эвдэх аргаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан Д.Огаас 10,300,000 төгрөгийг, Г.Тас 21,200,000 төгрөгийг тус тус залилан авч нийт 31,500,000 төгрөгийг хохирол учруулсан;

Б.А нь Б.Мтэй бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Хаас “Ниссан Патрол” маркийн 00-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 18,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг нь төлнө хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж Б.М нэр шилжүүлэн 2020 оны 04 дүгээр 22-ны өдөр Г.Еад 9,000,000 төгрөгөөр зарж борлуулан, бусдад 18,897,384 төгрөгийн хохирол учруулсан;

Б.А нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд иргэн О.Г-ийн эзэмшлийн 4,500,000 төгрөгийн үнэлгээтэй “Minelab GPX5000” гэх загварын металл хайгч багажийг Б.Мэс “2 хоногийн хугацаатай ашиглаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж 5 удаагийн үйлдлээр нийт 79,647,384 төгрөгийн хохирол учруулсан;

Шүүгдэгч Б.М нь Б.Атай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Хаас “Ниссан Патрол” маркийн 00-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 18.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг нь төлнө хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж өөрийн нэр шилжүүлэн авсан 2020 оны 04 дүгээр 22-ны өдөр Атай бүлэглэн Г.Е-д 9.000.000 төгрөгөөр зарж  бусдад 18.897.384 төгрөгийн хохирол учруулсан;

Мөн Б.М нь Б.Атай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Х- тоотод иргэн Ц.Ч-аас “хүүтэй мөнгө зээлнэ, ажлынхаа хөрөнгө оруулалт ирэхээр өгнө” хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж Хаан банкны 00000000 дугаартай дансаар шилжүүлэн авч бусдад 7.550.00 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Бын өгсөн “... 2019 оны 06 дугаар сард А нь манай байгууллагад менежер албан тушаалд орсон байгаа тэгээд 1 сар орчим ажиллаад өөрийн хүсэлтээр халагдаад сарын дараа дахиад ажилд орсон. Тэгээд 08 дугаар сард ажилд орохдоо хамтын нөхцөлтэйгөөр гэрээ байгуулаад компанийн оффисын менежерийн ажил хийхээр болсон. Тэгээд 00-00 УНА улсын дугаартай приус 41 маркийн улаан өнгийн машиныг албаны хэрэгцээнд унахаар санхүүгийн гэрээ байгуулж өгсөн. Тэгээд гэрээ байгуулаад тогтвор суурьшилтай 2 жил ажиллаад сар болгон 1.000.000 төгрөг өгөөд компанийн нэр дээр байгаа машиныг өөрийн болгох хүсэлтэй гээд гэрээ байгуулсан байгаа. Тэгээд тогтвор суурьшилтай ажиллах хугацаа нь 2 сар хүрсэн 2019 оны 09 дүгээр сарын орчим өөрийн хүсэлтээр ажлаас гараад манай байгууллагын машин хүлээлгэж өгөөгүй. Тэгээд тэрнээс хойш машин ор сураггүй байсан. Тэгээд тэрнээс хойш машинаа уулзаад нэхсэн чинь манай байгууллагын машиныг 16.000.000 төгрөгөөр зараад мөнгийг нь хувьдаа хэрэглэсэн гэж байсан.... Тэгээд машиныг зарахдаа гол нь компанийн нэр дээр байсан машин учраам миний гар үсгийг худлаа зураад манай тамга тэмдэг дараад хуурамч бичиг баримт үйлдээд нэрийг нь шилжүүлсэн байсан. Тэгээд Авто тээврийн үндэсний төвөөс шилжүүлсэн бичиг баримтыг шүүлгэж үзсэн чинь тухайн үед би гадаадад байсан миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-13/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Т-ын өгсөн “...Миний бие Б ХХК-д менежерээр ажилдаг бөгөөд манай байгууллагад 2019 оны 07 сарын үед менежерээр ажилд орсон А гэх залууд компанийн зүгээс албаны хэрэглээнд 00-00 УНА улсын дугаартай улаан өнгийн тоёота приус 41 загварын тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн. Тэгээд А нь 2019 оны 09 дүгээр сарын үеэр ямар нэгэн шалтгаан хэлэлгүй компанийн тээврийн хэрэгслийг авч ажлаасаа гарсан бөгөөд тээврийн хэрэгслийг хүлээлгэж өг гэж захирал Б удаа дараа ярьсан юм. Тэгэхэд А нь Эд хотод уг машинтай осолд орчихсон байгаа, удахгүй засуулаад аваад очно гэсээр өдийг хүрсэн тэгээд манай компанийн зүгээс тээврийн хэрэгслээ хүлээлгэж өг гэж удаа дараа шаардсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын өдөр Авто-тээврийн үндэсний төвөөс уг тээврийн хэрэгслийн талаар лавлагаа авахад Г гэх нэр дээр шилжсэн байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Ггийн өгсөн “...Миний бие хувиараа машин түрээслүүлдэг үйлчилгээ явуулдаг ажил эрхэлдэг. 2019 оны 07 сарын 16-ны орчим М гэх залуу манайхаас 00-00 -УБҮ улсын дугаартай приус 20 маркийн автомашины 10 хоногийн хугацаатай хоногийн 60.000 төгрөгийн төлбөртэй түрээслэн авсан... 2020 оны 09 сарын дундуур дахин ирж “Би таны мөнгийг өгөх гээд мөнгөгүй болоод байна. Манай найз А 00-00  УНА улсын дугаартай приус 41 маркийн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад таны нэр дээр тавиад таны мөнгийг өгөөд удахгүй машинаа авна гэж хэлээд нисдэг машин худалдааны төвийн 4 давхарт байрлах банк бус санхүүгийн байгууллагад 8.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байдаг. Удалгүй банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөх хугацаа болж би Агийн 00000000 дугаарын утас руу залгаж хэлэхэд “Маргааш хийнэ” гэж хэлсэн. Маргааш өдөр нь М ирж машинаа зарахаар болсон гэж хэлээд би банк бус санхүүгийн байгууллагад хамт очиж зээлснээс нь чөлөөлж нэрийг нь шилжүүлж өгсөн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19/-р тал,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Авто тээврийн Үндэсний төвд хадгалагдаж буй “Б ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19 тоот албан бичгийн доод хэсэгт, “Д.Б” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Авто тээврийн Үндэсний төвд хадгалагдаж буй “Б” ХХК-ний 2019 оны 09 сарын 192ний өдрийн 19 тоот албан бичгийн доод хэсэгт “Д.Б” гэсний урд шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.Бын гэх бичиг, гарын үсгийн загваруудтай тохирохгүй. 3. Авто тээврийн Үндэсний төвд хадгалагдаж буй “Б” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19 тоот албан бичгийн доод хэсэгт, “Д.Б” гэсний урд байх шинжилж буй тэмдгийн дардас болон шинжилгээнд ирүүлсэн “Б” ХХК-ний тэмдгийн дардсын туршилтын загвар нь нэг бараар дарагдсан ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 25/-р тал,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 26-31/-р тал,

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Авто тээврийн үндэсний төвийн 17 дугаартай албан тоот /1-р хх-ийн 77-97/-р тал,

“Б” ХХК, Б.А нарын хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 00-00 УНА улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн авто машиныг түрээслэх санхүүгийн түрээсийн гэрээ / 1-р хх-ийн 106-108/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Н өгсөн “... 2019 оны 10 дугаар сард Үнэгүй зар дээр байсан зараар холбогдож байж авсан 16.500.000 төгрөгөөр авсан байх... нисдэг машин гэх нэртэй газар очоод шууд нэрээ шилжүүлж авсан ББСБ-н нэр дээр байсан машин байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175/-р тал,

“Ньюстар Финанс” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээ /1-р хх-ийн 184-192/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Агийн яллагдагчаар өгсөн “...Би Б ХХК-д 2019 оны 05 дугаар сард ажилд орсон. Тэгээд 2019 оны 10 дугаар сард ажлаасаа гарсан. Энэ хугацаанд өөрийн болгох нөхцөлтэйгөөр манай байгууллага машин авч өгсөн. Би тухайн үед менежерийн ажил хийдэг байсан. Тэгээд өөрийн болгох нөхцөлтэйгөөр явж байгаад эхний 3 сарын хугацаанд машины төлөлтөө хийсэн... Тэгээд би компанийн өмчийн машиныг унаж байсан. тухайн үед манай байгууллагын тамга тэмдэг надад байсан. Би тэгэхээр нь машины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тэгээд би тэр машиныг 16.000.000 төгрөгөөр үл таних хүнд зараад 6 ширхэг монгол гэр авсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Г-аас дахин авсан “...Б.М худлаа хэлсэн байна, М өөрөө А гэдэг залууг дагуулан ирэхэд анх удаа Аг харсан тэрнээс би өмнө нь таньдаг байгаагүй юм. Ингээд Б.М таны мөнгийг өгөх гэсэн юм мөн бид нарт мөнгөний хэрэг гараад тэгээд бид нар банк бусад барьцаанд тавих гэхээр зээл гарахгүй байна тийм учир та өөрийнхөө нэр дээр барьцаанд тавиад өгөөч гэж хэлсэн учир би барьцаанд 8.000.000 төгрөгөөр барьцаалж өгсөн. А дургүй байхаар нь би тийм юм бол би машиныг чинь шилжүүлэн өгөхгүй гэхэд за за гэж хэлээд А тэр хоёр миний 400.000 төгрөгийг өгсөн. Тэр машиныг нь банк бусаас чөлөөлөн өгөх үед уг машиныг зарж байгаа юм байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 121/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нүүрэлдүүлж авсан “... Миний бие авто машины түрээсийн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд автомашин түрээсэлж байгаад л танилцсан. Өөрөөр ямар нэг харилцаа холбоо байхгүй. Б.М: Машин түрээслэх журмаар танилцсан. Өөрөөр ямар нэг харилцаа холбоо байхгүй.... Д.Г: Б.М нь Аг анх удаа дагуулан ирэхэд харж байсан. тэрнээс өмнө А гэх хүнийг таньдаг байгаагүй. Б.М: А нь надад приус-41 машиныг барьцаанд тавих хэрэгтэй байна чи барьцаанд тавиад өгөөч гэж хэлсэн, миний нэр дээр зээл гарах боломжгүй байсан, тэгээд би чи Г ахтай яриад үзэхгүй юу гэж хэлсэн. Би Г ахад 800.000 төгрөгийн өртэй юм аа машинаа барьцаанд тавих юм бол 400.000 төгрөг зээлчих гэж хэлээд тэгээд Г ах дээр очсон юм..... Д.Г: А гэдэг хүний М дагуулан ирэхээс өмнө бол таньдаггүй байсан. Б.М: 78-11 УНА улсын дугаартай приус-41 машиныг барьцаанд тавьсны дараа А нь Г ахаас машин түрээсэлж байсан юм байна лээ. Намайг дагуулан очихоос өмнө таньдаггүй байсан юм байна лээ.... Д.Г: 78-11 УНА улсын дугаартай автомашиныг 8.000.000 төгрөгийн барьцаанд би өөрийнхөө нэр дээр барьцаалан өгсөн энэ үед 400.000 төгрөгийг төлсөн, тэгээд машины барьцааны газраас авч шилжүүлэн өгөх үед 400.000 төгрөгийг төлж дуусгасан. Б.М: Анх Аг машинаа барьцаална гэхэд надад 400.000 төгрөгийг зээлчих гээд тэгээд машин барьцаалах үед л 400.000 төгрөгийг өгсөн, харин дараа нь машиныг нь Г ахаар тавиулсан зээл чөлөөлөх үед дахин Агаас 400.000 төгрөгийг авч төлсөн. Би өмнө нь мэдүүлэхдээ Г ахад ахыг мөнгө төлсөн гэж андууран мэдүүлсэн байсан юм. Харин дараа нь бодоод байсан чинь зээл чөлөөлөх үедээ үлдсэн 400.000 төгрөгийг өгч төлбөрийг дуусгасан байсан...” гэх тэмдэглэл /4-р хх-ийн 132-134/-р тал,

“Баян трейвэл лодж” ХХК нь Б.Атaй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, санхүүгийн түрээсийн гэрээ, автомашин хүлээлцсэн тухай хавсралт зэрэг нотлох баримтууд /5-р хх-ийн 170-184/-р тал,

2020 оны 02 дугаар сарын 04 байгуулсан зээлийн гэрээ /2-р хх-ийн 16-17/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Хын өгсөн “... 2020 оны 02 дугаар сард би өөрийн 00-00 УБХ улсын дугаартай Патрол маркийн тээврийн хэрэгслээ зарахаар болж байгаа тухай Ад дуулгасан. Тухайн үед А миний машиныг 18.000.000 төгрөгөөр авахаар болоод зээлийн гэрээг Хархорин захны тэнд байдаг Г байгууллага дотор 02 сарын 04-ний өдөр хийсэн. Г нэртэй уурхай руу миний машиныг оруулахаар болсон ба тийшээ орохын тулд надад итгэмжлэл хийгээд өгөөч гээд зээлийн гэрээтэйгээ хийсэн. Маргааш нь над руу залгаад энэ гэрээ болохгүй байна, дахиад нэг гэрээ хийх хэрэгтэй байна гээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг Кино үйлдвэрийн буудлын тэнд байрлах нотариатаар итгэмжлэл дахин хийсэн. Тухайн үе би гэрээг анзаарч хараагүй, өөрийнх нь тайлбарласнаар уурхай миний машиныг унах зөвшөөрөл, өмнө нь хийснээр нь зөвхөн том машин оруулж болох юм байна гэсэн. 18.000.000 төгрөгийг 31 хоногийн дотор буюу 03 сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар болсон боловч одоог хүртэл сураггүй байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 97-98/-р тал,

Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №707 дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаагаар “...00-00 УБХ Ниссан Патрол маркийн автомашин нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ...- регистрийн дугаартай Б.Мд шилжүүлсэн, 2020 оны 04 дүгээр 22-ны өдөр ..- регистрийн дугаартай Г овогтой Е-д шилжүүлсэн...” албан бичиг /2-р хх-ийн 129-130/-р тал,

Дамно Хөрөнгийн үнэлгээний газрын 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн тайлангаар “... тухайн тээврийн хэрэгслийг 18.897.384 төгрөгөөр үнэлсэн байна...” хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 132-136/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Хын дахин өгсөн “... Б.А нь М-н хамт явж байсан, мөн ажилд авна гээд зарын дагуу очих үед А М нар нь Өмнөговь аймагт уурхайнд ажилтан авна гээд ажлын газар түрээсэлсэн хамт байж байсан машин авахдаа энэ хоёр хамт л байсан уурхайд унана гэж хэлсэн. Б.А нь захирал М нь жолооч нь гэж байсан. надаас авахдаа М жолоодоод А унаж ирсэн машинаа унаад явсан юм....учирсан хохирлыг төлөөгүй байна. Б.А нь надад хэлэхдээ Мд залилуулчихлаа машинаа олохгүй байна гээд байсан. тэгээд М олдохгүй байгаа тул Мд гомдол гаргасан гэж надад хэлсэн, тэгээд М-г олоод машинаа аваад төлнө гэж надад хэлсэн...надаас Б.М нэр дээр шилжсэн байсан бөгөөд дараа нь Г гэдэг хүний нэр дээр шилжсэн байсан. одоо Г- гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 211-212/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Еын өгсөн “... Б.А, Б.М нарыг бол сайн танихгүй ээ, манай найзын таньдаг хүн л гэж анх танилцуулж байсан бөгөөд мөнгөний хэрэг болоод гээд л холбогдож байсан тэрнээс бол огт танихгүй хүмүүс байсан юм.... 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр А, М нар нь надтай ирж уулзаад мөнгөний хэрэг гараад байна хөдөө явах гээд бензин тосны мөнгө хэрэгтэй байна удахгүй 7 хоноод авна гэж хэлсэн юм. Ингээд Б.М нь нотариатын газар орж гэрээ байгуулан 9.000.000 төгрөгийн зээл авсан. Үүнээс хойш бол төлбөрийг төлөөгүй удсан бөгөөд 2020 оны 05, 06 сарын үед аргаа бараад уг машиныг зарсан юм.... Б.А, Б.М нар хамт байсан. Зээлийн мөнгийг би бэлнээр өгсөн санагдаж байна. Тухайн үед нотариатын газарт гэрээ байгуулаад тэгээд бэлнээр өгсөн санаж байгаа бөгөөд тэр үед ямар ч байсан А, М нарт хамт байсан дахиад нэг залуу хамт байсан бөгөөд тэр залууг нь мэдэхгүй байна..... гэрээ байгуулсан Б.М гэдэг залуу нь миний машин гэж хэлсэн. Тухайн үед надад автомашины гэрчилгээг өөрийнхөө бичиг баримтын хамт үзүүлсэн бөгөөд гэрээний ар хэсэгт гэрчилгээг хуулбарласан байгаа. Б.М нэр дээр уг машин бүртгэлтэй байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 214/-р тал,

Г.Е, Б.М нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, фидукцийн гэрээ /4-р хх-ийн 242-243/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Хын дахин өгсөн “... Тухайн үед Б.А нь таны машиныг зээлээр авъя 1 сарын дараа мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Ингээд би машинаа худалдах болж Ад итгэмжлэл хийж өгсөн. Уг итгэмжлэлд машин тэрийг зарж болохгүй гэсэн утга бүхий байсан, тэгтэл маргааш өдөр нь Б.А, найз М-ийн хамт ирээд би энэ машинтай уурхай руу Мэр жолоодон орох гэхээр энэ итгэмжлэл арай болохгүй байна тийм учир өөр итгэмжлэл хийгээд өгөөч гэсэн ингээд би тухайн нэг итгэмжлэл дээр гарын үсэг зураад хийлгэсэн, тэгтэл зарж үрж болно гэсэн утга бүхий итгэмжлэл байсан юм байна лээ. Учир нь миний машиныг өөр хүнд барьцаанд тавьсан, сүүлдээ зарагдсан байсан. Ийм учир А, М нар нь ер нь зарах сонирхолтой  авсан байна гэж харагдаж байна.... мөн нэмж хэлэхэд 1 дүгээр хороололд оффисын байр түрээслээд ажиллаж байсан бөгөөд энэ үед А, М нар байнга хамт байдаг байсан учир би энэ хоёрыг хамтран ажил хийж байна гэж ойлгодог байсан учир итгээд машинаа өгсөн юм. Сүүлдээ машин авснаас сарын дараа мөнгө өгөөгүй учир машины төлбөр яасан талаар асуух гэхэд А утсаа авдаггүй байсан бөгөөд Мтэй ярихад А уурхай явсан байгаа удахгүй ирнэ, уурхайн ажилтан нарыг Э-т хүргэн өгөх гээд явсан гээд нэг удаа ярьж байсан. ховд аймаг явсан гэх зэргээр хэлж байсан бөгөөд машин зүгээр асуудалгүй унаад явж байгаа шатахуун бага иддэг, ямар ч асуудалгүй алга гээд ярьж байсан гэтэл М ингэж ярьж байхдаа машиныг хүнд барьцаанд тавьсан талаар огт хэлээгүй юм. Ийм учир энэ талаар нууж байгаа нь хамтдаа миний машиныг зарсан байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 3/-р тал,

2019 оны 11 дүгээр сарын 11 өдөр Г.Т Б.А нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /2-р хх-ийн 169-170/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Т-ийн гэрчээр өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр уулзаад “Би Өмнөговь аймгийн Т- ХХК-д хөрс хуулалтын ажил хийх гэж байгаа, хамтарч ажиллах хүн хэрэгтэй байна, эхний ээлжинд 30.000.000 төгрөг хэрэг байна, гэрээгээ хийх хийхээр явах гэж байгаа” гэж хэлсэн. Үүнийг би сонирхож судлаад өөрийн найз Отай нийлээд 30.000.000 төгрөг Ад өгч хамтарч ажиллахаар болсон... Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр надад “Ажил гүйцэтгэлийн гэрээ” гэх зүйлээ хийчихлээ гэж хэлсэн.... Ингээд 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу Агийн хамтаар надтай хамт нийлж өгсөн О найз маань хамт явж тэнд ажил эхлүүлэх болсон гэж итгээд тэндээ ажилчдынхаа байрлах гэрийг барьж байгуулсан... Ингээд тухайн үед ажил хойшлоод байхаар нь энэ талаар Агаас асуусан чинь “одоо гэрээ шинэчлэгдэнэ” гээд дахиад 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэсэн огноотой “Ажил гүйцэтгэх гэрээ”-г Т- ХК-ны ТУЗ-ын дарга В.М гэдэг хүнтэй хийсэн байсан. Сүүлд хийсэн гэрээн дээрх 94001619 дугаар луу залгаад асуусан чинь “Т- ” ХЗ-тай Г ХХК ямар нэгэн ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 180-181/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Огийн гэрчээр өгсөн “... 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Панасониктой байрны гадаа очиж А гэгчтэй би өөрийн найз Ттай хамт Т- хөрс хуулалтын ажил хийхээр хамтарч хийхээр гэрээ байгуулж 30.000.000 төгрөгийг бэлнээр өгч Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатч дээр очиж зээлийн гэрээг Г.Т болон А нар хийсэн. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 14-ний үеэр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын орон нутгийн Т- н газар би Агийн хамтаар очиж ажилчдын байраа барьсан... Үүнээс хойш бидний хамтарч ажиллах гэрээ хойшлогдоод байхаар нь А гэгчээс лавлахад гэрээ шинэчлэгдсэн гээд 2020 оны 01 сарын 24-ний өдөр гэсэн огноотой Ажил гүйцэтгэх гэрээг Т- ХК-тай ТУЗ-ийн дарга М гэх хүнтэй гэрээ хийсэн байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 182-183/-р тал,

Т- ХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 402 дугаартай албан тоот /2-р хх-ийн 233/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.У-ийн өгсөн “... Манай нөхөр Т нь надад 2019 оны 10 дугаар сард А гэгч танилтайгаа хамтарч бизнес хийнэ гэж ярьж байсан... Өмнөговьд Т- ХК-д хөрс хуулалтын ажил хийнэ гэж ярьж байгаад хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гээд надаар цалингийн зээл авхуулсан. Тэгээд би тухайн үед өөрийн ажиллаж байсан Айр маркет ХХК-д хүсэлт гарган Голомт банкны ард салбараас 2019 оны 11 сарын 08-ны өдөр 19.520.000 төгрөгийн зээлийн өөрийн нөхөр Т-г хамтран зээлдэгчээр оруулан зээл авч өөрийн нөхөрт өгсөн. 2019 оны 11 сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Панасониктой байрны нотариатаар орж Ад өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 189/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Д-гийн өгсөн “...А нь тухайн үед надад нэг гэрээний загвар үзүүлээд энийг шивчих гэхээр нь би шивж өгсөн юм. Тэрнээс биш би хуурамч гэрээ хийж өгсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 129/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.А-н гэрээ байгуулан гарын үсэг зурж байгаагүй. Намайг өмнөговь аймагт очих үед аль хэдийн А, М, О, Т нар нь кемф байгуулсан, ажил эхэлнэ техник оруулж иргэн гэсэн ...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 123-124/-р тал,

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатч З.М-гийн худалдах худалдан авах гэрээний дагуу компанийн хувьцааг 100 хувь Г.Тд шилжүүлэн өгсөн баримтууд /4-р хх-ийн 123-124/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Т-ас дахин авсан “... Тухайн үед Х ХХК-тай байгуулсан гэрээ үнэн байсан. Би хөрөнгө оруулагч хайгаад Хятад талаас техник оруулан ирье гэж бодсон учир өөрийн нэр дээр шилжүүлэн авах талаар нотариатын газраар гэрээ байгуулсан. Одоо албан ёсоор улсын бүртгэл дээр нэр шилжээгүй Ад хэвээрээ байгаа. Ер нь бол Х ХХК-тай байгуулсан гэрээ бол үнэн байсан. Би итгэхгүй уулзаж үзсэн гэтэл яах арга байхгүй үнэн байсан. Хамгийн гол нь Хятад талын Монгол дах Х ХХК нь гэрээний техникийн урьдчилгаа төлбөр 100.000.000 төгрөгийг өгөх юм Хятад талаар бусад зардал асуудлаа шийдээд техникийг чинь ачууллаа гэж байсан юм. Б.А нь загвар болгож гэрээ хийсэн гэж үзүүлээгүй. Б.А нь Тавантолгой ХХК-тай хамтран ажиллах гэрээ хийсэн гэж хэлсэн. Б.А нь Тавантолгойтой гэрээ байгуулсан шүү гээд гэрээний зургийг явуулсан ингээд О бид хоёр баяр хүргэе гээд тэгээд чат бичиж байсан юм. Энэ чатанд А М, О, А бид нар байдаг бөгөөд энэ хүмүүс мэдэж байгаа.Надад хятадтай байгуулсан гэрээ эх хувийг өгч байсан, харин 2020 оны 05, 06 сарын үед надад А ирээд өөрөө аваад явсан. Өөрт нь байгаа. Т бид хоёроос мөнгө аваад тэгээд Тавантолгой ХХК-тай гэрээ байгуулна гэж хэлээд аваад явсан. Харин Хятад улс руу явахдаа зарцуулсан эсэх талаар мэдэхгүй, та хоёрын мөнгөнөөс Хятад улс руу явахдаа зарцуулсан шүү гэж огт хэлээгүй юм...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 4/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Огаас дахин авсан “... Уг гэрээ нь Ад байгаа. Уул эх баримт байсан бөгөөд А өөрөө Тас авсан гэсэн. Т бид хоёртой 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан мөнгө авсан бөгөөд уг мөнгийг аваад Өмнөговь аймагт гэрээ байгуулна гээд явсан гэрээ байгуулсан хүрээд ир гэж хэлсэн бөгөөд Т бид хоёр Өмнөговь аймгийн Цогцэций суманд очиход 2019 оны 11 сарын 14-ны өдрийн хугацаа бичигдсэн Тавантолгой ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ үзүүлсэн юм. Хятад руу явсан, Өмнөговь руу гэрээ байгуулна гээд явсан цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа юмаа. Гэхдээ ямар ч байсан 11 сардаа багтаан явсан. А нь Т бид хоёроос авсан мөнгөөр Хятад руу гэрээ байгуулах зардал хийгээд яваад ирсэн талаар хэлээгүй. Ямар ч байсан хятад руу яваад санамж бичиг байгуулан ирсэн юм. Т бид хоёр Өмнөговь аймаг Цогтцэций суманд очоод А уулзахад гэрээ Тавантолгой ХХК-тай байгуулсан гэрээ үзүүлсэн бөгөөд гэрээний эх хувь хаана байгаа талаар асуухад Т- ХХК- нь ажил эхэлсэн үед гэрээний эх хувийг өгдөг гэж байна гэж хэлсэн. Бид хоёр ойлгохдоо техникээ Тавантолгой руу оруулан ажил эхэлсэн үед өгдөг юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 7/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.С-ийн өгсөн “... Би энэ онуудад орон нутгийн өмчийн оролцоотой Т- ХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Б.А гэх би энэ хүнийг танихгүй. Би энэ хүнтэй уулзаж байхаагүй. Би энэ гэрээг байгуулж байснаа санахгүй байна. шаардлагатай бол архиваас тодруулж болох байх... энэ гэрээг байгуулж байснаа санахгүй байна. мөн энэ гэрээ хэрэгжсэн хэрэгжээгүй санахгүй байна. тухайн үед маш олон компани хөрс хуулалтын гэрээ байгуулан ажилладаг байсан учраас санахгүй байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 30/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Г-ийн өгсөн “... Би Австрали улсын үйлдвэрийн “Minelab GPX5000” гэх металл хайгч төхөөрөмжийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хувь хүнээс худалдан авч байсан юм. Ингээд өөрийн металл илрүүлэгчээ зарах гээд 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк дээр зар тавьсан бөгөөд зарын дагуу Б-ийн М гэж хүн надтай утсаар холбогдсон би хаягаа зааж өгөхөд манай гэр болох Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 00-000 тоот хаягт ирсэн. Тэгээд би металл хайгчаа үзүүлтэл “би 14 хоногийн хугацаатай түрээсэлье, нэг өдрийн 50.000 төгрөгөөр өгнө” гэж хэлэхээр нь зөвшөөрч өөрийн металл хайгч төхөөрөмжөө Б.М гэгчид өгч явуулсан. Ингээд 14 хоногийн дараа мөнгөө, төхөөрөмжөө авъя гэж хэлээд ярих гэтэл нь утас нь холбогдохгүй, ахин асуухаар найздаа өгсөн, найз аваад ирвэл би танд аваачиж өгнө гэж хэлсэн... “ гэх мэдүүлэг /3-р хх-ийн 25-26/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Б-ны өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүк үзэж байхад металл хайгч зарна гэсэн зар байсан ороод харсан шууд 3 сая гэж байсан тэгээд харчаад 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед мөнгөө бэлдээд би 00000000 дугаар луу залгаад мөнгө бэлэн байна үзье гэд хэлэхэд удалгүй манай гэрийн гадаа Б гэдэг хүн металл хайгчийг аваад ирсэн. 1,400,000 төгрөгийг нь өөрийн хаан банкны 00000000 гэсэн данснаас 00000000 дугаарын данс руу шилжүүлсэн 1,300,000 төгрөгийг бэлнээр өгсөн ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 29-30/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.М яллагдагчаар өгсөн “...2020 оны 06 сарын дундуур Г ахаас металл хайгч зарна гэсэн зар тавьсан байхаар нь холбогдоод металл хайгчийг нь авахаар болсон авахдаа өөрийнхөө 00-00 УБО улсын дугаартай Тоёота Бревис маркийн автомашинаа үлдээсэн. Металл хайгчаа авчхаад 10 хоног хотод байж байгаад Хөвсгөл рүү 3 хоног явчхаад ирсэн явж ирэхдээ металл хайгчаа хотод үлдээсэн байсан. 2020 оны 06 дугаар сарын 28-нд металл хайгчаа буцаагаад Г ахад өгөх гээд байж байтал манай найз Б-ийн А надаас металл хайгчаа өгч бай 2 хоног хэрэгжчихээд өгье гээд авсан. Аг металл хайгч авч явахад хамт А, Т гээд 2 залуу байсан. Тэгээд сар гаруйн дараа Г ах залгаад миний металл хайгчийг зарна гээд зар тавьчихсан байна гэж надад хэлсэн ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 32/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Г-ийн өгсөн “... металл хайгч төхөөрөмжийг 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зарах гээд фейсбүүк дээр зар тавьсан. Зарын дагуу М гэх залуу ирээд түрээсээр авч авъя би барьцаанд нь машинаа үлдээе гээд өөрийн машинаа үлдээгээд явсан бид 2 амаар гэрээ байгуулаад хоногийн 50.000 төгрөгөөр тохиролцоод 14 хоногийн хугацаатай түрээсээр авч явсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 43-44/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Тамирын өгсөн “... М металл хайгчийг нэг хүнээс түрээсэлж авсан... Тэгээд М, А, А бусад хүмүүсийг нь танихгүй нийт 7-8 хүн Булган аймаг руу металл хайгчаар юм олно гэж яваад 20 гаран хоногийн дараа буцаж ирсэн. М Хар хорины тэнд байх Москва 0000 байрны 00 тоотод байх оффисын байрандаа металл хайгчаа аваачсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа М нь металл хайгчийг эзэнд нь буцаагаад өгөх гээд арчаад цэвэрлэж байтал А, А 2 нь ирээд металл хайгчийг Мэс авч явсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 56-57/-р тал,

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлангаар “... тухайн метал хайгч нь 4.500.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 58-59/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.А-ийн өгсөн “... Би М.н хамт металл хайгч авч явж байсан удаа бол байхгүй. 2020 оны 06 дугаар сард М нь машинаараа металл хайгч сольж авсан гэж хэлсэн...тэгээд металл хайгч авсан хамт юманд явах уу гэж асуусан тэр үед нь би ажилтай байсан учир явах боломжгүй гэж хэлсэн. Би Мэс авсан гэсэн металл хайгчаа зарсан талаар мэдээгүй, хэнд зарсныг ч мэдэхгүй байна. би сүүлд цагдаа гээд явж байх үед нь металл хайгчаа зарсан талаар мэдсэн. Хятад руу явах үед онгоцны зардал л гарсан, тэр нь 2 хүний тасалбар 800,000 орчим мянган төгрөгийг л болсон. хятадад очих үед бүх зардлыг цаанаас нь хятад талаас дааж байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 11/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Б-ны өгсөн “...Тухайн өөрийгөө Б гэж хэлсэн санагдаж байна. би уг металл хайгчийг 2,700,000 төгрөгөөр худалдан авах болсон бөгөөд 1,400,000 төгрөгийг Б гэж хэлсэн залуугийн өөрийнх нь агсан дарсаар шилжүүлсэн 1,300,000 төгрөгийг бэлнээр өөрт нь өгсөн. Б нь нэг машинтай ирсэн бөгөөд өөрөө надад зарсан, харин уг машиныг нэг залуу барьсан явсан бөгөөд тэр хүнтэй би уулзаагүй. НН00000000 регистрийн дугаартай Б-ийн А гэдэг залуу надад металл хайгч зарсан залуу мөн байна. Харин нөгөө Б-гийн М гэх залуу нь би уг металл хайгчийг зарах гээд зар тавьсны дагуу нэг залуу ирж үзсэн бөгөөд тэр залуу М гэдэг залууд энэ миний металл хайгч мөн үү гэж асуугаад үзүүлж байсан залуу байна. Надад металл хайгч зарсан бол Б биш А гэдэг залуу байна, би овгоор нь нэрийг цээжилсэн байсан байна Бийн А гэдэг хүн байсан байна ...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 13/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Агийн яллагдагчаар өгсөн “... би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 06 дугаар сарын эхээр найз М дээр очоод би метал хайгчаа өгчих найз Т-ын хамт очиж аваад маргааш нь У гэх найзтайгаа заамар руу явсан. Заамарт очоод металл хайгчаа үзүүлтэл шууд эвдэрсэн байна гэхээр нь би М рүү залгаж хэлсэн. Тэгэхэд М нь надад би наад метал хайгчийг чинь түрээсэлж авсан юм одоо буцаагаад нөгөө хүн нь авахгүй гэж хэлээд наанаа метал хайгчаа зарчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би фейсбүүк дээр зар тавиад Улаанбаатар хотод ирж метал хайгчийг зарсан. Зарсан хүнийхээ нэрийг мэдэхгүй металл хайгчаа 2.300.000 төгрөгт зарсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12-13/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Ч-мын өгсөн “...Надаас Б.А 10 ширхэг гэрийг нэг бүрийг 1.800.000 төгрөгөөр тооцож нийт 18 сая төгрөгөөр худалдаж авсан худалдаж авах үедээ манай охин Д.Д-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.... тэгээд үүнээс хойш 2019 оны 02 сард өдрийг нь санахгүй байна Б.А миний хаан банкны 00000000 тоот данс руу 17 сая төгрөгийг шилжүүлсэн. тэгээд тэр дороо Б.А  надаас 7 сая төгрөгийг цагаан сараар хэрэглэх гэсэн юм цагаан сарын дараа мөнгийг чинь өгнө гэж хэлээд надаас бэлнээр аваад явсан. Үүнээсээ хойш надтай огт холбогдохгүй алга болсон...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 18-20/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Д-ийн өгсөн “... Би Нарантуул зах дээр байж байхад 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай ээж Ч утсаар залгаад “хоёр залууд тус болмоор байна, компани нээж биеэ дааж ажил хийх гэж байгаа юм 10 гэр зээлээр өгөөч” гэхээр нь би барьцаа болох зүйл авч байж өгнө гэсэн. Гэтэл тэр залуу lexus-470  маркийн автомашиныг манай хашаанд барьцаа болгож үлдээсэн...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 24/-р тал,

Ц.Ч-ын Хаан банкны 00000000 дугаартай дансны хуулгаар 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдөр 000000000 дугаарын данс руу 3.000.000, 3.000.000, 1.550.000 нийт 3 удаагийн гүйлгээгээр нийт 7.550.000 төгрөгийг шилжүүлсэн /4-р хх-ийн 71/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Ч-ын дахин өгсөн “...Б.М гэх залуутай хамт явж байсан бөгөөд Өмнөговь аймагт байрлах кемп дээ ашиглана гэж байсан.... А, М хоёр хамт явж байсан бөгөөд гэрийн мөнгөө өгөөд тэгээд барьцаанд тавьсан байсан автомашинаа авсан. Ингээд хэсэг хугацааны дараа эгчээ мөнгөний хэрэгтэй байна цагаан сарын дараа мөнгийг чинь өгье гэж хэлээд гуйгаад байсан тул би залуу хүүхдүүд өгөх байх гэж итгээд өгсөн юм. 00000000 дугаарын данс нь Х гэх хүний данс байсан. уг Х нь Б.М гэх залуутай хамааралтай юм байна лээ...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 99/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ч-мын дахин өгсөн “...Б.А анх ирээд уулзахдаа Б.М гэдэг залуутай л ирсэн, мөн надад барьцаанд тавьсан авто машины бичиг баримтыг эмнэлэгт авч ирэн өгөхдөө хүртэлх М-н хамт ирсэн. Дараа нь зээлийн төлбөрөө төлөх гээд манай гэрт ирээд 18,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ хүртэл М хамт ирсэн, тэгээд хэсэг хугацааны дараа манай гэрт сууж байгаад эргээд А гуйгаад мөнгөний хэрэг байна гэхэд нь 7.500.000 төгрөгийг шилжүүлсэн тэр үед М хамт байж л байсан. миний хувьд Агийн хадам аав ээжийг таньдаг учир голдуу Атай л харьцаж байсан юм. М нь Аг ирэх болгонд л хамт явж байсан, хамтран ажиллаж байгаа гэж байсан. А нь өөрийнхөө данснаас гэрийн 18,000,000 төгрөгийг шилжүүлээд тэгээд өөр данс руу 7,500,000 төгрөгийг шилжүүлэгдсэн ....” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 9/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Х-ын өгсөн “... Бийн А гэх хүнийг танихгүй харин Б-гийн М бол манай нөхрийн эгч Н-гийн О-гийн хүүхэд Г-ны П нь миний хүүхэд байгаа юм. Уг данс болох 00000000 миний данс мөн 2019 оны 02 сарын 01-ээс одоог хүртэл миний хүү Г-ы П хэрэглэж байгаа. Б.М надаас миний дансыг хэрэглэх зорилгоор гуйж аваагүй 2019-02-01,02,03-нд би картаа өгч хэрэглүүлээгүй. Харин миний картыг хүү маань л ашиглаж хэрэглэдэг...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 19-20/-р тал,

Г.Хишигжаргалын Хаан банкны 00000000 дугаартай дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5-р хх-ийн 46/-р тал,

2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 50/11663 дугаартай “ 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолд дурдсан 00000000 тоот дансыг НН0000000 регистрийн дугаартай Р Х эзэмшдэг ба уг дансны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулгыг хавсралтаар хүргүүлэв..” гэх албан бичиг /5-р хх-ийн 47-48/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.П-ийн өгсөн “...Б-гийн М нь манай аавын эгчийн хүүхэд, эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм аа. Аг би Мэр дамжуулан танилцаж байсан юм. Р.Х нь манай ээж байгаа юм. Түүний 00000000 дугаартай данстай картыг би ашигладаг юм. Миний бие ээж Х-ын картыг ашиглаж байсан бөгөөд 2019 оны эхээр Б-ийн М нь намайг Т- руу ажилд явах үед миний ашиглаж байсан манай ээжийн 00000000 дугаартайн данстай картыг авч үлдсэн юм. Учир нь Б.М нь тухайн үед шүүхээс картыг нь хаасан гээд байсан бөгөөд картаа түр ашиглуулчих гэж авсан. Б.М-ийг карт ашиглаж байх үед л хийгдсэн шилжүүлэг байх миний хувьд энэ мөнгөний талаар мэдэхгүй байна. Би уг картыг Б.Мд гараас гарт нь өгсөн, өөрөө ашиглана гэж хэлээд аваад үлдсэн. 2019 оны 01 сарын 10-ны үед явсан санагдаж байгаа миний төрсөн өдөр 01  сарын 14-нд болдог тэр үед Тавантолгойд байсан юм. Тэгээд цагаан сарын өмнөхөн ирсэн. Энэ хугацаанд карт Мд байсан. тэгээд би цагаан сарын өмнөхөн ирээд Мэс картаа авсан юм. Б.А нь картыг ашиглаж байсан удаа бол байхгүй, би нээх сайн танихгүй учир өөрт нь өгч явуулж байсан удаа бол байхгүй ...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 26/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Н.Агийн тухай өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос түүний үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирчээ.

Шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгчийн зүгээс тухай залилах гэмт хэргийг үйлдээгүй талаараа маргаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Хын өгсөн “...Б.А нь М хамт явж байсан, мөн ажилд авна гээд зарын дагуу очих үед А М нар нь Өмнөговь аймагт уурхайнд ажилтан авна гээд ажлын газар түрээсэлсэн хамт байж байсан машин авахдаа энэ хоёр хамт л байсан уурхайд унана гэж хэлсэн. Б.А нь захирал М нь жолооч нь гэж байсан. надаас авахдаа М жолоодоод А унаж ирсэн машинаа унаад явсан юм...” гэх мэдүүлгээр,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Хын дахин өгсөн “... Тухайн үед Б.А нь таны машиныг зээлээр авъя 1 сарын дараа мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Ингээд би машинаа худалдах болж Ад итгэмжлэл хийж өгсөн. Уг итгэмжлэлд машин тэрийг зарж болохгүй гэсэн утга бүхий байсан, тэгтэл маргааш өдөр нь Б.А, найз М хамт ирээд би энэ машинтай уурхай руу Мэр жолоодон орох гэхээр энэ итгэмжлэл арай болохгүй байна тийм учир өөр итгэмжлэл хийгээд өгөөч гэсэн ингээд би тухайн нэг итгэмжлэл дээр гарын үсэг зураад хийлгэсэн, тэгтэл зарж үрж болно гэсэн утга бүхий итгэмжлэл байсан юм байна лээ. Учир нь миний машиныг өөр хүнд барьцаанд тавьсан, сүүлдээ зарагдсан байсан. Ийм учир А, М нар нь ер нь зарах сонирхолтой  авсан байна гэж харагдаж байна.... мөн нэмж хэлэхэд 1 дүгээр хороололд оффисын байр түрээслээд ажиллаж байсан бөгөөд энэ үед А, М нар байнга хамт байдаг байсан учир би энэ хоёрыг хамтран ажил хийж байна гэж ойлгодог байсан учир итгээд машинаа өгсөн юм. Сүүлдээ машин авснаас сарын дараа мөнгө өгөөгүй учир машины төлбөр яасан талаар асуух гэхэд А утсаа авдаггүй байсан бөгөөд Мтэй ярихад А уурхай явсан байгаа удахгүй ирнэ, уурхайн ажилтан нарыг Эрдэнэт хүргэн өгөх гээд явсан гээд нэг удаа ярьж байсан. ховд аймаг явсан гэх зэргээр хэлж байсан бөгөөд машин зүгээр асуудалгүй унаад явж байгаа шатахуун бага иддэг, ямар ч асуудалгүй алга гээд ярьж байсан гэтэл М ингэж ярьж байхдаа машиныг хүнд барьцаанд тавьсан талаар огт хэлээгүй юм. Ийм учир энэ талаар нууж байгаа нь хамтдаа миний машиныг зарсан байна...” гэх мэдүүлгээр,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Еын өгсөн “...Б.А, Б.М нарыг бол сайн танихгүй ээ, манай найзын таньдаг хүн л гэж анх танилцуулж байсан бөгөөд мөнгөний хэрэг болоод гээд л холбогдож байсан тэрнээс бол огт танихгүй хүмүүс байсан юм.... 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр А, М нар нь надтай ирж уулзаад мөнгөний хэрэг гараад байна хөдөө явах гээд бензин тосны мөнгө хэрэгтэй байна удахгүй 7 хоноод авна гэж хэлсэн юм. Ингээд Б.М нь нотариатын газар орж гэрээ байгуулан 9.000.000 төгрөгийн зээл авсан. Үүнээс хойш бол төлбөрийг төлөөгүй удсан бөгөөд 2020 оны 05, 06 сарын үед аргаа бараад уг машиныг зарсан юм.... Б.А, Б.М нар хамт байсан. Зээлийн мөнгийг би бэлнээр өгсөн санагдаж байна. Тухайн үед нотариатын газарт гэрээ байгуулаад тэгээд бэлнээр өгсөн санаж байгаа бөгөөд тэр үед ямар ч байсан А, М нарт хамт байсан дахиад нэг залуу хамт байсан бөгөөд тэр залууг нь мэдэхгүй байна..... гэрээ байгуулсан Б.М гэдэг залуу нь миний машин гэж хэлсэн. Тухайн үед надад автомашины гэрчилгээг өөрийнхөө бичиг баримтын хамт үзүүлсэн бөгөөд гэрээний ар хэсэгт гэрчилгээг хуулбарласан байгаа. Б.М нэр дээр уг машин бүртгэлтэй байсан...” гэх мэдүүлгээр,

Г.Е, Б.М нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, фидукцийн гэрээгээр,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Ч-ын өгсөн “...Б.М гэх залуутай хамт явж байсан бөгөөд Өмнөговь аймагт байрлах кемп дээ ашиглана гэж байсан.... А, М хоёр хамт явж байсан бөгөөд гэрийн мөнгөө өгөөд тэгээд барьцаанд тавьсан байсан автомашинаа авсан. Ингээд хэсэг хугацааны дараа эгчээ мөнгөний хэрэгтэй байна цагаан сарын дараа мөнгийг чинь өгье гэж хэлээд гуйгаад байсан тул би залуу хүүхдүүд өгөх байх гэж итгээд өгсөн юм. 00000000 дугаарын данс нь Х гэх хүний данс байсан. уг Х нь Б.М гэх залуутай хамааралтай юм байна лээ...” гэх мэдүүлгээр,

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Ч-ын өгсөн “...Б.А анх ирээд уулзахдаа Б.М гэдэг залуутай л ирсэн, мөн надад барьцаанд тавьсан авто машины бичиг баримтыг эмнэлэгт авч ирэн өгөхдөө хүртэлх М хамт ирсэн. Дараа нь зээлийн төлбөрөө төлөх гээд манай гэрт ирээд 18,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ хүртэл М хамт ирсэн, тэгээд хэсэг хугацааны дараа манай гэрт сууж байгаад эргээд А гуйгаад мөнгөний хэрэг байна гэхэд нь 7.500.000 төгрөгийг шилжүүлсэн тэр үед М хамт байж л байсан. миний хувьд Агийн хадам аав ээжийг таньдаг учир голдуу Атай л харьцаж байсан юм. М нь Аг ирэх болгонд л хамт явж байсан, хамтран ажиллаж байгаа гэж байсан. А нь өөрийнхөө данснаас гэрийн 18,000,000 төгрөгийг шилжүүлээд тэгээд өөр данс руу 7,500,000 төгрөгийг шилжүүлэгдсэн...” гэх мэдүүлгээр,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Х-ын өгсөн “...Бийн А гэх хүнийг танихгүй харин Б-гийн М бол манай нөхрийн эгч Н-гийн О-ийн хүүхэд Г-ны П нь миний хүүхэд байгаа юм. Уг данс болох 00000000 миний данс мөн 2019 оны 02 сарын 01-ээс одоог хүртэл миний хүү Г-ны П хэрэглэж байгаа. Б.М надаас миний дансыг хэрэглэх зорилгоор гуйж аваагүй 2019-02-01,02,03-нд би картаа өгч хэрэглүүлээгүй. Харин миний картыг хүү маань л ашиглаж хэрэглэдэг...” гэх мэдүүлгээр,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.П-ийн өгсөн “...Б-ийн М нь манай аавын эгчийн хүүхэд, эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм аа. Аг би Мэр дамжуулан танилцаж байсан юм. Р.Х нь манай ээж байгаа юм. Түүний 00000000 дугаартай данстай картыг би ашигладаг юм. Миний бие ээж Х-ын картыг ашиглаж байсан бөгөөд 2019 оны эхээр Б-ийн М нь намайг Т- руу ажилд явах үед миний ашиглаж байсан манай ээжийн 000000000 дугаартайн данстай картыг авч үлдсэн юм. Учир нь Б.М нь тухайн үед шүүхээс картыг нь хаасан гээд байсан бөгөөд картаа түр ашиглуулчих гэж авсан. Б.М-ийг карт ашиглаж байх үед л хийгдсэн шилжүүлэг байх миний хувьд энэ мөнгөний талаар мэдэхгүй байна. Би уг картыг Б.Мд гараас гарт нь өгсөн, өөрөө ашиглана гэж хэлээд аваад үлдсэн. 2019 оны 01 сарын 10-ны үед явсан санагдаж байгаа миний төрсөн өдөр 01  сарын 14-нд болдог тэр үед Тавантолгойд байсан юм. Тэгээд цагаан сарын өмнөхөн ирсэн. Энэ хугацаанд карт Мд байсан. тэгээд би цагаан сарын өмнөхөн ирээд Мэс картаа авсан юм. Б.А нь картыг ашиглаж байсан удаа бол байхгүй, би нээх сайн танихгүй учир өөрт нь өгч явуулж байсан удаа бол байхгүй...” гэх мэдүүлэг зэргээр тус тус үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Б.М нь түүнийг яллаж байгаа үйлдэл тус бүр дээр шүүгдэгч Н.Атай хамт байсны тухайд хохирогч Б.Хын машиныг зарж, борлуулах болоод бусдын барьцаанд тавьж болохгүй, энэ нь хууль бус гэдгийг мэдсээр байж өөрийн машин гэж бусдад итгүүлэн барьцаанд тавьж байгаа үйлдэл нь мөн хохирогч Ц.Ч-аас 7.500.000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий хүний данс руу шилжүүлэн авч байгаа үйлдэл зэрэг нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хэдийгээр шүүгдэгч Б.М нь “Би найздаа л тусалж байна гэж бодсон, залилах гэмт хэргийг үйлдээгүй” гэж мэдүүлж байх хэдий ч энэ нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна...” гэж,

Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус заажээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүгдэгч Б.М нь шүүгдэгч Н.Агийн үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдэж байсан ч тухайн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэх байдлаар хамтран оролцож, хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэлээ.

Нөгөөтээгүүр шүүгдэгч Н.А нь шүүгдэгч Б.М өөрт нь, гэр бүлийн гишүүн бусад хүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар заналхийлсний улмаас бусдын эрхшээл гарцаагүй автаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй хийсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 Иймд, шүүгдэгч Б.М-ийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Н.Аг үргэлжилсэн үйлдлээр  ганцаараа болон бусадтай бүлэглэн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь 2.2 дахь заалтад зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулийн ялын хэмжээг 16.000.000 төгрөгөөр тогтоох саналыг,

-Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах...” саналыг,

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Н.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлж барагдуулж байгаа. 1-2 настай хүүхдүүдтэй эхнэр нь ажлаа хийж чадлаараа цалингийн зээл аваад хохирлоо төлсөн. Учруулсан хохирлоо төлсөн. Үлдсэн хохирлоо төлж барагдуулах тухай илэрхийлсэн. Гэмшиж байгаагаа илэрхийлсэн байгаа. Түүнд оногдуулсан 15 сая төгрөгийн хохирлыг 10 сая төгрөг болгож 3 жилийн хугацаанд төлөх боломж олгож өгнө үү. Ажлаа хийж байвал торгуулийн ялыг төлж барагдуулах боломжтой...” гэх саналыг,

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Г.Алтанчимэг шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... А үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж байгаа. Д  компанид даргын жолоочоор ажиллаж байгаа. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь витафит компанид нярваар ажилладаг. Тд 13.200.000 төгрөг, Б-д 13.500.000 төгрөгийн, Огийн 900.000 хохирол байгаа төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Эхнэрийнх нь цалингийн зээл нь 5.000.000 төгрөг авч байгаа. Үүнээс төлбөр төлнө. Агийн нэг хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа. 5.1 зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөлд хамруулж өгнө үү. А 160 хоног цагдан хоригдсон. Түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах боломж олгож өгнө үү. залуу хүн гэм бүл зохиогоод амьдрах гэж явж байгаа...” гэх саналыг,

Шүүгдэгч Б.М өмгөөлөгч Б.Болортуяа эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай анийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Улсын яллагчийн саналыг зөвшөөрөхгүй байгаа тул ялын санал хэлэхгүй ...” гэх тайлбарыг,

Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... 2017 оноос хойш уул уурхайн бизнесийн ажил хийх гэж байгаад буруу зүйл хийчихлээ. 1, 2 насны хоёр хүүхэдтэй, анхнаасаа ийм зүйл болно гэж мэдээгүй ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч Б.М болон хохирогч Г.Т, П.О, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дэх хэсэгт заасан, шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Залилах гэмт хэргийг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэнэ...” гэж, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн...” бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.М үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Агийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсын их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан хуулийн үйлчлэлд хамаарч байх тул холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлж, нөхөн төлөөх илэрхийлж буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Агийн энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдсон 161 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр дүйцүүлэн торгох ялаас 2.415.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Н.Ад оногдуулсан торгуулийн ялын хэмжээг нийт 12.585.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Н.А, Б.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу шүүгдэгч Н.А, Б.М нарын хувийн байдал, тэдгээрийн гэр бүлийн байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэх талаар хариуцлага хүлээж байгаа байдал зэрэг онцгой нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

ГУРАВ. Бусад асуудлаар.

Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгч Н.Агаас нийт 25.300.000 төгрөгийг гаргуулж, 13.200.000 төгрөгийг хохирогч Г.Тд, 900.000 төгрөгийг П.Од, 11.200.000 төгрөгийг “Б” ХХК-д тус тус олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Н.А нь энэ хэргийн учир 161 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.М нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, Б.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Аг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Мөн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан заилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Б овогт Б-ийн М-г үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Агийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Ад 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /Арван таван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Агийн урьдчилан цагдан хоригдсон 161 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр дүйцүүлэн торгох ялаас 2.415.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Н.Ад оногдуулсан торгуулийн ялын нийт хэмжээг 12.585.000 /Арван хоёр сая таван зуун наян таван мянга/-н төгрөгөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан 12.585.000 /Арван хоёр сая таван зуун наян таван мянга/-н төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 03 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд төлөөгүй бол, шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Агаас нийт 25.300.000 төгрөгийг гаргуулж, 900.000 төгрөгийг хохирогч Б овогт П-н О /РД:НН00000000/-д, 13.200.000 төгрөгийг хохирогч Л овогт Г-ын Т /РД:НН00000000/-д, 11.200.000 төгрөгийг “Б” /РД:000000/ ХХК-д тус тус олгосугай.

8. Шүүгдэгч Н.А нь энэ хэргийн учир 161 хоног цагдан хоригдсоныг, шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А, Б.М нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР