Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/299

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******д холбогдох 2221003210316 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн Хэрлэн сумын 1-р баг ******* ******* тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд нь ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн******* дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-н 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 06 сарын 04-ний өдрөөс 2022 оны 06 сарын 05-нд шилжих шөнө “Даюун 150” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон ******* аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 3.7. а-д заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэх, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Тухайн өдөр Мөнхөө 2 шил архитай манай гэрт ирсэн. Бид хамт архи ууж гэрт очсон. гэрт нь очиход хонь нь хашаатай байсан. Хонь хаших гэж байгаад осолдсон ... гэв.

   Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “... манай гэрээс зүүн урд зүгт ойролцоогоор 2-3 км газарт нутагладаг ******* гэдэг залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мотоциклтой манай гэрт ирсэн.Тэгээд манай адуучин Ариунболдыг ******* цээж хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж мөн шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж байгаад надыг хамт явъя манай гэрлүү очиж хонины хаалга онгойлгоё гэхээр нь явахгүй гэсэн чинь суу пизда минь суухгүй бол хохино шүү гэж дарамтлаад байхаар нь би мотоциклынх нь ард суугаад ******* мотоциклоо жолоодоод *******ын гэрлүү явах замд ширүүн яваад байхаар нь би зөөлөн яв гэсэн үгэнд орохгүй ширүүн явж байгаад онхолдож баруун бөөр няцралттай цус хуралттай гэж эмч хэлж би Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт эмчлэгдэж байгаад саяхан ирээд гомдол гаргаж байна. ... *******ын хувьд 50-60 км цагийн хурдтай явж байсан. ... Улаанбаатар хотод эмчилгээ хийсэн болон эм тариа, шинжилгээ хийлгэсэн, ирж очих зардал болох 1.800.000 төгрөг нэхэмжлэхэд ... ээж Амарзаяагийн данс руу шилжүүлэн өгсөн бөгөөд одоо би *******аас нэхэмжлэх ямар нэгэн зүйл огт байхгүй ... гэжээ. /хх-ийн 24-27 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... тухайн үед би согтуу хүнтэй маргаад яахав гээд өөдөөс нь ямар нэгэн үг хэлээгүй өнгөрөөсөн бөгөөд удалгүй 06 цагийн орчимд байх ******* гэрийнхээ гадаа хашаатай байгаа хонио бэлчээрт гаргана гээд ыг жоохон захирангуй хэлээд авч явсан бөгөөд ахын хувьд бас согтуу хүнтэй маргаад яахав гээд дуугүй мотоциклынх нь ард суугаад явсан юм. ... 08 цагийн орчимд манай гэрт унтаж байсан Мөнхбаатарын төрсөн дүү Золбаяр машинтай *******, хоёрыг авчирсан бөгөөд тэр хоёрыг мотоциклтой яваад онхолдсон байна лээ гэж хэлж байсан...гэжээ. /хх-ийн 34-35 тал/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07  дугаар сарын 18-ны өдрийн тоот дүгнэлтэд:

1.2. биед баруун бөөрний няцрал, цус хуралт, бүрхүүл хальсны урагдал, цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. ... гэжээ. /хх-ийн 40-41 тал/

-Мөрдөгчийн магадлагаа 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ... Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 3.7. а-д заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэх, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. ...гэжээ. /хх-ийн 42 тал/

 

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09 тал/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 10-13 тал/

- Жолооны үнэмлэхийн хуулбар болон ******* аймгийн Цагдаагийн газраас *******ын “А” ангилалын дугаартай үнэмлэх хүчинтэй талаарх тодорхойлолт /хх-ийн 14-15/

-Хаан банк мөнгөн шилжүүлэг /хх-ийн 72 тал/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд  /хх-ийн 58, 64-70 тал/

-Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч овогт ******* нь согтуугаар 2022 оны 06 дугаар сарын 04-нөс 2022 оны 06 дугаар сарын 05-нд шилжих шөнө “Даюун 150” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон ******* аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 3.7. а-д заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэх, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч, хохирогч   эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт жолооны үнэмлэхийн хуулбар болон ******* аймгийн цагдаагийн газраас *******ын “А” ангилалын дугаартай үнэмлэх хүчинтэй талаарх тодорхойлолт, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07  дугаар сарын 18-ны өдрийн тоот дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг согтуурсан үедээ, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч *******ын согтуурсан үедээ, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь “....гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан согтуурсан үедээ, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч т 1800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Л.БАТЖАРГАЛ